Эцэг өвгөдийнхөө нутгийг бусдад бэлэглэж үлдээгээд, буриад,
өвөрмонголчуудыг Монгол улсад авчрах тухай яриа байж болохгүй. Буриад,
Өвөрмонгол байгаагүй бол бид Орос, Хятадтай шууд нүүр тулна. Эд нар
маань оршин амьдарч байгаагаараа биднийг харийн хүмүүсээс нилээд
хэмжээгээр халхлан байгаа гэсэн үг. Зөвхөн, харийн нутагт хувь заяаны
эрхээр үлдэж хоцорсон хүмүүсийн үр садыг аажмаар эргүүлэн суурьшуулах
боломж, шаардлага, ёс суртахууны үүрэгийн тухай ярьж байна. Ялангуяа,
тушаал авч харь холын орнууд руу явсан цэргүүд, тэдний гэрийнхэний үр
садын хувьд.
Энд нэгэн зүйлийг онцолж хэлъе. Дайны улмаас олон мянган хазарууд
Афганистанаас дүрвэн гарахад дэлхийн олон орон хүлээн авсан. Гэтэл мах
цусныхаа тасархай тэднийгээ Монгол Улс огт хайхраагүй. Өлсгөлөн,
ядууралд нь нэг ч шуудай гурилаар туслаагүй. Үүнд дэлхийд олон хүн
гайхсан байх. Газар бол зөвхөн одоо амьдарч байгаа үеийнхэний өмч биш.
Газар бол хамгийн ирээдүйд төрөх үе үеийн монголчуудын өмч. Мөн эх
нутагтаа эргэж ирж чадаагүй монгол цэргүүдийн үр садад ч хүртэх өмч
байж магадгүй.
Дэлгэрэнгүй»