HORIDOIMERGEN

Монгол туургатны сайтууд хаагдаж байна

2007 оны 09-р сарын 28 Нийтэлсэн Horidoimergen
Mongol tuurgatan bid gandan buurahgui!!! Монгол vндэстний тvvх соёлыг сурталчилах, Монголчуудын vзэл бодлыг тvгээгч цахим хэрэгслvvд хятадын эрх мэдэлтнvvдийн гарт vрэгдэж байна. Монгол vндэстний сайтуудыг булшилах ажил урд хєршид хvчээ аваад байгааг та бvхэн андахгvй биз ээ. Єнєєдєр Монгол туургатныг холбож єгч буй хамгийн том хэрэгсэл бол яах аргагvй интернэт билээ. Монгол туургатнууд тэр болгон утcаар танилцаж, ярилцаж, уулзаж учирна гэдэг хэцvv асуудал. 8н сарын 27ны єдєр Монгол туургатны нэгдсэн сайт болох Памбага.Нэт-ийн Удирдагчидад Хятад улсын Бээжин хотын цагдаагын газраас мэдэгдэх хуудас ирvvллээ. Энэхvv мэдэгдэх хуудсанд "БНХАУ-ын vндэстний эв найрамдалын эсрэг vйл ажиллагаа, ухуулга сурталчилгаа явуулахаа зогсоож, cалан тусгаарлалтыг єєгшvvлэн дэмжигчидийн эгнээнээс гарахыг хvсэж байна... БНХАУ-ын хууль тогтоомжыг хvндэтгэнэ vv..." гэсэн утгатай зvйлvvдийг сийрvvлсэн байна. Энэхvv мэдэгдэл Памбага.Нэт Удирдагчидын суралцдаг сургуулийн захиргаагаар дамжин хvргэгдсэн юм. www.mglzaluus.com бол голцуу ханз vсгээр хєтлєгддєг форум юм. Энэ форумд Монгол туургатны талаар єргєн цар хvрээтэй хэлэлцдэг. Ханз vсгээр хєтлєгддєг учир хятадууд орж ирж хэрvvл уруул vvсгэж vймvvлдэг талтай. Миний анзаарсанаар бичлэгийн чанар чансаагаар хэлэлцvvлгийн бусад нууц сэдвvvдэд оролцох боломжтой. Миний санахын урд нь хаагдаж байсан удаатай, гандан буурдаггvй форумын нэг. Yндэсний vзэл ханхалаад байдаг учир саяхан хаагдсан. http://www.talnutug.com мєн Монголыг сурталчилсан сайтуудын нэг. Монгол туургатны эв нэгдэл, энэ нь эсэргээрээ хятад улсын задрал, салан тусгаарлалт гэх мэтийн эмзэг сэдвээр хєндсєн хэргээр хаагдсан. http://ehoron.com/ яаж ч бодсон Хятад улсад эхopoн нэртэй сайт Монголыг магтан дуулаад, Монгол туургатны эв нэгдэлийг ухуулан сурталчилаад сайнаа vзэхгvй, мєн л хаагдсан. www.minimongol.com мєн л хятадын vндэстний эв нэгдэлд харшаар нєлєєлєхvйц мэдээлэлтэй хэмээн хаагдсан. www.hargui.com ЄвєрМoнгoл болон Халх Монголын админууд нийлж хєтлєн явуулж байсан сайт юм. 2007 оны 6н сараас БНХАУ-д эхэлсэн шалгалтаас болоод сайтын vйл ажиллагааг зогсооход хvрсэн. Учир нь уг сайтын домайн болон хост Бээжин хотоос худалдаж авсан, цагдаа сэргийлэхийнхэн 100% хянаж, Монгол улсын админуудыг байг гэхэд ЄвєрМoнгoл админуудыг хариуцлагад татах бvрэн боломжтой байсан юм. (Гандан буурахгvй гарууд гэдэг шиг дахин vйл ажиллагаагаа явуулах болно.) www.buryat.org бол хятад дахь буриад Монголчуудын форум юм. Энэхvv форумд vндэсний vзлийг ухуулан сурталчилагч нар багагvй бий. Ямар шалтгаанаар хаагдсаныг сайн мэдэхгvй боловч Монгол туургатны сайтууд арчигдах хар салхины vеэр vгvй болсон нь хачирхалтай. гэх мэтчилэн хятад улсаас хаан боогдуулах боломжтой бvхий л Монгол туургатны эв нэгдэлийн сайтуудыг vгvй хийн булшилж байгаа юм. БНХАУ-д энэ асуудалд маш их анхаарлаа хандуулж, эрчимтэй арга хэмжээ авч буй. Хятад дахь олон олон сайт админууд элдэв хариуцлага, хэрэг тєвгєєс сэргийлэн vндэсний vзлийг сурталчилсан сайтуудынxaa vvд хаалгыг бариад байгаа юм. Монгол туургатны чиглэлээр vйл ажиллагаа явуулж байгаад хаагдсан сайтуудад гvнээ эмгэнэл илэрхийлэе. Дарамт шахалтанд ороод буй админ, идэвхитэй форумчид, гишvvддээ сэргэлэн цовоо, сонор сэрэмжтэй, бас гандан буурашгvй байгаарай гэж уриалах байна. Монгол туургатан мандан бадраг! www.pambaga.net-iin admin E.Odbayar

Halimag-mongol ardai duun. (Ejdyan neryadsn duun. )

2007 оны 09-р сарын 25 Нийтэлсэн Horidoimergen
Ejdyan neryadsn duun. (halha: Ejiige muruudsen duu)( buryat: Ejiyee muruedhen duun) Ene duugiiye Halimag mongoloi Sagaan zam duushan duulhan baidag. Gihdee ene doodhiiye Buryad mongoloi duushan Chingis Radnayev duulaa. Taatai shagnagtii. Ugiiye tugshelni besheeb. ...Kiilgyan uhahad suuhni Kilimjtya eejm sangdna... Kiitnia bulgiin usndni Kiilgyan uuhahad suulav. Kiilgyan uhahad suuhni Kilimjtya eejm sangdna. Gashun bulgin usandni Garan uhahad suulav. Garan yhahad suuhni Guniglhan eejm sangdna. Naran harh uzgyasni Nomhn salikn ulyanya. Narn bolhn eej mini Nasnam turshart sangdna.

ХҮН сэрвэл ЛУУ, БААВГАЙ – г намнах болно!!!

2007 оны 09-р сарын 24 Нийтэлсэн Horidoimergen
Хятад бол унтаж буй ЛУУ биш, сэрүүн луу, тиймээс лууг сэрээнэ гэж бүү ай, Орос бол ичээндээ буй БААВГАЙ бус, тэр бол сэрж буй байвгай, харин Монгол бол унтаж буй ХҮН (Хүннү), ХҮН хэзээ ч сэрж магадгүй, ХҮН сэрвэл ЛУУ, БААВГАЙ – г намнах болно. Mongol Patriot (Bodonguud Dush)(9/23/2007 9:09:06 PM)

Ungursen ch gesen ch gesen...

2007 оны 09-р сарын 23 Нийтэлсэн Horidoimergen
3 honogiiin umnu, Talibanuud Hazara Mongolchuudiin esreg allaga ywuulsan bna, ertniii ushuuuguuu (Chingisiiin baildan daguulal) awna gej uildsen bna, ene allagad 7 hazara urtsun buguuud 1 emegtei, 2 huuhed urtsen bna, Hazara nar gashuudaj bgaag Afganistan-aas medeellee. Mongol Patriot (Bodonguud Dush) (6/11/2007 1:30:41 AM)
Түүхчид Жун Чиан, Жон Халлидэй нарын <Мао: Нууцлаг Түүх> Номын хэсгээс: Хамгийн ихээр зовсон мужуудын нэг нь Өвөр Монгол байлаа. Мао энэхүү мужыг Ар Монголтой нэгтгэх хуйвалдаан байна гэдэг сэжиг авсан байв. Тэнд очсон шинэ захирагч Тэнг Хайчинг Мао-гийн энэхүү хардалтын мөрөөр эрүүдэлт, тамлалтыг маш өргөн хүрээнд ашиглажээ. Мао-гаас хойно хэвлэгдсэн баримтуудаар нэгэн эмэгтэйн шүдийг бахиар сугалан авч түүний хамар, чихийг нь мөн таслан авч улмаар зодсоор хороосон байна. Бас нэгэн эмэгтэйг урт модоор хүчинджээ (тэрээр сүүлд нь амиа хорлосон). Нэгэн эрэгтэй хүний толгойруу хадаасууд хадсан байна. Өөр нэгний бэлэг эрхтэнг мунаар нүдэж хамарт нь дарь хүчээр цутган гал асаажээ. Мао-гаас хойно гарсан мэдээллүүдээр энэ л хэрэгт гэхэд 346,000 хүн ял тулгагдаж 16,222 нь үхсэн байна. Сүүлд гарсан албан ёсны мэдээллүүдээр энэ мужид ийнхүү <зовсон> хүний тоо нь 1 саяд хүрчээ. Тэдний 75 хувь нь Монгол үндэстэн байлаа. Тэр нь энэ муж дахь бүх Монголчуудын (эрэгтэй, эмэгтэй, хүүхдүүд нийлсэн) 60 хувийг нь тамын тогоонд хүчээр дүрсэн гэсэн үг. Asuult.net Orgil09 gishuunii niitlelees.

Mongoliin huch mongol hun.

2007 оны 09-р сарын 23 Нийтэлсэн Horidoimergen
Mongolchuud bid undestnee avraya gej baigaa bol mongol gesen setgel zurhtei hun buhnii oroltsoo baij gemeene aguu uiliig buteene. Tiimiin uchir uuniig unshij bui ta hii hooson gutarj ergelzej suulgui Niit Mongoliin uilsed huchee urgusugei!!! 10-tiin tseregt 1 tsereg ni dutval 10-t yalagdana. 10t yalagdval 100t yalagdana. 100t yalagdval 1000t yalagdana. 1000t yalagdval tumt (10.000) yalagdana. Tumt yalagdval buh dovtolgoon unaltand orno. (ene mash hariutslagatai tulaanii uyed shuu!) Tiim bolhoor ta 10-tiin tsereg lugaa under hariutslagataigaar uls undestniihee buren buten baidald huchee urgutugei gej hicheenguilen huseye! Tanii setgel huch medleg chadvar baga geltgui heregtei. Mongolchuud evtei baihdaa huchtei.

Hol l baina.

2007 оны 09-р сарын 23 Нийтэлсэн Horidoimergen

Hadiin oroigoor harahadam

Haranhii manan soo naran baiyena

Hairtai gansayaa hanahadam

Haralsahiin arga ugui hol l baiyena.

Uuliin oroigoor harahadam

Unyaartai manan soo naran baiyena

Usharhan gansayaa hanahadam

Uulzahiinsh arga ugui hol l baiyena.

20r zuunii hund hesuu sag uyeiin duun. Ih gunigtai duu shuu dee. 41.000 garui buriadiig eserguu hemeen aimaglan ustgasan bilee. 8 nahatai uhibududeees ehleed 80n nahatai buural hureter bugd gunigiin nulimstai baisan bilee. Buryad-Mongolchuudaa odoo guniglah haruusah aij suuh tsag bish!!! Dotood yaamand mongoliin buhii buriad zon burtgeltei baisan tsag arilaagui ch hedii boltol ingej honi shig baih yum be!!! Uragshlan davshih tsag!!! Odoo bidnii Mongolchuudiig hoishid hen ch hezee ch itgel unemshliinh ni esreg ustgaj chadahgui. Sertsgee!!! Sereed busdiigaa seree!!! Bugd sersen bol Mongoloo manduulaya.

Орчин цагийн монголын боловсролын түүхээс

2007 оны 09-р сарын 22 Нийтэлсэн Horidoimergen
1. Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдмийг өвөрлөн ирэхээр 1926 онд 35 балчир хүүхдүүд (14 насны голдуу) хөрөнгөтний нийгэм хэмээгдсэн баруун Европт боловсрол соёлыг эзэмшихээр Герман, Францийг зорьжээ. Эдний дунд Наваан-Юндэн, Б.Содном, герман Доржсүрэн, зохиолч Д.Намдаг, Аюурзана, Уртнасан нарын олон хүүхэд явж, 1927 онд их Нацагдорж гуай, гэргий байсан Пагмадулам нар очсон байна. Ийнхүү монголын хөдөөгийн уул талаар соёлын үрийг тарих шинэ боловсон хүчин гараагаа эхэлсэн аж. 2. Дурсамжаас: Анхны 35 хүүхэд эх нутгаасаа морин тэргээр гарч Герман ортол их олон бэрхшээл туулан бүтэн сар гаруй аялсны эцэст очсон гэдэг. Одоо үед энэ замыг ямарч зовлонгүй нэг л өдөрт туулах болсон нь, ёстой сарын газрыг өдрөөр товчилж гэж үлгэрт гардаг шиг санагдах юм. Энэхүү сонирхолтой түүхийг Ц.Дамдинсүрэн гуайн, монголын уран зохиолын санд орсон, дугариг хархан нүдтэй гээд эхэлдэг "Хоёр настай Ро" шүлгийн эзэн Уртнасангийн Батнасан буурал хэлсэн. Аав Уртнасан Францад, ээж нь Германд сурахаар анхны 35 хүүхдийн дотор явжээ. Энэ шүлэг төрсөн түүх гэвэл 1932 онд Ленинградын академид их эрдэмтэн Ц.Дамдинсүрэн гуай аав ээжтэй нь хамт сурч байхад охиных нь 2 насны ой болж, уригдан ирсэн Ц.Дамдинсүрэн гуай 2 настай Ро шүлгээ зохиосон гэдэг. 3. Холхи газраас гялалзан харагдах өнгөт одтой ярилцсан их зохиолч Д.Нацагдорж, жавхлант сүрэг хэмээх ардын дуугаараа алдаршсан герман Доржсүрэн, хөгшин чоныг уйлуулсан зохиолч Д.Намдаг, эрдэмтэн Содном, гавъяат зоо техникч Аюурзана гээд бидний мэдэх хамгийн алдартай, сайхан хүмүүс эдний дотроос төрөн гарчээ. Дорой буурай байсан монголчууд 1926 онд хөгжил өндөр Герман, Франц хөрөнгөтний соёлоос авч сурч байсан бас нэгэн эмгэнэлтэй, гайхамшигтай түүх бидэнд үлджээ. Майн нэгнийг хөрөнгөтний газар үзсэн тэдний олонх нь хэлмэгдэн шоронд орж, буудуулан амь насаа алдсан эмгэнэлт түүх бас үргэлжилнэ. 4. Анхлан мөрөө гаргасан энэ сайхан хүмүүсийн баруун европ дахь загалмайлсан эцгээр тодрох хувьтай нэгэн хүн бол Серже.Волфф. Тэрээр энэ түүхийн талаар асар үнэ цэнэтэй мэдээллийг бичин үлдээжээ. Дурсамжаас: 1927 онд Мэргэн гүн Гомбожав гуайтай Берлинд уулзсан С.М.Волфф дурсахдаа "...Тэр хоёр ихээхэн ухаантай, сонирхолтой сайхан хүмүүс байв. Гомбожав бие авч явах байдал, оюун ухаан, ялдам зангаараа асар их сэтгэгдэл түрүүлж байв гэжээ". Энэ тухай амьдралынхаа бэрх хатууг охин МУИС-ийн багш Билэгт ярисан нь бий. (1925 oнд Ленинградад сурч байсан) 5. Дурсамжаас: Хожмоо 1997 оны Монгол судлалын мэдээлэл сэтгүүл, Академич Б.Ширэндэв гуайн 85 ойн баяраар түүний шавь Пунцаг гэж хүн ийн бичсэн байна. "1976 онд Ширэндэв гуайг даган алдарт Лондон, Лидс, Кэмбриж их сургуулиар зочлох завшаан тохиосон. Нисэх онгоцны буудалд Латтимор гуай тосон авч газарчлан явж билээ. Британий мүзейн Номын санд зочилж, Марксийн сууж байсан ширээг үзэж, монголчлон орчуулсан зурхайн оршил ном, түүгээр үл барам С.Т.Колериц гэдэг хүний 1797 онд бичсэн Хувилай Хаан гэдэг яруу найргийн гар бичмэл үзсэнээ бичжээ. Цаах нь Лондоноос мордох өдөр 1976 онд Монгол-Английн нийгэмлэгийн орлогч дарга байсан ноён Серже Волфф уулзсан. Энэ хүн Монгол боловсролын баруун европ сорилт, 1926-1929 (Mongolian Educational Venture in Western Europe, 1928-1929) гэдэг ном үзүүлж, 30 эрэгтэй, 5 эмэгтэй суралцаж байсан тухай, тэд 1926 оны 5 сард ирсэн тухай хуучилжээ." 5. Түүнээс гадна Францад (5 хүүхэд) Мишээл Коллежид сурч байсан юм билээ. Саяхан 100 жилийн ой нь болсон сураг гарч, тэр монгол хүүхдүүдийн үр хүүхдийг сураглаж байсан гэсэн мэдээ бий. Германд голдуу зүүндээ Дрезден (Германий эртний Флоренц гэж нэрлэх), Берлинд сурч байжээ. 6. Монголын анхны барууны сэхээтнүүд 1926 онд гэгээрлийн сайд Эрдэнэбатхаан (1937 онд Ленинградад барьж хорьжээ) анхны 30 хөвгүүн, 5 хүүхдийг Герман Францад явуулжээ. Хожуу 8 нэмэгдэн ирж, 43 болсон. Тэдний нас 15-25. Франц герман дахь монгол оюутнуудын буриад захирал Ишдорж тэднийг шалган зааварлаж, асуудлыг зохицуулж байв. Оюутнуудын тархалтыг дурдвал: 4 Schloss Legrilingen Gardelegen, Berlin Hanover 10 Wickersdorf Schule Berlin 5 Staatliche Lehranstalt, Lichterfelde Berlin 4 Lycee Michelet Paris 2 with a german family in Steglitz Berlin 2 Wagner and Debes Company map makers, Leibziff 1 cinematographic techniques 2 Preussische Fachschule fuer Textilindustrie Cottbus 3 Deutsche Gerberschule tanning school Freiberg 2 Firm og Mr.Arne Pries, book printing, Leipzig 2 Firm of Dixi Werke. motorcar mechanics, Eisenach Thuringia 2 Haendle and Sons, brick manufacturing, Muehlaker near Stuttgart 2 Textile techinical school Reichenbach, Voigthland, Saxony, near Chemnitz 1 Agricultural school, Oranienburg 1927 оны сүүлээр Ишдорж өөрийн илтгэлдээ Монголын Боловсролын Яам эдгээр хүүхдүүдийн амжилт, сурлагад ихэд таатай байна гэж үлдээжээ. 1930 оны зун хэлмэгдлийн их давалгаа монголд нүүрлэж, эдгээр хүүхдүүдийг Герман, Францаас буцаан татсан юм. Мөн 1930 онд Орост 180 оюутан явуулсны дотор их эрдэмтэн Б.Ринчин байсан. 1937 онд Гэндэн Дэмидийг хилсээр хороосны дараа эдгээр оюутанг буцаан дуудаж, хэлмэгдүүлсэн гашуун түүхтэй. Мэргэн гүн Гомбожав (1937онд буудуулсан) Д.Нацагдорж 1937 онд сэжигтэй үхсэн С.Буяннэмэх 1937 онд алуулсан Д.Намдаг шоронд, хорионд Намхайцэрэн шоронд зэргээр түүх үргэлжилжээ. Энэ Серже Волфф дурсахдаа: миний таних сайн нөхөд маань Монголд очоод ямар ч сураг чимээгүйгээр алга болсоор байсан нь аймшигтай байлаа гэж бичин үлдээсэн бий. Мэдээллийн эх сурвалж: Биет хүмүүс, Улаанбаатар сонин, "Poisoned arrows", Хортой сум, Шагдарын Сандаг, Mongolian Educational Venture in Western Europe 1928-1929 , Serge Wolff, Journal Title: Journal of the Royal Central Asian Society. volume 22,23 Цэндийн Батмөнх

С. Зоригийн дурсгалд

2007 оны 09-р сарын 22 Нийтэлсэн Horidoimergen
С. Зоригийн дурсгалд Эрх чєлєєний тунхагийг Зvvж ирсэн хараацай юмсан Эцэг дээдсийнхээ гэрээслэлийг Тvvж авчирсан харцгай юман Санжаасvрэн аав Доржпалам ээжийнхээ Хаан бугуйвч шиг хоёр хvvгийн нэг юмсан Сар, гал, нар сvлдтэй Монголынхоо Хатан сvйх шиг эрдэнийн хvv минь юмсан Ата таван тэнгэр минь Монгол Улсын заяаг тэтгэж хайрла! Алуурчин талуурчны мэснээс Морьтон ардыг минь зайлуулж хайрла, бурхан минь! Хэл нь татаж хєл нь хєшсєн биднийхээ Зориг нь болсон хатан ижийдээ Залбиран гуйж мєргєе! Буяны дээдэд ахин тєрvvл, хvvг минь Бурхан болгож бидэнд ирvvл Зоригийг минь! Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Пунцагийн Бадарч Хvн од Тэнгэр цэлмэг дорнын талыг Хурц наран шарж Дєнгєж мэндэлсэн нэгэн хvvг Тэгэж угтаж байсан юм. Vдэш хэвийж саран эрхэс Мишээн тольдох цагт Уудам Монголын дорнод талд Нэгэн хvv тєрсєн юм. Єр зєєлєн эхийн аялах Бvvвэйн дууг сонсож Єрлєг эцгийн сургаал vгэнд Ухаан сууж байсан юм. Нvд алдам єргєн талаар Хєл мэдэн гvйж Цэвэр тунгалаг агаарыг нь Vнэрлэж єссєн юм. Ингэж тэр хvv Эрх чєлєєг таньсан юм. Он цагийн урсгал дагаж Эрийн цээнд хvрч Олон аавын хєвгvvд охидоос Онцгойрч эхэлсэн юм. Хотол олон ард минь Эрх дураараа байг гээд Хатаж муудсан хуучин дэглэмийг Унагалцаж явсан юм. Ингэж тэр хvv Эрх чєлєєг зарласан юм. Євєг дээдсээс євлєж vлдсэн Єргєн их тал Ємєг тvшиг газар шороог Дээдлэж явсан юм. Эр зориг эрдэм чадал Ухаан тэгш гээд Эрх чєлєєт ахан дvvс нь Хvндлэж байсан юм. Ингэж тэр Хvн од болон гийсэн юм. Тэнгэр цэлмэг дорнын талыг Хурц наран шарж Дєнгєж мэндэлсэн нэгэн хvvг Тэгэж vдэж байсан юм. Vдэш хэвийж саран эрхэс Мишээн тольдох цагт Хамаг Монголын хайрт тэр хvv Тэнгэрт хальсан юм. Тэнд тэр хvv Од болон гийсэн юм. УБ хот. 1999-11-15 О. Батням - ХЗДС-ийн тєрийн захиргааны эрх зvйн 4-р курсын оюутан УИХ-ын гишvvн Санжаасvрэнгийн Оюун таны амгаланг эрэн єндєр настан бидэн хоёр тань vр хvvхдийнхээ нэгэн адил тэврэн vнсье. Амаргvй болоод ажил алба чинь амгалан, ажил бvтэмжтэй юу. Миний нэр Пvрэвийн Єлзийбаяр, нас 60. Урлагийн байгууллага, хvvхдийн байгууллагад тасралтгvй 36 жил ажиллаад 1996 онд тэтгэвэрт гарсан. Жvжигчин, найруулагч, дууны багшаар ажилласан. Баянхонгор аймгийн ХД-ын Театр, Хvvхдийн “Эмvжин” театрийн анхны тулгын чулууг тавилцсан хvн билээ. Олон юм танд нуршаад юу хийх вэ? нэр сvртэй ажиллаж яваад гавьяанд гарсан хvн. Амьдрал хєдєєд vнэхээр хvнд байна. Нэн ялангуяа тэтгэвэрийн хєгшчvvлд... авдаг нь цагтаа ирэхгvй, айдаа аманд ч vгvй хамарт ч vгvй. Vнэн хvнд байна шvv хvv минь! Уучлаарай гол зvйлээсээ хазайгаад явчихлаа. Ах нь Ахын тань маш их хvндэлдэг хvний нэг. Харамсан гашуудахдаа энэ шvлгийг єргєлєє. Би яруу найрагч хvн биш шvv. Би цагтаа цалгиж явсан уран бvтээлч хvн. Ажилдаа алхалж л бай Зориг минь 1. Улсын маань цохилох зvрх Улаанбаатар хотод минь Тэр энэний зєндєєн хєшєє Тэнд, эндгvй байж л байна. Тэрнийг хуулсан юм алга Тэс ондоо, яс заасан Тэмцэлд дуудсан Зоригийн минь хєшєє Тээр доор даруухан босчээ... Хэлбэр, маяг, хийцээрээ Хэний ч хайранд тодрон буух Намуухан, намжуухан, дєлгєєхєн Намтар баянтай хєшєє босчээ. Зориг агсаны минь хєшєєг Зориулж хэн хэн урлаа бол ?.. Гандан буурашгvй уран бvтээлчид Гараа гарган байж Гайхалтай энэ хєшєєг сvндэрлvvлжээ. Хєшєєний нээлтэн дээр Хєдєлмєрчдийн цуглан дээр Эхлээд vг хэлсэн танийг хараад Энэлэн уйлсан эхийн тань єрєвдєєд Эгэмий нь тvшсэн ахыг чинь vзээд Мэгшин уйлсан ханий нь санаад Миний бие сэтгэлийн хадаг барихаар шийдлээ. Тэр цагт тэр мєчид шvv Тэнгэрийн орноос Зориг минь Тэр аяараа биеэрээ бууж ирээд Тvмэнтэйгээ уулзан учирч Тэмцлийн vгээ хэлэх шиг боллоо. 2. Ажилдаа явж буй дvр нь Амилаад ирсэн юм шиг Аажуу, тайван алхсаар... Арчилалынхаа, ажлынхаа орд руу Алхаад орох шиг санагдаад Алив хvv минь тvргэл Аятайхан шиг явж очоод Амрыг нь эрээд ир Алд цэнхэр хадгаа барь гэж Хэлмээр уйлмаар санагадаад.... Хээ ингэж vнэмшилтэй урлах гэж... Гартаа цvнх барьсан нь Ганган хvний тєрх биш Гєлчийтєл vсээ самнасан нь Гэгээн ухаантны дvр болжээ. Нvсэр биш, тєсєрхєн боссон Нvгэлтэй адилхан энэ хєшєє Нvvрэнд нь инээд гийж Нvдэнд нь цог гялалзуулжээ. Бусдын гарт харамсалтай vрэгдсэн ч Бузар явдалдатныг бол Бут цохиж, хага зvссэн Буурьтай удирдагчийн дvр болжээ. Бардам зан нvvрэнд нь алга Бассан янз биед нь алга Бадрангуй сэтгэл дvvрэн байна. Бас дахин хэлэхэд барахмаар байна. Энэ хєшєєнд ирсэн хvн Эгээ зvгээр буцаад явчихгvй Ардчиллын загалмайлсан эцэгтэйгээ Ахин уулзах шиг болох байх Ухаантай тvмэн олон минь Улан дор тань сєхрєнє. Ураг садан, ах дvv нар чинь Урд чинь хvндлэн сєхрєнє. Зочин гийчин хvмvvс Зориуд очиж цэцэг єргєнє. 3. Замаар явсан хvмvvс Заавал зогсож хvндлэнэ. Яарч тэвдэж явсан хvн Ямар ч гэсэн хvлцэн хvндлэнэ. Ядуу, зvдvv хvмvvс тань Яг ємнє чинь зовлонгоо тоочино Ямбатан ихэс дээдсvvд ч Яаралгvй алхан єнгєрєх байх Жирийн ажилчин, малчин Жинхэнэ vнэнчээр мэхийнэ Хахуул, хээл авагчид Халгаж ядан єнгєрєх байх Хомхой арчаагvй vзэлтэнгvvд Хойноос чинь мєргєж нvглээ наманчилна. Эргэж бидэндээ хэзээ ч олдохгvй Эрин зууны од болон одсон Зориг минь... Зориг чиний дэргэд Зол баяр дvvрэн байг Алаг хєєрхєн vрсийн чинь Ая дуу хангинаж байг Ардчилал, чин vнэний минь Агуу дуут хонх дуудаж байг. Цасаар тэнгэр уйлавч Цавчилгvй зогсож бай Салхи шуурга исгэрэвч Сандралгvй байж л бай Аагим халуун наранд ч Алжаалгvй мятралгvй Ажилдаа аяранхан Алхаж л бай Зориг минь 4. Ард тvмэн минь Цуг алхаж байна. Зориг минь Зон олны Зориг хvv минь! Болгоож тунгаагаад та Болж єгвєл хэвлэлд єгєх арга байна уу? Булган аймаг, Бугат сум, Єндєр настан - П. Єлзийбаяр Сайн байна уу? Оюун эгчээ! Намайг Очгэрэл гэдэг. Би “Ирээдvй” цогцолборын 3б ангид сурдаг. Би Зориг ахад зориулж ийм нэгэн шvлэг 1998 оны 10 дугаар сарын 5-нд бичсэн юм. Халуун дотно хvнээ Харамсалтайгаар алдав Хамж шимж байж Хамаг учрыг олно доо Хайрын дотно хvнээ Хайр найргvй алдав Хоромхон энэ агшинд Зориг орчлонг орхив. Ард тvмэнд бишрэгдсэн Аавын хvvгээ алдав Алдаагаа засъя гэсэн ч тэр хvмvvсийг Амьд гаргахгvй дээ Харж л байгаарай та нар Орчлонг орхисон хvнийг та нар Одоо амилуулж чадахгvй шvv дээ Тэгэж алаад байх юм бол Хvмvvс яаж амьдрах юм бэ? Хуулийг зєрчсєн тэр хvмvvсийг Хумсын чинээ амьд vлдээхгvй ээ Харж л байгаарай Хvний нас мєнх биш гэж vнэн Хvлгийн шандас мєнх гэдэг нь vнэн Vхсэн хvн амилахгvй Хамгаас илvv гишvvнээ Халамжлахгvй алдав Ачийг бачаар гэгчээр Энэ л юмдаа хєєрхий Харин одоо тэр хvмvvсийг олбол Хэзээд амьд vлдээхгvй ээ Харж байгаарай Харуусал гашуудал бидэнд тєрж Хаа саагvй ажиг сураг авч байна Хулгай дээрэм бол яах вэ? олчихдог л юм Харин хvнийг хорлоод яах юм бэ? Би яг Зориг ахын тєрсєн єдрийн ємнєх 4 дvгээр сарын 19-ний єдєр 11 нас хvрсэн юм. Би энэ шvлгээ сонин дээр гаргах хvсэлтэй байгаа л даа. Миний шvлгийн талаар таныг саналаа хэлнэ гэж би найдаж байна. Таны ажил хєдєлмєрт єндєр амжилт хvсэн ерєєе. Баяртай. Миний хаяг СХД, 15-р хороо, 1-р хороолол, 20-р байр, 91 тоот. Шуудангийн 21-р салбар, 836-р хайрцаг
Photo Sharing and Video Hosting at Photobucket 1962 он:Монголын дээд боловсролын салбарын томоохон зvтгэлтнvvдийн нэг, МУИС-ийн декан, Боловсролын яамны орлогч сайдын албыг хашиж явсан Санжаасvрэнгийнд хоёр дахь хvv нь мэндэлжээ. Тvvний эх, их эмч Доржпалам нь Оросын нэрт эрдэмтэн, монголын анхны газрын зургийг зохиогч, монгол судлаач А. Симуковын охин. Тэрбээр хар нялхдаа єнчирч , монгол эх эцгийн гар дээр єсєж єндийсєн тєдийгvй Монголд европ эмнэлгийг дэлгэрvvлэхэд хvчин зvтгэж явсан зєвлєлтийн эмч эмэгтэйн дvрийг оюутан vедээ уран сайхны кинонд бvтээж олны танил болжээ. С. Зориг нэг ах, охин дvvтэй. “...Зориг ах багадаа их шартай, том ах бид хоёрыг бодвол илvv эрх танхи байсан. Ямартаа л тариа тариулахад би vг дуугvй тариулдаг, харин Зориг ах гартаа том цаг атгачихаад таривал би энэ цагийг эвдэлнэ шvv гээд орон доороос гардаггvй хvvхэд байж билээ. ” Дvv С. Оюун“... Аав Москвад аспирантурт байхдаа ээж бид хоёрыг Москва руу авч явсан юм. Зоригт хэлэлгvй галт тэрэг хєдлєнгvvт намайг шууд цонхоор аваад явсан. Тэгэхэд єєрийг нь vлдээсэнд Зориг маш их уурлаж, ээж аавын авч єгсєн 2кг “48-ийн” чихрийг тємєр замын тавцангаар нэг шидэж байж билээ. Харин Оюун маань нэг муухан инээмсэглээд гараараа даллаж vдсэнийг тодхон санаж байна”. Ах С. Баяр 1970 он: Зориг хvv монголын сэхээтнvvд vр хvvхдээ сургахыг эрхэмлэдэг байсан орос хэлний сургалттай 23-р сургуульд элсэн оров. “... Талийгч хичээл номондоо их сайн ялангуяа тооны тєрлийн хичээлvvдэд илvv, физикийн олимпиадад 2 билvv 3-р байранд орж байсан. Тэгээд “Хоршоолол” нийгэмлэгийн спортын гимнастикийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа орж, єєрийнхєє орсон зэрэгтээ 1-р байр эзэлж тvvнээс хойш чєлєєт цагаараа гимнастикаар хичээллэдэг болсон. Долоо билvv арав хоног Баяраа ах Баавлай багштай хамтарч єдєр шєнєгvй бэлтгэл хийлгэсэн хэрэг. Гол нь сунгалтын дасгал хийх гэж их зовсондоо хєєрхий. Хичээл дээрээ сууж байхдаа хvртэл хєл гараа сунгаж, татаж их л хєдєлмєрлєдєг байсан. Их хєдєлгєєний эвсэлтэй хvvхэд байж билээ. Энэ нь оюутан байхдаа ч илэрч байсан. Москвад бид нар хєл бємбєг, регби их тоглодог байж билээ. Зориг МГУ-ийн регбигийн шигшээд хvртэл тоглож байсан”. Ангийн найз Я.Баатар 1980-85 он:Дээд боловсрол эзэмшихэд бусад шатны сургалтын адил vнэ тєлбєргvй байлаа. Зєвхєн элсэлтийн уралдаант шалгалтаар хангалттай оноо авах шаардлагатай. С.Зориг Москвагийн улсын их сургуулийн философийн ангид суралцах эрх авав. Москвагийн таван жилд С. Зориг Чехословак улсад сурч байсан дvv С. Оюунтайгаа захидлаар их харилцдаг байжээ. “... ер нь бол манай хvмvvс ихийг vзэж, харж, мэдэж байгаа учир тэд єнєєгийн байдалд дургvйцэх нь зvй ёсны юм. Зарчим ёсоор бол манай нийгэм тэргvvнийх байх учиртай. ...Манай ард тvмний амьдралын тvвшин тун дорой зєвхєн амьдралын наад захын хэрэгцээг л хангаж байна. ...Бодож санаж байгаа зvйл нь дорой, эринээсээ хоцорсон нь тун тод харагдаж байна. ...Улсын эдийн засгийн бодлогыг vндсээр нь солих хэрэгтэй юм. Бид улсаа єндєр хєгжилтэй орон болгох хэрэгтэй. Японы тvвшинд очтол єдий байгаа ч би монгол хvний саруул ухаанд итгэдэг юм”. 1984 он 4 дvгээр сар Москва хот. Дvvдээ бичсэн захидлаас. 1985-90 он: Залуу улс тєр судлаач ХЗЭ гэдэг тэр vеийн монголын цорын ганц залуучуудын байгууллагын нийслэлийн хороонд зааварлагчаар ажиллаж мєн МУИС-д багшлав. Тэрээр МУИС-ийн аспиратурт “БНМАУ-ын улс тєрийн системийг боловсронгуй болгох нь” сэдвээр судалгааны ажил хийж эхэллээ. 1989-90 он: Уран бvтээлч, сэхээтэн залуусын 1989 оны сvvлчээр эхлvvлсэн нийгмийг ардчилахын тєлєє хєдєлгєєнд С. Зориг татагдан орж удирдагчдынх нь нэг болов. Эрх баригчдад сєрєг анхдагч улс тєрийн байгууллага МоАХ-г ардчилсан хувьсгалыг тэргvvлэх хvчин болгож зохион байгуулах, коммунист дарангуйлалт нийгмийг цус урсгасан мєргєлдєєнгvйгээр ардчилсан хєгжлийн замд оруулахад улс тєрч С. Зоригийн авьяас, тууштай чанар, итгэл vнэмшил тvvхэн чухал vvрэг гvйцэтгэсэн юм. Коммунист системийн задрал явагдсан 1990 оны дэлхийн улс тєрийн дvр тєрхийг хожимын тvvхчид сэргээн бvтээхийг хvсвэл ”Монгол-Ардчилал-МоАХ-С.Зориг” гэсэн vгэн хэлхээнээс зайлах аргагvй болох бизээ. Шинэчлэл єєрчлєлт, vндэсний бvрэн эрх, бодит тусгаар тогтнолыг эрмэлзсэн 90 оны монголчууд тєдийгvй Монголын ардчиллын єрнєлтийг сонирхож байсан гадаадын ажиглагчдын хувьд ч энэ утгын хэлхээ зvй ёсны зvйл болсон юм. МоАХ-ны анхны ерєнхий зохицуулагч С.Зориг бие даасан, тэгш эрхтэй улс тєрийн хvчнvvдийн vндэсний зєвшилцлийг эрхэмлэж, тэдний хооронд улс орны хєгжлийн цаашдын замналын асуудлаар дугуй ширээний хэлэлцvvлэг явуулж, нийтээр хvлээн зєвшєєрсєн vзэл баримтлал боловсруулах ёстой гэж vздэг байв. С. Зориг МоАХ-ноос тєрсєн анхны улс тєрийн сєрєг нам МоАН-ыг зохион байгуулах ажлыг бусад хамтран зvтгэгчдийн хамт гvйцэтгэсэн юм.Японы сэтгvvлч эмэгтэй Кvдо Миёкогийн “Азид бадарсан ардчиллын салхи” номоос “... Гялалзуур зангvй, єєртєє бат итгэдэг, хvмvvсийг тайван байлгадаггvй, эрх тушаалд шунагч шинжийн яг эсрэг магадгvй номхон хvлцэнгvй, дуулгавартай биш байх. ...Єєрсдийнхєє хvссэн єєрчлєлт шинэчлэлтийг єглєє, оройны зуурт бvтэх ажил биш гэдгийг тэр сайн мэдэж байсан. Залуухан эмэгтэйн нvдээр харвал Зориг ирээдvйн чангахан удирдагчаар бэлтгэгдэж байгаа биш биз.” 1990 оны намар: Монголд анхны чєлєєт сонгууль болж парламент байгуулагдлаа. Депутат С. Зориг парламентийн бvлгэмийн гvйцэтгэх хорооны даргаар сонгогдов. Гэвч тэрбээр парламентийн байнгын ажиллагаатай доод танхим Улсын бага хуралд /УБХ/ орсонгvй. Харин тvvнд Улсын бага хурлыг байгуулах эрхтэй байнгын бус ажиллагаатай парламентийн дээд танхим Ардын их хурлын /АИХ/ анхны хуралдаан дээр Монголын Дэд ерєнхийлєгчєєр сонгогдох боломж байсан юм. Монголын нийгмийн шинэчлэлийг гvнзгийрvvлэн амжилтад хvргэхэд тvvнд єндєр тєвшинд шийдвэр гаргах эрх мэдэл зайлшгvй хэрэгтэй байлаа. Гэвч депутатуудын олонх нь тvvнийг дэмжсэнгvй. Vvнд сонгуулийн дvнгээр АИХ-ын дийлэнх суудлыг авсан МАХН-д МоАХ-ноос vvсэн байгуулагдсан МоАН болон МVДН-ийн хамт албан ёсны сєрєг хvчин болох учиртай байсан МСДН-ын удирдлагын албан тушаалд шунасан, зарчимч бус, урвамтгай vйл ажиллагаа нєлєєлсєн гэж тэр vеийн ажиглагчид, амьд гэрчvvд єгvvлдэг. Дэд ерєнхийлєгч УБХ-ыг удирдахаар Vндсэн хуульд намууд зєвшилцєн хийсэн нэмэлт єєрчлєлтєд тусгасан байсан юм. Хэвлэлийн “Монголпресс” агентлагаас 1990 онд хийсэн судалгааны дvнгээр Монгол Улсын Ерєнхийлєгчид нэр дэвшиж болох хvмvvсийн тоонд С. Зоригийг нэрлэж байсан юм. 1991 оны намар:8 дугаар сард Москвад Онц байдлын улсын хороо (ОБУХ) гээч тєрийн эрхийг авлаа. Энэ байгууллагын мэдэгдлийг хvлээн авсан шинэ, хуучин монгол дарга нарын євдєг чичирч байлаа. Хоёр, гурав хоногийн дараа тєрийн эргэлт нэгэнт бvтэлгvйтсэн нь тодорхой болсон vед Бага хурлын том дарга нар тєрийн тєв хэвлэл “Ардын эрх” сонины эрхлэгчийг “ Зєвлєлт засгаас урваж, хууль бус ОБУХ-ны мэдэгдлийг нийтэлсэн хэмэээн загинаж бvтэгнvvлэв. Харин ОБУХ тєрийн эрхийг авсан анхны єдєр Монголын томоохон улс тєрчдєєс нэг л хvн энэ vйл явдлыг “хууль бус тєрийн эргэлт” хэмээн нэрлэж эсэргvvцлийн цахилгаан Москвад илгээсэн нь Парламентийн бvлгэмийн дарга С. Зориг байлаа. 1990-92 он: Монголын нийгмийг ардчилах, зах зээлийн эдийн засгийг тєлєвшvvлэх эрх зvйн орчин бvрдvvлэх, Монголыг нээлттэй улс орон болгож, дэлхий нийтийн хєгжлийн vндсэн хандлагад хамруулахад С. Зоригийн vйл ажиллагаа чиглэж байлаа. Vvнээс гадна ардчилсан хувьсгалын зорилтын эхний шат хэрэгжиж нэг сурталын дарангуйлалт тогтолцоо мєхєх vеэс МоАХ дотроо зєрчилдєж Т. Нэргvй, Г. Бошигт нар мєр мєрєє хєєсєн билээ. Тэр vеэс С. Зориг МоАХ-ны удирдлагад байсан лидерvvдтэй стратеги, тактикийн асуулаар мєн л зєрчилдєх болжээ. Энэ нь 1992 онд тvvнийг МоАХ-ны удирлагаас татгалзахад хvргэв. С.Зоригийн байгуулсан БННам удалгvй Чєлєєт хєдєлмєрийн нам, МоАН-ын Г.Бошигтын жигvvртэй нэгдэж Нэгдсэн нам боллоо. Ардчиллын тєлєєх хvчнvvд нэгдэн хvчирхэгжиж байж МАХН-ыг сєрєн зогсч ардчиллыг баталгаажуулахын чухалыг С. Зориг ямагт анхааруулдаг байлаа. Парламентийн бvлгэмийн даргын хувьд С. Зориг томъёологдон хэрэгжих шатандаа орж байсан Монголын олон тулгуурт гадаад бодлогын хэрэгжилтэд єєрийн хувь нэмрээ оруулсан юм. Энэ vйл ажиллагааныхаа хvрээнд тэрээр Япон улстай тогтоосон харилцаанд ихээхэн анхаарч манай хамгийн том хандивлагч орон болгох эх vндсийг тавьсан хvмvvсийн нэг билээ. С. Зориг 1992 онд Японд Азийн залуу улс тєрчєєр шалгарч, Монголын улс тєрчдєєс Японы Эзэн хаантай хамгийн анх уулзаж байжээ. 1992-96 он: Тэрээр 1992 онд МоАН, МVДН, НН-ийн Эвслээс Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшин сонгогдсон бєгєєд парламентад ардчилсан хvчнийг тєлєєлсєн зургаахан гишvvний нэг нь байлаа. 1992 оны 10 дугаар сард Монголын Ардчилсан нам, Монголын Нэгдсэн нам, Монголын Сэргэн Мандалын нам, Монголын Vндэсний Дэвшлийн намууд нэгдэж Монголын Vндэсний Ардчилсан намыг байгуулсан юм. С. Зориг нь МVАН-ыг єдєр тутмын удирдлагаар хангах vvрэг бvхий Ерєнхий зєвлєлийн гишvvн байв. Нийгмийг бvхэлд нь шинэ тєлєв байдалд оруулахын тулд 90-ээд оны улс тєрч удирдагчид ер бусын их хvчин чармайлт тавихын хамт аль болох бага алдах тvvхэн хариуцлага хvлээж байлаа. Шинэ орчин, шинэ цаг vе тэднээс судалгаа тооцоонд vндэслэсэн, улс тєрийн удирдлагын урьд vеийнхний арга барилаас зарчмын ялгаатай шийдвэр гаргахыг ямагт шаардаж байсан юм. Vvнийг ухамсарласан С. Зориг 1990 онд “Стратеги судалгааны тєв” хэмээх ТББ байгуулж залуу судлаачдыг удирдан ажиллав. Энэ тєв Монгол Улсын шинэ Vндсэн хуулийг боловсруулах бэлтгэл ажлын хvрээнд Азийн сантай хамтран Vндсэн хуулийн vзэл баримтлал, шvvх тогтолцооны шинэчлэлт, орон нутгийн удирдлагын тогтолцооны тєгєлдєржилт зэрэг сэдвээр семинар хэлэлцvvлэг зохион байгуулжээ. С.Зориг Монгол Улсын Ерєнхийлєгчийн дэргэд байгуулагдсан шинэ Vндсэн хууль боловсруулах ажлын хэсгийн гишvvн байлаа. 1996-98 он: Ардчилсан хvчнийхэн анх удаа эрх баригчид болов. С. Зориг МVАН, МСДН-ын “Ардчилсан Холбоо” эвслээс УИХ-ын гишvvнээр дахин сонгогдож, УИХ-ын Тєрийн байгуулалтын байнгын хорооны дарга, 1997 онд УИХ-ын Аюулгvй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллалаа. Монгол – Японы парламентын бvлгийн даргаар ажиллаж хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахад vнэтэй хувь нэмрээ оруулсаныг талууд бvрэн хvлээн зєвшєєрдєг юм. Vvний нэг жишээ нь 1997 онд Улаанбаатар хотноо зохиогдсон Монгол Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэх Монголын талын комиссын даргаар ажиллаж байсан бєгєєд уг арга хэмжээний хvрээнд Улаанбаатар хотын Дамбадаржаа дахь дайнд амь vрэгдсэн Япон цэргийн дурсгалд зориулсан хvндэтгэлийн гvдэнг санаачлан бариулсан юм. С. Зориг тєрийн тvшээгээр ажиллахын сацуу тєрийн бус байгууллагын vйл ажиллагаанд идэвхтэй байр суурьнаас оролцож байлаа. Монголын шатрын холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны ерєнхийлєгч, эмзэг бvлгийхэн болон єнчин хvvхдvvдийг тусалж дэмжих зорилготой “Оюунтvлхvvр” сангийн хvндэт ерєнхийлєгчєєр тус тус ажиллаж байв. 1998 оны хавар:“Ардчилсан холбоо” эвслийн анхны Засгийн газар огцров . Парламент дахь ардчилагчид бvлэглvvдэд хуваагдан задарч эхэлжээ. “Зоригийн фракц” ч гэж байв (Д.Энхбаатар, Х.Хулан, С.Билэгсайхан, М.Чимэдцэрэн агсан МVАН, А.Ганбаатар, Р.Нарангэрэл, Батжаргалын Батбаяр, Р.Бадамдамдин МСДН, МАХН-ын дотор ч “Зоригийн бяцхан фракц” гэж хэлж болохоор М. Баяртсайхан, Ж. Бямбадорж, Р.Содхvv, Д.Базархvv, М.Зэнээ нараас гадна МУНН-ын дарга О. Дашбалбар агсан, сvvлийн vед хєдєєгийнхєн гэж нэрлэгдэх болсон фракцийн зарим нєхдvvд ч ордог байлаа). Шинээр байгуулагдсан Засгийн газарт С.Зориг Дэд бvтцийн сайдын албыг хаших болжээ. Монголын хамгийн их анхаарал татсан, хамгийн хоцрогдсон, хамгийн ихээр яаравчлан хєгжvvлэх шаардлагатай салбар. Тєсвийн болон хандивлагч улс орон, байгууллагын хандив, тусламж, зээлийн мєнгийг хамгийн ихээр шингээдэг салбар. 1998 оны 8 дугаар сар: Ц. Элбэгдоржийн засгийн газар огцорч, vvрэг гvйцэтгэгчээр ажиллаж байх vед С. Зориг Монголын радиогийн сурвалжлагч Байгалмаад ярилцлага єгчээ. Энэ тvvний сvvлчийн ярилцлага байлаа. С. Зориг улс тєрч хvний ямагт санаж мєрдєж, удирдлага болгох vндсэн зарчмыг тодорхойлж, эрхэмлэх эрх ашгийн дарааллыг тогтоосон байна. С. Зориг дєнгєж 36 нас хvрч байлаа. Амьдарлынхаа найман жилийг том улс тєрд єнгєрєєжээ. Энэ жилvvдэд олон удаа сэтгvvлчидтэй харьцаж, хэвлэлээр санал бодлоо илэрхийлж байсан нь мэдээж. Харин хэзээ ч хойч vеийн улс тєрчдєд хандсан гэмээр гэрээслэлийн чанартай ийм зvйл хэлж байсангvй. Монголын тєсвийн болон гадаадын хандивлагчдын асар их мєнгє, маш єндєр єртєгтэй тєрєл бvрийн тєслvvд хэрэгждэг салбарын сайдын албыг цєєхєн сар хашсаны эцэст С. Зориг эрх ашгийн дарааллын чиг баримжаа алдагдаж хэзээ ч болохгvйг бусдад анхааруулжээ. Албан тушаал, эрх мэдэлд улайран хєєцєлдєх нь шинэ, хуучин ялгаагvй улс тєрийн хvчний анхдагч зорилтыг саармагжуулах, ардчиллын явцыг удаашруулах, зарим тохиолдолд ухралтын алхам хийхэд хvргэж болохыг ч мєн анхааруулж хэлжээ.“...Гэхдээ дарааллыг нь хэзээ ч алдуулж болохгvй. Улс vндэстнийхээ сонирхлыг хамгийн дээр тавих ёстой. Тvvний дараа манай нийгэмд нийтлэг болсон бvлгvvдийн сонирхлыг хамгаалах, дараа нь бvлгийн юм уу компанийн сонирхол байж болно. Яагаад гэвэл тэд чинь тодорхой хэмжээгээр ашгийн байгууллага. Тvvнийхээ тєлєє хєєцєлдєнє. Дєрєвт нь мэдээж хувь хvнд амьдралаа дээшлvvлэх, сайхан амьдрах сонирхол тєрнє. Тийм сонирхол бvх цаг vєд байж л байсан. Vvнийг бас тооцох хэрэгтэй. Гэхдээ бид нар энэ дарааллаа алдаж болохгvй. Дараалал алдах юм бол ялзрах тєвшинд орно...” Монголын радиод єгсєн сvvлчийн ярилцлагаас 1998 оны 8 дугаар сар. 1998 оны 10 дугаар сарын 2: Эвслээс Ерєнхий сайдад санал болгосон нэр дэвшигчдийг Ерєнхийлєгч ээлж дараалан буцаав. “Одоо Зоригийг дэвшvvлэх цаг болсон” гэх vг улам чанга, улам тодоор дуулдах боллоо. Єнєєдєр эвслийн удирдагчид “С. Зоригийг Ерєнхий сайдад нэр дэвшvvлээгvй байсан” гэж мэдэгдэцгээдэг. Албан ёсоор нэр дэвшvvлж буй тухай бичиг баримт vйлдэж, тамгалаад Ерєнхийлєгчид єргєн барих нь асуудал нэгэнт бодитойгоор шийдэгдсэн vед хийдэг, хэрэг дээрээ техникийн гэмээр, ёс тєр гvйцэлдvvлэх тєдий ажиллагаа юм. Vvний ємнє намын удирлагын тєвшинд ярилцан ойлголцож санал нэгдэх хамгийн гол ажиллагаа явагддаг. Vvнийг МVАН-ын Ерєнхий зєвлєлийн хуралд орохын ємнє хийсэн байх ёстой. Хурал бол зєвхєн нэгдсэн саналыг баталгаажуулна. Эвсэл доторх бvлэглэлvvд Зоригийг Ерєнхий сайд болгохоор тохиролцчихоод байсан гэж vзэх нэг баримт нь Д. Энхбаатарын мэдэгдэл юм. Тэрээр “С. Зориг Ерєнхий сайдад нэр дэвших болсон учир тэр орой (1998 оны 10 дугаар сарын 2-ны орой) надтай хамт Улаан-Vд явалгvй хоцорсон” гэж удаа дараа мэдэгдсэн. Энэ нь С. Зориг хоёр гуравхан хоногийн дараа Ерєнхий сайд болох бараг 100 хувийн боломжтой байжээ гэсэн vг. Учир нь Ерєнхийлєгч Н. Багабанди С. Зоригийн нэрийг бусдын адил буцааж зvрхлэхгvй байсан юм. Гэвч vvний оронд нийгмийн чєлєєт тогтолцоонд шилжсэнээс хойш Монголд гарсан анхны улс тєрийн, ил тод аллага боллоо. Алуурчид тvvнийг гэрт нь отож байгаад олон удаа хутгалан хєнєєжээ. 1990 онд эхэлсэн ардчиллын тєлєєх хувьсгал найм дахь жилийнхээ намар удирдагчаа алдав. Монголын ардчилсан хувьсгалын романтик vе дууслаа.

Bid tuuhee martahaas Tuuh bidniig martahgui bilee.

2007 оны 09-р сарын 22 Нийтэлсэн Horidoimergen
Buriad Mongolchuud Ungersen zuund Mongoliin hamgiin shildeg humuus olnooroo Unenii tulee, eh orniihoo hoich ireeduin tulee, yag unendee Uneegiin bidnii amidraliin tulee altan biye zoliond gargajee. Tednii bid gariin chigchii huruu baitgugai adgiin buyu huliiin chigchiin hireeniii uhaan avch chadsan gej uu. Als gazar suraar odogch nariin gaihamshigt bolood emgenelt tuuhees uzehed, Orosiin zahirgaand orson Buriad mongol humuus helmegdeliin ulmaas baruund olnoor tsagaachilan garch ireed 1900 onoos ehlen MONGOLIIN soyol bolovroliin SUURIIG tavisan zagalmailsan etseg nar boljee. Ted uuniihee tulee tsaajaar avahuulsan buyu. 1. Mergen gun Gombojav, Mongoliin utga zohioliin shildeg tuleelegch, Berlin Leningradad ajillaj baisan, 1937 ond buuduulsan. Yagaad, yunii tulee hen?? 2. Erdenebathan Bugd Nairamdah Mongol Ard Ulsiin (BHMAY) Gegeerliin said asan. 1937 ond barivchlagdsan, tuunees hoish surag tasarsan, 3. Dashi Sampilov, tuunii hoyor nasatai huurhen ohin ?? BHMAY-n Moskvagiin Diplomat tuleelegch, hojim Sangiin yamnii said, 1937 ond tsaazaar avahuulsan. Bid tuuhee martahaas Tuuh bidniig martahgui bilee. 2. Erdenebathan, (Ner ni Erdeni Batkuhan)Tseveen Jamsranoviin negen adil Shine Mongoliin bolovrsoliin tulee amidralaa urgesen. HOlboot uls bolon, KGB, Mongoliin Nogoon malgaitanuudiin gart amia aldsan. 1924 ond Mongoliin Gegeerliin said baih bogino hugatsaandaa Mongolin shine soyol bolovsrolin tulee ihiig buteesen. German Frantsad suraltsah oyutnuudiig songoh, tedend asar ih anhaarlaa handuulj tusalsan. 1930 ond Leningradad tsulegdsen, Dorniin hel sudlaliin Instituted bagshilj baisan, 1937 barigan surag tasarsan. 3. Dashi Sampilov Bas negen buriad hun, 1921-1926 ond BHMAY-n Moskvagiiin tuleelegch, 1925 ond Baruun Europad anhlan ochson Mongoliin hudaldanii tuleelegchidiiig udirdsan. Serge Wolff-n dursamjaar: Germanaas butsanii daraa HUdaldaanii yamnii said bolson, Mongoliin zuuntenii huchnii nuleen dor aluulsan gejee. tereer 1929 ond Buriadad tsulegdej, 1937 ond tsaajaar avahuulsan. Tuunii ehner Radna, Serge Wolfee bichseneer 2.5 nastai (1926 ond), zuunii ornii huuheldeitei adilhan, germanaar baga zereg yarih jaahan ohin Nima. ??? Ter jaahan ohin hojim Mongolin nudnii mes zasalch bolson. (??Rinchin guain ohin Nimaa doctoroos uur boltoi??) Eh survalj. Poisoned arrows Shagdariin Sandag. Serge Wolff . Mongolian Educational Venture in western Europa: Sh. Baatar
Serge Wolff-n uguulleer hen hen bolohiig todruulan, zarim humuusiin talaar Poisoned arrows, huudas 138, Sandag guain nomoos medeelel oruulav. Tuuhiin unen barimtiig (1920onii ) bazan uzvees: Mongolchuudiin Baruun Europiin zagalmailsan esteg Serge Wolfe-n dursamjaas "Ted hyatad hunees uur haragdaj baisan. Tuunchlen tednii nud naluu helbertei, hatsriin yas ni under, tovgor. Neg ni mash bolovson, under nuruutai bugeed ul medeg aylagatai bolohoos orosoor uugui tsever yarij bailaa. Nugee ni namhan, oros hel medehgui bolovch angli helnii sain medlegtei. Hen ni ch germanaar yarihgui." (Mongolian Delegation In Western Europ, 1926-1929, Serge Wolff) Ene hoyor hun: 1. Mergen Gun Gombojav, (1900-1937, halhiin haanii udam, oros, frants, hyatad, tuvd, manj heltei, 1937 ond buuduulsan ), 2. Ishdorj (German Frants dahi 35+8=43 mongol oyutnuudiin zahiral, hojim herhen aluulsan todorhoigui,) 3. ?? esvel Erdenebathan ahalj yavsan ??? Uchir ni 1928 ond Ishdorj tuunii tuslah mergen gun Gombojav Frantsad ochson geh medee bii. Serge Wolff 1926 ond anh Mongol huntei uulzsan. Bas Erdenebathan 1924-1926 ond Gegeerliin said baisan. 1926, 1928 ond uulzsan hun hen hen baisan be??, Serge Wolfe-n daraagiin uguuleller uuniig todruulahiig hicheeye) Ene hoyor huntei Berlind anh uulzsan, Mongoliin tuleelgchided orchuulagch nariin bichgeer ajillsan Serge Wolfe-n Baruun (hurengetnii gegdeh) Germand uulzsan anhnii hun 3. Dashi Sampilov (Orosiin tuleelegch, buriad, hojim sangiin yamnii said, Buriadad esvel Mongol??, 1937 tsaajaar avahuulsan) Tuunii ehner Radna, ohin Nima hojim MOngold nudnii emch bolson?? (Dureeree barag Choinom yaruu nairagch gemeer haragdah yum) 4. Erdenebathan (Mongoliin tuleelegchidiin bagiin gishuun, Mongol ulsiin Gegeerliin 2 dahi said, 1924-1928, buriad, 1937 ond barigdsan, suraggui bolson, dashramd helehed gegeerliin anhnii said Onhodiin Jamyan) 5. Tseveen Jamsranov (1881-1942), Uls turch, tuuhch, surgan humuujuulegch, 1911 ond Buriadaas Mongold irsen. Gadaad hergiin said, Shine toli soninii zuvleh, 1924 ond Ulsiin baga hurliin gishuun, 1932 ond Leningradad Erdenebathantai hamt tsulegdsen, 1940 ond barigdan, 1942 ond shorond nas barsan 6. Elbegdorj Rinchino (Orosiin kommenternii tuleelegch, BHMAY-n dain baildaan haruitssan consul, 1937 ond buuduulsan, buriat) Odoo umneh hoyor hunii tuhai nomiin hesgees taniltuulya. 1. Mergen Gun Gombojav (1900-1937 ) Halh Mongoliin haanii huu, tereer Leningrad dahi Dorno dahinii Toileriin Commusmiin ih surguulid (KUTV) 1923-1927 surch, 1921 ond baiguulagdsan Shinjleh uhaanii zuvleld Tseveen Jamsranovtoi ajillaj baisan. 1927-1928 ond tereer Ishdorjii tuslah bolon Jamsranoviin ehner Badmajavtai hamt Berlin yavj Serge Wolff- toi uulzsan. Frantsad Frantsiin nert mongolch Paul Pelliot-n udirdlaga dor sursan. Helmegduuleltiin uyer duudagdan surguulia orhin Mongold irj, Shinjleh uhaanii zuvleld (hureelen?, scientific committee) 1931 on hurtel ajillaj, 1934 ond Lenindgradad surahaas yavj, Jamsranov, nert erdemten Nicolas Poppe nartai ajillaj baisan (Poppe hojim Orosoos durven German garch ulmaar, USA-d Seatlle dahi Universitu of Washington-d bagshilsan). Hel shinjeech tereer oros, mongol, frantsaar tugs, hyatad, tuvd, manj heltei hun baijee. (Communismiin), Kremliin aldaatai bodlogiig shuumjlen 1937 ond barigdan buuduulsan. Tuunii ehner Oyun Bilig buriat hun, Mergen guniig barigdsanii daraa 2 huuhdiin hamt Bashkirt tsulegdsen, 1950 suuleer Mongold ochih erhtei bolson. (? MUIS-n oros helnii basgh jaahan ayalguutai mongoloor yaridag Biligt basgh ene hunii ohin?) Ene hun Mongolin shildeg seheetnii emgenelt huvi zayanii negen gashuun jishee. 2. Ishdorj, (German Frants dahi 35+8=43 mongol oyutnuudiin zahiral, hojim herhen aluulsan todorhoigui,) 1928 ond tuunii tuslah Mergen gun Gombojaviin hamt Frantsad ochson. Ishdorj Leipzigiin ih surguuliin Panmongolist Haenisch, Berlin Uni-d hyatad helnii professor Lessing, Polishiin Lvoviin prof Cotwitz-tai holbootoi baisan. Pan Mongolist uzeltei. 1929 ond german heleer Kulterelle Ausfarbeit in der Mongolai uguulel bichsen. (Buriad, Tsahar, Tumet, Barga, Uver Mongoliin negdelliin tuhai ). Hojim tuunii huvi zaya yasan ni todorhoigui. P.S Pan Mongolist uzliin talaar odoo ch bid buruu oilgoson, medehgui heveer. Tuuh ergesen unee uyed ted tiim buruu ters uzelten bus, harin Mongol ugsaatnii nyagtralaas aisan Oros, Hyatadiin nulee orj bugdiig alj ustgasan boltoi. 6. Elbegdorj Rinchino (Orosiin kommenternii tuleelegch, BHMAY-n dain baildaan haruitssan consul, 1937 ond buuduulsan, buriat) 1921-1925 ond Mongold kommenternii mash nuleetei hun baijee. Mongoliin udaridagchidiin huvi zayag Kremlitei haritsan shiidej baiv. Soliin Danzantai (1924ond buuduulsan )hamt Yerenhii said Bodoog (1922 ond buuduulsan) tsaazlahad gol uureg guitsetgesen. Gevch Ar Mongol, Uver Mongol, Buriatiig negtgeh Pan mongolist uzel tunii eyereg tal bolno. Ene uzel bodol bolood, Mongolchuudiin negdel ni Oros, Hyatadad ayultai baisan uchraas Orosiin KGB bas l zamaasaa zailuulj 1937 ond buudan horoojee. Tuunii Pan Mongolism sanaa ni 1921 onii Hiagtiin gereegeer anh todorson. Mongol Ardiin Namiin gol zorilgo Mongolin olon tarhai ulsuudiig negtgeh yavdal gej zaasan baijee. Iinhuu ehnii hoyor hesegt Halhiiin haani udam Erdenebathanaas gadna helmegdsen olon Buriadiin gol tuleelegchidiin talaar Poisoned Arrows nomond orsniig hurgelee. Tsendiin Batmunkh

Монголын төлөөлөгчид баруун Европт

2007 оны 09-р сарын 21 Нийтэлсэн Horidoimergen
1925-1929 Serge M.Wolff Удиртгал тэмдэглэл: Монголын уран зохиолын тухай тоймынхоо төгсгөлд дорно дахиныг судлаач гарамгай эрдэмтэн Бэртолд Лауфэр 1907 онд бичихдээ "Дэлхийн түүхэнд монголчуудын оруулсан ач тусын тухайд гэвэл бүхий л зүйлс нь хүмүүсийнхээ оюун санааны амьдралтай холбогдсоноороо аугаа их юм. Энэ хүмүүс нэгэнтээ Европ тивийг дагжин чичрүүлж чадсан. Үүний үр дүнд Европын салангид хаад, ноёдууд нэгдэн нягтарч, нэгэн тойрогтоо орж эхэлсэн" гэсэн байдаг. (1) Монгол соёлын тухай бидний төсөөлөл, мэдлэг бодитойгоор нэмэгдэж буй хэдий ч, цөөн тооны жуулчид бодит эх сурвалжаас, ялангуяа жинхэнэ эх үүсвэрийн өлгий нутаг болсон Гадаад Монгол улсад судлах боломжийг ашиглаж байна. Маш олон зүйлс тайлагдаагүй оньсого таавар хэвээрээ байна. Миний бие 1925-1929 онд Герман, Францад айлчилсан Монголын худалдааны төлөөлөгчид, боловсролын баг хүмүүст хэлмэрч, нарийн бичгийн үүргийг гүйцэтгэсэн. Чухам иймээс энэ талаархи дэлгэрэнгүй мэдээллийг өгч буйг уучилна бизээ. Өөрийн үүрэгт ажлынхаа хүрээнд орчин үеийн монголын түүхэнд чухал үүрэг гүйцэтгэн буй тэдэнтэй уулзан учирч, тэдний шилдэг зан чанараас ихийг олж мэдсэн. Үүнээс гадна төлөөлөгчдийн энэ 2 баг төлөвлөсөн зорилгоо маш амжилттайгаар биелүүлсэн. Үйлдвэрлэл, соёл боловсролын салбарт хийсэн энэ бүхний үр дүн ирээдүйн нэгэн сайхан өдөр мөр замаа эргэлзээгүй гаргах болно. Олон ялгаатай үйл явдлын талаархи мэдээлэлдээ би бүрнээ найдаж байна. Хэдийгээр багахан үйл явдлууд, он дарааллын цуврал дурдатгалууд маань цаг хугацаагаар хязгаарлагдсан хэдий ч монгол хүнтэйгээ хамтран хийсэн ажлын бүхий л цаг мөч миний ой тоонд маш тодоор үлдсэн.(2) 1925 оны 12-р сарын хоёрдугаар хагас, ази царайтай хоёр боловсон эр намайг худалдаа арилжааны асуудлаар холбоо тогтоолгохоор Берлинд урисан билээ. Тэд хятад хүнээс өөр харагдаж байсан. Түүнчлэн тэдний нүд налуу хэлбэртэй, хацрын яс нь өндөр, товгор. Нэг нь маш боловсон, өндөр нуруутай бөгөөд үл мэдэг аялагатай болохоос орсоор өөгүй цэвэр ярьж байлаа. Нөгөө нь намхан, орос хэл мэдэхгүй боловч англи хэлний сайн мэдлэгтэй. Хэн нь ч германаар ярихгүй. Өндөр нь тэргүүлж яваа болох нь илэрхий. Тэрээр надад хандан, бид наймааны зорилгоор Германд ирсэн хятадын худалдаачид, бидэнд үнэн итгэлтэй сайн туслах хэрэгтэй байна гэлээ. Тэд намайг зөвхөн өдрийн зарим цагаар туслахыг хүссэн. Өдрийн хагасаар ажил хийхэд миний хувьд их сургуульдаа сурах боломжтой учраас тун бололцоотой байсан. Хэдий ийм ч, маш том худалдаа, наймааны холбоо тогтоохоор Хамбүргт ирсэн тэднийг байнга дагалдах шаардлага гарч магадгүйг анхааруулж билээ. Бас бид одоохондоо туслагчтай, гэвч бидний шаардлагыг хангахгүй бөгөөд хахууль авах дуртай гэж хэлж байсан... (1) Skizze der Mongolischen Literatur, Revue Orientale, 1907, p261 (2) My lecture on “A new Republic” to the Longfellow Club, an English debating society in Berlin, on march 7, 1928, bebfited by information given by Ichi-Dorji, representative of the Mongol Ministry of Education, and it was published in an abridged form in the Contemporary review (1929,vol 135, p362) and in full under the title “Die Volksrepublik der Mongolei” in the Zeitschrift fuer Geoplotik (1928, vol 5, pt, 9. pp 755-769). Өглөөний 9-өөс өдрийн 12 цаг хүртэл ажиллах, сард 150 Марк өгөхийг санал болгосон. Бас ямар нэгэн хахуулиас татгалзахыг, үгүй болбоос урдах хүний адил ажилгүй болгохыг сануулсан. Энэ бүхнийг би зөвшөөрч, дараа нь хаанаас миний нэрийг мэдсэнийг нь асуухад булзааруулсан хариулт өгсөн. Дараагийн өдөр нь тэдний өгсөн хаягийн дагуу Баруун Германы хувийн сууцанд очлоо. Тэнд хөгшивтөр авгай нөхөр, жижиг охины хамт гурван өрөө түрээслэн амьдардаг аж. Намайг ирсний дараа удалгүй нэгэн герман хүн ирээд намайг түүний юу хэлснийг орос, англиар орчуулах, хариуг нь германаар хэлэхийг хүссэн. Тэр герман хүн АКОТЕСН-ын (Arbeitsgemeinschaft fuer Auslands-und Kolonialtechnik) ажилтан байлаа. (гадаад орон боловсролын асуудал хариуцсан байгууллага) Тэр засгийн газрын байгууллага гадаадын засгийн газарт германд мэргэжилтэн эсвэл техникийн ажилтан бэлдэхэд туслахыг санал болгосон аж. Эрэгтэй хүмүүсийн сонголтын хувьд улс орны нэр гутаах, германы нэрэнд үл итгэх хүнийг сонгохгүй байхыг ярьсан. Учир нь тэд эдийн засаг, тагнуулын ажилд үйлчилж болзошгүй. Алс дорнотын нэгэн улсад уул уурхайн инженерээр ажиллах гэрээний талаар удаан ярилцлага болсон. Миний хувьд ямар улс вэ гэдэг нь ойлгогдохгүй байсан. Цай уух зуур энэ тухай асуусан боловч хэрэв намайг хүсвэл өнөөдрөөс эхлэн ажиллаж болохыг мэдэгдсэн. Ийн би эхлэлээ тавьж, заасан ёсоор дараагийн өдөр үдээр ирэх болов. Миний шинэ дарга надад нэрээ Сампилон гэж хэлсэн ба Орост байх хугацаандаа Иван Иванович гэж дуудуулан сурсан байжээ.( хожуу миний мэдсэнээр түүний жинхэнэ монгол нэр Даш) Тэр Петровска-Разумовская Агракультур Академия (хөдөө аж ахуйн) төгссөн түүний нүднээс сонор сэрэмжтэй, гярхай, боловсон хүн болохыг хэн ч харж чадна. Тэрээр маш сайхан яриатай. Өргөн шанаатай, арьсны өнгө нь азийн шар арьстан гэхээсээ илүү хойд Европын, эсвэл наранд шарсан уу гэмээр бор өнгөтэй. Сампилон надад хэлэхдээ тэр өндөр болон бусад нөхөд нь Франц руу бизнэсийн ажлаар тэр үдэш явсан, зул сарын дараа эргэж ирнэ гэсэн. Миний анхны даалгавар оросоос герман хэл дээр монгол хонины үүлдэр угсааны талаархи оросын хөдөө аж ахуйн сэтгүүлд хэвлүүлсэн өгүүлэл байлаа. Тэр мөчид би Сампилоны эхнэр Раднаа, 2.5 настай, зүүний орны хүүхэлдэйтэй адилхан, германаар бага зэрэг ярьдаг жаахан охин Нямаатай танилцсан. Түүний эхнэр миний овог болон крист нэрийг мэдэж байгааг би ихэд гайхаж билээ. Тэдэнд би хэлсэн эсэхээ санахгүй байна, ямар ч байсан тэд миний тухай их тодорхой ярилцсан байжээ. Сампилон надад хоёр албан бичиг өгч, дараагийн өдөр Дрезднер Банк, холбооны салбарт өгөхийг хүссэн. Тэр хоёр бичиг түүний гарын үсэгтэй хоосон албан бичиг байсан. Толгойн хэсэгт нь " Handelsdelegation der Mongolеi " (Монголын худалдааны төлөөлөгчид) гэж бичжээ. Монголын улс төр, эдийн засгийн бүс, монгол хүмүүсийн тухай би маш бага мэдэж байсан. Тэр хүмүүст герман, орос, англи хэлтэй хүн хэрэгтэй байжээ. Хамтын 4 жилийнхээ хугацаанд би монголыг сайн мэддэг болсон. Үнэхээр энэ бол баруун Европт илгээсэн монгол улсын цэцэг байсан. Би тэд нарын төрөлхийн төлөв даруу зан, гайхамшигтай удам угсаа, эелдэг боловсон занг бишрэх болсон. Хувь хүнийхээ үүднээс тэднийг хэрхэн хайрлахаа сурсан. Тэдний оюун ухаан ихэнх европ хүмүүсийнхээс ялгаатай ажилладаг санагдсан. Монголчуудыг заль ухаан хосолсон ухаант хүмүүс гэж хэлж болно. Сампилон буриад, Сампилоны эхнэр Раднаагийн аав сибирийн орос, ээж монгол хүн. Өөр нэгэн хүнтэй танил болсон нь Бэрнхард Ваурик.(3) 1914-1918 оны дайнд Германы армид алба хааж, орост олзлогдон сибирээр дамжин монгол руу оргосон хүн. Тэндээ хэсэг зуур үлдээд говийн цөл, хятадаар дамжин германд иржээ. Өөр нэгэн хүн нь Фриц Вайскэ уул уурхайн инженер, монголд нэг жилийн гэрээгээр газарзүйн судалгаа хийж, монголын засгийн газрын даалгавраар өөр ажил хийж байсан. Тэр монгол орны хүн ардыг ихэд хайрлаж байсан. Монгол улс ашигт малтмалын маш их нөөцтэй гэж тэр надад хэлсэн. (4) (3) Die Heutige Mongolei” to a series of articles on Mongolia in Ost-Europa (December 1928, Vol 4, pt 3, pp 147-148) (4) Die Wirtschaftlichen Verhaeltnisse in der Aеusseren Mongolei” p 149-165 1926 оны 3 сар гэхэд би 1 жилд 4 шинэ жил үзсэн нь их сонирхолтой байлаа. Нэг дор 4 шинэ жил. 1925 оны 9 сард жүүдийн шинэ жилийн дараа, 12 сарын 31 нд шинэ жилийн үдэш (Европын шинэ жил), 1 сарын 13 нд оросын үнэн алдартны шинэ жил (хуучин орос цаг тооллоор). Монгол нөхдийн хүссэн ёсоор 3 сард буддын шинэ жилийн оройг хамт тэмдэглэсэн. Тэнд хангалттай хоол унд, уух юм байлаа. Берлинд байгаа бүх монголчууд өөрсдийн найз нөхдийн хамт ирсэн байлаа. 1926 оны 3 сар. Энэ үйл явдлын дараа монголоос ирсэн боловсролын төлөөлөгчидтэй хамтран ажиллах ажил маань эхэлсэн. Жич : Энд нэр гарсан хоёр хүний нэг нь Эрдэнэ Батхаан (Боловсролын сайд, 1940 онд Ленинградад баригдаж, сураг тасарсан), нөгөө нь Ишдорж (Герман Монгол дахь оюутны захиргааны дарга, сураг тасарсан) ба Даш Сампилон МАХН-ын Москва дахь төлөөлөгч, хожим нь санхүү эдийн засгийн сайд, 1937 онд цаазлуулсан) Монголын төлөөлөгчид Баруун Европт, 1925-1929 Серже М.Волфф Mongol Delegations in Western Europe, 1925-1929 Journal Title: Journal of the Royal Central Asian Society. volume 22,23 Цэндийн Батмөнх
Єєрийнхєє улсын хєгжлийг, тухайн бvс нутгийн болон дэлхийн хєгжлийн хандлагатай уялдуулах, vvнтэй холбогдсон мэдээллийг хуримтлуулах, солилцох, энэ vндсэн дээр шийдвэрээ гаргаж байх нь чухал. Залуучуудыг дэвшvvлж гаргах нь зєв. Харин мэргэжлийн єндєр ур чадвартай хvмvvст зайлшгvй тулгуурлан ажиллах шаардлагатай. Одоо тэднийхээ vгийг сонсохгvй байх хандлага зарим газар илрээд байна. Тєрийн залгамж холбоо гэдэг юм зайлшгvй зvйл. Улс тєрч єєрєє асар ухаантай хvн байх шаардлагагvй. Тодорхой хэмжээний єргєн мэдлэг, хvмvvсийг єєртєє татаж, хойноосоо дагуулах чадвар шаардлагатай. Бусад хvний оюуныг зєв ашиглаж, тэдний хуримтлуулсан мэдлэгийг бєєгнєрvvлээд чиглvvлж чаддаг байх нь чухал. Чадалтай хvмvvстэй нягт хамтран ажиллаж чадвал тэр нь хамгийн сайн чанар. Албан тушаал бол тухайн хvний амьдралыг дээшлvvлэх vндэс гэж ойлгох нь зарчмын хувьд буруу юм. Харин тєрийн бодлого хаашаа чиглэгдэх ёстой вэ? Шинэ баялагийг бий болгохын тулд хєрєнгє оруулалтыг нэмэгдvvлэх, ингэснээр хvмvvсийг ажилтай болгох нь чухал. МVАН-ын Ерєнхий зєвлєлийн хурал дээр хэлсэн vгнээс… (1998.04)“…ерєнхий зєвлєлийн хурал дээр би дєрвєн зарчмыг дэвшvvлсэн. Дєрвєн ашиг сонирхолыг дараалж авч vзэх хэрэгтэй. Манай эвсэл, манай нам шийдвэр гаргахдаа Нэгдvгээрт, эхний ээлжинд улсынхаа ашиг сонирхлыг тавъя. Хоёрдугаарт, бид нар намынхаа ашиг сонирхолыг тавъя. Гуравдугаарт, аливаа нэг санхvv эдийн засгийн бvлэгт ордог, тийм сонирхол байдаг бол бvлгийн сонирхлоо тавъя. Дєрєвдvгээрт, бид нар хувийн сонирхлоо тавъя. Гэхдээ бид нар энэ дарааллаа алдаж болохгvй. Дараалал алдах юм бол ялзрах тvвшинд орно....”
Ярилцлага /1998 оны 8 дугаар сарын дундуур энэхvv ярилцлагыг Монголын радиогийн сурвалжлагч Даваанямын Байгалмаа авсан бєгєєд 10 дугаар сарын 4-ний Ням гаригт анх удаа радиогоор нэвтрэгджээ. Энэ ярилцлага С. Зориг агсны хэвлэл мэдээлэлд єгсєн сvvлчийн ярилцлага байлаа./ - Ер нь Та улс тєрийн шинжлэх ухааны талаар ойрдоо юм бичиж байна уу? - Ємнє нь бичиж байсан тэмдэглэлvvд бий. Зай завсраараа уншиж байсан номнууд байгаа. Ойрын vєд Монголын улс тєрийн тогтолцооны цаашдын тєлєв ямар байх бол тэр талаар бодож санаж байгаа зvйлээ бичьє гэж бодож байгаа. Цаг заваа харж байгаад ганцаараа амжихгvй гэхэд бусадтай хамтраад тэр талаар ямар ч гэсэн нэг цэвэр шинжлэх ухааны vvднээс, тэр нь манай орны бодит амьдралд яаж бууж байна гэдэг vvднээс томоохон юм бичих, харах бодол байна. - 1990-ээд оныг нэг эргэн дурсая л даа тэр vед Монголын ардчиллын билэг тэмдэг нь Та байсан. Тэмцэл нэлээд ширvvсээд ирэх vед Таныг хvмvvс гар дээрээ єргєн Та л олон тvмнийг сэтгэлийн хєєрєлд хэт оруулахгvй талаас нь зохицуулдаг байлаа. Тэр мєчид Танд юу бодогдож байв? - Тэр vєд хамгийн гол зvйл бол «бид аливаа єєрчлєлтийг тайван замаар хийх нь чухал» гэсэн бодол салдаггvй байлаа. Зєвхєн 1990 онд ч биш, тvvнээс хойш єнєєдрийг хvртэл тэр л бодол эрмэлзлэлээ оюун санаандаа євєрлєж явна. Янз бvрийн зєрчил гарч байсныг манай сонсогчид мэдэж байгаа байх. Зєвхєн 1990 онд ч биш 1996 оны сонгуулийн vєд бид байдлыг аль болох хурцдуулахгvй, тайван замаар асуудлыг шийдэхийг эрмэлзэж улс тєрийн шаардлагатай арга хэрэгслvvдийг ашиглаж байсан. Дахин хэлэхэд улс орны ашиг сонирхолоос хэт давсан, тvvнд хор хохирол учруулах юм хийхгvй байхыг л бодож явлаа. Бидний 90 онд барьж байсан тэр чиг шугам маань єнєєдєр ч тууштай vргэлжилж байна. Тэр vєд эрмэлзлэл нь зєв ч туршлага дутмаг байсан залуус маань туршлага суугаад ирлээ. Харин тухайн vєд нэлээд туршлагатай болсон хvмvvс маань нийгмийн сэтгэлгээнээс хоцроод нийтлэг эрх ашгаас ухраад намын ч юм уу, бvлгийн ч юм уу, явцуу сонирхолдоо хєтлєгдєєд байна уу даа гэж бодогдох боллоо. Цаг vєийн єєрчлєлт хvмvvст их нєлєє vзvvлээд байх шиг байна. - Тухайн vеийн тэмцэгчид засгийн эрхэнд гараад ирлээ. Ингэснийхээ дараа єєрсдєє ямар нэгэн хэмжээгээр ялзарч эхэлдэг юм биш биз дээ. Та єєрєє улс тєр судлалын, чиглэлийн хvний хувьд манай орны улс тєрийн амьдралд болж буй vйл явдлуудтай холбогдуулан юу хэлэх вэ? - Хvн бvхэн єєр єєрийн сул талтай байдаг. Хувь хvн амьдралаа дээшлvvлэхийг бодно. Нам бэхжихээ бодно. Тодорхой эдийн засгийн бvлэглэл ч юм уу, эсвэл компаниуд бэжиж хєгжихєє бодно. Vvний хажуугаар улс vндэсний хамгийн дээд сонирхол гэж байна. Бvгдийг нь тооцох ёстой. Гэхдээ дарааллыг нь хэзээ ч алдуулж болохгvй. Улс vндэстнийхээ сонирхлыг хамгийн дээр тавих ёстой. Тvvний дараа манай нийгэмд нийтлэг болсон бvлгvvдийн сонирхлыг хамгаалах, дараа нь бvлгийн юм уу компанийн сонирхол байж болно. Яагаад гэвэл тэд чинь тодорхой хэмжээгээр ашгийн байгууллага. Тvvнийхээ тєлєє хєєцєлдєнє. Дєрєвт нь мэдээж хувь хvнд амьдралаа дээшлvvлэх, сайхан амьдрах сонирхол тєрнє. Тийм сонирхол бvх цаг vєд байж л байсан. Vvнийг бас тооцох хэрэгтэй. Гэхдээ бид нар энэ дарааллаа алдаж болохгvй. Дараалал алдах юм бол ялзрах тувшинд орно. Энэ нь бусад орны жишээн дээр xарагддаг. Улсын сонирхлоо хойш нь тавиад бусад сонирхол нь дээшээ гарч ирнэ. - Єєрт чинь ер нь «Бид хаашаа явж байна вэ» ч гэдэг юм уу эсвэл «нэг л болохгvй байна даа» гэсэн дундуур бодол тєрдєг vv? Тєрдєг бол ямар vєд? - 3арим vєд тийм бодол тєрєлгvй яахав. Тохиолдлын шинжээр шийдэгдэх олон асуудал бий. Тэр vєд мэдээж сэтгэл дундуур байлгvй яахав. Яагаад гэвэл аливаа асуудал сайн бэлтгэгдэж мэдээлэл сайтай, vндэслэлтэй шийдэгдэх ёстой. Тохиолдлын, гэнэтийн ухамсарлаагvй асуудлыг шийднэ гэвэл утгагvй. Энэ vєд сэтгэл дундуур vлдэнэ. Манай нийгмийн хамгийн тэргvvлэх хэсэг болох улс тєрчид, урлагийнхан, сэхээтнvvд, бусад хvмvvсийн сонсдог тэр нийтлэг сонирхлыг эхлээд заавал хардаг байх ёстой. Ядахдаа ойрын тав, арван жилийн хэтийн хандлагыг тєсєєлж чаддаг байх ёстой. Тэгээд єєрийнхєє улсын хєгжлийг тухайн бvс нутгийн болон дэлхийн хєгжлийн хандлагатай уялдуулах, vvнтэй холбогдсон мэдээллийг хуримтлуулах, солилцох энэ vндсэн дээр шийдвэрээ гаргаж байх нь чухал. Ийм л зvйл манайханд дутагдаад байх шиг. Єнєєдєр жижиг сонирхлууд давамгайлах хандлага гаргачихаад байна. Vvнийг шийдвэртэй даван туулах цаг боллоо шvv дээ. Энэ бол ардчиллыг шалгах хоёр дахь шат юм. Vvнийг хэр давахаас хєгжлийн ойрын ба хэтийн тєлєв тодорxойлогдоно. - 90-ээд оны МУИС-ийн багш Зориг одоогийн УИХ-ын гишvvн, Дэд бvтцийн хєгжлийн сайд Зориг хоёрын ялгаатай галуудыг Та єєрєє юу гэж vзэх вэ? - Туршлагаар жаахан илvv болсон байх. Амьдралын туршлага гэх юм уу. Бодож хvсч байсан зvйлvvдийн зарим нь биєлсэн, зарим нь биєлээгvй. Дутагдалтай тал нь гэвэл ном унших, найз нєхєдтэйгєє уулзах бололцоо бага болсон. Энэ байдалд удаан уягдчихвал зєвхєн ойр зуурын юм хардаг болох аюул гарч магадгvй. Гэхдээ илvv их мэдээллийн хvрээ рvv орсон. - Таныг єнєє хуртэл ШУКО- ын багш гэж нэрлэсээр байх юм. ШУКО-г судалсан Таны буруу болоод байна уу? Та юу гэж боддог вэ? - ШУКО бол хvн тєрєлхтний оюуны хєгжлийн тvvх. Тэгэхдээ нийгмийн шалгуураар амьдрах чадваргvй гэдгээ xаруулсан. ШУКО бол нийгмийн ухааны тодорхой логикоор зохион байгуулагдсан систєм, цогцолбор байсан. Систєм дотроо зарим хана нь буруу баригдсан, шал нь ч буруу тавигдсан байсан. Явж явж систєм нь ажиллахаа больсон. Тийм учраас миний мэргэжил бол туршлага талаасаа бараг vгvй болж байгаа ийм тогтолцоо. Миний дипломын тал нь хvчингvй болсон ч єнєєгийн Монголын улс тєрийн тогтолцоог судлахад ємнєх нийгмvvдэд vйлчилж байсан. Тvvнийг нь дvгнэсэн ШУКО-ын талаархи тодорхой суурь мэдлэгvvд маань хэрэг болж байгаа. - 90-ээд оноос хойш Таны хувийн амьдралд их эвгvйгээр нєлєєлсєн янз бvрийн дарамт шахалт гарч байсан уу? Таны ойр дотны хvмvvст ч юм уу? - Амьдралд сайн муу бvх юм таардаг. Тиймээс єнгєрсєн юм бол єнгєрсєн юм. Тvvнийг бодож санаад байх юм гардаггvй. Хамгийн их санаа зовоож байгаа юм бол цаашид манай улс орны хувь заяа. Тvрvvчийн хэлдэг улс тєрийн тогтолцоо. Тvvнтэй холбоотой эдийн засгийн хєгжлийн маань цаашдын хандлага ямар байх вэ гэдэгт байна. Тухайлбал хоёр нам болоод биє биєэ ойлгохоо больдог ийм зvйл бол хамгийн их аюултай. Тэр нь ялангуяа манай улсын хєгжлийг хєтлєх, нєлєє vзvvлэх, дэлхийн биє биєндээ нягтран орж байгаа эдийн засаг, улс тєр, олон улсын харилцаа энэ бvхнийг аваад vзэх юм бол урд урдаасаа хараад суучихдаг хvн шиг ярьж чадахаа болиод юм л бол хоёр улсын дипломатууд шиг хэлэлцээр хийж суудаг, биє биєнээ ойлголцох чадвараа алдсан. Энэ аюул хамгийн том аюул. Энэ нь нийгмийг хоёр хэсэг болгоод нэг нь болохоор нєгєєгєє эсэргvvцэж байдаг байнга талцсан тийм хэлбэрт орчих вий гэдэг аюул байгаа юм. Тиймээс тvрvvчийн миний хэлдгээр маргах vєдээ маргаж болно тэгэхдээ хvн шиг харилцаад энэ чинь ийм гэж нягтлангvй яриад асуудлыг шийддэг гаднаа ч дотроо ч манай нийгэм тогтвортой нэг маягийн тодорхой уламжлалаар бодлого нь явагддаг гэдгийг харуулах гол vндэс суурь болох юм. - Та мэдээж аавыгаа дурсаж явдаг байх. Аавынхаа тухай юу хэлж чадах вэ? - Их тайван хvн байсан юмыг олон талаас нь бодож хийхийг оролддог, туйлширах дургvй, хvний асуудлыг ойлгох гэж оролддог. Тэр утгаараа хэт нэг талыг барьдаггvй. Хvн болгон амьдралтай гэдгийг ойлгодог ийм л хvн байсан.
Гар бичмэл С. Зоригийн гар бичмэл /1994 он/ Улс оронд vvссэн нєхцєл байдал, улс тєрийн хурц сєргєлдєєн, тvvнээс гарах арга зам Монгол улсад 1990 онд анх удаа олон намын оролцоотой ардчилсан сонгууль явагдсанаас хойш дєрєв дэх жилийн нvvрээ vзэж байна. Коммунист тогтолцоот нийгмээс ардчилсан, хvнлэг, зах зээлийн байгуулалд шилжихэд томоохон хоёр єєрчлєлт явагддаг: - Улс тєрийн болон нийгэм-эдийн засгийн Нийгэм, эдийн засгийн єєрчлєлтийн vндэс суурийг Улсын бага хурал тавьж, шинээр дэвшvvлсэн зорилтуудыг амьдралд эргэлт буцалтгvй хэрэгжvvлэх томоохон алхам хийж, чухал хуулиудыг батлуулсан юм. Харин улс тєрийн єєрчлєлтийн эхлэлийг Монгол улсын шинэ Vндсэн хуулиар бататгаж єгсєн боловч цаашдаа хууль, тодорхой алхмаар гvнзгийрvvлж єгєєгvй нь 1994 оны хаврын хямралт байдалд хvргэлээ. Энэ хямралын vр хєврєл нь 1992 оны сонгуулийн vр дvнд хурцдалынхаа шинж тэмдгийг нэрмээс болгон олж авчээ. Эдийн засагт єєрчлєлт хийх vйл явц Олон улсын валютын сан, Дэлхийн банкны шууд хяналтын дор, єєрєєр хэлбэл гадны жороор харьцангуй сахилга баттай, vе шаттай хэрэгжиж, хєгжингvй орны дэмжлэг хvлээн, бараг vлгэр жишээ “онц сурлагатан, дуулгавартай, чих зєєлєн хvvхэд “ гэж vзэгдэж байгаа бол улс тєрийн єєрчлєлтийн асуудал социалист систем задарснаас хойш ямар нэгэн жоргvй болж, тухайн орон єєрєє сонголтоо хийх харьцангуй эрх чєлєєтэй болжээ. Нэгэнт хатуу жор тулган єгєєгvй учир 1992 онд vvссэн нєхцєл байдлыг хэвээр нь хадгалах явдал эрх баригчдад нэг талаас бие амар, нєгєє талаас хармаагаа тvнтийлгэж vндэсний хєрєнгєтний эгнээнд богино хугацаанд орох тун таатай арга зам болсон тул улс тєрийн зогсонги байдлыг, бvр цаашилбал хэт их эрх мэдэлдээ согтон ардчилсан ололтоос ухрах хандлагыг МАХН-ын дээд албан тушаалтнуудын эгнээнд бий болгосон юм. Энэ бvхний vр дагавар туйлдаа хvрч, дараахи хэлбэрээр илэрч гарсан юм. - УИХ Vндсэн хуулийг хэрэгжvvлэх багц хуулиудыг хэлэлцэж батлах чадваргvй байгаа /vvнээс хамгийн чухал нь Газрын тухай хууль, Орон нутгийн талаар багц хууль, Сонгуулийн шинэ хууль г.м/ Гэтэл vндсэн хууль батлагдаад даруй хоёр жилийн хугацаа болсон. - УИХ-д ямар нэг хэлбэрээр хуульчлагдсан улс тєрийн сєрєг хvчин байхгvй бєгєєд хуулийн тєсєл, бусад шийдвэрийг хэлэлцэх, санал хураахад жинхэнэ олон ургальч vзлээр санаа бодлоо уралдуулах нєхцєл vгvйсгэгдсэн. Сєрєг хvчний зургаан гишvvн нийт сонгогчдын 40 гаруй хувийг тєлєєлж байвч УИХ-д санал хураалтын vр дvнд нєлєєлєх ямарч бололцоогvй. Уг нь УИХ бvх ард тvмний улс тєрийн зориг эрмэлзлэлийг хууль тогтоох vйл явцад тусгах, улс тєр, эдийн засгийн тогтвортой хєгжил хувьслыг хангах vvднээс улс оронд улс тєрийн тодорхой зєвшилцлийг бий болгох vvрэгтэй билээ. Харамсалтай нь, УИХ дахь хvчний харьцаа, эрх баригч МАХН-ын олонхийн улс тєрийн чиг шугам зєвшилцлийг бололцоогvй болгосноороо хууль тогтоох дээд байгууллагын улс тєрийн бололцоог хязгаарлаж, Монголын нийгэмд vзvvлэх нєлєєг ихээхэн багасгаж байна. - УИХ-д хуульчлагдсан сєрєг хvчин байхгvй учраас vндсэн хуулийн vзэл баримтлалын суурь болсон засаглалын хуваарилалт, тvvний салаа мєчрvvд харилцан тэнцвэртэй байх зарчим зєрчигдєж эхэллээ. УИХ, Засгийн газрын хоорондох зааг ялгаа бараг vгvй болж, хоёр гуравхан хvний хvрээнд улс орны хэмжээний асуудал шийдэгдэх байдал vvсч, шvvх засаглал, тvvний нэгэн салшгvй хэсэг болох Vндсэн хуулийн цэцийн эрх мэдэл рvv хvртэл довтлох боллоо. - Эрх баригч намын хэт давамгай байдал нь дураараа дургиж, ямар ч нийгэм хvлээхгvй гэсэн бодолд хvргэснээр тєрийн байгууллагын тогтолцоонд бие биенээсээ хамаарах гинжин урвал vvсгэн, танил тал хамаатан садан бvлэглэлvvдийг vvсгэлээ. - Албан тушаал, албан харилцаагаа ашиглан хонжоо орлогын тєлєє хєєцєлдєн, хувьдаа завших уур амьсгал бий боллоо. - Ардчилалын нэг гол шаардлага болох тєр, засгийн шийдвэр гаргаж, батлах ил тодын зарчим vгvй болж, тєрийн албан тушаалтнуудын тайлагнах зарчим алдагдсан. - Тєрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл цєєн хэдэн бvлэглэлийн, тvvний дотор Засгийн газрын тєлєєлсєн хэсгийн эрх мэдэлд орж, тvvгээрээ дамжуулан єєр vзэл бодлыг vл тэвчих, улс тєрийн бvдvvлэг сурталчилгаа явуулах, дургvй хvмvvсээ мєшгин хавчих бодлого явуулдаг. - Тєрийн телевиз, радио, сонин хэвлэлд улс тєрийн болон vзэл суртлын хяналт дахин сэргэсэн. - Эрх баригч МАХН-ын удирдах бvлэглэл хоёр нvvр царай гарган хилийн чанадад хvний эрх ардчлалын тєлєє тэмцэгч мэтээр уран vг урсгах авч єєрийн орондоо хvний бодит эрхийг санаатайгаар vгvйсгэж / vг хэлэх, шашин шvтэх, улс тєрийн итгэл vнэмшилтэй байх эрх чєлєє, эрх/ дєнгєж мэндэлсэн ардчилсан засаглалын бvтцээс ухарч байна /шууд сонгогдсон Ерєнхийлєгчийн эрх, vvрэг, ардчилсан парламентат ёсны зарчмууд, засгийн газрын ил тод, тайлагнадаг байх зарчим, бие даасан шvvх засаглал г.м/. Улс тєрийн тоглоом нь хэт даварч УИХ-ын зарим байнгын болон дэд хороодын даргаар туйлширсан vзэлтэй хvмvvсийг сонгон томилсон байна. - Тєрийн дээд албан тушаалтнуудтай холбоотой улс тєрийн томоохон дуулиан єрнєх явцад улс тєрийн наад захын ёс суртахуун, соёлыг уландаа гишгэсэн. Дээр дурьдсан нєхцєл байдал монголын нийгмийг улс тєрийн хvрээнд хэдэн алхмаар ухраах уршигтай юм. Тєр засгийн байгууллагууд хямралыг даван туулах чадваргvй байгаа нєхцєлд /Ерєнхийлєгчийн эрх мэдэл хязгаарлагдмал, МАХН-аас УИХ-д суугаа гишvvд суудлаа алдахаас vхтлээ айсан байдал, улс тєрийн томоохон дуулианаас болж Засгийн газар нэр хvндээ алдсан/ тулгамдсан байдлаас гарахад улс тєрийн намууд, ялангуяа улс тєрийн томоохон намууд, улс тєрийн томоохон зvтгэлтнvvд, олон нийтийн байгууллагууд гол биш юм аа гэхэд томоохон vvрэг гvйцэтгэх ёстой болов уу? Энэ хямралыг шийдэх 3 арга зам байна. 1.Засгийн газар огцрох 2.МоАХ, МОХ тэмцлийн хэлбэрээ єєрчлєн улс тєрийн єлсгєлєнгєє зогсоох Дээрхи 2 хэлбэрийг аль нь ч хvлээж авах хvсэлгvй, эцэсээ хvртэл тэмцэхээр шийдсэн бололтой байгаа учраас 3 дахь зєвшилцєх хувилбарыг сонгох нь зvйтэй санагдана. Энэ хувилбар нь дараахи агуулгатай байвал сєргєлдєгч талууд хvлээж авах бололцоотой юм. 1. УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн шинэ хуулийг 1994 оны хаврын чуулганаар баталж 1995 оны 6 дугаар сард УИХ-ын болон орон нутгийн ээлжит бус сонгуулийг явуулах /УИХ, аймаг, сум, багийн сонгууль. УИХ аймгийн хурлын бvрэлдэхvvн дєрвєн жилээр сонгогддог гэхдээ аймгийн хурлын бvрэлдэхvvний Ѕ нь хоёр жилийн дараа шинэчлэгдэн сонгогддог. Сум, багийн хурлын бvрэлдэхvvн хоёр жилээр сонгогддог./1997 онд Ерєнхийлєгчийн ээлжит сонгууль явагдана. Мєн орон нутгийн сонгууль давхар явагдана. /Аймгийн хурлын 1/2, сум, багийн хурлын бvрэлдэхvvн бvхлээрээ шинэчлэгдэн сонгогдоно./ Ингэснээрээ хоёр хоёр жилээр тойрогт тэнцвэр, хяналтын механизм боловсронгуй болох юм. 2. Засгийн газрын тайланг 1996 оны хаврын чуулганаар авч хэлэлцэн, дvгнэлттэй тогтоол гаргах. 3. Vндсэн хуулийн цэцийн бие даасан, хараат бус байдлыг баталгаажуулах vvднээс Vндсэн хуулийн цэцийн тухай хуулинд єєрчлєлт оруулах. 4. Vндэсний радио, телевиз, Ардын эрх, Засгийн газрын мэдээ сонин зэргийг чєлєєт бие даасан мэдээллийн хэрэгслийн зарчмаар тєртэй гэрээтэй ажиллах шийдвэр гаргах. 5. Хээль хахууль, албан тушаалаа урвуулан ашиглах явдалтай тэмцэх хуулийг 1994 оны хаврын чуулганаар хэлэлцvvлж батлах. 6. Vндсэн хуульд харшилсан хууль, тогтоол аливаа шийдвэрийг даруй хvчингvй болгох. 7. Тєрийн байгууллагуудын vйл ажиллагаа, гаргаж буй шийдвэрvvдийг ил тод байлгах vvднээс мэдээллийн эрх чєлєєний хуулийг батлах. 8. Хvний, Монгол улсын иргэний эрх, эрх чєлєєг хангах, баталгаажуулах, эрх зvйн vндсийг бvрэлдvvлэх арга хэмжээг яаралтай авч, тэдэнд харш хууль тогтоомж, шийдвэрvvдийг ойрын vед хvчингvй болгох. … ер нь бол манай хvмvvс ихийг vзэж, харж мэдэж байгаа учир тэд єєрсдийн дургvйцлээ гаргах нь зvй ёсны асуудал юм. Би Венгерийн туршлагыг их сонин гэж vзэж байна. Тэд ард тvмнийхээ амьдралын тvвшинг нэлээд дээр гаргасан, тэгээд одоо єр тєлєх ажилтай ч тэр тvвшингээ барьж байна. Тэгэхэд манай ард тvмний амьдарлын тvвшин тун дорой байна. Зєвхєн амьдралын хэрэгцээг л хангаж байна… Тиймээс ч бодож санаж байгаа зvйл нь дорой, эринээсээ хоцорсон явдал тун тод харагдаж байна. Хотод мах олдохгvй, ер нь юм их ховор байгаа сурагтай. Энэ нь жилийн жилд. Улсын эдийн засгийн бодлогыг vндсээр нь солих хэрэгтэй юм. Миний дvv англи хэлээ сайн сураарай. Ах нь сурахыг оролдож дvvгээ гvйцэхэ бодноо. Ер нь цагаа зєв зохицуулж байх хэрэгтэй. Хичнээн их юм чи мэддэг болно, тєчнєєн чиний боломж их болно шvv дээ. Тэр чинь олон юм vзэж, нvд тайлна гэсэн vг. бид улсаа єндєр хєгжилтэй орон болгох хэрэгтэй. (Оюутан С. Зориг дvv С. Оюунд бичсэн захидалаас 1984 оны 4 сарын 7. Москва хот

Haa haanaa l iim bna.

2007 оны 09-р сарын 21 Нийтэлсэн Horidoimergen
Unuu tsagt minii ajiglasnaar bol haa haanaa l iim bna. Yu ve gehleer. Unuugiin tusgaar mongol ulsad ch ter. avtonomit erhtei mongol tuurgatan uls toirguud boloh buryat. ovormongol. halimag. tuva. altai. huh nuur. shinjaan uigar. har murun hiigeed tusgai avtonomit erhgui hazaruud bolon harid nuuj odogsodiin dund ch ter todorhoi hemjeegeer undesnii uzeldee tuushtai yavgch temtsegchid tsuungui bna. Bidnii mongolchuud end tend "mongol" gedgiinhee toloo neg negeeree temtsvel hezee ch bid amjiltand hurehgui. Neg negeeree unaltand orsoor baigaal duusna. Tiim bolhoor bid bugd neg l zorilgotoigoos hoish negdeed negen tugiin dor temtsvel bid hend ch diildeshgui huchin bolno. Ungursen tuuhch gerchilne bui zaa. Engiineer zuirleyel dee. Ehner nuher 2 gerlehiinhee omno nuher ni neg bair suuria olood amidralaa tsogtsloon bosgono. ehner ch ni ch bas tusdaa neg bair suuria olood amidralaa tsogtsloon bosgosniihoo daraa tegeed ter 2 gerlene gevel unendee utgagui. Tsag aldana. Bolomjoo ch aldana. Anhnaasaa l hamt tsugtaa niileed amidralaa tsogtsloon bosgoh uchirtai. Ter chineegeeree ted alsdaa bat buh orshin togtnono. Uuntei adil l yum heleed baigaam.

блогын зорилго

2007 оны 09-р сарын 21 Нийтэлсэн Horidoimergen
Энэхvv блогын зорилго нь орчин vеийн монгол угсаатан ард тvмний тvvх болон амьдралын янз бvрийн vйл явцын талаар аль болох бvрэн дvvрэн, бодит мэдээллээр хангах замаар монгол тvмнийг єєр хооронд нь холдуулах, салгах хvчин зvйлийг арилгах явдал юм. Монголчуудаас (монгол гэдэг єргєн утгад хамаарах) гадна монголын тvvх, соёл урлагийг сонирхдог хэн бvхэнд энэ блог хэрэгтэй байж болох юм. Энэхvv блогын сан нь салж бутарсан монгол угсаатны хувьд харилцан ойлголцох, баяжин дэвжих, ёс суртхуун, соёлын хувьд бие биедээ эергээр нєлєєлєх их vйл хэрэгт єчvvхэн хувь нэмэр болж, нэгдсэн соёл бvр цаашилбал улс тєрийн нэгдсэн орон зайг бvрдvvлэх замын өчүүхэн гишгvvр болж єгєх болов уу гэж найдаж байна.

ELIT-iin uzel.

2007 оны 09-р сарын 21 Нийтэлсэн Horidoimergen
Niigmiig Elityyd chigluulj Dund davhraaniihan avch yavdag gedeg. ELIT gedeg bol niigmiin zahialgat davhraa, Niigem, tsag ye tedniig husej baidag. Dund davhraa bol niigem ooroo. Mongoliin ELIT davhraanii suuri uzel "Narmai Mongol" baigaa tsagt MONGOL undesten muhuh uchirgui!!! 20r zuund mongol tuurgatnii ELIT davhraag barag buheld ni ustgasan bilee. Baragtsaagaar too gargaval 200.000 hol davna. Ene toog tuhain uyed baisan niit mongolchuudad haritsuulan uzvel juuduudees iluu ih zovlon amssan ni haragdah bolno. 20r zuund diilenhee ustguulsan undestnii ELIT davhraa 21r zuund baga bagaar nuhugdsuur baigaa ni tuuhen zailshgui uil yavdal gej oilgoh heregtei. Booh baisan yum boldgooroo boloh l bolno. Mongol seheh l bolno!!!

Undesnii ba undeserheg uzel 2 iin hoorondiin yalgaa.

2007 оны 09-р сарын 21 Нийтэлсэн Horidoimergen
Uuriinguu bodliig busadtaigaa huvaaltshaar shiidlee. Minii bodloor bol: Undeserheg. undeserheh uzel ni ooriigoo hamgaalah hariu REFLEX gej oilgodog. Gemtei tal ni ihenhdee undeserheguud (-rheguud) oorsdiigoo hamgaalj l bolj baival busad ni hamaa alga meteer asuudald handdag gej oilgodog. Tuhain sorog tsag uyed l ilerdeg uzegdel yum. Jishee ni Fashizmiig eserguutssen ard tumen ergeed het davraad oorsdoo Fashistuud boldog. Asuudald "Ushuu horsoloo tailah" mayagaar handdag. Ugaasaa -rheg geh ni yamarch ugend zalgasan ug yazguur ugniihee utgiig 50% doosh ni hiideg. (jishee ni hunerheg=hun gehed hun bish.gehdee zarimdaa hun shig avir gargana. mun chonorhog=chono gehed chono bish. yag chono shig baij chadahgui ) uuntei adilaar undeserheg ni undestnii erh ashgaa hamgaalah uzegdel bugud 50%ni hamgaalatand uldsen 50% ni ene hamgaalsan 50%aa uguisgeed hayachdag gej bi oilgodog. Undeserheguud oorsdiinhoo uildleer mon l adil uursdiin esreg erguuleed undeserheguudiig uusgedeg. Asuudald dutuu handdag gesen ug! Asuudal gedeg ni ooroo tootsoogui baihad garsan sorog uzegdel. Harin... Undesnii uzel gedgiig unu munhiin yazguuriin uzel gej oilgodog. Jishee ni mongol tuurgatnii yazguuriin undestnii uzel ni "Narmai Mongol (olon ulsiin hellegeer PAN-PANMONGOLIZM)" gej oilgodog. Hezee ch undsen tsum ni uurchlogdoshgui. undestnii uzeltnuud oorsdiin undestniig Origanal avch uldehiin tuld buh asuudald olon talaas ni handdag gej oilgodog. Ooriin undestnii yazguur erh ashgiig hundetgej baival bas busdiin yazguur erh ashgiig hundetgeh uchirtai!!! Undestnii uzeltnuudiig bi yumand ul suuritai handdag gej boddog. Ted l lav dor hayaj l oiriin 100 jiliig harj chadaad tohioldoj boloh problemiig tootsson baigaa baih. Undestnii uzeltnuudiin uildel uil hereg oorsdiin yazguur uzeld harshlahgui bogood hiisen uildluudee nyatsaadaggui bilee. Etsest ni ene 2iin hoorond zarchmiin yalgaal bii!!! Heregjuuleh arga baril zuruutei!!! Ene hoyor adilhan zorilgotoi. Avchirah ur dun hariltsan ondoo.

Уугуулшууллын тухай (Хуулийн концепци-төсөл)

2007 оны 09-р сарын 20 Нийтэлсэн Horidoimergen
1 дүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл 1 дүгээр зүйл. Монгол Улсын уугуулшууллын бодлого явуулах эрх Хүн амын олонхи нь монгол угсаатнаас бүрдсэн улсын хувьд; Монгол Улсын Үндсэн хууль ба бусад хуулиуд, Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээ, пакт, конвенци зэрэг баримт бичгүүд, Монгол Улсын нутагт хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын эрхзүйн тогтолцооны хэм хэмжээний хүрээнд багтсан эрхүүдийн дагуу Монгол Улс нь дэлхийн бүх монгол угсаатны түүхэн эх орон, гал голомт болох, түүний үндсэн дээр гадаадын монгол угсаатан харъяатыг өөрийн улсын уугуулшигч болгох эрхтэй. 2 дугаар зүйл. Уугуулшууллын хуулийг хэрэгжүүлэхийн ач холбогдол Уугуулшууллын хуулийг хэрэгжүүлснээр Монгол Улсын: 1. Үндсэн, уугуул хүн ам болох монголчуудын: 1/ Зуу зуун жилийн турш эрхэмлэн дээдэлж явсан элэг нэгтнээрээ нэгдэн нийлэх, Их Монгол улсаа байгуулах түүхэн шударга үзэл санаа хэрэгжиж эхэлнэ; 2/ Бүх үзүүлэлтээр уналтад хүрсэн байдлыг арилгаж, угсаатны хувьд аврах, шинэчлэх, сэргээн мандуулах хэтийн төлөв нээгдэнэ; 3/ Бусад улсад амьдарч буй элэг нэгтнүүдийнхээ эрхийг хамгаалан тэтгэх үүргээ биелүүлэхэд дорвитой ахиц гарна; 2. Тусгаар тогтнол, аюулгүй байдал бэхжинэ; 3. Геополитик, стратегийн нөхцөл сайжирна; 4. Хөрш болон бусад улсуудтай тогтоосон найрамдалт харилцааг хөгжүүлэхэд тустай; 5. Нийгэм эрүүлжиж, ардчилал, шударга ёс, хүнлэг энэрэнгүйн үнэ цэнэт зүйлсийг төлөвшүүлэхэд дэвшил ирнэ; 6. Оюун, эдийн засаг, соёл, батлан хамгаалах, оршихуйн потенциал өснө; 7. Хүн амын өсөлт эрс буурсан, хүн ам бага, хүн амын гадаад дотоод эрс шилжилт хөдөлгөөн зэрэг демографийн таагүй байдлын үр дагаврыг арилгана; 8. Газар нутгийн эзэмшигдэх түвшин дээшлэнэ, суурьшил нутагшил жигдэрнэ; 9. Эдийн засгийн: 1/ Ашигт малтмалын нөөцөө үр нөлөөтэй, бүрэн дүүрэн эзэмших боломжууд нээгдэнэ; 2/ Хөгжил эрчимжинэ, зах зээл тэлнэ, далайц ихэснэ; 3/ Бүтэц сайжирна; гол салбарууд болох уул уурхай ард түмний эрх ашигт үйлчилдэг болно, үйлдвэрлэл, газар тариалан сэргэнэ, мал аж ахуй шинэчлэгдэнэ, үйлчилгээ өргөжин тэлнэ. 4/ Мэргэшсэн боловсон хүчин, чадварлаг ажиллах хүчний архаг дутагдалыг багасгана. 3 дугаар зүйл. Энэ хуулийг тогтоох хуулийн үндэслэл “Монгол Улсын иргэний харьяалал хийгээд харьяат болох, харьяатаас гарах үндэслэл, журмыг гагцхүү хуулиар тогтооно” гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн II бүлгийн 15-р зүйлийн 1-д заасны дагуу энэхүү хууль тогтоогдож байна. 4 дүгээр зүйл. Хуулийн зорилт Энэ хуулийн зорилт нь уугуулшигчийн эрх хэмжээг олгох, уугуулшигчийг Монгол Улсын харъяат болгох, уугуулшигчид тусламж үзүүлэхтэй холбогдсон эрхзүйн орчныг зохицуулахад оршино. 2 дугаар бүлэг. Уугуулшигчид горилогч, уугуулшигч 5 дугаар зүйл. Уугуулшигч болох эрх Энэ хуульд монгол угсаатан гэж тодорхойлогдсон угсаатны бүлэгт хамаарагддаг, энэхүү хуулийн шаардлагыг хангах гадаадын харъяат нь эхнэр/нөхөр, насанд хүрээгүй хүүхдийн хамтаар (цаашид гэр бүл гэх) Монгол Улсын уугуулшигч болох эрхтэй. 6 дугаар зүйл. Уугуулшигчид горилогч Насанд хүрсэн, хуулийн хариуцлага хүлээх чадвартай; монгол угсаатан буюу: монгол хэлтэн угсаатны бүлэг, түрэг хэлтэн-монгол угсаат болох тува, алтай, сарт халимаг, перс хэлтэн-монгол угсаат болох хазар угсаатны бүлэгт хамаарах; Монгол Улсын иргэн болсны үндсэн дээр Монгол Улсад аж төрөхийг хүсэгч; энэ хуульд заасны дагуу бичсэн өргөдөл, бүрдүүлсэн горилогчийн бичиг баримтыг зохих байгууллагад өгснөөр хүсэлтээ илэрхийлсэн; Монгол Улсад уугуулшигчийн виз, гэрчилгээгээр (цаашид уугуулшигчийн журмаар гэх) ирээгүй байгаа гадаадын иргэнийг уугуулшигчид горилогч (цаашид горилогч гэх) гэнэ. 7 дугаар зүйл. Уугуулшигч Уугуулшигчийн эрх хэмжээтэй болсон, Монгол Улсад уугуулшигчийн журмаар ирсэн горилогчийг уугуулшигч гэх бөгөөд, эхнэр/нөхөр болон 16 насанд хүрсэн хүүхэд нь зөвшөөрлөө бичгээр илэрхийлсний үндсэн дээр, насанд хүрээгүй хүүхдийн хамтаар мөн уугуулшигч болох боломжтой. 3 дугаар бүлэг. Уугуулшигчийн эрх, үүрэг 8 дугаар зүйл. Уугуулшигчийн эрх 1. Монгол Улсын Үндсэн хууль ба бусад хуулиуд, Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээ, пакт, конвенци зэрэг баримт бичгүүд, Монгол Улсын нутаг дэвсгэрт хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын эрхзүйн хэм хэмжээнд тусгагдсан бүх эрхээр Монгол Улсад уугуулшигч хангагдана. 2. Монгол Улсын иргэн, харьяат болсон уугуулшигч дээр дурдагдсан бүх эрх, түүний дотор уугуулшигчид үзүүлэх тусламжийг авах эрхтэй бол; иргэн, харьяат болоогүй уугуулшигч Монгол Улсад удаан хугацаагаар оршин суух гадаадын харьяатын бүх эрх, уугуулшигчид үзүүлэх тусламжийг авах эрхтэй. 9 дүгээр зүйл. Уугуулшигчийн үүрэг Уугуулшигч нь: 1. Горилогчийн бичиг баримтдаа өөрийн болон гэр бүлийнхээ талаар үнэн зөв мэдээлэл өгөх; 2. Уугуулшууллын тухай болон Монгол Улсын бусад хуулийг сахин биелүүлэх; 3. Хууль ёсны хөдөлмөр эрхлэн аж төрөх; 4. Монгол хэлийг эзэмших; 5. Монголын ард түмэн, хэл соёл, уламжлал, зан заншил, эрх ашгийг хүндэтгэж, эв нэгдлийг эрхэмлэн дээдлэх; 6. Монгол Улс, монголын ард түмний эрх ашигт харшилсан үйл ажиллагаа явуулахгүй байх үүрэгтэй. 4 дүгээр бүлэг. Уугуулшигч болгох журам 10 дугаар зүйл. Горилогчийн бичиг баримтыг бүрдүүлэх 1. Горилогч болохын тулд, энэ хуулийн 2-р бүлгийн 6-р зүйлийн шаардлагад нийцсэн гадаадын харъяат юуны өмнө горилогчийн өргөдөл гаргаж, уугуулшигч болоход шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэн (цаашид горилогчийн бичиг баримт гэх) илгээх учиртай. 2. Горилогчийн гэр бүлийнхний талаархи уугуулшигчийн гэрчилгээ олгоход зайлшгүй шаардлагатай мэдээлэл горилогчийн бичиг баримтад бүрэн агуулагдсан бол уугуулшигч болохыг хүссэн гэр бүлийн гишүүн бүр тус тусдаа горилогчийн бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүй. 3. Горилогчийн хамаатан, насанд хүрсэн хүүхэд уугуулшигч болохыг хүсвэл тусдаа горилогчийн бичиг баримт бүрдүүлж, тусдаа илгээнэ. 4. Горилогчийн бичиг баримтад хамрагдахгүй гэр бүлийн гишүүн болох горилогчийн хүүхэд, эцэг эх, монгол угсаат эхнэр/нөхөрийн эцэг эх горилогчтой гэр бүлийн холбоотойгоо нотолсон бичиг баримтын нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт горилогчийн бичиг баримтуудаа багцаар илгээвэл асуудлыг нь илүү шуурхайгаар хамтад нь шийдэж, уугуулшигчийн гэрчилгээнүүдийг нь хамтад нь илгээнэ. 5. Горилогчийн бичиг баримтаа хууль ёсоор бүрдүүлсэн бол Монгол Улсын дипломат төлөөлөгч рүү юм уу, Монгол Улсын Уугуулшууллын газар (цаашид УГ гэх) луу илгээнэ. 11 дүгээр зүйл. Горилогчийн бүрдүүлэх бичиг баримтын бүрэлдэхүүн Горилогч дараахь бичиг баримтуудыг бүрдүүлнэ: 1. УГ-ын электрон маягтыг хэвлэж, гараар бөглөж гаргасан горилогчийн өргөдөл; 2. Горилогчийн паспорт, төрсний гэрчилгээний хуулбар, горилогчийн болон түүний гэр бүлийн бүх гишүүний 2 хувь цээж зураг; 3. Горилогч болон түүний эхнэр/нөхрийн монгол угсаатайг нотлох харьяалагч улсынх нь засаг захиргааны байгууллагуудаас олгосон баримт бичгүүдийн хуулбар, хэрэв тийм баримт бичигтэй байх боломжгүй бол засаг захиргааны байгууллагын тодорхойлолт, эсвэл үндэсний чанартай байгууллагын тодорхойлолт (Монгол Улсын харьяат байсан бол монгол угсаатайг нотолсон Монгол Улсын баримт бичгүүдийн хуулбарыг хавсаргаж болно); 4. Эхнэр/нөхөр, насанд хүрээгүй хүүхдийн горилогчид албан ёсны хамааралтай болохыг баталсан бичиг баримтын хуулбар; 5. Горилогчийн гурван үеийн намтар; 6. Монгол Улсад хэрхэн ажил эрхлэх, аж төрөх талаархи төсөөллөө танилцуулсан бичиг; 7. Эрүүл мэндийн хувьд хүн амд онц аюулгүйг нотолсон, гэр бүлийн бүх гишүүдийн тухайд гаргасан зохих эмнэлгийн байгууллагын тодорхойлолт; 8. Гэр бүлийн гишүүдийн хувьд ял шалгаж гаргасан цагдаагийн байгууллагын тодорхойлолт; 9. Горилогчийн эхнэр/нөхрийн болон 16 насанд хүрсэн хүүхдийн уугуулшигч болохыг зөвшөөрсөн бичиг; 10. Насанд хүрээгүй хүүхдийн харъяаллын талаар эх эцгийнх нь юм уу, хууль ёсны асрагч халамжлагчдынх нь зөвшилцсөн бичиг (Хэрэв хүүхэд хагас өнчин юм уу, нэг асран халамжлагчийн ивээлд байдаг бол зөвшилцсөн бичиг шаардлагагүй); 11. Горилогчийн монгол угсаатан эхнэр/нөхөр юм уу, өөр улсын иргэн болсон хүүхэд Монгол Улсын иргэн болохыг хүссэн бол түүний хэвлэсэн электрон маягтыг өөрийн гараар бөглөсөн өргөдөл, иргэнийг нотолсон бичиг баримтын хуулбар; 12. Горилогч, түүний эхнэр/нөхөр Монгол Улсын хуулийн дагуу Монгол Улсаас тэтгэвэр авах хүсэлтэй бол харъяалагдагч улсаасаа тэтгэвэр авч байснаа юм уу, уг улсдаа ажиллаж байснаа нотлох баримт бичгийн хуулбар; 13. Горилогч, түүний эхнэр/нөхөр, хүүхэд Монгол Улсын хуулийн дагуу Монгол Улсаас тэтгэмж авах бол харъяалагдагч улсаасаа тэтгэмж авч байснаа нотлох баримт бичгийн хуулбар. 12 дугаар зүйл. Монгол хэлний шүүлэг, шалгалтын материал Монгол хэлийг эзэмших хангалттай боломж бүхий БНХАУ-ын монгол угсаат иргэн горилогч Монгол Улсын дипломат төлөөлөгч юм уу, эрх бүхий ажилтанд амаар өгсөн монгол хэлний шүүлгийн дүн, мөн тэрхүү төлөөлөгч, ажилтны хяналтын дор бичгээр өгсөн монгол хэлний шалгалтын материалыг горилогчийн бичиг баримтууддаа хавсаргана. 13 дугаар зүйл. Горилогчийн бичиг баримтад тавигдах шаардлага Дээрх баримтууд монгол, англи, орос хэлний нэгээр үйлдэгдэж, албан баримт бичгийн хуулбарууд нотариатаар баталгаажсан байна. Баримт өөр хэлээр үйлдэгдсэн бол нотариатаар баталгаажсан, дээрх хэлнүүдийн нэг рүү орчуулагдсан эхийг хамт хавсаргана. 14 дүгээр зүйл. Горилогчийн бичиг баримтын үндсэн дээр шийдвэр гаргах 1. Горилогчийн бичиг баримтыг Монгол Улсын дипломат төлөөлөгч, хариуцлагатай ажилтан юм уу, УГ хүлээн авснаас хойш 3 сарын дотор горилогчийн эрх хэмжээг олгох эсэх асуудлыг шийдвэрлэж, албан ёсны хариуг өгнө. 2. Албан ёсны хариуг өгөхдөө хуулийн шаардлагыг хангаж, уугуулшигч болсон хүнд уугуулшигчийн гэрчилгээг нь хамт илгээнэ. Уугуулшигч болоогүй хүнд албан ёсны хариуг горилогчийн бичиг баримтынх нь хамтаар илгээнэ. 3. Дээрх 3 сарын хугацаанд горилогчтой холбогдолтой мэдээллийг УГ хянан үзэх, Тагнуулын Ерөнхий Газар шалгах, Иргэний Бүртгэл Мэдээллийн Төв бүртгэлжүүлэх ажлыг хийнэ. 15 дугаар зүйл. Уугуулшигчийн гэрчилгээ олгохоос татгалзах үндэслэл Хэрэв горилогч: 1. Горилогчийн бичиг баримтаа хуулийн шаардлага хангахуйц хэмжээнд бүрдүүлж өгөөгүй; 2. Ял эдэлж байгаа, гэмт хэрэгт холбогдоод байгаа, эрүүгийн хэргээр эрэн сурвалжлагдаж буй, давтан юм уу хүнд гэмт хэргээр яллагдаж байсан; 3. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, язгуур эрх ашгийн эсрэг үйл ажиллагаа явуулж байсан буюу явуулж байгаа бол; 4. Гоц халдварт өвчин бүхий, наркологийн архаг хамааралтай, хуулийн хариуцлага хүлээж чадахгүйд хүргэсэн сэтгэл мэдрэлийн эмгэгтэй; 5. Монгол Улсын нутаг дэвсгэрээс албадан гаргаснаас хойш 5 жил өнгөрөөгүй; 6. Жилийн Монгол Улсын уугуулшигчийн квотоос хэтэрсэн бол энэхүү үндэслэлүүдээр Монгол Улсын уугуулшигчийн гэрчилгээ олгохоос татгалзана. 16 дугаар зүйл. Монгол Улсын уугуулшигчийн квот 1. Энэ хууль үйлчилж эхэлсэн оноос эхлэн хүлээж авах уугуулшигчийн жил бүрийн квотыг Монгол Улсын Засгийн газар (цаашид ЗГ гэх) тогтооно. 2. Квот тогтоогдсон жилдээ л хүчинтэй бөгөөд дараагийн он руу шилжихгүй. 3. Уугуулшигчид үзүүлэх тусламжийг авахаас татгалзсан уугуулшигч квотод хамрагдахгүй. 4. Угсаатны хувьд холимог уугуулшигч гэр бүлийн квот нь жилд монгол угсаатан олноор амьдардаг БНХАУ, ОХУ, БНАфгУ-аас тус бүр 100 гэр бүл, бусад улсаас нийт 100 гэр бүлээс илүүгүй байхаар тогтоогдоно. 17 дугаар зүйл. Уугуулшигчийн гэрчилгээ, уугуулшигчийн эрх хэмжээ 1. Уугуулшигчийн гэрчилгээ нь горилогч болон гэр бүлийнхнийг нь уугуулшигчийн эрх хэмжээнд хамруулсан баримт бичиг байна. 2. Уугуулшигчийн эрх хэмжээ гэдэг нь горилогч Монгол Улсын харъяат, иргэн болох, Монгол Улсад аж төрөх, уугуулшигчид үзүүлэх тусламжийг авах эрхтэй болохыг хэлнэ. 3. Уугуулшигчийн эрх хэмжээ горилогч уугуулшигчийн журмаар Монгол Улсад ирсэн өдрөөс эхлэн үйлчлэх ба 3 жил үргэлжилнэ. 18 дугаар зүйл. Уугуулшигч Монгол Улсад ирэх, Монгол Улсын уугуулшигч болсонд тооцогдох, Монгол Улсын иргэн, харъяат болох 1. Уугуулшигчийн гэрчилгээ авсан горилогч Монгол Улсын дипломат төлөөлөгчид хандаж, өөртөө болон гэр бүлийнхэндээ уугуулшигчийн виз авснаар Монгол Улсад нэвтрэх боломжтой болно. Монгол Улстай харилцан визгүй зорчдог улсын харъяат горилогч уугуулшигчийн гэрчилгээгээр Монгол Улсад нэвтэрнэ. 2. Уугуулшигчийн гэрчилгээ авсан горилогч уугуулшигчийн журмаар Монгол Улсад ирсэн бол тэр өдрөөсөө эхлэн уугуулшигч болсонд тооцогдоно. 3. Горилогч болон түүний Монгол Улсын иргэн болох хүсэлтээ илэрхийлсэн эхнэр/нөхөр, насанд хүрээгүй хүүхэд нь өөр улсын иргэнчлэл, харъяатаас гарсан тохиолдолд Монгол Улсад ирсэн өдрөөсөө хойш 2 сарын дотор Монгол Улсын иргэн, харъяат болох боломжтой. Өөр улсын иргэнчлэл, харъяатаас гаралгүй Монгол Улсад ирсэн бол, гарсан өдрөөсөө хойш 2 сарын дотор Монгол Улсын иргэн, харъяат болох боломжтой. Горилогч байсан уугуулшигч Монгол Улсад ирснээсээ хойш өөр улсын иргэнчлэл, харъяатаас гарах ёстой хугацаа 1 жилээс хэтрэхгүй. 4. Уугуулшигчийн эхнэр/нөхөр монгол угсаатан бол, мөн хүүхэд Монгол Улсын харъяат болсон бол уугуулшигчийн хөнгөвчилсөн журмаар Монгол Улсын иргэн болох боломжтой. Тийм бус бол Монгол Улсын Харьяатын тухай хуулийн дагуу буюу энгийн журмаар Монгол Улсын иргэн болно. 5. Горилогч Монгол Улсад ирэхэд УГ-аас өгсөн баримтад үндэслэн, горилогч ирснээс хойш 2 сарын дотор Монголын Улсын харъяатын асуудал эрхэлсэн байгууллага Монгол Улсын иргэн болгох эсэхийг шийдвэрлэнэ. 5 дугаар бүлэг. Монгол Улсын Засгийн газраас (ЗГ) уугуулшигчид үзүүлэх тусламж 19 дүгээр зүйл. Уугуулшигчид туслах ЗГ-ын хөтөлбөр 1. Монгол Улс УГ болон ЗГ-ын бусад зохих бүтцээрээ дамжуулан уугуулшигчид эрх зүй, эд материалын болон бусад тусламжийг үзүүлнэ. 2. Монгол Улсын Засгийн газар (ЗГ) уугуулшигчид туслах үндсэн чиглэлүүдийг тодорхойлох, зохицуулах урт хугацааны хөтөлбөр боловсруулна. Уг хөтөлбөрийн үндсэн чиглэлүүд жилийн хөтөлбөрөөр хэрэгжинэ. 3. Уугуулшигчид туслах ЗГ-ын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах мөнгө хөрөнгийг Улсын төсөвт тусгайлан тусгаж байна. 4. Уугуулшигчид туслах урт хугацааны болон жилийн хөтөлбөрүүддээ ЗГ дараахь үүргүүдээ тусгана: 1/ Уугуулшигчийг Монгол Улс дахь түр болон байнгын оршин суух газарт нь хүргэж өгсөн дунд ангиллын, агаарын бус тээврийн баримт нотолгоотой зардлыг нь нөхөн төлнө. Агаарын бус тээврээр ирэхэд хангалттай мөнгийг олгох замаар уугуулшигчийн агаарын тээврийн зардлын хэсгийг нөхөн төлнө. 2/ Уугуулшигчийн хувийн болон гэр бүлийн зориулалттай эд хөрөнгийг гаалийн татвар, хураамжаас чөлөөлнө. 3/ Уугуулшигчид нэг удаа (уугуулшигч гэр бүлийн гишүүн бүрд) сарын цалингийн албан ёсоор тогтоогдсон 2 доод хэмжээтэй тэнцэх мөнгө оногдохоор тусламжийг олгоно. 4/ Байнга суурьших, нутаглах газраа сонготол түр байрших газрыг хөтөлбөрийн дагуу уугуулшигчийн саналыг харгалзан олгож, нэг удаа гэр, хашааг буцалтгүй тусламжийн журмаар өгнө. Түр байрших газарт уугуулшигч байнга суурьших, нутаглах боломжтой. Уугуулшигчийн сонголт, хөтөлбөрийн боломжийн дагуу байнга суурьших, нутаглах газар сонгогдвол тэнд оршин суух зориулалттай газрыг олгоно. 5/ Уугуулшигч орон сууц барих болбол хөнгөлөлттэй зээллэгээр дэмжинэ. 6/ Уугуулшигч ажилгүй байх үед Монгол Улсад тогтоогдсон ажлын хөлсний доод хэмжээтэй тэнцэх тэтгэмжийг олгож байна. 7/ Тэтгэвэр авч байснаа баримт бичгээр нотолсон уугуулшигчид Монгол улсын тэтгэврийн доод хэмжээтэй тэнцэх тэтгэврийг олгож байна. Уугуулшигч буюу, уугуулшигч байсан хүн Монгол Улсад аж төрж байхдаа тэтгэврийн насанд хүрвэл Монгол Улсын Тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу тэтгэврээ тогтоолгоно, түүний хилийн чанадад ажилласан хугацаа нь Монгол Улсад ажилласантай дүйцэгдэнэ. 8/ Уугуулшигч Монгол Улсын хуулиар тогтоогдсон бусад тэтгэмжүүдийг зохих баримт, нотолгооны үндсэн дээр авах боломжтой. Мөн Монгол Улсад тэтгэмжээ тогтоолгон авч болно. 9/ Уугуулшигчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлнө. 10/ Уугуулшигчийг ажлаар хангана. Ялангуяа уул уурхайн салбарт олон ажлын байр буй болгох, бичил, бага уурхай эрхлэх тааламжтай нөхцөл бүрдүүлэх замаар ажлаар хангах явдалд онцгой анхаарна. 11/ Уугуулшигчийн урьд амьдарч байсан улсдаа авсан боловсролыг гэрчлэх баримт бичгүүдийг хүлээн зөвшөөрөх нөхцлийг бүрдүүлнэ. 12/ Уугуулшигч бизнес эрхэлж, ажлын байр буй болгох, ашигт малтмал олборлохыг болон, бизнесменүүд уугуулшигчид ажлын байр буй болгох, тэдэнд туслахыг бизнесийн хөнгөлөлттэй нөхцөлөөр дэмжинэ. Ялангуяа уугуулшигч ашигт малтмал олборлох, бичил, бага уурхай эрхлэх явдлыг онцгойлон дэмжинэ. 13/ Уугуулшигчийг сурч боловсрох нөхцлөөр хангана. Хүүхдийг нь шаардлагатай бол монгол дунд сургуульд суралцуулах үнэ төлбөргүй бэлтгэл сургалтад хамруулна. 14/ Уугуулшигчид шаардлагатай бол дасан зохицох тусгай дамжаанд үнэ төлбөргүй суралцах боломж олгоно. Дасан зохицох дамжаанд монгол хэл, бизнесийн, хөдөлмөрийн, эрүүл мэндийн, даатгалын зэрэг хууль тогтоомжууд, зарим байгууллагын үйл ажиллагаа зэргийг таниулах, сургах болно. 15/ Уугуулшигчийг Монгол Улс дайны байдалд байгаа бус нөхцөлд цэргийн албанаас чөлөөлнө. 16/ Уугуулшигчид үзүүлж буй тусламжийн ач холбогдлыг уугуул иргэдэд зөв зүйтэйгээр ойлгуулан сурталчилж; уугуулшигчийг тусламжид хамруулах болон бүх нийгмийн хичээл зүтгэлээр монгол угсаатан-соёлын орон зайд идээшүүлэх ажилд уугуул иргэдийг идэвхтэйгээр оролцуулах арга хэмжээг зохион байгуулж байна. 6 дугаар бүлэг. Уугуулшигчийн эрх хэмжээг хүчингүй болгох 20 дугаар зүйл. Уугуулшигчийн эрх хэмжээг хүчингүй болгох үндэслэлүүд 1. Насанд хүрсэн уугуулшигчийн гэрчилгээг хүчингүйд тооцох замаар уугуулшигчийн эрх хэмжээг хүчингүй болгох бөгөөд: 1/ Хууль бусаар уугуулшигч болсон; 2/ Горилогч асан уугуулшигч болсноосоо хойш хүндэтгэх шалтгаангүйгээр 1 жилийн дотор өөр улсын иргэнчлэлээс гараагүй; 3/ Уугуулшигч болсон хойноо Монгол улсын үндэсний аюулгүй байдал, язгуур эрх ашгийн эсрэг үйл ажиллагаа явуулах; 4/ Уугуулшигчийн гэрчилгээг авснаасаа хойш тухайн байдалд хүргэсэн хүндэтгэх шалтгааныг мэдэгдэлгүйгээр 3 жилийн дотор Монгол Улсад уугуулшигчийн журмаар ирээгүй; 5/ Уугуулшигч эрх хэмжээгээ хүчингүй болгох хүсэлт тавих; 6/ Уугуулшигч нас барах; 7/ Уугуулшигч болсноос хойш 3 жил өнгөрөх тохиолдлуудад уугуулшигчийн эрх хэмжээг хүчингүй болгоно. 2. Уугуулшигчийн эрх хэмжээг хүчингүй болгох нь бусад уугуулшигчийн эрх хэмжээнд нөлөөлөхгүй. 7 дугаар бүлэг. Монгол Улсын Уугуулшууллын Газар 21 дүгээр зүйл. Монгол Улсын Уугуулшууллын Газрыг байгуулах, түүний эрх үүрэг 1. Уугуулшууллын хуулийг болон уугуулшигчид туслах ЗГ-ын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, биелүүлэх ажлыг гүйцэтгэх, зохион байгуулах, хянах үүрэгтэй гол байгууллага УГ-ыг ЗГ Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэд байгуулна. 2. УГ нь үүргээ биелүүлэхэд шаардлагатай эрхүүдийг эдлэнэ. 8 дугаар бүлэг. Уугуулшууллыг дэмжих ЗГ-ын үйл ажиллагааны чиглэлүүд 22 дугаар зүйл. Уугуулшууллыг төрийн бодлогоор дэмжих ЗГ: 1.Уугуулшууллыг Монгол Улсын стратеги, геополитикийн тэргүүлэх чиглэл, Монгол Улсын хэтийн төлөвд шийдвэрлэх ач холбогдолтой, улс үндэстнийг аврах үйл явц гэж үзэн дэмжинэ. 2. Хууль зүй, дотоод хэргийн яамны харъяа УГ-ыг байгуулж, үйл ажиллагааг нь тал бүрээр дэмжинэ. 3. Уугуулшигчид туслах хөтөлбөрийг боловсруулж, УГ болон бусад зохих бүтцээрээ дамжуулан хэрэгжүүлнэ. 4. Уул уурхайн салбарт уугуулшигчид зориулсан олон тооны ажлын байр буй болгох, бичил, бага уурхай эрхлэх тааламжтай нөхцөл бүрдүүлэх тал дээр онцгой анхааран ажиллана. Бусад салбарт болон эдийн засгийн чөлөөт бүсэд тэдэнд зориулсан олон тооны ажлын байр буй болгохын төлөө чармайн ажиллана. 5. Уугуулшууллын бодлогыг хэрэгжүүлэхэд олон улсын байгууллага, гадаад улсуудын тусламжийг авах арга замыг эрэлхийлж, олж, тусламжийг үр нөлөөтэй зарцуулж байна. 6. Монгол угсаат иргэд бүхий улсуудтай хамтран ажиллаж, харилцан туслалцаж байна. 23 дугаар зүйл. Уугуулшууллыг санхүүжүүлэх ЗГ: 1.Уугуулшууллыг санхүүжүүлэхийн тулд уул уурхайн салбараас олох орлогыг эрс нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж, уг орлогоос уугуулшууллын бодлогыг хэрэгжүүлэхэд өргөнөөр ашиглана. 2. Гадаадаас уугуулшууллын зорилгоор зээл тусламж авч ашиглана. Монгол угсаат олон иргэдтэй улсаас тусламж авах бодлого баримтална. 3. Хандив, бусад эх үүсвэрээс бүрдэх Уугуулшууллын Санг байгуулж ажиллана. 4. Уугуулшуулалд тустай хөрөнгө оруулалтыг тал бүрээр дэмжинэ. 9 дүгээр бүлэг. Хууль хүчин төгөлдөр болох Хуулийн төслийг зохиогч Ч.Мөнхбаяр 2006.05.30
ОХУ-ын Халимагийн Ерєнхийлєгч шинэ интернационал зохион байгуулж байна. БНХАУ-ын Євєр Монголын еєртєє засах орны тєлєєлєгчид саяхан Халимагт айлчиллаа Хятадын мужийн тєлєєлєгчдийг тус автономийн Ардын засгийн газрын тэргvvн Ян Цин даргалан иржээ. Ойролцоогоор таван сая монгол амьдардаг Хятадын энэ мужийн дарга нар Халимагийн удирдлагатай гурван гэрээг шууд байгуулжээ. Халимагийн сvv боловсруулах аж vйлдвэрийг бараг тэгээс эхлэн байгуулахад Хятадын бизнесменvvдийг оролцуулах гэрээ нь тэдний хамгийн чухал нь байлаа. Халимагийн нийслэл Элстэйд бичигдсэн эдгээр гэрээ нь Халимагт нэг жилийн ємнєєс явуулж эхэлсэн "эдийн засгийн панмонголизм" байгуулах стратегийг хэрэгжvvлэх ээлжит алхам нь болов. Энэ стратеги нь дотоод эдийн засаг ба бvс нутгаас хальсан гадаад улс тєрийн хэмжvvртэй (Кремлийн зєвшєєрєлтэй нь бараг vнэн байх). Халимагийн Ерєнхий¬лєгч Кирсан Иллюмжиновын идэвхээс харвал "эдийн засгийн панмонголизм" баримтлал нь улс тєр, худалдааны онцгой харилцааг дэлхийн гурван Монгол тєвтэй Элстэйг холбон "Монгол бvсийг зангидаж єгєх зорилготой" аж. Эхний тєв нь Хятадын мужууд болох Шинжаан-Уйгарын автономийн муж (ШУАМ), Євєр Монголын автономиийн муж (ЄМАМ) байх аж. "Шинжааны тєсєл" нь Халимаг ба ШУАМ-ийн хооронд Шинжааны халимагуудыг Ижил мєрний эрэгт нvvлгэх гэрээ байгуулсан 2005 оноос хэрэгжиж эхлэсэн гэж болно. Одоо Шинжаанаас ирсэн хэдэн арван халимаг гэр бvл Халимагт амьдарч байна. Энэ тєслєєр Халимагийг Шинжаантай холбосон тємєр зам барих ажээ. Тvvнээс гадна Хятадын Монгол мужуудаас хямд ажиллах хvч авна. Тvvнээс гадна ОХУ-ын ємнєд хэсэгт барих автобусны томоохон vйлдвэрт хєрєнгє оруулалт татахыг хэлэлцээрт тусгажээ. "Эдийн засгийн панмонголизм"-ын хоёр дахь тєв нь Халимагийн номнолоор Монгол улс байх юм. Єнгєрсєн оны сvvлчээр Ерєнхийлєгч Намбарын Энхбаяр тэргvvтэй тєлєєлєгчид Улаанбаатараас Элстэйд ирсэн юм. Соёл, боловсролын салбарт хамтран ажиллах гэрээнд гарын vсэг зураад Элстэй хотноо Монголын консулын газар байгуулахаар хоёр тал тохиролцсон. Кирсан Иллюмжиновын "эдийн засгийн панмонголизм"-ын гурав дахь тєв нь Тайвань. Тайванийн аралд хэдэн мянган монгол, тэдний тоонд генералиссимус Чан Кай-шийн арми ухрах vеэр Шинжаанаас гарч явсан халимагуудын vр сад амьдарч байдгийг хvмvvс тэр болгон мэдэхгvй. Єнєєгийн Тайванийн элитэд Хятадын халимагууд сvvлчийн биш байр эзлэдэг. Тухайлбал, арлын нийслэлийн захирагч нь халимаг, мєн халимагууд хvчний байгууллага болон бизнесийн хvрээнд єндєр тушаал эзэлдэг гэнэ. Тиймээс санхvvгийн асар их боломжтой Тайваньтай харилцаагаа бэхжvvлэх нь Халимагийн хувьд ирээдvйтэй. "Эдийн засгийн панмонголизм" гэх Халимагийн номнолын vндсэн хэсэг нь бvх монголчуудын шашны лидер Далай ламтай онцгой харилцаа тогтоох явдал бололтой. Халимагийн нийслэлд бурханы шашны Ватикан шиг зэрэглэлтэй амьд Буддагийн Европын єргєєг барих нь Монголын том ертєнц дотор Халимагийн улс тєрийн зэрэглэлийг єргєх зорилготой гэхэд хилсдэхгvй. Халимагийн шинэ номнолын хvрээнд тvvнийг бvтээгчид нь ер бусын гавшгай аргаар Хятадын эрх баригчидтай худалдааны харилцаагаа хадгалан єнєєгийн Бээжингийн эсрэг тэрслэгч Далай ламтай шашин, улс тєрийн тєсєл явуулж байгаа нь гайхмаар. Доод Ижил мєрний хязгаарт хэрэгжvvлж буй "эдийн засгийн панмонголизм" нь улс тєрийн муу биш ирээдvйтэй нь энэ бvгдээс харагдана. Тэр нь Халимагт эдийн засгийн диваажин авчрахгvй юмаа гэхэд "шинэ панмонголизмын тєслийг" хэрэгжvvлснээр Орост гадаад улс тєрийн ашиг авчрах нь дотоодын элдэв ээдрээнээс давуу талтай. Андрей Николаевич Серенко, "Независимая газета" сонины Волгоград хот дахь сурвалжлагч Ардын эрх сонин 75 /607/ Oros eheer ni dooroos unshigtii nuhduud. На днях в Элисте побывала делегация из Автономного района Внутренняя Монголия КНР во главе с председателем народного правительства этой китайской провинции Ян Цзином. Руководители провинции, в которой проживает около 5 млн. монголов, подписали с калмыцкими властями сразу три соглашения. Важнейшее из них предусматривает участие китайских бизнесменов в создании молокоперерабатывающей индустрии Калмыкии, которая будет создана фактически с нуля. >Соглашения, подписанные в Элисте, стали очередным этапом в реализации стратегии "экономического панмонголизма", которую степная республика начала проводить около года назад. Эта стратегия имеет не только внутриэкономическое, региональное, но и внешнеполитическое измерение (скорее всего, с благословения Кремля). Судя по активности президента Калмыкии Кирсана Илюмжинова, концепция "экономического панмонголизма" предусматривает формирование особых политических и коммерческих отношений Элисты с тремя основными монгольскими центрами мира, замыкая их в своеобразный "монгольский пояс". Первый центр – "монгольские" провинции КНР: Синьцзян-Уйгурский автономный район (СУАР) и Автономный район Внутренняя Монголия (АРВМ). "Синьцзянский проект" начал реализовываться в 2005 году после подписания соглашения Калмыкии и СУАР об организации частичного переселения китайских калмыков из Синьцзяна на берега Волги (несколько десятков семей синьцзянских калмыков уже живут в Калмыкии). В рамках этого проекта предусматривается строительство железной дороги из Синьцзяна в Калмыкию. Кроме того, предполагается поставка в Калмыкию относительно дешевой и квалифицированной рабочей силы из "монгольских районов" КНР, а также приток инвестиций (в частности, для строительства крупнейшего на юге РФ автобусного завода). Второй центр калмыцкой доктрины "экономического панмонголизма" – собственно Монголия. В конце 2006 года в Элисте побывала делегация из Улан-Батора во главе с президентом Монголии Намбарыном Энбаяром. Были подписаны соглашения о сотрудничестве Калмыкии и Монголии в сфере образования и культуры, а также достигнуты договоренности об открытии в Элисте монгольского консульства. Наконец, третьим полюсом доктрины "экономического панмонголизма" Кирсана Илюмжинова является Тайвань. Мало кому известно, что на Тайване проживают тысячи монголов, в том числе и калмыков – потомков беженцев из Синьцзяна, переселившихся с материка на остров во время отступления армии генералиссимуса Чан Кайши. В сегодняшней тайваньской элите китайские калмыки занимают далеко не последние места (в частности, мэром Тайбэя, столицы острова, является синьцзянский калмык, калмыки же занимают высокие посты в силовых структурах и бизнес-сообществе Тайваня). Поэтому развитие отношений с Тайванем, располагающим огромными финансовыми возможностями, является для Калмыкии весьма перспективным. Похоже, составной частью калмыцкой доктрины "экономического панмонголизма" является и развитие особых отношений Элисты с духовным лидером всех монголов Далай-ламой. Строительство в калмыцкой столице европейской резиденции Живого Будды, претендующей на статус буддистского Ватикана, безусловно, призвано повысить политический статус Калмыкии внутри большого монгольского мира. Примечательно, что в рамках доктрины калмыцкого "экономического панмонголизма" его архитекторам удается невероятным образом сочетать коммерческие отношения с китайскими властями и религиозно-политические проекты с Далай-ламой – противником сегодняшнего Пекина. Создаваемая на Нижней Волге доктрина нового "экономического панмонголизма" имеет, судя по всему, неплохие политические перспективы. Даже если ей не удастся привести Калмыкию к экономическому благоденствию, внешнеполитические выгоды России от реализации "нового панмонгольского проекта" пересилят возможные внутренние издержки. Хотя, конечно, и фабрика по производству мороженого в Элисте также не будет лишней. Об авторе: Андрей Николаевич Серенко - собственный корреспондент "НГ" в Волгограде. 12.04.2007

ХАЛЬМГ ТУУЛЬС - Тавн тө сахлта нег тө өвгн.

2007 оны 09-р сарын 19 Нийтэлсэн Horidoimergen
Кезәнә бәәҗ… Тавн тө сахлта нег тө өвгн эмгтәhән хоюрн тавн ямата, һанцхн үкртә, өвсн гертә бәәҗ. Угатя өвгн эмгн хойр улагч үкр, тавн ямаһан сааҗ уһаад, теҗәл кеhәд бәәдг бәәҗ.? Генткн нег сө нег ямаһинь хулха авад одна. Дәкәд бас нег цөөк хонҗаһад, бас нег ямаһинь хулха авч одна. Эмгн өвгн хойр ямандан зовад hундад сууна.? Нег өрүн босад хәләхлә: улагч үкр деернь дала болсн батхн багшад бәәнә. «Ямаһим хулха авад, үкрим идәл бәәх, яhҗах юмн болхмб эн?» - гидг өвгн ташад авснд, тавн батхн үкәд одна.? Эн ямадым хулхалад бәәдг хулхачиг яhҗ әәлhсә гиҗәhәд: «Ташхин тавн батхн алдг күмб», - гиhәд, өвгн бичг бичәд, салькнд нискәhәл оркна.? Тер бичгинь байндан бәәҗ ядад, баатртан сууҗ ядад тошурхҗ йовсн нег эргү байн олад авна.? «Пө, нанас даву күчтә юмн бас бәәҗ билтәл эн», - гиһәд, байн тавн тө сахлта нег тө өвгиг хәәhәд ирнә. Эргү байн өвгнәд ирәд:- Ташхин тавн батхн алдг күн чивчи? – гинә.? - Э, бив, - болна.? - Не, нанла марһа кенч?? - Кенә. Ямаран марһа кехмб? – гиҗ өвгн өмнәснь сурна.? - Дөнн царин мах бархийч, - гиҗ эргү байн келнә.? - Хойрдгч марһань: һазриг һурв чичәд, һурвн өндг һарһий, - гиҗ өмнәснь өвгн келнә.? - Зөв. Марһань тулм алтн болг, - гиҗ келәд, хоюрн ө-шуһу моднур һарад йовна.? Тендән ирәд, байн нег цар алчкад: - Өвгн, та түләнд одад иртн, - гинә.? Өвгн ө-шуһу моднур ирәд, нег ац таслҗ авдг арһ уга болад, яахв гиҗәһәд, бичкн шоһнч утхарн нег ик урһа модна йозур эргуләд малтад сууна. Өвгиг удан болад бәәхләнь байн ирәд, өвгнд иим удан ю кеһәд бәәнәт гихлә:? - Неҗәhәд ацар зөөhәд бәәхм биш, эн модыг малтад, йозурарнь сөңгләд авад однав, - гив.? - Яһлав, тиим дала модар ю кехүв, түләһитн би авад однав, - гиһәд ацмуд шудрад, байн авад одна.? - Не, өвгн, та уснд одтн, - гиһәд хойр утхур өгәд өвгиг тәвнә. Өвгн утхуран худгт булхулҗ оркад, дааҗ эс чадхларн энүг яһса гиhәд, бас шоһнч утхарн худг эргүләд малтв.? Ардаснь байн гүүҗ ирәд: - Өвгн, ода күртл яһад удад бәәнәт? – гиҗ сурна.? - Утхурар зөөhәд суухм бищ, эн худгиг йораларнь эргүләд авад однав, - гиҗ өвгн келнә.? - Ай, бүкл худгин усар ю кехүв, би эврән авад одсув, - гиһәд, хойр утхурта усан авад байн одна.? Бүкл царин махиг болһад, байн барад идҗ оркв.? Дәкәд өвгнә хүв цариг алад чанв.? Махиг болһад, тевшт һарһад өгхлә, өвгн авад амсҗаһад, хәәкрәд уурлв.? - Яһвт? – гиҗ байн сурна.? - Давсн уга хот күн яһҗ иддмб, - гиҗ өвгн хәәкрв. Тиигхләнь давс авч ирхәр байн гер талан гүүв.? Арднь өвгн махан нүкд хаяд, худгт хаяд чиләчкәд, тевшән долаһад суув.? Байниг ирхлә: - Давсн угаһар идҗ оркув, - гинә.? Дарук марһань: һазр һурв чичәд һурвн өндг һарһҗ авх, гиҗ өвгнә келсн марһан.? Байн зөв гихлә, өвгн һазр чичәд, урднь орксн һурвн өндгән даранднь һарһад авб.? Байн кедү чичвчн һазрас өндгн һарч өгхш.? Тиигәд өвгн хойр марһаһан авад, тулм алтан авхар эргү байна тал ирв.? Сө болв, өвгн хотна захд девләрн хучад унтв.? Эргү байнаһас һал һарад бәәхлә, өвгн хәләв. Байн ик утхан бүлүдсн, эн өвгиг эс алхла нанд амр өгш уга гиҗ, гергтәhән күүндҗ сууна.? Өвгн хәрү ирәд, девләрн цар чолу хучад ормдан оркчкад, цань, мал заагт одад кевтв.? Байн утхан бәрсн гүүҗ ирәд, нег шааһад оркхлань һал һарад одв. Хойрдад, һурвдад шаахлань, утхнь хуһрад унв. Хуһрхаһинь хәәҗ олҗ авад, байн гүүhәд хәрҗ одв.? Өвгн өрүнднь босҗ ирәд: - Сөөнәhә нанд бөөстә девл харһҗ кевтә, - гихләнь .эргү байн хүүхлзәд суув. «Мини утхар шаасн эн өвгнд бөөсн идсн болҗ», - гиhәд улм өмнкәсн икәр әәв.? - Не, өвгн, алтан авч хәртн, - гиhәд, эргү байн баранасн тулм алт һарһад өгв.? Өвгн алтан дааҗ авч хәрҗ чад шуга болад, яахв гихләрн, мишгин амнас бәрчкәд, өрк тал өөдән хәләв.? Тиигәд хәләхләнь, эргү байн: - Та ю хәләҗ бәәнәт, - гиҗ сурснд, өвгн келв:? - Тана харачин нүкәр hарhҗ шивәд, эврәннь харачар орулхар хәләҗ бәәнәв, - гив.? Эргү байн улм әәhәд: - Манна харачтн муухн юмн, түүнә ормд би танд эврән үүрәд күргҗ өгсүв, - гив.? Өвгн зөв гив, байн тулм алтынь үүрәд һарад йовб.? Гертән өөрдҗ йовад: - Не, чи үрвәд күрәд ир, би одад, хот белдүлҗәнәв, - гиһәд, өвгн түрүләд һарад йовб.? Гертән ирәд, эмгндән эн келнә:? - Би терүг ирхлә, хот ке гисүв. Чи: «Бәәсн махимдн кеер йовтлм, таниг дахҗ йовсн эн байна ноха танас түрүлҗ ирәд идҗ оркҗ», - гихләчнь, би: «Йир эн баячудын ноха күртлән күүнд дән болна», - шоһнчан суhлҗ босхла, чи балган авад байнур бос, - гив.? Байн орад ирхлә, орн деер суутн гичкәд, өвгн эмгән хот ке гинә.? - Бәәсн махимдн кеер арһс түүҗ йовтлм, таниг дахҗ йовсн эн байна ноха танас түрүлҗ ирәд идчкҗ, - гиҗ эмгн келв.? Тиигҗ келхләнь, өвгн үкс босад: - Йир эн баячудын ноха күртлән күүнд дән болна, - гиhәд, шоһнч утхан беләсн суhлҗ авад байнур дәврхлә, тендәснь эмгнь балган авад босв.? Эргү маңһс байн ән тусад босхларн, өкәхән мартад, җолм Герин харачар толһаһан һарһчкад, ташр әәхләрн җолминь күзүндән өлгҗ авад, өргәд гүүв.? Байн зөвәр хол hарад җолман хайчкад йовҗ йовхлань, өмнәснь нег нер һарад бәәсн хулхач харһад:? - Адһсн, әәсн өңгтәhәр хамаһас йовҗ йовхмт? – гиҗ сурна.? Тиигхләнь байн келв: - Йир энд нег ик маңһс өвгнлә мейәркнәв гиhәд, - ут хаалһан цугтнь цәәлhҗ келв.? - Яһлав, терчнь мини hара күн, би ямадынь хулхалад чиләләв. Ода үлдсн һанцхн үкринь булаҗ авхар йовнав, хамдан хәрү одый, - гив.? Тиигхләнь байн: - Уга, яһлав хайх гиҗәхлә, хоорндан төрүц салш угаһар күзүһән деесәр холвчкад йовий, - гиhәд хоюрн күзүһән холвҗ авад, күрәд ирнә.? Өвгн эн хойриг үзчкәд, ода яhса гиҗ санн, эмгән дуудад келв:? - Хәлә, одак манна яма идәд бәәдг хулхачиг бәрҗ авч ирнәв гилә, үгдән күрдг сән залу бәәҗ, көтләд аашна, - гиһәд хәәкрхлә .мек-холвата хулхач гедргән тусад, көлднь оралдн чиргдв. Хулхачин хоолнь боогдад Аман аңһаһад ирхләнь: - Күн үкә йовтл инәhәд йовдмч, - гиҗ келәд улм хурдлв.? Тиигәд гүүhә йовҗ хоюрн боогдад үкв. Өвгн эмгн хойр арднь алта-мөңтә болад, амрад, амсн-умсн җирһв.?

ХАЛЬМГ ТУУЛЬС - Бакльг, арат, зурмн һурвн

2007 оны 09-р сарын 19 Нийтэлсэн Horidoimergen
Кезәнә бәәҗ. Бакльг гидг шовун, булгин усн ундта, бурһсн модн сүүдртә бәәҗ. Нег дәкҗ бакльг аратд өндгән хаяд өгчкәд ууляд сууна. Тиигәд уульҗ бәәтлнь, нег зурмн ирәд: - Бакльг, бакльг, юңгад ууляд бәәнәч? – гиҗ сурна. - Нег арат ирәд, булгин усичн балһад чиләнәв, бурһсн модычн хазад чиләнәв, нег өндгән ас, - гив. Тегәд өндгән өгчкәд, һундрхад уульҗанав, - гиҗ келнә. - Не, тер аратан ирхлә: - Булгин усиг балһад чиләдг ооччн али, бурһсн модыг хазад чиләдг шүднчн али, - гиҗ кел. Тиигәд, зурмн бакльгт уха заачкад: - Зуг намаг келв гиҗ аратд бичә кел, - гинә. Тиигҗ келчкәд, зурмн гүүһәд йовҗ одна. Дарунь арат гүүҗ ирәд: - Булгин усичн балһад чиләнәв, бурһсн модычн хазад чиләнәв, бас нег өндгән ас, - гиһәд, саак кевәрн әәлһхәр седхләрнь: - Булгин ус балһад чиләдг ооччн али, бурһсн мод хазад чиләдг шүднчн али? – гиҗ бакльг сурна. - Эн үг чамд кен зааҗ өгв? – гиҗ арат сурна. Тиигхләнь бакльг әәһәд: - Зурмн,- гиһәд келәд өгчкнә. Арат бакльгин үг соңсчкад: - Чамаг, зурмн, - гиһәд, зурмиг хәәһәд һарад гүүнә. Зөвәр гүүһәд оркхлань, өмннь зурмн нүкнәсн толһаһан булталһчксн бәәнә. Арат яһҗ чамаг меклс гиҗ санн: - Күрн сәәхн күзүнь энлм, туула сәәхн зонь ямаран гилч, - гинә. Тиигҗ келхләнь, зурмн туула сәәхн зоһан үзүлхәр һарад гүүнә. Нүкнәсн һарад гүүхләнь, арат бәрәд авчкад, идхәр седнә. - Муңхг аң болхла, минь ода идх, нәрн ухата аң болхла, нәәмхн то тоолад идх, - гиҗ зурмн келнә. Арат нәрн ухата аң болхар: - Негн, хойр, һурвн, дөрвн, тавн, зурһан, долан, нәәмн, - гиһәд, сүүлин тоодан аман аңһалһнлань, зурмн алдрад, нүкндән гүүһәд орад одна. Арат арднь аман аңһаһад үлдв.

Юннан Монголчууд

2007 оны 09-р сарын 19 Нийтэлсэн Horidoimergen
БНХАУ-ын нутагт, үзэсгэлэнт Жилүхү Нуурын сав нутагт 13,000 гаруй хүн амтай Монгол үндэстэн нутаглана. Тэд Хубилай хааны үед ирсэн бөгөөд Тогоонтөмөр хаан Хятадаас зугатаж гарсан тэр үед үлдсэн монголчууд юм. Юннан дахь Монголчууд нь газар тариалан, загас агнуур, барилгын ажил эрхлэхдээ сайн эрхэлдэг. Тэдний хэл нь Өвөр Монголчуудтай адилхан. Тавь, жаран жилийн тэртээ эрчүүд нь нөмрөг өмсдөг байсан бол эмэгтэйчүүд нь өндөр захтай, нударгатай зээл өмсөж байсан. Энэ нь Өвөр Монгол дахь эмэгтэйчүүдийн хувцастай адилхан юм. Хэдий тийм ч, зарим эмэгтэйчүүд мөнгөн зоосон товчтой, чимэглэсэн захтай, ханцуйгүй хантааз өмсөнө, тэд маш олон янзын загвартай дээл өмсдөг байна. Хятад дахь Монголчуудын уламжлалт Монгол хувцасны Наадам дээр үндэсний хувцастайгаа оролцдог байна.

Argada. (Duushan Chingis Radnayev)

2007 оны 09-р сарын 19 Нийтэлсэн Horidoimergen
Ajalsha hunuudei sedihel aryuuhan Argata nyutagaa magtan duulaya. Urduuraa nemjiihen uula hadatai Uujamhan argata nyutag uryaalna Zadarja mandahan naran shengi Zadatai toshoniini urgan halbarna. Argata haihan argata Amgalan baidaltai nyutag yum. Seberhen argata goloi uradhal Shenhinen duuldana. hugjim togtoono Tabgaita bayalig Huntein talada Taryaalan dolgilno. dura bulyaana. Argata haihan argata Amgalan baidaltai nyutag yum. Eligshen underhuu arshaan buriyalja Etigel duurene zonoo jarguulna Ajalsha hunuudei sedihel aryuuhan Argata nyutagaa magtan duulaya. Argata haihan argata Amgalan baidaltai nyutag yum.

Toonto nyutag. (Duushan Ausho Danzanov)

2007 оны 09-р сарын 19 Нийтэлсэн Horidoimergen
Дуутайхан суутайхан тоонто нютаг Алиа хүхийн дуун урин дуудаа Аяар холоhоо ерээв шамдаа Анхан төрөhэн талам шинээр Арашаан шүршиж биеийм жигнээ Дуутайхан суутайхан тоонто нютаг Зүрхнэйм үхин зүүдэнэйм эхин Дуулим буриадайм тоонто нютаг Сагай hайхандаа ургааш hэрхээш Сагаан идээгээ элбэг дэлгээш Сариун үбэлдөөш ариун зундааш Самряан ажлаар омог зандааш Дуутайхан суутайхан тоонто нютаг Зүрхнэйм үхин зүүдэнэйм эхин Дуулим буриадайм тоонто нютаг Аяын хангалаар нараа золгоош Агтын жорооеий хөгжим болгоош Айдар хүбүүдтөө жэгүүр олгоош Абын заншалаар ерөөл үргөөш Дуутайхан суутайхан тоонто нютаг Зүрхнэйм үхин зүүдэнэйм эхин Дуулим буриадайм тоонто нютаг

Naartiin zaam. (Shenehen buryat)

2007 оны 09-р сарын 19 Нийтэлсэн Horidoimergen

Ber seseg. (Duushan Shenehen buryadai Sesegma basgan)

2007 оны 09-р сарын 19 Нийтэлсэн Horidoimergen

ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улс

2007 оны 09-р сарын 17 Нийтэлсэн Horidoimergen
Tuva Republic (tū'və, Rus. tūvд') Тува нь 366,000 хүн амтай, 170,500 км кв газар нутагтай, ОХУ-ын өмнөд Сибирт Монголын хил дээр оршино. Нийслэл хот нь Кизил хот юм. Тувагийн газар нутаг уулын бүс бөгөөд Саян, Тагна уулын нуруу оршино. Нутгийн зүүн хэсэг нь өндөрлөг, ойт бүс, баруун тал нь нам доор газар байна. Энэ нутагт Енисэй мөрний дээд урсгал байдаг. Энд олон тооны мөсөн голууд байдаг. Нутгийн урианхайчууд нь үхэр, адуу, хонь, ямаа, тэмээ, цаа буга зэрэг малаа өндөрлөг талд өсгөж үржүүлж амьдарна. Зүүн хойд хэсэгтээ арьс ширний худалдаа хөгжсөн. Энэ улсад хоол, савхи, модон материал, авто засвар, барилгын материалын үйлдвэрлэл сайн хөгжсөн. Хүн амын 65% нь урианхай, 32% нь Оросууд (голдуу хотод амьдарна) амьдарна. Урианхайчууд голдуу уламжлалт нүүдлийн мал аж ахуй эрхлэх ба ан агнуур, хөдөө аж ахуй эрхлэнэ. Зөвлөлт засгийн газраас Тува – д суурин мал аж ахуй эрхлэхийг дэмжиж байсан байна. Тувачууд нь туркээр ярьдаг монгол гаралтай хүмүүс юм. Урианхайчууд нь Төвдийн Буддын шашин шүтдэг байна. Урианхайчууд Монголд харьяалагдаж байсан. Урианхайчууд нь ардын аман зохиолоор маш баян бөгөөд мөнгө, хүрэл, мод, чулуугаар сийлбэр зураг чадварлаг хийдэг. Урианхайчууд нь хөөмийгөөр алдартай бөгөөд нэгэн зэрэг хоёр ба гурван өөр хоолойг гаргах дуу авианы техник чадвартай. 13-р зуунаас 18-р зуунд Монголчууд урианхайчуудыг хянаж байсан бөгөөд тувагийн газар нутаг Монголын салшгүй хэсэг байсан байна. Монголчууд Манжид эзлэгдсэний дараа 1757 оноос 1911 онд Манжийн Хяналтанд байсан. 1911 онд Хятадад хувьсгал ялсны дараа хаант Орос Урианхайчуудын дунд салан тусгаарлагчдыг өдөөн турхирч эхэлсэн. Урианхай нь аажмаар бие даасан болж ирсэн бөгөөд 1914 онд өөрийн ивээлдээ Орос авсан байна. 1917 онд Оросын Хувьсгал гарснаар эмх замбараагүй байдлын үр дүнд Урианхайчууд дахин тусгаар тогтож, 1921 онд Большивикууд Бүгд Найрамдах Тува Улс буюу Тагна Уулын Урианхайн Улсыг байгуулсан байх юм. 1944 онд Орос улс цэргийн хүчээр Тувагийн Бүгд Найрамдах Улсыг эзэлж, автономит муж болгосон ба 1961 онд Автономит Бүгд Найрамдах Улс болгожээ. Тагнайн судас шиг салшгvй Танну-Тува Ард Улс Урианхайчууд угийн эрэлхэг дайчин хvмvvс. Эзэн Чингис хаанд хvчээн єгч явсан эрэмгий баатар Сvбээдэй, Хубилай хаанд насаараа зvтгэж ирсэн Сvбээдэйн хvv сvр жавхлант Урианхайдай баатар, ганц хvний театраараа гайхуулж яваа гавъяат жvжигчин Догмидийн Сосорбарам бvгд л Монголын тvvхэнд "ойн иргэд" нэрээр алдаршсан удмын анчин урианхайчуудын vр сад. Ахуйн соёл, аж амьдрал, шашин шvтлэг нь бидний адил, нvvдэлчин тvрэг хэлтэн урайнхайчууд хэдэн зууны турш Монголын хязгаар нутгийг манаж ирсэн, тэд хэзээ ч єєрсдийгєє Монголоос салаад явчихна гэж бодож байгаагvй болов уу. 1911 онд Манж Чин Улс унаж Монгол тусгаар тогтнолоо зарлачихаад Оросын гарыг харж байсан тэр vед Хаант Орос цэргээ Белоцарскт оруулаад авсан. 1915 оны Хиагтын хэлцээрээр Монголыг Хятадад vлдээхээр болж, 1919 онд Монголын автономит тєр Хятадад бvрэн унасан. Чоно борооноор гэгчээр 1921 онд Оросууд Халхын бvх хошуунаас Дээд Шивээнд (шивээ, Монголоор "харуул") очсон "Шороотын Цэвээнvvдэд" Орос дах нємруулж винтов буу бариулан, Енисэй мєрнийг єгсєн уруудуулж хэд давхиулаад "Тусгаар тогтносон Тува Улс бий боллоо" гэж зарлан тунхаглаж Урианхайн хязгаарыг Монголоос салгах бодлогоо хэрэгжvvлж чадсан. Євдєг сєхрєн єндийх чадалгvй байсан Монгол Улс єєдєєс нь юу ч хэлж чадаагvй. Єєрєєр хэлбэл "гарын таван хурууны нэгийг нь ингэж хэрчиж авсантай" адил болсон юм. Тэр "Шороотын Цэвээнvvдийн" барьж явсан туган дээр Монгол vсгээр Монгол хэлээр "Танну-Тува Ард Улсийн Эв Хамт Намын Туг" гэж бичсэн байдаг. Тvvх бол хэвээрээ л vлдэх ёстой, хэн дуртай пролетари Оросын єєрчилж бичих эд биш ээ. Тувагийн нийслэл Кызыл. Уг нь Кизилхот гэж нэрлэж байсан бєгєєд Туваг Монголоос бvрэн тусгаар тогтносныг нь харуулахын тулд "хот" гэсэн дагварыг албаар хассан. Кызил нь "улаан" гэсэн тvрэг vг. Энэ хотын буурь нь Белоцарск гэдэг тосгон байжээ. Єлєн нvдтэй Оросын худалдаачид олзны vнэрээр олширсоор байгаад Улуг-Хэм (Енисэй) мєрний хєвєєнд (манай урианхай хязгаарт) ирж сууршин анхны хот тосгоноо байгуулж эхлэхэд сайхан сэтгэлтэй Монголчууд "Баатар Цагаан хааны vр сад" гэж тэднийг нэрлээд тvvнээсээ эх авч "Белоцарск" гэж тосгоноо нэрлэжээ. Оросын хааныг урианхайчууд "Цагаан Баатар" хаан гэж дуудаж тvvнийг Цагаан дарь эхийн бvрэлбаа хэмээн хvндэтгэж явсан байна. Буриадын Номч мэргэн Агваан Доржиев Ст. Петербург-т Чойнхорын дацангаа босгохдоо цагаан дарь эх бурханыг хоёрдугаар Николай хаанд єргєж байсан нь мєн ийм учиртай. 200,000 гаруй мянган мал сvрэг, 55,000 хvн амтай Тувагийн нутаг тухайн vедээ зургаан хошуудад хуваагдаж байжээ. Тvvнд Зvvн-Кэмчик (Зvvн гол), Баруун-Кэмчик (Баруун гол), Каа-Кэм (Хаагийн гол), Улук-Кэм (Их мєрєн буюу Енисэй), Тэс-Кэм (Тэсийн гол), Тожу хошууд байжээ. Тожу хошуунд голдуу цаатангууд амьдардаг байна. Тувагийн ихэнх нутаг нь тайга бєгєєд тэд голдуу ойн анчид байсан бєлгєє. Баян Тайга, Мєнгєн Тайгуудад гадаад хvн анчинтай тааралдахад "Хайрхан єршєє" гээд ангийнхаа дээжийг ууландаа єргєж байсныг єєрийнхєє тэмдэглэл номдоо бичин vлдээсэн явдал бий. Туваг гардан байгуулсан хvмvvс Оюуны Данзай, Олдох-Уулын Кэмчик-Уул, Хууларын Дондог, Буриадын Гэндэндармаа Нацов (Дотоод яам), Буриадын Богданов (Коминтерн), Цэдэв-Уул Танов, Салчикийн Тогоо, Оюуны Дарьт, Оюуны Чvнчvг-Уул гээд олон хvмvvс бий. 1921 оноос хойш Москвагийн КУТВ-т (Коммиссарский Университет Трудяшихская Востока) бэлтгэгдсэн Оросын талыг барьсан сэхээтнvvдтэй болсон тул Оросын зєвлєгч нар тэднээр Монголчуудын халааг хийж, 1931 онд Монгол хэлийг албан ёсоор хэрэглэхээ больсон. Тэр сэхээтнvvдээс єєрийн гэсэн бодолтой хvмvvсvvд нь Оросын бууны хараагаар орчлонгоос арилж, єрєєлд толгойгоо мэдvvлсэн нь Туваг Оросын хавсарга болгоход морь нохой мэт зvтгэсэн аж. Тодруулбаас: Сангийн сайд, Тєлєвлєгєєний хороон дарга явсан Оюуны Данзай Пан-Монголын хэргээр 1938 оны 10 сарын 13-д буудуулсан. Лам гаралтай Хууларын Дондог 26-29 онд ерєнхий сайд хийж байгаад Монголтой нэгдэх гэсэн асуудлаар 1930 онд буудуулсан. 1925 онд Дотоодыг хамгаалах газрыг байгуулан 1929 он хүртэл даргаар нь ажилласан Олдох-Уулын Кэмчик-Уул 1929-1931 онд Улсын Бага Хурлын дарга, 1933-1928 онуудад ерєнхий сайд хийж яваад Оросод нэгдэхгvй гэж алзалдсаны тєлєє хувьсгалын эсэргvv хэргээр 1939 онд буудуулж тvvний зураг нь хэвлэгдсэн бvх ном сонинг хураан шатаагдсан байна. Хулчигараараа алдартай Салчикийн Тогоо Туваг Оросод нэгтгэж, "Буурай орны ємнєєс буруу vлгэр дуурайлал vзvvллээ" гэж маршал Чойбалсанд элэгдvvлж явахав дээ. Тува нар Оросод шууд захирагдахыг хvсээгvй учир 1924 оны Монголын тунхаглалын давалгаанаар Хэмчикийн хавьд Монголтой нэгдэх хєдєлгєєн єрнєж Минушинскаас ирсэн морин цэрэгт дарагдсан. Тувачууд "хvний нохой идэхээр єєрийн нохой идэг" гэсэн бодлоор Монголд нэгдэх гэж олон удаа зvтгэж байжээ. Тэр vед Монгол ч гэсэн дотроо баяртай ч гаднаа дуугvйхэн Оросын байрыг харж байлаа. Тувад ах нар ямар туршилт хийнэ тvvнийгээ Монголд мєн хийнэ, Монголд ямар туршилт хийнэ, тvvнийгээ Тувад давтана. Шинэ эргэлтийн бодлого, 38 оны их аллага, хvрээ хийдийг устгах хєдєлгєєн, таван жилийн тєлєвлєгєє гээд бvгд адил юм. Ийнхvv Оросууд Туваг далан жил тамлахдаа тэдний "Монголоо" гэсэн сэтгэлийг бvрэн угааж чаджээ. Монгол ядарсаар эрхтэнvvд нь гуйлга гуйдаг "Мєнгє Ол" Улс болохын даваан дээрх єнєє vед баруун хязгаараас ядахдаа тэрсvv сэтгэлтэй урайнхайн торгуудууд байдаг малыг нь тууж идсээр Тува Улсыг "Тууваа" Улс болгох нээ. Тувагийн малын хулгайчийн "Тувад турж vхсэнээс Монголын шоронд vхсэн нь дээр" гэдэг vг нэгийг бодогдуулж байна.

Хазара Монголчууд

2007 оны 09-р сарын 17 Нийтэлсэн Horidoimergen
Хазара Монголчууд нь Хазаражат гэж нэртэй төв Афганистаны уулын бүст байдаг. Хазара нар Афганистаны хүн амын 20% болно. Хазара Монголчууд нь мөн Пакистан, Иранд оршино сууна. Түүх Түүхийн үүднээс, Хазара нь хэл, соёл, биеийн байдал, төрх зэргээс үндэслэн Монголоос гаралтай мэт санагддаг. Энгийнээр Хазар Монголчууд нь Чингэс хааны цэрэг армийн хойч үр сад юм. Энэ нь 13 зууны турш энэ нутагт суурьшжээ. Монголын эзэнт гүрэн 14-р зуунд задарснаар Монгол цэргүүд болон тэдний гэр бүлүүд энэ нутагт суурьшиж, нутгийн ёс заншилд тохируулан, Ислам болон хувирчээ. Хэдийт ийм боловч, энэ онол нь Чингэс хааны байлдан дагуулалтаас үүдэн түүхэн үйл явдлын эргэн тойронд өнөөдрийн Төв Афганистаны тухайн маргаан байдаг. Чингэс хааны довтолгооноос дөрвөсөн Төв Азийн нүүдэлчин монголын нэг овог Бамиян –д зугтаж ирсэн гэж үздэг. Энэ нь Чингэс хааны байлдан дөгуулалтаас нэлээд өмнө Хазара Монголчууд төв афганистанд ирсэн гэж үдэг. Энэ нь төв азийн нэлээд эртний нүүдэл байж магадгүй. Ямар ч байсан аль ч өнцгөөс харсан Монгол нутгаас нүүж очсон Монгол аймаг болно. Тэд өөрсдийгөө Монголчууд гэцгээнэ. Мөн түүхэн бичлэгийг харвал, Бамияны нутагт болсон цуст дайнт Чингэс хааны ая Моточин алуулсан. Тэр, үүний шийтгэлд нь Бамияныг газрын хөрстэй тэгштэй тэгшилж, шатаахыг захижээ. Үүнийг Ма-Овалиг гэж нэрлэжээ. Хүн ам: (1990) 1,223,800 (1995) 1,638,300 (2000) 2,619,800 Хэл Хазаражи хэл нь Монгол хэл, Турк хэлний элементтэй, Перс хэлний өвөрмөц нутгийн аялгуутай хэл юм. Хазаражи хэл нь Энэтхэг-Европын хэлний бүлэгт ангилагддаг, бөгөөд Афганчуудын 9% нь энэ хэлээр ярьдаг. Шашин Хазара Моголчууд Шиа Муслимчууд давамгайлдаг, хэдий тийм ч, Афганистаны хойд болон баруун хойд нутагт Сүннү болон Исмайли Хазарагийн голлох хүн ам байдаг. Хазара нар дарамт шахалтын дагуу Сүнни давамгайлсан байдаг. Улс төр Улс төрийн хувьд, 1990 оны эхнээс Хизв-э-Вахдат намын дор дийлэнх Хазарууд амь эрсдэж байсан. Талибанчууд Хазара Монголчуудыг баривчилж, алж байсан. Хазара Монголчуудын гол удирдагчийг барьж, тарчлааж байжээ. Хазар Монголын талаар тодруулах зорилгоор Bernerd lewis -middle east 2000 years history, Gascoigne Great moghuls. E.Acton ruissia past and present . A.Cotereel history china зэрэг номуудаас сонирхлоо. Энэ талаар ойлгосон зуйлсээ та бvхэнтэй хуваалцъя гэж бодлоо. Лалийн орнууд Монгол ба Туркийг "Талыхан" гэж нэрлэж заншжээ. Анхний талын хvмvvс болох Туркууд манай эриний 900 оны vед Лалийн ертєнцєд орж ирж одоогийн Иран, Ирак, Афганийн болон Оросийн зарим нутгийг эзэлж улмаар одоогийн Туркийн нутагт сууршиж сэлжукууд гэж нэрлэгджээ. Нєгєє хэсэг нь Египэт, Сири, Либаний хавиар тєвлєрч Мамлукийн Султанат гэсэн улсыг байгуулжээ. Ингээд талыхан буюу Туркууд Монголчуудыг иртэлх 250 жилд царай зvс єєрчлєгдєж бас ч vгvй соёлжиж, сууршин амьдрах болжээ. 250 орчим жилийн дараа талаас дахиад Монголчууд ирлээ. Туркуудийн гаргасан зам туршлагаас ч сурсан зvйл бий байх. Хорезмиййн омголон шахийг цохиод Багдадийн халифийг сvйрvvлээд Пэрс, Иранийг Афгантай эзлээд Дэли бас хурэв. Хойд талд нь Азербайджан, Армян, Гvрж бусад уулийханг эзлээд сэлжукий Туркуудййг жаахан цааш нь шахаад одоогийн Иранийн нутагт байгаа Табриз хотод тєвлєрсєн Ил хааны гэж нэрлэгдэх улсыг байгууллаа. Энэ vед буюу Ил хааны єлзийт хаан Жэвш Рашуд Данаар Монголын тvvхийг олон хvний оролцоотойгоор бичvvлж бидэнд vлдээжээ. Дэлхийн дийлэнх Монголын гарт орлоо. Хойд талд алтан орд зvvн Европийг, зvvн талд Зvчийн улс тєв Азийг урд талд Хубилайн Юан гvрэн зvvн ємнєд Азийг хянана. Улмаар Ил хаанийхан лал шашинд орж тvvний гол тєлєєлєгч болсон бєгєєд Монголчуудын лал шашины хєгжилд оруулсан нєлєє нь тэднийг нэгтгэж шашиныг хvчирхэгжvvлж улмаар эдгээр орнууд Монголын хууль татвар, цэргийн онолуудыг авч хэрэглэсэнээр тодорхойлогдоно. Гэвч Хvлэгv хаан буюу Абу сайд хааны vхэл 1360 онд Ил хааны ордныг задалж олон бие даасан жижиг улс vvсжээ. Гэсэн хдий ч Иран дах монгол угсааны олон жижиг улсууд хэдэн зуун жил оршсоор байсныг Ираны тvvхийн номнуудаас харж болно. Энэ vеэр Персvvд ба Туркууд жаахан сэхээд авч, Узбекvvд ч мєн хєл дээрээбосоод ирэхээ болжээ. Гэхдээ бас л болоогуй байж. 1380 онд Самаркандад Монгол угсааны нилээн Тvрэгжсэн алтан ургийн хvргэн Тємєр хаан хvчийг олж байлаа. Тvvнийг олон улс булаацалддаг боловч тэр єєрийгєє Монгол гэж тооцдог нилээн Тvрэг цус холилдсон ч алтан ургийн хvргэн буюу курган гэж тэндээ монголчуудад дуудагддаг тvvгээрээ их бахархдаг тэр ч утгаараа алтан ургийн хvн биш боловч монголчуудын дэмжлэгийг олсон ажээ. Буцаад задарсан олон жижиг улсыг нэгтгэж 1400 он гэхэд одоогийн Афганистан, Пакистан, Энэтхэгийн хойд тал Иран, Ирак( арабийн ертєнцийг араб хэлээр ярьж бичдэг Сири, Либан, Иордан, Египэт, Арабийн эмиратууд гол тєлєєлєгч бєгєєд арабийн гол хvч Багдадийн халифатийг бут цохисон нь арабуудын хvчийг олон зуун жилээр сулруулсан юм гэжээ) Азэрбайджань Узбекстан болон уулийханийг бvгдийг нь нэгтгээд баруун талд Туркийн Анатолий хотод хvрч Мамлукийн туркийг дараад цаашлан одоогийн Израйл Сирийн маргалддаг Голань єндєрлєг дээр сэлжукийн туркийг Египэт лvv ухраажээ. Сэлжукийн туркvvд 1260 онд Хөлөг хааны цэргийг, 1400 онд Тємєрийн цэргийг, 100 жилийн дараа Бабурийн цэргийг дамаскт зогсоосон эрэлхэг дайчид боловч Туркийн тvvхчийн бичсэнээр Монголчууд тэдний хvчийг сульдааж тэд улмаар Мамлукийн туркvvдийн эрхшээлд оржээ. Хэрэб тэр Египэтийг эзэлсэн бол одоогийн лалийн ертєнц тvvний гар дор бvрэн орох байжээ. Энэ vеийн талаар Сирийн тvvхч "Талын хvмvvсийг талыхан буюу Туркууд Монголыг Сирийн нутаг дээр зогсоосон юм гэжээ. Тэд хоорондоо цэргийн тактик засаглал, ахуй, соёл, хувцас, царай зvсээр тун бага ялгаатай байлаа...," гэж бичжээ. Ингээд Тємєр хаан эзэлсэн газраа єєрийн хvмvvсээ суулгаад фэрганийн тал руу буцлаа. Одоо тvvнд єєр нэг зорилго байв. Энэ бол хятадийг дайлаар мордох. Хятадууд монголчуудыг 1340 оны орчим хєєж явуулаад нилээд хvчирхэгжиж амжсан байлаа. Энэ vеийн хятадын тvvхийн ном дээр тэд Тємєр хаанаас айж сандарч байсан тухай их тод дурсчээ. Гэвч хятадууд азтай байж. Тємєр хаан 1405 онд дайнд бэлтгэж байгаад нас баржээ. Тvvний бунхан одоог хvртэл Самаркандад байсаар байна. Тємєр хааны vхлээс хойш Лалийн ертєнц хуваагдаж эхлэв. Монгол угсаанийхан ч тэр, Пэрс туркууд ч тэр тус тусын жижиг улсыг байгуулж эхэллээ. Гэвч энэ vед Монголчууд бас л хvчтэй Монголын энерги бас л зарцуулагдаж дуусаагуй байв. Євєєгєєсєє 100 жилийн дараа Тємєрийн ач хvv Бабур Самаркандад хvчийг олж эхэллээ. Буцааж их улсыг байгуулах зорилго тvvнд байв. Тэр зорилгоо авга ах нараасаа Кабул, Гэрат, Кандагарийг салгаж одоогийн Узбекийн нутагтай нэгтгэснээр эхэлсэн юм. Энэ vед Афганийн эдгээр хойтууд монголчуудын гар дор худалдааны том тєвvvд болон цэцэглэж байлаа. Ингээд Кабулд тєвлєрч улмаар Пэрс дэх Пэрс ба Монгол жижиг улсуудыг нэгтгэж Тємєр хааны буюу євєєгийнхєє замаар уулыхан буюу Азэрбайджан, Гурж, Армян цаашлаад Туркийн Анатолий хотийг дайлаар мордож дахиад л Сирийн нутаг дээр хvчтэй эсэргvvцэл vзээд цааш байлдалгvй буцжээ. Тvvний зорилго энэтхэг байлаа. Євєє Тємєр хааны Дэли-г захируулж орхисон жанжин vр сад єєрсдийгєє Хир хаан гэж єргємжлєєд бие даажээ. Тvvний эрхийг халсан зарлиг гаргахад тэрээр байлдая гэжээ. 1525 онд олон зуун заан бvхий Ибрахимаар удирдулсан Хир хааний армийг бутцохиж Дэлийг эзэлжээ. Ингээд Монголчууд Афганистан ба Узбекстан Энэтхэгт тєвлєрсєн Их Могул улсыг vндэслэлээ. Энэ vед хойд талд Алтан ордныхон сулдаж байлаа. Москвагаас урагш 200 км орших Куликовийн талд 1380 онд цохиулсан Алтан ордыхон Астрахан, Казань ба Кримд тєвлєч байлаа. Дєнгєж 1480 онд л Оросийн Иван ИЙЙ Монголийн дарлалыг тєгсгєл боллоо гэж зарласан бєгєєд тэр хvртэл татвар тєлсєєр байжээ. Казань Астраханийхан 1550 оны vед л Оросын эрхшээлд оржээ. Харин ногой татар буюу нохой татарууд болохоор бvр 1700 оныг хvртэл бие даасан байдалтай байсаар Оросын эрхсээлд оржээ. Кримийн татарууд харин Оттаманийн эрхшээлд 17 зуунд орж, улмаар оросийн эрхсээлд оржээ. Кримийн татарууд 18 зуун хvртэл Орос Украйнаас боол олзолж турк лvv зардаг байсан тухай бичигджээ. Энэ vеийг хvртэл тэд хvчирхэг хэвээр байжээ. Буцаад Дэлиг харвал Бабур хаанй Их Монгол буюу пэрс дуудлагаар Их Могхул эсбэл Их Мугхул гэж дууддаг улс Монголийн хvч хаашаа шилжсэнийг харуулна. Тэдний ємнє хатуу ширvvн 300 жилийн нас угтаж байлаа. Бабур байлдан дагуулагч тодийгvй сайн удирдагч байснаараа Тємєр хаанаас ялгарсан юм. Тємєр хааныг сайн байлдан дагуулагч болохоос тєрийн удирдагч байж чадагvй гэж нэгэн тvvхч дvгнэсэн байна билээ. Бабур єєрийн дурдтгалыг бичиж ур удамдаа vлдээсэн нь одоог хvртэл хадгалагджээ. Тvvний дуртгал нь Их Могул гvрнийг удирдах vндсэн номлол болж чадсан гэж дvгнэгжээ. Гэвч Бабураас хойш Их Могулийн хаадууд тvvний бичсэн гэрээслэсэн олон зvйлийг огт хайхраагуй юм гэжээ. Их Могул гvрэнд урвалт шарвалт, эрх мэдлийн дайн, архидалт энэ 3 бол тvvний хvчийг олон удаа сулруулж байсан юм тэр vр удамдаа ч сэргийл гэж гэрээсэлсэн юм. Гэвч монгол генд кодлогдсон энэ шинжvvд Их Могулын тvvхэнд мєрєє vлдээсэн юм . Ердєє л Бабурын дараах хvv Хумиян хаанийг Кабулд байсан тєрсєн дуу Карим нь Энэтхэгийн жанжинтэй нийлж Делийгээс ховхолж тvvний охид нь зах дээр доромжлогдож хєвгvvд нь засуулж дайнд олзлогдсон дээдсийн гэр бvлд халддагvй тухайн vеййн журмыг эвдэж байсан нь зєвхєн нэг жишээ юм. Энэ vед Монгол эмэгтэйчvvд эвлэрэх эвдэлцэхэд ч мєн олон vvрэг гуйцэтгэж байсан жишээ байна. Харин Хуимян хаан Каримийг бутцохиж нvдийг нь сохлоод орхисон гэдэг. Могул гvрний 2 дах хаан Хумиян одон орныг сонирхогч бичгийн их хvн байжээ. Тvvний шатнаас нь унаж амиа алдсан номын сангийн барилга Делид одоо хvртэл байдаг юм байна. Тvvний дараагийн хаан акбар бол хvчирхэг улс тєрийг товхинуулагч байсан бол тvvний хvv Жалангир хаан урлагийн олон бvтээлийг vлдээж бас архичин нэр зvvж байжээ. Тvvний хvv шах Жалан єєрийн хайрт хатандаа Таж Махалийг босгососн ажээ. Сvvлчийн хаан Арангзэуб бол байлдан дагуулгч байж. Тvvуний vед 1705 он гэхэд Могол гурэн одоогийн энэтхэгийг бvхэлд нь Энэтхэг Пакистанийн булаацалддаг Кашмириг мєн Пакистанийг Афганистантай хянаж байсан юм. Их Могулын ордны дээдсийн хэл Монгол -Турк хэл байлээ. (монгол ба турк хэл нэг хэлний аймаг буюу алтай аймгийн хэл болно) Тvvний Монгол иргэд нь дээрх улсуудад мєн Иранд нутаглан амьдарсаар байгаа тэдний нэрлэдгээр Хазара буюу Мянгатийхан гэх 6-7 сая монгол-турк-пэрс холилдсон хэлээр ярьдаг Монгол царайтай, мал аж ахуй газар тариалан эрхэлж амьдардаг ажилч хєдєлмєрсєгєєрєє хєршvvддээ гайхагддаг єєрсдийгєє эзэн Чингисийн удам гэж бахархадаг цагийн эрхээр тасарсан бидний цусны тасархай ажээ. Одоо харин афганистан дах Хазара нар адил шашины урсгал бvхий Иран Туркээс дэмжлэг авдаг гэжээ. Их Могулийн хаадын vлдээсэн уран барилгын хэдэн зуун бvтээл Могул архитекторийг шингээж єнєєг хvртэл vлджээ. Их Могул номын зохиолч эдгээр 7 хааныг эзэн хаан ба урлагийн их зvтгэлтнvvд гэж дvгнэжээ. Могулын 7 дах хаанаас 1707 -1740 оны хооронд 4 хаад зvй бусаар эрх мэдлийн дайнд амиа алджээ. vvний шалтгаанаар Могул гvрэн хvчин сульдсаар байжээ. 1720 онын vед Оттаманийн эмпирэ буюу Туркууд улам хvчирхэгжиж оргилдоо хvрсэн байлаа. Тэд одоогийн Египэт, Сири, Либан, Ирак, Иран, уулийн улсууд буюу Азарбайджан, Армян, Гvрж бусад жижиг vндэстнvvд Югославийн холбоны улсууд, Молдав, Румин, Блгар, Унгар мєн Кримийн Монгол ханатийг багтаасан улсуудыг хянаж байлаа. Тэд 1700 оны орчим Вена хотод ялагдсан нь тэднийг Европ руу цааш дайлахыг зогсоожээ. 1700 он гэхэд Иран дах Сафабидийн хаант улс Туркийн эрхшээлд орсон нь Могулын хаант улс Оттаманийн эмпирэ хил залгахад хvргэжээ. 1740 онд Оттаманийн туркууд Пелиг эзэлж Могулын хаант улсын элбэг баян эрдэнэсийн санг тоносон нь тод тэмдэглэгдэж vлджээ. Сонирхолтой нь Бабур хааны нэгэн vнэт дэлхийд нэртэй диамонд явсаар Англичуудийн гарт орж одоо Лондонгийн нэгэн музейд байдаг юм байна. Энэ vеэс Могулын хаант улс мєхєж эхэлжээ. Улмаар тэд Английн эзэмшилд Энэтхэг улсыг хvлээлгэж єгсєн ажээ. Одоо лалын ертєнцєд Португали, Франц, Холланд зэрэг єрсєлдєгчєє ялж чадсан Английн колонийн уе эхэлж байлаа. Английн хатан хаан Викториа 68 жил тєр барьж Английг колонийн их эзэмшигч гvрэн болгоход чухал vvрэг гvйцэтгэжээ. Англи улс Энэтхэгийн ємнєд хэсэгт худалдааны зорилгоор байгуулагдсан ийст Индиа гэдэг сомпаниар дамжуулан колонийн бодлогоо хэрэгжvvлжээ. 1860 онд Моголын сvvлчийн хаан Их бБитанийн ивээл энэ компаний асрамжинд дор байсаар Бирмд нас бржээ. Англичууд 1820 оны vед єєрсдийн анхны тагнуулуудаа худалдаачин эмчийн дvрээр Афганистанд илгээж эхэлжээ. Тэд ч дурсамжиндаа дэлхийн хамгийн аймшигт дээрэмчидтэй улс гэж Афганийг тэмдэглэхийн хажуугаар Кабул хотийн сайхныг магтаж тvvнд дурласаар зарим нь Афганд амиа алджээ. Єнєєдрийн Daily Mail сонин дээр Тартар нvvдэлчний дvрээр Афганистанд нэвтэрсэн Англи тагнуулын 1800 оны адал явдлыг бичжээ. Афганистанд явуулах Английн бодлогыг тэдний тагнуулууд Хэрат хотыг захирч байсан Камран гэх хазар эрийг дэмжиж улмаар тvvний гарын дор Афганийг нэгтгэх, нэгтэгсэн Афганийг ивээлдээ авснаар Иранд єєрийн нєлєєг нэмсэн Оросын хvч Афганд орж ирэхээс сэргийлэх зэргээр тододрхойлж байжээ. Улмаар Афганистан, Орос, Британийн завсрын бvс буюу буфэр орон болжээ. Энэ бодлого vндсэндээ Могулийн эзэнт гvрнийг Их Британийн ивээлд оруулсан аргатай тєстэй юм. Мєн эндээс Афганистанд 19 зуун гэхэд Хазара буюу Монголчууд хvн амын 50 %-ийг бvрдvvлж хvчтэй тєлєєлєлтэй байсныг харуулж байна. Афганистанд Английн анхны цэрэг 1840 онд оржээ. Энэтхэг, Англи цэргvvдийг Афганчууд хvлээж аваагvй юм. Улмаар гэр бvлийн хамт 17000 хvн 1842 онд Кабулаас ухарч Жалалабад орох гэж яваад замдаа бvгд алуулж 1 хvн амд vлдсэн нь Английн колончлолын тvvхэн дэх эмзэг толбо ажээ. Харин vvний єшєєг Афганийн гар хєлєєр дамжуулан Хазара нарыг аймаглан устгасан тухай Хазара вэб дээр бичигдсэнээр 2-3 сая Хазара хvн алагдаж улмаар Афганд тэд байр сууриа алдаж эхэлжээ. 1992 онд Оросын талыг барьсан Нажибуллаг умардын эвсэл унагаж тэдний удирдагчид Раббань болон Массоод нар олон хазар хvнийг хядсан бол Талибууд Хазара-ийн удирдагч Мазарийг хэлэлцээ хийнэ гэж уриад нисдэг тэрэгнээс шидэж алж улмаар хэдэн зуун Хазара хvнийг (Талибуудийн баримталдаг лал шашиний шит ба хазар нарийн суннь урсгал лалийн шашиныг ундэслэгч Моххамэдийн залгамжлагчийг тvvний хvv ба хvргэн гэдэг дээр санал зєрдгєєс биенийгээ хvлээн зєвшєєрдєггvй юм) устгажээ. Ийнхvv Лалийн ертєнцийг захирч байсан Монголчуудын vр сад єнєєг хvртэл байсаар байж хатуу ширvvн он жилvvдийг давсаар байгаа ажээ. Монгол улс Солонгос, Вьетнам, Орос зэрэг улсуудад дайны vед ч сvvлийн vед ч тусламж vзvvлж ирсэн туршлагатайн хувьд эдгээр цусны тасархай Монголчууддаа єнчинг нь асрах , залуусыг нь нутагтаа сургах зэргээр боломжоороо туслах боломжтой байх.

ОХУ- ын Халимагийн Бүгд Найрамдах Улс

2007 оны 09-р сарын 17 Нийтэлсэн Horidoimergen
Оросын Холбооны Улсын Халимагийн Бүгд Найрамдах Улс нь үндсэн хуульт улс бөгөөд 329,000 (1990) хүн амтай, 76,150 км кв газар нутагтай ОХУ-ын Европын зүүн урд хэсэгт Каспийн тэнгисийн эрэг дээр оршдог. Нийслэл хот нь Элста (Элст – монгол үг) хот юм. Газар нутаг ба Хүн ам Халимаг Улс нь Каспийн тэнгисийн хойд нам дор газар өргөн хотгорт оршдог бөгөөд тал нутаг, цөлийн бүс нь өргөн уудам газар юм. Тогтмол, урсгал усгүй давстай нуурууд байдаг. Халимагууд нь адуу, үхэр, хонь, ямаа, тэмээ, цөөхөн тооны гахай өсгөж ба мал аж ахуй нь эдийн засгийн тэргүүлэх салбар болно. Мөн загас агнуур нь голлох байр эзэлнэ. өвлийн улаан буудай, эрдэнэ шиш, малын тэжээл ургуулах бөгөөд усжуулалттай газар тариалан эрхэлнэ. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, загас, байгалийн баялагийн үйлдвэрлэл нь аж үйлдвэрийн өсөлтөнд тэргүүлэх байр эзэлнэ. Хүн амын 45% нь Халимаг Монголчууд, 37% нь Оросууд болно. Буддизм болон Христийн шашин нь албан ёсны шашин юм. Тус Бүгд найрамдах улс нь 130 гишүүнтэй парламенттай. Халимагууд бол Монгол хэлээр ярьдаг үндэстэн юм. Түүх Ойрад Монголчуудын хагас нүүдлийн аймаг Халимагууд нь Хятадын Турменстанаас Волга мөрний баруун тал нутаг руу 17-р зуунд нүүсэн байна. 1607 онд Ижил мєрєнд нvvдэллэн очсон Халимагууд 1655 онд Оросын хаанд элч илгээн тус улсын холбоотон нь болон суухаар тохирчээ. Тэд шарын шашин шvтдэг Зvvн гарын хаант улс, Монголчуудтай vргэлжийн харилцаатай байж єєрсдийн соёл, уламжлалаа тэр чигээр нь хадгалж vлдсэн євєрмєц хvмvvс юм. Халимагийн Аюук (1670-1724) хаан Петр I хаантай гэрээ байгуулан Оросын ємнєд хилийг Кавказынхан, Туркуудээс хамгаалах болсноор Оросын цэргийн гол холбоотон болов. Халимагууд зvгээр нэг Оросын харъяанд байсан жижиг угсаатан байсангvй 1681 онд Башкирыг Орост нэгтгэхэд, 1710 онд Туркын эсрэг дайнд, 1709 онд Шведтэй хийсэн Полтавын тулалдаанд, 1728 онд Персийн дайнд, 1786 онд Оросууд Кавказыг эзлэн авч Крымын хаант улсыг бут цохиход, 1910-1814 оны Орос-Францын дайнд (Ялангуяа алдарт Бородины тулалдаанд) тус тус Оросын гол холбоотон болж оролцож байжээ. Напелеон “Соёлт хvн тєрєлхтєн дайн байлдааны vед жигд цэмцгэр хувцас, ёслол тєгєлдєр жагсаал, нижгэр бємбєр гэх мэт цэргийн урлагийн соёлыг харуулах ёстой. Оросын армийн дунд хvн иддэг зэрлэгvvд байгаа ба тэдгээр махчдаас болж эр цэрэг ид хаваа vзvvлж чадахгvйд хvрч байна. Та тэр зэрлэгvvдийг турхирч араас нь Оросын армийн хvч чадал гэж хийрхэж буй нь инээдэмтэй хэрэг. Харин би тэр зэрлэгvvдтэй бус тантай, Оросуудтай тулалдахыг хvснэ” гэж Оросын хаан I Александр-т захидал илгээж байлаа. Энэ дайнд халимагийн Тvндэв, Цэрэнжав Баруун монголоос ирсэн Жамъян, Цэвэгжав нарын удирдсан Халимаг цэргvvд Оросын армийн бvрэлдхvvнд явж Австари хvртэл тулалдаж Оросын хаанаас их шан харамж авчээ. Иймээс их яруу найрагч А.С.Пушкин єєрийн шvлэгтээ “Талын нєхєр Халимаг” гэж онцлон тэмдэглэсэн байдаг. 1917 оны хувьсгалын дараа Халимагийн олон сурвалжтан, ноёдууд Франц, АНУ руу цагаачилсан бєгєєд Ижил мєрєндєє vлдэн єлсгєлєнд нэрвэгдсэн халимаг ах дvv нартаа 1922-1923 онд Монголын АЗГ-аас тусламж vзvvлж байсан тухай архивын мэдээ байдаг. Халимагууд нь одоо Астраханы губернд багтсан 10 аймаг, 150000 шахам хvнтэй Ойрадын Батут, Хэрэй, Дєрвєд, Хошууд, Харнуд, Тэлэнгит овог, яс орсон Автономит улс хэлбэрээр оршиж байна. Гэвч Халимагууд нь Хаант Оросын хамжлага болсон. 1771 онд Волга мөрний зүүн хэсгийн 300,000 гаруй Халимаг Монголчууд нь Монгол нутаг руугаа тэмүүлэн буцаж нүүсэн бөгөөд эртний өст Орос, Казак, Киргизүүд замд нь дайрч, гуравны хоёрыг нь хяджээ. Оросын Волга мөрний баруун талын Халимаг Монголчууд Буддын шашинтай, хагас нүүдлийн амьдралтайгаа үлдсэн байна. Халимаг гэдэг нь “Үлдэгдэл” гэсэн турк үг бөгөөд энэ нутагтаа үлдсэн хүмүүсийг үлдсэн хүмүүс гэсэн утгаар хэрэглэж, улмаар энэ нь улсын нэр болсон бололтой. Халимагийн Автономит Муж нь 1920 онд байгуулагдсан; 1936 онд Автономит Бүгд Найрамдах Улс болсон. Дэлхийн 2-р дайны турш, Оростой хамтран Германтай байлдсан байна. 1943 онд 170,000 гаруй халимаг Монголчуудыг Сибирь лүү цөлсөн байна ба ингэснээр Халимагийн Бүгд Найрамдах Улсыг хүчингүй болгосон. 1956 онд Никита Хрущев нь Сталины цөллөгийн гэмт хэргийг буруушаасан. Дараа жил нь 6,000 гаруй халимагийг буцаж ирсэн. 1958 онд ЗСБНХУ-ын Халимагийн автономитийг дахин байгуулсан. 1992 оны 3-р сарын 31-нд Халимагийн Бүгд Найрамдах Улс байгуулагджээ. Халимаг Монголчууд 1990-ээд оны эхээр тусгаар тогтнохоор оролдсон боловч 1994 онд салан тусгаарлагчид өөрийн үзлээсээ татгалзжээ.

"Туруушын дуран" (Duuhsan Inna Shagnayeva)

2007 оны 09-р сарын 16 Нийтэлсэн Horidoimergen
Гансал сэдьхэлдээ мунхэхэн даа Газар дэлхэй дээр инаг дуран Уе сагшье унгэроол даа Уhэншье сайжа захалаал даа Би шамтаяа золгохоо ерээб Туруушын дуран, туруушын дуран Би шамтаяа золгохоо ерээб Туруушын дуран, туруушын дуран Залуу сэбэршье ябагдаал даа Зохидхон шамдаа дурлагдаал даа Залуу наhаншье унгэроол даа Туруушын дуран, туруушын дуран Залуу наhаншье унгэроол даа Туруушын дуран, туруушын дуран Гансал сэдьхэлдээ мунхэхэн даа Газар дэлхэй дээр инаг дуран Хухын дуута hунинууд Хабарай эхин ургынууд Хухын дуута hунинууд Хабарай эхин ургынууд Nemelte: Ende duunai 3r badgiiye Tatena Shtireva tun goyor duulaa.

Сагаан дали (Duushan Erdeni Batsuh)

2007 оны 09-р сарын 15 Нийтэлсэн Horidoimergen
Хунэй халуун зурхэн соо Сагаан дали бадараа Хухэ тэнгэриин ундэртэ Хун шубуун зэлээ татаа Сарьдаг уулын ундэртэ Сагаан дали бадараа Дабталга: Сагаан дали, сагаан дали Сарьдаг уулын эрдэни Сагаан сэдьхэл, сагаан сэдьхэл Хун сагаан шубуун мэтэ. Шэруун убэлэй хуйтэндэ Шуурга hалхи дабан гараа Хара хуйтэн шулуун дээрэ Хабарай ерэхые угтаа Хии агаарай долгин соо Хангал унэр анхилна Хунэй халуун зурхэн соо Сагаан дали бадараа

Мунхэ дуран – инаг дуран (Duushan Erdeni Batsuh)

2007 оны 09-р сарын 15 Нийтэлсэн Horidoimergen
Мунхэ дуран – инаг дуран Мушэтэ энэ дэлхэйдэ инаг дуран бии Жаргалтай хунууд тэрэниие золгодог юм гээ Булаг мэтэ арюухан халуун дураа сохин Буурал толгойтой болонхой hуудаг hамнай hайн Инаг дуран, мунхэ дуран, Инаг дуран, нангин дуран. Hарата энэ дэлхэйдэ hайхан дуран бии Хуби заяанай ашаар лэ ушардаг юм гээ. Сэсэг мэтэ сэлмэгхэн эхын дураа сохин Сэдьхэл дуурэн жаргалтай ажаhуубал hайн. Инаг дуран, мунхэ дуран, Инаг дуран, нангин дуран. Нарата энэ дэлхэйдэ нангиин дуран бии, Нэгэтэ зурхыш шатан ушардаг юм гээ, Бурханай уршоол хуртооhэн дуран жаргалаа Буянтай hайгаар сохин наhалдаг… hайн Инаг дуран, мунхэ дуран, Инаг дуран, нангин дуран.

Ejiim. (Duushan Undralai duulhanaar)

2007 оны 09-р сарын 15 Нийтэлсэн Horidoimergen
Ашыш яажа харюулхабиб Алтан дэлхэй дээрээ!!! Юhэн hара хэбэл соогоо Юумын гамтай шэрээш. Намар байгаа, талхан соогуур Намай тvрєє бэлэйш Дабталга: Эжы, эжы, эльгэ зvрхэм Эгээл дvтэш намда Эжы, эжы, оршон ябыш Элvvр энхэ зандаа Абым сагаан сэдьхэл хэшээн, Альган дээрээ vргєєш. Гарым хэнhээш дутуу бэшээр Ганзагада хvргєєш. Намдаа мvнєєш hанаа зобон, Нам hуунагvйш гэртээ. Ашыш яажа харюулхабиб Алтан дэлхэй дээрээ.

Nyutag. Byambajav

2007 оны 09-р сарын 14 Нийтэлсэн Horidoimergen
Нютаг Баянхаанай ууламнай Бугын урамдалтай нютаг даа Анхнай саhанаар яаранхай Анша абым нютаг даа Урдахал дүлгөөн Балжимнай Улаалзай мойhной орондоо Уургай сайгаа аягаламтгай Уяхан ижийм нютаг даа Магнай сэлгэр таламнай Мангир таанай орондоо Хаанаш ябаhхн намаяа Харажил ябадаг нютаг даа Арибан сэлгэр таламнай Адуу малай орондоо Ардай дуунда уяранхай Абал ижийм нютаг даа

noano zorigt hoyorai konsert (ulan-bator)

2007 оны 09-р сарын 13 Нийтэлсэн Horidoimergen
Тува нар монгол туургатан мөн гэж боддог. Нэг хэсэг түрэгжиж, монгол хэлээ алдсан, гэхдээ монгол угсаатан л юм болохоор эргээд хэл нь эрчтэйгээр монголжиж байсан бололтой байдаг. Хэлзүйн бүтэц нь арай монгол болж амжаагүй ч, үгсийн сан нь монгол болчихсон байжээ. Монгол хэлээр, монгол бичгээр бичсэн зүйлийг аваад л түрэг аялга оруулаад уншихад бүгд ойлгодог, үүнийг л тува хэл гэдэг байж шүү дээ. Харин оросууд хэлийг нь түрэгжүүлэх гэж их чармайсан, хойд зүгийн их түрэгжсэн аялгыг тулган хүлээлгэж байсан юм билээ. Тува, монгол хэлнүүдийн ялгааг дорхи жишээнээс харж болно. Интернетээс авсан жишээ юм: Жишээ 1. Тува хэлээр: Эрким сэрдэн хэлдэн 64 тугаарлиг писиктин усурун пилдивис. Ынжангаж тус улуска эрким улустан олураар пvрvн ергелиг тэллээгэ Тугарсапт ТАР чагаандан сэпшеерегнин найрал ёсупилэ таныттывые. ТАР тастык херек яамжньн ораваксь сайдь Ойдуп секретер Шоома. Монгол хэлээр: Эрхэм газраас ирсэн 64 дугаартай бичгийн учрыг мэдэв. Ингээд тус улс дахь эрхэм улсын элчингээр бvрэн эрхэт тєлєєлєгч Дугаржавыг ТАР-ийн засгаас зєвшєєрснийг найрлын ёсоор таниулъя. ТАР-ийн гадаад хэргийн яамны орлогч сайд Ойдов секретарь Чоймаа. Жишээ 2. Тува хэлээр: Урианхайларнынг угы ызыгууры, vнгэни кэлгенининг дугайында кыска тєєгvзv Айтыырда, тєрээн кижи бодунунг угын ызыгуурын билбэс болза тыт иштиндээги сарбызын хэптиг болур. Кижи бодунунг омуун-адын билбэс болза чазаткан улу хэптиг болур дээн урианхайнынг угын ызыгуурын Хааннарнынг улуг бижии, Эртиненинг эргези дээр хєй ангы, хєй дептер бижик, айылтыгал шастырдан тобчулап бижиир дээйм. Монгол хэлээр: Урианхай нарын уг язгуур, євєг элэнцийн тухай хэсэг тvvх Айлтгахад, тєрсєн хvн болбоос уг язгуураа мэдэхгvй бол тэр ишин дээрхи сармагчны хэвтэй болруун. Хvн болбоос овогоо мэдэхгvй бол засдаг луугийн хэвтэй болруун гээд урианхайн уг язгуурыг Хаан нарын ургийн бичиг, Эрдэний эрих дээрхи олон анги, олон дэвтэр бичиг, айлтгал шастираас товчлон бичлээ.

Berhesheele duuren ene delhei deere beye beyel gamnayal mongolshuudamni!!!

2007 оны 09-р сарын 10 Нийтэлсэн Horidoimergen

Berhesheele duuren ene delhei deere beye beyel gamnayal mongolshuudamni!!!

 

Байдал гээшэ орёохон,
Байдаг юм даа элдэб зүйл.
Наран толорон байтараа
Үүлэн буужа магадгүйл.
Улаан зүрхэн — шулуун бэшэл,
Уян зєєлэн эрдэнил.
Бэрхэшээл дүүрэн дэлхэй дээр
Бэе бэеэ гамнаеыл!
Байдал гээшэ орёохон,
Байдаг юм даа элдэб зүйл.
Баяр бадаран байтараа
Уйдхар буужа магадгүйл.
Улаан зүрхэн — шулуун бэшэл,
Уян зөөлэн эрдэнил.
Бэрхэшээл дүүрэн дэлхэй дээр
Бэе бэеэ гамнаеыл!
Байдал гээшэ орёошьег,
Байнал гүб даа зоригнай.
Дуулим налагар даададаа
Дуулан байг лэ зүрхэмнай.
Улаан зүрхэн — шулуун бэшэл,
Уян зєєлэн эрдэнил.
Бэрхэшээл дүүрэн дэлхэй дээр
Бэе бэеэ гамнаеыл!

zorig hushiye hairlabshde

2007 оны 09-р сарын 10 Нийтэлсэн Horidoimergen
Gan tulgadaa asaahan gal zayaash gemteeguil Garval negetei ard zon gazaa teeshee taraaguil Berhe hesuu sagtashiye beye beyee orhoyoguibdi Ard zonomini zorig hushiye hairlabshde Bodonguud Zorigt.
Баавай Чингис изагууртай Барга-Буряад монгол зон Баатарлан нэгдэн зоригложу Баталhан турээ мандуулаяа Эсэгэ Чингис изагууртай Эрхуу Байгалай Буряад зон Эбээ нэгдэн зоригложу Энхэжэhэ турээ мандуулаяа Хаган Чингис изагууртай Хамаг Буряад-монгол зон Хамтаараа нэгдэн зоригложу Хайратай турээ мандуулаяа гэжэ эсэгэ убэгэднай 1910 онд дуулажа яваа Иимэ сэтеhэлеэр тэмцэжэ яваhанай угт маанад амиде яванабди
1771 онд Орос ороныг хатан хаан Катарина удирдаж байх үед Волга мөрний эрэг дээр Халимагийн Монгол аймгуудын удирдагч нар чуулав. Хэдэн зууны турш энэ газар тэдний эзэмшил нутаг байсан авч, бага багаар Орос суурьшигчдад алдсаар байлаа. Халимагууд Түвд, Монголд өргөнөөр тархсан Буддийн шашны Ламайзмын урсгалыг шүтдэг байв. Гэвч залуусыг нь Оросын христийн миссионерүүд эргүүлдэн, шашиндаа элсүүлэхээр чармайх болов. Бүслэгдэж, хавчигдаж, тал нутагтаа дураараа нүүж, сууж чадахаа больсон нь нүүдэлчдийг тэвчихийн аргагүй бухимдуулж байлаа. Хаа сайгүй маргаан, тулаан, тэмцэл өрнөж Халимаг түмэн шаналан түгшив. Хэдэн шийдэмгий эрчүүд Түвд, Монголыг эрхэндээ оруулаад байсан Манж руу очив. Манжийн хаан зөөлөн засаг, газар нутаг амлав. Түүнчлэн: " та нар нутагтаа ирснээр дураараа нүүж сууж, бурхан шашнаа хэнээс ч айж эмээлгүйгээр чөлөөтэй шүтэх болно" гэж уламжлуулав. Халимаг ноёдод энэ л ганц гарц байв. Тэд гэр бүл, албат иргэд, бүхий л мал сүргээ аваад хуучин нутгаа тэмүүлэн зорихоор тохиров. Халимагийн хан Манжийн хил хүртэл нүцгэн уудам тал, элчилгүй халуун цөлөөс бүрдэх олон зуун, хэдэн мянган км зам туулах учиртайг түгшингүй тооцоолж байв. Yүнээс гадна тэдний замд алхам бүрт тааралдах эртний өст Башкир, Киргиз болон бусад нүүдэлчин аймгууд дайран довтлох нь тодорхой. Түүнчлэн Орос гүрэн өөрсдийн харьяанаас бүхэл бүтэн нэг үндэстэнг бүхий л мал сүрэгтэй нь цуг зүгээр л тавиад явуулна гэж үгүй, Халимагуудын заналт дайсан Козакуудыг араас нь нэхүүлж, голтой бүхнийг нь хядуулах болно. Ийм учир хуран цугласан халимаг ноёдод шийд гаргахад тун хүнд байлаа. Тэд өөрсдийн цорын ганц баялаг болох тал дүүрэн бэлчих мал сүргээ бахархан харж, тэдний мөөрөлдөх, майлалдах дууг таашаан сонсоно. Гэвч хэрэв энэ мал сүрэг үгүй болвол Халимаг түмэн хэрхэн амьдрах вэ? Гэр бүрт хашхиралдан, уйлалдах бяцхан үрс нь өсөж томроод хэн болох вэ? Тэдэнд 2 л гарц байлаа: нэг бол хуучин нутгаа зорих эсвэл тэндээ үлдэж үндэстнийхээ хувьд мөхөх. Хавчилт, шахалтаас залхсан ард түмэн нутгаа хаяж нүүхээр шийдэв. Хүн төрөлхтөний түүхэнд гарсан өөр нэгэн алдартай нүүдэл бол Эксодус, Египетээс гарсан Еврей нарын нүүдэл юм. Мозесийн адилаар Халимагийн удирдагч ард түмнээ уриалан дуудаж, нэг дүгээр сарын эхээр Волга мөрний эргээс хөдөлжээ. Баруун Халмагчууд тохирсон дохиог сонсоогүй юу эсвэл гол гаталж чадсангүй юу мөрний нөгөө эрэгт үлдэж хоцорчээ. Хожим тэд Каспийн тэнгисийн орчим суурьшсан юм. Оросын хувьсгалаар цагаан хаанд үнэнч байж, түүнийг дэмжсэнийхээ шийтгэлийг хатуу ширүүнээр амсчээ. Дэлхийн хоёр дугаар дайны үеээр ч тэднийг олноор нь устгажээ. Америкийн Нью Жерси болон бусад газар дүрвэгч Халимагууд цөөн тоогоор амьдарч байна. Мөн Оросын холбооны улсад Халимагийн улс оршин буй. Зүүн Халимагчууд 300000 иргэдээ аван алс хол орших уугуул нутгаа зорин босов.Бэлтгэлээ сайтар базаасан байв. Халимагийн морьтон баатрууд дайран байлдах-, болон хамгаалан дагалдах- ангиудад хуваагдаж үүргээ хурдан, гавшгай, найдвартай биелүүлж байв. Ачаа хөсөг, эмэгтэйчүүл хүүхдүүдийг суулгасан уртаас урт тэмээн жингийн цувааг зарим нь хамгаалж байхад, бусад нь буу, сум хүрэх зайд явж гадны довтолгоог хамгаалан байлдаж байв. Оросуудаас зугтаж буйг нь саатуулах гэсэн хэн бүхнийг урьдаас нь довтолж устган сөнөөхөөр шилмэл эрчүүдээс бүрдсэн тусгай анги ч байгуулав. Арын хамгаалалтынхан ард хоцорсон бүх өвөлжөө, хээрын сууц, жижиг тосгодыг галдан шатааж үгүй хийв. 25000 квадрат км газарт нэг шөнийн дотор бөөн түймэр асчээ. Энэ мөчийг хүртэл Оросын харуулынхан Халимагуудын их нүүдлийн талаар юу ч мэдээгүй байв. Сандарч мэгдсэн Астраханы амбан захирагч чарга хөллөн энэ тухай мэдэгдэхээр биечлэн умардыг зорин хөдлөв. тэр өдөрт 300 майл газарыг туулан давхисаар, туйлдаа хүрч ядарсан амьтан хатан хааныхаа өмнө очжээ. Тэгээд эцсийн хүчээ шавхан байж хатан хаандаа бүхэл бүтэн нэг үндэстэн ганцхан шөнийн дотор зугтаад явчихсан итгэхийн аргагүй мэдээг хүргэжээ. Тэр дор нь хатан хаан генералуудаа цуглуулж, их цэрэг авч халимагийн хойноос мөрдөн хөөх, ямар ч үнээр хамаагүй нүүдлийг зогсоох, дүрвэгсдийг баривчлах, эсэргүүцвэл устгах тушаал өгчээ. Зүүн тийш 500 орчим километрт Козакуудын амьдардаг Яик гол урсаж байв. Тэдгээр козакууд Халимагуудтай ихээхэн тулалддаг, өширхөж хонзогносон дайснууд нь байлаа. Халимагийн Хан харьяат ардаа улам шавдуулан урагшлуулсаар Яик гол хүрэв. Гэвч тоолшгүй олон хонь, бог мал явдал даахгүй хоцорч, үхэж үрэгджээ. Голын эрэг дээр ширүүн тулаан болж Козакууд 9000 Халимагийн амийг авав. Козакууд жаахан амсхийж байгаад нүүдлийг гүйцэн очиж, Туркай гол хүрэх замыг нь хааж болох байв. Иймээс халимагуудад аль болох хурдан цааш хөдлөхөөс өөр арга байсангүй. Нүүдэл цааш хөдлөөд нэг өдөр болов уу үгүй юу маш ширүүн цасан шуурга эхэлж, нүүр нүдгүй цас, мөс, хүйтэн жавар шавхуурдаж эхлэв. Мал сүргээс ихэнхи нь осгож, үхэрнүүд нь цасанд шигдээд толгойгоо даахгүй унаж үлдэв. Халимагууд түр буудаллаж, үлдсэн хэдэн үхрээ алж, махны нөөц бэлтгэж авлаа. Цас хөлдөж, гадарга дээгүүр нь морь тэмээ явж чадахаар болмогц нүүдэлчин олон шамдан хөдлөв. Морь малын туурай хага үсэрч, явдал нь саарна. Орхигдсон мал, агт морьдыг зовлонтой, удаан, аймшигт үхэл хүлээх. Туркай гол хүрэх замд нэгэн том даваа (уул) байлаа. Тэр давааг Козакуудаас арай чүү түрүүлэн давж чадав. Халимагуудын чанх ардаас Оросын арми, дайсагнасан Башкир, Киргизийн болон бусад аймгуудын нэгдсэн цэрэг ойрхон нэхэж байв. өөр нэг Оросын цэргийн нэгтгэл Козакуудын хамтаар Туркай гол хүрэх замыг нь амдан тосож байлдахаар хөдлөв. Халимагууд Туркай гол хүртэл 2000 гаруй км газрыг туулж чадах эсэх нь замд тааралдах бусад голын гарам газрыг гарах аргагүй болгосон байх вий шалтгаалж байлаа. Эцэс төгсгөлгүй мэт зовлон шаналалаар дүүрэн үхлийн гэмээр цуваа чадах чинээгээрээн урагшилсаар. Шөнөдөө хөлдөж хоносон нялхсаа эхчүүл нь орхиж явахаас өөр аргагүй. Хар тэнхээгээ барсан настайчуул нүүдлийн хурдыг дааж чадахгүй үлдэцгээнэ. Тэд орхин одож буй нүүдлийн цувааны ардаас гунигтайгаар харж их цасан дунд бөртийсөөр сууж хоцроно. өвгөчүүл нь нялх ач нартаа дулаан дахаа үлдээж, салах ёс гүйцэтгэнэ. Тэднийг алгуурхан хөлдөх аймшигт үхэл хүлээж байлаа. Зарим настай эмгэчүүл үхсэн үхрийн сэг тэврэн дулаацахыг оролдож, гунигт төгсгөлтэйгээ үл эвлэрэн тэмцэнэ. Шархагдагсад, сул доройтнуудаа ч гэсэн хувь заяанд нь даатгаад орхихоос өөр аргагүй болов. Гэхдээ тэднийг аль болох аврахыг хичээж байсан аж. Бүлтэй, чадалтай эрчүүд нь эмээлийнхээ бүүрэгнээс бусдынхаа морийг уяах, өвчтнөө дүүрэх, сундлах зэргээр хоёроороо явах аргагүй болох эцсийн мөч хүртэл зүтгэж байлаа. Галгүй, идэш уушгүй болсон нэгэн нь осгох нь алхам бүрт. Шөнө нойрондоо хэт автах юм бол үүрээр хэзээ ч дахин сэрэхээргүй болно. Энэ бол хэлэхийн аргагүй аймшигт нүүдэл байлаа. Арайхийж хавар болж дулаарсан ч үлдсэн хүмүүсийг Туркай гол хүрэхээс хамаагүй өмнө дайснууд гүйцэж ирэв. Жижиг тулаанууд байнга ар араасаа цувран үргэлжилнэ. Сүүлдээ дайснууд хаанаас дайраад байгаа нь мэдэгдэхээ больж, учир замбараагаа алдмой. Гол гатлах гэж буй Халимагууд бол үнэхээр дарлагдаж зовсон зугтагсад болж хувирсан байлаа. Урьд нь тэд баяр баясгалангаар дүүрэн, элбэг хангалуун амьдарч, тарга сайтай үхэр сүргээ бэлчээж, Монгол эрийн шүтээн болсон эмнэг сайн адуу морьдоо сургаж унадаг хийморлог ард түмэн байв. Аз жаргалтай, сайн явсан цагтаа тэд тэмээг голсхийж, нэг их тоодоггүй байлаа. Гэвч зугтаж явахад нь голсон тэмээ голд орж, тэдний ганц найдвар нь болов. Ясандаа тултал турж эцсэн ч хэдэн тэмээ нь л нүүдлийн бэрхийг нугалж байлаа. Хүүхэд, хөгшид нь үхэж, залуу эрчүүд олноороо тулаанд эрсдсэн тул нүүдлийн цуваа чимээ аниргүй, тун чиг дүнсгэр. Чимээгүй гунигийг дайсны зэрлэг довтолгоо л үе үе тасалдуулна. Анх гарсан хүмүүсийн гуравны нэг нь үгүй болжээ. Yлдсэн хүмүүс ясан дээр нөмөрсөн арьс болтлоо турж эцжээ. Дайснаас урьтсан мөч бүхнээ ашиглан, үлдсэн хэдэн маландаа шинэ ногоо идүүлж, хүн малгүй тэнхэрч авахыг хичээж байв. Голын эрэг рүү дөхөх тусам тэднийг устгах тушаалтай дайснууд нь ч алхам бүрээр ойртсоор байсан тул алгуурлаж болохгүй байж. Голын гарамыг нүүдлийн цувааны сүүлч дөнгөж гатламагц тэртээ их талд аймшигтай тоос босч, тэнгэр харанхуйлав. энэ бол Орос, Козак, Киргиз, Башкирийн их цэргийн морьдын тоос биз. Халимагууд өдийг хүртэл 3,000 илүү км замыг туулаад байв, гэвч Монголын хил хүртэл дахиад энэ хэрийн зам үлдээд байлаа. Хүлээж байснаар хамгийн аймшигтай таамаглал үнэн болов. Орос цэргийн давших хурд хэтэрхий удаан байна гэж тэсэж ядсан Башкир, Киргизүүд урагши түрүүлэн гарч Халимагуудыг гүйцэж довтлов. Халимагийн хан эцсийн хүчээ шавхан байж, цэргээ засаж тосон байлдав. Долоо хоног өдөр шөнөгүй зууралдан, асар их цус асгаруулан тулалдсаны эцэст Киргизүүдийг ялж, Башкир, Козак тэргүүтнийг дутаалгав. Гэвч дайснууд нь дахиж хүчээ зузаатгаад эргэж дайрах нь дэндүү тодорхой. Ядарч туйлдсан Халимагуудын ихэнхи нь бууж өгөхөд бэлэн байлаа. Зугтах санааг гаргаж, бүгдийг удирдсан Уваши Хунтайж бүх хариуцлагийг өөр дээрээ хүлээж, Цагаан Хаанд очоод шийтгүүлье харин ард түмнийг минь битгий алаач гэж гуйяа. Халимагийн баатарлаг гавьяаг тоочвол хатан хаан Катарина өршөөх нь гарцаагүй гэв. Гэвч Цэвэгдорж энэ хүртэл зугтлаа, үр дүнг нь үзье, эцсээ хүртэл тэмцье гэж ятгав. Тэр дороо аймгуудын ахлагч нарын хурилдаан болов. Ноён бүр үгээ хэлэв. Цөхөрч туйлдсан тэд зовлон зүдүүрээ мартан байж Монгол хурилдаан хийх ёс жаягаа гүйцэтгэв. Зөвлөлдсөний эцэст : Хэдий Оросын хатан хаан өршөөж тун магадгүй гэлээ Башкирууд биднийг яавч зүгээр орхихгүй. иймээс цааш зугтья гэсэн санал давамгайлав. Энэ шийдвэрээ гаргамагцаа асар хурдан хэрэгжүүлж эхлэв. Дорно зүгийг зорин үтэр түргэн хөдлөв. Тэдний өмнө их цөл дурайн угтаж байлаа. Аль хэдийн зун болсон тул тэнд халуу шатна гэж тоймгүй. Хэдхэн сарын өмнө хөлдөж үхэх аюулаас арайхийж мултарсан нүүдэлчдээс олон нь хэт халуунд амиа алдав. Морь малын тамир тасран унаж байв. Цангах, харангадах нь хамгийн аймшигтай, зовиуртай тарчилгаан болж, ойр орчим орших бүх худаг, шавар шалбааг, гол горхийг өлсөж ядарсан мянга мянган зугтагсад дусал ч үлдээлгүй шимж соров. Халимагуудыг жаахан амсхийж болохуйц гайгүй газар хүрмэгц л Башкирууд улайран довтолж байлаа. Башкирууд тэднийг бүрэн бүсэлжээ. Халимаг эрчүүд зэр зэвсэг, сум зэрэг байдгаа бараад, бүх хутга сэлмээ хугартал тэмцсэний дараа дайснуудаа ноцон барьж хурц шүднүүдээ шигтгэн тас хазаж, тасар татаж явав. Волга мөрний эрэг дээрээ баяр хөөртэй эхэлсэн нүүдлээс бүтэн найман сарын дараа буюу ес дүгээр сарын дундуур Халимагууд Тэнгэр нууранд хүрч, Манж гүрний хил дээр ирэв. Нуурын эрэг дээр зүрх шимшрэм явдал болов. Их цөлийг арайхийж туулсан морь мал, хүмүүс бүгд хүйтэн ус руу ухаан жолоогүй дайрцгаав. Замдаа бие биенээ унаган дарав. Халимагуудыг усанд хүрэв үү үгүй юу Башкирууд араас нь дайран оров. Башкирууд энэ удаа цуснаас илүү усанд улганасан шунаж байв. Башкир дайчид хатаж омголтсон уруулаа усанд дүрж, цангаагаа гаргангуутаа сэлмээ шүүрэн уснаас дөнгөж цухуйх улаан залаат малгай бүхий толгойнуудыг тас цавчиж эхлэв. Алхам бүрт гардан тулаан өрнөж, Халимагууд нуурын гүн рүү шахагдаж эхлэв. өчнөөн их мөрөөсөл болсон усандаа олон хүн живж үхэв. Золоор Манжийн хааны Монгол цэргүүд ойр байв. Тэд дайран ирж чөтгөр, шуламын Башкируудыг хиартал цохиж цөл рүү буцааж хөөлөө. Халимагууд ингэж аюулгүй байдалд оржээ. Манжийн хаан тэдэнд Идшийн голд нутаг зааж өгч суулгав. Нутгаа тэмцэж нүүсэн Халимаг түмнээс гуравны нэг хүрэхтэй, үгүйтэй нь л 6000 гаруй км урттай тамын аялалаас амьтай, голтой төдий тэсэж гарсан байлаа. 300000 Халимагуудаас 200000 аас илүү нь нүүдлийн замд үрэгдсэн гэсэн үг ээ. Энэ аймшигт түүх бол талын зоригт нүүдэлчид эрх чөлөөнийхөө төлөө бүхэл бүтэн тивийг цусаараа хэмжиж, алд газар бүрт нь амь биеэрээн золиос төлж чаддагийг харуулах бөлгөө.

Oyuni Baturovoi kontsert

2007 оны 09-р сарын 10 Нийтэлсэн Horidoimergen

Hamar naharhai

2007 оны 09-р сарын 09 Нийтэлсэн Horidoimergen

Өврийн Монголоор зорчсон минь

2007 оны 09-р сарын 09 Нийтэлсэн Horidoimergen
Өнөөдрийн монгол 2006.03.31 -Эрээн, Хөх хот, Бугатаас аялсан зугаатай тэмдэглэл- Хөх хотоос баруун зүгт би андуураагүй бол Далан Харын уулсын хөндий уруудаж хот хоорондын буухиа автобус толь мэт зурайх хурдны замыг эвхэж гарлаа. Хотоос гарсан гэхэд нэн бэрх тосгон суурин бэсрэг хот замын хажуугаар тасралтгүй жирэлзэнэ. Автобус нь зурагттай, цэвэр тохилог юм. Монголоор нэг үг ч ганхийхгүй эргэн тойрон өвөөлжин толгойтой хятад хүмүүс. Өвөрмонголчууд том хотууддаа монголоороо бараг ярьдаггүй гэлцэнэ. Дээр үед манай дарга нарын орос сургууль төгссөн хүүхдүүд монголоор ярихаасаа ичдэг байсан даг. Цагаар баримжаалахгүй бол ямар нэг том суурин руу орж ирэхэд очих газраа мэдэхгүй хүн хот гэж андуурч бууж мэдмээр юм. Иймээс яг хоёр цаг гучин минут явна гэдгийгээ би “калькулятор”-тоо суулгаад айдгүйгээ авдартаа хийчихсэн. Гэтэл манайхан шиг “монголчилвол” яана аа гэх айдас гэнэт төрөв. Манайхан хоёр цаг явах замыг гурван цаг ч явж мэднэ. Эсхүл ганц цагт ч шудрана. Үгүй бол замд суувал яана. Тэгвэл миний тооцсон цаг будаа. Хэрвээ тэгж зогсвол л зогссон цагаа “калькулятор”-тоо нэмээд байх юм хуна. Энд харин манайхан шиг бүхнийг монголчилдоггүй цаг бол цаг үйлчилгээ нь үйлчилгээ шиг ажээ. Яг хоёр цаг гучин минутын дараа л вокзал дээр хөгшнийхээ бөртийх бараа хүүгийнхээ царайг олж харлаа. Хоёр зуун километр туулахдаа зогсох нь байтугай Бугатаас Эрээн хүртэл 700 км замыг найман цаг туулахад ганцхан удаа түлшээ цэнэглэнэ билээ. Манай микрууд долоон буудал орох долоохон км-т түгээгүүр хайдаг. “Монголчлох” сэтгэлгээ залхуугаас үүдэлтэй гэдэг. Маны энэ гайхамшиг алсдаа гиннесийн номд ч орж мэдэх. Далаад онд манай “Соёл-Эрдэнэ” хамтлаг Говь-Алтайн Бигэрт тоглоод цааш өөр сум руу хөдөлжээ. Тэгтэл автобусны нь мотор халаад усгүй болчихож. Өвөл шүү дээ. Яахаа мэдэхгүй баахан зогссоны дараа гар хөлөө бээрч эхлэхэд бригад ахалж явсан эмэгтэй -Хувинд бүгдээрээ шээ, гэж үүрэгджээ. Гадуур цас мөс хайж явахдаа бүгд хөнгөрцгөөсөн учир дусал ч гарсангүй. Тоглолтынхонд Бигэр сум өөрийн хийсэн ликёр дарс хүн бүрт бэлэглэсэн юм байж. Усны оронд дарсаа хийе гэтэл моторын эд анги яах юм билээ гээд жолооч нь хавьтуулсангүй. Тэгээд дараа нь яасан гээч. Бүгдээрээ ликёроо уугаад хувиндаа шээгээд хөдөлцгөөсөн гэж байгаа. Энэ жишээ гиннесийн номонд орж л таарна. Бугат гурван сая орчим оршин суугчтай. Өвөр Монголын үйлдвэр соёлын том төв. Хуучин, шинэ гэсэн хоёр хэсгээс хот бүрдэх бөгөөд хоорондоо хорь гаруй км зайтай цэвэр цэмцгэр олон шулуун гудамжтай, хүмүүсийг тав тухтай, амрах цэцэрлэгт хүрээлэн усан оргилуурт талбайгаар элбэг юм. Бугат хятад даяар нэрд гарсан төмөрлөгийн болон цаас, сүүний үйлдвэртэй аж. Гэхдээ тэр үйлдвэрүүд нь хаа байдаг юм бэ. Хот дотроос нь л утаа, униар суунаглахыг олж үзсэнгүй. Дулааны улиралд хотын цэцэрлэгүүд нь өвч ногоорч усан оргилууд нь тэнгэр нумран цацарч гудамжны мод өдөр мэт гэрэл гэгээтэй. Тэнгэрт сүүхийх байшингийн оройгоос неон гэрлүүд хотын дээгүүр хайчлан тэмтэрч байх гэнэ. Бугат хотын хүн амын амьжиргаа хүмүүсийн цэвэрч боловсон байдал бусад хотоос дээгүүр юм байна. Автобус нь мөнгө хураагч кондукторгүй. Зорчигчид урд хаалгаар орохдоо жолоочийн хажуудах лацадсан мөнгөний хайрцаг руу нэг юань хийнэ. Автобус авсаархан учраас өөртөө үйлчлэх хэлбэрийг бүрдүүлэхэд нэн зохимжтой. Манайх шиг вагон шиг урт цэнхэр юм Япон, Солонгост захиалчихаад зорчигчдыг гургалдай шиг чихдэггүй аж. Ийм автобусыг кондукторгүй явуулна гэвэл санасны гарз. Харин сүүлийн үед үзэгдэх болсон эвэр шйг урдаа хоёр гэрэлтэй бага оврын автобусанд туршиж болмоор санагдана. Хөгшид оюутанд хөнгөлөлт алга. Бүх хүн автобусанд мөнгө төлнө. Хааяа нэг зорчигч үнэмлэх харуулж буй нь төрийн тусгай албан хаагч болов уу. Манайх тэтгэвэрийнхэн болон оюутныг унаанд үнэгүй “дааж” байгаа нь намуудын байгуулсан засгийн газрын зүгээс дараагийн сонгуульд “ар”-аа бодсон бялдуучлал юм. Иргэний нийгэмд хамгийн хориотой зүйл хэл амаас болж алагчилж үзүүлдэг янз бүрийн хөнгөлөлт. Элдэв хөнгөлөлт урамшуулал нь намуудын нүүр тахлах зэвсэг нь болсон төдийгүй нэг ёсондоо ардчилсан иргэний нийгмийг “монголчилж” буйн хэлбэр юм. Манайхан “монголчилж” ханахгүй ээ. Эдийн засгаа идэж “монголчилно”. Эрүүлийг хамгаалахаа сөгдүүлж “монголчилно”. Хамгийн сүүлийн жишээ хотын удирдлагууд хоёр мянган төгрөгийн үнэтэй нөөцийн махыг дэлгүүрт гаргалаа. Манай арханд байдаг “Миний дэлгүүр”-ийн хаалгаар суудлын тэрэгний тээшид долоон ширхэг хонины гулууз хийж харагдав. Хүнсний захынхан эсхүл өөр хүмүүс зах дээр өндөр үнээр дамлахаар уг арга хэмжээг “монголчилж” байгаа нь тэр. Монгол монголоороо байх юмсан гэж дээр дооргүй халаглана. Үргэлжлэл бий. И.Цэрэнжамц
Өнөөдрийн монгол 2006.05.31 БНХАУ-ын Нийгмийн ухааны академийн Ази, Номхон далайн хүрээлэн, Хятадын Ази, Номхон далайн институтээс эрхлэн сар тутам Хятад хэлээр гаргадаг “Дандай Яа Тай” буюу “Өнөөгийн Ази, Номхон далай” сэтгүүлийн 2006 оны №3-т ӨМӨЗО дахь Монгол Улсыг судлах хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Түмэнцэцэгийн бичсэн өгүүллийг орчуулан нийтэлж байна. Манай тухай ямар бодлого явагддаг нь уншигчдад сонин юм. “ӨМ”-ын редакц Товч агуулга: Энэ өгүүлэлд Монгол Улс шилжилтийн үед орсноос хойш тус улсын нийгэм, улс төрийн хүрээнд үндэсний үзэл хэрхэн сэргэж байгааг задлан шинжлэв. Үндэсний үзэл Монголын нийгэмд /хятад эхэд “дотоодын давхарга” гэж бичсэн/ нь гол төлөв үндэстэн, шашны хийгээд үндэсний хэт даврах үзлээр илэрч байгаа бол төрийн түвшинд улс орны холбогдол өгөх байдлаар илэрч байна. Үүний зорилго нь: Нэгдүгээрт, даяаршлын дайралтыг эсэргүүцэх, хоёрдугаарт ард түмнийхээ тэмцэх зориг санаар бадрааж, гутранги үзлийг багасгах, гуравдугаарт, соёлын хийгээд сэтгэл зүйн хувьд хоёр хөршөөсөө ялгагдах зааг хязгаар тогтоох, дөрөвдүгээрт дэлхий нийтийн анхаарлыг өөртөө татаж, олон улсын тавцанд нөлөө, байр сууриа өргөтгөх замаар эдийн засгаа хөгжүүлэх явдал болж байна. Зангилаа Үг: Монгол улс /үндэсний үзэл/ Хятад, Монголын харилцаа Монгол Улс дахь Үндэстний хийгээд шашны асуудал Нэг: Монгол улс дахь Үндэстний өнөөгийн гол асуудал бол казахчуудийн хийгээд ястан хоорондын харилцааны асуудал мөн Тоо бүртгэлийн мэдээнээс үзвэл 2004 оны байдлаар Монгол Улсын хүн ам 2,504 сай байсан бөгөөд үндэстний бүтэц ч харьцангуй цомхон буюу хүн амын дийлэнх /90 гаруй хувь/ нь монгол үндэстэн, үүний дотор халх ястан 70 гаруй хувь, үлдсэн хэсэг нь бусад ястан юм. Халхчууд нь Монголын олон ястны дотроос хамгийн олон хүнтэй нь бөгөөд нутгийн төв болон өмнөд хэсгийн 15 аймгийн оршин суугчдын дийлэнх нь юм. Монгол улсын нутаг дэвсгэрт оршин суудаг дөрвөд, баяд, өөлд, урианхай, торгууд, захчин, мянгад зэрэг ястан нь түүхэнд ойрад гэж тэмдэглэгдсээр иржээ. Буриад, барга ястан Монгол улсын хойд болон зүүн хойд хэсэгт оршин суудгаас буриудууд нь БНХАУ, ОХУ, Монгол улсад тархан суурьшсан. Тэд орос хэл, оросын соёл, зан заншлын нөлөөнд автсаны дээр ОХУ-д Буриадын Автономит БНУ байдгийг энд дурдах хэрэгтэй. Монгол Улсын хүн амын таван хувь нь казахчууд, цаатан түрэг угсааны зэрэг бусад яснты тоо маш бага буюу нийт хүн амын нэг хувьд ч хүрэхгүй. Казах Үндэстэн Монгол улсын баруун хязгаарын Баян-Өлгий аймаг, Улаанбаатар хотын ойролцоох Багануурын нүүрсний уурхайн хотхонд төвлөрөн суудгаас гадна нийслэлд бий. Тоо бүртгэлийн мэдээгээр, 1990 онд Монгол Улсын казахчуудын тоо 133 мянга байсан нь нийт хүн амын 5,9 хувь гэсэн үг юм. Казахчууд нь өөрийн хэл бичиг, ном хэвлэлтэй, исламын шашин шүтдэг, Монгол улс дахь өөр үндэстний хамгийн том төлөөлөл юм. Тэд гол төлөв мал аж ахуй, газар тариалан эрхэлдэг бөгөөд нийслэл болон эдийн засаг, соёл хөгжсөн төвийн бүсээс алс хол нутагладаг учраас нийгмийн амьдралаас олон талаар хоцорч ирсэн нь Монгол улсын үндэстний бодлогын гажуудал юм. 1991 онд Бүгд найрамдах Казахстан Улсын уриалгыг хүлээн авч Монголын казах иргэдийн зарим хэсэг нь Казахстан руу шилжин суурьшсан байна. Тоо бүртгэлийн мэдээнээс үзвэл 1992-1993 онд 50 мянга орчим хүн Казахстан руу нүүж очсоноос нэлээд нь өөрт тохирсон хөдөлмөр эрхлэх болсноор шинэ ажил үйл, орчин ахуйд идээшин дасч тэндээ суурьшсан, харин зарим нь ажил олохгүй, шинэ нутагт идээшиж дасахгүй байсаар буцахад хүрсэн бөгөөд Монгол Улс тэдний хувьд уян хатан хандаж хүээн авсан билээ. Казах иргэд нүүсний дараа Монголд 80 мянга орчим казах үлдсэн бол дээрх шалтгаанаар эргээд 100 мянгад хүрч нэмэгдсэн байна. Казахстанд очиж суурьшсан зарим казах иргэн хоёрдмол иргэншилтэй байх хүсэлт тавьсан ч монголын тал татгалзсан хариу өгсөн. Монголчууд нь казахчуудтай хамт тэдний адил нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг тул тэд бие биенийхээ соёл иргэншлийн талаар ижилхэн сайн мэддэг. Монголын Засгийн газар ч буддын шашны байгууллагууд ч казахчууд болон тэдний шашин шүтлэгийг хүндэтгэж үздэг. Монголын Шинжлэх ухааны академи 1990 онд Баян-Өлгий аймагт “Баян-Өлгийн нийгэм, эдийн засгийн судалгааны төв” тусгайлан байгуулж, улсаас даалгаж өгсөн олон сэдвээр Засгийн газрын шийдвэр хэрэгжиж буй эсэхийг судалж байна. Монголд хаа сайгүй сүм хийд олноор сэргээн байгуулах үед ч Монголын бурхан шашинтны төв казахчуудад хөрөнгө мөнгөөр тусалж байсан. Ийм учраас монголчууд казахчуудын хооронд Үндэстний болон шашны зөрчил бараг байхгүй. Харин ХХ зууны 90-ээд оноос нармай түргийн соёлын нөлөөгөөр Монголын казахчуудын зарим хэсэг Засгийн газраас явуулж буй үндэстний бодлого, цөөнх үндэстний эдийн засаг, нийгмийн хөгжлийн байдалд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, туурга тусгаар улс болгох, эсвэл Бүгд найрамдах Казахстан Улсын бүрэлдэхүүнд оруулж өгөх шаардлага тавьж байсан. Гэвч энэ шаардлагыг олонх казах иргэн дэмжээгүй, казахчуудын дунд хэт үндсэрхэг үзэлтэн харьцангуй цөөн тул Монгол Улсын дотоодод улс төрийн онцгой нөлөө үзүүлж чадаагүй. Монголд үндэстний талаар тодорхой бодлого байхгүй, үндэстний цөөнхий төлөөлөгчид улс төрд оролцох, боловсрол эзэмших зэрэг харилцааг зохицуулсан хууль тогтоомж байдаггүй. Ийм учраас казах зэрэг цөөнхүүд нь зарим талаар сэтгэл дундуур байдаг. Монголын ястан хоорондын гол асуудал нь хүн амын үнэмлэхүй олонхийг эзэлдэг халх болон бусад цөөнх ястны хооронд улс төр, эдийн засгийн ашиг сонирхол хийгээд түүхээс үлдэж хоцорсон зөрчил байдаг. 1990 оноос хойш дотоодын зөрчлийг арилгах зөв замд орж, хэлмэгдэгсдийг цагаатгах ажлыг тууштай хэрэгжүүлж эхэлсэн нь зохих ач тусаа өгсөн. Хоёр. Монголын нийгэм улс төрийн амьдралыг “либеральчлах”, “ардчиллах” үйл явцад шашны төвөгтэй асуудал гарч ирэв Монголд олон шашин, шашны урсгал нэгэн бий болж, зэрэгцэн орших болсон нь өнөөгийн Засгийн газрыг төдийгүй юм эрэгцүүлэн боддог жирийн хүмүүсийг ч шашны ирээдүйн зохицлын талаар санаа зовниход хүргэж байна. Уламжлалт буддын шашин, исламын шашин сэргэснээс гадна католик, үнэн алдартны, евангелийн, шинэ мөргөлийн, исус дахин мэндэлсний, гэгээн эхийн, мормоны зэрэг загалмайтны шашны олон урсгал, түүнчлэн бахайн, монихейн, Ананда Марга зэрэг олон шашин сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд ар араасаа цувран орж ирсэн. Тэдгээрийн зарим нь нэгэнт хууль тогтоомжинд нийцсэн байр суурьтай болсон боловч харьцангуй олонхи нь хууль бусаар үйл ажиллагаа явуулж байна. Монголын Холбогдох байгууллагуудын хамтран гаргасан судалгаагаар, тус улсын нутаг дэвсгэр дээр 216 сүм хийд /хурлын газар/ үйл ажиллагаа явуулж байгаагаас зөвхөн 70 нь “Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль”-ийн заалтын дагуу албан ёсоор бүртгүүлсэн ажээ. Үлдсэн 146 нь бүртгүүлээгүй, өөрсдийн дур зоргоор ажиллаж буй хууль бус сүм хийд юм. /Монголын “Өнөөдөр” сонины 1997 оны 8-р сарын 21-ны дугаарт бий/ Ийм байдал өнөөгийн Монголын Засгийн газрыг цочирдуулж байна. Тэрч байтугай “Исусийн сүм”, “Монголын католик сүм” зэрэг шашны зарим байгууллага төрийн байгууллагын байранд байрлаж, хууль бус үйл ажиллагаа эрхэлж байна. /мөн тэнд бий/. Монгол улсын “Төр сүм хийдийн харилцааны тухай хууль”-д төрийн байгууллагын байранд шашны үйл ажиллагаа явуулахыг хориглосон заалт байдаг. Засгийн газрын зарим хариуцлагатай албан тушаалтан, судлаачид шинэ тутам орж ирж буй шашны урсгалууд ялангуяа, шинэ мөргөл, евангел, бахай зэрэг нь хүүхэд залууст ихээр нөлөөлж хурдан тархаж байгаа бөгөөд 15-20 жилийн дараа уламжлалт ба уламжлалт бус шашны хооронд дайсагналцсан нөхцөл байдал үүсгэж болзошгүй, тэгвэл өнөөдөр зарим улсад гарч байгаа шашин хоорондын мөргөлдөөний эмгэнэл Монголд давтагдахгүй гэх баталгаа байхгүй хэмээн үздэг ажээ. Ийм учраас олон шашин зэрэгцэн оршихыг хэрхэн зохицуулах вэ гэдэг асуудал Монголын Засгийн газрын санааг ихээхэн зовоож байна. Уламжлалт шашныг сэргээхийн зэрэгцээ шашны үндсэрхэг үзлийн тэлэлтийг хэрхэн зогсоох вэ гэдэг нь Монголын Засгийн газар, олон нийтийн сэтгэлийг чилээж буй удаах асуудал болж байна. Монголын түүхэнд шашны байр суурь хэмжээлшгүй өндөр байсныг бүгд санаж байгаа. Олон шашин бодитой оршин буй энэ цэг үед уламжлалт шашныхаа байр суурийг хэрхэх вэ гэдэг нь Монгол улсын засгийн газрийн өмнө тулгарч буй бас нэгэн асуудал юм. “Төр сүм хийдийн харилцааны тухай хууль”-д заахдаа “…Ард түмний эв эе болон соёлын уламжлалыг хамгаалах үүднээс Монголын төр Монголд дэлгэрсэн шашнуудын дунд буддын шашин тэргүүлэх байр суурьтай хэмээн хүндэтгэж үзнэ. Энэ нь иргэд бусад шашныг биширч шүтэхэд огт харшлахгүй…” гэж заажээ. Монголын Буддын шашны хүрээнийхэн Далай ламтай онцгой харилцаатай, түүхэн дэх Жавзандамба богд заларч байсан хйигээд түүний 13 дахь дүрийг тодруулах асуудал ч бас эмзэг сэдэв юм. Далай лам 1990 оноос хойш Монголын шашны хүрээнийхний урилгаар дөрвөн удаа энд айлчилсан. Энэтхэгт байдаг 9-р Богд гэгч 1999 оны 7-р сард Монголд хууль бусаар айлчилсан. Энэ бүхэн нь Монгол дахь шашны асуудал нэлээд төвөгтэй болохыг харуулж байна. Шашны зарим зүтгэлтэн МАХН, төр засгийн шийдвэрээр ХХ зууны 20, 30-аад оны үед Халхын нутагт хутагт, хувилгаан зэрэг амьд богдуудыг тодруулахыг хориглосон явдлыг буруушааж, тэдгээр шийдвэрийг цуцлах нь зөв хэмээн үздэг. Үүнд Монголын Засгийн газар ямагт хянуур нухацтай хандаж ирсэн. Анхаарал татсан нэг баримт бол 2005 онд Ерөнхийлөгчийн сонгуульд Монголын ардчилсан намаас нэр дэвшиж өрсөлдсөн М.Энхсайхан Далай ламын хойд дүрийг Монголоос тодруулахыг зөвшөөрнө гэж амалж дотоод гадаадынхгы анхаарлыг өөртөө татаж байсан. Энэ нь бас л Монголын шашны асуудлын нэгэн ээдрээтэй тал билээ. Гурав: Хэт үндсэрхэг үзэл тастартгүй илэрсээр байна Хэдийгээр Засгийн газрын дэмжлэгийг хүлээдэггүй ч гэлээ хэт үндсэрхэг үзэл Монгол Улсад илэрсэн хэвээр байна. “Ардчилал”, “эрх чөлөө”-ний далбаан дор зарим хүн болон байгууллага боломжийг ашиглан хэт үндсэрхэг үзлийг сурталчилсаар байна. Тухайлбал, Монголд улс төрийн нам үүсч хөгжих явцад Монголын Үндэсний ардчилсан социалист нам Монголын уламжлалын нэгдсэн нам, Шашинтны ардчилсан нам зэрэг хэт ардчилсан намууд гарч ирсэн, мөн олон улсын чанартай “Дэлхийн монголчуудын холбоо” зэрэг төрийн бус байгууллага гарч ирсэн, Монгол Улсад хэт үндсэрхэг үзэлтнүүдэд сурталчилгаа явуулах давцан болсон “Хөх толбо”, “Ил товчоо” зэрэг сонин, сэтгүүл гарч ирсэн. Сүүлийн жилүүдэд Монголын улс төрийн нам төрийн бус байгууллагын төлөвшилтийн явцад улс төрийн зарим нам, байгууллага үгүй болж, зарим нь бусад намтай нэгдэж, өмнө нь байсан хэт үндсэрхэг үзлийн санаа алдагдаж байна. Зардал, мөнгөний гачаал зэргээс шалтгаалан зарим сонин сэтгүүл гарахаа больсон хэдий ч зарим нь өнөө хүртэл үргэлжлэн гарсаар, хэт үндсэрхэг үзлийг сурталчилсан материал тогтмол нийтэлж, үндэстний талаархи манай бодлогыг дайрч давшилсаар байна. Сүүлийн жилүүдэд Хятадын эдийн засаг өндөр хурдтай хөгжиж, Монгол Улсад үзүүлэх нөлөө нь улам нэмэгдэхийн хэрээр эдийн засгийн ашиг сонирхлын өрсөлдөөн гарсаар байгаа билээ. Үүний зэрэгцээ Хятадын ноёрхлын түүхийн “сүүдэр” арилаагүй, АНУ, Япон зэрэг өрнөдийн улсуудын дэмжлэг болон “Хятадын аюул заналын тухай онол” зэрэг шалтгаанаас үүдэн Монгол Улсын хэт үндсэрхэг үзлийн үзүүр ихэвчлэн Хятад руу чиглэж байна. 2005 оны 11-р сарын 26-ны өдөр Монгол улс дахь Хятадын хөрөнгө оруулалтай аж ахуйн нэгжүүд “Даяар Монгол хөдөлгөөн”-ий дайралтанд өртөж, эд хөрөнгийн хохирол амссан. Үүнийг бид анхаарахгүй байхын аргагүй. Монгол Улс дахь үндсэрхэг үзлийн үүсэл, хөгжил Шилжилтийн үед төрийн давхаргад үндсэрхэг үзэл үүсэн хөгжсөн нь дараахь хоёр гол шалтгаанаас болсон. Үүнд: Нэгдүгээрт, хүйтэн дайн дууссан нь Зөвлөлтийн социалист системийн гавд байсан Монгол Улсад олон улсын дүр төрхөө шинээр тогтоох, түүхээ өөрөө дүгнэх боломж олгож, олон улсын шинэ нөхцөлд байдалд үр ашигтай байр суурь эзлэх хүсэл эрмэлзэл төрүүлсэн. Энэ үйл явц төрийн давхаргад буюу албан ёсны хүрээнд “Үндсэрхэг үзэл” бий болоход түлхэц өгсөн. Хоёрдугаарт, даяаршлын хүчтэй дайралтын нөхцөлд Хятад, Орос хоёр их гүрний дунд хавчуулагдсан Монгол геополитик, эдийн засаг, соёлын хувьд ашиггүй, тохиромжгүй байдалд орж, улс орны эрх ашиг /орших, эс орших, цэцэглэн хөгжих эсвэл унаж доройтох/ дахь үзэл бодлын тогтолцоо болон нийгмийн байдал нь үндсэрхэг үзлийг тус улсын бүрэн эрх, тусгаар тогтнолын талаархи эмзэглэл улс орны аюулгүй байдлын стратегийн талаарх чухалчлах үзлийн улам тод илэрхийлэл болж байна. Эдгээр нь дараах байдлаас тодорхой харагдаж байна. Үүнд: Нэг: Үндэснийхээ соёлыг сэргээх, түүнийг сурталчлахад анхаарч байна 1996 онд баталсан “Монгол Улсын Засгийн газрын соёлын бодлого”-доо “Монгол Улсын соёл бол тус улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа, Монголын ард түмний үндэсний бахархал, үндэсний эв нэгдлийн үндэс, хөгжлийг ахиулах тулгуур цэг мөн” гэж заасан. Иймэрхүү үзэл санааны жолоодлогын дор Монгол Улс үндэсний уламжлалт соёлыг хамгаалан хөгжүүлэх чиглэлээр олон төрлийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Үүнд: 1. Хууль тогтоомжийг Чангатгаж, хуулийн дагуу үндэсний соёлын аюулгүй байдлыг баталгаажуулсан. ХХ зууны 90-ээд оны үеэс эхлэн улс орны дотоод, гадаад шинэ нөхцөл байдлаас үүдэн Монгол Улс улс орныхоо аюулгүй бйадалд чухал ач холбогдол бүхий гол хууль тогтоомжоо шинэчилсэн бөгөөд эдгээрээс олон тооны хууль тогтоомж нь үндэсний соёлыг хамгаалахтай холбоотой байв. 1992 онд шинэ Үндсэн хууль батлан гаргасны дараа Улсын Их Хурлаас 1993 онд “Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль”, 1994 онд “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”, “Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал”, “Монгол Улсын соёлын бодлого”, “Монгол улсын экологийн бодлого” зэрэг олон баримт бичиг батлан гаргасан. Ийнхүү улс орны соёлын аюулгүй байдал хуулийн хамгаалалттай болсон. БНХАУ-ын Нийгмийн ухааны академийн Ази, Номхон далайн хүрээлэн, Хятадын Ази, Номхон далайн институтээс эрхлэн сар тутам Хятад хэлээр гаргадаг “Дандай Яа Тай” буюу “Өнөөгийн Ази, Номхон далай” сэтгүүлийн 2006 оны №3-т ӨМӨЗО дахь Монгол Улсыг судлах хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Түмэнцэцэгийн бичсэн өгүүллийг орчуулан нийтэлж байна. Манай тухай ямар бодлого явагддаг нь уншигчдад сонин юм. 2. Түүх, соёлын өвийн талаархи судалгааг чухалчилж, улсын түүагээ шинэчлэн засварлав. Монгол Улс байгуулагдсаныхаа дараахь анхны жилүүдээс өөрийн орны түүх, археологийн судалгаанд ихээхэн анхаарч ирсэн бөгөөд Монгол Улсын Шинжлэх ухааны академийн дэргэдэх Түүх, археологийн хүрээлэн нь анхны хүрээлэнгүүдийн нэг юм. 1946-1954 онд Монгол, Зөвлөлтийн судлаачид хамтран “БНМАУ-ын түүх” хэмээх анхны номыг бичиж гаргасан. 1965 онд Монголын эрдэмтэд уг номд үндэслэн “БНМАУ-ын түүх” хэмээх гурван боть ном гаргасан. Тухайн үеийн үзэл суртлын нөлөө болон хязгаарлагдмал нөхцөл байдлын онцлогоос шалтгаалан дээрх хоёр удаагийн “БНМАУ-ын түүх” нь тэр үеийн Зөвлөлтийн албан ёсны үзэл суртлын номлолын дагуу бичигдсэн учир Монгол гүрэн болон Чингис хаан, түүний эхлүүлсэн аян дайн зэрэгт бүгдэд нь сөрөг дүгнэлт гаргасан. Шилжилтийн үед орсноор Монгол Улс өөрийн түүх болон түүхийг үзэх үзлээ дэлхий дахинд улам тод танилцуулж, Монгол Улсын өнө эртний түүх, гялалзсан соёлыг харуулахын тулд Монгол Улсын Ерөнхийлөгч “Монгол Улсын түүх”-ийг шинээр бичих зарлиг гаргасан. 2003 оны арванхоёрдугаар сард таван боть бүхий “Монгол Улсын түүх” хэвлэгдэн гарсан. Өмнө нь хэвлэгдэж байсан түүхийн номуудаас ялгаатай нь энэ номыг Монгол Улсын эрдэмтэд бие даан дангаар бичсэн юм. Энэ ном олон шинэ агуулгатай. Нэгдүгээрт, археологийн судалгааны дүнг ашиглан монгол газар нутагт хүн амьдарч байсан түүхийг 450 мянган жилээр урагшлуулж, 750 мянган жилийн өмнө Монгол Улсын нутаг дэвсгэрт хүн аж төрж байсан төдийгүй дэлхийд мал аж ахуй анхлан үүсч хөгжсөн гурван газрын нэг гэж үзсэн. Хоёрдугаарт, “Чингис хааны Монголын хийгээд дэлхийн түүхэнд гүйцэтгэсэн үүргийг бүхэлд нь шинэчилж, үндсээр нь өөрчлөн”, урьдынхтай адилгүй байр сууриас дүгнэн, Чингисийг “даяаршлын эхлэлийг тавигч, Монгол Улсыг эмхлэн байгуулагч, агуу их удирдагч, Монгол үндэстний ялагдашгүй баатар, аугаа их хүн” гэх зэрэг үзэл санааг гаргаж ирсэн. Шинэ түүх нь “монгол хүний өвөг дээдэс эрт дээр үеэс өөрийн гэсэн газар нутагтай, хоёр мянган жилийн өмнө өөрийн улсаа байгуулсан”, Монгол Улсыг Хүннү болон Их Монгол гүрний залгамж, Чингис хааныг Монгол Улсыг үндэслэн байгуулагч, 1911, 1921 оны хөдөлгөөнийг “үндэсний хувьсгал”, “үндэсний ардчилсан хувьсгал” байсан, манж нар бол түрэмгийлэгчид, Цин улсын хаан бол колоничлон ноёлогч гэсэн үзэл санааг гаргаж тавьсан. Монгол Улс ийнхүү хүч, хөрөнгө үл хайрлан түүхээ засварлаж, түүхийн бодит байдлаас хүчтэй нүүр буруулан, Хятадтай хэлхээ холбоо бүхий түүхээ үгүйсгэж байна. Үүний зорилго нь соёлын аюулгүй байдлаа чангатгаж, соёл, түүхийн талаар хөрш орнуудаасаа ялгарах тод “зааг” тогтоох явдал юм. 3. Уламжлалт бичиг үсгээ сэргээе. Монголчууд нь түүндээ янз бүрийн, түүний дотор уйгур, уйгуржин монгол, дөрвөлжин, тод зэрэг бичиг үсэг хэрэглэж иржээ. XX зууны 30-аад он хүртэл монгол үндэстнүүд дагнан уйгуржин монгол бичиг, баруун монголчууд тод бичиг хэрэглэж байсан. 20-30-аад оны үед хуучин ЗСБНХУ-ын Буриадын Автономит Бүгд Найрамдах Улс болон Халимагийн Автономит Бүгд найрамдах улс уламжлалт бичиг үсгээ сольж кирилл үсгэн дээр тулгуурласан шинэ бичиг хэрэглэх болжээ. 40-өөд оны үед БНМАУ (өнөөгийн Монгол Улс) мөн уламжлалт бичгээ сольж, 1946 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн улс даяараа кирилл үсэг хэрэглэх болсон байна. 1990 онд Монгол Улсад өөрчлөлт гарсны дараа 1991 оны тавдугаар сард Монгол Улсын Бага хурал (парламентын байнгын хороо)-ын 36 дугаар тогтоол гарч, 1994 оноос эхлэн улс даяар монгол бичгийг сэргээн хэрэглэхээр болсон. Гэвч зардал хөрөнгө зэрэг шалтгаанаас болж уг шийдвэр хэрэгжээгүй юм. 1995 онд Монгол Улсын Их Хурал Засгийн Газраас өргөн барьсан “Монгол бичгийн Үндэсний хөтөлбөр”-ийг баталж, уламжлалт бичгээ сэргээж чадаагүй шалтгааныг дүгнэн 10 жилийн хугацаатай монгол бичгийг сэргээн хэрэглэх хөтөлбөрийг баталсан. 2005 онд энэ хөтөлбөрийн хугацаа дууссан ч улс даяар монгол бичгийг сэргээн хэрэглэх зорилт хэрэгжээгүйгээр үл барам уламжлалт бичиг үсэг нь Монголын соёлын бэлгэ тэмдэг төдий ач холбогдолтой зүйл болсон байна. Одоогоор зөвхөн төр, засаг болон яам, албан байгууллагуудын тамга, тэмдэгт уламжлалт монгол бичгийг хэрэглэж байна. Гадаадын төр, засгийн тэргүүн нарыг хүлээн авдаг Монгол Улсын Төрийн ордны хүндэтгэлийн танхимд мөн Чингис хааны сургаал үгийг монгол бичгээр бичиж байрлуулсан байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2004 оны тавдугаар сарын 2-ны өдрийн зарлигийн дагуу Монгол Улс анх удаа төрийн хэмжээнд монгол бичгийг хэрэглэсний 800 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээг зохион байгуулах гэж буйн зорилго нь Монгол Улсын соёлын түүхийг дэлхийд таниулах, ард иргэдийн үндэсний ухамсар, бахархлыг сэргээх, уламжлалт монгол бичгийг сэргээх үйл ажиллагаанд түлхэц өгөхөд оршиж байна. 2004 онд Монгол Улсын Засгийн газар 2001 оноос хойшхи Ерөнхийлөгчийн зарлигийг уламжлалт монгол бичгээр нэг хувь хөтлөн үүрд хадгалж, хойч үедээ соёлын өв болгон үлдээх шийдвэр гаргажээ. 4. Уламжлалт зан заншлаа сэргээн, уламжлалт соёлын талаархи судалгааг эрчимжуулж байна. Монгол ардын хувьсгал ялснаас хойш 1990 он хүртэлх 70 гаруй жилийн хугацаанд Монголын зарим уламжлалт баяр ёслол болон зан үйл орхигдож, зарим нь бүр мартагдаж үгүй болсон байна. 90-ээд оноос эхлэн Монгол Улс уламжлалт соёл, зан заншлын судалгааг эрчимжүүлж соёл, зан заншлаа сэргээх талаар багагүй ажил хийлээ. Үүнд, монгол тооллоор шинэ жилийг тэмдэглэх, төр, засгийн удирдлагууд монгол тооллын шинэ жил, ардын хувьсгалын ялалгын ой зэрэг томоохон баяр ёслолоор үндэсний хувцсаа өмсөх, цагаан сараар золгож мэндлэхдээ заншил ёсоор хөөргөөр тамхилах, төр, засгийн тэргүүн нар тамгаа шилжүүлэхдээ хадган дээр тавьж өргөн, мөнгөн аягатай сүү барих, Монгол Улсын Ерөнхийлөгч уулын тахилгын ёслолд биечлэн оролцох, цэрэг армид хар сүлдийг тахих, төр, засаг төрийн цагаан сүлдийг тахих зэрэг уламжлалт ёс заншлыг сэргээн, цэргийн ангиудад ёс заншлын танхим байгуулж, ламаар ном уншуулахыг зөвшөөрсөн. Ард түмний уламжлалт зан заншил аажмаар сэргэн төрөөс үндэсний уламжлалт соёлын өвд ихээхэн анхаарч морин хуур болон уртын дууг “хүн төрөлхтөний соёлын өв”-д бүртгүүлэх ажлыг амжилттай зохион байгуулж, хөрөнгө мөнгө гарган ахмад урчуудын урлал бүтээлийг уламжлуулан авч, соёлын өвийг авран хамгаалж байна. 5. Бурханы шашныг дэмжин, уг гиашнаар гол болгосон шашны бодлогыг хэрэгжүүлж байна. Монгол Улсад шилжилтийн үед уламжлалт шашин түргэн сэргэж байгаагаас гадна бусад олон шашны шинэ урсгал ч нэвтрэн орж ирж байна. XYI зуунаас эхлэн Түвдээс нэвтэрсэн бурханы шашин Монголын түүхэнд чухал байр суурь эзэлсээр ирсэн билээ. Олон шашин зэрэг оршин тогтнох хандлагатай тулгаран Монгол Улс 1993 онд “Төр, шашны харилцааны тухай хууль” баталжээ. Энэ хуулийн 2 дугаар бүлгийн 4 дүгээр зүйлийн 3 дугаар хэсэгт: “Монгол Улсын төр ард түмнийхээ амьдрал, соёлын уламжлалыг хамгаалах үүднээс бурхны шашны Монгол Улс дахь зонхилох байр суурийг хүндэтгэнэ. Энэ нь иргэдийг бусад шашин шүтэхэд саад болохгүй юм” гэж заажээ. Бурханы шашны голлох байр суурийг хадгалахын тулд засгаас хөрөнгө гарган Гандан хийдэд Жанрайсэг бурхныг бүтээн босгож төр, засгийн тэргүүн нар монгол тооллын шинэ жил бүрээр Гандан хийдэд ирж Жанрайсэг бурханд мөргөх болсон, 1990 оноос хойш дөрвөн удаа XIY Далай ламыг Монгол Улсад айлчлахыг зөвшөөрөн, Монгол Улсыг бурханы шашинт улс хэмээн онцлон сурталчилж, Далай ламын цагаачилсан Энэтхэг болон бусад орноос лам хувраг урьж ирүүлэхийг дэмжин, гадаад оронд бурхны шашны сүм хийд барьж, Төвдийн бурханы шашны олон урсгал болон бусад улсын бурхны шашинтнууд, олон улсын энх тайвны байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байна. 2003 оны есдүгээр сард бурханы шашны телевизийн суваг нээсэн. 6. Чингис хааны судалгаа, сурталчилгааг эрчимжүүлж байна. Чингис хаан нь нэрт түүхэн хүн бөгөөд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн мянганы аугаа хүн юм. Тэрээр Монголын тал нутгийг нэгтгээд зогсохгүй Монгол үндэстнийг бий болгон Евро-Азийн олон улс, үндэстэнд асар их нөлөө үзүүлсэн хүн. Мөн Өрнө, дорнын соёлын солилцоо, төрийн өөрчлөлт, дэлхийн түүхийн хөгжилд өмнө байгаагүй үүрэг гүйцэтгэсэн. Монгол Улс мөн Чингис хааны энэхүү даян дэлхийд танигдсан “алтан гэрэгэ”-ний үнэ цэнийг ойлгож, бүх талаар ашиглан сурталчилж байна. Чингис хаан бол монгол үндэстний баатар, Монгол Улс бол Чингис хааны байгуулсан Их Монгол Улсыг залгамжлагч гэж нотлох санаатай археологийн судалгааны болон сурталчилгааны ажлыг эрчимжүүлж байна. Хятадын судлаачдын “Чингис хаан бол хятад үндэстний өвөг дээдэс”, “Чингис хаан нь монгол үндэстний төдийгүй бас хятад үндэстний баатар” гэсэн үзэл, үнэлэлтийг монголчууд огт ойшоохгүй байна. Сүүлийн жилүүдэд Монгол Улс археологийн судалгааны ажилд онцгой анхаарч байна. 1990 оноос эхлэн Япон, АНУ, БНСУ, Турк, ОХУ зэрэг улстай археологийн талаар хамтран ажиллаж, гол нь Чингисийн онгоныг олох, ингэснээрээ Чингис нь Монголд төрсөн төдийгүй, Монголд онгологдсон, Монголын хаан гэж нотлох зорилготой байна. 2004 онд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хамтран Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэх тухай зарлигт гарын үсэг зурсан. Энэхүү зарлигийн дагуу Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн жил 2006 онд нэлээд олон арга хэмжээ зохиох юм. үүнтэй холбогдуулан 2004 онд Ерөнхий сайдаар ахлуулсан зохион байгуулах хороо байгуулагдсан. 2005 оны арванхоёрдугаар сард мөн Ерөнхий сайдын удирдлагаар гадаад, дотоодод салбартай, аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн 2006 оны дурсгалын арга хэмжээнд аориулахаар цуглуулсан хандивын хөрөнгөөр “Их Монгол Улс-800 сан” байгуулаад байна. Үүний зорилго нь Хятад Улстай соёлын холбоотойгоо үгүйсгэн таслахад л оршиж байгаа юм. Хоёр. “Олон тулгуурт” гадаад бодлогын стратеги боловсруулав 1990 оноос өмнө Монгол Улс гадаад бодлогын хувьд ЗХУ, зүүн Европын социалист лагерийн “нэг тал”-ыг барьсан гадаад бодлого баримтлагчдын эгнээнд багтаж байв. Улс төрийн хувьд ЗХУ-ын эрх ашгийг хамгаалж, эдийн засаг нь ЗХУ болон ЭЗХТЗ-ийн гишүүн орнуудыг түшиж, соёлын хувьд Зүүн Европыг дагаж байсан. Хүйтэн дайны үе төгссөнөөр Зүүн Европын байдал өөрчлөгдөн, ЗХУ задарч Монгол Улсын гадаад харилцааны орчинд бодит өөрчлөлт гарсан. Монгол Улсын улс төрд ардчиллын үйл явц өрнөж эхэлсэн бөгөөд зах зээлийн эдийн засаг руу шилжих болсон. 1993 онд Монгол Улс шинэ “Үндсэн хууль”-аа мөрдөж эхэлсзн бөгөөд түүний 10 дугаар бүлгийн нэг дүгээр заалтад “Монгол Улс олон улсын хэм хэмжээнд нийцсэн энх тайванч гадаад бодлого баримтална” гэж заасан. 1994 онд Монгол Улсын Их Хурал “Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал”-ыг батлан гаргаж эвсэлд үл нэгдэх, олон тулгуурт хэмээн гадаад бодлогоо тодорхойлж, гадаад харилцааныхаа үндсэн чиглэлийг бий болгосон. Түүний дотор Орос, Хятад хоёр их хөрштэйгээ сайн хөршийн найрсаг харилцаа хөгжүүлэхийг гадаад бодлогынхоо тэргүүлэх чиглэл гэдгийг тодорхойлсон. Мөн АНУ, Япон, ХБНГУ, хөгжингүй бусад оронтой харилцаагаа хөгжүүлэхийн зэрэгцээ Ази, Номхон далайн орнуудтай харилцаагаа хөгжүүлнэ гэж заасан. Ялангуяа Зүүн хойд Азийн бүс нутагт тэргүүлэгч гадаад бодлого явуулна гэсэн. НУБ болон түүний харьяа байгууллагууд, Дэлхийн банк, ОУВС-тай харилцаа хөгжүүлэх нь дэс дараагаараа Монгол Улсын гадаад бодлогын 2, 3, 4 дэх чиглэл болсон. Сүүлийн жилүүдэд энэ үзэл баримтлалаа мөрдсөнөөр Монгол Улсын гадаад харилцаа цоо шинэ дүр төрхтэй болсон. Гурав. Эх оронч үзлийг төлөвшүүлэхэд онцгой анхаарч байна Монгол Улс нь залуу үеэ эх оронч үзлээр хүмүүжүүлэхэд онцгой анхаарч байна. 2004 онд Монгол Улсын Их хурал “Улсын тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулж, жил бүрийн гуравдугаар сарын 1-ний өдрийг “Эх орончдын өдөр” (1921 оны гуравдугаар сарын 1-ний өдөр Монгол Ардын Хувьсгалт Нам анхдугаар их хурлаа хийж, намынхаа мөрийн хөтөлбөрийг баталж, Төв хороогоо байгуулсан) болгон тэмдэглэж байхаар болсон. Монгол Улсын Ерөнхийлөгч эх оронч үзлийг төлөвшүүлэхийг удаа дараа онцлон тэмдэглэж, хүүхэд, залуучуудыг эх оронч үзлээр хүмүүжүүлэх нь улсын тусгаар тогтнолын гол баталгаа болно гэж хэлсэн. Ерөнхийлөгч мөн улсын анхдугаар Үндсэн хуулийг баталсан, Бүгд Найрамдах Улс тунхагласны 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай зарлиг гаргасан. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын удирдлагаар Засгийн газар нь алт, мөнгө, үнэт чулуугаар урласан дэлхийд хосгүй “Монголын нууц товчоо” номыг бүтээж Төрийнхөө ордны хүндэтгэлийн танхимд залжээ. Түүний зэрэгцээ айл өрх бүр “Монголын нууц товчоо”-г гэрийнхээ хойморт залж, эрдэмтэн мэргэд бүгдээрээ түүнийг гүнзгийрүүлэн судлах, оюутан, сурагчдад төлөвлөгөөтэйгээр заан таниулахыг уриалсан. Монгол Улс эдийн засгийн бэрхшээлтэй байгаа хэдий ч үндэсний баатрын тухай уран сайхны болон баримтат кино бүтээж, ингэснээр эх оронч үзэл санааг сурталчлан дэлгэрүүлж, эх оронч хүмүүжил олгох өв материал бий болгох зэрэг олон төрлийн арга хэмжээг зохион байгуулах болсон. Дүгнэлт Дээр дурдсан байдлыг дүгнэн үзэхэд, Монгол Улсын дотоодын давхарга буюу нийгмийн хүрээнд үндэстний асуудал төдий л түвэгтэй биш. Энэ йь ердөө цөөн тооны казахчуудын зүгээс тавьж буй хэрээс хэтэрсэн шаардлагаар илэрдэг. Иймд Монгол Улсын Засгийн газар зөвхөн цөөнх үндэстнээ онцлон анхаарсан, зах хязгаар нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг хурдасгахад чиглэсэн, тохиромжтой үндэсний бодлого баримталснаар энэ асуудлыг хялбархан шийдвэрлэж чадна. Харин үндэсний хэт даврах үзэл Монголд оршин тогтносоор байгаа нь Монгол Улсын Хятад, Орос хоёр хөрштэйгээ хөгжүүлэх харилцаанд тусах нөлөөллийг дэвэргэх магадлалтай. Тиймээс Монгол Улсын Засгийн газар түүнийг дураар нь тавьж өчүүхэн зүйлийн төлөө том алдаа гаргахгүй биз гэж итгэж байна. Монголын нийгэмд үндэсний хэт даврах үзлийг хөхиүлэн дэмжих орон зай маш бага. Гэвч Хятадын эсрэг үндсэрхэг үзэлтнүүдийн аливааүйл явуулга нь Монгол, Хятадын харилцаа болон Хятадын дотоод дахь үндэстэн хоорондын харилцаанд нөлөөлөхөөс сэргийлэх ёстой. Монгол Улсын албан ёсны үндэсний үзлийн зорилго тодорхой. Энэ нь: 1. Даяаршлын хцчтэй дайралтад хариу барих. Асар хурдтай хөгжиж буй шинжлэх ухаан технологи болон мэдээллийн технологи нь даяаршлыг аяндаа хурдасгаж байна. Энэ нь улс төр, эдийн засагт төдийгүй нийгэм, соёлын бүх салбарт Монгол мэтийн буурай орныг нэрвэх нөлөө ихтэй. Ийм нөхцөлд даяаршилд яаж хариу барих нь Монгол Улсын Засгийн газрын хувьд хамгийн ихээр сэтгэл зовоосон асуудлын нэг мөн. Монгол Улсын Ерөнхийлөгч нэгэнтээ “Монгол Улс: Даяаршилд уусан орох уу, эсвэл дангаараа хоцрогдмол үлдэх үү” гэсэн сэдвээр уншсан лекцдээ “Монгол Улс улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан технологийн салбарт даяаршилд аяндаа татагдан орно. Гэвч соёл, урлагийн талаар уламжлалт охь дээжээ хадгалан үлдэж, дэлхийн соёлын олон төрөл зүйлд хувь нэмрээ оруулах ёстой” гэж тэмдэглэсэн. 2. Монголын ард түмний тэмцэх зориг санааг бадрааж, гутрангуй үзлийг /итгэлээ алдах/ багасгах. Монгол үндэстэн Чингисийн үед Евро-Азийг довтолсноор хүн төрөлхтний соёлын солилцоонд асар их хувь нэмэр оруулсан. Харин XX зуунд дэлхийн хамгийн хоцрогдмол хэсгийн нэг болж ухарсан. Монголд ардын хувьсгал ялсны дараа Монгол Улс дэлхийн хоёр дахь социалист орон болж эдийн засаг, нийгэм нь хурдтай хөгжиж, гялалзсан амжилт олж байсан. Дараа нь Зүүн Европ болон ЗХУ-ын өөрчлөлтийг даган Монгол Улсын эдийн засаг, нийгэм гүнзгий хямралд орсон боловч сүүлийн жилүүдэд эдийн засагт нь нааштай зарим төлөв байдал ажиглагдаж байгаа. Гэвч ажилгүйдэл буурахгүй, баян хоосны ялгаа нэмэгдсэнээр иргэдийн дунд улсынхаа хөгжилд итгэл алдрах явдал байсаар байна. Иймээс Монгол Улс томоохон түүхт өдрүүдийг тэмдэглэх арга хэмжээ өрнүүлж байна. Үүний гол зорилго нь эх оронч үзлээр хүмүүсийн ухамсрын хоосон орон зайг нөхөх, ард түмний үндэсний бахархлыг сэргээх, нэгдэл нягтралаа нэмэгдүүлэх, нийгмийн шат давхарга хоорондын хагарлыг багасгахад оршиж байна. 3. Соёл болон сэтгэл зүйн хувьд хоёр хөршөөсөө ялгагдах зааг хязгаар тогтоох. Монгол Улсын газар зүйн байршил өөрийн онцлогтой, Орос, Хятадын дунд байрладаг, тусгаар тогтнохоосоо өмнө Цин улсын дарлалд байсан. 1921 онд ардын хувьсгал ялсны дараа “ах” ЗХУ-ын нөлөөнд олон жил байсан. Тийм ч учраас Монгол нь Хятад болон Орост эргэлзсэн хэвээр байна. Монгол Улс хоёр их гүрний дунд хавчуулагдсаар харьцангуйгаар доройтож буурчээ. Урьд нь зөвхөн хоёр их гүрний хооронд нүүдэллэж явсан Монгол одоо олон тулгуурт гадаад бодлогоор улсынхаа аюулгүй байдлын стратегийн зорилтыг хангахыг зорих болсон. Улсын аюулгүй байдлын стратегид нь гадаад бодлого болон соёлын аюулгүй байдлын стратеги гол байрыг эзэлж байна. Монгол Улс сүүлийн жилүүдэд “гурав дахь хөрш” гэсэн онол дэвшүүлэн гаргаснаар АНУ, Япон зэрэг өрнөдийн орнуудтай ойртон нягтарч, чингэснээрээ Орос, Хятад хоёр хөршийнхээ оролцоог хязгаарлах, улс төр, эдийн засгийн салбарт аль нэг хөршөө дагнан түшихээс зайлсхийх замаар улсынхаа аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг сахин хамгаалахыг хичээж байна. Соёлын ялгаа, зааг бий болгож байгаа нь хоёр хөрштэйгээ хилийнх шиг зааг тогтоох, Монгол Улс хэзээнээсээ биеэ даасан тусгаар улс, өөрийн онцлогтой соёлын уламжлалтай, хэл бичиг, шашин, ёс заншилтай гэж харуулах зорилготой. 4. Дэлхий нийтийн анхаарлын төвд байж, олон улсын тавцанд нөлөө, байр сууриа нэмэгдүүлэн, эдийн засгаа хөгжүүлэх. Монгол Улс дэлхийд хэний ч нүдэнд үл өртөх өчүүхэн орон. Бас онцгой анхаарал татах бүс нутаг ч биш. Олон улсын үйл хэрэгт оролцох нөлөө нь хязгаарлагдмал. Иймээс Монгол Улс Чингис хаан болон бурханы шашны нэр нөлөөг ашиглан өөрийгөө сурталчлах, өөрийн онцлогтой үндэстний соёлын тусламжтайгаар аялал, жуулчлал хөгжүүлэх, дэлхийн хүн зоны анхаарлын төвд орох, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, чингэснээрээ өөрийн улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангахыг хүсч байна. Монгол Улс бол Хятадын умард гол хөрш орон. Монголын үндэсний үзэл санааны урсгал, давалгааны онцлогийг хурц соргогоор танин мэдэх нь бидний хувьд Монгол Улстай эрүүл саруул харилцаа хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Монгол улсад хандах ӨМАН-н байр суурь

2007 оны 09-р сарын 09 Нийтэлсэн Horidoimergen
Хөх Толбо 2006.08.04 “Өвөр Монгол Ардын Нам /ӨМАН/ нь 1997.3.20-нд АНУ-н Нью-Йорк хотод анх албан ёсоор байгуулагдав. ӨМАН-н тэмцлийн эцсийн зорилго бол энхийн замаар Өвөр Монгол дахь Хятадын Коммунист намын ноёрхлыг эцэс болгож, тусгаар тогтносон Өвөр Монгол улсыг байгуулна. Эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэж буй Өвөр Монголын ард түмний шударга тэмцлийг чин сэтгэлээсээ талархан дэмжигч аливаа улсын иргэн НЭМАН-д элсэж гишүүн нь болж болно” ӨМАН-н хөтөлбөрөөс Өвөр Монгол Ардын Нам /ӨМАН/ нь түүхийн онцгой нөхцөлд байгуулагдсан бөгөөд эрх чөлөөнийхөө төлөө олон арван жилийн турш мятрашгүй тэмцэж ирсэн Өвөрмонголчуудын шударга тэмцлийн үр дүнтэй шууд холбоотой. Мэдээж, аливаа зүйл мэндэлж, торнин өсөж, түмэн бэрхшээлийг даван туулсны эцэст эрийн цээнд хүрэхжамтай. Үүнтэй адил, ӨМАН нь байгуулагдсанаасаа хойш олон бэрхшээлтэй тулгарч, гадаад дотоодын олон сөрөг хүчин зүйлээс шалтгаалан, энэдэж гэнэдэж, бүдэрч алдсан тал нэлээд бий. Бид алдаа дутагдлаа зоригтой хүлээн зөвшөөрч хатуу дүгнэлт хийж, цаашдын тэмцэлдээ улам зориг хатуужин, улам эв нэгдэлтэй, улам дайчин шаргуу тэмцэх болно. ӨМАН-н сүүлийн 9 жилийн тэмцлийн бартаатай замаар замнахдаа аажмаар нялх балчираасаа салж, өсөн өндийж, улам боловсронгуй, улам хатуужсан улс төрийн нам болж бойжиж байна. Дэлхийн улс төрийн байдал Хятадын дотоодын гүн гүнзгий хямрал, Түвд, Уйгар, Өвөр Монголын тогтворгүй байдал нь ӨМАН-г нэг өдөр ч амирлангуй байхыг үл зөвшөөрнө. Бид тасралтгүй ӨМАН-аа хөгжүүлж, намынхаа стратеги, тактикийг улам боловсронгуй болгож, бусад улс орон, бусад улс төрийн байгууллагуудтай харьцах талаар өөрсдийнхөө байр сууриа тодруулах шаардлагатай. Ингэсний үр дүнд ӨМАН нь сая Өвөр Монголынхоо хувь заяа, Өвөрмонголчуудын ирээдүйн төлөө үүрэх хариуцлагаа нэр төртэй биелүүлж, боловсорсон, хатуужсан, улс төрийн хүчин болж чадна. Тухайлбал, Монгол улсад хандах ӨМАН-н байр суурь тодорхой, зөв байх шаардлагатай. Учир нь Өвөр Монголчууд /Өмнөт Монгол/ хэдийгээр хэл соёл нэгтэй, удам угсаа нэгтэй Монгол үндэстний нэг хэсэг байгаа ч, Хятад Орос хоёр гүрний шахалтаар түүхийн бараг 100 жилийн турш Монгол улсынхаа нэгэн дээвэр дор, Монгол хэмээх нэгэн гэр бүлд багтаж амьдарч байгаагүй нь үнэн. Их гүрнүүд санаатайгаар Өвөр Монгол, Монгол улсын ард түмний хооронд яс хаяж, тэдний дунд зарим талаар үл ойлголгох, үл итгэлцэх уур амьсгал бий болгож чаджээ. Монгол улсын зарим ухвар мөчид иргэд Өвөр Монголчуудыг Хятадаас үл ялган, шууд “хужаа” гэж хараан доромжилно. Нэг талаас, тэд Өвөрмонгол хүнийг БНХАУ-ын иргэн хэмээн үзэж байгаа бололтой, бас орчин үеийн олон улсын гэрээ хуулиудын нөлөө нөлөөлсөн байж магадгүй. Нөгөө талаас, тэд Монгол улсын үнэн түүхийг хагас дутуу мэдэж байгаа, дэлхийг донсолгож байсан агуу Их Монгол үндэстний туулсан яруу алдарт замналыг гүйцэт мэдэхгүй, мах цусны тасархай Өвөр Монгол ахан дүүсээ дутуу ойлгосны гайгаар ийнхүү цэвдэг хүйтэн ханддаг болсон байна. Юутай харамсалтай! юутай инээдэмтэй. Монгол улсын мах цусны тасархай Өвөрмонгол ахан дүүс тань сайн дураар Хятадын эрхшээлд ороогүй шүү, хүчинд автан аргагүй эрхэнд Шар лууны аманд орсон /одоохондоо/. Үүнийг Монгол улсын ард түмэн минь ойлгоосой! Хятадын колончлогчдын харгис дарлал дор түмэн зовлон амсаж буй, эрх чөлөөнийхөө төлөө чадан ядан тэмцэж яваа Өвөр Монгол ахан дүүсээ зөв ойлгоорой. Өвөр Монгол ахан дүүсээ дандаа буруу ойлгож, цэвдэг ханддаг хүн Монгол улсад тун цөөн байгаа нь баярлууштай.Өвөр Монгол Ардын Нам энэ хэвийн бус үзэгдлийг Монгол улсын төрийн бодлого биш, Монгол улсын бүх ард түмний хандлага байр суурь биш гэдгийг сайтар мэдэж, зөв ойлгож байгаа бөгөөд хэзээ ч Монгол улс , Монголын ард түмэнд гомдож байгаагүй. Манай ӨМАН-н байр суурь тодорхой. Монгол улсын ард түмэн бол Өвөр Монголчууд бидний мах цусны тасархай ахан дүүс, бид бүгд Эзэн Чингис хааны баатарлаг үр сад мөн. Монгол улс зөвхөн Халх Монголчуудын эх орон төдий биш бас бүх Монголчуудын эх орон , дэлхийн Монгол туургатны хүсэн тэмүүлдэг Монгол Эх орон! Монгол хүн болж төрсний учир, бидэнд өөр сонголт байхгүй, учир нь бидний зүрх сэтгэл, оюун ухаан, амьсгаа бүр маань Монгол руу гагцхүү эрх чөлөөт, тусгаар тогтносон Монгол эх орон руу тэмүүлнэ, зөвхөн Монгол улс руу…Мэдээж, өнөөгийн Монгол улс хөгжлөөрөө АНУ, Япон, Баруун Европын улстай зүйрлэхийн аргагүй. Газар зүйн байршил, түүхийн болон орчин үеийн нөхцөл байдлаас шалтгаалан Монгол улс бүх монголчуудын хүссэнчлэн түргэн хөгжиж чадахгүй л байна, зарим талаар хоцронгуй хэвээр. Энэ бол үнэн. Хэдий ийм байгаа ч, ядуу зүдүү байсан ч эрх чөлөөт тусгаар тогтносон Монгол улс гүрнүүдтэй эрх тэгш харьцаж Чингис хааны маань байгуулсан “Монгол” хэмээх яруу алдарт нэрийг дэлхийд дуурсгаж байна, мандуулж байна. Монгол улс бол дэлхийн бүх монголчуудын зүрх сэтгэлийг нь соронзон мэт татсан эх орон, тэдний бахдан бахархах хүсэл мөрөөдлийн орон. “Сиймхий ч гэсэн миний гэр минь.Сэгсгэр ч гэсэн ээж минь” хэмээх Монгол зүйр үг бий. Учир иймд Монгол улсын өнөөгийн хөгжил нь удаашралтай, амьдрал ахуй нь хоцрогдонгуй гээд Монгол эх орноо голж гоочлох ёсгүй! Эрхгүй! Харамсалтай нь , зарим Өвөрмонголчууд Бээжингийн ухуулга сурталчилгаанд хууртагдан , “Монгол улс хөгжлөөрөө Өвөр Монголоос хол хоцорсон. Монголын Улаанбаатар манай Бээжингийн хаана ч хүрэхгүй” хэмээн балайрна, донгосно. Энэхүү байр суурь, хандлагыг ӨМАН буруу хэмээн үзэж байна. ӨМАН “Хөгжлөөрөө хоцрогдонгуй ч манай Монгол эх орон. Миний Монгол эх орон. Манай Бээжин биш, манай Улаанбаатар, миний Улаанбаатар!” гэсэн байр суурьтай. Түүх сөхөж, өнөөгийн бодит байдлыг үнэнээр нь өгүүлбээс: Хятадын эзэрхэг зандалчид Өвөр Монголын маань түрэмгийлэн эзэлснээс хойш, дэлхийн түүхэнд байгаагүй хамгийн харгис, хамгийн жигшүртэй колончлолын ноёрхолоо тогтоож , Өвөр Монголчуудын эсрэг аймаглан устгах, хүчээр хятадчилан уусгах төрийн бодого явуулж ирсэн. Монгол хэмээх нэртэй Монгол хүн бүрийг устгаж сөнөөхийн сацуу сая сая хятад цагаачдын Цагаан Хэрэмийн цаанаас Өвөр Монгол руу өдөр шөнөгүй нүүлгэн суурьшуулсаар… Монгол хэл соёл мөхөхийн ирмэгт тулаад байна. Цадахаа мэдэхгүй Хятад цагаачид хэмжээнээс хэтэрсэн тул Өвөр Монголын бэлчээр нутаг, газар ус, ой мод бүхэлдээ сүйдэж экологийн сүйрэлд нэгэнт орсон байна. Өвөр Монголчууд гал усны гашуун зовлонгийн дунд тарчлан зовж байна. Үүнийг дэлхийн бүх улс үндэстэн сайн мэднэ. “Булсан ч бултайна, далдалсан ч дардайна”. Харин ухвар мөчид зарим Өвөрмонголчууд Монгол гаралтайгаа умартан, Бээжингийн харгис ноёрхолыг жигшин үзэхгүй, зовж буй Өвөр Монгол ахан дүүсээ хайрлан өрөвдөхгүй мөртлөө өөрсдийг нь дарамталж буй хятад ноёддоо пүүдэр түрхэн гоёлж, магтан дуулж бялдуучилна. Юутай инээдэмтэй. Юутай гутамшигтай. Жинхэнэ боолын сэтгэлгээтэй боол! Эзнийхээ их хөрөнгө зоорийг магтан сайрхсан усан тэнэг боолтой адилхан, хөөрхийеэ. Зарим Өвөрмонголчууд ийм өрөвдөлтэй байдалд орсонд бид үнэнхүү сэтгэл зовинож үнэнхүү ойлгож ядаж байна. Эзэн Чингис хааны маань ижилхэн үр ач нь болсон Монгол улсын ард түмэн бол Өвөр Монголчууд бидний мах цусны тасархай төрсөн ахан дүүс мөнөөс мөн! Монголын ард түмэн түүхийн урт удаан хугацаанд, хоёр их гүрний хавчилган дор, далайд гарцгүй газар шороондоо, мянган бэрхшээл, түмэн зовлон туулан өнөөг хүртэл бүх Монголчуудын эх орон болсон Монгол улсынхаа эрх чөлөө, тусгаар тогтнол ба нэр хүндийг нь баттай хамгаалсаар, найдвартай мандуулан таpaacaap яваа нь юутай бахархууштай юутай баярлууштай! Дэлхийн бүх Монголчууд Монгол улсын ард түмнээр бахархана. Чин сэтгэлээсээ та бүхэнд баярлалаа гэж хэлж байна. Монгол улсын ард түмэн бол Өвөр Монголчууд бидний, дэлхийн бүх Монголчуудын ахан дүүс мөн. Бид та нараараа бахархаж явна. Халх Монголчууд ахан дүүс минь ээ, бид та нартаа хайртай шүү. Энэ хайр маань хэзээ ч дундрахгүй, зүрх сэтгэлд маань үеийн үед бялхан цалгилах болно. Монгол улс, Монгол үндэстэн маань үеийн үед бадран мандтугай! Өвөр Монгол Ардын Намын дарга Тэмцэлт /Ши Хай Мин/ Чингис хааны тооллын 801 оны өглөө. /Хятад хэлнээс орчуулсан М.Алтанбат/
Хөх Толбо 2006.08.04 Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг угтан Европын холбооны оронд цагаачлан амьдарч буй Өвөрмонгол Ардын намын гишүүд 2006 оны 7 сарын дундуур Шведийн нийслэл Стокольм хотод хурам цугларчээ.7 сарын 14-ний 15-17.00 цагийн хооронд Европ дахь ӨМАН-н төлөөлөгч гишүүд Стогкольм хот дахь Хятадын элчин сайдын яамны өмнө улс төрийн эсэргүүцлийн сүрт жагсаал зохион байгуулав. Жагсагчид гартаа “Өмнөт Монголчуудын хүний эрхийг хамгаалъя!”, “Монгол соёл, Монгол газар шороогоо хамгаалъя!”, “Өвөр Монголд эрх чөлөө, тусгаар тогтнол!”, “Өмнөт Монголын Ардчилсан Холбоо /ӨМАХ/-ны тэргүүн Хадааг даруй сулла!”, “Чингис хааны маань ариун онгоныг Монголчуудад буцааж өг!” зэрэг уриа лоозон барьж, Хятадын эрх баригчдаас Өмнөт /Өвөр/ Монголчуудын эсрэг явуулж ирсэн аймаглан устгах, хүчээр хятадчилан уусгах, түрэмгий эзэрхэх жигшүүрт бодлогыг нь эрс буруушаан, Хятадын түрэмгийлэгчдийн эсрэг шударга, ариун тэмцэлд эвлэлдэн нэгдэж тэмцэхийг бүх Монголчуудыг уриалан дуудаж, эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж буй Өвөр Монголчуудыг бүх талаар дэмжиж туслахыг олон улс, олон нийт, олон улсын байгууллагад хандан уриалга гаргав. Жагсагчид мөн ӨМАХолбооны тэргүүн Хадааг даруй суллахыг Бээжингийн эрх баригчдаас хатуу шаардав. 7 сарын 15, 16-нд хоёр өдрийн турш Өвөр Монгол Ардын Нам /ӨМАН/-н Европ дахь салбарын Анхдугаар Бүгд Хурал мөн Стогкольмд хуралджээ. Тусхуралд оролцогчид ӨМАН-ын Онцгой Их Хурлаас дэвшүүлсэн Токиогийн тунхаг” -н үзэл баримтлалыг үндэслэн, / 2006.2.26-27-нд ӨМАН нь Японы нийслэлд Онцгой Их хурал хуралдаж “Токиогийн тунхаг”-г батлан дэвшүүлэв. Өвөр Монголоо аврах тус намын тэмцэлийн стратеги, тактик, намын зохион байгуулалт, намын гишүүнчлэл, намын эгнээг өргөтгөх, Өвөрмонголд болон хилийн чанадад ӨМАН-н үйл ажиллагааг хэрхэн зохистой явуулах тухай олон чухал асуудлуудыг шүүн хэлэлцэж, нэгдсэн шийдвэр гаргалаа. Тус хурал бас “Өмнөт Монголын хүний эрхийн сан”-гаасаа 2 дахь удаагаа Өвөрмонголын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө мятрашгүй тэмцэж буй нэгэн тэмцэгчийг “Өвөрмонголын хүний эрхийн шагнал”-аар шагнахаар сайшаан батлав. Сономдоржийн Шинжилт /ӨМАН-н Европ дахь Ерөнхий зохицуулагч/

Тусгаар тогтнол

2007 оны 09-р сарын 09 Нийтэлсэн Horidoimergen
www.sonin.mn 2007.04.05 УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга Х.Баттулга бичиж байна 1911-2007 Тусгаар тогтнолын он дараалал 1911 онд монголчууд Манж Чин улсын дарангуйллыг эсэргүүцэн унагаж.улмаар “Зураг болсон Богд ламаа зулай дээрээ заллаа”. Манжуудын бусниулсан тусгаар тогтнол 200 орчим жилийн дараа сэргэж, Богд хаант Монгол Улсыг байгуулсан нь энэ. Харамсалтай нь, Богд хаант Монгол Улсын тусгаар тогтнолыг дэлхийн улс гүрнүүдээр зөвшөөрүүлэх явц удаашралтай байсаар Орос, Хятадын геополитикийн тоглоомд өртөн бодит байдлаа алдлаа. 1921 онд гамин, бароны хөлд үрэгдэж, зүдэрсэн улсаа сэргээхээр С.Данзан тэргүүтэй эх орончид зориглон хөдөлсөн юм. Тэд тулах түших андаараа улаан Оросыг сонгосон нь алсдаа тусгаар тогтнолыг маань барьцаанд оруулах тавилантай байжээ. Ардын хувьсгалын дараа нэрэн дээрээ тусгаар Монгол Улс болсон ч нидэр дээрээ коммунист Орос улсаас хараат боллоо. 1961 онд БНМАУ хэдий ЗСБНХУ-ын шууд нөлөөн дор байсан ч гэлээ НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болж тусгаар улс гэдгээ эрх зүин хувьд зөвшөөрүүлж чадав. Тусгаар тогтнол бодит байдал болох боломжийг монголчууд нэлээд хожуу олж авсан юм. 1990 онд коммунист систем задран унахтай зэрэг монголчууд МоАХ-ны удирдлагаар тусгаар тогтнол, эрх чөлөө, үндэстний язгуур эрх ашгийн төлөөх ардчилсан хувьсгал ялж, Монгол Улсын тусгаар тогтнол сая бүрэн утгаараа хэрэгжих боломж олсон, гэхдээ… ! Эргэлзээ Саяхны нэг өглөө “Салхи” хамтлагийн Бээжин хотод хийлгэсэн гэх клипийг ТВ-ээр үзлээ. Дараахан нь Ерөнхийлөгчийн хэмээх тодотголтой ТВ-9 сувгаар Монголын хамаг дуучдыг Хөх хотод тоглуулж буй нэвтрүүлэг гарч түүний эхэнд Хятадын зүгээс Монголын ядуу оюутнуудыг тэтгэх 150 сая төгрөг гардуулж байгааг “тод томруун” үзүүлэв. Таатай л зүйл. Гэнэт толгойд ойрмогхон Монголын хэвлэлүүдээр үзэгдэх болсон нэгэн зүйл судалгааны тайлангийн үг өгүүлбэр зурсхийн орж, магадлах хүсэл төрснөө уншигч та бүхэнтэй хуваалцаж байгаа минь энэ. “Монгол Хятадад нэгдэх боломжит байдлын судалгааны тайлан” хэмээх баримт бичгийг та бүхэн ч олж үзсэн байх. Анх уншаад Хятадын хэвлэл, интернэт хэлэлцүүлгүүдээр элбэг тэнэж байдаг зүйлийн нэг гэж бодож байлаа. Гэтэл уг тайлангийн үг өгүүлбэрүүд аль хэдийнээ хэрэгжээд эхэлчихсэн юм биш үү. Тусгаар тогтнол маань хэр баталгаатай байна вэ гэсэн эргэлзээ ТВ-9-ийн нэвтрүүлгийн дараа төрсөн юм. Дор дурдах баримт, мэдээллүүд нэгэнт олны хүртээл болсон зүйлс бөгөөд ганц ч шинэ үг, санаа нэмсэнгүй. Анхаарал татсан тайлан http://forum.mil.sina.com.cn веб хуудсан дээр байсан “Монгол Хятадад нэгдэх боломжит байдлын судалгааны тайлан” -г G.B гэж нэрээ товчилсон нэгний орчуулснаар олны хүртээл болсныг www.sonin.mn ба www.olloo.mn вэб хуудаснаас уншиж билээ. 2004 онд бичсэн гэх уг тайланд дурдсан стратегийн зорилтууд албан ёсны байр суурь биш гэж байгаа боловч биелж эхэлсэн нь түгшүүр төрүүлж байна. Монголыг Хятадад нэгтгэх явцыг түргэсэхийн тулд “бид яах ёстой вэ” гэж нийтлэлийг бичигч хятад асуугаад хэд хэдэн зам заажээ. Тодорхой авч үзье. (тод хараар тодруулсан өгүүлбэрүүд нь тайлангаас авсан хэсгүүд болно) “1.Соёл, боловсролын солилцоог ихэсгэх монгол их сургууль байгуулж, ар Монголын оюутнуудыг үнэ төлбөргүй, шалгалтгүй элсүүлж, тохирох насны залууст их сургуулийн боловсрол олгосноор эдгээр залуус түргэн хугацаанд зууч хүч болон тогтох юм. 2,5 саяхан хүнтэй Монголд боловсон хүчин нэг их хэрэггүй биз” Сонины мэдээ-Ерөнхийлөгч Н.Энхбаярт Халимаг, Буриад, Өвөр Монголын монгол хэлтэн театруудын удирдлага бараалхлаа. Өвөр Монголын өөртөө засах орны үндэсний хөгжим, бүжиг, дуурийн театрын захирал З.Мандах Монголоос БНХАУ-ын ӨМӨЗО-д оюутнууд урлагийн чиглэлээр үнэгүй суралцах боломжтойг дурдав. Удалгүй ТВ-9 энэ амлалт бодитой болохыг харуулж, 150 сая төгрөгийг том гэгчийн цаасаар хийн монголчуудад гардуулахыг харуулав. Хятадууд хүн ам олноороо сонирхдог урлаг, соёлын төрлүүдийг энэ зорилтынхоо хүрээнд онилсон бололтой. Хятад, монгол залуусын хайр сэтгэлийг харуулсан клипийг “Салхи” хамтлагаар хийлгэв. Зураг авалтыг нь Бээжингийн захын дүүрэгт хийлгэсэн байна. Саяхнаас ТВ-ийн бүх сувгаар хошин урлагийн нэгэн жүжигчин “Хятадад киногоо хийхэд хэцүү боловч сайхан байсан” тухайгаа баясан хуучлах болов. “Туйлын их аз завшаан” гэж “Өв залгамжлагч” киноны найруулагч онцоллоо. Жил гаруйн өмнө “Guys 666″ хамтлагийнхан зурагтаар ярьж байна. “Хөх хотын ойн тоглолтод оролцлоо. Биднийг “Хөх хот сайхан” гэсэн утгатай дуу зохиож дуул гэсэн. Бид татгалзаж, Улаанбаатараа дууллаа. Дуучин Наран харин тэдний үгээр дуулсан. Бүр хятадаар дуулсан шүү” гэж байв. Наран одоо Бээжин хотод дэвшин амьдарч, сурч байгаа бөгөөд “Guys 666″-г даруй “баяртай” хэмээн нутаг буцаажээ. Аль 1989 онд манай хошин шогийн нэртэй жүжигчин, найруулагчидтай ярьж суухад Хятадын гадаадтай соёлоор харилцах нийгэмлэг гэгч байгууллагынхан тэдэнд туслалцаа үзүүлье гэж идэвхийлдэг, кино хийвэл мөнгө төгрөг тусалъя гэж амладаг тухай ярьж байсан. Хожим нь энэ нийгэмлэг Амрыг хамгаалах яамны бүтцийн нэгж болох нь тодорч, Монголын том улстөрч нэр холбогдон шуугиан тарьсан билээ. Соёл, урлагийг ашиглах нь хоёр талтай юм. Аливаа улсын соёл, урлагийн одод нь нийгмийн дээд хэсэг, шийдвэр гаргах төвшнийхөн, улстөрчдөд хүрэх дөт зам болдгийг тэд тооцож байжээ. Нөгөө талаар соёл, урлаг нь тухайн ард түмний үзэл бодлыг төлөвшүүлэх үндсэн арга хэрэгсэл. Олон нийтэд хамгийн ихээр нөлөөлөх боломж. Үндэстний дархлаа юм. Үүнийг зөөлөн чичсээр сарниулж, дараа нь дураараа өөрчилнө. Ард түмэн даргын үгнээс оддын үгийг илүү сонсдог, ойлгодог, дагадаг. 1980-аад оны сүүлчээр урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Х.Дамдин “Чандаган цагаан өргөө” хэмээх уран сайхны киног өвөрмонголчуудтай хамтран хийсэн нь дэлгэцэд гарах гэж үйлээ үзжээ. Тэр цагт Дашдондог, Сарантуяа нарын дуучид Хөх хотод баарнаас өөр газар дуулах эрх авах гээд бардаггүй байж. Гэвч 1990-ээд оны дунд үеэс Монголын соёл, урлагт хандах Хятадын бодлогод өөрчлөлт орж эхэлсэн байна. Хориотой зүйлд тэмүүлдэг нь хүний төрөлх араншин. Хорих цагдах бус, нээх, дасгах нь үр дүнтэй гэсэн дүгнэлтэд хүрчээ. Хамгийн сүүлийн мэдээ. “2006 оны арванхоёрдугаар сарын дундуур Бээжин хотод Д.Нацагдоржийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо” Монголыг нэгтгэх арга замуудын тухай Тайланд дурдсан дараагийн зам нь-Садан төрлийн холбоо тогтоох. Маш үр дүнтэй уламжлалт арга ардууд ураглах гэж нэрлэдэг. Ар Монголын охин Өвөр Монголын бэр болсноороо бахархаж, гэр бүлийнхэн нь түүнд ерөөл хүснэ. Засгийн газар бодлогоор оюуны болон материаллаг урамшуулал дэмжлэг үзүүлж, цусан холбоог улам бүр бататгана. Энэ замыг бид яагаад ч нэмэргүй биз ээ. Хүний эрхтэй холбоотой, ээдрээтэй асуудал. -Эдийн засгийн харилцаа, тусламж дэмжлэгийг нэмэгдүүлэх. Хятад хэдэн мянган бээрийн алсад орших Африкийн ард түмэнд хүртэл жил бүр тоо нь тодорхойгүй ихтусламж дэмжлэг үзүүлдэг байтлаа хажуу элгэнд наалдах ах дүүгээ анзааралгүй байж чадахгүй биз. Засгийн газар санаачилга гарган, эсвэл ард түмэн хөрөнгө оруулалт хийн байгалийн нөөц, мэдээлэл, хөдөө аж ахуйд чиглэсэн их хөрөнгийг Ар Монголд оруулан түүхий эд нөөцийн бааз суурийг байгуулчихад хамгийн наад зах нь л Монголын эдийн засаг Хятадад түшиглэх нөхцөл бүрдэнэ. Монгол Улсаас БНХАУ-д суугаа худалдааны төлөөлөгч У.Уламбаярын өгсөн ярилцлага: -Сүүлийн жилүүдэд Монгол, Хятадын харилцаа үнэхээр эрчимтэй хөгжиж байна. 2006 оны байдлаар гэхэд Монгол, Хятадын худалдааны эргэлт тэрбум доллараас хол давчихсан. Албан бус мэдээгээр нэг тэрбум 300 саяд хүрсэн тооцоо гараад байгаа. 2005 онд 800 сая доллар байсантай харьцуулж үзвэл бараг 1,5 дахин нэмэгдсэн гэсэн үг. Хятадууд Өвөр Монголыг ар монголчууд атаархтал нь “хөгжүүлэх” бодлого хэрэгжүүлж байна. Зудад нэрвэгдсэн малчин айлд нисдэг тэрэг хүрч, хүнтэй малтай нь аварч байгаа сурвалжлага “Одон” ТВ-ээр давталттай гарахад хилийн наана суугаа монгол малчин эрхгүй шүүрс алдах ёстой аж. Тайланд дурдсан арга замууд ийнхүү хэрэгжиж байгаа учир нэмж тайлбар хийхээ больё. Харин олон улсын төвшинд хийхээр төлөвлөж байгаа ажлынх талаар тогтож ярья. Уг судалгаанд: -Өндөр зохион байгуулалтын хүрээнд олон улсын хэлэлцүүлэг явуулах, дараалал нь: 1)Монгол, Хятад бол ах дүүгийн харилцаатай, Хятад нь цаашдаа Монголд хамгийн харамгүй тусламжийг үзүүлж, хамгийн ариун найрамдалт харилцааг тогтооно 2)Хятад шилдэг боловсон хүчнүүдээ илгээж, Монголд модернизацын өөрчлөлт өрнүүлэхэд тусална 3)Хятад улс Монголын шашин шүтлэгийн эрх чөлөөг ямагт дэмжинэ 4)Хятад улс Монголын ардчилал эрх чөлөөний төлөөх эрмэлзлийг ямагт дэмжинэ 5)Хятад Монголын УИХ-аас (2000-2004 оны парламент бололтой) гаргасан Хятадад нэгдэх нийт ард түмний шийдийг дэмжинэ, энэ нь ардчилал, эрх чөлөөний хамгийн шилдэг илэрхийлэл юм 6)Монгол бол Хятадын дотоод засаглал юм, аливаа этгээд халдаж үл болно. Тайлангийн далд санааг тайлах нь Монголыг Хятадад нэгтгэх боломжийг судалсан гэх уг тайланд үл анзаарагдам хоёр зүйл байгааг нягтлан үзье. “Монголын Засгийн газар, төрийн бодлого” гэсэн бүлэгт…Шууд хэлэхэд, ард түмэн дээрээс юу гэж хэлнэ, түүгээр болдог, бүх нийтээр нь шийдвэрлэх захиргааны байгуулалтай байж болно. “… Монгол Хятадад эргэн нэгдэх шаардлага зогсолтгүй өсч, урьд нь Чин улстай нэгдсэн сайн сайхан амьдралыг хүсэмжилж, тэгээд ч хуурай ширүүн уур амьсгалтай, хаалттай газар орших хэтэрхий зовлонтой. Одоо ч мөн адил энэ шалтгаанаар УИХ-аас Хятадад дагаар орох саналыг албан ёсоор 43 дахь удаагаа дэвшүүлснээс үзэхэд Монголын ард түмэнд Хятадтай дахин нэгдэх өргөн үндэс суурь байна гэжээ. Миний мэдэхээр одоогийн УИХ-аас Хятадад нэгдэх асуудлаар ганц ч шийдвэр гаргаагүй, хэлэлцээгүй. 2000-2004 оны бин битүү УИХ тийм зүйлсийг хэлэлцсэн юм болов уу. Нөгөө талаар “ард түмэн дээрээс юу гэж хэлнэ, түүгээр болдог, бүх нийтээр нь шийдвэрлэх захиргааны байгуулалтай байж болно” гэсэн нь УИХ-ын үүргийг бүдгэрүүлж Ерөнхийлөгчийн засаглал тогтоох далд санааг илэрхийлээд байх шиг. Тайлангийн төгсгөлд “Хятад шилдэг боловсон хүчнүүдээ илгээж Монголд модернизацын өөрчлөлт өрнүүлэхэд тусална” гэж онцлон дурдсан нь монголчууд Ерөнхийлөгчийн засаглалд шилжих гээд бужигнаад эхэлбэл тэд юу хийхээр төлөвлөснөө хэлээд байна уу даа. Модернизацын өөрчлөлт гэдгийг нь “засаглалын хэлбэрийг өөрчлөх” гэж ойлгохоос өөр гарц Тайланг 2004 онд бичсэн гэхээр тэд үндсэн мэдээллээ 2000-2004 оны төлөв байдлаар боловсруулсан болж таарч байна. 2004 оны дараахнаас Ерөнхийлөгчийн засаглалд шилжих тухай яриа идэвхтэй түгж эхэлсэн нь энэ тайланг биелүүлэх, модернизацын өөрчлөлтийн эхлэл байсан гэж ойлгож болохоор байна. Ямартай ч үйл ажил, үзэл бодол, үндэс язгуур, дүр төрх нь маш эргэлзээтэй хүмүүс энэ тухай илүү чангаар ярьж байгааг уншигчид анзаардаг биз ээ. Тусгаар тогтнол 1990 онд олж авсан эрх чөлөө, тусгаар тогтнол маань хэврэгхэн байна. Буруутан нь монголчууд бид өөрсдөө. Бид түүхээр олгосон цаг хугацааг олигтой ашиглаж, тусгаар тогтнолоо эдийн засгаар бэхжүүлж амжихгүй байсаар өнөөдөртэй золголоо. Өдөр тутмын сонинууд “Хоёр хөрш маань сайндаад эхлэхээр Монголд дандаа хүндээр тусдаг” гэж халаглана. Халаглаж суухаар бий болсон нөхцөл байдалд яаж тэсч үлдэхээ бодох, тооцох, хэрэгжүүлэх хэрэгтэй байна. 17 жилийн 14-ийг нь үр дүнгүй өнгөрөөхөд МАХН голлох үүрэг гүйцэтгэсэн. Уншигч та ардчилсан хүчин нийгэмд ямар дэвшил авчирч байв, экс коммунистууд засаглаж байсан жилүүдэд юу болж байв гэдгийг эргэцүүлж нэг бодоорой. Ардчилсан хүчин орон сууцыг хувьчилж, эдийн засгийг либеральчлан, хувийн өмч бэхжих үндсийг тавьж, татварын дарамтыг арилгах, ард түмний нийгмийн байдлыг сайжруулах, орон сууцны хөтөлбөр, хүүхдийн мөнгө зэрэг бодлогыг дэвшүүлж, хэрэгжүүлж байлаа. Иргэдийн амьдрал төвшин, улс орон эдийн засгийн чадавхитай байвал тусгаар тогтнол илүү ихээр баталгаажна гэж бид үздэг. МАХН татварын дарамтыг ихэсгэн, иргэдээ үзэл бодлоор нь хавчин гадуурхаж, авилга хээл хахуулийг дэлгэрүүлэн, дарангуйллыг бэхжүүлэхэд хамаг анхаарлаа чиглүүлж байснаас биш ард түмэн лүүгээ чиглэсэн ганц олигтой хөтөлбөр хэрэгжүүлсэнгүй. “Мэргэн удирдагчийг” тахихыг тусгаар тогтнол гэж үзээд ч байх шиг. Тэднээр удирдуулаад удвал тусгаар тогтнол ахиад л хоосон зүйл болж, бусдын дохио зангаагаар хөдлөх цаг ойрхон байна. Тусгаар тогтнолоо баталгаажуулахын төлөөх бидний зүтгэл дуусаагүй байна. МоАХ, түүний мянга мянган гишүүд ард түмнийхээ эрх чөлөө, тусгаар тогтнолыг баталгаажуулах үйлсэд өөрсдөөсөө хамаарах бүхнийг хийх болно. Хэрэгцээ гарвал амь биеэ ч зориулна гэдгийг хатуу хэлье. Чингис хаан ба Хятадын кино урлаг Хятадууд Чингис хааны тухай уран сайхны хоёр ч кино, ТВ-ийн нэг цуврал бүтээжээ. Жүжигчин Дэлгэрийн тоглосон эхний кино нь 1980-аад оны сүүлчээр бидний монголчуудад танил болж мөчөөрхөх сэтгэлийг нь ноцоож байлаа. Язгуурын Өвөрмонголчууд уг кинонд Бээжингийн санаа бодол ихээр туссан хэмээн үздэг юм билээ. Дараа нь жүжигчин Түмэнгийн тоглосон “Нэгэн үеийн тэнгэрлэг хөвгүүн-Чингис хаан” киног Японы санхүүжилтээр бүтээсэн, Бээжингийн санаа бодлыг тусгаагүй зэрэг шалтгаанаар төдийлөн дэлгэрлийг олсонгүй. Гол дүрд тоглосон түмэн эвенх үндэстэн байсан болохоор монголчуудын хаанаа харамлах, өмчирхөх сэтгэлийг даваагүй ч байж мэднэ. Ингээд хятадууд гурав дахь оролдлогоо хийж 50 ангит ТВ-ийн цуврал бүтээжээ. Энэ удаа алдсангүй. Хөх нуурын монгол Баасанг гол дүрд нь тоглуулав. Цувралыг Хятадын ноёлох суваг CCTV1- гээр хоёр ч удаа давтан үзүүлсэн байна. Манайхан “Өвөрмонголын Чингис хаан” гэсэн тодотгол хайрласан уг киног Монголын бүх ТВ нэвтрүүлсэн болохоор уншигчид сайн санаж байгаа. Хятадууд өөрсдийг нь түрэмгийлж явсан, хятадуудтай үзэл санаа, мах цусны ямар ч холбоогүй хааны минь тухай кино хийх гэж яагаад ахин дахин хичээх болов. Мөнөөх тайланд дурдсан “Монгол, Хятад бол ах дүүгийн харилцаатай” гэдгийг олон улсад сурталчлах зорилтын хүрээнд хийж байгаа ажил юм болов уу. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Гао Шумао “Азийн зуун” сонинд (2004 он. № 001) өгсөн ярилцлагадаа “Хятад 56 үндэстнээс бүрдсэн бөгөөд монгол бол Хятадын үндэстнүүдийн том гэр бүлийн нэг чухал бүрэлдэхүүн юм. Чингис хаан, Хувилай хаан бол дэлхий дахинд алдаршсан Хятадын үндэсний баатар мөн. Монгол Улс тусгаар тогтносон учир шалтгаанаар Чингис хааныг Хятадын үндэсний баатар гэсэн түүхийн үнэнийг үгүйсгэж болохгүй” гэж хэлжээ. Эрх чөлөө, тусгаар тогтнолыг эрхэмлэгч монгол хүмүүст хандаж хэлэхэд бид тайвшрах цаг яагаа ч үгүй байна. Дотоодод маань ганцаар ноёрхох засаглалаа тогтоохын төлөө гаднынханд эрх чөлөө, тусгаар тогтнолыг минь худалдаж чадах хүмүүс бодитойгоор оршиж, бүр засаглаж байна. Түрүүчээсээ гаднынхантай нийлж газрыг хуваан идэж байна. Би энэхүү бичвэрийнхээ эхэнд тусгаар тогтнолын он дарааллыг зориуд жагсаасан юм шүү. Тусгаар тогтнол эргэлзээтэй болж байсан үе бүрт буруутан нь бид өөрсдөө, тодруулбал, үе үеийн удирдагчид маань урваж шарваж, гуйвж дайвж байснаас болж байсан гэдгийг сануулах гэсэн юм. Би түүхч биш, хуульч ч биш. Тусгаар тогтнолынхоо төлөө уншсан, харснаа эргэцүүллээ.

Negen Ar Mongol zaluugin Uvur Mongolchuud'taan ugsen zahiaa

2007 оны 09-р сарын 09 Нийтэлсэн Horidoimergen
D. Sainbayar 2007.04.12 Evii huurhii Uvur Mongolchuud mini !!! Huvi zayanii tuurug tuuhiin turshid Mongolchuud bidend tiim ch zuulun handaagui buyuu. Tertusmaa unuu tsagt Ih Hyatad gurnii kolonchilold bui Uvur Mongoliin nutagt tursun Mongol tsusnii tasarhai chinii huvi zayaa yutai uruvdum, yutai emgeneltei. Ene horvood yamar ch amid amitan uuriinhuu EXISTENCE, TENGERLEG ORSHIHUIN tuluu amidardag bilee l... Olniig es nurshin, uurt bodogdoj yavdag gants hoyor bodloo siiruuleye. Ta bugded neg bol Mongol ruu tsagaachilahiig bodoh, es buguus Baruund garch amidarah, bur es buguus huchirheg hyatadad sain uusaj tendee shingeh (olon hun durguitsej magad... gehdee l hoich uye ni baga zovoh bolov uu) 3 arga zam baina gej munhag bi bodnom. Hamgiin suuliin variant bol hamgiin etssiin arga baij boloh... Ene bol tanii yertuntsiig uzeh filosofios hamaarna. Ta amidraliig saihan hool idej, ger bultei bolj, sain mashin unaj, saihan baishind amidarahaar l tusuuldug bol, minii zuvluguu gevel: Ulam bur huchirhegjij bui Hyatadad sain uus. Ar mongol enee teree gej buu sanaa zov. Amia l sain avch yavahiig bod. Herev ta Hyatadad tursunduu, Uvur Mongoliin Uurtuu Zasah Orond tursunduu gunidag, chin zurh tani Mongoliinhoo tuluu tsohildog bol deerh arga zam bol medeej tanid taarahgui baij taaraa. Gehdee l huchtein umnu huchgui ni buruutai baidag tul Hadaa, Tegshee geh met baatarlag nuhdiin adil demii shahuu temtsel hiij tednii araas shorond buu orogtun. Shorond unguruusun 10, 20 jild hen ch yu ch ul olj doloono. Tuunii orond baruund garch ajil hii, mungutei bol, yum uzej nud tail, daraa ni ar mongold ochij saihan amidar. Mongold ochij huuli busaar amidarch ch bolno. Tand tegeh buren erh bii. Yaagaad gevel ta mongol tsustai Mongol hun uchraas. Amerikad baigaa 20,000 Mongolchuudiin barag 60 huvi ni huuli busaar amidardag.Yapond ch yalgaagui, Anglid ch mun tiim baigaa. Tegeheer uvug deedsiinhee nutagt irj bui ta bugd ene Mongolchuudaas iluu darhan erhteigeer Mongold "huuli busaar" orshin suuh erhtei agaad taniig Ar Mongolchuud harin huuhgui baih bolov uu gej bituuhendee goridoj baina. Erh chuluund umbasan Ar Mongolchuud haa saigui gadniihantai suuh ni elbegshij baigaa tul ta bugd ch gesen hariinhantai suuh asuudal deer tun neelttei hand. Ugaasaa ch tsag uye uur bolson, Hyatad huntei l bish bol hentei ch suuh ni hamaagui bolj baigaam bish uu? Amerikiin Negdsen Ulsad helnii kurs, ayalal, esvel yamar negen turliin vizeer irehiig bod! Irsen daruidaa anhniihaa jild ta political asylum status buyuu ULS TURIIN OROGNOL avah erhtei buguud uls orniihoo neriig baastaj, hari amia bodoj, ANU-iin zasgiin gazart ilt hudlaa yarij uls turiin orognol husch bui olon ar Mongolchuudiin hajuud ta bugd unen yosoor uls turiin orognol huseh erhtei ard tumen gedgee sain sanaarai. Negent ta bugdiin emgenelt tuuhiig delhii medeh tul ANU enerel hairandaa avah l bolno. Yer ni shudarga helehed Ar mongolchuud ta nariig neg ih toohgui ee, tooyo geed ch bidend tiim chadal baihgui odoogoor, Ted biye biyee hundetgen hairlahdaa tun taaruu talruugaa, chadal muhus uls. Hun amiin nasand hursen irgediin 10% buyuu 200 orchim myanga ni gadagshaa garaad yavchihsan, tertusmaa niigmiin hamgiin buteemj saitai irged ni shuu. Uldsen hun amiin 40% ni alban yosnii yaduuchuud. 30% orchim huvi bol alban yosnii toond ordoggui yaduuchuud huurhii. Tegeed uldsen dundaj ba tuunees deesh davhargiin bagahan huvi dund turiin alband alba hashij bui "irged" gej bii. Ted gadnii uls ornuudaas nuur ulain baij guij olson munguuruu ichih ch ugui zoriulah yumand zarahguigeer dundaas ni muljij ami zuudag bas ih sonin nuhduud. Za tegeed gadaadad garsan arvan huvi, Mongoldoo ajil albatai, bas tuunee unench shudargaar hiideg 20% humuus baina daa. Aa tiim, horvoo yertuntsuus tasraad heden zuun jil bolj bui nuguu malchidiig bi end shingeesen baigaa. Nuguu ehnii 2 bulegt. Yer ni Amerik ruu tsagaachlahiig l bodvol sain daa. Hyataduudiin gar dor zovj, setgeliin gund sharhtai, huvi tavilandaa gomdoj yavahaar delhiin zovson, darlagdsan ardiig ergeesee huuguugui Ellis arald saatan morilj, Erh chuluunii arald ihiig hiij buteej, delhiin standartaar amidarch, Delhiin irgen bolsugai! Bidnii eleg negt Uvur Mongolchuud ta bugd uursdiiguu l sain hugjuulegtun! Negen tsagt ta bugd Ar Mongoldoon duraar nisen buuj, erh chuluuteigeer amidrah uye ireh buyuu. Ter boltol bidnii deer suusan tur orvongooroo ergehiig hulee. Bidend 10 jiliin hugatsaa l heregtei! Ter boltol beltgeltei bai. "Fortune favors the prepared mind" buyuu "Beltgegdsen oyuniig aziin tenger ch iluutei harj uzdeg" gej neg unen ug bii shuu. Chin setgelees uchsun Ar Mongol humun bi, D.Sainbayar PS: yaarch bichseniig mini urshuunu uu

Монгол хүн хийгээд хятад хүн

2007 оны 09-р сарын 09 Нийтэлсэн Horidoimergen
http://www.dayarmongol.com 2007.07.1 B.Tumenulzii Ийм нэгэн материал олж уншаад сэтгэл эмзэглэхгүй байж чадсангүй. Одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө Өвөрмонголоос Монголд дүрвэж орж ирсэн нэгэн залуу Өвөрмонголчуудын өнөөгийн баян цатгалан мэт амьдралын хөшөгний цаадах далд нууцын тухай энэ нийтлэлд дурдсантай нэн төстэй түүхүүдийг хүүрнэж билээ. Монгол Үндэстэн Бидний үеийн үед түгшиж, болгоомжилж, улайран тэмцэж ирсэн түүх бол ердөө л өмнөд хөрштэйгээ хийсэн тэмцэл байдаг. Бид дайсагнагч сэтгэхүйтэйдээ ч бус, сөргөлдөгч эрх ашигтайдаа ч бус, ерөөсөө л тэгэж тэмцэхгүй л бол болдоггүй байсныг эдгээр бодит түүхүүд сануулна. Харин одоо, өнөө цаг үед, эсвэл маргааш юу болох гээд байна вэ, бүү мэд. Гагцхүү энэ бодит түүхийг маш олон монгол хүн мэдэж, уншиж, санаж, сэрж байх болтугай хэмээн Танид илгээлээ. Нийтэлж цааш цааш нь хүргэх байх гэж найдна. Б.Дармаабазар /Арлингтон/ Эх сурвалж "Зууны Мэдээ" Б.Түмэн-Өлзий 1960 онд ӨМӨЗО-ы Баарин баруун хошууны Баянтал суманд төрсөн. 1984 онд Өвөрмонголын Багшийн их сургуулийг монгол хэл, уран зохиолын мэргэжлээр төгсгөж, Ардын боловсролын яамны дэргэдэх сонин сэтгүүлийн газар сэтгүүлчээр ажиллажээ. 1994-1997 онд Япон улсад сурч, ажиллаж, 2005-2006 онд МУИС-д мэргэжил дээшлүүлсэн бөгөөд одоо Монголд амьдарч буй аж. Тэрээр “Царай”, “Голын дуун”, “Хүний нутагт”, “Хэнз бодол”, “Хэнз хурга” зэрэг дөрвөн номтой зохиолч хүн. Монгол, Хятад хэмээх хоёр үндэстэнд Азийн улс гэхээс өөр адил зүйл ховор гэж би санадаг. Миний хэлж байгаатай санаа нийлэхгүй шар царайтай, хар үстэй, намхан нуруутай, онигор нүдтэй гээд адил зүйл тоочих хүн гарах л байх. Гэхдээ л би хэлснээсээ буцахгүй. Хятад хүнийг эхлээд харахад боловсон, цэвэрч, өр зөөлөн, хүч тэнхээ сул дорой мэт харагдана. Харин монгол хүн болхи боодгой, хатуу ширүүн, тэр ч төрхөөрөө зэрлэгдүү харагдана. Yнэн хэрэгтээ ямар байдаг юм бол. Yнэн, худал хоёрын хооронд дөрвөн хуруу зайтай. Хүний эрээн дотроо, могойн эрээн гаднаа гэж дээдэс маань цэцэлдэг. Юутай ч энэ чигт бодол эргэцүүллээ бяцхан гилж, уншигч Тантай санаа бодлоо зүрхлэн хуваалцъя гэж шийдсэн юм. Монгол хүн сая танилцсан хүнтэйгээ их дотносдоггүй, яриа өрнүүлэх гэж ч зүтгэхгүй, таагүй санагдвал тэгсгээд нуруугаа үүрэн яваад өгнө. Харин хятад хүн бол өөр. Танилцсан хүнийхээ гарыг илж таалах энүүхэнд. Бүр өвөр түрийд орох нь уу гэмээр дотносно. Хятад хүн гараа талбиж ядан байснаа нэр ус, эрхэлдэг ажил тэргүүтнийг чинь мэдмэгцээ энэ хүн над хэрэгтэй юу гэдгийг ёстой л гялалзтал тооцно. Хэрэгтэй гэж үзвэл салахгүй наалдана. Юугаа ч өгөхөөс буцахгүй. Хэрэггүй гэж үзвэл “баяртай” ч үгүй, бүр эргэж ч харалгүй арилна. Монгол хүн гар барихдаа дуугарч ядаж байснаа хэдэн үг солиод, нутаг ус, нэр жилээ асуугаад сэтгэлд нийцтэй санагдвал олон жил ханилсан найзууд шиг юугаа ч уудлан ярьж хөөрөхөөс буцахгүй болно. Тамхилах юм уу, ганц хоёр хундага татвал бүр хүзүү хүзүүгээрээ тэврэн салах дургүй болно. Хятадад эх орноо алдуузай гэж өнөөдөр монгол хүн бүр сэтгэл зовниж байгаа нь үнэн. Монгол хүн гудамжинд хятад хүнтэй таарвал ядаж л хүйтэн харцаар ширвэн дургүйцлээ илэрхийлдэг. Цагаан хэрмээс Замын-Yүд хүртэлх их нутгаа хүн зоныхоо нэлээд хэсэгтэй алдсан Чингисийн хойч үеийнхний сэтгэлийн түгшүүрийн илэрхийлэл гэж үүнийг хэлмээр. Харин хэд хоногийн дараа хүйтэн харцаар ширвээд байсан нөгөө хятадтайгаа сайхь монгол тохиолдлоор танилцлаа гэж саная. Нанхиад зоог тансаг бэлдэж “найз аа, найз аа” гэж бялхартал инээд алдан хундага тулгахад “сайн хужаа байна, яах вэ, хужаад ч сайн хүн байх байлгүй дээ” гэж мөнөөх монголын сэтгэл уярна. Цаг элэхийн хэрээр найзын сэтгэл зузаарна. Тэгтэл “Ямаат уулын нүүрсний орд...” гэж яриа өдөхөд эх нутаг руу нь цаг үргэлж өнгөлзөж байдаг аюулт хятад бус, үй зайгүй найз хэлж байх шиг санагдана. Yүнийг зөвхөн эдийн шунал, эсвэл монгол хүний богино, мунхаг ухаантай холбон тайлбарлавал дэндүү өнгөц болно. Ядаж л ертөнцийн их, бага орнуудын ихэнх хотод “чайна таун” гэгч буй болоод, хятадууд олноор суурьшиж, өөрийн ахуй орчноо буй болгон тухлаад олон зууныг үдэж байгаа болохоор ингэж хэлж байна. Хятадууд хаана ч гэсэн эхлээд харахад бөхөлзөж, хүний ая дагаж амьдрах мэт санагдавч ямагт өөрийнхөөрөө, өөрийн ахуйгаа бүрдүүлэх гэж зүтгэдэг, санасандаа ч хүрдэг үндэстэн гэдгийг хаа сайгүй цэцэглэн дэвжиж байгаа “Чайна таун” нотолно бус уу. Яг л хиаг өвс шиг. Талбайд нэг л ургаад эхэлбэл тал нутгийг тэр чигээр нь бүрхтэл хярган хурган, цэнхэртэн ургадагтай үлгэр нэгэн гэсэн үг. Тийм болохоор үндэстний сэтгэл зүй, аж ахуй эрхэлдэг онцлогтой холбон асуудлыг авч үзвэл байдал илүү ойлгомжтой болно гэж санагдана. Чайна таун Америк, Англи, Герман, Франц, Италид бүгд бий. Yгүй газар гэж үгүй. Хятад айл байшингийнхаа гадуур хэрэмтэй. Шавраар босгосон Бээжингийн хааны орд гээд бод доо. Нүүдэлчин биднээс улс орноо хамгаалах гэхдээ байгуулсан цагаан хэрмийг ч санагтун. Өөрөөр хэлбэл, ихэс дээдэс, эгэл борог тариачин аль нь ч байлаа гэсэн байшингийнхаа гадуур хэрэм босгодог нь ёс. Хэрмэн хашааг туулан байшин өөд алхахад өмнөөс богшсон хурц үнэр хамар цоргино. Гэрт нь ороход хачин содон үнэр бүр ч тод, тэсэхүйеэ бэрх, нүд хорсгон, хамар сэтлэм ханхалдаг. Монголчууд цуу, жангийн үнэр гэж мэдэмхийрдэг. Yнэндээ бол энэ өтгөн, шингэнийх нь үнэр. Хөх хотын ойр тойронд хятад маягаар амьдрах болсон монгол айл цөөнгүй болсон нь гашуун үнэн. “Монгол, хятад айлыг юугаар нь ялгадаг вэ” гэж би нэгэн тариачнаас асуухад тэрээр “Шөнө бие засдагаар нь” гэж хариулж билээ. Олон улсын кино наадмын шагнал олон удаа хүртэж байсан Хятадын алдарт найруулагч Жан Ий Мүгийн “Хуучин худаг” кинонд “хятадын шээсний соёл”-ыг дэлгэцнээс үнэрттэл зураглаж, нийтэд дэлгэсэн болохоор хятадад дургүй нэгэн солиот монгол хэтрүүлж байна гэж намайг зэмлэхгүй нь лавтай. Энэ кино Токиогийн кино наадамд тэргүүн байр эзлэх үед би уг хотод амьдарч байсан юм. Суурьшмал соёл иргэншил дан ганц хятадынх биш. Гэхдээ л хятадын суурьшмалын соёл өөр үндэстнийхээс ялгаатай. Олон зуун жилийн турш адил гэмээр ахуй нөхцөлд өөр өөр соёл иргэншил төлөвшдөг ажээ. Хятадын соёлд олон юмны гадаад үзэгдэл хийгээд дотоод мөн чанар эсрэгээр байх нь нэн олон. Ямар сайндаа хятадын ухааны нэгэн охь манлай болох эрдэмтэн Сүнз “Yнэн хэмээгч худал болой. Худал хэмээгч үнэн болой” гэж бичихэв. Долоох шахам нялганаж байсан хүнээ хэрэггүй гэж санавал хувьсхийн эргээд баяртай ч үгүй алга болдог тухай би дээр өгүүлсэн. Харин одоо хүмүүний харгис-зөөлний тухай тогтож ярья. Хятадууд 1968 оны өвлөөс 1969 оны хавар хүртэл хугацаанд өвөрлөгчдийг хоморголон устгах ажиллагаа явуулсан. Хэд хэчнээн хүн үрэгдсэнийг энэ удаа орхин, хэрхэн харгис хэрцгий эрүүдэн тамлаж байсан тухай баримтаар өгүүлье. Эр эмийн амьдралд нүүдэлчин монголчуудыг дэндүү чөлөөтэй гэж үздэг хятадууд шавааралдсан, цухал орчиндоо өөрийн дураар байж чаддаггүйдээ хорсон бачимддагтаа тэр үү, нэн хорсолтой ханддаг улс. Дээр өгүүлсэн 1968-1969 оны хүчирхийллийн үед монгол охид бүсгүйчүүдийг хүчиндсэнийхээ дараа тамлан зовоосон тохиолдол тоолоход ч бэрх олон гарчээ. Сөнөд баруун хошууны Баянзүрх сумын Баянтал бригадын малчин Хорлоогийн ээж хүү болон аав бэр хоёрыг хооронд нь хүчээр хурьцуулсан тохиолдол ч гарсан. Энэ доромжлолыг тэсэлгүй аав худаг руу харайж, бэр боож үхэж, хүү мэсээр өөрийгөө хороож, ээж нь солиорсон. Yүшин хошууны Тугалтай бригадын малчин Цолмон, Балдан, сумын захиргааны ажилтан Донров нарыг илжиг, гахайтай хурьцуулж, “Танай Монголчууд малаас ямар ялгаатай юм” гэж даапаалсан явдал гарсан. Монголчууд Эрээн хотыг сайн мэднэ. Тус хотын даргаар 1960-аад онд Бао Гү Ляан хэмээгч монгол хүн ажиллаж байсан /Боржигон овгоо хятадчилан “Бао” болгох явдал Өвөрмонголын зүүн нутагт их байдгийн нэг жишээ бол энэ хүн/. Хотын дарга Бао ямартай ч буруудаж, түүний гор ар гэрийнхэнд нь үсэрхийлснээр эхнэрийг нь эрэмдэг зэрэмдэг болгожээ. Пан Шиү Ин хэмээх хятад Дөрвөд хошууны Баян-Овоо сумын бичээч Норовжамц гуайн нурууг зүсч тамласандаа сэтгэл үл ханан биеэр тэсэх байтугай сонсоход ч тэсэхэд бэрх тамлалд сөхөрсөн Норовжамц гуай амь тавьсан гэдэг. Тамлагдан ёолж, бахирсан хүний хэлийг огтлох, мэдүүлэг өгөхгүй бол чих, хамрыг нь огтлох, шүдийг нь бахиар зулгаан авах, толгой руу нь хадаас хадах явдал ердийн хэрэг байжээ. Дээрх олон жишээ баримт бол ном сударт бичиглэгдсэнээс олж түүвэрлэн татаж буй жишээ. Би бас уг харгис явдлын гэрч болсон хүмүүстэй ч нэг бус удаа биеэр уулзаж байсан юм. Тухайлбал, Өвөрмонголын Засгийн ордны Тамгын газрын дэд даргаар ажиллаж байсан Гаравуунсэнгээ гуайн шүдийг үр хүүхдийнх нь нүдэн дээр бахиар нэгбүрчлэн сугалан тарчилгаснаас хэдхэн хоногийн дараа нүд аньсан байдаг. Түүний хүү Батаатай Өвөрмонголын Боловсролын яаманд 1984 оноос хойш арваад жил хамт ажиллах завшаан над тохиосон. Тэрээр нэг удаа сэтгэлийнхээ аниагүй шархыг илчлэн дээрх явдлын тухай нулимс дуслуулан ярьж байсан нь одоо ч нүдэнд харагдах мэт болж байна. Манай Гургуултай сумын Равжаа гуайг “хадаастай хүн” гэдэг. Равжаа гуай миний аавтай найз, манайхаар орж гардаг байсан төдийгүй би охин Цэцэнгэрэлтэй нь дунд сургуулийн нэг ангид сурч байсан. Хахир цагт сумын даргын алба хашиж байсныхаа хувьд хятадуудын хараанд өртөж толгойдоо дөрвөн хадаас хадуулж, золоор амь гарсан нэгэн. Хүний толгойд хадаас хадсан гэхээр хүмүүн бус энэ авирт уншигч та цочирдон намайг “худалч” гэж бүү зэмлээрэй. Ийм явдал дэндүү олон гарснаас амьд үлдсэн ховор тохиолдол нь Равжаа гуай байсан юм. 1960-1963 оны өлсгөлөнгийн үед хятадууд нэг нэгнээ барьж идэх, аав ээж нь хүүхдээ идэх, 1966 оноос эхэлсэн 10 жилийн соёлын хувьсгалын үед хүн яаж алж байсан тухай хятадын Ша Чин, Ло вин, Жин Ий зэрэг зохиолчдын бичсэн баримтат туужуудаас жишээ татвал зөөлөн сэтгэлт монгол уншигч Та хар даран унтаж чадахгүй тул болъё. Хятадууд өөрийгөө 5000 жилийн боловсны түүхтэй, бичиж хураасан ном судраа зэрэгцүүлээд өрвөл дахин нэг цагаан хэрэм болно гэж гайхуулах дуртай. Бас ч ийн хэлж байгаад үнэний хувь бий. Тийм болохоор дээр миний өгүүлснийг өнө эртний явдал хэмээн бүү эндүүрээрэй. Эсвэл их үндэстний суганд хавчуулагдан хорссон нэгэн жижиг үндэстний төлөөлөгч бичгийн солиотын хийрхэл гэж бүү ташаа бодогтун. Энэ бүхэн тун саяхны явдал бөгөөд ном сударт бичигдэн нийтэд ил болсон баримт гэдгийг бас нэгэнтээ нуршин тэмдэглье. Интернэтэд, Хятадын өмнөд хэсэгт, 1990-ээд онд хүүхэд идэх явдал гарч байгаа тухай баримт тавигдах болсон. Мөн интернэтэд саяхан тавигдсан “Эв хамт намыг есөнтөө шүүмжлэх нь” номын 66 дугаар нүүрт “Фа Лүн Гүнг хэлмэгдүүлсэн нь” хэмээх бүлэг байх бөгөөд түүн дотор хүн тамласан тухай олон баримт өгүүлсэн байна. Монголчууд XIII зуунд дэлхийг дайлан дагуулахдаа ч иймэрхүү харгис хэрцгий тамлал хэрэглэсэн хэмээх баримт тэмдэглэгдсэнийг мөхөс би олж үзээгүй, сонсоогүй. Жан Зэ Миний нутаг Янжоу хот гэж бий. Монголчууд энд ширүүн эсэргүүцэлтэй тулгарч, хотыг эзэлснийхээ дараа арван өдөр цэргүүддээ дураараа аашлах эрх олгож, “Янжоугийн 10 хоног” хэмээх хядлага үйлдсэн гэж хятад сударт бичдэг. “Хүний цус дуутай урсч байлаа” хэмээн дүрслэн тэмдэглэсэн байх авч 700 жилийн дараа Өвөрмонголд хийгээд өөр хоорондоо хэрэглэсэн шиг тийм харгис тамлалын тухай тэмдэглэсэн зүйл байдаггүй юм. Өвөрмонголд 1960-аад онд анх ирж байсан хятадууд уранхай навтархайг нөмөрсөн, яг л Улаанбаатарын гудамжны согтуунууд шиг байлаа. “Хятад гэгч хамгийн ядуу, хамгийн хөөрхий, хамгийн аймхай улс” гэж намайг хүүхэд байхад томчуул ярьдаг байсанд би саяхан болтол итгэж байв. Гэтэл хятадууд үнэн хэрэг дээрээ хувийн эрх ашгийнхаа төлөө үхэхээс буцахгүй хатан зоригтон, шунан тэмцэгч гэдгийг би эр бие жагсаж, эрдэм ухааны зах зухаас зуусныхаа дараа түмэн олондоо хүчээ үнэлэн ажиллаж байж сая ухаарч билээ. Одоо хятадууд ганц Өвөрмонголд биш, дэлхий даяар тэлж, өргөтгөл хийж байгааг бид харж байна. Аймхай хүмүүс ингэж хүний улс дотор өөрийн “улс” байгуулна гэж үү. Ажил хийж, амь зогоох гэж Өвөрмонголд ирчихээд төдөлгүй эздийг нь зодож, олны олноор түрий барин элдвээр дээрэлхэж, охид хүүхнийг нь сүйтгэж байх гэж үү. Энэ мэт явдлын зах сэжүүр Монгол Улсад ч үе үе сонсогдох болсонд сэтгэл түгшинэ. ОХУ-ын Санкт-Петербург хотод хятадууд олширсонд орон нутгийн сахилгагүйчүүд дургүйцэн нэгдэж, нутгаасаа хөөн зайлуулахаар шуудран дэлгүүр лангууг нь сүйтгэж, эд барааг нь булаан дээрэмдэж, наймаачдыг зодож нүдэж сүрдүүлэх болжээ. Урд орой нь хөх няц болтол зодуулсан хятад маргааш нь мөн л орос наймаачдаас өмнө эртлэн ирчихсэн бээвийн зогсч байхыг хараад мэл гайхсан тухай хэвлэлд бичсэн байна. Уржнан /2005 онд/ Санкт-Петербург хотод хятадын гудамж буюу чайна таун байгуулах газар гаргаж өгсөн нь оросын түүхэнд анхны явдал болж байгаа гэнэ. Хятад хүн байгаль, амьтан ургамалд төрөлхийн өшөөтэй гэмээр улс. Цаг агаарын хувьд Өвөрмонгол Армонголоос харьцангуй дулаан, өвс ургамал илүү сахлагийн хувьд амьтан араатан ч элбэг байх ёстой гэж би боддог. Тийм ч байсан байх. Харин одоо агаарт нь элээ нисэхээ больж, газарт нь алаг даага харайсан ч тоос манардаг болоод байна. Манай нутагт усны шувуу донгодохоо болиод лав 20 жил болжээ. Хятадууд буга, зээрийг цэрэг арми хөдөлгөн алж, махкомбинатад хүргэж байсан. Yнэг, туулайг урхи хавхаар барьж, тарвага, зурмыг шарж идэж дууслаа. Монголчууд бид шувууны өндгөнд сүүдрээ ч тусгахыг цээрлэдэг. Хятадууд тийм ойлголт огт байхгүй, эрж олон, хормойлж авчраад л шарж иднэ. Хальсаа хариугүй цоолон гарч ирэх гэж байгаа ангаахай тааралдвал бүр шим тэжээлтэй хэмээн баярлан иднэ гээч. Хятад хүн хоосон газар харуутаа л анжис оруулна. Монгол газрын хөрс нимгэн болохоор гурван жилээс хэтрэхгүй хугацаа өнгөрөхөд л элс болно. Гэсэн ч хятад хүн амархан салахгүй. Элсэн дээр бордоо хаяж байгаад үр цацна. Бордоо ч тусаа өгөхгүй, ургац муудахын цагт орхиод өөр газар нутаг эрээд арилж өгнө. Хэдэн зуунж ил ургасан мод, ургамлыг ч хайрлана гэж үгүй зүгээр л түлэхээ бодно. Өдөр огтлуулахгүй хориод байвал шөнө очиж огтолно. Хориглосон хүнийг модтой хамт хөрөөдөж хаях ч энүүхэнд. Нутгийн маань модыг эдүгээ ил далд унагаж, түлж бараад одоо хоцорсон хожуулыг нь ухаж төнхөх болоод бас хэдэн жил болж байна. “Нүүрс шиг илчтэй түлээ байхад монголчууд мэддэггүй” гэж манийг мангарт үзнэ. Жимс ногоо түүхэд цаг улирал гэж байдгийг хятад хүмүүс хэрэгсэхгүй, дэрс хялганыг ногооноор нь хядаж, гүйлсийг болцуу нь хатуурахаас өмнө уралдан түүнэ. Өөрийнхөө өвөрт л оруулж бай-вал түүхий, дутуу байсан ч хамаагүй. Идэж уухынхаа учрыг яаж ийгээд л олно. Монгол хүн хийгээд хятад хүний тухай цоохор бодлоо хэлхэн уншигч Танаа өргөн барив. Адил эс адилын тухай дүгнэлтийг та бүхэн минь дор дороо болгоогтун. Харин би огт өөр хэмээх өөрийн бодолдоо үнэнч хэвээр үлдэж буйгаа зүрхлэн өчье.

Uvur Mongoliin Ardiin Namiin medee

2007 оны 09-р сарын 09 Нийтэлсэн Horidoimergen
Surunghuu medeelev 2007-08-08 "Uvur Mongoliin Uurtuun Zasah Oron" baiguulagdasanii 60 jiliin oigoor Uvur Mongoliin Ardiin Nam Asia, Europe, America'iin hed heden ulus't hitadiin koloonichilaliig eserguuchsen eserguucheliin chuglaan zohiyon baiguulj, deereh ulus ornuud't suugaa hitadiin elchin saidiin yaaman'd eserguucheliin bichig alban yosoor hurgelee. Ug eserguucheliin bichig't umnuut Mongol n hitadiin koloonichilaliin 60 jil'd ui olon hun altan amiaan aldaj, Mongol soyol usdaj, nutag belcheer evdegden, arad tumen yaduursan bodit unen'eer Hitadiin koloonichilal n Uvurlegchidiin uhul muhuliin davaand hurgesen unen baidaliig delgen, Umnuut Mongol'd aradchilal, hunii erhiig hundedgeen, Mongolchuud't ugeh yostai ereh medeliig n buchaan ugch, koloonichilaliin gav genjeen Uvurlegchidiin beyees avch hayahiig shaardajai. 2007 onii 8 sariin 8'nii udiin umniin 11 chag't Uvur Ardiin Namiin Mongol Ulus'tah tuluulegchid Ulaanbaatar hotiin Suhbaatar duureg't bairilah Hitad'aas Mongol'd suugaa elchin saidiin yaaman'd hurch eserguucheh bichigeen garduulah gev. Tuluulegchid ner us, ajil hereg'een dotogsh ulamjilaad hagas chag garai huleesen bolboch Hitadiin elchin saidiin yaamanii'hin eserguuchel'iin bichig'iig toson avhaar garch irsen'gui. Tuluulegchid arag boyuu Hitadiin elchin'd oroh Mongoliin irgen'eer dailgasan bolboch ter darai ug huneer buchaav. Hitadiin elchin said'iin yaamaniihin Uvurlegchidiin eserguucheliin bichig'iig ch huleen avah zorig'gui baigaa n koloonichilagchid'iin hulchigar chirai'gaan dahintaa haruulj, sanal eserguuchel'een taivang zamaar ilerhiileh'iig ch huleen zuvsheereh'gui kominist dureen uzuullee. Hitadiin elchin saidiin yaamanii'hin manai eserguucheliin bichig'iig huleen avh'gui ch bid eserguucheliin duu hoolai'gaan uur arag zamaar Hitadiin koloonichilagchidiin sonor't hurgeeh bolnoo gej Uvur Ardiin Namiin tuluulegchid Mongol Ulus'iin sonin medeenii'hin helej bailaa.

Үндэстний Асуудлын Улмаас 6 Вэбсайт Хаагдав

2007 оны 09-р сарын 09 Нийтэлсэн Horidoimergen
2007.07.30 http://www.hamagmongol.net Batsuuri 7-сарын 12нд Өвөр Монголд үндэстний асуудлын талаар хэлэлцсэн хэмээн Монгол Залуучуудын Форм (www.mglzaluus.com/bbs) хэмээх вэбсайт-ийг Хятадын эрх мэдэлтнүүд хаасан байна. НЬю Иорк-д байрлалтай Өвөр Монголын Хүний Эрхийн Мэдээллийн Төвөөс уг вэбийн админ Элсэнтэй холбогдож асуудлыг тодруулахад вэб ажиллуулах зөвшөөрөлгүй байсны улмаас хаагдлаа гэж мэдэгджээ. Гэхдээ Элсэн-гийн үзэж байгаагаар яг үнэндээ уг вэб хаагдсан шалтгаан нь Хятад дах үндэстний асуудлын талаар уг вэб форумд яригдаж байснаас боллоо гэжээ. Энэ нь Өвөр Монгол хүмүүсийн явуулдаг вэб хаагдаж буй анхны тохиолдол биш бөгөөд, 2004 онд Нутаг хэмээх вэб форум бас үндэстний асуудал, хориотой сэдвэээр мэдээ явуулж байсан гэсний улмаас хаагдаж байсан байна. 2002 онд анх нээгдсэн уг форум ямар ч хориотой, болдгүй зүйл, сэдэвээр ажилгаа явуулдгүй байсан, зөвхөн Монгол үндэстний хэл, соёл, ахуйг сурталчилсан үйл ажилгаатай байсан гэж админууд нь яриж байна. Өвөр Монголын Хүний Эрхийн Мэдээллийн Төвөөс мэдээлж буйгаар Хятадууд үндэсний задарлыг өөгшүүлсэн, салан тусгаарлах санаа бүхий хэмээсэн өөр 5 вэб сайтийг сүүлийн саруудад хаасан байна. Үүнд: Mongolian Landscape Forum, http://brgd.91x.net/bbs/, The New Tribe, http://www.huhe1121.com/php/index.php, Children of Grassland, www.minimongol.com, The Home of Mongols, http://ehoron.com/bbs/index.asp, The Steppe, http://www.talnutug.com Шинжээчидийн үзэж буйгаар Өвөр Монгол дах хүний эрхийн асуудал Түвд, Уйгаруудтай харицуулхад төдийлэн яригдадгүй учир нь Өвөр Монголоос хилийн чандад гарсан Өвөр Монголыг төлөөлөн ярих нэрд гарсан хүн байхгүйтэй холбоотой гэж үзэж байна. Түвдийн хувьд л гэхэд Далай лам, Уйгарын хувьд Рэбия Кадиэр (Нобэлийн шагналд нэр дэвшээд буй) гээд хүмүүс байна гэжээ. Мэдээг бэлтгэсэн Батсуурь

Medegma basgan

2007 оны 09-р сарын 09 Нийтэлсэн Horidoimergen

Бидний хєх толбо ийм учиртай

2007 оны 09-р сарын 09 Нийтэлсэн Horidoimergen
Эртнээс нааш бид "Хєх толбо"-ыг судалж учир зvйг нь тайлахыг хичээж ирсэн боловч тодорхой vр дvнд хараахан хvрээгvй билээ. Манэй дэлхий Нарны аймгийн есєн гарагийн гурав дахь га par нь бєгєєд гvн хєх єнгєтэй /бусад гарагууд нь шар, улаан, саарал, цагаан, хvрэн гэх мэт єнгєтэй байдаг. Дэлхий дээрх олон арьст хvмvvсээс зєвхєн Тєв Азийн монгол туургатан буюу, 1. Орос улсын Буриад, Тува, Халимагийн иргэд 2. Монгол Улсын иргэд 3. Хятад улс дахь Євєр монгол иргэд 4. Шинжан, Казакстан дахь Дєрвєн Ойрадын иргэд 5. Солонгос, Манж нутаг, Афганистан, Унгар зэрэг улсын зарим хvмvvст хєх толбо байдаг. /Тус хvмvvс тєв Азиас нvvж очсон/ Эдгээр хvмvvс эцэг, эхээс мэндлэхдээ л нуруу, бєгс, хондлой дээрээ хєх толботой тєрдєг. Тєв Азийн єндєрлєг хэсэг далайн тєвшнєєс 1000 метр, тvvнээс дээш єргєгдсєн газар нутагт, мєн антициклон хэмээх хєдлєшгvй тунгалаг хех цэнхэр агаартай нутагт оршдог. Монголчууд бид хєх єнгийг эрхэмлэдэг. Хєх єнгє нь Дорнийн гvн ухааны vзэл онолоор, эвдэн сvйтгэх болон бvтээн туурвихийн билэгдэл тэр эрч хvчийг єгєгч агуу их далд увдистай гэж хэлцэгдсэн байдаг тєдийгvй биднийг нэгэн vе дэлхийд хvчирхэг болгож, ирээдvйд ч хvчирхэг болохыг билэгдэж байдаг юм. Эх дэлхийг амьд махбод гэж "Буддын гvн ухаанд" Дорнын гvн ухаан vздэг. Дэлхий vvссэн тухайд, хvчит салхин давхаргын дунд. хийн мандал vvсч т.vvн дээр усан мандал тогтоно /Шинжлэх ухааны vзлээр орчлон нь агуу их тэсрэлтээс vvссэн гэдэг/. Эхийн хэвлийд vр бvрэлдэж байгаатай адил усан, шороон, хийн мандлууд бий болж сансрын арван сapaa гvйцээсний да paа усан мандлаасаа /эхийн хэвлийгээс/ хамгийн анхны хуурай газар зулай мэлмий нь цоорхой гарч єсч єндийн бvх л vе шатыг єєрєєр хэлбэл, газрын бvх элемент бий болох, арьс vс нь зузаарах, хєре ургамал бий болох, таван цул эрхтэн, таван тив, зургаан сав эрхтэн, зургаан далэй vvсэн бий болно, Тивvvд нь салах буюу rap хєлєє тэнийлгэж, ирээдvйд хєгшрєхдєє эргэж нийлэх, бvх л энергээ дуусч, голууд хатаж хуурайшиж тєгсєх тавилан туулна. Бид ч энэ хуулийн дагуу vvсч бий болж сав ертєнцийн vр нь 6олж заяасан шим ертєнцийн алтан хэвлий буюу азоны давхарга дотор єсєн бойжиж байгаа хvмvvн билээ гэж бичсэн байдаг. Манай дэлхийд Атлант, Энэтхэг, Хойд мєсєн, Номхон, Ємнєд мєсєн, Газар дундын тэнгисдалай гэж зургаан том ус байдаг. Тэгвэл хvний таван цул эрхтэнд уушиг, ходоод, элэг, цєс, дэлvv, зvрх, бєєр гэх мэт ордог. Дэлхийн тивvvд нь уг эрхтнvvдтэй хэлбэр хэмжээ, бvтцээрээ тєстэй бйдаг. Ази тивийн тєв хэегийн газарзvй нь амьд биет хvний толгойн хэсэгтэй тєстэй байдаг. Дээр дурьдсан дэлхийн анхны хуурай газар зулай мэлмий нь цоорхой гарч ирэн улмаар тэлж єсєн бойждог гэж бичсэнийг санавал одоогийн Орос улсад байгаа Байгаль н у у р нь дэлхий и хамгийн гvн /1642 метр/ цэнгэг устай /тус ус дэлхийн цэнгэг усны 25 хувийг эзэлдэг/ мэлмий нь болсон нуур юм. Тус нуурын гvн цэгээс доош хоёр тийш тэнцvvвтэр хэмжээтэй газарт Хєвсгєл нуур, Далай нуур /Хятад улсын/ хоёр дэлхийн Һvд мэт. оршдог. Хоёр нуурын дээд талд тахирлан хємсєг мэт Саяны нуруу, Керчмийн уул нурууд байдаг. Ийм гурвалжилсан тэгш хэмтэй гурван цэнгэг нуур єєр бусад тивийн алинд нь ч байдаг нь сонин. Мєн Байгаль нуурын доор хамар гэсэн нэртэй Хамар давааны нуруу уул байдаг. Байгаль нуурын гvн цэгээс эгц доош шугам татахад Хэнтий нурууны ноён оргил Асралт хайрхан /2800 метр/-аар дайрдаг. Энэ нь хvний хамрын хянган яс шиг мєн доошлон Дундговь аймаг дахь Их газрын чулуу уулаар дэлхийн хамар нь тогтдог байна. Бас дэлхийн гурван их усны /Номхон далай, Хойд мєсєн далай, Эх газрын/эй савын огтлолцол, гурван цэгиин уулзварыг шулуун дайрдаг. Мєн Сvхбаатар аймгийн Шилийн Богдуул /1777 метр/, Хэнгайн нурууны ноён оргил Отгон тэнгэр хайрхан уул /3905 метр/ нь дээрх хоёр нvдтэй тэгш хэмтэй байрласан ба хvний хацрын хоёр товгор мэт байрласан байдаг. Монгол нутгийн Алтай, Хангай нуруудын хоорондох Орог, Улааы нуурын тєв цэгийг дайруулан зvvн тал уруу шулуун татахад Замын-Vvд хvртэлх нутаг хоёр талаасаа эвтэйхэн хотгор газарт байрласан хvний ам мэт оршдог. Ємнєговь аймгийн "Елын ам" гэдэг газар vргэлж хvйтэн мєстэй байдаг. Энэ амны доод талын тєв цэг оочны хонхорхой шиг оршдог. Нэгэн домогт Монгол Улсын хааныг хятад тvш мэл єдєхєд ерєєсєє уурлахгvй байв. Гэгэл оочных нь сахлаас зулгаасанд тэрбээр маш их уурласан гэж єгvvлсэн байдаг. Байгаль нуураас дээш орших Сибирь /Шивэр, шигvv ой/ битvv ой байдаг нь хvний толгойн vстэй адилхан мэт. Хvний толгойн нvvр царайны хэсэг ямагт ил байж цэвэр тунгалаг агаараар амьсгалж, бусдыг харж тэдэнтэй харилцаж, оюун ухааны тєв болж байх ёстой. Хєх цэнхэр гарагийн хєх цэнхэр тэнгэртэй, хєх толботой хvмvvс болсон монгол туургатан бидэнд омогшил, бахархал, бардамнал байх ёстой. Хєх толбо нь биднийг дэлхиин толгоин хэсэг, нvvр царай, ирээдvй цаг, гэгээр-лийн /гэгээг эрэх/ хvч, билэгдэл мєн шуv гэдгийг заадагбилээ. Тєрєхєд маань байдэг хєх толбо арилан алга болдог бус арван нас хvрэхэд бидний цусанд шингэж, биеэр тарж эрч хvч, эр зориг, оюун ухааны эрчим хvч энерги болдог бэйна. Тэгээд ч манай улсад Дэлхиин энергийн тєв, ноен хутагт Данзанравжаагийн Хамрын хийд нь энэ хамар, ам болсон газарзvйн байрлалын тєв дотор ойролцоо байдаг. Иймд дэлхийд ховорхон хєх толботнуудыг євсєє идэн, ноцолдож, тоглож байгаад хоромхон зуурт сvйрч чулуужин эдvгээ музейн vзмэр болсон vлэг гvрвэлvvдтэй адил хувь зохиолтой байж, байлгах гэж оролдох ёсгvй. Хєх толбо vгvй болбол дэлхиин ирээдvй устаж vгvй болог. Дэлхий сєнєж, мєхнє гэдэг нь нэгхэн секундын л ажил. Дэлхий маань нэг сёкундэд гучин километрийн хурдтай эргэлддэгийгта бvхэн санацгаа. Эх дэлхийнхээ ирээдvйг бататгаж зєв амьдрахын тєлєє зvтгэцгээе. Дэлхиин нvvр царай болсон монгол туургатан бид улам олшрон, соёл боловеролтой, vндэсний хvчирхэг хvмvvс болж байгаль, газар нутаг, эх дэлхийгээ хайрлан хамгаалах vйлсэд байнга хувь нэмрээ оруулж чадвал дэлхий ээж маань баярлан бахдаж бvх хvмvvсийн ирээдvй ч улам баттай гэрэлтэх болно. Монголын мэдээ 2007-04-04

хариулав!!!

2007 оны 09-р сарын 09 Нийтэлсэн Horidoimergen
Сонирхтугай! Баримт№1 Нэгэн бяцхан эзлэж авах Даалгавар гуйцэтгэж яваад ус зееж явсан Хазара эмэгтэйтэй цэргууд тааралджээ. Цэргууд сандарч айсан эмэгтэйгээс араб англи тэр ч буу хэл хятдаар асуулт тавьж узсэн боловч эмэгтэй юу чойлгохгуй нь илт байжээ. Гэтэл тэдний дунд байсан халимаг цэрэг ойртон ирж яваад хачирхалтай юм сонсов. Эмэгтэй: -бич� намаг алтн, бич� намаг алтн! хэмээн орилж байжээ. Тэр цэрэг дехеж очоод халимагаар хэлжээ: - Таниг кун алшго, бич� ��тн! гэтэл эмэгтэй: - О, х��мнь, о, д�рк, д�рк, о, х��мнь, мана кел меддг б��� гэжээ. Тэгээд эмэгтэйг дагаж сууринд орж, ахлагчтай нь уулзжээ. Тэр нь нэг буурал евген байж. Менде, шурави, герт ор! гэж ахлагч найр тавин гэртээ оруулжээ. Цэрэг баахан тайвширсан тул хэлж гэнэ: - Танахс кучт� кев�р д��лднэ, мана церг нам яахан медж�хш! Эн цагас авн тадниг мана цер кенд�хн уга. Болв уг гиснтн хооосн уг. Танахс нанд иткхин тел�д юн кергт�? гэтэл евген: - Маднд бу (автоматы) боль œуйр кергт� гэсэн яриа болжээ. Энэ бугдээс узэхэд яг ч одоогийн бидний ярьдаг халх аялгуу биш ч яалт ч угуй Монгол хэл гэдэг нь ойлгомжтой байгаа юм. Би хэл судалдаг хун биш учир тайлбарлан хэлэх нь илуу бизээ. Гэвч чадан ядан халх аялгуунд оруулж узвэл : Битгий намайг алаач. Таныг хун алахгуй, битгий сандар. Дараа нь евгений хэлдэг Менде бол бидний евег дээдсийн хэрэглэж байсан, одоо бол буриад халимаг гэх мэт Монгол ундэстнуудийн хэрэглэдэг мэндчилгээний "Мэндэ амур" буюу Мэндэ хэмээх уг байх. Аа Шурави гэдэг нь орос цэргуудийг тухайн уеийн афганчууд нэрлэдэг байсан нэр болно. Гэх мэтээр тэд яалт ч угуй Монгол хумуус болох нь батлагдаж байгаа билээ! Энэ баримтыг узэж сонирхоё гэвэл бас www.kyrgyz.ru хэмээх сайтын форумаас узэж болох юм.

Хазара Монгол

2007 оны 09-р сарын 09 Нийтэлсэн Horidoimergen
Тэд мусульман шашинтай ч араб эрчvvд шиг эрvv амаар нь бавайсан сахал ургадаггvй тул бусдаас ялгардаг. Євєг дээдэс Чингэсийн монголчууд тэртэй зvvн зvгт оршдог гэсэн. Бидэнд тусламжийн гараа хэзээ сунгах бол. Холын хамаатан минь биднээс хавьгvй хvчирхэг хєгжилтэй байж таараа хэмээн єєр зуураа хазарчууд ярилцдаг гэнэ билээ. Энэ таталтыг би денгеж саяхан олж энд тавьсан болно. Бидний ахан дуус биднийг мартаагуй байхад бид бараг Хазара гэж хэн юм гээд явж байдаг. Таньдаг мэддэг хумуусээс "чи хазарууд гэж хэн болохыг мэдэх уу" гэхэд огт мэдэхгуй гэдэг. Харин тэд едий олон зуун жилийн турш эх Монгол хэлээ мартаагуй байгаа нь хамгийн бахархалтай бегеед бидэнд сургамж болох явдал билээ! Энэ сэдвийг узэж буй эрхэм ах дуу нар минь нэгдэх цаг болж байна. би энэ бухнийг ямар нэгэн нам улс терийн сонирхолын ууднээс биш Монголчуудыг эв нэгдэлтэй байгаасаа гэсэн сэтгэлээр бичсэн болно. Энэ удаа та бухэнд сонирхолтой байх болов уу хэмээн Афганистаны дайнд оролцож байсан нэгэн халимаг Монгол ахмад дайчны дурдатгалаас толилуулъя! Июнь 1987 года. "Ровно неделя, как прибыл в родную роту (был в отпуске)... Вечером уже ушел в горы. Снова ощутил знакомую тяжесть своего автомата. К сожалению, как и на всякой войне, бывают жертвы. У меня в этот выход погиб солдат... Тяжело, обидно и горько. Жалко парня. До невозможности жалко... Отпуск вспоминаю как о чем-то далеком". Декабрь 1987 года. "... Вернулись с гор. Там холодно. Задачу выполнили... На днях Новый год. Но я в это время буду в горах... Привязан чем-то к Афгану. Хочу, чтобы афганцы жили в мире... " Краткие, лаконичные, но емкие строки. Сразу видно, что писал военный. Ничего лишнего. Позже я спрашивал у Нарана Улановича, рассказывал ли он что-нибудь о встрече с хазарейцами. В ответ было краткое - нет. - Выйдя к склону очередной высотки, разведчики присели отдохнуть. По привычке заняли круговую оборону. Курить нельзя. Можно лишь сделать глоток воды. Вдруг из-за валуна выскочил маленький смуглый мальчишка и крикнул: "Шурави, менд, ямаран бяянчи", - засмеялся и тут же убежал. Мне на мгновение показалось, что я в Кетченерах или в Яшкуле, - вспоминал Геннадий Шалхаков, - я был готов к любому бою, но от такого... растерялся и вслед мальчишке крикнул: "Кембчи, хамаhас ирвчи?" - но его и след простыл. В то время я уже немного говорил на пушту и дари (афганские диалекты персидского), и мои товарищи подумали, что я говорю на их языке, но я был буквально в шоке, - откуда здесь калмыцкий мальчишка? " Пока думал, он прибежал снова и, подойдя ко мне, сказал: "Чамаг мана аксакалмуд кюляжяня, йовий!" Я встал и пошел за мальчишкой, ничего не понимая. Недалеко был их кишлак. На дастархане сидели старики. Головные уборы из хорошего каракуля, но верх почему-то из желтого шелка. Приветливо, мешая калмыцкий, монгольский и дари, поздоровались, меня угостили зеленым чаем, разговорились. Я спросил: "Откуда здесь калмыки? " Они ответили: "Мы не калмыки, мы - хазарейцы. А сюда пришли еще во времена великого и непобедимого Чингис-хана, мы - их потомки, поэтому сохранили язык, обычаи и традиции. " Язык их сохранился на уровне 13-14 веков, поэтому некоторые слова я не понимал, но догадывался по смыслу. Лишь слушая древнюю речь понял, почему мы в недавнем бою остались живы. И на миг, представив неукротимые монгольские тумены, подумал, вот с какими воинами не страшно было бы идти в бой. В подтверждение сказанным словам Геннадия Шалхакова, я нашел в газете "Совершенно секретно" № 1 от 2002 года о современных хазарейцах такие строки: "В провинции Каписа мне довелось наблюдать учения так называемого хазарейского батальона. Вглядываюсь в бесстрастные лица солдат. Их раскосые глаза пусты. А им, быть может, завтра снова в бой. Оттого безразличие к возможной смерти выглядит неестественным и пугающим. Дикие и жестокие, среди других национальностей, населяющих страну, они всегда считались низшей кастой... И готовы воевать против талибов и умирать во имя призрачной идеи создания своего государства - Хазараджат". Так что это за народ - хазарейцы? Советский и Новый энциклопедический словари этому народу посвятили лишь по 2-3 строки, в которых говорится, цитирую: "Хазарейцы (самоназв. - хазара), народ в Афганистане (1,7 млн. чел.1995) и Иране (220 тыс. чел.). Язык иранской группы. Верующие - мусульмане-шииты". Скромно и фактически ничего не сказано. Известный монголовед БЛ. Владимирцов, в своей книге "Чингисхан", изданной в 1922 году, пишет, что после убийства его послов "Потрясатель Вселенной" начал войну против Хорезмшаха Ала-ад-дин-Мухаммеда, которому принадлежали Туркестан, Афганистан и Персия. Кстати, нужно отметить, что именно Чингис-хан ввел обычаи - всегда беречь и охранять послов, который неукоснительно соблюдается и по сей день во всем мире. С 1219 по 1222 год, разгромив противника, Чингисхан вернулся в родной нутуг, оставив гарнизоны на завоеванной территории. В годы войны ЦК Народно-демократической партии Афганистана для высшего руководства советской армии подготовила брошюру "Особенности национальных, родо-племенных отношений в афганской обществе и его армии". Солидный раздел посвящен хазарейцам. Здесь говорится: "Хазарейцы, третья по численности этническая группа, представляет собой потомков монгольских завоевателей, поселившихся на территории Афганистана в XIII веке. Они проживают в основном в центральной части страны - Хазариджате (район включает провинции Гур, Узурган, Бамиан), а также в ряде крупных городов - Кабуле, Кандагаре, Мазари-Шарифе и Балхе. Общая численность - около 1,5 млн. человек. Говорят на особом диалекте таджикского языка (хазарачи). Наиболее крупные племена хазарейцев такие, как джунгури, проживают на обширной территории западных районов - Хазариджате (Центральный Афганистан), в южной части страны (Узурган), на севере (племя данкундов), северо-востоке (данвали, як-ауланги, шейх-али) и на востоке (бехсуд). Хазарейцы долго сохраняли независимость. Только в 1892 году афганскому эмиру Абдурахману удалось покорить Хазариджат с помощью пуштунских кочевых племен Здесь нужно обратить внимание на провинцию Бамиан, где находились древнейшие статуи Будды, высотой 35 и 53 метра, которые были взорваны в прошлом году талибами. Еще наше внимание могут привлечь такие названия племен, как джунгури, что, очевидно, означает "зюнгары" и "бехсуд". Среда дербетов Калмыкии есть такой аран, который называется "бексюд". Вполне возможно, что с одними из представителей вышеназванных племен Геннадий Шалхаков встречался в Афганистане. Ученый В. Кисляков в журнале "Советская этнография" в №4 от 1973 г. опубликовал статью "Хазарейцы, аймаки, моголы" (к вопросу об их происхождении и расселении), - где говорится: "Проблема этногенеза хазарейцев издавна привлекала внимание исследователей. Интерес к этому народу объясняется, прежде всего, его наиболее ярко выраженной монголоидностью, среди всех народов, говорящих на иранских языках... Важно подчеркнуть, что само название хазарейцев связано с числительным "хазар", что на персидском языке означает "тысяча". А в эпоху монгольской экспансии этот термин означал отряд воинов в 1000 человек. Вообще же большинство народных преданий связывает происхождение хазарейцев с Чингис-ханом и его преемниками... Уже В. Бартольд называл хазарейцев "иранизированными монголами". Г. Шурманн считает, что после истребления Тимуром войск чагайтайского царевича Никудера, хазарейцы продвинулись на восток, современный Хазарджат, и там осели. Они приняли культуру местных иранских насельников, с которыми смешались. По мнению Л. Темирханова, хазарейцы - народ, сформировавшийся в результате синтеза монгольских и таджикских элементов. Еще нужно отметить, что недалеко от города Герат расположен город Сари-Пули, который хазарейцы называют Сарпуль, точно также как мы называем Ставрополь. Анатолий ДЖАВИНОВ, "Бумбин Орн". http://www.hazaranet.com http://www.hazara.com http://www.hazara.org http://hazaraha.cjb.net http://www.hazara.net http://www.hazara.net/hazara/hazara.html http://www.wahdat.org/hazaras.html http://www.geocities.com/bamiannet/MAINPICTURES.html http://members.tripod.com/~ismat

Афганистан дахь Хазара Монголчууд

2007 оны 09-р сарын 09 Нийтэлсэн Horidoimergen
Афганистан гэх тев азийн халуу шатсан арабын орны Иран улстай хил залгаа баруун хэсгийн мужуудад бидний ойрын терел Хазара Монголчууд буюу Ил хаадын улсаас улдэж хоцорсон Монгол ундэстэн амьдарч байна. Тэдний тухай еерийн мэдэж буй зуйлээ хуваалцъя гэж бодлоо. Лалийн орнууд Монгол ба Туркийг "Талыхан" гэж нэрлэж заншжээ. Анхний талын хvмvvс болох Туркууд манай эриний 900 оны vэд Лалийн ертєнцєд орж ирж одоогийн Иран, Ирак, Афганийн болон Оросийн зарим нутгийг эзэлж улмаар одоогийн Туркийн нутагт сууршиж сэлжукууд гэж нэрлэгджээ. Нєгєє хэсэг нь Египэт, Сири, Либаний хавиар тєвлєрч Мамлукийн Султанат гэсэн улсыг байгуулжээ. Ингээд талыхан буюу Туркууд Монголчуудыг иртэлх 250 жилд царай зvс єєрчлєгдєж бас ч vгvй соёлжиж, сууршин амьдрах болжээ. 250 орчом жилийн дараа талаас дахиад Монголчууд ирлээ. Туркуудийн гаргасан зам туршлагаас ч сурсан зvйл бий байх. Хорезмиййн омголон шахийг цохиод Багдадийн халифийг сvйрvvлээд Пэрс, Иранийг Афгантай эзлээд Дэли бас хурэв. Хойд талд нь Азербайджан, Армян, Гvрж бусад уулийханг эзлээд сэлжукий Туркуудййг жаахан цааш нь шахаад одоогийн Иранийн нутагт байгаа Табриз хотод тєвлєрсєн Ил хааны гэж нэрлэгдэх улсыг байгууллаа. Энэ vед буюу Ил хааны єлзийт хаан Жэвш Рашуд Данаар Монголын тvvхийг олон хvний оролцоотойгоор бичvvлж бидэнд vлдээжээ. Дэлхийн дийлэнх Монголын гарт орлоо. Хойд талд алтан орд зvvн Европийг, зvvн талд Зvчийн улс тєв Азийг урд талд Хубилайн Юан гvрэн зvvн ємнєд Азийг хянана. Улмаар Ил хаанийхан лал шашинд орж тvvний гол тєлєєлєгч болсон бєгєєд Монголчуудын лал шашины хєгжилд оруулсан нєлєє нь тэднийг нэгтгэж шашиныг хvчирхэгжvvлж улмаар эдгээр орнууд Монголын хууль татвар, цэргийн онолуудыг авч хэрэглэсэнээр тодорхойлогдоно. Гэвч Хvлэгv хаан буюу Абу сайд хааны vхэл 1360 онд Ил хааны ордныг задалж олон бие даасан жижиг улс vvсжээ. Гэсэн хдий ч Иран дах монгол угсааны олон жижиг улсууд хэдэн зуун жил оршсоор байсныг Ираны тvvхийн номнуудаас харж болно. Энэ vеэр Персvvд ба Туркууд жаахан сэхээд авч, Узбекvvд ч мєн хєл дээрээбосоод ирэхээ болжээ. Гэхдээ бас л болоогуй байж. 1380 онд Самаркандад Монгол угсааны нилээн Тvрэгжсэн алтан ургийн хvргэн Тємєр хаан хvчийг олж байлаа. Тvvнийг олон улс булаацалддаг боловч тэр єєрийгєє Монгол гэж тооцдог нилээн Тvрэг цус холилдсон ч алтан ургийн хvргэн буюу курган гэж тэндээ монголчуудад дуудагддаг тvvгээрээ их бахархдаг тэр ч утгаараа алтан ургийн хvн биш боловч монголчуудын дэмжлэгийг олсон ажээ. Буцаад задарсан олон жижиг улсыг нэгтгэж 1400 он гэхэд одоогийн Афганистан, Пакистан, Энэтхэгийн хойд тал Иран, Ирак( арабийн ертєнцийг араб хэлээр ярьж бичдэг Сири, Либан, Иордан, Египэт, Арабийн эмиратууд гол тєлєєлєгч бєгєєд арабийн гол хvч Багдадийн халифатийг бут цохисон нь арабуудын хvчийг олон зуун жилээр сулруулсан юм гэжээ) Азэрбайджань Узбекстан болон уулийханийг бvгдийг нь нэгтгээд баруун талд Туркийн Анатолий хотод хvрч Мамлукийн туркийг дараад цаашлан одоогийн Израйл Сирийн маргалддаг Голань єндєрлєг дээр сэлжукийн туркийг Египэт лvv ухраажээ. Сэлжукийн туркvvд 1260 онд Чингисийн цэргийг, 1400 онд Тємєрийн цэргийг, 100 жилийн дараа Бабурийн цэргийг дамаскт зогсоосон эрэлхэг дайчид боловч Туркийн тvvхчийн бичсэнээр Монголчууд тэдний хvчийг сульдааж тэд улмаар Мамлукийн туркvvдийн эрхшээлд оржээ. Хэрэб тэр Египэтийг эзэлсэн бол одоогийн лалийн ертєнц тvvний гар дор бvрэн орох байжээ. Энэ vеийн талаар Сирийн тvvхч "Талын хvмvvсийг талыхан буюу Туркууд Монголыг Сирийн нутаг дээр зогсоосон юм гэжээ. Тэд хоорондоо цэргийн тактик засаглал, ахуй, соёл, хувцас, царай зvсээр тун бага ялгаатай байлаа...," гэж бичжээ. Ингээд Тємєр хаан эзэлсэн газраа єєрийн хvмvvсээ суулгаад фэрганийн тал руу буцлаа. Одоо тvvнд єєр нэг зорилго байв. Энэ бол хятадийг дайлаар мордох. Хятадууд монголчуудыг 1340 оны орчим хєєж явуулаад нилээд хvчирхэгжиж амжсан байлаа. Энэ vеийн хятадын тvvхийн ном дээр тэд Тємєр хаанаас айж сандарч байсан тухай их тод дурсчээ. Гэвч хятадууд азтай байж. Тємєр хаан 1405 онд дайнд бэлтгэж байгаад нас баржээ. Тvvний бунхан одоог хvртэл Самаркандад байсаар байна. Тємєр хааны vхлээс хойш Лалийн ертєнц хуваагдаж эхлэв. Монгол угсаанийхан ч тэр, Пэрс туркууд ч тэр тус тусын жижиг улсыг байгуулж эхэллээ. Гэвч энэ vед Монголчууд бас л хvчтэй Монголын энерги бас л зарцуулагдаж дуусаагуй байв. Євєєгєєсєє 100 жилийн дараа Тємєрийн ач хvv Бабур Самаркандад хvчийг олж эхэллээ. Буцааж их улсыг байгуулах зорилго тvvнд байв. Тэр зорилгоо авга ах нараасаа Кабул, Гэрат, Кандагарийг салгаж одоогийн Узбекийн нутагтай нэгтгэснээр эхэлсэн юм. Энэ vед Афганийн эдгээр хойтууд монголчуудын гар дор худалдааны том тєвvvд болон цэцэглэж байлаа. Ингээд Кабулд тєвлєрч улмаар Пэрс дэх Пэрс ба Монгол жижиг улсуудыг нэгтгэж Тємєр хааны буюу євєєгийнхєє замаар уулыхан буюу Азэрбайджан, Гурж, Армян цаашлаад Туркийн Анатолий хотийг дайлаар мордож дахиад л Сирийн нутаг дээр хvчтэй эсэргvvцэл vзээд цааш байлдалгvй буцжээ. Тvvний зорилго энэтхэг байлаа. Євєє Тємєр хааны Дэли-г захируулж орхисон жанжин vр сад єєрсдийгєє Хир хаан гэж єргємжлєєд бие даажээ. Тvvний эрхийг халсан зарлиг гаргахад тэрээр байлдая гэжээ. 1525 онд олон зуун заан бvхий Ибрахимаар удирдулсан Хир хааний армийг бутцохиж Дэлийг эзэлжээ. Ингээд Монголчууд Афганистан ба Узбекстан Энэтхэгт тєвлєрсєн Их Могул улсыг vндэслэлээ. Энэ vед хойд талд Алтан ордныхон сулдаж байлаа. Москвагаас урагш 200 км орших Куликовийн талд 1380 онд цохиулсан Алтан ордыхон Астрахан, Казань ба Кримд тєвлєч байлаа. Дєнгєж 1480 онд л Оросийн Иван ИЙЙ Монголийн дарлалыг тєгсгєл боллоо гэж зарласан бєгєєд тэр хvртэл татвар тєлсєєр байжээ. Казань Астраханийхан 1550 оны vед л Оросын эрхшээлд оржээ. Харин ногой татар буюу нохой татарууд болохоор бvр 1700 оныг хvртэл бие даасан байдалтай байсаар Оросын эрхсээлд оржээ. Кримийн татарууд харин Оттаманийн эрхшээлд 17 зуунд орж, улмаар оросийн эрхсээлд оржээ. Кримийн татарууд 18 зуун хvртэл Орос Украйнаас боол олзолж турк лvv зардаг байсан тухай бичигджээ. Энэ vеийг хvртэл тэд хvчирхэг хэвээр байжээ. Буцаад Дэлиг харвал Бабур хаанй Их Монгол буюу пэрс дуудлагаар Их Могхул эсбэл Их Мугхул гэж дууддаг улс Монголийн хvч хаашаа шилжсэнийг харуулна. Тэдний ємнє хатуу ширvvн 300 жилийн нас угтаж байлаа. Бабур байлдан дагуулагч тодийгvй сайн удирдагч байснаараа Тємєр хаанаас ялгарсан юм. Тємєр хааныг сайн байлдан дагуулагч болохоос тєрийн удирдагч байж чадагvй гэж нэгэн тvvхч дvгнэсэн байна билээ. Бабур єєрийн дурдтгалыг бичиж ур удамдаа vлдээсэн нь одоог хvртэл хадгалагджээ. Тvvний дуртгал нь Их Могул гvрнийг удирдах vндсэн номлол болж чадсан гэж дvгнэгжээ. Гэвч Бабураас хойш Их Могулийн хаадууд тvvний бичсэн гэрээслэсэн олон зvйлийг огт хайхраагуй юм гэжээ. Их Могул гvрэнд урвалт шарвалт, эрх мэдлийн дайн, архидалт энэ 3 бол тvvний хvчийг олон удаа сулруулж байсан юм тэр vр удамдаа ч сэргийл гэж гэрээсэлсэн юм. Гэвч монгол генд кодлогдсон энэ шинжvvд Их Могулын тvvхэнд мєрєє vлдээсэн юм . Ердєє л Бабурын дараах хvv Хумиян хаанийг Кабулд байсан тєрсєн дуу Карим нь Энэтхэгийн жанжинтэй нийлж Делийгээс ховхолж тvvний охид нь зах дээр доромжлогдож хєвгvvд нь засуулж дайнд олзлогдсон дээдсийн гэр бvлд халддагvй тухайн vеййн журмыг эвдэж байсан нь зєвхєн нэг жишээ юм. Энэ vед Монгол эмэгтэйчvvд эвлэрэх эвдэлцэхэд ч мєн олон vvрэг гуйцэтгэж байсан жишээ байна. Харин Хуимян хаан Каримийг бутцохиж нvдийг нь сохлоод орхисон гэдэг. Могул гvрний 2 дах хаан Хумиян одон орныг сонирхогч бичгийн их хvн байжээ. Тvvний шатнаас нь унаж амиа алдсан номын сангийн барилга Делид одоо хvртэл байдаг юм байна. Тvvний дараагийн хаан акбар бол хvчирхэг улс тєрийг товхинуулагч байсан бол тvvний хvv Жалангир хаан урлагийн олон бvтээлийг vлдээж бас архичин нэр зvvж байжээ. Тvvний хvv шах Жалан єєрийн хайрт хатандаа Таж Махалийг босгососн ажээ. Сvvлчийн хаан Арангзэуб бол байлдан дагуулгч байж. Тvvуний vед 1705 он гэхэд Могол гурэн одоогийн энэтхэгийг бvхэлд нь Энэтхэг Пакистанийн булаацалддаг Кашмириг мєн Пакистанийг Афганистантай хянаж байсан юм. Их Могулын ордны дээдсийн хэл Монгол -Турк хэл байлээ. (монгол ба турк хэл нэг хэлний аймаг буюу алтай аймгийн хэл болно) Тvvний Монгол иргэд нь дээрх улсуудад мєн Иранд нутаглан амьдарсаар байгаа тэдний нэрлэдгээр Хазара буюу Мянгатийхан гэх 6-7 сая монгол-турк-пэрс холилдсон хэлээр ярьдаг Монгол царайтай, мал аж ахуй газар тариалан эрхэлж амьдардаг ажилч хєдєлмєрсєгєєрєє хєршvvддээ гайхагддаг єєрсдийгєє эзэн Чингисийн удам гэж бахархадаг цагийн эрхээр тасарсан бидний цусны тасархай ажээ. Одоо харин афганистан дах Хазара нар адил шашины урсгал бvхий Иран Туркээс дэмжлэг авдаг гэжээ. Их Могулийн хаадын vлдээсэн уран барилгын хэдэн зуун бvтээл Могул архитекторийг шингээж єнєєг хvртэл vлджээ. Их Могул номын зохиолч эдгээр 7 хааныг эзэн хаан ба урлагийн их зvтгэлтнvvд гэж дvгнэжээ. Могулын 7 дах хаанаас 1707 -1740 оны хооронд 4 хаад зvй бусаар эрх мэдлийн дайнд амиа алджээ. vvний шалтгаанаар Могул гvрэн хvчин сульдсаар байжээ. 1720 онын vед Оттаманийн эмпирэ буюу Туркууд улам хvчирхэгжиж оргилдоо хvрсэн байлаа. Тэд одоогийн Египэт, Сири, Либан, Ирак, Иран, уулийн улсууд буюу Азарбайджан, Армян, Гvрж бусад жижиг vндэстнvvд Югославийн холбоны улсууд, Молдав, Румин, Блгар, Унгар мєн Кримийн Монгол ханатийг багтаасан улсуудыг хянаж байлаа. Тэд 1700 оны орчим Вена хотод ялагдсан нь тэднийг Европ руу цааш дайлахыг зогсоожээ. 1700 он гэхэд Иран дах Сафабидийн хаант улс Туркийн эрхшээлд орсон нь Могулын хаант улс Оттаманийн эмпирэ хил залгахад хvргэжээ. 1740 онд Оттаманийн туркууд Пелиг эзэлж Могулын хаант улсын элбэг баян эрдэнэсийн санг тоносон нь тод тэмдэглэгдэж vлджээ. Сонирхолтой нь Бабур хааны нэгэн vнэт дэлхийд нэртэй диамонд явсаар Англичуудийн гарт орж одоо Лондонгийн нэгэн музейд байдаг юм байна. Энэ vеэс Могулын хаант улс мєхєж эхэлжээ. Улмаар тэд Английн эзэмшилд Энэтхэг улсыг хvлээлгэж єгсєн ажээ. Одоо лалын ертєнцєд Португали, Франц, Холланд зэрэг єрсєлдєгчєє ялж чадсан Английн колонийн уе эхэлж байлаа. Английн хатан хаан Викториа 68 жил тєр барьж Английг колонийн их эзэмшигч гvрэн болгоход чухал vvрэг гvйцэтгэжээ. Англи улс Энэтхэгийн ємнєд хэсэгт худалдааны зорилгоор байгуулагдсан ийст Индиа гэдэг сомпаниар дамжуулан колонийн бодлогоо хэрэгжvvлжээ. 1860 онд Моголын сvvлчийн хаан Их бБитанийн ивээл энэ компаний асрамжинд дор байсаар Бирмд нас бржээ. Англичууд 1820 оны vед єєрсдийн анхны тагнуулуудаа худалдаачин эмчийн дvрээр Афганистанд илгээж эхэлжээ. Тэд ч дурсамжиндаа дэлхийн хамгийн аймшигт дээрэмчидтэй улс гэж Афганийг тэмдэглэхийн хажуугаар Кабул хотийн сайхныг магтаж тvvнд дурласаар зарим нь Афганд амиа алджээ. Єнєєдрийн Daily Mail сонин дээр Тартар нvvдэлчний дvрээр Афганистанд нэвтэрсэн Англи тагнуулын 1800 оны адал явдлыг бичжээ. Афганистанд явуулах Английн бодлогыг тэдний тагнуулууд Хэрат хотыг захирч байсан Камран гэх хазар эрийг дэмжиж улмаар тvvний гарын дор Афганийг нэгтгэх, нэгтэгсэн Афганийг ивээлдээ авснаар Иранд єєрийн нєлєєг нэмсэн Оросын хvч Афганд орж ирэхээс сэргийлэх зэргээр тододрхойлж байжээ. Улмаар Афганистан, Орос, Британийн завсрын бvс буюу буфэр орон болжээ. Энэ бодлого vндсэндээ Могулийн эзэнт гvрнийг Их Британийн ивээлд оруулсан аргатай тєстэй юм. Мєн эндээс Афганистанд 19 зуун гэхэд Хазара буюу Монголчууд хvн амын 50 %-ийг бvрдvvлж хvчтэй тєлєєлєлтэй байсныг харуулж байна. Афганистанд Английн анхны цэрэг 1840 онд оржээ. Энэтхэг, Англи цэргvvдийг Афганчууд хvлээж аваагvй юм. Улмаар гэр бvлийн хамт 17000 хvн 1842 онд Кабулаас ухарч Жалалабад орох гэж яваад замдаа бvгд алуулж 1 хvн амд vлдсэн нь Английн колончлолын тvvхэн дэх эмзэг толбо ажээ. Харин vvний єшєєг Афганийн гар хєлєєр дамжуулан Хазара нарыг аймаглан устгасан тухай Хазара вэб дээр бичигдсэнээр 2-3 сая Хазара хvн алагдаж улмаар Афганд тэд байр сууриа алдаж эхэлжээ. 1992 онд Оросын талыг барьсан Нажибуллаг умардын эвсэл унагаж тэдний удирдагчид Раббань болон Массоод нар олон хазар хvнийг хядсан бол Талибууд Хазара-ийн удирдагч Мазарийг хэлэлцээ хийнэ гэж уриад нисдэг тэрэгнээс шидэж алж улмаар хэдэн зуун Хазара хvнийг (Талибуудийн баримталдаг лал шашиний шит ба хазар нарийн суннь урсгал лалийн шашиныг ундэслэгч Моххамэдийн залгамжлагчийг тvvний хvv ба хvргэн гэдэг дээр санал зєрдгєєс биенийгээ хvлээн зєвшєєрдєггvй юм) устгажээ. Ийнхvv Лалийн ертєнцийг захирч байсан Монголчуудын vр сад єнєєг хvртэл байсаар байж хатуу ширvvн он жилvvдийг давсаар байгаа ажээ. Монгол улс Солонгос, Вьетнам, Орос зэрэг улсуудад дайны vед ч сvvлийн vед ч тусламж vзvvлж ирсэн туршлагатайн хувьд эдгээр цусны тасархай Монголчууддаа єнчинг нь асрах , залуусыг нь нутагтаа сургах зэргээр боломжоороо туслах боломжтой байх.

Доголон Тємєр Эмир (1336-1405)

2007 оны 09-р сарын 09 Нийтэлсэн Horidoimergen
Туркжсэн Монголын барлас омгийн ноёны хvv болох Тємєр Бухар хотоос баруун ємнєд зvгт орших Кеш хотод (Узбекстаны єнєєгийн Шахрисаба хот) бяцхан омгийн захирагчийн гэрт тєржээ. Багадаа зvvн хєлєє гэмтээж доголон болсноос Доголон Тємєр гэж тvvхэнд мєнхєрчээ. Хvvхэд байхаасаа цэргийн хэрэгт амьдралаа зориулахаар шийдэж дасгал сургуулилт хийж 12 настайгаас эцгээ даган дайн байлдаанд оролцож эхлэжээ. Лалын шашныг шvтдэг байсан нь узбекvvдтэй тэмцэхэд багагvй vvрэг гvйцэтгэжээ. Доголон Тємєрийн олон хvн захирах тєдийгvй тэднийг эрхшээлдээ байлгах цэргийн авьяас чадвар нь аль залууд нь илэрчээ. Дундад Азид ихээхэн газар нутаг эзэмшдэг, Чингис хааны удмын Тогтох ханд 1361 онд албанд орж тєдсєнгvй ханы хvv Ильяс Хожийн зєвлєхєєр дэвшиж Кашкадарьиний вилайетийн ( мужийн) захирагч болж тэр vед барлас омгийн иргэдээс бvрдсэн цэргийн багтай болсон байлаа. Гэтэл эрэмгий зоригоороо цэргvvдийн тєдийгvй харьяат иргэдийн дотор нэр хvндтэй болж байгаа Доголон Тємєрт Тогтох хан дургvйцэн гадуурхах болсноос аргагvйд тулж жаран цэрэг дагуулан оргож Бадахшаны ууланд гарч нуугджээ. Тогтох хан тvvний араас зуу шахам цэрэгтэй баг явуулсан нь отолтод орж хvйс тэмтрvvлжээ. Эрх мэдлийн тєлєє тэмцэлд зориг шулуудан боссон Доголон Тємєр туркмен омгуудын морин цэрэг захирч Балх омгийн захирагч, тэрчилэн Самаркандын эмир Хусейн нартай цэргийн холбоо байгуулж голдуу узбек иргэдээс бvрдсэн Тогтох хан, тvvний хvv И. Хожи нартай дайтаж тєдсєнгvй саяхны холбоотон Самаркандын эмир Хусейнд дайн зарлав. Удсангvй Дундад Азийн томоохон хотуудын нэг болох Самарканд хотыг эзэлж нийтдээ 100 мянга орчим цэрэгтэйгээс 80 мянга орчим нь хот, цайз хамгаалдаг Токлук ханы эсрэг байлдааны ажиллагааг идэвхжvvлж дайн, байлдаанд хатуужсан хоёр мянган морин цэргээ удирдаж Тогтох ханы цэрэгт хэд хэдэн удаа цохилт єгч 1370 онд Сырь мєрний нєгєє эрэг хvртэл элдэн хєєжээ. Энэ vеэс хойш Доголон Тємєр дайн, байлдаан хийхдээ хvний санаанд багтамгvй арга заль хэрэглэдэг болжээ. Тэрбээр Тогтох ханы цэргийг удирдаж байгаа хvv И. Хожийн нэрийн ємнєєс цайзуудын захирагч нарт хариуцсан цайзаасаа цэргээ авч Сыр мєрний цаад эрэгт гарах хуурамч тушаал єгч цайзуудыг эзгvйрсэн хойно нь бvгдийг нь дараалан булаан авчээ. 1370 онд Монголын олон аймаг, омгийн баян, язгууртан ноёд хуралдай хийж Чингис хааны удмын Кобул Шах Агланыг ханаар сонгосныг ДоголонТємєр хvлээн зєвшєєрсєнгvй, цэргийн хvчээ Монголчуудаар бэхжvvлж мєн онд Амударья, Сырдарья мєрнvvдийн хооронд орших Мавераннаром мужийн эмирээр єєрийгєє єргємжилж Самарканд хотыг нийслэлээр зарлаж нvvдэлчин омгуудын язгууртнууд, лалын шашны дээд лам нарын дэмжлэгтэйгээр Чингис хааны vр садын нэрийн ємнєєс бvх эрх мэдлийг гартаа тєвлєрvvлжээ. Газар нутгаа тэлэх байлдан дагуулалт хийхээр тєлєвлєж юуны ємнє армийн зохион байгуулалтыг боловсронгуй болгохдоо Монголчуудын байлдааны туршлага, баримталж байсан арга тактикийг их судалжээ. Доголон Тємєр чин vнэнч, байлдах ур чадвар тєгс 313 дайчдынхаа хамт эрх мэдлийн тєлєє тэмцлийг эхэлж тэд нар дотроос 10- г нь аравтын дарга, 100- г нь зуутын дарга, сvvлчийн 100 хvнийг мянгатын даргаар томилж бусдыг нь шадар жанжнаа болгожээ. Аравтын дарга нарыг цэргvvдээр сонгуулж зуут мянгатын дарга нарыг биечлэн тохоож " Ташуур, бороохойноос захирах нэр хvнд, хувийн vлгэр жишээч байдал тун чухал." гэж тэднийг сургамжилж байв. Аравт, зуут, мянгатын цэргvvд нь морины єнгє зvс, ємсєж байгаа хуяг дуулга, туг, хувцасны єнгєєрєє хоорондоо ялгагдаж байв. Чингис, Бат хаадын цэргээс ялгаатай нь Доголон Тємєр цэргvvддээ дайны олз хувааж єгдєг байсан тєдийгvй тогтмол цалин олгодог байжээ. Жагсаалын цэрэгт 2-4 морь олгоно, гэхдээ урамшуулын хэмжээг цэргийн албаны амжилтыг нь харгалзан хvртээнэ. Тvvнээс гадна байлдаанд vзvvлсэн гавьяаг нь vнэлж жагсаалын ємнє сайшаах, цалинг нь нэмэх, vнэт бэлэг, vнэт зэвсэг олгох, албан тушаал дэвшvvлэх, Баатар, Эрэмгий зоригт гэх зэрэг цол чимгээр урамшуулдаг байлаа. Тэрчилэн алдаа гаргавал цалинг нь багасгах зэрэг шийтгэл мєн ногдуулдаг байсныг нь дурдах нь зvйтэй. Доголон Тємєр армийнхаа гол цєм болох морин цэргийг хєнгєн, хvнд гэж хувааж хєнгєн морин цэрэг нь нум, 18-20 сум, сумны 10 зэв, сvх, хєрєє, шєвєг, зvv, бугуйл, ундны усны хvvдий, морьтой байх хийгээд 19 хєнгєн морин цэрэг аяны vед нэг морин тэргэнд эд зvйлсээ ачиж явна, торгон хvнд морин цэрэг нь дуулга, тємєр хуяг, илд, нум сум, хоёр морьтой байна, таван хvнд морин цэрэг дайн байлдааны vед нэг тэргэнд жад, сэлэм, бороохой зэрэг эд зvйлсээ ачиж явдаг байна. Тvvнээс гадна отолт, бvслэлт хийх, уулархаг газарт байлдааны ажиллагаа явуулах зориулалт бvхий тус бvр нь гучин сум бvхий нумтай хєнгєн морин цэрэг бас байжээ. Доголон Тємєр эмир туршлагатай цэргийн даргын хувьд найдвартай хамгаалалтад онцгой анхаардаг, морин цэрэг дайралт хийхэд тохиромжтой, бэлчээр сайтай, ундны усны эх булаг сайтай газрыг зориуд сонгож тулалдаан хийдэг байв. Цэргээ байлдааны журамд байрлуулахдаа, сум тавихад наранд нvд гялбахгvй байхаар зохицуулж нєєцєнд ихээхэн цэрэг vлдээдэг байжээ. Байлдааныг хєнгєн морин цэрэг эхэлж дайсан руу суман мєндєр буулгасны дараа морин цэрэг дараалан дайралт хийж эцэст нь нєєцєє оруулна, " Арав дахь дайралт ялалт авчирна." гэсэн зарчмыг баримталдаг байв. Доголон Тємєр эмир байлдан дагуулалтаа 1371 онд эхэлж 1380 он гэхэд есєн удаагийн аян дайнаар узбек иргэд оршин суудаг, єнєєгийн Афганистаны дийлэнх нутаг дэвсгэрийг эзлэн эрхшээлдээ оруулж эсэргvvцэл vзvvлсэн дайсны цэргvvдийн толгойг тасдаж пирамид босгож байв. Доголон Тємєр 1376 онд Чингис хааны удмын Тохтыхмаш жанжинд Алтан Ордны улсын хаан болоход нь цэргийн туслалцаа vзvvлсэн ч цаадахь нь хожмоо ачийг нь бачаар хариулж их хор учруулсан ажээ. Нийслэл Самарканд хотоо vнэт эрдэнэсээр дvvргэж эзлэн тvрэмгийлсэн орнуудаас нийтдээ 150 мянга гаруй уран гартан авчирч гоёмсог ордон харш бариулж тэдгээрийг Монголын цэргийн байлдан дагуулалтыг харуулсан зургаар чимэглvvлдэг байв. 1386 онд Кавказ руу дайн хийж Тифлис хотын ойролцоо болсон тулалдаанд гvржийн цэргийг бут ниргэн нийслэл хотыг нь тvйвээж хєрш орших Армянийг явуут эзлэжээ. 1388 онд Хорезмийн хаант улс ширvvн эсэргvvцэл vзvvлсэн ч монголын морин цэргийн удаа дараагийн дайралтыг тэссэнгvй, удсангvй бууж єгчээ. Гэвч Доголон Тємєр бууж єгснийг нь эс харгалзан нийслэл Єргємч хотынх нь бvх оршин суугчийг хvйс тэмтэрчээ. Энэ vед Жейхун (Амудырья) мєрний эрэг дагуух бvх нутаг Памирийн уулнаас Аралын тэнгис нутгийг Доголон Тємєр эмир эрхшээлдээ оруулсан байв. 1839 онд Балхаш нуурын зvг Семиречья нутагт, єнєєгийн Казакстаны ємнєд нутаг руу аян хийж дараа нь Персийн эзэнт гvрний нутаг руу хєлгийн жолоог залах vед нь Алтан Ордны улсын Тохтамыш хаан эмирийн нутагт халдаж хойд нутгийг нь тvйвээж байгаа тухай мэдээ авч нийслэл Самарканд хотдоо буцан ирж томоохон дайнд бэлтгэж эхлэжээ. Доголон Тємєр эмир Алтан Ордны улс руу 1389, 1391, 1394- 1395 онуудад нийтдээ гурван удаа аян дайн хийж тухай бvр нар тєєнєсєн хээр талаар 2500 километр зам туулж байв. Харин сvvлчийн удаа Каспийн тэнгисийн баруун эрэг дагуу Азербайжений нутаг, Дербент цайзаар дайрч явжээ. 1391 оны долоодугаар сард Кергель нуурын дэргэд болсон шийдвэрлэх тулалдаанд хоёр талаас тус бvр 300 мянга орчим цэрэг оролцож Доголон Тємєр эмирийн цэрэг ялж Алтан Ордны улсын нийслэл Сарай хотыг эзлэн тvйвээсэн ч тус орны нутгийг эрхшээлдээ авсангvй, нутаг буцжээ. 1395 онд Алтан Ордны улсыг дахин тvйвээсний дараа оросын нутагт хvрч хилийн Елец хот-цайзыг эзэлж тvймэрдсэний дараа яагаад ч юм буцан явжээ. 1392-1398 онуудад Перс, хєрш орших Кавказын чанад дахь нутгийг тvрэмгийлэхдээ 1394 онд Патила хотын ойролцоо Персийн Мансур шахын их цэрэгтэй томоохон байлдаан хийж дайсны хориглолтын тєв хэсэг рvv морин цэргийн дайралт хийсэн нь бvтэлгvйтэж нєєцєнд байсан хvнд морин цэргээ тулалдаанд оруулж байж сая нэг дийлжээ. Энэ ялалтын vр дvнд Персийн эзэнт гvрнийг бvрэн эрхшээлдээ оруулжээ. Персийн зарим хот, мужид монголчуудын эсрэг гурван удаа томоохон бослого гарахад тухай бvр зэвсгийн хvчээр дарж хот, сууринг нь тvймэрдэж оршин суугчдыг нь толгой дарааллан хvйс тэмтэрч байжээ. 1398 онд Энэтхэгт нэвтэрч энэтхэгчvvд ялагдашгvй гэж vзэж байсан Мератх хот- цайзыг бvсэлж газар доогуур нух ухаж эхлэсэн нь удааширахад залгамал шат ашиглан хотод нэвтэрч бvх иргэнийг нь хядсаны дараа цайзын хэрмийг нураажээ. Ганг мєрний эрэг дээр болсон нэгэн тулалдаанд Монголчууд морьтойгоо усанд орж энэтхэгийн усан флотилийн усан онгоцууд руу дайрч нум сумаар усан цэргvvдийг алж 48 голын завь, усан онгоцыг нь булаан авчээ. 1398 оны сvvлчээр Дели хотод дєхєн очиж Махмуд Туклакийн удирдсан цэргийг бут ниргэж хvн ам олонтой, баян хотыг оргvй тонон дээрэмдэж тээвэрлэж болох эд зvйлсийг нь Самарканд руу илгээж бvх байшин барилгыг нь нураан газрын хєрстэй тэгшилж деличvvд тєрєлх хотоо бараг зуун жил хєдєлмєрлєж байж сая нэг сэргээн босгож чадсан билээ. 1398 онд Панипат хотын дэргэд болсон тулалдаанд олзлогдсон зуун мянган энэтхэгийн цэргийг цємийг нь алж байлаа. Доголон Тємєр 1400 онд Сири улс руу аян дайңд мордохдоо, урьд нь эзлэсэн байсан Месопотамийн нутгаар дайрч Апеппо ( єнєєгийн Халеб хот) хотын ойролцоо хийсэн тулалдаанд сирийн эмирvvд удирдсан туркийн цэргийг талд ялж дараа нь хот- цайзыг эзэлж мєн л vнсэн товрог болжээ. Сирийн нийслэл Дамаск хотыг 1401 оны нэгдvгээр сарын 25- нд эзэлж vнэтэй цайтай бvхнийг нь нийслэл Самарканд хот руу зєєж амьд vлдсэн хорин мянга орчим иргэдийг мєн цааш харуулжээ. Сирийг эзлэсний дараа туркийн эсрэг дайн эхэлж хилийн Кемак цайз, Сивас хотыг эзэлж Туркийн нэгдvгээр Баязид султанаас энхийн хэлэлцээ хийлгэхээр элч ирvvлэхэд тэднийг айлгах зорилгоор 800 мянган цэргийнхээ жагсаалыг харуулж байв. Удсангvй Кизил- Ирмак голыг гаталж нийслэл Анкара хотыг бvслэв. 1402 оны зургаадугаар сарын 20- ны єдєр Ангара хотын хажууд болсон 300 мянган цэрэг, Энэтхэгээс авчирсан 32 байлдааны заантай Монголын цэрэг туркийн талын хєлсний крымийн татар, серб болон Оттоманы эзэнт гvрний олон ард тvмний тєлєєлєгчдєєс бvрдсэн 200 мянган цэрэгтэй тулж дайсны хоёр жигvvр рvv хийсэн морин цэргийн дайралт, тэрчилэн 18 мянган крымийн татаруудыг урвуулан авснаар ялалт байгуулжээ. Дараа нь тэнгисийн эргийн Смирна хотыг эзэлж Дундад Ази руу хєлгийн жолоо залахдаа зам зуур Гvржийг байлдан дагуулжээ. Vvний дараа хєрш орших орнууд нь байлдан дагуулалтаас нь эмээж эрхшээлд нь орсноо мэдэгдэж ихээхэн татвар тєлбєр єгдєг болжээ. Тухайлбал 1404 онд Египетийн султан, Византийн эзэнт гvрний Иоанн хаан Доголон Тємєр эмирт асар их бэлэг ирvvлж байв. Чингис хааны цэргийн байгуулалтын уламжлалыг vргэлжлvvлж асар их цэргээ чадамгай удирдаж байснаар аугаа их байлдан дагуулагч Доголон Тємєр том эзэнт гvрэн байгуулж чадсан юм. Хятад руу аян дайн хийхээр бэлтгэж байхдаа 1405 онд єєд болж гэрээслэл ёсоор нь эзэнт гvрний нутаг дэвсгэрийг нь хуваан авсан хєвгvvд нь хоорондоо дайтаж амьд vлдсэн цорын ганц залгамжлагч Шарук нь 1420 онд Самарканд хотод эмирээр заларчээ.
Монголчууд бид 13-р зууны тэртээ Евро-Азийг эзэгнэсэн агуа том эзэнт гүрнийг байгуулж чадсан билээ. Энэ их гүрнийг байгуулахад Чингис хааны маань ялагдашгүй хүлэг баатрууд болох Зэв, Сүбээдэй нарын аян дайны их үйлс үлэмж нөлөө үзүүлсэн юм. Зэв, Сүбээдэй нар 20.000 морин цэрэгтэйгээр Хорезмын шахыг устгах даалгавар аван мордсон билээ. Замдаа тэд Монголчуудын захиргаанд дагаж орсон хотуудыг тонон дээрэмдэж алба гувчуур оноож эсэргүүцэл үзүүлсэн хотуудыг устган сөнөөсөөр явжээ. Зэв, Сүбээдэй нар 1220-1221 оны хөгжил мандлын туйлд хүрэн асар их хүчирхэгжээд байсан Христосын шашинт Гүрж улсын нутаг дэвсгэрт орон 3-р Георгий хаанаар удирдуулсан Гүржийн хүнд морин цэрэг бүхий хүлэг баатруудын шигшмэл армитай тулгарчээ. Монголчууд тулалдааны дасаж дадсан арга барилаа хэрэглэн ямар ч ач холбогдолгүй жижиг дайралтууд хийн эсрэг талаа туйлдуулж байснаа гэнэтхэн цөмөөрөө хумин дайрч Гүржүүдийг хиартал цохижээ. Тэдний тулалдааны бас нэг онцлог нь бөөн хүчтэй дайсан руугаа бага хүчээр гэндүүлэн довтолж улмаар ухрах тактик барин ухарч явж байх замдаа байлдааны ажиллагааг чадварлагаар хийж чаддаг байсан явдал юм. Гүржийн хүнд морин цэрэгтэй маш богино хугацаанд хурдан байр сэлгэх чадвартай Монголын морин цэрэг гарз хохирол багатай тулалдаж байсан байна. Мөн Монголчуудыг бага хүчээр довтлоод ухрах тактик хэрэглэхэд дайсан этгээд Монголчуудыг зугтаж байна гэж санан түүний араас өөрсдийн шилдэг гэсэн баг цэргийг илгээж бут цохиулах гэдэг боловч тэднийг цаана нь Монголын жинхэнэ арми хүлээж байгаад бут цохидог байна. Ингэж их хүнтэй цэргийг бага багаар хүчийг нь сарьнуулан бут цохих аргийг түүхэнд Нохой хэрэх арга гэж тэмдэглэн үлдээжээ. Энэхүү байлдааны аргыг зүйрлүүлэн тайлбарлахад том хад чулууг хэсэг хэсэгээр нь эмтэлж нураахтай утга нэг юм. Ийнхүү Зэв, Сүбээдэй нар дундад ази болон арабын ертөнцөөр хүссэн газраараа хөндлөн гулд аялж байлаа. Хорезмын шахыг устгасныхаа дараа тэд эзэн хаанаасаа буцаж ирэх даалгавар авсан бөгөөд Монголын цэргийн бодлоготон энэ 2 жанжин хачин зоримог төлөвлөгөө боловсруулжээ. Тэд тоногдон талагдсан ар кавказаас өөрсдийн үл мэдэх Европод цөмрөн орохоор шийдэв. Энд Монголын морин цэрэг Оросын армитай тулгарсан юм. 80.000 гаран хүнтэй Оросын армитай 20.000 хүрэхгүй хүнтэй Монголын арми тулалдсан энэ түүхт тулалдааныг Оросын цэргийн түүхчид хар дарсан гутамшигт жилүүдийн эхлэл байсан гэж үздэг.Энэ тулалдаан Монголчуудын бүрэн ялалтаар дуусч Оросын томоохон Вангууд бүгд олзлогдон алагджээ. Ийнхүү энэ 2 жанжин эх нутагтаа ирсэн юм. Тэгвэл энэ аян дайн яагаад ийм эрдэмтэдийн анхаарлыг татна вэ гэсэн асуулт гарч ирнэ. Зэв, Сүбээдэй нарын энэ аян дайн нийт 8000 км замыг туулсан бөгөөд энэ бол Морин цэргийн түүхэнд байж боломгүй зай юм. Гэвч энэ зайг Зэв, Сүбээдэй нарын Морин цэрэг туулж зорилгоо биелүүлсэн юм. 20.000 цэрэгтэйгээр ази европын хөндлөн туулж дааралдсан газар болгондоо ялалт байгуулж явсан энэ баг цэрэг бол дэлхийн түүхэн дэх хамгийн шилдэг баг цэрэг мөн гэж үздэг юм. Тэд тулалдсан томоохон тулалдаанууд байнга хүчний асар ялгаатай байдалд болдог байсан ч ялалт дандаа тэдний талд байдаа. Гүржүүдтэй тулалдсан тулалдаанд гэхэд л гүржийн 200.000 цэрэгтэй тулалдсан тухай баримт байдаг бол Оросын 80.000 цэрэгтэй тулгарсан тулалдаан бас л одоо болтол энэ аяныг нууцлаг болгосоор. Зарим нь энэ бол тэдэнд далдын ямар нэг хүчин туслаж байсан байх хэмээн аргаа баран үстэй толгойгоо маажиж байна. Энэ бол ямар нэг далдын хүчин бишээ энэ бол Монгол цэргийн дайчин чанар тулалдах урлагаар тодорхойлогдох зүйл юм. Их зөгнөгч Носдрадумас 2011 он Бурханы ташуур буцан ирэх бөгөөд Монголчууд дахин дэлхийг эзлэх болно гэсэн нэгэн мөр түүний зөгнөл дунд байдаг ажээ. Болж буй бүхий л үйл явцийг ажиглахад Монголчуудын Генийн идэвхжил 700-800 жилийн давтамжтайгаар болдог болохыг эрдэмтэд бичсэн байдаг бөгөөд энэ Генийн идэвхжил болох болгонд Монголчууд дэлхийн түүхэнд маш ихээр нөлөөлдөг болохыг тэд баталсан байдаг. Тэгвэл одоо Монголчуудын Генийн ээлжит идэвхжил одоо нэгэнд эхэлжээ. 1206 онд болсон Генийг идэвхжил дэлхийн түүхэнд юу авчирсаныг түүх мартаагүй тэгвэл одоо ирж буй Монголчуудын Генийн ээлжит идэвхжил дэлхийд яаж нөлөөлөхийг таах аргагүй. Тиймээ одоо болж буй бүхий л үйл явц үүнийг батлана. Монголын улс төрийн үйл явц нэгдэх зам руугаа явж байна. Монголын Сумочид хүч чадлаа гайхуулж байна. Хүүхэд залуус дэлхийн математикийн уралдаан тэмцээнүүдээс шагналыг нь түүж байна. Мөн одооны хүүхдүүд маш өсгөлүүн том биетэй маш их сэргэлэн цовоо байгааг хүн болгон л яриж байна. Энэ бүхэн нэг л юм хэлээд байна Монголчуудаа бидэнд ирдэг тэр их энерги хүчний давтамж танд мэдрэгдэж байгаа гэж найдаж байна. Мөнх хөх тэнгэр биднийг тэтгэх болтугай.

ЗVЧ ХААНЫ БУНХАН

2007 оны 09-р сарын 09 Нийтэлсэн Horidoimergen
Арван гуравдугаар зууны монгол-кипчакын уран барилгын гайхамшигт дурсгал Зvч хааны бунхан судлаачдын анхаарлыг их татдаг юм. Чингис хааны ууган хvv Зvч, хаан эцгээсээ "Монгол морины туурай хvрэх єрнєд нутгийг мэдэж явах зарлиг сонсон, vvрэг хvлээж Хорезм, Мангышлак, Кипчак, Устюртыг эзэгнэн захирч байв. Энэ нутаг бол Казакстаны баруун, тєв, хойд хэсэг, Узбекстаны умарт нутгийг хамарсан 2 сая гаруй хавтгай дєрвєлжин километр нутаг юм. Зvч хаан одоогийн Байконурын сансрын буудлаас зvvн зvгт Жезказган хот байгаа газрын ойролцоо Сарысу голын сав нутагт тєвлєрєн нутаглаж байжээ. Ус бэлчээр сайтай, урин дулаан уур амьсгалтай, хулан, зээр, бєхєн, чоно, vнэг, хярс, тарвага элбэгтэй энэ нутагт Зvч хаан єєрийн шадар ноёд Хунан, Мvнхзvр, Хэтэ нарынхаа хамт ан авд мордон нvvдэллэн аж тєрєх дуртай байв. Тэрбээр тэндхийн тємєр, зэсийн баялагийг ашиглан сумны зэв, жад, зэс, гуулин эдлэл, сав, цээживч, толь vйлдэх дархцуулаар ажлыг хийлгэж байжээ. Жезказган хэмээх нь "Зэсийн дархны газар" Жезды гол нь "Зэстэй" гэсэн монгол vгнээс гаралтай домог одоо ч Казакстанд бий. Зvчи хааны тєвлєрєн нутаглаж байсан нутгаар Византи, Францаас Монголын нийслэл Хар Хорумд очих худалдаа, элчийн аян зам дайрч єнгєрдєг байжээ. Энэ замаар Невийн Александр Ростовын Глеб, Ярослав зэрэг оросын вангууд Хар Хорумд очиж байв. Ууган хvv Зvчийнхээ амьдрал, хувь заяанд Чингис хаан маш их анхаарч, тал талаас нь байн байн эргэцvvлэн боддог байв. 1227 оны євєл хаврын заагаар Зvчи хаан, одоогийн Жезказган хотоос хойхно орших газар хулан авлаж яваад 45 насандаа учир битvvлэг шалтгаанаар нас нєгчжээ. Чингис хаан ууган хvvдээ сvрлэг сайхан бунхан бариулсаныг Бат хаан, тvvний залгамжлагчид, олон vе дамжуулан тахиж байжээ. Нэлээд хожим уг ёслолын цар хvрээ хумигдсан хэдий ч хэрэйд, Найман, Мэргид, Тэлэнгид, Тайчууд, Хонгирад угсааны казахууд бvр 1930-аад оны vед тахиж байсан мэдээ бий. Бунхны барилгын урт нь 9,6 метр гэж номонд тэмдэглэсэн байна. Бунхны гадаад тєрх, суурь хэсгийн бvдvvвч зургийг харьцуулан бунхны єндєр нь 7,5-10 метр, єргєн нь 7,3 метр, гол танхимын ханын зузаан 1,15 метр орчим гэж судлаачид тооцоолон гаргасан байна. Бунхныг 1227 оны хавар эхэлж, намар барьж дуусгасан бололтой. Хаалганы дээд хєндлєвчинд тавьсан загнаас єєр модон хєндлєвч, багана, тулгуур байхгvй, Бунхныг бvхэлд нь хєндлєвчгvй бvтцийн зарчмаар барьжээ. Бунхны vндсэн хана болон голлох бvтэц хэсгийг улаан тоосгоор єрж, зарим хэсгийн чимэглэлд єнгєлсєн улаан тоосго ашиглажээ. Бунхны нvvрэн тал нь ёслолын байгууламж хэлбэрийг тод илэрхийлсний дээр товойлгосон хээ угалзаар чимэглэжээ. Хаалганы чимэглэл хээ нь нэн уран. Бунхны гэр хэлбэрийн хэсгийг бvтээхдээ хээрийн хайрга, шаварлаг занар чулууг наанги шавраар барьцалдуулан єржээ. Бємбєгєр дугуй хэсгийн хээ угалз чимэглэлийг хийхдээ тоосгыг шаталсан гурвалжин хэлбэртэй их л энгийн аргаар єрж, тойруулан бvслvvрдэж оройг нь оюу хольцтой вааран чимэглэлээр єнгєлсєн байна. Бунхны гадна хананд товойлгон урласан чимэглэл, оройн вааран єнгєлгєєг нэлээд хожим их сvйтгэсэн нь бунхны ойр орчмоос vлдэц нь олдож байна. Бунхныг барихдаа Монгол, кипчакийн уран барилгын тухайн vеийн арга барилыг нягт хослуулжээ. Бунхны вааран хавтан шалны дор хоёр vе тоосго єрсєн нь суурийг их гvн тавиагvй байх хэмээн эрдэмтэд vздэг.
Өнөөдөр дэлхий даяар тарсан 12 сая орчим Монгол үндэстэн байна гэсэн тооцоо байдаг. Тэгвэл Монгол улсад дөнгөж 2,8 сая орчим нь байгаа нь танд нэгийг сануулж хоёрыг бодогдуулахгүй байна гэжүү? Тэгвэл бид тусгаар тогтнолоо хэнээр хамгаалуулах гээд байгаа юм вэ? Энэ бол маш том сэдэв. 2-р дайны дараа Хятад улс Монголын тусгаар тогтголыг хүлээн зөвшөөрөхдөө нэг зүйлийг маш сайн тооцоолсон байж болох юм. Энэ бол тухайн үедээ Хятадаас тусгаар байдалтай байсан Өвөр Монгол юм. Хэрэв Өвөр Монгол гэж байгаагүй бол бид шууд л Хятад улстай хиллэж байх учир тэд бидний тусгаар тогтнолыг тийм ч амар зөвшөөрөхгүй байсан байх. Тэд Өвөр Монголыг залгихын тулд ийм алхам хийсэн ингэснээрээ тэд тэр чигээр нь алдаж магадгүй болоод байсан Монгол үндэстэний томоохон хэсгийг залгисан юм. Мөн Зөвлөлт улсын нөлөө нөөрөг Монголын тусгаар тогтнолд чухал нөлөө үзүүлсэнийг бид мартах учиргүй. Одоо Монголын тусгаар тогтнолд хаанаас хэн заналхийлж байна вэ? Яг одоогоор бол бидэнд ямар нэг хүчээр түрэмгийлэх гэсэн заналхийлэл алга байна. Тэгэх ч боломжгүй юм. Учир нь Орос гүрэн хүч чадлаа барсаны дээр өөрийн дотоодын байдлаа яая гэж байгаа улс. Тэгвэл хэн вэ хүн болгон л Хятад улс болно мэдээж тэднээс өөр хэн ч байхгүй. Тэгвэл Хятад улс ч Монгол улсыг хүчээр эзлэх боломж бололцоо байхгүй. Яагаад маш олон хүнтэй хүчирхэг арми цөмийн зэвсэгтэй энэ гүрэнд жижигхэн Монголыг хүчээр эзлэх боломж байхгүй гэж энэ бол солиорол гэж та бодож магадгүй тэгвэл би биш та харин солиорсон байж болох юм. Монгол улс Хүннү улсын үеээс л эхлэн бүхэл бүтэн хэдэн мянган жилийн турш энэ их гүрэнтэй тулалдаж ирсэн бид үргэлж тэднээс хөгжлөөр тааруу, хүнээр цөөхөн байсан. Харин та одоо тэр цаг чинь өнгөрсөн гэж хэлэх байх л даа. Үгүй ээ өнгөрөөгүй мэдээж зарим зүйл өөрчлөгдсөнийг хүлээн зөвшөөрч байна. Гэвч гол зүйл өөрчлөгдөөгүй тэр бол Монгол хүн, Хятад хүн гэсэн 2 ойлголт. Одоо гол асуудлаа эхлэе. Монгол улс гадаад ертөнцтэй Орос, Хятад 2 улстай хиллэдэг. Тэгвэл энэ хилийн дагуу зөвхөн бидний мах цусны тасархай болсон улсууд байдаг. Энэ Монгол үндэстэн улсуудын Монголчуудын зүрхэнд Монгол хэмээх үндэстэний тусгаар тогтносон Монгол улс бол хамгийн дээд шүтээн нь байдаг. Язгуурын Монголчуудын оршин суух 3 голын сав газар бол бүх л Монгол үндэстэний ариун газар билээ. Тэгвэл биднийг тойрсон Монгол үндэстэнүүд зүгээр л Монголын тусгаар тогтнолд аюул учирахыг хараад сууна гэвэл худлаа. Хятадын Монгол улстай хиллэдэг бүх л хэсэг Өвөр Монгол , Шинжаан, болон Шиндцианы Монголчуудтай хиллэдэг. Хятад улс одоо өөрийн дотоод байдлаа тогтвортой гэдэг ч энэ бол тийм ч үнэн зүйл биш. Тэдний толгойны өвчин бол мэдээж Төвд, Өвөр Монгол, болон Хятадын баруун талын Лалын шашинтай жижиг улсууд юм. Хэрэв Хятад улс Монгол улсад хүчээр халдана гэж үзэхэд олон улсын зүгээс болон Оросын талаас маш хүчтэй эсэргүүцэлтэй түлгарна. Гэвч энэ эсэргүүцэлүүдийг тэд тоохгүй бол бас энэ улсууд Хятадын эсрэг дорвитой зүйл хийж чадахгүй. Харин энэ үед бидэнд хэн туслах вэ? Хятадын мэдэлд байдаг Өвөр Монгол болон бусад жижиг үндэстэнүүд туслана. Энэ бол дайн манай нутагт биш эсрэгээрээ тэдний нутагт болно гэсэн үг. Тэдний нутагт дайн болно гэдэг нь Хятад улс хэдэн хэсэг болон задарч болох асуудал юм. Үе үеийн Хятадын нэгдсэн улсуудын мөхөл сүйрлийн түүхийг судалж үзэхэд тэдний сүйрэл Монгол үндэстэнтэй байнга холбоотой байдаг бөгөөд Монгол үндэстэнийг эзлэх гэсэн оролдлогууд нь буцаад өөрсдийг нь мөхөөдөг байжээ. Одоо үед тэд хэрэв Монгол улсад хүчээр заналхийлэх гэвэл гал болон асахад нь зөвхөн цуцал хэрэгтэй байгаа Хятадын баруун хэсэг болон Лалын шашинт жижиг үндэстэнүүд, Төвд, Өвөр Монголчууд ердөөл хэдхэн хоногийн дотор Хятад улсыг иргэний дайнд татан оруулах болно. Тэгвэл бидэнд ямар ч аюул алга гэж бодож байна уу? Үгүй ээ бидэнд маш том аюул байна. Энэ бол чимээгүй дайн буюу уусгалт энэ бол Хятадын шигшмэл арга одоо тэд нэгэнт хүчээр эзлэх боломж байхгүй гэдгээ мэдэж байгаа учраас энэ аргаа хэрэглэж эхлэжээ. Одоо сүүлийн үеийн тоо баримтуудыг хараад үнэхээр толгой эргэж байна. Энэ олон Хятад иргэдийг ямар бодлоготойгоор ингэж олноор оруулж ирээд байна аа. Дээгүүр манай томчууд энэ асуудалд одоо маш түргэн арга хэмжээ авах цаг болжээ. Дэлхийд данстай дээгүүр алхаатай Монгол үндэстэй хэзээд толгой дээгүүр тусгаар тогтнолтойгоо байх нь дамжиггүй. Одоо сонин хэвлэлийг хараад байхад манай зарим сэтгүүлчид санаатайгаар бараг захиалгаар Хятад улс бол одоо хэнд дийлдэхгүй манайхан яана даа гэх маягийн хүмүүсийн санаа бодлийг мохоох гэсэн бодлоготой зүйл бичиж байгааг хараад зүгээр сууж чадахгүй байна. Тэр сэтгүүлчидэд хандаж та нарийн төлөвлөгөө хэлж буй санаа чинь хэзээ ч биелэхгүй Монгол үндэстэн устахгүй өнө мөнхөд байх болно шүү гэж хэлэе. Монголчуудаа Хятадын аюул гэж юу юм вэ? Хацар гоо Монгол охид маань өврөө чангахан байлгаж Монгол үрсээ төрүүлж байсан цагт бид уусахгүй, уусахгүй гэдэг маань Монгол улс оршин байна гэсэн үг, оршин байна гэдэг бол Хятадын аюул гэж байхгүй гэсэн үг. Энэ Хятадын аюул гэдэг үгийг цэглэх цаг болжээ. Тэд бас биднээс айж байх ёстой. Төрийн томчуудаа улс орноо нэг сайн хараач энэ олон Хятад иргэдийг цэгцлээч тэгэхгүй бол цаг хугацаа явсаар байгааг эрхбиш ойлгоно гэж найдаж байна. Хөх толбот үрс маань бидний үе ирж байгаа шүү бидний хүчирхэгжих тэр цаг хаяанд ирээд байна. Тэр цагт Монголчууд дэлхийн гол гүрэн болно гэдэгт найдаж байна. Мөнх хөх тэнгэр биднийг өршөөг. А.Эрдэнэбат / АНУ /

Дотоод Монгол

2007 оны 09-р сарын 06 Нийтэлсэн Horidoimergen
Зарим нэг хvнтэй уулзан ярилцаж байх хийгээд ном бичиг сvлжээний захидалийг сонирхон уншиж суухад "Євєр Монгол" гэдэг ухагдахуун янз янзаар ойлгогдож байгаа нь тодхон болохоор єчvvхэн би хэрээ vл хэмнэн энэ захидалийг зориглон бичибэй. Мэдлэгийн хязгаарт тушигдан ташаа эрээчсэн зvйл аваас номын шулуун зангаар зааж дохьму. Євєр ба Ар гэдэг vгийн утгийг Монгол ахан дvvсдээ тайлах шаардлага алга. Гэвч Хятад хэлэнд Євєр Монголыг Нэй Мэнг Гу (内蒙古=дотор монгол, дотоод Монгол), Ар Монголыг Вай Мэнг Гу(外蒙古=гадар (гадна) Монгол, гадаат Монгол) гэж орчуулж ирсэн тvvхтэй. Энэ орчуулга баахан асуудалтай ч юм шиг санагдана. Монголчуудын хэлдэг Євєр Монгол ба Ар Монгол болвоос говийн Євєр Ар, єєрєєр хэлвээс говийн ємнєх ба арын Монгол гэсэн л vг гэгчийг та андууд юун андах. Сонирхолтой нь Хятад орчуулгын нєлєєг хvртэж Япончууд Євєр Монголыг Най Монгору, Ар Монголыг Гай Монгору гэж Хятад дуудалгаар уншиж ярих нь цєєн харин Ычи Монгору, Сото Монгоро гэж Япон уншилгаар уншиж ярих нь олон. Дотор гэдэг утгатай (内) ханзийг Ычи гэж Япон аялгаар уншхаар "єєрийн, гэрийн" гэсэн санаа нь арай их тусдаг талтай. Гадна гэдэг (外) ханзийг Сото гэж Япон уншилгаар уншхаар "хари, гадаад" гэсэн санаа нь илvv болдог шиг санагдна. Япончууд Євєр ба Ар Монголыг Ычи Монгору, Сото Монгоро гэж уншдаг нь Манж улс байгуулагдсан явдалтай холбоотой гэж vздэг хvмvvс ч бий. Жишээ нь одоогийн Євєр Монголийн зvvн хэсэг нь Манж улсын харъяанд орж Бvгд найрамдах Монгол Ард Улс тусгаар тогтносон улс байсан болохоор Ычи Монгору, Сото Монгоро гэж Япон уншилгаар дууддаг болсон гэдэг. Харин тийм ишийг цааш нарийвчилах хэрэгтэй. Сэдэвдээ ороход Євєр Монгол Ар Монгол гэдэг нэр томъёо 1635 оноос ємнє байсан гэж хэлэхэд хэцvv. Зvvн Монголчууд Манж чин улсын эрхшээлд орсон тvvхтэй холбогдон гарсан нэр томъёо болов уу гэж таах юм. Тухайлвал Євєр 57 Ар 49 хушуу гэж хуваагдсан явдалтай холбоотой болов уу? Гэвч тэр veийн Євєр Монгол ба Євєрлєгч бол одоогийн Євєр Монгол гэдэгтэй ижил ухаагдахуун бус. Одоогийн Євєр Монгол гэдэг бол 1947 оны 5 сарын 1-ний єдєр Вангийн сvм буюу одоогийн Улаан хотод байгуулагдсан Євєр Монголын єєртєє засах орон гэдэг засаг захиргааны нэр томъёо юм. Єєрєєр хэлвэл угдаа Євєр Монгол биш байсан Монгол нутаг орон ч 1947 оноос хойш Євєр Монголын єєртєє засах оронд хамаарагдах болсон юм. Жишээлвэл Хєлєн бойр 1947 оноос ємнє Євєр Монголд багтдаггvй байсан бєгєєд нутгийн Барга, Дагуур, Єєлд, Эвэнк нар одоо хэр нь Хянган давааны ємнє байгаа Хорчин Харчин зэргийн Монголчуудыг Євєр Монгол ухагдахууныг Ойрд, Буриад, Халх, Дєрвєд, Уринхай, Євєр Монгол гэж эн зэрэгцvvлэн бичих нь учир дутагдалтай болсон шиг санагдaна. Тухайлвал энэ Євєр Монгол чинь ямар ястан юм бэ? Євєр Монголд аж тєртєг Ойрд, Буриад, Халх, Дєрвєд, Уринхай, Хорчин, Харчин, Уухан, Баарин, Цахар, Yжимчин, Авга, Авханар, Урд, Тvмэд, Юншэбv, Горлос, Монголжин, Жарууд, Хэрээд гэх мэтийн олон ястад Євєр Монгол гэдэг ястан болсон юм уу? гэх мэтийн эргэлзээ тєрдєг. Євєр Монголд байдаг олон ястад єєр єєрийн онцлогтой соёлоо нэлээд хадгалсаар байгаа юм. Ёс заншил, ємсч зvvх нь ч єєр хоорондоо мэдэгдэм ялгагдах онцлогтой. Монгол хэлний хувид Євєр Монгол аялга гэж хаанаас ч эрээд олохгVй. Голцуу єєр єєрийн нутгийн аялгаараа яридаг. Цахар аялгыг албан ёсоор Євєр Монголын баримжаа аялга болгосон болов ч одоохондоо тєгєємжи(нийдэм хэрэглэгдэж) чадаагvй байсаар. Yvнд янз бvрийн бодит шалтгaан байдаг болов ч нэг гол шалтгaан нь Монгол vсэгд биш, Монгол vсгийг хэн уншхаасаа л шалтгаална биз. Тийм ч болoхоор Євєр Монголын олон ястад Монгол vсгээ єєр єєрийнхєє нутгийн аялгаараа уншиж єєрийн аялгаа єнєєдєр болтол хадагАлах чухал тулуураа болгосон байх. Бас эл ястад ямар нэгэн нутаг оронд бєємрєн сууж єєр єєрийн нийгэмээ байгуулж батлаж ирсэн явдалтай ч шууд холбоотой байх. Євєр Монгол гэдэг засаг захиргааны нэр томъёог ястан гэдэг ухаагдхуунтай хутгах буюу ижил утгаар бичих нь зохисгvй мєртєєн ойлгомж муутай болно. Тэгэж бичсэн зvйлийг зад иргэд (єєр vндэстэн) уншаад буруу тєєрєгдєл тєрж болoх талтай гэдэг болов ч Євєр Монголын эл ястадын євєрмєц соёл ёс заншилийг сайтар харгалзан vзэхгvйгээр Євєр Монгол гэдэг ганц цогцонд хамруулан судалсан эрдэм шнжилгээний бvтээл нэлээд хэдэн хэлэнд харагдаад байна. Доктор С. Гэрэлт Канагава муж, Япон улс

ӨВӨР МОНГОЛЫН ӨӨРТӨӨ ЗАСАХ ОРОН

2007 оны 09-р сарын 03 Нийтэлсэн Horidoimergen
Ар, Євєр Монголын тухай яриа Цахим Єртєє сїлжээгээр нилээдгїй єрнєсєнтэй холбогдуулж Євєр Монголын цаг байдлыг олон тїмэн та бїхэнд єєрийн хирээр ойлгуулах зорилгоор їїнийг бичиглэвээ. 1. Засаг захиргаа Євєр Монголын Єєртєє Засах Орон засаг захиргааны хувьд Аймаг, Хошуу, Сум, Баг, Хот айл (зарим хошуу нутагт) гэх мэтийн системтэй. Аймгуудыг нь зїїнээс нь нэрлэвэл: 1. Хїлэн бойр 2. Хянган 3. Жирэм (Одоо Тунлью хот болсон) 4. Зуу Уд (Одоо Улаанхад хот болсон) 5. Шилийн гол 6. Улаанцав 7. Баян нуур 8. Ихэ зуу 9. Алшаа гэх мэт 2. Аж ахуй. Эдгээр Аймгуудын ихэнхи нь мал аж ахуй эрхэлдэг. Гэхдээ 80-аад оноос тариалах соёлын їїднээс нутаг бэлчээрийг хувааж, торлосноос болж малчид урьдных шигээ чєлєєтэй нїїдэллэж чадахаа больжээ. Бага газартаа уягдаж, тэр нутаг нь хэзээ элс болохыг хэн ч мэдэхгїй байсаар. Жирэм Аймгийн Монголчууд (бараг сая хоёр зуун мянган хїн) тариа тарихын зэрэгцээ малаа бас хариулдаг. Тэд нарын цагаан идээний тєрєл анги, зїйл нь цєєрсєн боловч одоо хэр нь хийгээд, идээд байгаагийн цаана ямар нэгэн дийлдэшгїй, мохожгїй зориг байгааг бодууштай. Євєр Монголд том том їйлдвэр, уурхай байдаг боловч янз бїрийн шалтгаанаас тэр їйлдвэрїїдэд Монголчууд маш цєєн ажилладаг. Монголчуудын олонхи нь хєдєє амьдардаг гэж ойлгоход болно. 3. Монгол ястанууд Зїїнээс нь эхлэн нэрлэвээс: 1. Барга 2. Буриад 3. Єєлд (Торгод, Киргиз, Тэлэнгїїд) 4. Жарууд (Євєр халх) 5. Ар хорчин (Євєр халх?) 6. Монголжин 7. Харчин 8. Хорчин 9. Урианхай 10. Чорос 11. Баарин 12. Унниуд 13. Уухан 14. Хишигтэн 15. Їзэмчин 16. Хуучид 17. Цахар (Солоон цахар, Солон барга, Єєлд, Урианхай) 18. Аваг 19. Авахнар 20. Сїнид 21. Дархад 22. Муумянган 23. Урад 24. Ордос (Дархад) 25. Халх 26. Торгууд 27. Горлос 28. Тїмэд (Баруун ба зїїн) 29. Юїншэвїї гэх мэт байдаг. Гэхдээ энд яръж байгаа ихэнхи ястан бол “Монголын Нууц Товчоо” буюу Ражд-Аддинуй “Судрын Чуулган”-д гардаг Хияад мэтийн цусан холбооны “Яс” биш “Їндэстэн” гэдэг ухагдахууны дараах нэр томъёо юм. Угсаатан зїйн талаас нь юу гэж хэлэхийг нь мэдэхгїй байна. Тєвлєрєн суугаа газар оронтой холбоотой болов уу? гэж би єєрєє боддог. Овгоор ярьвал ганц Ордост 183 овог байдаг гэж Монголч эрдэмтэн Мостаерт(Mostaert) 1934 онд тэмдэглэсэн байдаг. Сїїлийн їеийн судлаачдын тавьсан дїнг їзэхэд Ордост 180 гаруй овог байдаг явдал Чингис Хааны Онгоны тахилгатай холбоотой юм байна. Ордос гэдэг нэр Чингис Хааны ордоны олонхи нь энэ л Ордост байгаа учраас тэр санаа ортой буй. Євєр Монголд одоогоор чухам яг хэдий овог байгааг тодорхойлж чадаагїй байсаар… Овог гэдэг ухагдахуун одооч гэсэн цусан удмаа алдаагїй байсаар. 4. Соёл гэгээрэл ба їсэг бичиг Хїїхдийн цэцэрлэгээс их сургууль хїртэл Монголоор сурдаг систем бїрдээд байна. Хєдєєгийн хїїхэд бараг бїгд Монголоор сурдаг. Харин хотод Монгол бага дунд сургууль цєєнтэй. Хотын хїїхэд хятад сургуульд их явдаг. Хотын сэхээрсэн хїмїїс хїїхдээ Монголоор сургах гэж мэрийж байна. Зарим эрдэмтдийн судалснаар хотын Монголоор сурсан хїїхэд хятадаар сурсан хїїхдийг бодвол их сургууьд орох, ажил олох гэх мэтийн їзїїлэлтээр хол давуу байгаа юм байна. Юу ч гэсэн Японд Доктор цол хамгаалсан Євєр Монголчуудын 90% орчим нь Монголоор сурсан буюу Монгол хэлээ мэддэг хїмїїс юм. Бага сургуулийн 3 дахь жилээс хятад хэл зааж эхэлдэг. Энэ хэдэн жилээс гадаад хэл заах бага сургууль энд тэнд гарч байгаа сурагтай. Их сургуулийн шалгалтаа Монголоор сурсан сурагч Монголоор шалгагддаг. Тэгэхдээ хятад болон гадаад хэлний шалгалт єгч болдог. Монголоор сурсан хїїхэд Євєр Монголоос ондоо газар их сургуульд ороход хятад хэлний шалгалт єгєх болдог. Одоо Євєр Монголын Их сургуулийн тоо хэд болж байгааг сайн мэдэхгїй. Монгол хэвлэлийн газар гэхэд: 1. Євєр Монголын Ардын Хэвлэлийн Хороо 2. Євєр Монголын Сурган Хїмїїжїїлэх Хэвлэлийн Хороо 3. Євєр Монголын Шижлэх Ухаан Техник Мэргэжлийн Хэвлэлийн Хороо 4. Євєр Монголын Хїїхэд Багачуудын Хэвлэлийн Хороо 5. Євєр Монголын Соёлын Хэвлэлийн Хороо (Монгол соёлтой холбоотой ном сударыг хэвлэдэг) байдаг. Євєр Монголчууд Чингис хаанаас євлєн ирсэн "Монгол їсэг" гэдэг гайхамшигт соёлоо сургууль хэвлэлийн хороогоороо дамжуулан хямагдан хайралсаар єнєєдрийг хїрлээ. Хойшдын хувь тавилан юу болохыг тэнгэр л мэдэх биз. Харин Євєр Монголын залуучууд "Хугарахаас биш нугарахгїй" гэдэг їгээ “Нугарахаас биш хугарахгїй” гэдэг болсон нь бас сонин. 5. Анагаах Ухаан ба Эмчилгээ Сїїлийн жилд Монгол анагаах ухаан дорвитой сайн ажиллаж байна. Олонхи хошуу Монгол эмнэлэгтэй болж байна. Євєр Монголын эмнэлгийн их сургууль, Тунлью-гийн эмнэлгийн дээд сургуулийн Монгол анагаах ухааны мэргэжил дїїргэсэн оюутанууд эмчээр ажилладаг. Монгол улсаас Монгол эм уух євчтєн Євєр Монголын Монгол эмнэлгийн Хороонд их ирдэг болсон байна. Монгол хїнийхээ бие махбодийг шинжиж байж дэлгэрїїлсэн анагаах ухаан байх даа. Фїшингийн Монгол Эмнэлэгийн Хороо цус цагаарах євчин засдаг гэж алдаршсанаас гадаадын євчтєн ч очдог болж байгаа сурагтай. Євєр Монголын талаар тойм танилцуулахад ийм байна. "Цувж явсан бараас цуглаж суусан шаазгай" гэдэг цэцэн їгээр энэ захидлаа тєгсгєж, та бїхэнд сайн сайхныг хїсье.

Монголын түүхийн бүх юм зөв байсан!!!

2007 оны 09-р сарын 02 Нийтэлсэн Horidoimergen
Ер нь Монголын түүхийн бүх юм зөв байсан. Тэнгэрээс ямар нэгэн удирлдлагатай байсан ч юм болов уу гэж бодогдмоор оо. Бараг хоёр жилийн өмнө Индиана Мужийн Блүүмингтон дахь Индианагийн Их сургуулиар орж, монгол судлалын нэрд гарсан эрдэмтэн мэргэдтэй уулзан, ганц хоёр үг солих завшаан тохиосон билээ. Тэдний нэг нь Христофер Этвүүд. Эхлээд Этвүүд багшийг зурагнаас нь харахад хямсгар ч байж мэдэх, туранхай жижигхэн хүн шиг санагдсансан. Харин нүүр тулан уулзахад тийм биш, харин ч хөгжилтэй, яриа хөөрөөсөг, их найрсаг хүн ажээ. Туранхай жижигхэний хувьд би бүүр ч алд дэлэм зөрүүлсэн байсансан. Христофер Этвүүд багшийг хэрвээ номын ширээний араас өөр газар таарвал магад хөл бөмбөгчин ч юм уу гэмээр чийрэг чанга хүн байв. Цэгцтэй, санаагаа тов тодорхой илэрхийлдэг энэ хүн Монгол хэлээр нэлээд өвөрлөгч аялгуу оруулж ярина. Анх монгол хэлийг өвөр монголд сурсан гэхээр аргагүй биз. Харин ч тэрээр уран санаа, түүхэн баялаг мэдлэгээр дүүрэн яриандаа өдгөө бидний тэр бүр яриандаа хэрэглэхийг больсон олон сайхан үг, хэллэгийг хавчуулах нь түүний сонирхолтой яриаг улам ч сонсууштай болгоно. Хэдий бидэнд ч, эл эрдэмтэн багшид ч цаг зав хомс байсан ч хоёр цаг гаруй сууж билээ. АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Бушийг манай улсад айлчлахад Этвүүд багш орчуулагчаар нь явсан. Өмнө нь АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Ж.Бейкэрийг Монголд айлчлахад нь орчуулга ч хийж явсан гэнэ лээ. Саяхан 8 сарын эхээр Улаанбаатар болсон Монголч эрдэмтэдийн Их хуралд Этвүүд багш бас оччихсон харагдсан. Энэ зун мөн Миннесота мужийн Их сургуульд Монголын түүхийн сэдвээр лекц уншихаар уригдсан гээд ойрд бидэнд уулзаж учрах завдал гарсангүй. Түүний эрдэм ажлын гол бүтээл нь “Монгол ба Монголын эзэнт гүрний нэвтэрхий толь” /Encyclopedia of Mongolia and the Mongol Empire/ ажээ. Тэвхийсэн зузаан эх хувиа үзүүлж байсан. Одоо энэ ном нь хэвлэгдэж олны хүртээл болжээ. Amazon.com –оор ороод хайвал олдох байх. 100$ орчим долларын үнэтэй эд. Ганц хүнийх бүү хэд хэдэн хүний бүтээл гэхэд ч ахадмаар ажээ. Энэхүү нүсэр бүтээлийг нь хараад монголчууд маань эх түүхийнхээ хувьд бас нэгэн сайхан бүтээл туурвилтай, лавлах материалтай болжээ хэмээн олзуурхан баярлаж билээ. Ийнхүү Этвүүд багш Америка гүрэнд, дэлхий дахинд Монголыг маань сурталчилч явна. Тэрээр өдгөө Индианагийн Их сургуульд “Монголчуудын байлдан дагуулал”, “Орчин цагын өвөр Монгол”, “20 дугаар зууны Монголчууд”, “Ордос дурсгал”, “Монгол хэл” зэрэг хичээлүүд заадаг ба тухайлан судалдаг сэдэв нь “Монгол болон өвөр Монгол дахь үндэсний хөдөлгөөн”, “Эзэнт гүрний үеийн монгол, хятад мэргэд”, “Монголын гэр бүлийн түүх” гэнэ. Бидний яриа хар аяндаа л өрнөлөө. Учир юун гэвэл Христофер Этвүүд багшид би өөрийн бичсэн “Хувьгүй хаан Аригбөх” номоо сонирхуулан барихад тэрээр “Аригбөхийн талыг барьж бичсэн үү?” гэлээ. “Тэгэлгүй яах вэ” гэвэл Тэрээр : Ер нь монголын түүх бичлэгт Аригбөх, Галдан бошигт хоёрын зөв, Занабазар, Хубилай хоёрын буруу, Ойрдуудын зөв, Халхуудын буруу гэсэн дүгнэлт нэлээд түгээмэл болсон байна гэв. Таны хувьд аль талыг нь зөвтгөж байна вэ? Гэвэл.. Би одоо Хубилай болон Аригбөх нарын хэнийх нь зөв буруу байсны тухай ярихгүй, харин Галдан, Занабазар хоёрын тухайд гэвэл би Занабазарын талыг баримтална. Яагаад гэвэл нэгдүгээрт Галдан нь хэдий Зүүн гарын хаант улсыг нэгтгэж, өргөтгөсөн боловч улс дотроос нь түүнийг эсэргүүцсэн сөрөг хүчин ихэссэн. Миний бодлоор Занабазар Манж улсад бууж өгсөн нь Монгол улсад халамжтай болсон, тэгсэнгүй болбол Зүүн гар улс шиг хядуулж, эсвэл яг казах шиг оросын харьяанд орж магадгүй байсан. Хэрвээ Оросын харьяа болсон бол 1911 онд тусгаар тогтнолоо олох асуудал байхгүйгээр, бүүр хожим Казахстан шиг 1991 он хүртэл бараг оросын харьяат байсан байх болов уу гэж бодож байна. Нөгөө талаар Галдан нь шарын шашныг хэт их хурц маягаар баримталж, Занабазарын барьсан сүм хийд, уран барилгыг сөнөөсөн нь монголын соёлын хөгжилд нэлээд харштай болсон. Ер нь халхын түүхийн элдэв нугачааг үзвэл Халх Монголчууд бүх зүйлийг яг зөв хийсэн гэж бодогддог. 1691 онд манжид бууж өгөөгүй бол Оросын харьяат болох боломжтой байсан. 1911 онд Чин улсаас салаагүй бол өвөр Монгол шиг хятадын харьяат болох байсан. 1915 онд байгуулсан Хиагтын гурван улсын гэрээ хэвээрээ байсансан бол 1949 онд тусгаар тогтол байгуулахад их хэцүү байсан. Тийм учраас хэдий тухай тухайн үеүүдэд буруу гэж байсан ч автономыг цуцалсаны үр дүнгээр 1991 оны хувьсгал гарсан гэж болно. өмнөх түүхэн дэх бүх буулт, ухралтууд нь эцэстээ монголын бие даасан байдлыг хамгаалан хадгалсан үйл явц байсан гэж хэлж болно. Ер нь бүх юм зөв байсан. Тэнгэрээс ямар нэгэн удирлдлагатай байсан ч юм болов уу гэж бодогдмоор оо. Ази, Европыг дамнасан Монголын эзэнт их гүрэн байгуулагдсанаасаа хойш нэгэн жаран хүрэхгүй хугацаанд оршин тогтноод задарсан. Энэхүү задралын шалтгааныг Та хэрхэн үзэж байна вэ? Ил хаант улс, Алтан ордон, Цагаадайн улс гэх мэтийн орнууд, мөн Аригбөх ч, Хубилай ч тэр, аль нь ч Монголын эзэнт гүрнийг нэгтгэн захирч чадахгүй байсан гэж бодож байна. Мөнх хааныг нас барахад л Монголын Их гүрэн задрах нь зайлшгүй болсон. Хэрвээ Аригбөх хаан болсонсон бол хаант улсын төв Монгол хэвээр байх байсан. Хубилай хааны улс нь өвөр Монголд төвлөрч байгаад Дайду буюу Бээжинд урагшлан шилжсэн. Хубилай хаан хэрвээ тэгэж нүүлгээгүйсэн бол дараа нь Марко Поло гэх мэтийн харь орны улсууд очихгүй байх магад. Хэрвээ Марко Поло Дайдуд очоогүй бол дараа нь Колумб Америкийг нээхгүй ч байсан байх магадгүй. Тийм учраас Хубилай хаан түүхийн том гавьяатан. Монгол эзэнт гүрний түүхэнд нэгээхэн том алхамыг хийсэн хүн. Монголын эзэнт гүрэн задарсаны бас нэг гол шалтгаан нь Мөнх хааныг нас барахад түүнд Бөртэ үжин, Туркина, Ойгул хаймиш гэх мэтийн нэр нөлөө бүхий том хатан байгаагүй учраас хаан орыг баригч хүн байсангүй. Хэрвээ тийм нэгэн нөлөө бүхий хатан байсансан бол нийт алтан ургийнханыг хамруулсан Их хуралдай хийх боломж байсан байж магадгүй юм. Зарим монгол хаад өөрийн хатанд их дуртай байжээ. Хубилай тийм байв. Чингис хаан, өгөөдэй хаан ч тийм байв. Гэхдээ Мөнх хааны хамгийн хайртай хатан нь өөрөөс нь өмнө нас барсан учир түүнийг нас барах үед голлох хүн байсангүй. Ийнхүү хааны оронд түр барих хүн байгаагүйгээс хаант их улс задарсан. Та Монголын түүхэнд гүйцэтгэсэн Хубилайн үүргийн талаар…? өөрийгөө дэмжигчдийг цуглуулаад хууль бус хуралдай хийж, Их хааны ширээг хууль бусаар булаасан түүхэн дэх анхны хүн нь Хубилай юм. Аригбөх Хубилайгаас нэг сарын дараа өөрийгөө хаанд өргөмжлүүлсэн. Рашид-ад-Дин Хубилайн хуралдааны он, сар, өдрийг огтхон ч дурдаагүй. Тийнхүү он, сар, өдрийг нь тодорхой бичээгүй нь мартаж, цалгардсаных бус байх аа. Хубилайг Аригбөхийн дараа хуралдай хийж, хаанд өргөмжлөгдсөн гэсэн тийм нэгэн сэтгэгдэл төрүүлдэг юм байна. Хожим Монголчууд Хятадаас зугтах үед зарим хаад Аригбөхийн үртэс байсан. 1388 онд Есүдэр Хубилайн үртэс хааныг алуулаад Аригбөхийн нэг үртэсийг хаан болгосон байжээ. Монголын түүхийн нэлээд хэдэн хаад Аригбөхийн үртэс байсан. Мөн өгөөдэйн үртэс ч хаан байсан. Саганцэцэний эрдэнийн товчоос үзэхэд тэр өөрөө Даян хааны үртэс байсан учраас Хубилайн талыг баримтлаад Аригбөхийн үртэс хаан ширээнд суусныг ер дурдсангүй. Тэгээд Хубилайгаас хойшхи бүх хаадыг түүний үртэс/үр сад/ болгосон байна. Өнөөдөр зарим түүхийн материалуудыг харж байхад Хүннү нарыг монголын өвөг дээдэс байсан гэхэд эргэлзээ төрөхөөр баримтууд тааралддаг шүү? өмнө нь энэ сэдвээр доктор М.Саруул-Эрдэнэ бид ярилцаж байсан. Миний үзэхэд Хүннүгийн хүмүүс нэлээд олон монгол угсаатны өвөг дээдэс байж магадгүй ч гэсэн тэдний ярих хэл нь монгол хэл биш, түркийн хэл байсан гэж бодож байна. Хэлний талаас нь авч үзвэл монголын дээдэс нь Хүннү гэхээсээ Сяньби нар нь илүү ойр байдаг. Сяньбийн гаралтай улсууд нь Табгач, Жүжан /Нирун/ нар, европд бол Аварууд байсан. Аварууд үнэхээр Монгол угсаатан мөн гэж үү? Мөн гэж бодож байна. Тэгвэл Скифүүд..? Тэд Перс. Хэлний талаар монгол биш. Арьсны талаар ч мөн цагаан байсан. Хүннү нар нь харин арьсны талаар монгол байсан бололтой байдаг. Энэтхэгт түрж орсон Ари нарыг зарим судлаачид Төв Азиас ирсэн, Монголын өвөг дээдэс гэх юм билээ? Ари үндэстнүүд Европоос Оросын өмнөд хэсэг, Хар тэнгэсийн хойт тал нутгаас нүүж ирсэн улс гэж би боддог. Онцлон судлаагүй юм байна. Таныг монголын түүхийг сонирхож, монголын түүх судлаач болоход юу нөлөөлөв? өмнөд насны шүтэн барилдлага байсан болов уу даа, бүү мэд. Дээд сургуульд байхдаа голдуу монголын эзэнт гүрний түүхийн хичээлд суудаг байлаа. Жувейни, Нууц товчоо, Марко Поло нарын номыг уншаад Монголын түүхийг их сонирхох болсон. Эхлээд эзэнт гүрний үеийг сонирхсон. Дараа нь 1986-1988 он хүртэл өвөр монголд 2 жил байсан. өвөрмонголын өнөөгийн байдлыг их сонирхож байлаа. Тэр үед өвөр монгол нь дөнгөж л дэлхий нийтэд мэдэгддэг болоод байсан учир хэн ч мэддэггүй сэдэв байсан. Дараа нь Монгол Улс бүр нээлттэй болж, дэлхийд бас нэгэн сайтар судлагдаагүй сэдэв гарсан. Монгол залуус та нар Жак Вейдерфордийн “өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгч Эзэн Чингис хаан” гэдэг номыг уншив уу? Уншсан. Бүүр эх хэл дээрээ уншсан шүү. Та түүнтэй танил уу? Үгүй. Утсаар ярьсан. Тэрээр Монголын түүхийг тусгайлан судалсан хүн үү? Үгүй, хүн төрөлхтөний түүхийг судалсан байна. Энэ номондоо эрдэм шинжилгээ, уран сайхан хоёрыг хосуулсан бичсэн гэсэн. Түүний номыг Монгол хэл рүү хэн орчуулсан бэ? Монголын түүхч, археологич, доктор Х.Лхагвасүрэнгийн Чингис хаан гэдэг хувийн их сургуулиас эрхэлж орчуулан хэвлүүлсэн байна билээ. Хэролд Лэмб гэдэг хүний бас нэгэн ном гарсан байна. Та түүнийг харав уу? Тэрийг би үзсэн. Түүнийг хэрэглэсэн сурвалж бичгүүд нь голдуу Персийн сурвалжууд. Вейдерфорд, Лэмб хоёрын ялгаа нь Вейдерфорд Монголд хэдэнтээ очиж монгол хүмүүстэй ярилцаж, үйл явдал болсон газар нутгийг нүдээр үзэх завшаантай байсан бол Лэмбд тийм завшаан байсангүй. Вейдерфорд номондоо Чингис хаан ганцхан Александр шиг байлдаач биш өнөөгийн Монгол үндэстнийг үндэслэн байгуулагч гэж илэрхийлсэн. Лэмб бол Чингис хааныг зүгээр нэг дайчин байсан гэж үзжээ. Баахан дээрэмдсэн, дайтсан талыг нь илүү бичсэн байна. Гэхдээ нэг онцлог нь Монголоос өөр үндэстнүүд Чингис хааныг хэдий генефондын талаар залгамжилж болох ч хэлний талаар өөр, хоёрт Чингис хааныг нийтээр дуртай хүлээж авдаггүй. Харин Монголчуудын дотроос Чингис хаанд дургүй хүнийг олохгүй ээ. Монголч Эрдэмтэн Христофер Этвүүдийн - "Монголчуудын дундаас Чингис хаанд дургүй хүнийг хайгаад ч олохгүй ээ" Ярилцлагын үргэлжлэл Таны хувьд Чингис хаан хэн бэ? Миний бодлоор Чингис хаан бол ганц биеийн гавьяагаар тийм олон том үйл явдал хийсэн хүн биш. Түүний үйл хэргийг үндэстний хувьд, гэр бүл, шадар нөхдийнх нь хүрээнд авч үзэх хэрэгтэй. Чингис хаан бол янз бүрийн санал бодолтой, үндэс угсаатай хүмүүсийг өөртөө татаж, нэгэн зорилгын төлөө нэгтгэж чадсан, тэднийг хүч чадлаа өөртөө бүрнээ шавхан зориулахад хүргэсэн их сайн зохион байгуулагч, сайн менежер, менежментийн агуу их ухаантай хүн. Нэг онцлог нь Чингис хаан ээж, эхнэрийнхээ үгийг дагахад бэлэн байсан. Зарим хүмүүс монголын байлдан дагууллыг ганцхан алан хядлагын талаас үздэг нь буруу, гэхдээ түүнийг хэт багасгах нь мөн л буруу. Сайн муу аль ч талаас нь үзэж дүгнэх хэрэгтэй. “Нууц товчоон”-ы зохиогч нь монгол хүн учраас харь үндэстний хүнийг алан хядсан тухай ерөөсөө яриагүй байна. Ганцхан татаруудыг хядсан тухайд л ярьсан байна. Татаар бас монголын нэг хэсэг учраас түүнийг бичиж болно гэж үзжээ. Нууц товчоонд Чингис хаан Чонос овгынхоныг далан тогоонд буцалгаж алсан гэдэг. Гэтэл тэр далан тогоонд буцалгасан тухайд манай түүхчид нэлээд маргаантай байдаг. Зарим нь тогоонд буцалгаагүй, харин тийм нэртэй газарт алсан гэсэн ч санал гаргадаг. Энэ талаар таныг санал? Тэр сэдвийн тухайд монголчуудын өөрсдийнх нь бичсэн эх сурвалжууд нь хүртэл ялгаатай байна. Нэг сурвалж нь “Нууц Товчоо”, нөгөө нь “Богд баатар биеэр дайлсан тэмдэглэл” юм. Энэ сурвалжийг уг нь монголоор бичсэн. Энэ бол Сармаань гэгч хүн 1288 онд Хубилайд өргөсөн “Магад хууль” гэдэг номын хятад орчуулга байна. Энэ хоёр монгол сурвалж бичигт хэн буцалгасан нь зөрөөтэй байдаг. “Богд баатар биеэр дайлсан тэмдэглэл”-д Жамуха өөрийн чоносын харьяатуудыг буцалгасан гэдэг. Түүний энэ харгис байдлаас болж олон овог аймгууд түүнээс салж, Чингист ирж нийлсэн гэдэг. Миний хувьд “Нууц товчоо”-нд бичсэн нь зөв гэж бодож байна. “Нууц товчоо”-г 1252 онд бичсэн байна. Сармааний зохиол нь 1288 онд бичигдсэн. Тэгэхээр хожуу бичигдсэний хувьд Сармааны зохиол нь өөр зарим шинэ баримт ашиглаж, “Нууц товчоо”-г залруулсан юм байгаа болов уу, эсвэл нууц товчоонд юу бичсэнийг үзээд дургүй болоод зөрөөд өөрчилсөн ч байж магад юм, алийг нь ялгаж хэлэхэд хэцүү. Түүнээс гадна энэхүү Далан тогоог орчуулгын талаас яаж тайлбарласан, газрын нэр ч юм уу, яагаад “далан тогоо” гэсэн нь ч бас л судлууштай асуудал. Та “Монголын Нууц Товчоо”-г 1252 онд бичигдсэн гэлээ. Гэтэл эрдэмтэд хүртэл 1240 онд бичигдсэн гэдэг дээр ямагт санал нэгдэж ирсэн шүү дээ? “Нууц Товчоо”-нд ч Хулгана жилийн Хуран сард Их хуралдай хуралдаж байхад бичиж төгсгөлөө хэмээн бичсэн биш үү? 1240 онд “Нууц товчоо” бичигдэх боломж байхгүй. Яагаад гэвэл Гүюг хаан Дорнод Европын аян дайнаас бүр 1241 онд буцаж ирсэн. Гэтэл “Нууц товчоо”-нд Гүюг хааныг Дорнод Европын дайнаас буцаж ирсэн тухай тодорхой бичигдсэн байгаа. “Нууц товчоо”-д Өгөөдэй хаан миний дараа миний үртэс дотроос “өвсөнд ороовч үхэр долоохгүй, өөхөнд оровч нохой шиншихгүй” хүн гарвал өөр хүний үртэсийг хаан ор суулгаж болно гэсэн бол Жувейний “Ертөнцийг байлдан дагуулагчийн түүх”-нд “өвсөнд ороовч үхэр долоохгүй, өөхөнд оровч нохой шиншихгүй” хүн байсан ч миний үртэс дотроос хаан суух ёстой гэж зөрөөтэй бичсэн байна. Сүүлчийнх нь Өгөөдэй хааны үзэл баримтлал мөн. Тийм учраас миний бодлоор Өгөөдэйн үртэс бус өөр хүний үртэс Мөнх хааныг хаан болсоны дараа л “Нууц Товчоо” бичигдсэн гэж бодож байна. Зарим улсууд 1252 онд Их хуралдай байгаагүй учраас “Нууц Товчоо” энэ онд бичигдэх бололцоогүй гэдэг. Монголын том хурал жил болгон болдог байсан. 1252 онд ч мөн Их хуралдай болсон гэж бодож байна. Тэгэхээр “Нууц Товчоо” нь Мөнх хааныг 1251 онд хаан болсоны дараа түүний зарлигаар бичигдсэн. Тэгвэл хэн бичсэн байх вэ? Түүнийг бүү мэд ээ. “Нууц товчоо”-г Шихихутаг, Елүй Чуцай, тэр ч бүү хэл өгөөдэй хааныг өөрөө бичсэн гэсэн таамаглал ч байдаг...? Хэн бичсэнийг зарим баримтлалаар таамаглаж болно. Жишээлбэл энэ бичээч маань Шихихутагийг их талархан бичсэн атлаа Мухулайн үйлдлийг их багасгаж бичсэн байдаг. Мөн хятад, перс зэрэг гадаад орнуудын үйл явдлыг ерөөсөө ойлгодоггүй, газарзүйн огтхон ч мэдлэггүй хүн байсан байна. Тийм учраас түүнийг монголоос гараагүй хүн гэж үзэж болно. Мөн Өүлэн үжинг их дээдэлдэг хүн байжээ. Энэ мэт баримтлалуудыг авч үзвэл “Нууц Товчоо”-г бичсэн хүн бол Шихихутагийн шавь бөгөөд Өүлэн үжиний ордонд амьдарч байсан хүн болов уу. Шихихутаг, Өгөөдэй нар “Нууц Товчоо”-г бичих боломжгүй. Хэдий “Нууц Товчоо”-г бичсэн хүн нь ордны дотоод амьдралыг сайн мэддэг ч гэсэн 1220-1230-аад оны үеийн үйл явдлуудыг биечлэн үзсэн хүн биш юм. Яагаад гэвэл “Нууц Товчоо”-д зарим алдаа бий. Жишээ нь Мухулайд 1206 онд Гүй ван гэсэн цол өргөмжилсөн гэж бичжээ. Энэ бол худлаа. Мухулайд энэ цолыг өргөсөн нь 1216 онд Хятадад хойт хэсгийг эзэлсэний дараах явдал юм. Гүй ван бол Хятад хэлний нэг цол хэргэм. Чингис хаан 1206 онд яагаад Хятад цол хэргэмийг ашиглаж байсан нь ойлгомжгүй байна. “Нууц товчоо”-нд хойт Хятадад хийсэн Чингис хаан болон Өгөөдэй хаан нарын байлдааны ажиллагааг хооронд нь хутгаж бичсэн байдаг. Тухайлбал Тулуй хааны хойт Хятадад хийсэн байлдаан нь Чингис хааны үеийн байлдаан биш, харин 1232 онд Өгөөдэйг хааны үед болсон билээ. Сорхугтани хатныг бичсэн гэсэн таамаглал ч бий..? Алтан ордны дотоодын улс төрийн учрыг маш сайн мэддэг, нэр нөлөө бүхий Сорхугтани бэхи шиг хүн энэ мэтээр алд дэлэм андуурч бичих боломж байхгүй гэж бодож байна. Тэгэхээр энэ хүн бол Шихихутагийн шавь. “Нууц товчоо”-г 1252 онд бичихэд 30-35 настай байсан байж магадгүй. Тиймд 20-30-аад оны үйл явдлыг биечлэн үзээгүй, хүнээс сурвалжилж мэдсэн хүн нь илэрхий байдаг. Хэдийгээр тийм ч гэсэн энэ түүхийг уран сайхны талаас маш их чадалтай, дүрийг их нарийн илэрхийлсэн, бичгийн их чадвартай, авьяастай хүн байжээ. Хэрвээ Өгөөдэй хаан юм уу, Сорхугтани хатан нар бичсэн бол ордны дотоод амьдралын талаар тийм илэн далангүй ярихгүй байх болов уу. Ер нь ямар нэгэн улс төрч, улс төрийн үйл явдлын гүнд байсан хүн түүх бичихдээ тэгэж их илэн далангүй ярьдаггүй гэж би бодож байна. Түүхэн хүмүүсийн нэрийг ажиглавал сонирхолтой зүйл их байдаг санагдана…? Тэр үеийн монгол хүний нэрэнд түрэг гаралтай үг их байжээ дээ.? Тийм шүү. Тухайлбал Аригбөхийн Ариг гэсэн нь “цэвэр”, “ариун” гэдэгтэй адил утгатай турк үг. Тэгэхээр Аригбөх нь Ариунбөх гэсэн уг болов уу. Хубилайг “Лу Алтантовч”-д Хувилгаан сэцэн хаан гэсэн. Гэхдээ энэ нь бүддийн шашныг маш их хүндэтгэж, Манзширийн хувилгаан хэмээгдэж байсан учраас хувилгаан гэдэг утгыг хожим нь нэмсэн болов уу. Язгуур нь “хувь” байж болно. Хүний нэрэнд “лай” гэдэг дагавар их байдаг. “хувьтавилан” гэсэн үг байж ч болох. Гүюг хааны хатан Огулхаймишийн “огул” нь “хүү”, “хаймиш” “хайсан” гэсэн түрэг гаралтай үг. Тэгэхээр энэ хатны нэр нь “Хүү хайсан” болно. Уг нь хүүтэй болмоор байдаг, тэгээд охин гарахаар нь тийм нэр өгсөн байж болно. Хөлөг хааны нэрийг та тайлбарлаж өгнө үү? Зарим үед Хөлөг морины Хөлөг ч гэж ойлголдог тал бий. Хөлөг хааны нэр нь “Үлэгү” буюу “Илүү” гэсэн утгатай үг. Түргээр ч мөн адил “Үлэгү” гэдэг нь “том” гэсэн утгатай. Түүнээс биш хөлөг морины Хөлөг огтхон ч биш ээ. Монголын эзэнт гүрний үеийн түүхээс судлагдаагүй атар онгон хэсэг байдаг уу? Тийм юм зөндөө бий. Жишээлбэл Ил хааны онгон нь “Шахи кү” гэдэг газарт байгаа тухай сурвалж бий. Яг ийм нэртэй уул Иранд байгаа. Өлзийт хаан лалын шашин, сүннит, шийтийн шашны алийг нь сонгох вэ гэсэн нэгэн том маргаан мэтгээн хийх үед Тарамтааз гэдэг уйгур гаралтай нэгэн монгол ноён Лалын шашны зарим улсууд эгчтэйгээ гэрлэж болно гэж үздэг. Зарим нь авга эгчтэйгээ гэрлэж болно гэдэг учир эдгээр шашин дэмий. Бид монголынхоо уугуул шашныг баримталж явбал зүйтэй гэжээ. Дэвид Морган хэмээх персийн судлаач бичсэн номондоо энэ баримтыг иш татаад “Бүдүүлэг монголчууд лалын шашныг ерөөсөө ойлгохгүй байсан нь илэрхий байна” гэж дүгнэжээ. Энэ бол их буруу. Лалын шашинтнуудын хувьд аавын ах дүүгийн охидтой гэрлэхэд цааргалах юмгүй, харин ч дуртай байна. Харин монголчуудын хувьд аавын ах дүүс нь цус нэгтэй тул гэрлэж болохгүй учир байна. Тэгээд ч монголчууд өөрийн овгын хүмүүсийг ах дүүгээ гэж үздэг. Монгол хүний бодлоор аавын талын охинтой гэрлэвэл эгч, дүүстэйгээ гэрлэж байгаатай яг адил. Энэ персийн судлаач учраас монголчууд бүдүүлэгтээ юм ойлгохгүй байгаа гэж ярьж байгаа нь буруу, үнэн хэрэг дээрээ овгын гадуур, овгын дотуур хуримлахын ялгааг л харуулж байна. Монголчууд бүдүүлэг биш ээ. Тарамтаазын хэлсэнээр монголчууд овгын гадуур гэрлэх замтай байжээ. Харин исламд бол шашны соёлын нөлөөгөөр овгын дотуур гэрлэх чиг баримтлалтай байгаа. Алтан орд, Цагаадайн хаант улсын нэрийн тухайд ойлгомжтой. Харин Ил хаант улсын нэрийн талаар…? Ер нь бол “Ил болху” гэсэн үгнээс гарсан байна. “Ил” бол номхон буюу дагасан, “болху” бол урвалга хийдэг буюу тэрсэлдсэн гэсэн утгатай. Судлаачид Ил хаан гэдгийг үг дагадаг хаан гэж үзсэн байна. Гэхдээ зарим шинэ тайлбар ч гарсан. Гүюг хааны тамган дээр “Ил болху иргэн дор хүрвээс Аюутугай, биширтүгэй” гэсэн нь “дагасан болон тэрсэлдсэн иргэн дор” гэсэн утгатай үг байна. Монгол хэлэнд буян нүгэл, хар цагаан, сайн муу гэх мэтээр эсрэг утгатай холбоо үг байдаг. Түүний адил “ил болху” гэсэн нь эсрэг утгатай хоршоо үг юм. Миний бодоход Ил хаан өөрийн байр суурь тогтвортой биш байсан учраас Юань гүрний дэмжлэгийг хүлээж авах бодолтой байсан. Тиймээс улсаа Ил улс гэж нэрлэсэн байна. Тэгвэл Юань гүрний дэмжлэгийг хүлээж авах магадлалтай болно. Яагаад гэвэл хойноос нь Алтан ордны улс, баруун хойноос нь Цагаадайн хаан довтолж байсан учраас хүчирхэг Юаниас дэмжлэг авах учиртай гэж бодож байсан. Чингис хааны удмын зарим хүмүүс Чингис хаан Персийн тэр газрыг ямар нэгэн алтан ургийн хүнд өмчилж өгөөгүй учраас энэ газар нутаг нь алтан ургийн нийтийн өмч гэж үзэж байсан. Чингис хаан амьд мэнддээ хувиарласан хувиарт Ил хаант улсын газар нутаг ороогүй. Тийм учраас энэ газарт Хаант Улс байгуулна гэдэг нь Чингис хааны гэрээсийг зөрчиж байна. Иймд Ил хаан өөрийн байр суурийг Чингис хааны соёрхолоор батлагдсан Алтан орд болон Цагаадайн ордны улсаас баахан буурай гэж бодож байсан байна. Тийм учраас улсынхаа нэрийг Ил буюу дагасан хаант улс болгосон гэж үзэж байна. Ил хаант улсын хаан нь хаан ширээнд суухдаа ч Юан гүрний хаанаас батламжыг хүлээж авдаг байжээ. Монголчуудын тэр цагт хүчирхэг болсоны шалтгааныг түүхчид янз бүрээр л тайлбарладаг. Тооны олноор, зарим нь цэрэг дайны урлагаар, Л.Гумилев бол эрчимийн онол ч гэж гаргасан санагдана. Таны хувьд бол энэ хүчирхэгжлийг юугаар тайлбарлах вэ? Хүчирхэг болсоныг учрыг юуны түрүүнд цэргийн талаас нь үзэх хэрэгтэй. Монгол нүүдэлчид нь уугаасаа байлдааны аргад тухайн үеийн европынхоноос хамаагүй илүү сайн байсан нь мэдэгдэж байдаг. Түүний морьт цэрэг их хүчтэй байсан. Гэхдээ Чингис хааны үеийн монголчууд ганцхан морьт цэрэгтэй биш хот, балгадыг эвдлэх чадалтай байсан нь тэдний хүчин чадлыг үлэмж өсгөсөн. Хожим Юань улс мөхсөний дараа Эсэн тайш гэх мэтийн 15-16 дугаар зууны үеийн монгол хаад Мин улсад олон удаа довтолсон ч гэсэн хот балгадыг эвдэлж чадаагүй. Тэд Чингисийн үеийн цэргийн эрдэм чадлыг алдаж мартсан байсан. Харин Гэхдээ Чингис хаан хойд Хятадыг эзлэх үедээ 1211 онд хот балгадыг эвдэлж мэдэхгүй байсан ч маш хурдан сурч хоёрхон жилийн дараа эвдэлж эхэлсэн байна. Ийнхүү Чингис хаан хөрш орнуудын цэргийн арга тактикийг маш хурдан авч, бүтээлчээр ашигласны ачаар монголчууд тийм хурдан хүчирхэгжиж чадсан. Түүн дээр Чингис хааны зохион байгуулах менежментийн ухааныг нэмэх хэрэгтэй. Ер нь нүүдэлчид цэргийн талаар хүчтэй ч гэсэн улс төрийн талаар их задгай, зорилго нэгтэй болж нэгдэхдээ их муу байсан. Харин Чингис хаанаас Мөнх хааныг нас барсан хүртэл монголчууд үндсэн нэг зорилготой, их нэгдэл нягтралтай байсан байна. Уур амьсгалын юм уу, биологийн эрчим хүчээр юм байж болохыг үгүйсгэхгүй. Аливаа үндэстний бууралт, өсөлтийг хэдэн зуун жилээр тооцож, одоо тэгнэ ингэнэ гэдэгт би итгэхгүй байна. Түүх гэдэг нь тийм механик шиг юм биш ээ. Цаг цагаараа явдаг. Гэхдээ би Гумилевийн зохиолыг нарийн судлаагүй. Ер нь бол Гумилев шиг судлаачдын судлал нь бодитой баримтыг үндэслэсэн биш, нэлээд хийсвэр онолын юм учраас би одоог хүртэл нэг их сонирхсонгүй. Саяхан Казахын нэг түүхч Чингис хааныг Казах хүн байсан, өнөөгийн монголчууд бол Чингисийн хойчийг залгамжлагчид биш, харин жинхэнэ залгамжлагчид нь Казахууд байсан гэж бичсэн байна билээ. Энэ талаар таны бодол ямар байна вэ? Үндэстний залгамжлал нь нэг талаар генефонд, нөгөө талаар хэл соёл байдаг. Орчин цагийн Монголчуудын соёл нь Чингис хааны үеийн Монголчуудынхаас ялимгүй өөр. Гэхдээ генефондын талаар Чингисийн монголыг бүрнээ залгамжилж байгаа. Хэлний талаар мөн үсэг бичиг жаахан өөрчлөгдсөн ч ярих хэл нь яг монгол хэл учраас Чингисийн залгамж мөн гэж үзэж байна. Өөр үндэстнүүдийн хувьд Чингисийн Монголыг залгамжилж буйг илэрхийлдэг зарим нэгэн зүйлс бий. Тухайлбал Афганы хазар нарыг зөвхөн генефондын талаар монгол гаралтай гэж болно. Казакын цагаан ястнуудын зарим нь Чингис хааны үртэс, өөрөөр хэлбэл Зүчи хааны үртэс мөн. Зарим нь Аргун овгын үртэс ч байдаг. Татааруудын дотор ч Монгол гаралтай хүн байж магадгүй. Гэхдээ нэг онцлог нь Монголоос өөр үндэстнүүд хэдий генефондын талаар залгамжилж болох ч хэлний талаар өөр, хоёрт Чингис хааныг нийтээр дуртай хүлээж авдаггүй. Харин Монголчуудын дотор Чингис хаанд дургүй хүнийг олохгүй ээ. Английн нэгэн Генефондыг судлаач эрдэмтэн Чингис хааны үртэс одоо 18 сая хүн ам болсон гэж судалгаа хийсэн байна билээ. Монголчууд зөндөө олон байсан. Одоо ч байна. Гэхдээ Чингисийн монголуудын залгамжыг хамгийн тодоор илэрхийлэх хүмүүс нь өнөөгийн Монгол Улсын болон өвөр Монголын монголчууд мөн юм. Монголын түүх, ер нь дэлхийн түүхийг судалж, үзэж байхад сэтгэлийг ихээр татсан ямар түүхт хүн байна вэ? Монголын түүхийг үзэж байхад хамгийн дотно сэтгэгдэж байгаа нь Инжинаши юм. Яагаад? Инжинаши өвөр монголд, суурин ба нүүдэлчин хоёр соёлын хооронд амьдарч байсан. Хятадын уран зохиол их сонирхож, хүндэтгэн үздэг, сайн мэддэг байсан ч монгол үндэстэндээ их хайртай байсан. Би америкийн хүн ч гэсэн Монголын судлаач. Би ч бас хоёр соёлын хооронд зогсож байх шиг байна. Инжинашийн олон үндэстний соёлыг адил тэгшээр хүндэтгэх үзлийг би их хүндэтгэн үздэг. Түүний зохиолыг унших их дуртай. За баярлалаа. Монголын түүх сонирхогчдод, ялангуяа судлаачдад маш сонирхолтой сайхан зүйл ярьж өглөө. Таны эрдэм номын ажилд улам их амжилт хүсэн ерөөе. Б.Номинчимэд Энэхүү ярилцлага нь манай сонины 2004 оны № 21, 22 дугаарт нийтлэгджээ. Хэдий цаг улирсан ч нэгд, энэхүү ярилцлаганд дурдагдсан мэдээллүүдийн үнэ цэнэ алдагдаагүй, хоёрт, тухайн үед манай сонин дөнгөж гарч эхэлж байсан тул Этвүүд багшийн яриа олонд төдийлөн хүрч чадаагүй, гуравт сонин маань веб хуудастай болж буй тул архивлах зэрэг үүднээс дахин сэргээн нийтэлж байна.
Олон зуун жил, ямар ч нєхцєлд хэл ёс заншлаа хадгалж, элэнц хуланцдаа дамжуулсны vр нь болж дуучин Цагаанзам тєрсєн нь зєвхєн халимагуудын ч биш бvх монголчуудын бахархал гэж би хувьдаа vзэж байна. Ээжийн дууг Халимагт ёстой найман настай балчраас эхлээд наян настай буурал мэднээ, жинхэнэ ардын дуу болсон учраас. Би ч энэ дууг тав зургаан настай байхдаа манайд суудаг Шар эмгэнээс сурч байсан. Тэр хєгшин Сибирийн цєллєгт бvх vр хvvхэд, элгэн саднаа алдаад, манайд хоргодон байж нас барсан юм. Сэтгvvлч Л.МАНЦУУ-гийн Єнєєдєр сонины 2002 оны 11 сарын 07-ны дугаарт хэвлүүлсэн нийтлэлийг тус сонины зєвшєєрлєєр ЦАХИМ ӨРТӨӨ сүлжээнээ залсан байсныг уншигч тvмэнд дахин хvргэж байна. Mонголчууд туйлширдаг зантай гэдгийг бvгд мэднээ. Социализмын vед энэ араншинг vзэл суртал энэ тэрээр чєдєрлєдєг байсан бол, сvvлийн арав гаруй жил Монголд маань хvн бvр санасан бодсоноо ярьж хийдэг болсон билээ. Анх Монголд 1980-аад оны эхээр хєл тавьсан халимаг хvний хувьд, бас хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байсны хувьд єчигдєр, єнєєдрийн байдлыг харьцуулж vзэх эрхтэй гэж бодлоо. Сэтгvvлч хvний хувьд vнэхээр олон сэдвээр уншигч олонтойгоо бодлоо хуваалцах санаа тєрдєг. Энэ удаад ганцхан, бас нэн чухал сэдвээр саналаа хуваалцмаар санагдлаа. Эзэн Чингисийн vеэс монголчууд дэлхий даяар тархсан. Єнєєдєр халимаг, буриадууд Орос, Америк, Франц, Хятадад, євєр монголчууд Хятадад аж тєрж байна. Тэд амьдарч байгаа орныхоо усыг нь уувал ёсыг нь дага гэдгийг мєрдєн сууж байгаа ч, монгол цустай гэдгээ мартахгvй явдаг. Yvний наад захын жишээ нь Монголд дуу нь хит болоод байгаа Халимагийн дуучин О.Цагаанзам Монголд ирж дууныхаа зургаа Бурхан Халдун ууланд авахуулсан явдал. Дєч гарч яваа энэ эр айраг цагаагаар идээ ундаа хийж, монгол гэрт єсєєгvй нэгэн. Тєрсний гэрчилгээг орос бvртгэгчээс авахдаа, єєрийн санасан орос нэрээр бvртгvvлээд, долоо хоногт нэг удаа халимаг хэлийг гадаад хэл шиг заалгасан тэр бид хоёрыг болон олон халимаг залуусыг уусгах зорилго их гvрнийхэнд байсан ч байж магадгvй. 1937 онд Халимагуудыг ачааны вагонд нэг шєнийн дотор мал шиг ачин, Уралын уулс даваад зєрлєг болгон дээр тав арваар нь аав хvv, эгч дvvгий нь салган буулгаж байсан нь халимагуудыг устгах зорилго байсан байх. 1640-єєд оноос хойш хэдэн зуун жил єнгєрєєд байхад, зургаа долоон vеийг дамжуулан хэл, ёс заншил, соёлоо хадгалж ирсэн, Европт амьдарч буй халимагуудыг ууссан гэж хэлж арай болохгvй. Монгол оронд ардчилал єрнєж, Америкт амьдарч байгаа ах дvv нартайгаа уулзахад халимаг (баруун монгол-дєрвєд, торгууд, хошууд гэсэн vг) хэлээр манайхан ойлголцож байсан. Тэдний эх эцэг нь манай аав ээж шиг гэртээ зєвхєн халимагаараа ярихыг шаарддаг байсан нь эхлээд сонин санагдсан ч их юм бодогдуулж, эх эцгийгээ шvтэх сэтгэлийг улам хєгжєєсєн. Олон зуун жил, ямар ч нєхцєлд хэл ёс заншлаа хадгалж, элэнц хуланцдаа дамжуулсны vр нь болж дуучин Цагаанзам тєрсєн нь зєвхєн халимагуудын ч биш бvх монголчуудын бахархал гэж бихувьдаа vзэж байна. Ээжийн дууг Халимагт ёстой найман настай балчраас эхлээд наян настай буурал мэднээ, жинхэнэ ардын дуу болсон учраас. Би ч энэ дууг тав зургаан настай байхдаа манайд суудаг Шар эмгэнээс сурч байсан. Тэр хєгшин Сибирийн цєллєгт бvх vр хvvхэд, элгэн саднаа алдаад, манайд хоргодон байж нас барсан юм. Жаахан охин байхдаа тэр дууг миний ээжийн тухай сайхан дуу гэж боддог байлаа. Одоо дууны зургийг (клип) харахад, Шар эмгэний хацран дээгvvр урсч байсан гашуун нулимс, сэтгэл зvрхэндээ хадгалж, нандигнан явдаг єлгий нутгийн тухай мэдрэгдэж байдааг. Yvнийг G - INTERTAIMENT-ийн залуучууд ойлгож, магадгvй халимагуудын хэдэн зууны мєрєєдлийн єчvvхэн хэсгийг нь биелvvлсэн байж болох юм. Яагаад гэвэл Элстийн гудамжинд яваа хvнээс, эсвэл захын тосгонд амьдарч байгаа хєгшид, залуусаас Монголын тухай асуувал манай єлгий нутаг (историческая прародина) гэж хэлнээ. Монголыг нvдээрээ харж, гараар барьж vзээгvй хvмvvс тэр шvv дээ. Хvн болгон босоо бичгээ (халимагууд тод бичиг гэдэг) мэдэхгvй байж болох юм. Валерий Каруевд (дуучин Цагаанзам) болон хилийн чанадад амьдарч байгаа олон халимаг, буриадуудад тусгаар тогтносон Монгол орон байдаг, тэнд євєг дээдсийнх нь єлгий нутаг байдаг гэж бодохоос элэг нь дэвтээд явчихдаг нь vнэнээс vнэн. Тиймээс элгэн садан гээд наалдаад байхад «Элстийн ууссан муу халимаг» гэж тvлхээд, «Ганц дууны тєлєє алтан микрофон яах гэж єгснийг мэдэхгvй» хэмээн цэнхэр дэлгэцээр зарлаж байсан зэрэг нь хэт туйлширсан, дэндvv богино ухаантай хvний vг юм. «Шиндлерийн бvртгэл» кино vзсэн хvн миний санааг ойлгох байх аа. Зуны амралтаар гэр бvлээрээ Халимагт очихдоо аав ээждээ заавал арц, хvж, хорхой ааруул аваачдаг заншилтай байсан. Тэр арц хvжийг ээж маань хэд хуваагаад хажуу айлын хєгшчvvлд тарааж єгнє. Монголоос ирсэн бэлэг гээд нєгєєдvvл нь сvйд болж, нууцаар бурхандаа єргєн гэр орноо ариусгана. Нєгєє л хориотой цаг vе. Харин хэдэн жилээс Халимаг Тангачийн нийслэл Элиста хотод болон бусад газраар бурхан шашны хурал дуганууд нээгдэж, хєгшчvvл маань буян vйлдэж мааниа унших, залуучууд эх орныхоо тvvх соёлтой чєлєєтэй танилцах боллоо. Арц хvж ч дэлгvvр мухлагаар элбэг худалдаалагдах болсон. Энд асуудлын нєгєє талыг хєндмєєр санагдлаа. Би зvгээр л нэг Монгол Улсын жирийн иргэн. Засаг тєрд ч, албаны хvмvvст ч учиргvй зєвлєєд байх нь зохисгvй санагдав. Гэхдээ хорь гаруй жилийн дотор Монгол-Халимагийн харилцаанд нэг ч олигтой хийсэн зvйл олж харсангvй. Мэр сэр хувь хvн, компанийн холбоо, тvншийн харилцаа, соёл, урлагийн байгууллагуудын солилцооноос єєр юмгvй. Тэгэхэд Євєр Монголоос Шинжааны торгуудууд Халимагт очин яам, газруудаар зєвлєх хийгээд, их, дунд сургуулиудаар босоо бичиг заагаад явж байна. Халимагуудын их нvvдлийн тухай (буцаж Монгол руу) хятадууд уран сайхны кино авсан байгаа. Халимагийн их сургуульд орчин vеийн монгол хэлний тэнхим бий, гэхдээ монгол багш нар тэнд очиж ажилласныг сонсоогvй. Хэл, соёл, тvvхийн талаархи мэдлэгийг Халимагийн залууст монгол багш нараас илvv хэн ч таниулж, тайлбарлаж чадахгvй. Хувийн компанийн шугамаар Халимагийн их сургуульд сурдаг гэж сонссон. Халимагийн их сургуулийн оюутнууд Монголд дадлага хийдгийг мэдэхгvй. Дєрвєн зуугаад жилийн ємнє дєрвєн Ойрдын хэсэг омгууд баруун Монголоос тасарч гарахдаа явсаар байж Ижил мєрєн хавиар эх нутагтайгаа адилхан цэлийсэн талд суурьшиж, таван хошуу малаа маллаж єнєє хvртэл амьдарч байна. Мал, хєдєє аж ахуй Монголтой адил гол салбар, тэгсэн ч харилцаа холбоо энэ талаар онцгvй л санагддаг даа. Халимаг Тангч Оросын холбооны улсад (субъект Федерации) багтдаг учраас хvндрэл магад. Гэхдээ Кемерово муж бас холбооны субъект шvv дээ. 1980-аад оны эхээр хуриман дээр манай аав «Охин минь эх нутагтаа очиж байгаа» гэж ээжийг тайвшруулж байсан юм. Хоёр зээтэйгээ уулзахдаа аав минь халимагаар яриад, нєгєє хоёр нь монголоор хариулахад «Яг манай хэлтэй адилхан байгаа биз» гэж баярладаг байсан. 1992 онд Монгол Улсын иргэн болоод аавдаа паспортоо vзvvлэхэд «Тугтан гэж бичээгvй байна» гэж байсан юм. Учир нь манай аав тугтан овогтой, ээж шарнууд овогтой. Аав маань монголчууд овгоо заавал тэмдэглэдэг байсан гэсэн ойлголттой байсан билээ. Тэр vед паспорт дээр овог бичдэггvй байлаа. Иргэний vнэмлэх авах болоод Увс аймгийн овгуудын хуваарилалтыг авч vзэхэд шарнууд, тугтан овог хоёулаа байсан. Сvvлд нь иргэний vнэмлэхээ аавынхаа хvссэнээр тугтан овогтон гэж бvртгvvлсэн. 1991 онд ардын хувьсгалын 70 жилийн ойгоор Тєв цэнгэлдэх хvрээлэнд есєн цагаан туг барьсан Чингисийн цэргvvдийг хараад аав маань Монгол руу дагуулж ирсэн ач хvvдээ «Чиний євєг дээдэс ийм хvмvvс байсан» гэж хоолой нь зангиран хэлж байсан ч єєрєє ийм юм анх удаа харсан нь тэр. Манай хvvгийн тєрєл садан гэж Читийн, Хайлаарын буриадууд байх юм. Хєгшин залуугvй бvгд буриадаар сайн ярьдаг, багачууд нь арван vеийнхээ овгийг цээжилсэн байдаг, хэн нь хэний хvv, охин, єєрт нь ямар садан гэдгийг ч яс сайн мэднэ. Хоёр жилд нэг удаа зун болгон «Алтаргана» гэж дэлхийн буриадуудын наадам болдог. Монголын Эрхvv, Улаан-Yд, Чит, Хайлаар, барууны орнуудын буриадууд уулзаж, тvvх соёлоо ярьж, дуулж, хуурдаж, тєрєл садангаараа уулзаж хєєрєлдєнє. Хэл ярианаас нь авахуулаад ємссєн зvvсэн нь хvртэл нарийн, бас гол нь залуу хойч vедээ vзvvлж харуулах дамжуулах эрмэлзэл нь биширмээр. Одоо манай хоёр хvv буриад эцэгтэй, халимаг ээжтэй Монголд амьдарч байгаа. Бид дєрвvvл Монгол Улсын иргэд. Хоёр хvv монгол, буриад, халимаг, орос, англиар ярьж бичнэ. Манайх шиг гэр бvл Монголд цєєнгvй. Миний мэдэхээр 1980-аад оноос хойш Монголд халимагаас бэр болж, хvvхнvvд жил бvр ирж байгаа. Олон жил амьдарсан ч, шинэхэн ирсэн ч тэд монголоор ярьж, монгол хувцсаар гангарч монгол хоолоор зочноо дайлна. Ардчилал Монгол оронд арав гаруй жил хєгжлєє. Улаан бурхан, салхин цэцэг шиг «нялхсын» євчнєєр улстєрч, яруу найрагч, сэтгvvлчид євчлєєд эдгэрсэн байх аа гэж бодож байна. Бичсэн юмыг маань уншаад хєєрхий бvсгvй гомдож дээ гэж битгий бодоорой. Асуудлыг арай єєр єргєн хvрээтэй авч vзээрэй гэж уншигч танаас хvснэм.
Монгол угсаатан ард тvмэн єєрийн тvvхэндээ: монгол угсаатныг нэгтгэсэн нэгдсэн тєр улс, єнєє vе хvртэл зvйрлэгдэх жишээ vгvй дэлхийн эзэнт гvрэн, эзэнт гvрний задрал (баруун жигvvрийн нутгууд тасарч бие дааж эхэлснээр), дахин нэгтгэх, эзэнт гvрнийг сэргээхийг оролдсон феодалын задралын vе, тєрийн тусгаар тогтнолоо бvрэн алдаж хєрш орнуудын колони болсон vе, уугуул нутаг улсын хvрээнд тєр улсаа сэргээх vйл явц, орчин vеийн тусгаар тогтносон улс, зэрэг vе шатуудыг туулсан байна. Єнєє vед тусгаар тогтносон бvрэн эрхт Монгол улсаас гадна єєрсдийгєє монгол угсаатанд хамааралтай гэдгээ мэддэг, тойрон хvрээлж буй бусад vндэстэнд уусчихаагvй байгаа харьцангуй том хэмжээний vндэстний бvлэг ОХУ болон Хятад улсад байна. Єєрийн тусгаар улс vгvй, бага бус хэмжээний монгол vндэстний бvлгvvд Кыргызстан ба Афганистан улсад байдаг. Мєн эдгээр дээр Америк (АНУ, Канадын Квебек), Европ (Франц, Герман, Болгар, Бельги, Испани, Польш, Чех) тивvvд магадгvй африкийн улсууд, Турк, Австрали тивд оршин сууж байж болзошгvй харьцангуй цєєн тооны монгол угсаатнуудыг нэмж болох юм. Тvvхийн янз бvрийн хугацаанд монголчууд нэг бус удаа нэгдэх оролдлого хийж байсан боловч ихэнх нь амжилттай хэрэгжиж байсангvй. Гэхдээ єнєєгийн монголчуудын оюун ухаанд энэ бодол оршсоор л байна. Нэгдэл нь эдийн засгийн, улс тєрийн болон єєр бусад vр ашгийг авчирна. Нэгдэх зорилгын мєн чанар нь нэгдсэн монгол тvмний єрсєлдєх чадварыг нэмэгдvvлэх эерэг vр дагавартай бєгєєд энэ нь єнєє vед улам бvр чухал, хурц асуудал болж байна. Бvх дэлхийн монголчуудын vндэсний vзэл санааг дээшлvvлэх, vндэсний эв нэгдлийн чиг хандлагатай болгох нь олон талт асуудал юл. Yvний vндэс нь єєрийгєє монгол гэж vзэж буй бvх хvмvvсийн vзэл санааны нэгдэл, харилцан бие биеэ ойлголцох явдал байх ёстой. Энэ нєхцєлд ерєнхий (бvх монголчуудад хамаарах) болон хэсэгчилсэн (тухайлсан бvс нутгийн хувьд) олон асуудлуудыг шийдэх боломжтой болох юм. Амьдрал дээр аливаа нэгэн юм єєрєє хар аяндаа vvсч явагддаггvй. Хэдийгээр ёжтой гашуун сонсогдох боловч монголчуудыг нэгтгэх асуудал нь монголчуудын зєвхєн єєрсдийн хийх ажил юм. Монгол угсаатай хvмvvсийн интернетээр харьцаж буйг ойролцоогоор хоёр жилийн хугацаанд ажиглахад дэлхийн єнцєг булан бvрт тєрсєн монгол тєрлийн хvмvvс єєр єєрсдийнхєє орчны бvтээгдхvvн болох нь харагдаж байна. Ингэхдээ тэд нарын ойртох, ойлголцох нєхцєл нь нэгэн эх гарваль, сэтгэл зvйн онцлог (генетикийн хувьд удамшсан байж болох) болж байна. Тэд нарыг холдуулах хvчин зvйл нь хvмvvжил сургалтаас хамаарсан vзэл суртал, харилцан бие биенийхээ талаар бодит мэдлэг мэдээлэл огт байхгvй байгаа явдал болно. Оросын, европын, америкийн, монголын, хятадын, афганы монголчууд нь амьдралын хувьд єєр єєр нєхцєлтэй, єєр бусдынхаа талаар бараг юу ч мэддэггvй нь ямар боловч сайн vр дvн vзvvлэхгvй байна. Жишээ нь: ОХУ-ын харъяат монгол, Монгол улсын монгол хоёрын харилцаанаас ажиглахад бараг ижилхэн сэтгэл зvйн онцлогтой боловч нийгмийн, vзэл суртлын хувьд харьцангуй их ялгаатай байгаа нь харагдаж байна. Энэ ялгаа нь, ялангуяа харилцагч хоёрын хэн нэг нь хvvхэд наснаас хэвшсэн харилцааны соёлыг эзэмшээгvй тохиолдолд, ёс юм шиг зєрчилд хvргэж байв. Энэ нь зvрх сэтгэл, гарал vvслээрээ нэг хvмvvсийн харьцаанд хэрхэвч байж болохооргvй зvйл юм. Энэхvv áëîãûí зорилго нь орчин vеийн монгол угсаатан ард тvмний тvvх болон амьдралын янз бvрийн vйл явцын талаар аль болох бvрэн дvvрэн, бодит мэдээллээр хангах замаар монгол тvмнийг єєр хооронд нь холдуулах, салгах хvчин зvйлийг арилгах явдал юм. Монголчуудаас (монгол гэдэг єргєн утгад хамаарах) гадна монголын тvvх, соёл урлагийг сонирхдог хэн бvхэнд энэ áëîã хэрэгтэй байж болох юм. Энэхvv áëîãûí сан нь салж бутарсан монгол угсаатны хувьд харилцан ойлголцох, баяжин дэвжих, ёс суртхуун, соёлын хувьд бие биедээ эергээр нєлєєлєх их vйл хэрэгт єчvvхэн хувь нэмэр болж, нэгдсэн соёл бvр цаашилбал улс тєрийн нэгдсэн орон зайг бvрдvvлэх замын º÷¿¿õýí гишгvvр болж єгєх болов уу гэж найдаж байна.

монголчуудын сэтгэлийн дуудлага

2007 оны 09-р сарын 02 Нийтэлсэн Horidoimergen
Одоо цагт нийт 10 орчим сая монголчууд дэлхий даяар тархан аж терж байна. Монгол, Орос, Хятад ба бусад улсуудад амьдарч буй бух монголчуудыг хэл, соёл, ёс заншил, шашин болон бухэл бутэн таван зууны туршид нэгдсэн монгол улсын бурэлдэхуун хэсэг явсан эх туух нь нэгтгэж байгаа юм. Эх нутагтаа эртний туухт нэгдсэн Монгол улсаан дахин мандан бадрааж чадахгуй бол нэгдсэн соёл, улс терийн орон зайд хамтдаа амьдрахсан гэсэн нэгдмэл монголын телее узэл дэлхийн бух монголчуудын сэтгэлийн гунд оршиж байна. Энэхуу нэгдмэл явсанаа санагалзсан мэдрэмж нь олон зууны турш монголчуудын сэтгэлийн дуудлага болсон нармай монголын хэмээх ¿íäýñòíèé узлийг теруулжээ.

Ярианы монгол хэл ямар их єєрчлєгдєж байна вэ?

2007 оны 09-р сарын 02 Нийтэлсэн Horidoimergen
Цаг хугацааны эрхээр зарим vг мартагдаж, зарим vг шинээр нэмэгдэж, ярианы хэл байнга хувьсан єєрчлєгддєг зvй тогтолтой. Cvvлийн vед мэдээллийн хэрэгслэл эрчимтэй хєгжиж, зон ардад маань хурдан хугацаанд цэнхэр дэлгэцээр, радиагоор нэвтрvvлэгчийн яриа шууд хvрдэг сайхан болжээ. Ийм нєхцєл байдалд нэвтрvvлэгчийн хэллэг маш цэвэр байх шаардлагатай ёстой. Технологийн хєгжлийн ач буянаар алсын Америк оронд бид Монголын мэдээллийг vздэг, сонсдог боллоо. Телевизийн мэдээллийн нэвтрvvлэгчид их залуужиж, хурдан шуурхай ярьж байна. Хурдан ярих гээд монгол vгийг илт гажуу дуудах юм. Хvvхэд байхад сонсож ирсэн нэвтрvvлэгч Нарантуяа, Бямбаа, Батбаяр, жүжигчин Дашнамжилын чихэнд хоногшсон цээлхэн хоолой нэгэнт байхгvй болжээ. Нэвтрvvлэгч бvсгvйчvvдийн яриаг сонсох тутам "аялгуут сайхан монгол хэл маань довон дундуур донсолгож яваа ачааны тэрэг шиг нэг л тонгочсон огцом, бас дээр нь бачуу яаруу" болжээ гэсэн сэтгэгдэл тєрєх юм. Бас тэдний хэллэг нь дуун єргєлттэй болсон юм шиг санагдаж байна. Хятад хэл дєрвєн єргєлттэй, зvvн ємнєд Азийн зарим хэл долоо хvртэл єргєлттэй байдаг гэсэн. Манай залуу нэвтрvvлэгчид vгийн тєгсгєл дээр хэт их єргєлт хэрэглэж байгаа нь vгээ тод хурдан хэлэх гэсэн чармайлт байх. Гажуу сонсогдож байгаа зарим vгийг сонгон авч хэлвэл: "байжє" (байжээ), "эхэлжє" (эxэлжээ), "гадн" (гадна), "оран даяар" (орон даяар), "баагаа юмаа" (байгаа юм аа), "байдгийнмаа" (байдаг юм аа), "зогсохгоод байна" (зогсох гээд байна), "тэгvvл" (тэгвэл) мэт олон жишээ байна. Ийм байдлаар хазгай хэлээд чихэндээ хоногшуулаад байвал нэгэн цагт єєрсдєє ингэж хазгай ярих магaдлал єндєр юм. Тэгэхээр нэвтрvvлэгчдийн хэллэгийг онц анхаарч, нийгмээрээ шvvж хэлэлцэж баймаар байна. Хэдэн жилийн дараа "Монцамэ"-гийн модон хэл" гэдэг шиг "Телевизийн тэвдvv хэл" гэдэг болчих вий дээ.

Ордос дахь Чингис хааны онгоны эргэн тойронд

2007 оны 09-р сарын 02 Нийтэлсэн Horidoimergen
Бидний цєєхєн монголчууд хоорондоо эв нэгдэл муутайгаасaa болж одоо хvчтэй гvрнvvдийн хараа хавчлага дор амь тээж явна. Хамгийн олон монгол аймаг хар хятадын савар дор тарчилж байгааг Дархадын энэ захиа гэрчилнэ буй за. Халхын залуус минь Євєл Монголын залуусын зовлонт байдлыг бага ч гэсэн ойлгонo буй хэмээн найдаж энэхvv нийтлэлийг Олоннарс хятад хэлнээс орчуулcныг шинэ vсгэнд буулган та бvхэнд толилуулж байна. ДАРХАДЫН ЄРГЄХ ЗАРГЫН БИЧИГ Бид бол Ордосын дархад, Монголын дээдэс Чингис хааны онгоныг сахин хамгаалж байгаа хvмvvс. Чингисийн онгоныг Ордост байрлуулснаас нааш бид хэдэн зуун жилийн турш амь нас, ариун цусаараа энэхvv онгон газар шороог хамгаалсаар ирсэн билээ. 1696 онд (Энх-Амгалангийн 35 дугаар он) Ар, Євєр Монголын засаг ван нар зєвлєн, Манж Чингийн засгийн газраас 500 єрх дархадыг єргємжилж, дархад аймаг гэсэн байна. Тэдээд эдгээр дархадыг цэргийн алба, єєр эл зvйлийн албанаас хэлтрvvлэн, vеийн vед Чингисийн онгоныг сахин хамгаалахаар болгoсон юм. Энэхvv дvрэм нь иргэн улсын vе ба Євєр Монголын Єєртєє Засах Орон байгуулагдсаны дараа ч хvчинтэй байсан. 1953 онд Євєр Монголын засгийн ордон дархадыг Чингисийн онгоныг vргэлжлэн сахин хамгаалахыг зєвшєєрсєн байна. 1964 онд "Чингисийн онгон" Євєр Монголын Єєртєє Засах Орны соёлын гол євєєр vнэлэгджээ. 1982 онд "Чингисийн онгон" соёлын євийг хамаарах газар байгуулагдаж, 1991 онд товчоо болжээ. Єчнєєн жилийн турш нам засгийнхан дархадын "Чингсийн онгон"-ыг сахин хамгаалах, дахин шvтэх ёс журмыг хvндэтгэж, соёлын уламжлалыг хадгалсаар ирсэн юм. Чингис хааны гавъяа зvтгэл дэлхий дахинд алдартай. Чингис хаан бол Монгол vндэстэний агуу євєг дээдэс мєртєє дорнын бvх vндэстэний омогшил болох нь яриангvй. Чингисийн онгон бол Монгол vндэстэний соёлын єв мєртєє бvх хvн тєрєлхтний нийтийн соёлын єв болох юм. Харин аль нэгэн хувь хvн буюу хамтрaгчдaд энэ нь харъяалагдаж огт болохгvй. Ямар нэгэн хувь хvн буюу нэгж дур тааваараа хєндєн, єєрийн санаагаараа соёлын євийг засан єєрчлєх нь манай бvх монголчуудад доромжлол болж, бvх хvн тєрєлхтний соёлын єв далагдан сvйтгэгдэж байгаа учир болно. Донглиан бол хувь хvний эрхэлсэн компани юм. Тvvний эзэн Хоу овогт газар орны засгийн ноёдтой ер бусын дотно харьцаатай байдгийг эндэхийн хvн болгон мэддэг билээ. Донглиан компани эл зvйлийн аргa замаар дамжин Чингисийн онгоны орчим дэх хэдэн мянган му газрыг хууль бусаар эзлэн, хєрс шороог ихээр хєдєлгєж хоёрдугаар "Чингисийн онгон" байгууллаа хэмээн сагсууран аашилсан билээ. Тэд дархадын зєвшєєрєлгvйгээр "Чингисийн онгон" дэх Улаанхvv нєхрийн бичээсийг хоёрдугаар "Чингисийн онгон"-доо аваачиж тавьсан. Бас нэгэн хvний хилэнг дэгдээх учир бол тэд аялал жуулчлалын газрынхаа чирvvл шаахайн дээр ч Богд Чингисийн нэрийг сийлсэн байна. Энэ нь хир зэргээр улайран сагсуурч байгаагийнх нь бодитой гэрч биш vv? Тэд Чингисийн нэрийн дээр гишиглэн Монгол ард тvмнийг гутаахын ихээр гутааж байгаа билээ. Одоо Донглиан компани нь Чингисийн онгоныг байгуулагч мєртєє хамаарагч болжээ. Хоу овогт бол яг Чингисийн онгоныг хамаарах хурлын тэргvvн, газар орны зарим засаг ноёдын дэмжлэг дор Донглиан компани нэгэнт уул "Чингисийн онгоныг хамаарах товчоо"-г орлож байна. Тэд одоо яг Чингисийн онгоны хvрээн доторх бvх юмыг шилжvvлэн цэвэрлэж, ихээр засалт хийх гэж буй. Ингэж арга vгvй байдалд орон туйлaар гачигдан шамдсаны учир энэхvv ил захидлыг бичиж, эл шатны хvмvvст vзvvлэн зєв ёсыг олгож, дэмжлэг vзvvлэхийг хvсч буй! Энд бид дархадын нэрийн ємнєєс доорх шаардлагыг тавьж байна: ШААРДЛАГУУД: 1. Xолбогдол бvхий засаг захиргааны газраас даруйхан шалган байцаах бvлгэм томилoн дархадуудын дунд оруулж, Донглиан компанийн бусдын эрхэнд халдсан бvх хэргийг байцаан илчлэхийг шаардаж байна. 2. “Дархадууд бол Чингис хааны онгоны сахигч мєн” гэдэг монгол vндэстний хэдэн зуун жилийн уламжлалыг хvндэтгэн vзэхийг хvсэж байна. Чингис хааны онгоныг сахин хамгаалах болон дээдлэн тахих эрхтэй хvмvvс бол тvvхнээс аваад дархадууд болно. Ямар нэгэн байгууллага буюу хувь хvн энэх дархан эрхэнд халдаж болoxгvй юм. 3. HYБ-ын олон улсын соёлын євийг хамгаалах хууль болон Хятад улсын соёлын євийг хамгаалах хуулийн заалтанд, соёлын євийнг уг байдлаар нь хамгаалах хэрэгтэй гэж зааж байдаг. Tиймээс Чингис хааны онгоныг шинэчлэх тєлєвлєгєє нь эрхбиш тєрийн соёлын євийн товчоо болон холбогдол бvхий мэргэжлийн байгууллагын зєвшєєрлийг хvлээсэн байх хэрэгтэй юм. Гэвч "хоёрдугаар Чингисийн онгон" гэгч энэ тєлєвлєгєє нь ямарч мэргэжлийн байгууллага болон соёлын євийн захиргааны байгууллагын зєвшєєрлийг хvлээгээгvй байна. Иймээс тэр хууль бус зvйлийг заавал vгvйсгэх хэрэгтэй. 4. Донглиан компани Улаанхvvгийн бичээсийг дураараа авч єлгєж байх нь бусдын эрхэнд ноцтой халдсан зvйл болох бєгєєд Улаанхvvг хvндэтгээгvй явдал мєн. Бусдын эрхэнд халдахаа даруйхан больж, буруугаа хvлээх хэрэгтэй. 5. Донглиан компанийн хvмvvс богд эзэн Чингис хааны алдар нэрийг хєлдєє ємсдєг гэрийн шаахай дээрээ бичсэн явдал нь нийт монголчуудыг туйлын ихээр доромжилсон хэрэг мєн. Бусдын нэр хvндийг гутаан доромжилсон ялаар шийтгэж, тvvний vvсгэн сэдэгчээс эрvvгийн хариуцлага нэхэх хэрэгтэй. Бас тийм маягийн доромжлолтой эд барааг олны ємнє хураан цаазлах хэрэгтэй. 6. Чингис хааны онгон бол бvх дэлхийн хэдэн зуун тvмэн монголчуудын євєг дээдсийгээ дээдлэн хvндлэх хязгааргvй гvн хайр сэтгэлийг тєлєєлж байдаг юм. Tийм болoхоор соёлын євийг хамгаалал болон аялал жуулчлалын харьцааг зvй зохистой, зєвєєр зохицуулахыг дээд шатны засаг захиргааны байгууллагат хvсч байна. Бид яасан ч зарим хvмvvсийн мєнгє олж баяжихын багаж хэрэгсэл болж чадахгvй болoхоор євєг дээдэсийнхээ онгоныг єєр газар шилжvvлэхээс єєр аргагуй. Aриун сvнсийг нь бусдаар бузарлуулахгvй юм. 7. Газар шороoны хуулийн заалтанд, газар шороo хэрэглэх эрхийг єєрчлєх гэвэл заавал иргэний их хурал буюу гурваны хоёр хувиас дээш иргэнээр зєвшєєрєгдсєн байх хэрэгтэй гэсэн заалт байдаг. Гэвч Донглиан компани одоо эзэлж бvхий хэдэн мянган тvмэн мvv газар бол Хоу овогтон зэрэг хvмvvс элдэв зvйлийн хууль бус аргаар бусдын газар нутгийг эзлэн авсан явдал мєн. Зонхилох олон тооны дархадын ашиг тусаас зєрчсєн хууль бусаар эзлэгдсэн газрыг буцааж єгєх хэрэгтэй. 8. Донглиан компани болон Хоу овогтон зэрэг хvмvvс дархадын бэлчээрийн газрыг булаан эзэлж дархадын амьжиргааны замыг тасалснаар барахгvй, бид бvхний дээдсийн сvнсийг бузарлаж, онгоныг нь эвдэж байна. Бид Хоу овогтноос эрvvгийн хариуцлага нэхэхийг засгийн газарт шаардахаар барахгvй тэдгээр хvмvvс бол олонд хvрээлэлгvй хvмvvс болохийг илэрхийлж, тэдний дархадын газраас эртхэн зайлан явахыг хvснэ. ОРДОСЫН ЧИНГИСИЙН ОНГОНЫ САХИГЧ ДАРХАДУУД (Донглиан компанийг заалдагч дархадын хэсэг хvмvvсийн нэрс) 2004 оны 10 сарын 21-ний єдєр Эх сурвалж нь: http://www.smongol.com/forum/viewtopic.php?t=1026
ОХУ-ын Халимагийн Ерєнхийлєгч шинэ интернационал зохион байгуулж байна. БНХАУ-ын Євєр Монголын еєртєє засах орны тєлєєлєгчид саяхан Халимагт айлчиллааМонголын еєртєє засах орны тєлєєлєгчид саяхан Халимагт айлчиллаа Хятадын мужийн тєлєєлєгчдийг тус автономийн Ардын засгийн газрын тэргvvн Ян Цин даргалан иржээ. Ойролцоогоор таван сая монгол амьдардаг Хятадын энэ мужийн дарга нар Халимагийн удирдлагатай гурван гэрээг шууд байгуулжээ. Халимагийн сvv боловсруулах аж vйлдвэрийг бараг тэгээс эхлэн байгуулахад Хятадын бизнесменvvдийг оролцуулах гэрээ нь тэдний хамгийн чухал нь байлаа. Халимагийн нийслэл Элстэйд бичигдсэн эдгээр гэрээ нь Халимагт нэг жилийн ємнєєс явуулж эхэлсэн "эдийн засгийн панмонголизм" байгуулах стратегийг хэрэгжvvлэх ээлжит алхам нь болов.Энэ стратеги нь дотоод эдийн засаг ба бvс нутгаас хальсан гадаад улс тєрийн хэмжvvртэй (Кремлийн зєвшєєрєлтэй нь бараг vнэн байх). Халимагийн Ерєнхий¬лєгч Кирсан Иллюмжиновын идэвхээс харвал "эдийн засгийн панмонголизм" баримтлал нь улс тєр, худалдааны онцгой харилцааг дэлхийн гурван Монгол тєвтэй Элстэйг холбон "Монгол бvсийг зангидаж єгєх зорилготой" аж. Эхний тєв нь Хятадын мужууд болох Шинжаан-Уйгарын автономийн муж (ШУАМ), Євєр Монголын автономиийн муж (ЄМАМ) байх аж. "Шинжааны тєсєл" нь Халимаг ба ШУАМ-ийн хооронд Шинжааны халимагуудыг Ижил мєрний эрэгт нvvлгэх гэрээ байгуулсан 2005 оноос хэрэгжиж эхлэсэн гэж болно. Одоо Шинжаанаас ирсэн хэдэн арван халимаг гэр бvл Халимагт амьдарч байна. Энэ тєслєєр Халимагийг Шинжаантай холбосон тємєр зам барих ажээ. Тvvнээс гадна Хятадын Монгол мужуудаас хямд ажиллах хvч авна. Тvvнээс гадна ОХУ-ын ємнєд хэсэгт барих автобусны томоохон vйлдвэрт хєрєнгє оруулалт татахыг хэлэлцээрт тусгажээ. "Эдийн засгийн панмонголизм"-ын хоёр дахь тєв нь Халимагийн номнолоор Монгол улс байх юм. Єнгєрсєн оны сvvлчээр Ерєнхийлєгч Намбарын Энхбаяр тэргvvтэй тєлєєлєгчид Улаанбаатараас Элстэйд ирсэн юм. Соёл, боловсролын салбарт хамтран ажиллах гэрээнд гарын vсэг зураад Элстэй хотноо Монголын консулын газар байгуулахаар хоёр тал тохиролцсон. Кирсан Иллюмжиновын "эдийн засгийн панмонголизм"-ын гурав дахь тєв нь Тайвань. Тайванийн аралд хэдэн мянган монгол, тэдний тоонд генералиссимус Чан Кай-шийн арми ухрах vеэр Шинжаанаас гарч явсан халимагуудын vр сад амьдарч байдгийг хvмvvс тэр болгон мэдэхгvй. Єнєєгийн Тайванийн элитэд Хятадын халимагууд сvvлчийн биш байр эзлэдэг. Тухайлбал, арлын нийслэлийн захирагч нь халимаг, мєн халимагууд хvчний байгууллага болон бизнесийн хvрээнд єндєр тушаал эзэлдэг гэнэ. Тиймээс санхvvгийн асар их боломжтой Тайваньтай харилцаагаа бэхжvvлэх нь Халимагийн хувьд ирээдvйтэй. "Эдийн засгийн панмонголизм" гэх Халимагийн номнолын vндсэн хэсэг нь бvх монголчуудын шашны лидер Далай ламтай онцгой харилцаа тогтоох явдал бололтой. Халимагийн нийслэлд бурханы шашны Ватикан шиг зэрэглэлтэй амьд Буддагийн Европын єргєєг барих нь Монголын том ертєнц дотор Халимагийн улс тєрийн зэрэглэлийг єргєх зорилготой гэхэд хилсдэхгvй. Халимагийн шинэ номнолын хvрээнд тvvнийг бvтээгчид нь ер бусын гавшгай аргаар Хятадын эрх баригчидтай худалдааны харилцаагаа хадгалан єнєєгийн Бээжингийн эсрэг тэрслэгч Далай ламтай шашин, улс тєрийн тєсєл явуулж байгаа нь гайхмаар. Доод Ижил мєрний хязгаарт хэрэгжvvлж буй "эдийн засгийн панмонголизм" нь улс тєрийн муу биш ирээдvйтэй нь энэ бvгдээс харагдана. Тэр нь Халимагт эдийн засгийн диваажин авчрахгvй юмаа гэхэд "шинэ панмонголизмын тєслийг" хэрэгжvvлснээр Орост гадаад улс тєрийн ашиг авчрах нь дотоодын элдэв ээдрээнээс давуу талтай. Андрей Николаевич Серенко, "Независимая газета" сонины Волгоград хот дахь сурвалжлагч Ардын эрх сонин 75 /607/
Нэгэн Өвөр Монгол охины Чингэс хааны онгон үзэхээр явсан аян замын тэмдэглэлийг эх хувиар нь нийтлэлээ.Хятадууд өмхий санаа гаргаж Өвөр Монгол,Монгол туургатны бахархал,шүтээн болсон энэ газрыг 2 жилийн өмнө хүчээр булаан авч Хятадын аялал жуулчлалын байгуулгад шилжүүлсэн билээ. Таримал ой, мод суулгаж буй хүмүүс, гоёмсог хурдны зам, Чингисийн онгон, тахилч барга ястан, хүрлээр цутгасан их нүүдэл, сэвэлзүүр салхи, Майн 1 – Ордос орж Чингисийн онгоныг үзсэн тэмдэглэлээ эхлэхэд ийм дурсамжууд санаанд тодрон ирлээ. Бээжин хотод халуун эхлэхтэй зэрэгцэн тал нутгийн сэвэлзүүр салхи санагдах боллоо. Тэгээд монгол хүн болсны хувьд өвөг дээдсээс онголон шүтэж ирсэн Ордос нутагт хүрээд ирье үү гэж аяны богцоо үүрэн замд гарав. ӨМОЗР-ны Ордос аймгийн Эзэн хороо хошууны нутагт Чингисийн онгон бий. Хөх хотоос 300 гаруй км зайтай. Хөх хотын авто вокзалаас Дүншин гэх жижиг хот хүрэх автобусанд сууваа. Майн баяр дөхөөд тэрүү ер нь л ийм байдаг уу, автовокзалаар цүнх саваа чирсэн ардууд пиг, Дүншин хүрэх автобус ядах юмгүй хурдан дүүрч яг л цагтаа хөдөллөө. 3 цаг хагас явдаг юм байна.Дүншингээс Чингисийн онгон хүрэхэд чиглэлийн унаа сольж дахин 40 орчим минут явах юм. Хятад орны урд мужуудын нутгаар явахад замын хажуугаар нэг бол хот суурин, нэг бол тариан талбай таардаг санагдана. Харин Чингисийн онгон хүрэх замын тэмдэг, заалтуудыг нь ягштал сайхан байрлуулсан шинэхэн хурдны замын хажуугаар бол дөнгөж суулгасан нялх модод, мод суулгаж буй хүмүүс, эгнэн ургасан мододтой ой л элбэг юм. Хятадын Ойн аж ахуйн ажил эрхэлсэн яамны орлогч сайд Өвөрмонголын Ордост 2 жилийн өмнө байхаа болсон Бүх Хятадын цөлжилттэй тэмцэх хурал дээр ирэх 5 жилд цөлжсөн 13 сая га газрыг ургамалжуулж, нөхөн сэргээнэ гэж хэлж байхыг нь зурагтаар харж байсан юм. Яам 5 жилийнхээ ажлын ид дунд яваа нь энэ бололтой. Энэ нутгийн хөрс шороо нь хээрийн элсэрхэг, улаан хөрстэй юм билээ. Гэсэн ч ирийтэл тарьсан модод нь сайхан ургаж эхнээсээ ой болох өнгөндөө оржээ. Улаан элстэй газрыг ингэж сайхан ойжуулахад ямар их хөдөлмөр зараа болоо. Мод тарих үйлст гар бие оролцож явсан ордос нутгийн монгол залуу надад мод тарьж явсан түүхээсээ хуучилсан юм. Орон нутгийн засаг захиргааны байгууллагаас хүмүүсийг хөлслөн мод тариулахад тэрбээр нэг бус удаа гар бие оролцож явжээ. Нүхий нь малтахад 2-3 юань, соёог нь суулгахад 5-6 юань төлдөг болохоор сул чөлөөтэй иргэд мод суулгах ажлыг орлогоо нэмэгдүүлэх нэг арга гэж үздэг байна. Өдөртөө 300 юань олчихдог хүн ч цөөнгүй байдаг гэнэ. Ингэж явсаар зорьсон газартаа хүрээд хамгийн түрүүнд үг сольсон хүн нь шатахуун түгээгүүрийн дэргэдэх нийтийн үйлчилгээний газарт үйлчлэгч бололтой монгол эмээ. Эмээ буудал зааж өгч туслаад зогссонгүй тэр хүрэх үнэгүй унаанд дайж өгсөн юм. Хөх хотод бол монгол хүнтэй таарах нь тун ховор шүү дээ. Гэтэл Чингисийн онгонд хүрүүт монгол настантай таарлаа, бас аргагүй л монгол газрын сэвэлзүүр салхи үсийг минь хийсгэн шоглож угтлаа. Хүний олон, агаарын бүгчмээс ямартаа ч түр холджээ. 2 жилийн өмнө байхаа нэг найз маань Чингисийн онгон ороод ирэхдээ нэг жуулчны шинэ хотхон баригдах гээд барилгыг нь эхлээгүй хир нь зам, талбайг нь гэрэл чимэглэлтэй нь дуусгачихсан байх юм, сонин юмаа гэж ярьж байсан нь санаанд орлоо. Ирийсэн 2 давхар цагаан байшингууд баригдчихжээ. Шинэ хотхоны нэгэн жижигхэн буудалд байрлав. Хамгийн сонирхолтой нь эндхийн кабелиар гардаггүй суваг гэж бараг алга. MTV, Bloomberg, Now, CNN, Channel G гээд 100 гаруй суваг нөгөө алдарт Aljazeera хүртэл гарч байна лээ. Ингээд буудалдаа аяны тоосоо гөвж аваад амрахаар хэвтлээ. Өглөө эртээ гарч Чингисийн онгонд очноо. Чингисийн онгон 2 цогцолбор хэсэгтэй. Нэг нь Чингисийн онгон шүтээн байрладаг 3 залгаа гэр маягтай ордон. Нөгөө нь өнгөрсөн жилээс бүрэн ашиглалтад орсон "Чингис хааны цогцолбор музей". 3 залгаа гэр хэлбэртэй цагаан ордны өмнө омголон морь унасан Чингис хааны хүрэл хөшөө байна. 3 байшингийн дундах том гэрийн хэлбэртэй ордон нь Чингис хааны тахилгын танхим юм байна. Гэрээр бол хоймортоо их Хааны дүртэй 4,5 м орчим өндөр алтадсан хөшөө байрлуулж өмнө нь зул хүж, идээ цагаа, жимс, чихэр тэргүүтнийг өржээ. Алтадмал хөшөөний ар талаар тухайн цагийн цэрэг баатруудын өмсгөл зүүлт, эртний эмээл зэргийг байрлуулжээ. Энэ их танхимд монгол үндэстнүүд ирж тахил өргөдөг юм байна. Цай, идээтэй ирсэн монгол хүмүүс саяхныг хүртэл тасалбар авалгүй ордог байсан гэнэ. Газрын зургийн 4 талд шаттай өндөрлөсөн боржин чулуун индэр байна. Түүн дээр гарч харвал Эзэнт гүрний газрын зураг улам сүртэй харагдах юм билээ. Газрын зургийг өнгөрөөд хөндий дүүрэн, айсуй яваа нүүдэл таарна. Хорин хоёр хүрэн бух хааны Алтан өргөөг чирч явна. Хааны өргөөний араар хатдын бага гэрүүд хүрээлж, эргэн тойронд нь морьтой баатрууд хуяг дуулгаа агсан дагалджээ. Хонь, ямаа, саалийн үнээ, араг үүрч аргал түүж яваа бүсгүй, хоньчин хүү гээд их нүүдлийг дагасан нүсэр цуваа үргэлжилсээр. Сүрлэг дүрсэлжээ. Бүгдийг нь ширэм, гантөмрийн хайлшаар цутгаж хийсэн байна. Бас морьт баатруудын дүрийг нэгийг ч давтаагүй гэнэлээ Баруун зүүн талын арай жижиг танхимууд нь Өэлүн болон Бөртэ хатны тахилгын танхимууд. Танхимын ханаар хятад уран бүтээлчдийн хамтын бүтээл "Монголын нууц товчоо"-гоор сэдэвлэсэн цуврал зургуудыг байрлуулжээ. Дээл өмсч малгай духдуулсан монгол эрэгтэй хүмүүс орж гарч, бөхсөн зуланд нь тос нэмж байх юм. Жаранбаяр гэж дархад залуутай үг солилоо. Өвөө нь хэлж залгамжлуулснаар 39 дэхь үе дээрээ Их хааны 8 цагаан ордны тахилч хийж байгаа гэнэ. Харин үүнийг нь батлах угийн бичиг нь соёлын хувьсгалын галд өртжээ. Өдөржин шөнөжин зул хүж таслалгүй өргөж өвөг дээдсийнхээ онгоныг сахина гэдэг тийм амар ажил биш. Манай нутаг цаг агаарын хувьд эрс тэс, өвөлдөө хүйтэн газар даа гэж ярилаа. Тахилчын үүргийг өвөг дээдсээсээ уламжилж авсан шигээ үр хүүхэддээ мөн залгамжлуулах уу гэсэн асуултад төрийн бодлогыг харан байж болно гэж хариулсан Чингисийн онгоны 2 дугаар хэсэг бол Чингис хааны дурсгалын цогцолбор нэртэй цогцолбор музей юм. Энэ шинэ цогцолбор цэвэр жуулчдад зориулагджээ. Онгоны тахилгатай ордон луу ороход 80 юань төлдөг бол энэ цогцолборыг үзэхэд 90 юань төлнө. Хаалгаар нь оруут газарт морины туурайн хэлбэртэй гантиг чулуун талбай дээр Монголын эзэнт гүрний газрын зургийг дүрслэн Бээжин, Хар хорум зэрэг нийслэл хотуудыг бусад эзэмшлийн хотуудаас арай том чулуун самбараар тэмдэглэжээ. Хааны алтан гэрт жуулчид монгол хувцас өмсөн хүсвэл хааны олбогыг түшин сууж зургаа авахуулж болох юм билээ. Их нүүдлийг өнгөрүүлээд монгол бичгээр Хаган гэсэн хэлбэртэй байшинд Монгол үндэстний түүх соёлын музей байрлана. Музейн үзмэр нь их биш юм, бүрэн цуглуулж дуусаагүй ч байж магад. Харин компьютерээр түүхэн сэдэвт кино, монгол соёл, түүхтэй холбоотой видео бичлэгүүд байрлуулсан нь сонирхолтой болжээ. Цогцолбор баруун зүүн 2 том хаалгатай. Боржин чулуун эдгээр хаалга нь мөн л их сүр хүчний билгэдэл гэнээ. Цогцолборын дотуур аялалын жижиг тэрэгнүүд үйлчлэх юм. Үүгээр Чингис хааны онгоны 2 том цогцолборыг үзэх ажил дууслаа. Явган алхаагаар яаралгүй тайван үзэхэд яг нэг өдрийн ажил юм. Үдэш нь дээр өгүүлсэн жуулчдын хотхоныхоо гудамжаар алхан, дэлгүүрээр нь орж, монгол хоол идлээ. Шинэ хотхоны дэд бүтэц маш үлгэр жишээ. Өндөр өндөр замын гэрлүүд нь гэхэд монгол үндэстний уламжлалт тугны оройн хэлбэртэй. Байшингууд нь бүгд ижил жигд цагаан өнгөтэй, 2 давхар. Цагаан байшингуудад их төлөв энэ хавийн нутгаар мал маллаж явсан малчин монголчууд суурьшин амьдарч бизнес эрхэлдэг болжээ. Эрдэнэбулган гэдэг эзэнтэй бэлэг дурсгалын зүйлс зардаг дэлгүүрээр орлоо. Би хөдөө хонь, үхэр маллаж байсан юм. Мал маллаад хангалттай зоос цуглуулж чадахгүй шүү дээ. Тэгээд ч улсын бодлогоор малыг хашаалж тэжээх болсоор бид малаа цөөрүүлж, орлого улам багассан. Харин 2 жилийн өмнөөс Чингис хааны цогцолбор газрыг улам өргөтгөхөөр болж энэ хавьд мал маллаж байсан бидний газрыг ийм байшингуудаар сольж авсан. Хичнээн их газартай байсан тэр хирээр том байшин авсан. Манайх уг нь тэр хар сүлдний тэнд байлаа. Одоо дэлгүүр ажиллуулж монгол, шинжаан, хятад хүмүүсийн урласан эвэр хутганууд, эсгий эдлэл, хаш гоёл гээд янз бүрийн зүйлсийг зардаг юм. Монгол хүмүүстээ тэр бүр үнэтэй зарж чаддаггүй, сэтгэл цаанаасаа түвддэггүй гэж Эрдэнэбулган хуучлан ярилаа. Эндхийн дэлгүүрээс шинжаан газар урласан 2 хутга, монгол хийцийн чулуун соруул, бас нэг таримал ногоолин бугуйвч авсан. Монгол хүнд гар татахгүй ээ гэсээр дэлгүүрийн эзэн нутгийн залуу бараагаа учиргүй хямдруулж өглөө. Үүгээр Чингисийн онгон хүрсэн аялал маань үндсэндээ өндөрлөж өглөө эртийн нарнаар Бээжин хотыг зорин хөдөлнөө. /С.Энхцэцэг /

Шулуун хөх хошуу

2007 оны 09-р сарын 02 Нийтэлсэн Horidoimergen
Шулуун хөх хошуу бол түүхэн дээр монгол туурагатаны хөгжин мандасан, төр барисан хүйс газрын нэг юм. Одоогийн Шулуун хөх хошууны нутаг бол мандасан төрийн Их Юань Улсын Хувилай Цэцэн хааны дээд нийслэлээ байгууласан Шар тал жич Хурахын уулас, Хулан шарга даагын элс манхыг багтаасан өргөн уудам, өнөр баян тал нутаг болно. Одоо тус хошуу нь Өвөр монголын шилийн гол аймагт багтаж байна. Шулуун хөх хошуу бол өнөр баян үзэсгэлэн сайхан нутаг юм. Балар ой, битүү шугуй, алаг цэцэг, нуур бөрд үргэлжилсэн умарт хэсгийн Хулан шарга даагын элс манхан дах Загастай нуур, гурван сайхан нуур, Аривдах, Даага, Сангийн далай нуур нь загас, хужир, Бадваагийн гаралтаараа гадаад дотоодод цоотой билээ. Та бүхэн морьтой болоод завтай бол мандасан төрийн Их Юань Улсын Хувилай Цэцэн хааны дээд нийслэл байсан Шулуун хөх хошуундаа морилон саатана уу.

Баян баргын 2007 оны цагаан сарын үдшилэг

2007 оны 09-р сарын 02 Нийтэлсэн Horidoimergen
1-р сарын сүүлчээр, Мөнгөн хучлагатай Хөлөн буйрын Шинэ барга баруун хошууны төв-Алтан-Эмээл балгасанд зон олныхоо урмыг нь хөгжөөж, сэтгэлд нь таалагдасан " Монгол, Орос, хятадын хилийн нутаг-Баян баргын 2007 оны цагаан сарын үдшилэг" боллоо. Тус удаагийн үдшилэг нь өргөн хэвчээ, баялаг агуулгаараа өнгөрсөн жилүүдийн үдшилэгээс онцологдож, үзэгчдын халуун хүрээллийг олсон байна. Тус үдшилэгт тухайн орон нутгийн жүжигчид, Өвөр монголын залуу дуучин Цэцэгмаа, Шинжилт оролцсоноор барахгүй Монгол Улсын залуу дуучин Сэрчмаа, жүжигчин Амин-Билиг, яруу найрагч Норжмаа болон Монгол Улсын бүжигчид, бас Буриад улсын дуучин Чинис нарын зэрэг хүмүүс ч оролцжээ. Хөлөн буйрын Шинэ барга баруун хошуу нь хилийн район болсоны хувьд өөрийн давуу талаа гүйцэд бадруулж, орон нутгийн хөгжлөө ахиулсан байна. Гурван орны хамтын ажиллагааны тус удаагийн үйл ажиллагаанд Монгол Улсын Дорнод аймгийн даргын туслагч, засгийн газрын удирдлагын хэсгийн дарга Бат-Өлзий, Бүгд найрамдах Буриад Улсын Баргажин хошууны дарга Тиюлин Саднисфу, Улаан-Үүд хотын Тариалан мал аж ахуйн дээд сургуулийн захирал Бабүөфү Алаксандар, Буриад Улсын Соёл биеийн тамирын товчооны орлогч дарга Кацниц Валянжянна, ХКН-ын Хөлөн буйр хотын байнгын гишүүн, ХКН-ын Шинэ барга баруун хошууны нарийн бичгийн дарга Дуань Зичян зэрэг хүмүүс оролцож, хуралд оролцогсод соёл урлаг, боловсорол, биеийн тамир эспорт, байгаль орчин, аялал жуулчилал, худалдаа зэрэг олон салбарын хамтын ажиллагааны тухай судлан хэлэлцэж, гэрээ бичигт гарын үсэг зурсан байна. Тус удаагийн хамтын ажиллагааны хэлэлцээний үеэр цагаан сарын үдшилэг, уламжлалт бөхийн барилдаан, сур харвалт зэрэг наадмууд болж, үндэстэний биеийн тамир эспортын талаар солилцоо хийж, нөхөрлөлөө зузаатгасан байна. Монгол Улсын Дорнод аймгийн арслан цолтой бөх Бат-Сайхан зэрэг бөхчүүд наадамд барилдасан байна.
Тува өнөөдөр бид бүхний төсөөлөн боддогоос хамаагүй өөр байна. Магадгүй энд хоёр талын мэдээлэл хомс байдгаас хэн хэн нь хил дамнасан хулгай, буу зэвсэгтэй дээрэмдлэгээр нэг нэгнийгээ төсөөлөн бодсоор энэ цаг үетэй золгож байгаа мэт санагдсан. Гэхдээ энэ хар бараан гэмэээр төсөөллийг нэгэн их үүлтэй зүйрлэх юм бол ямартай ч Тувагийн талд нэлээд хэмжээгээр гийж буйг өөрийн нүдээр үзсэнээ хэлсүгэй. Харин хэн энд гавьяатай гэж бодно. Жирийн иргэд шүү дээ. Тува Улсын Засгийн газрын гадаад харилцааны агентлагийн захирал Кара-Сал Елена Владимировна гэж Монголд үнэн сэтгэлээсээ элэгтэй нэгэн бүсгүй байх юм. Тэрбээр ОХУ-ын Монгол дахь Элчин сайдын яаманд зөвлөхөөр дөрвөн жил ажилласан нэгэн бөгөөд манай улсын талаар хамгийн сайн сайхан бүхний үрийг тарьж явдаг хүний нэг гэдгийг хэлмээр байна. Тэрбээр энд ч олон найз нөхөдтэй агаад тэднийгээ дурсахаараа бараг л нүднийхээ нулимсыг дуслуулах шахах юм. Надад тэрбээр аавынхаа бичсэн шүлгүүдийн түүврийг бэлэглэсэн бөгөөд монгол хэлний багш Бямбаа, зураач Төгс-Оюун, найз Навчин гэ: ц тун олон хүнийг дурсан, тэднийгээ магтах сайн үгээ олж ядан сууна билээ. Кара-Салын аав цагдаа: ийн генерал байсан агаад түүний бичсэн шүлгүүдийг Чинагийн ;алсан гуай монгол хэлнээ хөрвүүлэн Улаанбаатарт хэвлэсэн байна билээ. Монголд элэгтэйдээ л аавынхаа номыг монгол хэл дээр хэвлүүлж таарна шүү дээ. Мөн түүний аав Владимир Кара-Салын хоёр, гурав, дөрвөн мөртэи шүлгүүдээс ухаарал уянгаас гадна цаанаа нэг монголжуу хөг ая өөрийн эрхгүй амтагдах шиг болж байсныг энд хэлэх нь зүйтэй биз ээ. Бас миний тогтоосноор Мүнкэ-Оол гэж бизнесмэн залуутай танилцсан. Тэрбээр оройн хоолонд урьж, бодож санаж явдаг зүйлүүдийнхээ талаар тун их зүйл хуучилсан юм. Мөн л Улаанбаатарт нэлээд олон найзтай агаад очих бүрдээ хонины чанасан толгой авдаг, мөн ч амттай шүү хэмээн хуучлах зуураа байн байн ид уу хэмээн шахна. Мөн зоогбариад ширээн дээр үлдсэн хоолнуудыг тусгай саванд хийн бидэнд авчирч өгөөд, хол газар явах хүмүүс замд чинь хэрэг болно хэмээсэн нь цаанаа л нэг монголжуу санагдсан. Кызылийн Сүүний үйлдвэрийн дарга Амир, Абаканаас ирээд Кызыльд дөрвөн жил бизнес эрхэлж буй Рома гэх орос залуу хоёр баахан найз нараа дагуулчихсан биднийг сурсаар ирэв. Бас л хоол унд, дайлж цайлах юм болоод явчихлаа. Гэтэл тэд манай улсын заан Бумбаярын найзууд агаад мөн л Монголд хааяа очдог, Монгол их таалагдсан гэх бөгөөд найзынхаа нутгийнхныг заавал дайлна хэмээн хөл алдсан юм.Ингэхэд Кара-Сал бүсгүй манай хоёр орны харилцаа улам сайн болно, энэ тал дээр залуучууд бид ихээхэн үүрэг гүйцэтгэнэ гэж бодож байгаа, мөн хүүхдүүдийг харилцан солилцож амраадаг явдлаа Увс аймгийн хэмжээнд сэргээсэн агаад түүнийг өргөжүүлэх нь бидний хойч ирээдүй бие биеэ харилцан ойлгоход ихээхэн тус нэмрээ өгнө хэмээн ярьсныг өөрийн эрхгүй дэмжмээр санагдсан. Мөн энд энэ талаар онцгой үүрэг гүицэтгэдэг ардын дипломат маягийн хүмүүс нэлээд хэд байна. Оюутан ахуй цагтаа тува бүсгүйд сэтгэл алдран эдүгээ хоёр хүүхдийн эх, эцэг болоод байгаа Нямдорж, түүний эхнэр Ооржак Мая нар бас л ардын дипломат. Заан Бумбаяр, Аяс Монгуш, Амир, Рома, Кара-Сал, Мүнке-Оол гээд ардын дипломатууд энд зөндөө зөндөө. Мөн албан ёсны дипломатууд болох Ерөнхий консул Ч.Сумаахүү, консул Р.Оргиохүү, эд нарынхаа ар талыг даадаг, бас жолооч нь болох Б.Алтанхуяг нар эндээ тун нэр хүндтэй юм байна билээ. Манай консул аятайхан байртай. Хоёр хүн хоноглох сайхан өрөө гаргачихсан байгаа юм. Ажил төрөл ч жилээр бус сараар нэмэгдэж байгаа тухай хуучлаад нааш, цааш зорчих хөл хөдөлгөөн ихэсч буй талаар ярьсан юм. Бастувагийнхан цагаан сараар консулын байранд ирж бөх үздэг, оюутнууд, Монголтой холбоо бүхий хүмүүс ирж золгодог, ер нь энэ байр байнга шахам хүний хөлд дарагдах болсон тухай Р.Оргиохүү ах Хуягаа хоёр оройн зоогоор дайлах зуураа хуучилсан. Зан сайтай айлд хүн олон цугладаг гэдэг болохоор консулынхан маань хүний хөлд дарагдах болсныг сонсоод дотроо баярлаж сууснаа нуугаад яахав. Яагаад гэхээр хөршөө сонгодоггүй хэмээх нэгэн үг бий. Тэгээд ч Тува, Монгол хоёр бүр ч сайн хөрш байх ёстой талаар буурал түүхийн хуудсууд эдүгээ цагт нэхэл хатуутайгаар сануулах болжээ. Энд нэг зүйлийг онцлоход, Тувагаас ОХУ-ын Төрийн Думд гурван депутат суудгийн нэг нь Чылгычыг Ондар. Тэрбээр В.Путиний хамт нутагтаа ирсэн агаад монголчуудын талаар бас л сэтгэл зөөлөн явдаг хүмүүсийн нэг 1980-аад онд цэрэгт байхдаа “Цусан мөр” хэмээх зохиол бичсэн агаад тухайн үедээ Чингис хааныг магтсан хэмээн хөөрхөн хэлмэгдсэн юм билээ. Харин одоо энэ жүжиг Тувад тавигддагаас барахгүй Казакстанд уран сайхны кино болон гарсан тухай ярив. Мөн хотын ИТХ-ын дарга Болормаагийн нөхөртэй тун сайн найзууд гэлээ. Жүжгээ Монголд тавих бас сонирхолтой ажээ. Ингэхэд их замын дундах зөрлөг дээр уухилан зогсч буй дүүрэн ачаа бүхий уурын тэрэгтэй Тува улсыг эдүгээ зүйрлэж болохоор байна. Мөн энэ тэргийг жолоодох эрхийг цоо шинэ хүмүүс аван, аль хэдийнэ залуур дээр нь суужээ. Өнгөрсөн гуравдугаар capд болсон сонгуулийн үеэр хоёр 1 удаа тус улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод, бас дараа нь Yндсэн хуульдаа өөрчлөлт оруулан Ерөнхийлөгч хэмээх институци байх хэрэггүй юм байна гэж үзэн Ерөнхий сайд болсон Шериг-Оо; Ооржак ялагдаж тэдний оронд “Нэгдсэн Орос” намынхан засгийн эрхэнд гарч ирсэн нь Тувагийн түүхэнд бас нэгэн онцгой гэмээр түүхийн хуудас нээж байгаа юм хэмээн сониныхон ярив. Манайхан 1996 онд ардчиллын залуучуудад өгөөд үзье гэсэн шиг тувачууд энэ удаа мөн л залуучуудыг гаргаад үзье хэмээн бодсон бололтой юм. Ямартай ч Засгийн газрын нь Цагаан ордноос залуу үнэр нэвт ханхалж байгааг хэлэх хэрэгтэй. Наад зах нь үүдэн дээрээ үнэмлэх бичиг шалгаад, чи яах гэж байна энэ тэр гээд шалгаагаад байхгүй амар юм. Энэ ордны хажууд биднийг хоол идэж суухад В.Путин хэсэг саатаад хаашаа ч юм салхи татуулан давхиж одсон. Засгийн газрын дарга нь Шолбан Кара-Оол гэж залуухан хүн байна. Сайн бизнесмэн гэсэн. Мөн “Урианхай” хэмээх компанийн захирал байсан агаад хөдөө аж ахуй, газар тариалангаа тэргүүлэх. чиглэл болгоно, бас хэн нэгнээс болж өгвөл хараат бус байх бодлого баримталж болох талтай хэмээн тус улсын улстөрийн ажиглагчид үздэг бололтой юм. Бас түүний ах Шолбан нь би л буруу дуулаагүй бол Афганистанд байлдаж, гал усанд ширгээгдсэн иэгэн байдаг хэмээн хэлсэн. Ямартай ч Засгийн газрын даргын орлогч Дамба-Хуурак Анатолий Партизанович гэх залуу биднийг тун уриалгахан хүлээж аван ажил төрлийнхөө талаар илэн далангүй хууч хөөрсөн. Ер нь одоогийн Тувагийн залуучууд, ялангуяа яг энэ цаг үед засгийнхаа залуур дээр сууж байгаа хүмүүс нь Монгол Улстай аль болохоор хамтран ажиллах, харилцаа холбоогоо улам сайн болгох хүсэл эрмэлзэлтэй байгаа нь шууд мэдрэгдэх ажээ.

ХОНХНЫ ДУУ

2007 оны 09-р сарын 02 Нийтэлсэн Horidoimergen
ХОНХНЫ ДУУ Урьд шєнє хар дарж зvvдэллээ Урт гар намайг зовооно Хэлэх vгийг минь боогдуулж Харах нvдийг халхална Аз болж хонх дуугарлаа Арай ядан нойрноос сэрлээ Хонхны дуу биднийг сэрээ, сэрээ! Хонхны дуу биднийг сэрээ Гэгээн наран элчээрээ Бээрсэн толгодыг гэсгээнэ Билэгдлийн хонх нь эгшгээрээ Нойрноос бvхнийг сэрээнэ Єглєє намайг сэрээсэн Єнгєлєг хонхны дуу Єртєєлєнхєн цуурайтсаар Єргєн талыг туулаарай Аяа, билэгдлийн минь хонх Бидний хvслийг тээгээрэй Хонхны дуу хvслийг тvгээ, тvгээ! Хонхны дуу зоригийг бадраа!

Монгол Улсын Тєрийн дуулал

2007 оны 09-р сарын 02 Нийтэлсэн Horidoimergen
"Монгол Улсын Тєрийн дуулал" Yг Ц.Дамдинсїрэн Ая Б.Дамдинсїрэн Л.Мєрдорж Дархан манай хувьсгалт улс Даяар Монголын ариун голомт Дайсны хєлд хэзээ ч орохгїй Дандаа энхжин їїрд мєнхжинє Хамаг дэлхийн шударга улстай Хамтран нэгдсэн эгнээг бэхжїїлж Хатан зориг бїхий чадлаараа Хайрт Монгол орноо мандуулъя Зоригт Монголын золтой ардууд Зовлонг тонилгож, жаргалыг эдлэв Жаргалын тїлхїїр, хєгжлийн тулгуур Жавхлант манай орон мандтугай Хамаг дэлхийн шударга улстай Хамтран нэгдсэн эгнээг бэхжїїлж Хатан зориг бїхий чадлаараа Хайрт Монгол орноо мандуулъя.

Заавал унших үнэн тvvх

2007 оны 09-р сарын 02 Нийтэлсэн Horidoimergen
Ийм нэгэн материал олж уншаад сэтгэл эмзэглэхгүй байж чадсангүй. Одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө Өвөрмонголоос Монголд дүрвэж орж ирсэн нэгэн залуу Өвөрмонголчуудын өнөөгийн баян цатгалан мэт амьдралын хөшөгний цаадах далд нууцын тухай энэ нийтлэлд дурдсантай нэн төстэй түүхүүдийг хүүрнэж билээ. Монгол Үндэстэн Бидний үеийн үед түгшиж, болгоомжилж, улайран тэмцэж ирсэн түүх бол ердөө л өмнөд хөрштэйгээ хийсэн тэмцэл байдаг. Бид дайсагнагч сэтгэхүйтэйдээ ч бус, сөргөлдөгч эрх ашигтайдаа ч бус, ерөөсөө л тэгэж тэмцэхгүй л бол болдоггүй байсныг эдгээр бодит түүхүүд сануулна. Харин одоо, өнөө цаг үед, эсвэл маргааш юу болох гээд байна вэ, бүү мэд. Гагцхүү энэ бодит түүхийг маш олон монгол хүн мэдэж, уншиж, санаж, сэрж байх болтугай хэмээн Танид илгээлээ. Нийтэлж цааш цааш нь хүргэх байх гэж найдна. Б.Дармаабазар /Арлингтон/ Эх сурвалж "Зууны Мэдээ" Б.Түмэн-Өлзий 1960 онд ӨМӨЗО-ы Баарин баруун хошууны Баянтал суманд төрсөн. 1984 онд Өвөрмонголын Багшийн их сургуулийг монгол хэл, уран зохиолын мэргэжлээр төгсгөж, Ардын боловсролын яамны дэргэдэх сонин сэтгүүлийн газар сэтгүүлчээр ажиллажээ. 1994-1997 онд Япон улсад сурч, ажиллаж, 2005-2006 онд МУИС-д мэргэжил дээшлүүлсэн бөгөөд одоо Монголд амьдарч буй аж. Тэрээр “Царай”, “Голын дуун”, “Хүний нутагт”, “Хэнз бодол”, “Хэнз хурга” зэрэг дөрвөн номтой зохиолч хүн. Монгол, Хятад хэмээх хоёр үндэстэнд Азийн улс гэхээс өөр адил зүйл ховор гэж би санадаг. Миний хэлж байгаатай санаа нийлэхгүй шар царайтай, хар үстэй, намхан нуруутай, онигор нүдтэй гээд адил зүйл тоочих хүн гарах л байх. Гэхдээ л би хэлснээсээ буцахгүй. Хятад хүнийг эхлээд харахад боловсон, цэвэрч, өр зөөлөн, хүч тэнхээ сул дорой мэт харагдана. Харин монгол хүн болхи боодгой, хатуу ширүүн, тэр ч төрхөөрөө зэрлэгдүү харагдана. Yнэн хэрэгтээ ямар байдаг юм бол. Yнэн, худал хоёрын хооронд дөрвөн хуруу зайтай. Хүний эрээн дотроо, могойн эрээн гаднаа гэж дээдэс маань цэцэлдэг. Юутай ч энэ чигт бодол эргэцүүллээ бяцхан гилж, уншигч Тантай санаа бодлоо зүрхлэн хуваалцъя гэж шийдсэн юм. Монгол хүн сая танилцсан хүнтэйгээ их дотносдоггүй, яриа өрнүүлэх гэж ч зүтгэхгүй, таагүй санагдвал тэгсгээд нуруугаа үүрэн яваад өгнө. Харин хятад хүн бол өөр. Танилцсан хүнийхээ гарыг илж таалах энүүхэнд. Бүр өвөр түрийд орох нь уу гэмээр дотносно. Хятад хүн гараа талбиж ядан байснаа нэр ус, эрхэлдэг ажил тэргүүтнийг чинь мэдмэгцээ энэ хүн над хэрэгтэй юу гэдгийг ёстой л гялалзтал тооцно. Хэрэгтэй гэж үзвэл салахгүй наалдана. Юугаа ч өгөхөөс буцахгүй. Хэрэггүй гэж үзвэл “баяртай” ч үгүй, бүр эргэж ч харалгүй арилна. Монгол хүн гар барихдаа дуугарч ядаж байснаа хэдэн үг солиод, нутаг ус, нэр жилээ асуугаад сэтгэлд нийцтэй санагдвал олон жил ханилсан найзууд шиг юугаа ч уудлан ярьж хөөрөхөөс буцахгүй болно. Тамхилах юм уу, ганц хоёр хундага татвал бүр хүзүү хүзүүгээрээ тэврэн салах дургүй болно. Хятадад эх орноо алдуузай гэж өнөөдөр монгол хүн бүр сэтгэл зовниж байгаа нь үнэн. Монгол хүн гудамжинд хятад хүнтэй таарвал ядаж л хүйтэн харцаар ширвэн дургүйцлээ илэрхийлдэг. Цагаан хэрмээс Замын-Yүд хүртэлх их нутгаа хүн зоныхоо нэлээд хэсэгтэй алдсан Чингисийн хойч үеийнхний сэтгэлийн түгшүүрийн илэрхийлэл гэж үүнийг хэлмээр. Харин хэд хоногийн дараа хүйтэн харцаар ширвээд байсан нөгөө хятадтайгаа сайхь монгол тохиолдлоор танилцлаа гэж саная. Нанхиад зоог тансаг бэлдэж “найз аа, найз аа” гэж бялхартал инээд алдан хундага тулгахад “сайн хужаа байна, яах вэ, хужаад ч сайн хүн байх байлгүй дээ” гэж мөнөөх монголын сэтгэл уярна. Цаг элэхийн хэрээр найзын сэтгэл зузаарна. Тэгтэл “Ямаат уулын нүүрсний орд...” гэж яриа өдөхөд эх нутаг руу нь цаг үргэлж өнгөлзөж байдаг аюулт хятад бус, үй зайгүй найз хэлж байх шиг санагдана. Yүнийг зөвхөн эдийн шунал, эсвэл монгол хүний богино, мунхаг ухаантай холбон тайлбарлавал дэндүү өнгөц болно. Ядаж л ертөнцийн их, бага орнуудын ихэнх хотод “чайна таун” гэгч буй болоод, хятадууд олноор суурьшиж, өөрийн ахуй орчноо буй болгон тухлаад олон зууныг үдэж байгаа болохоор ингэж хэлж байна. Хятадууд хаана ч гэсэн эхлээд харахад бөхөлзөж, хүний ая дагаж амьдрах мэт санагдавч ямагт өөрийнхөөрөө, өөрийн ахуйгаа бүрдүүлэх гэж зүтгэдэг, санасандаа ч хүрдэг үндэстэн гэдгийг хаа сайгүй цэцэглэн дэвжиж байгаа “Чайна таун” нотолно бус уу. Яг л хиаг өвс шиг. Талбайд нэг л ургаад эхэлбэл тал нутгийг тэр чигээр нь бүрхтэл хярган хурган, цэнхэртэн ургадагтай үлгэр нэгэн гэсэн үг. Тийм болохоор үндэстний сэтгэл зүй, аж ахуй эрхэлдэг онцлогтой холбон асуудлыг авч үзвэл байдал илүү ойлгомжтой болно гэж санагдана. Чайна таун Америк, Англи, Герман, Франц, Италид бүгд бий. Yгүй газар гэж үгүй. Хятад айл байшингийнхаа гадуур хэрэмтэй. Шавраар босгосон Бээжингийн хааны орд гээд бод доо. Нүүдэлчин биднээс улс орноо хамгаалах гэхдээ байгуулсан цагаан хэрмийг ч санагтун. Өөрөөр хэлбэл, ихэс дээдэс, эгэл борог тариачин аль нь ч байлаа гэсэн байшингийнхаа гадуур хэрэм босгодог нь ёс. Хэрмэн хашааг туулан байшин өөд алхахад өмнөөс богшсон хурц үнэр хамар цоргино. Гэрт нь ороход хачин содон үнэр бүр ч тод, тэсэхүйеэ бэрх, нүд хорсгон, хамар сэтлэм ханхалдаг. Монголчууд цуу, жангийн үнэр гэж мэдэмхийрдэг. Yнэндээ бол энэ өтгөн, шингэнийх нь үнэр. Хөх хотын ойр тойронд хятад маягаар амьдрах болсон монгол айл цөөнгүй болсон нь гашуун үнэн. “Монгол, хятад айлыг юугаар нь ялгадаг вэ” гэж би нэгэн тариачнаас асуухад тэрээр “Шөнө бие засдагаар нь” гэж хариулж билээ. Олон улсын кино наадмын шагнал олон удаа хүртэж байсан Хятадын алдарт найруулагч Жан Ий Мүгийн “Хуучин худаг” кинонд “хятадын шээсний соёл”-ыг дэлгэцнээс үнэрттэл зураглаж, нийтэд дэлгэсэн болохоор хятадад дургүй нэгэн солиот монгол хэтрүүлж байна гэж намайг зэмлэхгүй нь лавтай. Энэ кино Токиогийн кино наадамд тэргүүн байр эзлэх үед би уг хотод амьдарч байсан юм. Суурьшмал соёл иргэншил дан ганц хятадынх биш. Гэхдээ л хятадын суурьшмалын соёл өөр үндэстнийхээс ялгаатай. Олон зуун жилийн турш адил гэмээр ахуй нөхцөлд өөр өөр соёл иргэншил төлөвшдөг ажээ. Хятадын соёлд олон юмны гадаад үзэгдэл хийгээд дотоод мөн чанар эсрэгээр байх нь нэн олон. Ямар сайндаа хятадын ухааны нэгэн охь манлай болох эрдэмтэн Сүнз “Yнэн хэмээгч худал болой. Худал хэмээгч үнэн болой” гэж бичихэв. Долоох шахам нялганаж байсан хүнээ хэрэггүй гэж санавал хувьсхийн эргээд баяртай ч үгүй алга болдог тухай би дээр өгүүлсэн. Харин одоо хүмүүний харгис-зөөлний тухай тогтож ярья. Хятадууд 1968 оны өвлөөс 1969 оны хавар хүртэл хугацаанд өвөрлөгчдийг хоморголон устгах ажиллагаа явуулсан. Хэд хэчнээн хүн үрэгдсэнийг энэ удаа орхин, хэрхэн харгис хэрцгий эрүүдэн тамлаж байсан тухай баримтаар өгүүлье. Эр эмийн амьдралд нүүдэлчин монголчуудыг дэндүү чөлөөтэй гэж үздэг хятадууд шавааралдсан, цухал орчиндоо өөрийн дураар байж чаддаггүйдээ хорсон бачимддагтаа тэр үү, нэн хорсолтой ханддаг улс. Дээр өгүүлсэн 1968-1969 оны хүчирхийллийн үед монгол охид бүсгүйчүүдийг хүчиндсэнийхээ дараа тамлан зовоосон тохиолдол тоолоход ч бэрх олон гарчээ. Сөнөд баруун хошууны Баянзүрх сумын Баянтал бригадын малчин Хорлоогийн ээж хүү болон аав бэр хоёрыг хооронд нь хүчээр хурьцуулсан тохиолдол ч гарсан. Энэ доромжлолыг тэсэлгүй аав худаг руу харайж, бэр боож үхэж, хүү мэсээр өөрийгөө хороож, ээж нь солиорсон. Yүшин хошууны Тугалтай бригадын малчин Цолмон, Балдан, сумын захиргааны ажилтан Донров нарыг илжиг, гахайтай хурьцуулж, “Танай Монголчууд малаас ямар ялгаатай юм” гэж даапаалсан явдал гарсан. Монголчууд Эрээн хотыг сайн мэднэ. Тус хотын даргаар 1960-аад онд Бао Гү Ляан хэмээгч монгол хүн ажиллаж байсан /Боржигон овгоо хятадчилан “Бао” болгох явдал Өвөрмонголын зүүн нутагт их байдгийн нэг жишээ бол энэ хүн/. Хотын дарга Бао ямартай ч буруудаж, түүний гор ар гэрийнхэнд нь үсэрхийлснээр эхнэрийг нь эрэмдэг зэрэмдэг болгожээ. Пан Шиү Ин хэмээх хятад Дөрвөд хошууны Баян-Овоо сумын бичээч Норовжамц гуайн нурууг зүсч тамласандаа сэтгэл үл ханан биеэр тэсэх байтугай сонсоход ч тэсэхэд бэрх тамлалд сөхөрсөн Норовжамц гуай амь тавьсан гэдэг. Тамлагдан ёолж, бахирсан хүний хэлийг огтлох, мэдүүлэг өгөхгүй бол чих, хамрыг нь огтлох, шүдийг нь бахиар зулгаан авах, толгой руу нь хадаас хадах явдал ердийн хэрэг байжээ. Дээрх олон жишээ баримт бол ном сударт бичиглэгдсэнээс олж түүвэрлэн татаж буй жишээ. Би бас уг харгис явдлын гэрч болсон хүмүүстэй ч нэг бус удаа биеэр уулзаж байсан юм. Тухайлбал, Өвөрмонголын Засгийн ордны Тамгын газрын дэд даргаар ажиллаж байсан Гаравуунсэнгээ гуайн шүдийг үр хүүхдийнх нь нүдэн дээр бахиар нэгбүрчлэн сугалан тарчилгаснаас хэдхэн хоногийн дараа нүд аньсан байдаг. Түүний хүү Батаатай Өвөрмонголын Боловсролын яаманд 1984 оноос хойш арваад жил хамт ажиллах завшаан над тохиосон. Тэрээр нэг удаа сэтгэлийнхээ аниагүй шархыг илчлэн дээрх явдлын тухай нулимс дуслуулан ярьж байсан нь одоо ч нүдэнд харагдах мэт болж байна. Манай Гургуултай сумын Равжаа гуайг “хадаастай хүн” гэдэг. Равжаа гуай миний аавтай найз, манайхаар орж гардаг байсан төдийгүй би охин Цэцэнгэрэлтэй нь дунд сургуулийн нэг ангид сурч байсан. Хахир цагт сумын даргын алба хашиж байсныхаа хувьд хятадуудын хараанд өртөж толгойдоо дөрвөн хадаас хадуулж, золоор амь гарсан нэгэн. Хүний толгойд хадаас хадсан гэхээр хүмүүн бус энэ авирт уншигч та цочирдон намайг “худалч” гэж бүү зэмлээрэй. Ийм явдал дэндүү олон гарснаас амьд үлдсэн ховор тохиолдол нь Равжаа гуай байсан юм. 1960-1963 оны өлсгөлөнгийн үед хятадууд нэг нэгнээ барьж идэх, аав ээж нь хүүхдээ идэх, 1966 оноос эхэлсэн 10 жилийн соёлын хувьсгалын үед хүн яаж алж байсан тухай хятадын Ша Чин, Ло вин, Жин Ий зэрэг зохиолчдын бичсэн баримтат туужуудаас жишээ татвал зөөлөн сэтгэлт монгол уншигч Та хар даран унтаж чадахгүй тул болъё. Хятадууд өөрийгөө 5000 жилийн боловсны түүхтэй, бичиж хураасан ном судраа зэрэгцүүлээд өрвөл дахин нэг цагаан хэрэм болно гэж гайхуулах дуртай. Бас ч ийн хэлж байгаад үнэний хувь бий. Тийм болохоор дээр миний өгүүлснийг өнө эртний явдал хэмээн бүү эндүүрээрэй. Эсвэл их үндэстний суганд хавчуулагдан хорссон нэгэн жижиг үндэстний төлөөлөгч бичгийн солиотын хийрхэл гэж бүү ташаа бодогтун. Энэ бүхэн тун саяхны явдал бөгөөд ном сударт бичигдэн нийтэд ил болсон баримт гэдгийг бас нэгэнтээ нуршин тэмдэглье. Интернэтэд, Хятадын өмнөд хэсэгт, 1990-ээд онд хүүхэд идэх явдал гарч байгаа тухай баримт тавигдах болсон. Мөн интернэтэд саяхан тавигдсан “Эв хамт намыг есөнтөө шүүмжлэх нь” номын 66 дугаар нүүрт “Фа Лүн Гүнг хэлмэгдүүлсэн нь” хэмээх бүлэг байх бөгөөд түүн дотор хүн тамласан тухай олон баримт өгүүлсэн байна. Монголчууд XIII зуунд дэлхийг дайлан дагуулахдаа ч иймэрхүү харгис хэрцгий тамлал хэрэглэсэн хэмээх баримт тэмдэглэгдсэнийг мөхөс би олж үзээгүй, сонсоогүй. Жан Зэ Миний нутаг Янжоу хот гэж бий. Монголчууд энд ширүүн эсэргүүцэлтэй тулгарч, хотыг эзэлснийхээ дараа арван өдөр цэргүүддээ дураараа аашлах эрх олгож, “Янжоугийн 10 хоног” хэмээх хядлага үйлдсэн гэж хятад сударт бичдэг. “Хүний цус дуутай урсч байлаа” хэмээн дүрслэн тэмдэглэсэн байх авч 700 жилийн дараа Өвөрмонголд хийгээд өөр хоорондоо хэрэглэсэн шиг тийм харгис тамлалын тухай тэмдэглэсэн зүйл байдаггүй юм. Өвөрмонголд 1960-аад онд анх ирж байсан хятадууд уранхай навтархайг нөмөрсөн, яг л Улаанбаатарын гудамжны согтуунууд шиг байлаа. “Хятад гэгч хамгийн ядуу, хамгийн хөөрхий, хамгийн аймхай улс” гэж намайг хүүхэд байхад томчуул ярьдаг байсанд би саяхан болтол итгэж байв. Гэтэл хятадууд үнэн хэрэг дээрээ хувийн эрх ашгийнхаа төлөө үхэхээс буцахгүй хатан зоригтон, шунан тэмцэгч гэдгийг би эр бие жагсаж, эрдэм ухааны зах зухаас зуусныхаа дараа түмэн олондоо хүчээ үнэлэн ажиллаж байж сая ухаарч билээ. Одоо хятадууд ганц Өвөрмонголд биш, дэлхий даяар тэлж, өргөтгөл хийж байгааг бид харж байна. Аймхай хүмүүс ингэж хүний улс дотор өөрийн “улс” байгуулна гэж үү. Ажил хийж, амь зогоох гэж Өвөрмонголд ирчихээд төдөлгүй эздийг нь зодож, олны олноор түрий барин элдвээр дээрэлхэж, охид хүүхнийг нь сүйтгэж байх гэж үү. Энэ мэт явдлын зах сэжүүр Монгол Улсад ч үе үе сонсогдох болсонд сэтгэл түгшинэ. ОХУ-ын Санкт-Петербург хотод хятадууд олширсонд орон нутгийн сахилгагүйчүүд дургүйцэн нэгдэж, нутгаасаа хөөн зайлуулахаар шуудран дэлгүүр лангууг нь сүйтгэж, эд барааг нь булаан дээрэмдэж, наймаачдыг зодож нүдэж сүрдүүлэх болжээ. Урд орой нь хөх няц болтол зодуулсан хятад маргааш нь мөн л орос наймаачдаас өмнө эртлэн ирчихсэн бээвийн зогсч байхыг хараад мэл гайхсан тухай хэвлэлд бичсэн байна. Уржнан /2005 онд/ Санкт-Петербург хотод хятадын гудамж буюу чайна таун байгуулах газар гаргаж өгсөн нь оросын түүхэнд анхны явдал болж байгаа гэнэ. Хятад хүн байгаль, амьтан ургамалд төрөлхийн өшөөтэй гэмээр улс. Цаг агаарын хувьд Өвөрмонгол Армонголоос харьцангуй дулаан, өвс ургамал илүү сахлагийн хувьд амьтан араатан ч элбэг байх ёстой гэж би боддог. Тийм ч байсан байх. Харин одоо агаарт нь элээ нисэхээ больж, газарт нь алаг даага харайсан ч тоос манардаг болоод байна. Манай нутагт усны шувуу донгодохоо болиод лав 20 жил болжээ. Хятадууд буга, зээрийг цэрэг арми хөдөлгөн алж, махкомбинатад хүргэж байсан. Yнэг, туулайг урхи хавхаар барьж, тарвага, зурмыг шарж идэж дууслаа. Монголчууд бид шувууны өндгөнд сүүдрээ ч тусгахыг цээрлэдэг. Хятадууд тийм ойлголт огт байхгүй, эрж олон, хормойлж авчраад л шарж иднэ. Хальсаа хариугүй цоолон гарч ирэх гэж байгаа ангаахай тааралдвал бүр шим тэжээлтэй хэмээн баярлан иднэ гээч. Хятад хүн хоосон газар харуутаа л анжис оруулна. Монгол газрын хөрс нимгэн болохоор гурван жилээс хэтрэхгүй хугацаа өнгөрөхөд л элс болно. Гэсэн ч хятад хүн амархан салахгүй. Элсэн дээр бордоо хаяж байгаад үр цацна. Бордоо ч тусаа өгөхгүй, ургац муудахын цагт орхиод өөр газар нутаг эрээд арилж өгнө. Хэдэн зуунж ил ургасан мод, ургамлыг ч хайрлана гэж үгүй зүгээр л түлэхээ бодно. Өдөр огтлуулахгүй хориод байвал шөнө очиж огтолно. Хориглосон хүнийг модтой хамт хөрөөдөж хаях ч энүүхэнд. Нутгийн маань модыг эдүгээ ил далд унагаж, түлж бараад одоо хоцорсон хожуулыг нь ухаж төнхөх болоод бас хэдэн жил болж байна. “Нүүрс шиг илчтэй түлээ байхад монголчууд мэддэггүй” гэж манийг мангарт үзнэ. Жимс ногоо түүхэд цаг улирал гэж байдгийг хятад хүмүүс хэрэгсэхгүй, дэрс хялганыг ногооноор нь хядаж, гүйлсийг болцуу нь хатуурахаас өмнө уралдан түүнэ. Өөрийнхөө өвөрт л оруулж бай-вал түүхий, дутуу байсан ч хамаагүй. Идэж уухынхаа учрыг яаж ийгээд л олно. Монгол хүн хийгээд хятад хүний тухай цоохор бодлоо хэлхэн уншигч Танаа өргөн барив. Адил эс адилын тухай дүгнэлтийг та бүхэн минь дор дороо болгоогтун. Харин би огт өөр хэмээх өөрийн бодолдоо үнэнч хэвээр үлдэж буйгаа зүрхлэн өчье.
1607 онд Ижил мөрөнд нүүдэллэн очсон Халимагууд 1655 онд Оросын хаанд элч илгээн тус улсын холбоотон нь болон суухаар тохирчээ. Тэд шарын шашин шүтдэг Зүүн гарын хаант улс, Монголчуудтай үргэлжийн харилцаатай байж өөрсдийн соёл, уламжлалаа тэр чигээр нь хадгалж үлдсэн өвөрмөц хүмүүс юм. Халимагийн Аюук (1670-1724) хаан Петр I хаантай гэрээ байгуулан Оросын өмнөд хилийг Кавказынхан, Туркуудээс хамгаалах болсноор Оросын цэргийн гол холбоотон болов. Халимагууд зүгээр нэг Оросын харъяанд байсан жижиг угсаатан байсангүй 1681 онд Башкирыг Орост нэгтгэхэд, 1710 онд Туркын эсрэг дайнд, 1709 онд Шведтэй хийсэн Полтавын тулалдаанд, 1728 онд Персийн дайнд, 1786 онд Оросууд Кавказыг эзлэн авч Крымын хаант улсыг бут цохиход, 1910-1814 оны Орос-Францын дайнд (Ялангуяа алдарт Бородины тулалдаанд) тус тус Оросын гол холбоотон болж оролцож байжээ. Напелеон “Соёлт хүн төрөлхтөн дайн байлдааны үед жигд цэмцгэр хувцас, ёслол төгөлдөр жагсаал, нижгэр бөмбөр гэх мэт цэргийн урлагийн соёлыг харуулах ёстой. Оросын армийн дунд хүн иддэг зэрлэгүүд байгаа ба тэдгээр махчдаас болж эр цэрэг ид хаваа үзүүлж чадахгүйд хүрч байна. Та тэр зэрлэгүүдийг турхирч араас нь Оросын армийн хүч чадал гэж хийрхэж буй нь инээдэмтэй хэрэг. Харин би тэр зэрлэгүүдтэй бус тантай, Оросуудтай тулалдахыг хүснэ” гэж Оросын хаан I Александр-т захидал илгээж байлаа. Энэ дайнд халимагийн Түндэв, Цэрэнжав Баруун монголоос ирсэн Жамъян, Цэвэгжав нарын удирдсан Халимаг цэргүүд Оросын армийн бүрэлдхүүнд явж Австари хүртэл тулалдаж Оросын хаанаас их шан харамж авчээ. Иймээс их яруу найрагч А.С.Пушкин өөрийн шүлэгтээ “Талын нөхөр Халимаг” гэж онцлон тэмдэглэсэн байдаг. 1917 оны хувьсгалын дараа Халимагийн олон сурвалжтан, ноёдууд Франц, АНУ руу цагаачилсан бөгөөд Ижил мөрөндөө үлдэн өлсгөлөнд нэрвэгдсэн халимаг ах дүү нартаа 1922-1923 онд Монголын АЗГ-аас тусламж үзүүлж байсан тухай архивын мэдээ байдаг. Халимагууд нь одоо Астраханы губернд багтсан 10 аймаг, 150000 шахам хүнтэй Ойрадын Батут, Хэрэй, Дөрвөд, Хошууд, Харнуд, Тэлэнгит овог, яс орсон Автономит улс хэлбэрээр оршиж байна.
Үндэстэн гэдэг бол түүхийн энгийн категори биш, нийгмийн хөгжлийн тодорхой үед үүссэн маш том ойлголт. Урьд нь угсаатныг Капиталист харилцаа ялсны үр дагавраар Үндэстэн бий болсон гэж үздэг байжээ. Соёл иргэншлийн онолоор Үндэстэн гэдэг нь угсаатнуудын нийгмийн хөгжилгүнзгийрч, эдийн засаг, улс төр, үнэт зүйлсүүд нь нэгдмэл шинжтэй болж тэдний дунд нэг эрх ашиг бүрэлдэн бий болсон нөхцөлд үүссэн хэмээн үздэг. XIII зууны үед нүүдэлчин олон угсаатны дунд гарч ирсэн газар нутаг, тусгаар байдал, эв найрамдал, Чингис хааны нэр төр гэх мэт нийтлэг ашиг сонирхол одоог хүртэл Монгол үндэстний дунд хэвээр байгааг тэдний туулж өнгөрүүлсэн түүх гэрчилнэ. Үндэстэнд хэл маш чухал үүрэгтэй. Үндэстэн бүрэлдэх явцад нутгийн нэг хэл, аялгуу нь үндэстний хэлний бааз суурь болохоос гадна цааш бичгийн хэл болж хөгждөг. Тухайлбал, Монгол үндэстэн XIII зууны үед бүрэлдэхэд Хамаг язгуурын Монголчуудын хэл аялгуу Монголын бичгийн хэлний үндэс болсон, Орос үндэстний хэл нь Москвагийн аялгуу, Франц үндэстний хэл нь Парис ба тэр орчмын Галли аймгийнхны аялгуу, Хятад үндэстний хэл нь Бээжин аялгуу, Японых Хоньшу арлын аймгуудын аялгуу тус тус болжээ. Ийнхүү үндэстний хэл бүрэлдэх элемент аль эрт үүсэх боловч жинхэнэ боловсронгуй болж цааш хөгжих нь нийгмийн хөгжилтэй шууд холбоотой. Жишээ нь, Орос хэлний суурь нь Х зууны үед тавигдаж XYI зууны үед үндэстний хэл болж бүрэлджээ. Мөн хүчирхэг улсын хэл улсынхаа хөгжилтэй шууд хамааралтай байдаг. Индоевроп хэлний аймагт багтдаг эртний арийчуудын Санскрит хэл, Ромын патриц нарын Латин хэл эзэд нь мөхөж үгүй болсон ч эдүүгээг хүртэл бичгийн уламжлалаа хадгалсаар үлдсний гол учир нь “Бие баатар бол нэгэн үеийн баатар, Билэг баатар бол түмэн үеийн баатар” гэдэг үгийн баталгаа билээ. Харин дэлхийн тусгаар тогтносон олон зуун улс орнуудад монголчуудыг төлөөлж буй Монгол улсын хүн ам өдгөө 2,43 саяд хүрчээ. Эдгээрийн 95 хувийг Монгол угсаатан, үлдсэнийг нь казах, тува, чантуу, цаатан гэх мэт харь угсааны хүмүүс эзэлдэг. Монгол угсаатнаас 77,5 хувийг халхчууд эзэлнэ. Халх гэдэг нэр анх ХIY зууны хагасаас тэмдэглэгдэх болж Батмөнх даян хаан 6 түмний нэгийг халх болгож Ү хүү Алгиболд, ХI хүү Гэрсэнз нартаа хуваан захируулжээ. “Хангай хаанд нутаглан сууж Харь дайсанд чину Халх болсон Халуун аминд чину Түшээ болсон Ирэхийн үзүүр Харахын харуул болсон Халх түмэн чину Тэр бүхий бэр ажаамуу” хэмээн магтагдан Монголд биеэ даасан угсаа болов. Гэрсэнз, Алчиболдын дараагаас Халхын 12 отог нь Алчиболдын Жарууд, Баарин, Хонгирад, Баяд, Үжээдийн “Өвөрлөгч 5 отог, Гэрсэнзийн 7 отог гэж салжээ. Гэрсэнзийн хатан Хатунхай 7 хөвүүндээ халхыг 12 отог болгосон нь: 1 Ашихай Үнэгэд, Жалайр 2 Ноёнтой Бэсүд, Илжигэн 3 Ноонох Горлос, Хэрсүүд 4 Аминдурал Хүрээ, Цоохор 5 Дарь Хөхүйд, Хатагин 6 Далдан хөндлөн Тангуд, Сартуул 7 Саму бума Урианхай Ашихайн эзэмшил дэх Жалайр, Үнэгэд отог нь “З олхунуд, 5 хотгойд” гэсэн 8 хошуу болсон. Хотгойд 5 хошуу нь одоогийн Хөвсгөлийн Цэцэрлэг, Цагаан нуур сумаас урагшаа Завханы Нөмрөг, Тэлмэн сумыг хамардаг. Харин Олхунуд нь ХYII-ХХ зуунд Засагт ханы хошуунуудад хаяагүй тархсан нь голдуу Ховдын халх сумдуудаар одоо оршин сууж байна. Ноёндойн эзэмшил дэх отог нь “5 бэсүд, 2 илжигин” гэсэн 7 хошуу болсон. Илжигин 2 хошуу нь одоогийн Увс аймгийн Туруун, Зүүнхангай, Өндөрхангай, Цагаанхайрхан сумдыг хамардаг ба өдгөөг хүртэл Илжигин халх гэж алдаршсан билээ. Харин бэсүд нь олхунудтай ижил Засагт ханы хошуунуудад энд тэндгүй тархаагүй нь Ховд, Говь-Алтайд голлон үлджээ. Саму-бумаагийн эзэмшил дэх Урианхайн 2 хошуу, Манжийн эрхшээлийн үед хамгийн их эсэргүүцэл, тэмцэл хийж байсны улмаас Халхын бусад аймаг хошуунуудад нялцаагдаж, өртөө улаа, харуулын албанд хөөгдөж байсан нь одоогийн Говь-алтай, Ховд, Баянхонгор, Хөвсгөл аймгуудаар тархжээ. Хатунхай өөрийн 6-р хүү Далдан хөндлөнд Халх түмний Сартуул, Тангууд 2 жада овгийг өгчээ. Монголчууд ХIII зууны Өрнө зүгийн харь улсыг Сартуул гэж тэмдэглэж эхэлсэн гэж судлаачид үздэг. Чингис хааны хийсэн хамгийн том аян дайн болох Хорезмын дайнаар олон урчуудыг олзлон Монголд авчран Орхоны хөндийд нутаглуулсан гэдэг. Тэдний үр сад нь тус нутагт үе улиран нутаглах болсон “гавьяаг” нь Хар-Хорум хоттой холбон тайлбарлаж болохоос гадна баталгаа гэвэл Даян хаан Монголын гол түмэн Халхад Сартуулыг онцлон оруулсан нь түүний давхар баталгаа юм. Ямар ч гэсэн сартуулууд нь тангудууд шиг (ХII зууны Хашин орон Ся Сяо) Засагт ханы үймээнээс дайжин Өвөр Монгол руу орсонгүй өөрийн ноён Далдан хөндлөнгийн үр садад захирагдсаар (Халхын бүх тайж нар хиад-Боржигин учир) одоо халх дотроо 22 овог бүхий нэлээд том угсаа болжээ. Сартуулууд нь одоогийн Завханы Түдэвтэй хүртэлх 9 сумдыг хамардаг. Харин Ноонох, Аминдурал нарын эзэмшлийг “Үхрийн бөөр” шиг олон овог, аймгуудыг нийлүүлж бий болгосон бөгөөд мөн үүн дээр 1639 онд Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарыг Халхын Шарын шашны тэргүүн цолоор өргөмжлөн түүнд халхын ноёдууд албатаасаа шавь болгон өргөснөөр Шар бүсийн орд буюу Их Шавь нар үүсчээ. Хүрээний ойролцоо цуглуулснаар Монголын төв, өмнөд, зүүн зүгийн олон аймаг, сумдад маш олон овог одоо ч бүртгэгдэж байдаг. Одоогоор судлаачид Халхад 400 орчим ясны овгийг бүртгэн судлаад байна. Баруун Монголын угсаатнууд: Баруун Монгол гэж яагаад бичих болов? Бид уг нь нэг цогц угсаатны тухай үзэж байгаа юм биш үү? Яагаад ийм ялгарал гарах болов оо? Үүний хариултыг Ч.Чимидийн “Өрнө-Дорно” гэдэг шүлгийн урвуу утгаас олж авч болох ч юм шиг санагдана. Баруун Монголчууд яагаад тусгайдаа ийнхүү тэмдэглэгдэн, онцлогдох болов оо? Гэвэл тэд тусгаар тогтнолынхоо төлөө тууштай тэмцэж, өөрсдийн соёл уламжлалаа тэр чигээр нь хадгалж үлдсэнд орших болов уу гэж үзнэ. Зүүн гарыг эзлэхийг удтал санаархсан Манж нар аятай нөхцлийг ашиглаж 70000-хан лан мөнгө зарцуулан байж өөрсдийнх нь тусламжтайгаар, удтал тэмцсэний үр дүнд маш амархан эзэлжээ. Хамгийн их эсэргүүцэл үзүүлсэн тэднийг Манж нар 2 аймаг, 10 хошуу болгон Тэнгэруулаас наашаа татан Алтай, Увс нуураар нутаглуулах болжээ. Баруун монголчууд одоо ч энэ зохион байгуулалтаараа байгаа юм. Үүнд: Дува сохороос гаралтай эртний сурвалжит Дөрвөд угсаа. Дотроо 30-аад яс, овгоос бүрэлддэг ба XY-XYII зууны үед Дөрвөн Ойрадын холбоонд багтаж Тэнгэр уул, Эрчис мөрнөөр нутаглаж байжээ. 1753 онд Дөрвөдийн Цэрэн тэргүүтэй ноёдууд өөрийн хаан Даваачид дургүйцэн албат нараа авч Манжид дагаар орсон тул Дөрвөдүүдийг тусгай газарт нутаглуулан Дөрвөд Далай ханы аймаг болгосон нь одоогийн Увс аймгийн Бөхмөрөн, Сагил, Түргэн, Давст, Баян-Өлгийн Цагааннуур, Ховдын Дөргөн сумдад хамаарагдана. Баядууд мөн л Монголчуудын эртний сурвалжит угсаа бөгөөд XII-XIII зуунд Сэлэнгэ мөрөн, Жидийн голд нутагладаг Жида, Хээрийн, Дуклас баядууд байсан. Баядууд нь XY-XYII зууны үед Дөрвөн Ойрадын холбоонд багтаж Тэнгэр уул, Эрчис мөрнөөр нутаглаж байгаад 1754 онд Манжид эзлэгдэн Манж нар тэднийг 10 хошуу бүхий Үнэн зоригт ханы аймаг болгон Увс нуурын зүүн талаар нутаглуулжээ. Баядууд дотроо 29 элкэн (яс)-тэй одоогийн Увс аймгийн Малчин, Хяргас, Зүүнговь, Тэс, Наранбулаг зэрэг Увсын зүүн сумаар нутаглаж байна. Өөлд угсааг судлаачид Ойрад гэдэг үг сунжирснаас ийм нэр гарсан гэж судлаачид үздэг бөгөөд Галдан бошигтын дайны явцад Орхон гол, Ховдод тархан суурьшжээ. Тэд 30 элкэнтэй Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Архангайн Өлзийт, Өгийнуур, Хотонт сумуудад нутаглаж байна. Зүүн гарын хаант улсын үед зах хязгаарыг хамгаалуулах зорилгоор Торгууд, Өөлд, Дөрвөдөөс гаралтай хүмүүсийг Алтайн нуруунд нутаглуулснаар 30- аад элкэн бүртгэгдээд буй. Захчин угсаа бий болжээ. Маш эртнээс гаралтай Торгууд угсаа хальж гарснаас хойш 1771 оны Торгуудын Увш тайж Ижил мөрнөөс 170.0000 гаруй торгуудчуудаа дагуулан эх нутаг руугаа тэнцлээ. Оросын Цагаан хаан тэр их цэргийн хүчийг зүгээр нэг явуулахыг хүссэнгүй, Цэргийн хүчээр довтлон ихэнхийг нь эгүүлж авчирсан ч зарим нь эх нутаг руугаа амь тэнцэн Орос-Казах-Манжийн “хатуу хэрмийг” даван зөвхөн 69.000 л амьд ирснийг Манж хаан Шинжаан, Баруун Монголд суулган тусгай хошуу болгосон нь одоогийн Ховд аймгийн Булган сум болно.Торгуудууд Бэйлийн, Ховог сайрын, Цоохорын торгууд гурван хэсэг 40 гаруй элкэнтэй. Мянгад угсаа гарал нь нэг мөр болоогүй ба судлаачид тэднийг Мянгад овог давамгайлсан турк угсаа оролцсон угсаа гэж үздэг. Мянгадууд нь Мянгад, Басмид, Хиргис гэсэн 3 яс бүхий 38 овогтой дотроо ардчилсан зохион байгуулалт бүхий биеэ даасан угсаа билээ. Мөн Дөрвөн Ойрадын холбоонд захирагдаж байгаад Манжийн үед 7 хошуу болж Алтайн баруун-зүүн суганд нүүдэллэн нутагладаг Алтайн урианхайчууд байдаг. Тэд одоогийн Баян-Өлгий аймгийн Алтанцөгц, Мөнххайрхан зэрэг 4 сумдад 45 овог болж амьдардаг. Эдгээрийн зарим нь монголжсон түрэг буюу тува-урианхай гэж байдгийг Монгол урианхай (Мончоог урианхай) гэж нэрлэдэг. Мончоог гэдэг үг нь яс угсаа, овгийн нэр бус харин энэ нутагт ирсэн хасагууд, хошуу ноёных нь малгайн хөх жинсийг хараад “Хөх монцогтон” гэж нэрлэснээс ийм нэр гарчээ.
16-р зуун хүртэл Хазарууд цэвэр Монголоор ярьж байсан гэдэг. Бид өөрийн үндэстнээ Назарбаевын адил нэгтгэх эрхтэй. Алхана Болд (Үндэстэн судлаач ) ярилцсан тэмдэглэсэн О.Баяр 2002 он. Сүүлийн үед даяарчлал гэж их ярих болжээ.Ер нь энэ үйл явдалд манай улс яаж оролцвол зохистой вэ? Үнэхээр амтай болгон даяарчлал гэж ярих болж.Арай л Даяарчлалын гэрээт борлуулагч гэх нь дутаад байх шиг байна.Гэтэл үндэстнийхээ төлөө санаа зовох хүн алга.Даяарчлал Монголоор дутахгүй, дуусахгүй.Мэдээлэл эдийн засгийн даяарчлал бол зайлшгүй хэрэгтэй.Энэ бол тэртээ тэргүй жам ёсоороо явж байна.Бид гэнийн фонд ,угсаатны талаасаа даяарчлалд оролцох нь чухал.Жижигхэн гэж өөрсдийгөө голох үндэсгүй.2.5 саяулхнаа биш шүү дээ.Орост гэхэд нэг сая орчим.Өвөр Монголд 5 сая шахам Монголчууд бий.Түүнээс гадна Афгинистанд хэдэн сая Хазар(хазаар) Монголчууд байснаас уусч сая шахам Монгол цусных байна.Энэ талаар би судалгаа хийж үзсэн л дээ.Цагаадайн эзэнт улсын бутралын үед Монгол руугаа буцаж явах замдаа Афгинистаны нутагт саатаж өдгөөг хүртэл суурьшиж буй Хазарчуудын түүх их гашуун.Английн пуштунуудад хядуулж ,Зөвлөлт Афганы дайны үед Зөвлөлт цэргийг ялж болохыг анх харуулсан эрэлхэг ард түмэн. Таныхаар даяарчлалд Монгол үндэстнээрээ нэгдэн оръё гэж бодёо л доо.Өнөөдөр Өвөр Монголоос бусад нь Монгол хэлээ мартсан шүү дээ.Хэрэв Хазаар мэтийг нэгтгэвэл хэл шашины том ялгаа гарах бишүү? 16-р зуун хүртэл Хазарууд цэвэр Монголоор ярьж байсан гэдэг.19-р зуунд Английн колончлогчдийн гар хөл болсон Пуштун овогтнууд Хазаруудын 60%-г алж устгасан.Пуштунууд олзлогдсон Хазаруудыг эхнэр ,нөхөр ,хүүхдүүдийг салгаж өөр өөр овогт аймагт боол болгон байлдааны шагнал болгон өгч байсан гэдэг.Гэвч өнөөдөр Хазар хэл ярианд мэндээ, толгой,алга,нялх,улаан хавирга зэрэг олон Монгол үг өнөөг хүртэл хэрэглэгдсээр байна.Угсаатан зүйн судалгаагаар Хазарууд Төв халх ,Буриад Халимагуудтай их төстэй юм билээ.Одоо шинжээ хадгалж үлдсэн Хазарын 3-н том аймаг байна.Мөн Өвөр Монголын Цахар аймагтай төстэй Чахар аймаг ч гэж бий.Сүүлийн 700-800 жил Төв Халхтай ямар ч харилцаагүй байсан Хазаруудын үгийн санд 10% Монгол,10% нь Түрэг 80% нь Пэрс үг байна.Лалын шашинд хэт орсон Хазарчууд энэ шашин авралын од биш гэдгийг ойлгож эхэллээ.Гол үзэл санаа нь үндэстний үзэл санаа болж байна.Хазар гэдгийг шууд морины хазаар гэж ойлгохоор байгаа биз дээ.Пэрсчүүдийн 1000 гэдэг үгтэй адил сонсогддог тул хөршүүд нь тийн нэрлэсэн бололтой.Афгинистанд Хазарчуудаас гадна Могол үндэстэн байдаг.Одоо тэдний 200-д нь л эх хэлээрээ ярьж байан.40 жилийн өмнө 40.000 Моголчууд Монголоор ярьж байсан юм шүү дээ. Та Монгол үндэстнийг нэгтгэх үзэл санаандаа их үнэнч яваа бололтой.Үнэхээр нэгтгэхэд хүрвэл газар нутаг маань хүрэх болов уу? Энд би нэг зүйлийг онцолж хэлье.Афганы дайны үед олон зуун хазарууд дүрвэн гарахад дэлхийн олон орон хүлээн авсан.Гэтэл мах цусны тасархай болсон тэднийгээ өнөөгийн Монгол нь огт тоогоогүй хайхраагүй.Өлсгөлөн ядууралд нь нэг ч ширхэг шуудай гурил нэмэрлээгүй.Үүнийг дэлхийд гайхах хүн олон.Буриад Өвөр Монгол байгаагүй бол Төв Монголчууд Хятад Оростой шууд хиллэнэ.Энэ хоёр байгаа учраас Хятад Оросын бодлогын зарим бодлогын зарим хэсгийг (хар талыг) хааж байгаа юм.Газар бол зөвхөн одоо энд амьдарч биагаа бидний мэдэх өмч биш.Ирээдүй үейинхний өмч.Мөн эх нутагтаа эргэж ирж чадаагүй Монголчуудын маань хуваалцах эрхтэй өмч байж ч болзошгүй.Хазаруудыг бүгдийг нь энд ирэхийг хэн ч уриалахгүй.Зөвхөн Монгол төрхөө хадгалж үлдэж чадсан Чингэс хааны үр сад гэдэгээ мэдэрдэг тийм л сэтгэлтэй хэсэгтэй нь л ярих асуудал.Холимог цусныхан ирвэл маш аюултай.Назарбаев хуучин ЗХУ-н үед хүн амынхаа 38-хан хувийг эзлэж байсан Казах үндэстнээ энд тэндээс цуглуулсаар 70 гаруй хувь хургээд байхад бид яагаад болохгүй байх билээ.Даяарчлалаар далимдуулан харийн өөр үндэстнийг авчирч суурьшуулах тухай асуудлыг сөхөх аваас өөрсдийн мах цусны тасархай ахан дүүсээ авчрахыг сөргүүлэн тавих хэрэгтэй. Хазарчууд манайхан шиг бас өгзгөндөө хөх толботой юу? Хөх толботой болгоныг Монгол угсаатан гэж үзэж болохгүй.Япончуудыг хөх толботой манай хамаатан л гэж хэлнэ.Тэгвэл хятадууд ч бас зарим хөх толботой шүү дээ.Хөх толбо бол хүний л нэг шинж болохоос угсаатныг тодорхойлох зүйл биш.Эцэст нь хэлэхэд Монгол үндэстэн биологийн насжилтаараа дэлхийн хамгийн залуу үндэстнүүдийн нэг.Үүнийг Халзралтын онолоор нотолдог.2,5 сая Монголчуудыг 500 сая хүртэл үржүүлэх биологийн нас ч бий.

Ìîíãîë÷óóäûí òîî äýëõèéä (1995 on)

2007 оны 09-р сарын 02 Нийтэлсэн Horidoimergen
1.Tusgaar togtnoson Ih Mongol uls: 2.500.000 2. Ovor mongoliin avtonomit uls: 3.400.000 3. Shinjian uigariin avtonomit uls: 120.000 4. Huh nuuriin avtonomit muj: 50.500 5. Ganisu muj: 4.000 6. Har murunii avtonomi muj: 140.000 7. Lyaonin avtonomi muj: 430.000 8. Girin avtonomi muj: 34.000 9. Umnud hyatdiin yuninani muj: 5.000 10. Sichuan muj: 20.000 11. Guichjou muj: 4.500 12. Buriadiin bugd nairamdah avtonomit uls: 250.000 13. Erhuu muj: 81.000 14. Chit muj: 66.000 15. Halimagiin bugd nairamdah avtonomit uls: 174.000 16. Tuvagiin bugd nairamdah avtonomit uls: 310.000 17. Altai – oiradiin avtonomit muj: 61.000 18. Afganistan uls: 3.000.000 19.Taivani uls: 400.000 20. Amerik uls: 2.000 21. Frantsi uls: 1.000 22. Persi uls: 1.000

Дээд Монголын тухай өгүүлэхүй

2007 оны 09-р сарын 02 Нийтэлсэн Horidoimergen
Цогт хунтайж биш Цогт хан гэхээр сонин сонсогдож байна уу? Хөх нуурын дээд монголчууд манай Цогтыг тэгж нэрлэх юм. Хөх нуурт гурван удаагийн нүүдлээр монголчууд очсон. Анх Хүн­нүгийн үед, ойролцоогоор 2000 жилийн өмнө. Манай эртний уран зохиолын тоймд гардаг Хүннүгийн ахын гунигт дуу зохиогдох үед салж нүү­сэн ах нь Хөх нуур руу одсон гэдэг. Тэр үед нэлээд тооны хүн нар Хөх нуур руу анх нүү­дэллэн очсон болов уу гэж таамагладаг. Гэвч одоогоор тэдний үр сад тэндээ байгаа эсэх одоо ямар болчихсон байгаа нь тодорхойгүй байна. Хоёр дахь удаад нь Их Монгол Улсын үед Чингэс хааны өргөмөл хүү, цэргийн зүтгэлтэн Цагааны удирдсан цэргүүд Хөх нуурыг эзлэн авч амьдран суусан нь эдүгээ бум гаран хүмүүс цагаан мон­гол­чууд гэж нэрлэгдэн амьдарч байна. Тэд харьцангуй хэл соёлын хувьд бусад монголчуудаасаа тусгаар­лагдан, хүрээлэн байх төвд хятадуудтайгаа сүлэлдсэн боловч хятадаар биш өөрийн ондоошин үлдсэн эртний мон­гол хэлээр ярьсаар байна. Гурав дахь удаад Хөх нуурт монголчууд гурван талаас цуглан уулзаж алал­дан байлдаж, үлдсэн нь хамт­ран амьдарч өдгөөг хүргэжээ. Энэ нь 1630-аад оны явдал юм. Төв халхаас Цогт хун­тайж 10 түмэн цэрэг, 250-400 мян­ган хүн амтайгаар, Цахараас Монголын сүүлчийн албан ёсны хаан Лигдэн 3-4 түмэн цэрэг 150-200 мянган хүнтэйгээр анх Хөхнуурт болзсон боловч “Цогт тайж” кинонд гардаг шиг цахаруу­дын ихэнх нь холын аянд су­льдан цэцэг өвчнөөр хиарсан байлаа. Цогт Лигдэн хоёр уулзсан эсэх, монгол төрийн их хасбуу тамга яасныг тэн­гэр мэдэх буй заа. Ямар ч гэсэн ам дамжсан домгоос өөр бичмэл баримт бидний үед хүрч ирсэнгүй. Цогт Хөхнуураас урагшлан Түвдийг бараг эзлэн, Лхас хотыг хоёр талаас нь бүслэн хааж буулгаж авахын даваан дээр Зүүн гарын хаант улсаас хошуудын Гүүш хан гурван түмэн цэргийн хамт ирж Түв­дийн талд орж халхуудын цусыг урсгасан газрыг Улаан хошуу гэх ба энэ хөндийд одоо ч Улаан гэх бэсрэг жижиг хот оршиж байна. Цогт Түвд рүү цөмрөн орохоос өмнө 1-2 жил бэлтгэн Хөхнуурыг төвшитгөн то­хинуулж, хууль, төр засгийн болон хот байгуулалтын ажил хийж байсан гэж одоо ч Хөх нуурын дээд монголчууд дурсан ярьдаг. Түүний үл­дэг­дэл болох Цогтын байгуулсан долоон харуулын цамхгийн нэг нь Улаан хотын нэг мухарт хо­гонд даруулан бай­гааг хавс­ралт зурагт үзүүлэв. Нут­гийнхан Цогт­ханы цонж гэж нэрлэх энэ байгууламж нь Цогтын төрсөн нутагт байдаг IX зууны Киданы үеийн цам­хгийн (Дашин­чилэнд байх Цогтын хар балгас ч гэж зарим­даа нэрлэдэг) үлдэг­дэл­тэй их төстэй харагдаж байна. Одоо энэ гурав дахь удаагийн монголчуудын нүүд­лийн үл­дэг­дэл болох Хөх нуурын дээд монголчууд гэж нэрлэгдсэн найм түм гаруй хүн Цайдамын хөндийд гол­дуу амьдарч яг бидний адил монгол хэлээр ярьж монгол амьдралаар амьдарч сууна. Хөхнуур муж бүхэлдээ бараг одоогийн Монгол Улсын газар нутагтай ойролцоо том нутаг­тай Тэнгэр уулын Нар, Саран даваанаас Түвд хүртэл үр­гэлж­лэх бо­ловч Манжийн үеэс эхлэн, ялангуяа Цагаан­данзан, Лув­сан­данзан хоёр ноёны Манжийн эсрэг тэмц­лээс хойш дээд монгол­чуудыг хамгийн үржил шим­гүй Цайдамын хөндий рүү шахаж тэднийг давуулан хойд талд нь яг Хөхнуурын­хаа эргэн тойрны үржил шимтэй бэлчээрт түвдүүдийг амьдруулах болжээ. Дээд монголчуудын ихэнх нь хошууд аймгийн гаралтай хүмүүс боловч дунд нь бас халхууд нэлээн байх бөгөөд ялангуяа Чага хот, эргэн тойронд нь биднээс цэвэрхэн халхаар ярих монголчууд амьдарч байна. Хошуудууд ч гэсэн хэдийгээр Дөрвөн Ой­радын нэг хэсэг ч гэсэн яг гарал үүслээрээ бол хорчин хүмүүс бөгөөд Зүүн гарт 1470-1480-аад оны үед очжээ. “Мандухай цэцэн хатан” кинон дээр гардаг Хорчины ван Өнөболдын нэг ах нь салан нүүж Зүүн гарт очсоныг хошууд гэх болсон гэдэг. Иймд тэдний аялга ойрад гэхээсээ хорчин халх талдаа илүү бидэнд нэвтрэлцэхэд онцын бэрхшээлгүй байгаа нь олон зуун өнгөрөн тус­гаар­лагдсан ч гэсэн хэл соёлоо хэвээр авч үлдсэн дээд мон­гол­чуудаар бахархмаар са­нагд­­сан. Дээд монгол­чуудын гэр, тавилга, эмээл хазаар, хувцас хэрэглэл нь 1600-аад оноос хойш нэг их шинэч­лэгдэн өөрчлөгдөөгүй гэлтэй өвөрмөц сонин байлаа. Яг л цагийн машинаар аялах мэт. “Цогт тайж” киног зо­хиосон их бичгийн хүн Б.Рин­чений зохиолд гардгаас арай өөр түүхэн үйл явдал болсон болов уу гэж Хөхнуурт очиж, дээд монголчуудтай уулз­саны хувьд санаа дэвшүүлэх гэсэн юм. 1. Цогт тайж халх нутагтаа багтаж шингэхээ больж ха­гаралдан ойж гарсан биш болов уу. Учир нь тэр үед 10 түмэн цэрэг гаргана гэдэг бол халхын аль нэг хан биш ноён байтугай халх даяар нэгдээд ч гаргахад амаргүй цэргийн том хүчин билээ. Тэгэхээр Түвд, Шинжаан, Зүүн гар орох гол зөрлөг, торгоны замын урд талаар сунайх стратегийн чухал түшиц газар Хөхнуурыг халх эзэлж, тэнд Цахарын Лигдэн хаантай нэг­дэн, манжуудыг Түвд, Зүүн­ гар, өмнөд Монголын баруун хэсэг, халхын урд тал руу орох боломжийг хаах зорил­гоор нийт халхын нэгдсэн армийн томоохон хэсгийг гаргаж Лигдэнтэй нийлүү­лэхээр Цогтыг томилсон бо­лов уу. Өмнөд болон төв Монголын нэгдсэн хүчирхэг армийг бий болгож эх Монгол нутгаас алс, Манжид эзлэгд­сэн Хятадын баруун хойд талаас Манжийн эсрэг тэмцэх зорилго байсан болов уу. 2. Тэрнээс биш кинон дээр гардаг шиг эхлээд Гүүш хан­тай, халхын бусад ноён­той шашны улмаас тан­гараг та­сарч төв Монголоос хэдэн мянган километрийн цаана Гүүш хантай харгалдах гэж очоогүй болов уу. Гүүш хан­тай тулмаар байсан бол одоо­гийн Ховд, Баян-Өлгий бол Халх, Зүүн гар хоёрын хил нутаг байсан тул тийш зорих байсан биз. Ер нь хэзээ л монголчууд нэгнийхээ шаш­ныг шүүн, байлдах тулахдаа хүрч байлаа. Энэ бол халх, Зүүн гарын хагаралдааны нэгэн хэсэг л байсан болов уу. 3. Харамсалтай нь, Лигдэн хааны цэрэг, хүн ам цагаан бурхан өвчнөөр хиарсан байсан тул Зүүн Түмэн Мон­голын нэгдсэн хүчийг бий болгож чадаагүй ч гэсэн Хөхнуурыг эзлэн тохинуулж улмаар Манж чин улсын талд бодлого барих болсон Түв­дийг эзлэхээр зорьсон биз. Гэвч халх Зүүн гарын зөр­ч­лөөс болж Түвдүүдийн тус­ламж гуйсан ёсоор Гүүш хан очиж Цогтын цэргийг цус урс­ган даржээ. 4. Цогт хэдийгээр догшин тэр цагийн эрхээр цэргийн эрдэм эзэмшсэн ноён байсан нь магад ч гэсэн бичгийн эрдэм талдаа илүү их боловс­ролтой хүн байсан болов уу. Энэ нь Цогтын цагаан балгас­ны археологийн судалгаагаар ч батлагдсан байдаг. Тэнд байсан 16-17 байшин цөм эрдэм номын өргөө, бичиг судрын хүрээлэн байсан билээ. Харин Гүүш хан бол цэргийн эрдэмд боловсорсон жанжин байсан тул Цогтын гурван дахин илүү том армийг даран сөнөөсөн байх. Дараа нь ч Гүүш хан Түвдийг бүгдийг нь эзлэн захирч улааны шаш­ныг дарж, Гүүшийн уд­мынхан хэрэг дээрээ Түвдийг 100 шахам жил удирдан залж явсан байдаг. 5. Хэрэв тэр үед өмнөд, төв, Зүүн гарын монголчууд хэдэн түмээрээ Хөхнуурт газрыг улаан болтол цусаа урсган алалдалгүй нэгдсэн Монголын хүчийг бий болгон ойлголцож чадсан бол сүү­лийн 300 жилийн монгол­чуудын ч, Манж, Хятадын ч магад Ази, дэлхийн түүх тэс өөр замаар явах байсан биз. Яг энэ алдаагаа монголчууд Цогтоос хойш 50 жилийн да­раа давтаж Буриад, Цэцэн ханы хойд хэсгийг оросуу­даас хамгаалж Тү­шээт хан, Цэцэн хан, магадгүй халхын нэгд­сэн цэргийн хүчин Бай­гал нуурын зүүн эрэгт оросууд­­тай тулж байх хойгуур Зүүн гарын Галдан бошигт халхыг эзгүйчлэн байлдан эзэлснээр төв Монгол тус­гаар тогтнолоо алдах үүд нээгдсэн гашуун түүхтэй. Түүнээс дахиад 60 жилийн дараа буюу 1755 оны Зүүн гарыг эзлэх Манжийн дайнд халх, өвөрлөгчид цэр­гийн гол хүчин болж оройлон орж Монголын сүүлчийн тус­гаар их гүрэн Зүүн гарын хаант улс унаж 1.5 сая шахам бай­сан хүн амыг Манжийн цэргүүд ай­маглан устгаж ге­ноцид хийн үлдсэн цөөхнийг нь тасар татан жижиглэн ху­ваасан. 2000 гаруй жил Ази, дэл­хийн түүхийн гол өөрчлөгч хүчин байж, мохошгүй эр зориг, хурц ухаан, дайчин эрэмгийгээрээ домог болж явсан монгол угсаатны эх нутагтаа үлдсэн хэсэг нь ингэж өөрсдөө өөрсдийгөө даран сөнөөж, эцсийн бүлэгт IX-XX зуунд устаж мөхөх­дөө хүрч байсан эм­гэнэлт түүхийг Хөхнуурт очиж, дээд монгол­чуудын устаж уусахын аюулд өртсөн амьдралыг үзсэний хувьд дахин нэг са­нуулахыг хүснэм. Б.Болдсайхан эмч

Дээд Монгол

2007 оны 09-р сарын 02 Нийтэлсэн Horidoimergen
“Дээд монгол” гэж нэртэй монгол угсаатан байдаг гэдэг тухай монгол судлаач болж байсан би хvртэл саяхан болтол мэдэхгvй байсан нь ичгэвтэр бас гутамшингтай гашуун vнэн билээ. Харин “Хошууд монгол”, “Хєх нуурын монгол”, Гvш хаан гэвэл мэдэх хvн нэлээд хэд нэмэгдэнэ. Учир нь Дээд монгол гэдэг тэдний нэр харьцангуй хожуу бий болсон бололтой. Харин удаах Хошууд, Хєх нуурын монгол гэдэг нэр харьцануй эрт vед хамаарч, бичиг сурвалжид их дурдагдаж тvvхэнд тэмдэглэгдэн vлдсэн. Бид эртний нэрийг нь мэдээд арай хожуухан бий болсон ардын дунд єргєн хэрэглэгддэг нэрийг нь мэдэхгvй байна гэдэг бол бид тvvх болоод єнгєрсєнєє дэндvv их нандигнаж тvvнийгээ мэдэхийг эрхэмлэх боловч тvvний хажуугаар мэдээллээ шинэчлэхгvй, орчин цагт болж байгаатай хєл нийлvvлэхгvй хоцрогдож байгааг харуулж байна гэлтэй. Энэ бол мєн л хvн судлалын єнгєрсєнийг биш харин илvv одоог судалж илтгэж мэдээлдэг бас нэгэн онцлог юм. “Дээд монгол” гэдэг асуулт биднийг монголын тухай хэр мэдэх вэ гэдэг асуултанд унагаж байгаа юм. Цааш нь тэгвэл бvр Хор, Баоань, Дуншаан, Монгур буюу Цагаан монгол гэхчилэн олон монгол угсаатнуудын тухай асуултнуудад бид дараа дарааллан унах нь гарцаагvй. Бид єнєєдєр єєрсдийгєє хоёр сая таван зуун мянгуулаа л гэж боддог. Vнэндээ бид найм орчим саяулаа гэдгээ мэдэх хvн цєєхєн бизээ. Энэ тоо алтай язгуур хэлтэн, тvрэг угсаатнууд ч биш зєвхєн монгол угсаатны тоо юм. Арга ч vгvй дээ золоор нэрээ авч хоцорсон, улсаа тунхагласан нь найман саяасаа бид юм хойно омог бардам бусаддаа дээрэлхvv байх нь аргагvй ч биз, бас бидний амжилтыг энд тэнд толгой хоргодох бусад таван сая хагас монголчууд маань бахдах нь ч аргагvй биз. Харин бид бие биенийхээ тухай огтхон ч мэддэггvй нь гачлантай. Одоо дэлхий дээр нийт найман сая монгол угсаатан байдаг тухай мэдээ бий. Тvvний дєрвєєс таван сая нь хятад улсад аж тєрдєг. Тvvнийг нарийн шvvж vзвэл ядаж дєрвєн сая нь цэвэр монгол гэдэг (цэвэр монгол гэж юу билээ?). Vлдсэн нь соёлын хувьсгалын vед vнэн худал хэлж цєєн тоот vндэстэн байхын ашиг хонжоо бодож монгол гэж бvртгvvлсэн хятад иргэд эсвэл ураг холдож єєр vндэстэнтэй нийлсэн хvмvvс байж болно. Тэдний тухай бид хэр мэдэх билээ? Бид тэднийг Эрээн дээр наймаа хийж, Бээжинд монголчуудыг хууран мэхэлж мєнгє салгадаг гэж л мэддэг. Тиймээс бид тэднийг “Хужаа” гэж муучлан нэрлэдэг. Ихэнх монголчуудын хувьд дундад улс дахь бvх монголчууд “Хужаа” гэдэг нь тодорхой. Єєрєєр хэлбэл “хятад” гэсэн доромж утгаар бид хэрэглэх буюу уул гарал нь “наймаачин, худалдаачин” гэсэн утгатай хятад vг гэж дуулсан юм байна.. Бидний хамгийн ойрхон харилцаж чадаж байгаа нь наймаа арилжаагаар дамждаг. Євєр монголчууд ч гэсэн хvн л юм хойно наймаа хийлгvй л яахав, зарим нэг нь Эрээн, Бээжин хавиар эргэлдэлгvй ч яахав, зарим нэг нь наана цаана хэлж хэдэн бор юм ололгvй ч яахав. Энэ бол зєвхєн “Хужаагийн” хийдэг хэрэг биш харин ямар ч vндэстэн хэн ч хийж болох зvйл. “Хужаа” нарыг бvv хэл монголчууд єєрсдєє ч бие биенээ мэхэлж хэдэн бор юмтай болох нь элбэг vзэгдэл болоод байгаа. Євєр монголыг зурагтаар хальт харж даажигнах, Эрээн, Бээжин дээр хааяа тааралдаж ємд гутлын хэрvvл хийхээс єєрєєр бид тэднийг огт мэдэхгvй, тэр цєєхєн хэдэн тааралдаж байгаа хvмvvс бусад дєрєв, таван сая хvнийг тєлєєлж чадахгvй нь лавтай. Жинхэнэ Євєр монгол айлд хєдєє очиж vзсэн монгол хvн тоотой хэд байж чадах уу vгvй юу! Гэтэл vнэндээ тэдний ихэнх нь хєдєє мал маллаж, зарим нэг нь газар тариалан эрхэлж монгол байхын тєлєє vхтэлээ тэмцэж, хэл соёлоо биднээс илvv эрхэмлэдэг гэдгийг бид мэддэггvй. Тvvнээс гадна монголчууд бид дундад улс дахь бvх монголчуудыг бvгдийг нь “євєр монгол” гэж боддог. Дундад улс дахь монголчуудын ихэнх нь Євєр монголын єєртєє засах мужид байх боловч бvгдээрээ биш гэдгийг бид мэдэж байвал зохино. Дундад улсын бусад мужуудаар хэлэх юм бол, Шинжааны монгол, Леонингийн монгол, Сичиуаны монгол, Юнаны монгол, Шижаны монгол, Гансугийн монгол, Чинхай буюу Хєх нуурын монгол гээд бидний огт дуулаагvй сонсоогvй монгол угсаатнууд олон байдаг. Бид тэднийг бvгдэнгий нь “Хужаа” гэж гадуурхаад мэдлэггvй мэдээлэлгvйгээ гайхуулсаар байх уу? Саяхан нэг анд маань Америкт бид бvгд хятадууд болчихдог “Харууд намайг хятад гээд байхаар нь чи єєрєє Африкийнх уу гэж хэлж би уурлуулдаг юм” гэж хэлсэн нь санаанд бууж байна. Австралид ч хар арьстан уугуул хvмvvс бий шvv дээ. Vvний нэгэн жишгээр Дундад улсынх л бол “Хужаа” байж таарахгvй ээ. Xєх нуурын монголчууд буюу Дээд монголчууд Бидний нvдэнд ийм л нэгэн хувь зохиолтой vзэгдэх тєрєл садангуудын маань нэг нь Хятадын баруун хойт хэсгийн Гансу, Сичуан, Шижан, Шинжаан дєрвєн мужын дунд орших уугуул Тєвдvvдийн нутаг болох Чинхай буюу монголоор Хєх нуур мужид тєвд, хятад болон хасаг, хотон, салар лалын шашинтнуудын дунд аж тєрдєг Хавт Хасарын удам, тvvхэнд бол Хошууд гэгдэх дєрвєн Ойрдын нэг одоогийн Дээд монголчууд юм. Монголчуудын асуудаг тэд монгол уу, монголоор ярьдаг уу, мал малладаг уу, айраг уудаг уу, тєвд болчихсон биз дээ, хятад болчихсон биз дээ гэх олон асуултууд яг л бид баруунд ирэхээр танай монголд байшин бий юу, машин бий юу гэдэг бvдvvлэгхэн гадаадынхны асуултуудтай адил юм. 2003 онд надад удаан хугацааны хээрийн шинжилгээний ажил хийх боломж тохион нэгэнтээ монгол дахь угсаатнуудаа судлах боломж єнгєрсєнд ч чамгvй гарч байсан ирээдvйд ч гарах тул энэ удаад гадны монголчуудыг судлах хvсэл тєрж Хєх нуурын монгол гэж бидний хамгийн бага мэдэх монгол угсаатнуудын нэгийг сонгон авсан билээ. Ингээд 2003-2005 оны хооронд нийт 13 орчим сар Дээд монголын малчин айлд амьдарч босон суун тэдний дунд судалгаа хийж дээрх бvдvvлэг асуултнууддаа хариу олсныгоо та бvхэнтэй хуваалцъя. Хєх нуур мужийн монгол гээд хэлэх нь бас тийм оновчтой нэрийдэл биш юм. Учир нь Хєх нуурт л гэхэд гурван єєр тvvхтэй, гурван єєр монгол угсаатан амьдардагийн нэг нь л Дээд монголчууд юм. Нєгєє хоёр нь Цагаан Монголчууд болон Баоаньчууд болно. Энэ гурван Монгол угсаатнуудын альных нь тухай ярьсан зах залгаа Гансу мужийн тухай бас дурдах шаардлагатай. Тэдний зарим засаг захиргааны нэгжийн хувьдаа Гансу мужид багтах нь нэлээд бий. Энэ хоёр мужид нийлээд Цагаан Монголчуудын хvн ам 150 000 орчим, Баоань 10 000 орчим, харин Дээд монголчууд 80 000 гаруй, vvнээс 70 000 гаран нь Хєх нуурт vлдсэн нь Гансугийн Сvбэй суманд бий. Товчхон дурдахад, Цагаан монголчууд 13-р зууны 1227 оны орчимд энэ газар дайлаар ирсэн Сvбэдэй жанжны цэргvvд гэлцдэг. Баоаньчуудын тvvх тодорхойгvй боловч Цагаан монголчуудынхтай тєстэй гэж судлаачид таамаглажээ. Тэд аль аль нь єєрийн бичиг vсэггvй боловч монголоор ярьдаг хэвээрээ. Дээд монголчуудын хэлэхээр тэдний дунд нэг сар суухад монгол хэлтэн хэн бололвч тєвєггvй ойлголцдог болно гэдэг. Нэгэнтээ Хєх нуурт гурван монгол бий тул Хєх нуурын монгол гэвэл чухам хэнийг нь хэлж байгаа нь тодорхойгvй нэрийдэл болчихно. Харин миний энд танилцуулах гэж байгаа угсаатан бол Цагаан монгол, Баоань биш харин Дээд монгол билээ. Дээд монголчуудыг Хошууд гээд шууд нэрлэвэл бас л учир дутагдалтай. Учир нь Дээд монголчуудын дунд олонх нь хошуудууд мєн боловч бас цорс, торгууд, цєєхєн халхчууд ч бий. Тэдний тvvхийн хувьд гэвэл монголчуудын мэдлэгт хамгийн ойрхон буух мэдээлэл бол Цогт Тайж уран сайхны кино юм. Энэ тvvхэн кино яг л Дээд монголчуудын Хєх нуурт хэрхэн ирсэн тухай єгvvлдэг. 17-р зууны дунд vед Тєвдийн бурхны шашин Гэлvг-па болон бидний хэлж заншсанаар шарын шашин, Нинма-па буюу бидний мэдэх улааны шашин хоёрын мєргєлдєєн ширvvсч Халхын Цогт хун тайж улааны шашинтан байж, тvvнийгээ ємгєєлєн дэмжиж Хєх нуурт ирэн шарын шашинтнуудыг алж талан, шахан гадуурхаж, тэр vеийн шарын шашны тэргvvн 5-р Далай ламын байр суурийг хєдєлгєж эхэлсэн гэдэг. Яг л энэ мєчид Ойрд монголчууд шарын шашинтан байж, мєн тэд дотроо бэлчээр нь хvрэлцэхгvй багталцаж ядан байх тэр мєчид 5-р Далай лам дєрвєн ойрдын нэг Хошуудын хан Тєрбайхыг залан, туслан тэтгэж Халхын Цогт ханы халдалгаас хамгаалж єгєхийг хvссэн ажгуу. Энэ нь багтаж ядалцаж байсан тэдэнд аятай боломж болон таарч тєдєлгvй Тєрбайх албат иргэдээ дагуулан Хєх нуурын зvг жолоо залжээ. Ингээд бидний кинонд vзсэн шигээр Хєх нуурын хойд эрэгт байх “Улаан хошуу” гэдэг газар хоёр монгол тєвдийн шашны мєргєлдєєний тєлєє удам угшил нэгтнийхээ цусыг vзэж улаан хошуу болтол нь тулалдаж Тєрбайх ханы ялалтаар тєгссєн билээ. Харин Цогтын удам ийнхvv цєєхєн хэдэн халх болж энэ газар vдлсэн нь энээ. Vvнээс хойш Тєрбайх хан Далай ламын хамтаар шарын шашныг мандуулж, Далай лам Тєрбайх ханд шашныг дэлгэрvvлэгч Гvш хаан цолоор шагнасан нь одоо бидний хэрэглэх тvvний нэр нь болсон. 1655-1723 оны хооронд тєвд болон Хєх нуурын єндєрлєгт Гvш Хаан єєрийн Хошууд хаант засгийг байгуулан 70-аад жил оршин тогноод 1723-ны Гvш хааны ач Лувсандазан Манжийн ноёрхолын эсрэг босоод дарагдан мєхсєн байна. Тvvнээс хойш тэдний тєрєл нэгт монголчуудаасаа алслагдан салсан vндэстний мєхлийн ирмэгрvv чиглэсэн он жилvvд эхэлсэн гэхэд дэгсдvvлсэн болохгvй ээ. Одоо Хєх нуур мужид хоёр томоохон бvлэг Дээд монголчууд байх бєгєєд тэдний тэдний нэг Хэнаны Дээд монголчууд гэж нэрлэгдсэн 32 800 орчим хvн Хуангнан Жэvд байдаг харин нєгєє vлдсэн нэг бvлэг нь олонх нь Хайши Жэvд буюу нуурын баруун талд, зарим нь Найнан Жэv болон Найбэй Жэv буюу нуурын хойд урд талаар нутагладаг. Энэ хоёр бvлгийг дєхємхєн Тєвд болсон Тєвд болоогvй Дээд монгол гэж болно. Хэнаны Дээд монголчууд тєвдийн нєлєєнд маш их автсан бєгєєд одоо цєєхєн хэдэн єндєр настайчуудаас бусад нь монгол хэл, бичиг мэдэхгvй болсон байна. Харин нуурын баруун, урд хойд талд байх Дээд монголчууд одоо хэр монгол бага, дунд сургуульд суралцан монгол vсэг бичиг хэрэглэж, монгол хэлээр ярилцдаг. Тэдний хэл Ойрд аялгуутай (баруун монголчуудтай тєстэй) боловч бидний хэлтэй маш хялбархан нэвтрэлцэнэ. Манай монголчуудын нэг маш бvдvvлэг нэгэн алдаа бол биднийхээс жаахан л ондоо аялгатай ярьж байвал монгол биш гэсэн ойлголт юм. Цаашилбал, энэ бидний социйлизмийн vед олсон их бага ястай болж талцан мєргєлддєг буруу зуршлаас болсон. Манай улс дахь бага ястнууд маань хавчин гадуурхагдахгvйн эрхэнд, халхчуудын наадам шоглоом болохгvйн тулд єєрсдийн хэл аялгаа хаяж халх хэл яалганд суралцсаны хар гайгаар бид єнєєдєр монгол л бол бидэн шиг ярих ёстой гэдэг бvдvvлэг ухаанд нэвтэрсэн юм. Vнэндээ бол ямар ч хэл олон нутгийн яалгатай байх нь жам ёсны хэрэг бєгєєд ингэснээрээ тэд гадуурхагдах нь огтхон ч байж болшгvй хэрэг. Харин ч Дээд монголчуудын дунд бидний єнєєдрийн оросжиж европжисон хэлийг бодвол уугууль байгуудаараа хэрэглэгдэж буй vгсийн сангийн арвин сан хємрєг бий. Орчин vед гарч ирсэн орос vг монгол арвин байдаг шигхятад тєвд vг элбэг байх нь ч ойлгомтой. Тvvнчлэн биднээс дутуугvй олон хvн Тєвд нэртэй байх нь ч элбэг. Дээд монголчуудын амьдарлын хэв маяг нь манай малчдийн нэгэн адил бэлчээр сэлгэж, ууланд оторлож жилдээ наад зах нь таван удаа буурь сэлгэн сарлаг, тэмээ хєлєглєн нvvдэллэдэг. Тєвд, хятадуудад шахагдан хамгийн бэлчээр муутай гэгдэх Цайдамын хотгор дахь цєлєрхєг газар шахалдан бууж бэлчээр хомсдсон тул хонь, ямаа голдуухан маллаж, vхэр, сарлаг, тэмээ, адуу аль болох цєєхєн байлгахыг хичээнэ. Цайдмын талаар монгол гэрvvд хамгийн багаар хоёр километер дутамд байх бєгєєд дєхєєд очвол зундаа айл бvр гаднаа гурван гэртэй, том цагаан гэр нь зочны гэр, бага бор гэр хоол сvv цагааны гэр, харин дунд гэр нь тэдний гол амьдардаг гэр байна. Гэрт яваад орвол эсгийн vvдтэй, газар давтан тэгшилж эсгий ширдэг дэвссэн монгол айл байх нь тэдний хувьд бол энгийн хэрэг харин ийм байна гэж тєсєєлж байгаагvй бидний хувьд хачирхалтай бахархалтай санагдана. Дээд монголчууд монгол улсын хvн ирсэн гэхээр чимээгээр бvгд ирж харахын хvслэн болж нэг л олон жил уулзаагvй ах дvv, тєрєл садан, анд нєхєр ирсэн мэт догдлох нь альч айлд орсон мэдэгдэнэ. Монгол л юм хойно хоймроо залж цай хоол болон мах чанаж, шинэ хонь гаргахдаа тулдаг нь хамгаас ихээр хvндэтгэж байгаагийн илрэл билээ. Арга ч vгvй дээ бараг бvх л Дээд монголчуудын хувьд хамгийн анх удаа уулзаж байгаа тэднийхээр бол “жинхэнэ монгол хvн” юм хойно гайхаж бахадмаар болдог биз. Тэд бусад монголчуудаас тасарч ирээд 350 орчим жил болоход анх удаа Дээд монгол малчин айлд ирж байгаа хvн нь судлаач миний бие болж таарсан юм. Манай 1930-аад оны тєгсгєлд болсон эсэргvvний vеэр дvрвэж дутаасан хэдэн лам нараас ондоо хvн энд бараг ирж байсангvй ээ. Ирсэн ч байлаа гэсэн малчин айлд саатаж буусан нь цєєн биз, хот газар vзээд, бурхан номонд бараалхаж хvрээ хийдээр л ороод гараа байлгvй. Зарим нэг нь ихэд гайхаж чухам яагаад манай энд хvрээд ирэв гэж дахин давтан итгэж ядан асууж гайхаж суух буюу нvдэнд нь танай улсаас биднийг тоож хэн ч хэзээ ч ирээгvй, ирэхгvй гэсэн гоморхон нутгаа мєрєєдсєн харц байх нь хотод яваад эргэж ирдэггvй хvvгээ хvлээж цєхєрсєн хєдєєгийн нэгэн настан эхийг санагдуулна. Тvргэн зантай нэг нь энэ санаагаа шулуухан хэлж талархаж, баярлаж, бахдаж байгаагаа хэлэн гар чанга атгах нь ч тохиолдоно. Барууны орнуудаар тэр буман хятадын нэг нь гэж vзэгдэн гоочлуулж эсвэл хятад, япон, солонгос, америк, европчуудын хувьд дэлхийг тэртээ нэгэн цагт алж хядаж мориний туурай дор давтсан зэрлэг бvдvvлэг балмад харанхуй хvмvvсийн удам, хєгжиж ядаж байгаа ядуу орны иргэн гэж адлагдаж явсан миний хувьд гэртээ ирснээс єєрцгvй санагдаж билээ. Хотод ч ялгаагvй оюутны зєвлєлийнхєнтэй уулзахаар очиход хvлээж догдолсон хэдэн залуучууд угтаж билээ. Хожин анд нєхєд болоод сонсоход монгол улсын хvн ирнэ гээд костюм ємсєж зангиа зvvгээд догдлон хvлээж байснаа єгvvлж байсан юм. Ингээд л нєгєє олон асуултууд єрнєнє. Энд ирсэн монгол хvн цєєхєн байдаг шиг Дээд монголоос Монгол Улсад очиж vзсэн хvний тоо хуруу дарам цєєн байдаг. Бид тэдний тухай хэр бага мэддэгтэй адил бидний тухай ч тэд маш бага мэднэ. Хамгийн тvрvvнд хvмvvс миний монгол хэл тэднийхтэй нэвтрэлцэж байгаад ихэд баярлан танайхан ингэж чам шиг ярьдаг уу, бидний ярьж байгааг мэдэж байна уу гэхчилэг асууна. “Жинхэнэ монгол хэлийг” ойлгож тэдний хэл ч биднийхээс их зєрєєгvйгээс “бид бас монгол хэвээрээ байгаа юм байна” гэж найдвар тасарчаагvйгээ олж мэдсэндээ догдлон хэдэн зуун жил бичиг vсэг, хэл, соёлоо хаягvйгээрээ бахархана. Монол бичгээр бичсэн ном гаргаж ирэн “энийг гарах уу” гэдэг л хамгийн аймшигтай асуултуудын нэг байлаа. Монгол Хэл Бичгийн Дээд Сургууль гэж нэг жижигхээн хувийн сургуульд гурван жил лекцээ монгол бичгээр бичиж тєгссєндєє баярлахын сацуу бид ямар vнэтэй юмаа хаяж энэ д асуултанд гадаадад явж байгаа олон монголчууд маань байнга унадагт харамсмаар санагдана. Цааш нь тэгээд танай улсад малчин олон байна уу, айраг цагаа элбэг vv, бэлчээр хvрэлцээтэй юу, малаа туугаад очиж болох уу гэхчилэн сонирхоно. Миний амьдарч байсан Зvvн Хошуу болоод орчмын нутаг баян таргандаа тооцогдох бєгєєд нэг айл дунджаар 600-700 малтай (vvнээс иэхдвэл бэлчээрийн даац хэтрэнэ), євєлжєєндєє 2-3 єрєє євлийн байшинтай, дулаан малын хашаатай, хятад, хотон эсвэл тєвд малчинтай, машинтай, мотоциклтай, цахилгаан vvсгvvр мотортой, нарны туяагаар ажилладаг гэрэлтэй, кабелийн олон сувагтай зурагттай, VCD тоглуулагчтай, гар утастай, гэртээ утасгvй антениар долгион хvлээн авч дамжуулдаг суурин утастай, ямаа, тэмээний нолууран хєнжилтэй тэр нь бараг манай зарим хотын айлаас цэвэрхэн тийм л айлууд байдаг. Энэ бол баян айл биш харин амьжиргааны дундаж тvлшин юм. Мэдээж ядуухан айл байлгvй яахав, малаа бараад модоо барсан нь цєєхєн боловч таарна, гэхдээ Хєх нуур мужийн тєв Шинин хотод гуйлга гуйдаг, хятад, хотон, тєвд олон vндэстнvvд байвч монгол байдаггvйд тэд бахархана. Бидний л нєгєє дутаад vгvй болоод байна гэх настнаа хvндэтгэж нялхасаа хайрладаг тэр ёс хэв хэвээрээ байх нь сайхан. Бид монголд хєдєє судалгаагаар явахад сум, аймаг орон нутагт согтуу “нутгийн индианууд” нэг бус удаа тааралдаж тєвєг чирэгдэл болдог тэр суртахуун огт vгvй. Гадны зочинг хvндэтгэж тусална уу гэхээс ая тухыг нь алдуулах нэг ч алхам гаргахгvйг хичээх нь бидний яриад байдаг жинхэнэ монгол зочломхой ёс байлаа. Айлд морьтой яваад очиход гэрий эзэн эзэгтэй хоёр vvдэндээ гарч угтаж авах бєгєєд арай залуу эсвэл хvvхэд нь нь ирж зочноо мориноос нь буулгаж морийг нь уяан дээр аваачиж уяадаг монгол ёс маань тэнд л байдаг байна. Энэ мэтчилэн тэднийг биднээс ч илvv монгол гэдгийг оочоод баршгvй ээ. Тэдний ирээдvй энэ амьдрал шигээ гэрэлтэй бишээ. Тэдний нэгэн хэсэг нь нvдэн дээр нь харсаар байтад хальж урсаад Тєвд болчихсоныг тэд маш сайн мэднэ. Тєвдvvд тэднийг бэлчээрийг булаан дайрч vндэстний тооны олноор сэгээ сэтгээгvй шахаж гадуурхаж байгааг ч мэддэг. Бидний тєвдийн тухай тєсєєллєєс тэс ондоогоор Тєвдийг тэд дайснаа мэт харахаас аргагvйд хvрчээ. Нэг л єглєє хувьчлаад авчихсан євєл, зун, хавар-намрын бэлчээрийнх нь аль нэг дээр буланд нь тєвдийн хар “банаг” (сарлагийн хялгасаар сvлжиж нэхсэн дээвэртэй тєвдийн асар) барьчихсан хэдэн сарлагаа бэлчээчихсэн байдаг ажээ. Хэлээд нvvхгvй долоо хононо, сар болно, жил болсны дараа “энэ чинь миний бэлчээр” гээд нvvдэггvй гэнэ. Дарга цэрэг болоод заргалдвал бvгд тєвд, хятад дарга нар тул аргагvйн эрхэнд бэлчээрээ алдана. Ийм тvvх олон гардаг тул тєвд, монгол, хятад гурав газрын тєлєє жинхэнэ тулалдана, зодолдоно, ингээд vрэгдсэн алуулсан хvмvvс ч олон бий. Хєдєє суух цєєн тоот vндэстэн тул хоёр хvvхэд л гаргана. Хоёр хvvхдийн нэг нь л тусдаа гараад мал, бэлчээрээ євлєн vлдэнэ. Мал байвч бэлчээр vгvй нутагтаа vлдэж малчин болж монголоороо vлдэх боломжгvй тул нєгєє нэг нь хот орно сургуульд сууна, ажил олж хийнэ хятад болно. Аль сайн ажил олж хийнэ тєдий чинээ хятад хэл бичиг соёлд нэвтэрхий байхыг шаардана. Єєєрєєр хэлбэл, Дээд монголд монгол хэвээрээ vлдэнэ гэдэг бол малчин байнаа эсвэл сумын бага сургуульд багш болно л гэсэн vг. Vvнээс илvv хєгжил гэдэг бол тэдний хувьд хятад болно гэсэн vг. Тэдэнд монголоороо vлдэх сонголт vгvй, харин тєвд эсвэл хятад болох сонголттой. Олон хvмvvс нэгэнтээ нэг юм болох ёстой монгол байж чадахгvйгээс хойш хєгжиж хvчирхэгжиж байгаагаар хятад болох сонголтыг єєрийн эрхгvй хийнэ. Vvнд хатадын буруу ч байхгvй. Энэ улс хєгжлийнхєє жамаар л хєгжиж байна. Даяарчлал хотжилт бvх дэлхий нийтэд явагдаж байгаад хятадыг буруутгах аргагvй. Харин хотод монгол сургууль гэж vгvй. Наяхан мянган монголд хэн сургууль байгуулах зєвшєєрєл єгєх вэ дээ. Єглєє ч гэсэн монгол дунд сургууль тєгссєн хvvхэд тэр олон хятадтай уралдаад сайн сайхан мэргэжил амьдралд чадах билvv. Харин хятад сургуульд нь суугаад хятад болоод vзэлцвэл хавьгvй дээр болно. “Хар Тєвд нэг боллоо, хар Хятад хоёр дахиа болох тавилантай юмуу бид” гээд миний ємнє нулимстай хэлсэн Дээд монголчууд хэд байснийг хэлээд яах билээ. Ингээд монгол гэдэг нэртэй болгон хомсдоод, хавчигдаад vгvй болоод ирэх тусам тєдий чинээгээр тvvндээ хайртай болж, хvсэж vгvйлэх нь ихсэж, бие сэтгэл, явдал суудлаараа улам монгол байхыг эрхэмлэдэг ажээ. Яг л ийм болохоор Монгол Улсад vхэхээсээ ємнє очиж vзэх чин хvсэлтэй хvмvvс маш олон. Энд Дээд монголчууд ингэж суухад тэнд тэдний “монгол” гэдэг нэрээр нэрлэгдсэн бvхэл бvтэн улс байх нь юутай сайхан юутай бахтай. Дээд монгол оюутнууд Тєвд оюутнуудтай муудалцвал “дэлхий дээр Тєвд гэдэг нэртэй улс байдаггvй харин Монгол гэдэг нэртэй улс байдаг” гэж омгорхож ганц дуугvй болгодог гэдэг. Хєх нуурт очитлоо би єєрийгєє хэрдээ vндсэрхэг vзэлтэй, эх оронч гэж бодож байлаа. Харин одоо бол огт vгvй. Дээд монголчуудтай харьцуулвал миний vндэсхэрхэг vзэл хаана нь ч хvрэхгvй. Vндэсхэрхэг vзэл гэдэг яг л энэ мєчид туйлдаа хvрдэг бололтой. Ийм их сэтгэл євєрлєн тэдний аз нь шовойсон нэг нь Монгол Улсад очино. Харин бид ємд гутлын хэрvvлээ хийж нєгєє л єчvvхэн мэдлэггvй ухамсраараа тэднийг “хужаа” гэж хэнэг ч vгvй гадуурхаж биднийг чинь сэтгэлээсээ дэмжигч таван саяа хагас хvнийг єєрєєсєє тvлхэж байдаг нь євєр монголын хvн судлаач эрдэмтэн Урадын Булагийн “халх тєвтэй нэгтгэн нийлvvлэгч бус харин тvлхэн гадуурхаж задлан бутаргах” vндэсхэрхэг vзлийн онол єєрийн эрхгvй санаанд орж ирж байна. Дvгнэлт Дээд монгол бол Дундад Улс дахь бусад монголчуудын ганцхан жишээ бєгєєд цаашид бид таниж мэдэж байвал зохих олон монгол угсаатан байгаа. Энэ асуудал Дундад Улсаар зогсохгvй дэлхийн бусад улсад, хамгийн наад зах нь Орост буй, Халимаг, Буриадуудын асуудал мєн юм. Vvнээс vзвэл бидэнд бусад монголчуудаа танин мэдэх зайлшгvй шаардлага байгаа бєгєєд vvнд нийгэм-соёлын хvн судлалын ач холбогдол яахын аргагvй шаардагдана. Ийнхvv гvнд нь орж мэдэрсэн ямар ч монгол хvн дахин “хужаа” гэдэг vгийг хэлэхдээ болгоомжилдог бас тэгж хэлж байгаа хvнээс ичдэг болох байхаа. Тэд биднээс юу ч хvсээгvй ээ, зєвхєн “хужаа” гэдэг vгээ зєв хэрэглэж сурaхыг л хvсэж байгаа. Д.Бум-Очир

ТАВАН СУМЫН СУРГААЛЬ МОНГОЛЧУУДЫГ АУГАА БОЛГОНО!

2007 оны 09-р сарын 01 Нийтэлсэн Horidoimergen
ТАВАН СУМЫН СУРГААЛЬ МОНГОЛЧУУДЫГ АУГАА БОЛГОНО Таван сум бол бидний эв нэгдлийн бэлгэдэл билээ. Монголчуудын нэгдсэн хvч дэлхийн тvvхэнд хосгvй байсан. Улс vндэстнээ сэргээн мандуулаад зогсолгvй, хvн тєрєлхтєний зєрчил дайсагналыг арилгаж, даяарын энх амгаланг тогтоож, бултаар хєгжин цэцэглэх нєхцєлийг бvрдvvлж байсан аугаа vе, алтан зуун буй. Мєнх Хєх Тэнгэртээ шvтэж, Бурханы хуулинд захирагдаж, эв нэгдлээ сахиж, хvчээ нэгтгэн зорьж тэмцэж байх vедээ монголчууд их ард тvмэн, Монгол улс дэлхийн гvрэн байсан юм. Монголын эзэнт гvрэн шиг тив тивд сvрээ бадруулж, олон хvчирхэг улс тvмнийг захирч чадсан нь эртний Египет, Грек, Ром, хожуу цагийн Араб, Франц, Англи, ХХ зууны Герман, Орос, Америк аль нь ч бус билээ. Зєвхєн монголчууд л хvн тєрєлхтєний тvvхэнд хамгийн хvчирхэг нь байсан. Бараг бvх дэлхий монголчуудын эсрэг хандсанаар хvч сулрах нэгэн нєхцєл бvрдсэн. Гэхдээ л эв нэгдэл алдарсан нь доройтлын хамгийн гол нєхцєл болсон юм. Хаад ноёд хагаран тэмцэлдэж, эгэл олон эрхшээгдэн дагаснаар Тэнгэр Бурханаасаа холдож, эрч хvчээр мєхєсдсєн билээ. Vр дvнд нь єнєєгийн монголчууд хамгийн их хохирч хэлмэгдэж, дарлагдан нухчуулж, хуваагдаж булаагдсан ард тvмний нэг болжээ. Монголчуудын эмгэнэл еврей, армян, кvрдийн тvvхтэй л эн зэрэгцэх аж. ХХ зуун-бага ард тvмнvvдийн эмгэнэлийн зуун. Египет, ром, ассир, араб, сельжук, османы тvрэмгийлэлд автаж, боолчлогдож, эх орноосоо хєєгдєж, дэлхий даяар тарсан жvvд нарыг улс бvрд хажиглан хавчдаг асан ба Герман 6 сая еврейг шууд устгасан нь энэ ард тvмний бараг хагас нь билээ. Эртний тvvх соёлт армянууд дутахгvй тооны булаан эзлэлд єртєж, дэлхийн I дайны vед Осман гvрэн улсынх нь гол хэсэг болох Баруун Армяныг газрын хєрснєєс арчина гээд хядахад богино хугацаанд ард иргэдийнхээ талыг буюу 2 сая хvнээ хєнєєлгєсєн юм. Єєрийн тєр улстай мандаж бадарч явсан кvрдvvд єнєєдєр 20 саяулаа ч, дєрвєн улсад хуваагдан булаагдаж, тэр бvрд хавчигдан гадуурхагдаж, аймаглан устгах бодлогод хэлмэгдсээр явна. Энэ ард тvмнvvдийн эмгэнэлийг дэлхий даяар мэддэг. Харин монголынхыг л мэддэггvй. Монголын эзэнт гvрэн унахад монголчуудын жинтэй хувь нь алс нутгуудад хєдєлшгvй суурьшиж, єєр шашинд орж, харьжиж хоцорсон. Монгол нутагтаа байсан нь хэмхэлдэн тэмцэлдэж, Чингисийн ємнєх vе шиг хоорондоо дайтаж эхэлсэн. Хаад ноёдын удам угсаа, улаан шарын шашин, ойрд халх гээд л санаанд орж болох бvхнээр хуваагдан иргэний дайн єрнvvлсээр Манжийн хvчирхэгжилтэй золгосон. Хvчээ нэгтгэлгvй дайнаа vргэлжлvvлсээр байсныг ашиглан манжууд 1636 онд Євєр Монгол, 1696 онд Халх, 1758 онд Зvvнгарыг эрхэндээ оруулж, энэ vес оросууд Буриадыг булаасан юм. 1911 онд Ар Монгол тусгаар тогтнох байдлыг олж, улмаар Алтай, Хянган, Хєх нуур, Байгаль нуурыг багтаасан, монголчуудын унаган нутгуудыг нэгтгэсэн улсаа байгуулах дайныг хийж, зорьсондоо бараг хvрсэн билээ. Євєр Монголын дийлэнхийг чєлєєлж, монголчуудын ихэнхийн итгэл дэмжлэгийг хvлээж, засаг захиргаандаа хамруулж байсан юм. Гэвч 1913 онд Орос, Хятад хvч хавсран Монголын эсрэг тэмцсэнээр Богд хаан чєлєєлсєн нутгуудаас цэргээ татаж, Хятад Євєр, Торгууд Монголыг, Орос Буриад, Цагаан Ойрдыг ичгvvр сонжуургvй булаан авцгаасан. 1914 онд Ар Монголын хэсэг, Богдын мэдлийн нутаг Тагна Урианхайг Орос тvрэмгийлсэн юм. Монголын эх орончид 1919 онд Нармай Монголыг байгуулна гэж тэмцсэн ч мєн л их гvрнvvдийн хvчинд мєхєсдєв. 1921 онд монголын хувьсгалчид Ар Монголын тусгаар тогтнолыг бататгаж, большевикууд хичнээн эсэргvvцэж байсан ч Монголыг нэгтгэх бодлогыг vргэлжлvvлж, Євєр Монгол, Буриад, Барга,Торгууд, Халимаг, Цагаан Ойрд гээд монголчуудын бvх нутагт vйл ажиллагаа явуулж байв. Монгол Ардын Намын хамгийн гол зорилго нь Монголоо нэгтгэх vйлс байсан юм. 1945 онд БНМАУ Євєр Монголыг харийн дарлалаас ангижруулахаар дайнд хєдлєв. Чєлєєлєх зорилгоо биелvvлсэн ахан дvvстээ Євєр Монголын парламент нэгдэх хvслээ илэрхийлсэн бичгийг єргєлєє. Мао хvчирхэгжтэл буюу тавиад он дундартал бvх монголчууд нэгдэх бэлтгэлээ хийж байв. Энэ ажилд Сталин саад тотгор учруулж байсан ч гэлээ, алсдаа монголын ССР байгуулж улсдаа нийлvvлэх бодолтойгоор БНМАУ-д “оросын”, “хятадын” монголчуудыг болон монгол нутгийг нэгтгэх хувилбарыг авч vзэж байлаа. Гэвч байдал хамгийн муугаар эргэсэн. Єнєєдєр монголчуудын дєрєвний нэг л гадны эзэрхлээс ангид улс байгуулан сууж буй нь бидний энэ Тєв Монгол улс юм. Бvх монголчуудыг нэгтгэх гэж шантаршгvй тэмцэж байсны тєлєє большевикууд Ар Монголын эх орончдыг устгах, хvн ардыг бєєнєєр хєнєєх, оюуны геноцид явуулах зэрэг олон харгислалыг vйлдсэн. 1990 оноос хойш Зєвлєлтийн дагуул байхаа больсон ч Монгол улс харийн дарамтыг эдэлсээр ирэв. Бусад нь хамаг эрхээ хязгаарлуулж, уусгах бодлогын золиос болж, хавчигдан гадуурхагдаж, шаналан зовж байна. Монголдоо нэгдье гэж байнга тэмvvлж ирсэн євєр монголчууд Хятадын харъяанд ЄМЄЗО гэгдэн оршиж буй. ХХ зуунд хэдэн ч удаа ард нийтээрээ Ар Монголд нэгдэх хvслээ илэрхийлж, 30-аад онд Японы тусламжаар Хятадаас ангижран тусгай улсыг байгуулж байсан тэд мєн ч их харгислал хядлагыг vзсэн дээ. Хятадын засаг БНМАУ-д нэгдэх гэлээ гэж єширхєн, аймаглан хєнєєх, хятадчилан уусгах, элдэв туршилтын золиос болгох бодлогыг тэдэнд тулгаж, євєр монголчууд vvнийг vл хvлцэн томоохон бослого хэдэнтээ гаргаж, эсэргvvцлийн арга хэмжээ зохион байгуулсаар ирэв. Тусгаар тогтнолын тєлєє тууштай тэмцэгч ойрдуудын удам торгууд монголчууд Шинэ хязгаар, Хєх нуур зэрэг єргєн уудам нутагт тархан амьдарч байна. Монголын эзэнт гvрний эринд болон хожуу vед Хятадын олон нутагт суурьшсан монголчуудыг нэмбэл БНХАУ дахь угсаа нэгтнvvд маань 6 сая шахам болох ажээ. Орос, ТУХН-д 1 сая орчим монголчууд буй юм. Тэдний томоохон бvлэг нь 400 гаруй мянган буриадууд билээ. Тэд Монголоо нэгтгэх vзэлтэй нэрт зvтгэлтнvvдийг тєрvvлж, 1920-иод онд элэг нэгтнээ дагах єргєн тэмцлийг єрнvvлж, Халхад олноороо нvvдэллэн ирж байв. Сталинистууд Буриадыг хэдэн хэсэг хувааж, нутгийн хагасыг хvн амтай нь бусад мужид єгч, сэхээтнvvдийг панмонголист хэмээн хядаж, зон олныг бєєнєєр хороон харгислаж байсан юм. Єнєєгийн буриадуудын тоо VII зууны хэмжээнд байгаа нь ямар хэрцгий бодлого явагдсаныг харуулнам (VII зуунаас хойш оросууд 30 дахин єсчээ). 200 мянга орчим халимаг Орос, ТУХН-аар нэг тарсан буй. ХVII зууны эхээр язгууртны зєрчлєєс болж торгуудын 50 мянган єрх Ижил мєрєнд очиж суурьшсаны залгамжлагч тэд юм. Халимагууд бас л монголчуудтайгаа нэгдэхийг хvсдэг тэмцдэг байсан. Vvнд хилэгнэсэн Сталин халимагуудыг Сибирь даяар тараан цєлж, нутгийг нь зэргэлдээ мужуудад хуваан єгсєн. Энэ нь халимагчуудыг vлдэх мєргvй устгах гэсэн оролдлого байсан юм. Орос 1914 онд Ар Монголоос Туваг эрээ цээргvй булаасан. Монголын тєрєєс Тагна Урианхайг эргvvлэн єгєхийг удаа дараалан шаардаж байсан тул Зєвлєлт Орос Танну-Тувагийн БНУ гэдэг тусгаар тогтносон улс байгуулагдлаа гэхчилэн хуурч мэхлэхийг хичээж байсаар 1944 онд хавсарган нэгтгэснээ эцэслэн зарласан. ХХ зуунд тувачууд 1911, 1921 оны Монголын тусгаар тогтнолын тэмцэлд оролцож, оросууд тусгаар улс болгоно гэхэд ихэд дургvйцэн нэг бус удаа Ар Монголтой нэгдэх бослого хєдєлгєєн єрнvvлж байлаа. Єнєєгийн тувачууд мєн 200 мянга орчим. 1864 онд Манж улс Оросын дарамтанд автаж, Монголын их хэмжээний нутгийг найр тавин єгсєн. Тэр нутгийн хэсэгт 1922 онд Ойрдын автономит муж байгуулагдсан агаад, 1948 онд Сталин Уулын Алтайн АМ хэмээн нэрийг нь єєрчилж, уугуул монголчуудад ойрд хэмээх vгийг цаазлан хориглож, оросчлох, тvрэгжvvлэх бодлогыг хэрэгжvvлсэн юм. Бусдаас дутахгvй хэлмэгдсэн, єєрсдийгєє цагаан ойрд гэдэг 60 мянган монголчууд бєглvv хоцрогдмол байдалд аж тєрж байна. Афганистанд монголчуудын том бvлэг буй. Их байлдан дагууллын дараа суурьшсан монголчуудын удам юм. Хазар монголчууд хэмээн єєрсдийгєє нэрлэх тэд Хазаражат гэх улсыг байгуулж явжээ. Тvрэмгийлэгчдийн удам, єєр vндэс угсаатай, шиит шvтлэгтэй гэгдэн гадуурхагдаж, афганы эцэс тєгсгєлгvй дайны хєлд нэрвэгдэж, тvмэн зовлонг амсч ирсэн аж. Шашны хийрхэгч талибанчууд тэдний эсрэг онцгой харгис бодлого явуулж байжээ. 2 сая хазар монгол байна гэсэн тооцоо буй. Исламын шашинт гэж тэдэнд бид эгдvvцэх явдалгvй юм. Бид ч унаган шvтлэгээ харийн шашнаар сольсон билээ. Єєр улсуудад ч олон монгол буй. Орон бvхэнд монголчууд бий. Сvvлийн vед Тєв Монгол гадаадад боолчууд, цагаачид гаргах талаар єндєр тvвшинд хvрлээ. Бид тарж бутрах тусам л доройтож мєхнє. Харин нэгдэж нийлбэл сэргэн мандана. Єнєєдєр зэвсгийн хvчээр монгол нутгуудыг чєлєєлєх боломж нэгэнт vгvй болжээ. Бvх элэг нэгтнээ Тєв Монголд нvvлгэн ирvvлэх ганц л зам vлдээд байна. Даяарчлал гэдэг нь бидний хувьд даян дэлхийн монголчуудаа нэгтгэх гэсэн утгаар л хэрэгжих ёстой. Цаг алдалгvй монголчуудаа урин залцгаая! Орон бvхний монголчууд нэгдэгтvн гэж явбаас Тэнгэрийн таалалд нийцэж, аугаа их эрч хvчийг хvртэнэ. ХХI зуун тарж бутарсан аливаа vндэстний нэгдэн нийлэх зуун болох тєлєвтэй байна. Монголчууд vvнээс аанай хоцорвол vхлийн нvгэл тэр болох бvлгээ. Холгvй цагт, газар нутгийг дэлхийн хvн амд харьцуулан тэгш хуваана гэж том гvрнvvд уулгалах магадлалтай байна. Чингэхэд бид арван саяулаа болчихсон байвал улсаа хадгалан мєнхжинє. Єнєєгийн байдлаараа єдєр хоногийг аргацааж байваас хоёр сая монголыг Улаанбаатарын нэг дvvрэгт хашчихаад л бусдыг булаахаас сийхгvй. Еврейчvvд Сион уул руугаа vхэн хатан тэмvvлсээр, зуун улсаас цуглаж Израилиа байгуулсан. Монголчууд Бурхан Халдун руугаа амьдралын зорилго болгон зvтгэсээр Хамаг Монголоо байгуулах цаг ирлээ. Орд ордоор нvvн ирж, Тэнгэрээс соёрхсон Монгол улсаа сэргээн мандуулах нь єнєєгийн монголчуудын vvрэг, нэр тєрийн vйл хэрэг, аврал, аз жаргал юм. Монголчуудын энхийн замаар нэгдэх ганц боломж нь Тєв Монголд шилжин суурьших явдал мєнєєс мєн. Амьдрах улс гvрнээ сонгох нь хvний наад захын эрх. Гаднаас суурьшигчийг авах нь ч тухайн улсын л мэдэх хэрэг. Хєрш гvрнvvд бага vндэстний асуудал багасна гэж нэгдэх бодлогыг баясан дэмжих магад.. Сvvлийн vед манай єгєємєр баялаг орд газруудыг харийнхан ховх сорох тєлєвтэй болоод байгаа. Тэгвэл тал талаас зорих ахан дvvс уул уурхайн мэдлэг, ажиллах хvчээр хангаж, оргилсон бvтээн байгуулалт улс оронд єрнєж, Тэнгэрээс заяат буян хишгийг єєрсдєє хvртэнэ. Гагцхvv Тєв Монголын хууль эрх зvйн vндэс л vгvйлэгдэж байгаа бус уу. Монгол туургатныг энхийн замаар нэгтгэх хууль єнєєдєр бидэнд хэрэгтэй байна. Хууль гарвал монголчууд ирэхдээ л ирнэ. Улс орон маань дэлхийн буурайн нэг тул Израилийн эхэн vеийн байдлаар хvлээж авахаас єєр замгvй. Тэгэхэд шилжин суурьшигчид цєлд майхан бариад сууж байв. Гэхдээ майхантнууд гэхээс илvv ємчтєнvvд олноор ирж, улс орны хєгжилд нэмэр болох нь дамжиггvй билээ. Бvх монголчууд нэгдвээс Тэнгэрээс сургасан Таван сумын vлгэр биеллээ олж, бид дийлдэшгvй бат бєх, ялагдашгvй хvч чадалтай болж, цэнгэлийн манлайд хvрэх бvлгээ. Монголын хамгийн сайхан мєрєєдєл, эрмэлзэл, тэмцэл, ирээдvй тэр болой. Эв нэгдэлтэй бай гэсэн Тэнгэрийн зарлигийг дагаваас мандана, зєрчвєєс сєнєнє. Монголчуудын эв нэгдлийн аугаа хvч бидэнд агаар ус шиг vгvйлэгдэн буй. Тиймээс Тэнгэрийн зарлигаа дагаж, монголчуудыг нэгтгэх vзэл бодлыг єргєн дээдлэгтvн. Эв нэгдлийн тэмцэлд хувь нэмрээ оруул. Тvvний тєлєє Тэнгэртээ мєргєж залбир. ХХ зууны хамгийн эмгэнэлт ард тvмэн монголчуудынхаа тvvхийг мэдэж, мэдvvл. Дэлхий нийтийг Монголд шударга ханддаг болгохын тєлєє чармай. Орд ордоор нvvн ирж, орон бvхний монголчууд нэгдэж, Бурхан Халдун уулаа тахиж, Хамаг Монгол улсаа байгуулж, таван сум шиг эв нэгдэлтэй болж, улс гэрээ сэргээн мандуулах тэр цагийг бишрэн шvт, хvсэн мєрєєд, урин дууд. Монгол туургатныг энхийн замаар нэгтгэх хууль гаргахын тєлєє дуу хоолойгоо єргє. Хилийн чанад дахь элэг нэгтнийхээ соёлыг хvндэтгэ. Таван сумын сургаалиа биширвэл хамаг гайхамшиг биелэл болно.

ªвєр Монгол Ардын Нам

2007 оны 09-р сарын 01 Нийтэлсэн Horidoimergen
Євєр Монгол Ардын Нам /ЄМАН/ нь 1997.3.20-нд АНУ-н Нью-Йорк хотод анх албан ёсоор байгуулагдав. ЄМАН-н тэмцлийн эцсийн зорилго бол энхийн замаар євєр Монгол дахь Хятадын Коммунист намын ноёрхлыг эцэс болгож, тусгаар тогтносон євєр Монгол улсыг байгуулна. Эрх чєлєє, тусгаар тогтнолын тєлєє тэмцэж буй євєр Монголын ард тvмний шударга тэмцлийг чин сэтгэлээсээ талархан дэмжигч аливаа улсын иргэн НЭМАН-д элсэж гишvvн нь болж болно”. ЄМАН-н хєтєлбєрєєс Євєр Монгол Ардын Нам /ЄМАН/ нь тvvхийн онцгой нєхцєлд байгуулагдсан бєгєєд эрх чєлєєнийхєє тєлєє олон арван жилийн турш мятрашгvй тэмцэж ирсэн євєрмонголчуудын шударга тэмцлийн vр дvнтэй шууд холбоотой. Мэдээж, аливаа зvйл мэндэлж, торнин єсєж, тvмэн бэрхшээлийг даван туулсны эцэст эрийн цээнд хvрэхжамтай. vvнтэй адил, ЄМАН нь байгуулагдсанаасаа хойш олон бэрхшээлтэй тулгарч, гадаад дотоодын олон сєрєг хvчин зvйлээс шалтгаалан, энэдэж гэнэдэж, бvдэрч алдсан тал нэлээд бий. Бид алдаа дутагдлаа зоригтой хvлээн зєвшєєрч хатуу дvгнэлт хийж, цаашдын тэмцэлдээ улам зориг хатуужин, улам эв нэгдэлтэй, улам дайчин шаргуу тэмцэх болно. ЄМАН-н сvvлийн 9 жилийн тэмцлийн бартаатай замаар замнахдаа аажмаар нялх балчираасаа салж, єсєн єндийж, улам боловсронгуй, улам хатуужсан улс тєрийн нам болж бойжиж байна. Дэлхийн улс тєрийн байдал Хятадын дотоодын гvн гvнзгий хямрал, Тvвд, Уйгар, євєр Монголын тогтворгvй байдал нь ЄМАН-г нэг єдєр ч амирлангуй байхыг vл зєвшєєрнє. Бид тасралтгvй ЄМАН-аа хєгжvvлж, намынхаа стратеги, тактикийг улам боловсронгуй болгож, бусад улс орон, бусад улс тєрийн байгууллагуудтай харьцах талаар єєрсдийнхєє байр сууриа тодруулах шаардлагатай. Ингэсний vр дvнд ЄМАН нь сая євєр Монголынхоо хувь заяа, євєрмонголчуудын ирээдvйн тєлєє vvрэх хариуцлагаа нэр тєртэй биелvvлж, боловсорсон, хатуужсан, улс тєрийн хvчин болж чадна. Тухайлбал, Монгол улсад хандах ЄМАН-н байр суурь тодорхой, зєв байх шаардлагатай. Учир нь євєр Монголчууд /ємнєт Монгол/ хэдийгээр хэл соёл нэгтэй, удам угсаа нэгтэй Монгол vндэстний нэг хэсэг байгаа ч, Хятад Орос хоёр гvрний шахалтаар тvvхийн бараг 100 жилийн турш Монгол улсынхаа нэгэн дээвэр дор, Монгол хэмээх нэгэн гэр бvлд багтаж амьдарч байгаагvй нь vнэн. Их гvрнvvд санаатайгаар євєр Монгол, Монгол улсын ард тvмний хооронд яс хаяж, тэдний дунд зарим талаар vл ойлголгох, vл итгэлцэх уур амьсгал бий болгож чаджээ. Монгол улсын зарим ухвар мєчид иргэд євєр Монголчуудыг Хятадаас vл ялган, шууд “хужаа” гэж хараан доромжилно. Нэг талаас, тэд євєрмонгол хvнийг БНХАУ-ын иргэн хэмээн vзэж байгаа бололтой, бас орчин vеийн олон улсын гэрээ хуулиудын нєлєє нєлєєлсєн байж магадгvй. Нєгєє талаас, тэд Монгол улсын vнэн тvvхийг хагас дутуу мэдэж байгаа, дэлхийг донсолгож байсан агуу Их Монгол vндэстний туулсан яруу алдарт замналыг гvйцэт мэдэхгvй, мах цусны тасархай євєр Монгол ахан дvvсээ дутуу ойлгосны гайгаар ийнхvv цэвдэг хvйтэн ханддаг болсон байна. Юутай харамсалтай! юутай инээдэмтэй. Монгол улсын мах цусны тасархай євєрмонгол ахан дvvс тань сайн дураар Хятадын эрхшээлд ороогvй шvv, хvчинд автан аргагvй эрхэнд Шар лууны аманд орсон /одоохондоо/. vvнийг Монгол улсын ард тvмэн минь ойлгоосой! Хятадын колончлогчдын харгис дарлал дор тvмэн зовлон амсаж буй, эрх чєлєєнийхєє тєлєє чадан ядан тэмцэж яваа євєр Монгол ахан дvvсээ зєв ойлгоорой. євєр Монгол ахан дvvсээ дандаа буруу ойлгож, цэвдэг ханддаг хvн Монгол улсад тун цєєн байгаа нь баярлууштай.євєр Монгол Ардын Нам энэ хэвийн бус vзэгдлийг Монгол улсын тєрийн бодлого биш, Монгол улсын бvх ард тvмний хандлага байр суурь биш гэдгийг сайтар мэдэж, зєв ойлгож байгаа бєгєєд хэзээ ч Монгол улс , Монголын ард тvмэнд гомдож байгаагvй. Манай ЄМАН-н байр суурь тодорхой. Монгол улсын ард тvмэн бол євєр Монголчууд бидний мах цусны тасархай ахан дvvс, бид бvгд Эзэн Чингис хааны баатарлаг vр сад мєн. Монгол улс зєвхєн Халх Монголчуудын эх орон тєдий биш бас бvх Монголчуудын эх орон , дэлхийн Монгол туургатны хvсэн тэмvvлдэг Монгол Эх орон! Монгол хvн болж тєрсний учир, бидэнд єєр сонголт байхгvй, учир нь бидний зvрх сэтгэл, оюун ухаан, амьсгаа бvр маань Монгол руу гагцхvv эрх чєлєєт, тусгаар тогтносон Монгол эх орон руу тэмvvлнэ, зєвхєн Монгол улс руу…Мэдээж, єнєєгийн Монгол улс хєгжлєєрєє АНУ, Япон, Баруун Европын улстай зvйрлэхийн аргагvй. Газар зvйн байршил, тvvхийн болон орчин vеийн нєхцєл байдлаас шалтгаалан Монгол улс бvх монголчуудын хvссэнчлэн тvргэн хєгжиж чадахгvй л байна, зарим талаар хоцронгуй хэвээр. Энэ бол vнэн. Хэдий ийм байгаа ч, ядуу зvдvv байсан ч эрх чєлєєт тусгаар тогтносон Монгол улс гvрнvvдтэй эрх тэгш харьцаж Чингис хааны маань байгуулсан “Монгол” хэмээх яруу алдарт нэрийг дэлхийд дуурсгаж байна, мандуулж байна. Монгол улс бол дэлхийн бvх монголчуудын зvрх сэтгэлийг нь соронзон мэт татсан эх орон, тэдний бахдан бахархах хvсэл мєрєєдлийн орон. “Сиймхий ч гэсэн миний гэр минь.Сэгсгэр ч гэсэн ээж минь” хэмээх Монгол зvйр vг бий. Учир иймд Монгол улсын єнєєгийн хєгжил нь удаашралтай, амьдрал ахуй нь хоцрогдонгуй гээд Монгол эх орноо голж гоочлох ёсгvй! Эрхгvй! Харамсалтай нь , зарим євєрмонголчууд Бээжингийн ухуулга сурталчилгаанд хууртагдан , “Монгол улс хєгжлєєрєє євєр Монголоос хол хоцорсон. Монголын Улаанбаатар манай Бээжингийн хаана ч хvрэхгvй” хэмээн балайрна, донгосно. Энэхvv байр суурь, хандлагыг ЄМАН буруу хэмээн vзэж байна. ЄМАН “Хєгжлєєрєє хоцрогдонгуй ч манай Монгол эх орон. Миний Монгол эх орон. Манай Бээжин биш, манай Улаанбаатар, миний Улаанбаатар!” гэсэн байр суурьтай. Тvvх сєхєж, єнєєгийн бодит байдлыг vнэнээр нь єгvvлбээс: Хятадын эзэрхэг зандалчид євєр Монголын маань тvрэмгийлэн эзэлснээс хойш, дэлхийн тvvхэнд байгаагvй хамгийн харгис, хамгийн жигшvртэй колончлолын ноёрхолоо тогтоож , євєр Монголчуудын эсрэг аймаглан устгах, хvчээр хятадчилан уусгах тєрийн бодого явуулж ирсэн. Монгол хэмээх нэртэй Монгол хvн бvрийг устгаж сєнєєхийн сацуу сая сая хятад цагаачдын Цагаан Хэрэмийн цаанаас євєр Монгол руу єдєр шєнєгvй нvvлгэн суурьшуулсаар… Монгол хэл соёл мєхєхийн ирмэгт тулаад байна. Цадахаа мэдэхгvй Хятад цагаачид хэмжээнээс хэтэрсэн тул євєр Монголын бэлчээр нутаг, газар ус, ой мод бvхэлдээ сvйдэж экологийн сvйрэлд нэгэнт орсон байна. євєр Монголчууд гал усны гашуун зовлонгийн дунд тарчлан зовж байна. vvнийг дэлхийн бvх улс vндэстэн сайн мэднэ. “Булсан ч бултайна, далдалсан ч дардайна”. Харин ухвар мєчид зарим євєрмонголчууд Монгол гаралтайгаа умартан, Бээжингийн харгис ноёрхолыг жигшин vзэхгvй, зовж буй євєр Монгол ахан дvvсээ хайрлан єрєвдєхгvй мєртлєє єєрсдийг нь дарамталж буй хятад ноёддоо пvvдэр тvрхэн гоёлж, магтан дуулж бялдуучилна. Юутай инээдэмтэй. Юутай гутамшигтай. Жинхэнэ боолын сэтгэлгээтэй боол! Эзнийхээ их хєрєнгє зоорийг магтан сайрхсан усан тэнэг боолтой адилхан, хєєрхийеэ. Зарим євєрмонголчууд ийм єрєвдєлтэй байдалд орсонд бид vнэнхvv сэтгэл зовинож vнэнхvv ойлгож ядаж байна. Эзэн Чингис хааны маань ижилхэн vр ач нь болсон Монгол улсын ард тvмэн бол євєр Монголчууд бидний мах цусны тасархай тєрсєн ахан дvvс мєнєєс мєн! Монголын ард тvмэн тvvхийн урт удаан хугацаанд, хоёр их гvрний хавчилган дор, далайд гарцгvй газар шороондоо, мянган бэрхшээл, тvмэн зовлон туулан єнєєг хvртэл бvх Монголчуудын эх орон болсон Монгол улсынхаа эрх чєлєє, тусгаар тогтнол ба нэр хvндийг нь баттай хамгаалсаар, найдвартай мандуулан таpaacaap яваа нь юутай бахархууштай юутай баярлууштай! Дэлхийн бvх Монголчууд Монгол улсын ард тvмнээр бахархана. Чин сэтгэлээсээ та бvхэнд баярлалаа гэж хэлж байна. Монгол улсын ард тvмэн бол євєр Монголчууд бидний, дэлхийн бvх Монголчуудын ахан дvvс мєн. Бид та нараараа бахархаж явна. Халх Монголчууд ахан дvvс минь ээ, бид та нартаа хайртай шvv. Энэ хайр маань хэзээ ч дундрахгvй, зvрх сэтгэлд маань vеийн vед бялхан цалгилах болно. Монгол улс, Монгол vндэстэн маань vеийн vед бадран мандтугай!

Минии єчил

2007 оны 09-р сарын 01 Нийтэлсэн Horidoimergen
Даваасамбуугийн Мєрєн(1964- 2003) Минии єчил 1964 онд Євєр Монголын Сєнєд хошуунд эцэг Даваасамбуу, эх Бадамлянхуагийн ууган хїїхэд нь болон тєрж, хєдєє байдаг нагацынд єсєн 1971 оноос эхлэн бага дунд сургуульд суралцан нэг жил багшилж, 1983 оноос Хєх хотноо их сургуульд тїїхийн мэргэжил эзэмшээд хошууныхаа хууч дурсгалын газар даргаар ажиллажээ. 1987 онд бїх Євєр Монголыг дугуйтай 5000 км аялж, Євєр Монголын нэн шинэ тїїхийн ном бичиг цуглуулж, дараа нь Бээжин Гуанжау хїртэлх 4000 км- ын дугуйн аялалд оролцон, Євєр Монгол ба Хятадын єнєєгийн байдлыг єєрийн нїдээр їзэж ойлгож мэдсэн байна. 1989 оноос “Монгол улсад Монголын эрх чєлєєний хєдєлгєєн” сэдвээр эрдмийн ажил хийж байна. Хєтєч: Монгол руу харж дуулаад гараа хуга цохиулжээ. Салан тусгаарлаж байгаа Євєр Монгол Хятад улсын аюулаас хамгаалах хорооны нууц бичиг Европын парламынтын тогтоол БНМАУ- д уригдаж очоод баригдсан єнгєрєлт Алтан- Очир гїнгийн дурсамж Дотоод Монголын зовлонт байдал Би аль нэг улсын харьяалалгїй ч Монголын тєлєє зовнидог Салан тусгаарлах нь їргэлжилсээр байгаа Євєр Монгол Монголоос ирсэн нууц баримт бичиг “Монгол Хятад улсын ариун нутаг “ Їхэр жилийн їймээн Хятадын “шулмас” санаа Оршил: Монголчууд хоёр мянган жилийн тэртээ тулгуур тєр улс болох “Хїн” улсыг байгуулсан цагаас эхлэн хїчирхэгжин мандаж улмаар 1162 онд Эзэн Чингис Тэмїжин мэндэлснээр Ази Европын хуурай газрын ихэнх хэсгийг эзлэн дэлхий ертєнцєд алдар нэр нь дуурсаж байлаа. Харамсалтай нь дотоодын нягтрал алдан бусад улсын хїчирхэгжилээс болж 17- р зуунд Манж Чин гїрэнд колончлогдож боолчлгдсон боловч їе їеийн эрх чєлєє тусгаар тогтнолоо сэргээх гэсэн дайчин тэмцлийн дїнд 1911 онд Монголчууд эрх чєлєє тусгаар тогтнолоо бїрэн сэргээж чадсан билээ. Гэтэл 1915 оны Хиагтын гэрээгээр Хятад, Орос хоёр том гїрний дарамт шахалтаас монгол нутаг зєвхєн говийн хойдох эдїгээгийн Монгол улсаар хязгаарлагдсан байна. Энэ цагаас хойш урд цагаан хэрмээс умард дах говийн ємнєх монголчууд хятадын цэргийн эрхтэн ба Японы дайлан эзлэгчдийн талхилалд єртєж билээ. Гэвч Монголчууд хїчирхэг цэргийн ємнє євдєг сєгдєн бууж єгєєгїй. Тогтох, Гаадаа мээрэн, Дамдинсїрэн, Утай, Хайсан, Бавуужав, Мэрсэ, Дэмчигдонров нарын олон монголчууд эрх чєлєє, тусгаар тогтнолоо олон улсын хууль зїйн дагуу бїрэн сэргээх гэж цогтой тэмцэж амь биеэ зориулсан хэдий боловч цагийн ороо бусгаад том гїрний жанжлах бодлогын хоморгонд єртєн сїйджээ. Япон мєхєж, Хятадын гамингийн засаг сїйрч байхыг завшиж Хятадын Коммунист Нам(ХКН) Євєр Монголын їндэсний эрх ашгийг худалдагчид болон тухайн їеийн цагийн ороо бусгаагаас болж, Хятадын удирдлагын хуурамч бодлогод тєєрєгдєн 1947 онд Євєр Монголын єєртєє засах орон (ЄМЄЗО) гэгч нэрийн тєдий муж улс байгуулжээ. Энэ жил ЄМЄЗО байгуулагдсаны 50 жилийн нїїр їзэж байгаа дашрамд мунхаг би єєрийн хайрт эх орон Євєр Монголынхоо 50 жилийн турших ХКН-д хэрхэн боолчлогдон колончлогдож байгааг тїїхэн їнэн бодит баримтаар дэлхий нийтийн эрх чєлєє, шударга ёс, ардчиллыг дэмжигч иргэдийн сонорт хїргэхийг хїсч байна. Їїний тулд: Америкийн хїний эрхийн байгууллагаас 1991, 1992 онд гаргасан “ Салан тусгаарлаж байгаа Євєр Монгол”, “ Салах тусгаарлах нь їргэлжилсээр байгаа Євєр Монгол”, Дэмчигдонровын “ Уригдаж очоод баривчлагдсан єнгєрєлт” хэмээх дурсамж, Євєр Монголын Залуучуудын тєвийн уриалга болон миний зарим бодитой баримтад тулгуурлан бичсэн єгїїллийг энэхїї товхимолд оруулав. Мєн Зостийн чуулганы Алтаагийн 1926 онд зохиосон “Дотоод Монголын зовлонт байдал” хэмээх баримт хэдийгээр ЄМЄЗО байгуулагдсанаас ємнєх учир боловч Хятад цэргийн эрхтэн, гамин, ХКН- аас Євєр Монголд бїгд л адил дарангуйлан колончилж, нутаг усыг минь эзлэн, хїн амыг минь нядах бодлого хэрэглэж байсан гэдгийг харуулах зорилгоор уг зохиолыг нэгтгэв. Монголын цэцэн їгт “ Нэг їхрийн эвэр доргивол мянган їхрийн эвэр доргино” гэдэг учир колончлогдон хятадчлагдаж байгаа Євєр Монголчуудаа ємгєєлєн гал голомт эх орон Монгол улсын чєлєєт оюутнуудын “ Хунтайж Дэмчигноровын нийгэмлэг”- нхний эсэргїїцэл гарган бодитой туслалцаа їзїїлсэнд элэг нэгт Євєр Монголчуудынхаа нэрийн ємнєєс талархал илэрхийлье. Дэлхийн эрх чєлєє, шударга ёс, ардчиллыг дэмжигч, засгийн газар, олон нийтийн байгууллага, ард иргэддээ Євєр Монголын гунигт байдлыг анхаарч, халамжлан дэмжиж байгаад бид їнэн зїрхнээсээ баярлаж байна. Эцэст нь тэмдэглэхэд энэ хорвоод бид бїхэн зуу хїрэхгїй насалдаг билээ. Тиймийн тулд хїн хїнээ хайрлаж явъя. Миний энэ ном Хятадын ард тїмэнд чиглээгїй, Хятадын ард тїмэн єнєєдєр эрх чєлєє, шударга ёс, ардчиллыг дэмжиж байгаа шалтгаанаар шоронд їй олноороо хоригдсоор байна.ТиимээсХКН- ын ноёрхолд байгаа Тєвд, Монгол, Уйгар, Хасаг, Солонгос, Хотон, Хятад зэрэг їндэстэн бид эрх чєлєє, хїний эрхийн тєлєє хамтаар тэмцэж, сайн сайхан хїмїїнлэг нийгэм байгуулахын тєлєє хамтаар тэмцэн сайн сайхны тєлєє мєр зэрэгцэн зогсоцгооё. Бид бїхэн шударга ёс, їнэний тєлєє тэмцэж байгаа тул амжилт олох нь дамжиггїй. Сайн їйлс дэлгэртїгэй. Хєх тэнгэр Хєрст дэлхий Хїчит Чингисийн ивээлд Манай Монголын хийморь Мандах болтугай Хурай. Хурай. Хурай. Миний єчил Хїн гурван удаа амьдардаг гэдэг учир нь анхныхаа арван сарын амьдралыг ээжийнхээ гэдсэнд эхэлж хорвоод мэндлэх цагт дээд тэнгэрийн хурмаст надаас чи хаана тєрєе гэж хїсч байна вэ гээд дэлхийн бємбєрцгийг гаргасанд нїдэнд хамгийн тод туссан нь уул хадны дээгїїр мурилзан мурилзсан аварга том барилга байлаа. Энэ чинь юу вэ гэсэнд энэ бол тїмэн газрын урт цагаан хэрэм. Ємнє талд нь сууршьмал ард болох Хятадууд сууж тариа тарьж амьдардаг. Хойд талд нїїдэлчин їндэстэн болох монголчууд мал малллаж, хєдєє хээр талд ан агнан эрх чєлєєтэй амьдарч, байн байн хятадуудыг хїчирхэг морьт цэргээр дайрдаг тул хятадын хаан хил хязгаараа хамгаалахын тулд ард орноо дайчлан хил дагуу энэ их аварга том хэрмийг байгуулав. 1162 онд хэрмийн умард дахь Монгол овогтнуудад Чингис хаан- Тэмїїжин мэндлэн Монгол гэдэг нэрийг ертєнц дахинаа мандуулж дэлхийн боловсон соёлд баларшгїй тїїх їлдээснээр 13- р зууныг Монголын зуун гэж ертєнцийн тїїхнээ алдаршин, Чингис хаан хорвоогийн цєєхєн хэдэн алдартны нэг болсон билээ гэж монголын тухай миний сонирхсоныг їзээд їїний тухай їргэлжлїїлэн ярьж єгсєн байна. Тэгээд би хэрмийн умард хэсэгт хоёр дахь амьдралаа эхлэх хїсэлт тавьсанд миний саналаар болгов. Би Монголын єндєрлєгийн Сєнєд хошууны тєв, Сайхан тал балгасанд манай эриний 1964 оны єлзий билэгт єдєр эх Бадамлянхуа, эцэг Даваасамбуугийн ууган хїїхэд болж эднийхнийг бєєн баяраар мялаалаа. Тэгэхдээ миний сонгосон газар нь Монгол орон хэмээдэг боловч эдїгээ нэгэнт тїїхийн єєрчлєлтєєс хятадуудын эзэмшилд орж, харин ар монгол буюу тєв Монгол нь бие даасан улс болжээ. Сайхан - Єлзий суманд багийн сайхан насаа єнгєрєєжээ. Ачит уул болбоос эрт цагт энд мангас їїрлэж байсан учир Чингис богд энэ уулыг алс холоос эрдэнийн сумаар харваад мангасийг алж ард зоныг амаржуулан угийн шовх уул нь тэмээний хоёр бєх мэт болсон гэж настайчуул хуучилдаг. Миний нагац євєє хєдєєний малчин хїн тул би бараг бага насаа тэднийд єнгєрєєжээ. Тэнд хурга тугал хариулж монгол амьдралаа мэдэж эхэлсэн. Малчны амьдрал гэгч аль бїхнээ єєрийгєє хангадаг. Тэд хонины ноосоор эсгий хийж гэрээ барьж, дэвсгэрээ дэвсдэг. Мах сїїг нь идэж уудаг. Сїї нь олон зїйлийн хэрэгцээтэй. Хурууд зєєхий хийдэг бєгєєд бас архи нэрж болдог. Хонины аьсаар хувцас гутал хийнэ. Эмээлийг бас дэр хийж унтдаг. Нэг їхрийн махыг хатааж нїдвэл давсаганд нь багтчихна. Тїїнийг монголчууд эрт дээр їеэс аянд авч явдаг байжээ. Миний євєє надад ингэж хуучилсан нь ерєєс сэтгэлээс гардаггїй юм. Бидний євєрлєгч нар эмээлээ заавал хойш хандуулж тавьдаг. Ойрад Монгол нь зїїн тийш, Барга нь баруун, Буриад монгол нь ємнє зїгт хандуулж тавьдаг. Їїний учир нь Монголчуудын сэтгэл нь бїгд єєрийн мандсан газар Чингисийн шарил байдаг Бурхан Халдун уулыг чиглэдэг бєгєєд хэзээд эзэн Чингистээ їнэнч гэсэн утгатай. Бага насанд болсон явдлуудаас миний сэтгэлд мартагдашгїй ул мєр їлдээсэн хэрэг бол хятадууд монголчуудыг хядсан явдал билээ. Тэр їед миний дїї охин нэг настай байлаа. Эцэг эх минь шоронд. Ээж минь хааяа ганц нэг ирээд дїїг хєхїїлдэг. Нэг охин дїї євчлєєд байхад Маогийн томилсон, монголчуудад туслах гэсэн нэртэй эмч нар муу хїний хїїхэд, улсаасаа урвагчийн зулзага гээд хорт зїї тавин алав. Ой єнгєрч байгаа хїїхэд ямар ялтай бол? Миний эцэгтэй хамт ажилладаг монгол улсад сургууль тєгссєн эмэгтэй багшийг монголын тагнуул хийсэн баримтаа гарга гэхэд угаас тїїнд тийм баримт байхгїй тул эхлээд хятад эмэгтэй Ху овогт дараа нь бусад алан хядагч нар тїїний бэлэг эрхтнийг нь олсон дээсээр хєрєєдєж дараа нь бэлэг эрхтэнд нь цаасан буу тавьж алсан байлаа. Миний япон хэлний багш Дэлгэрцогт гэж 40- єєд оны їед Японд сургууль тєгсєєд доцент байсан хїн Євєр Монголын залуучуудын соёл боловсролыг дээшлїїлье гээд нутагтаа ирсэнд авгайг нь суугаа болгож, ганц хїїг нь мэдрэлийн євчтэй болгоод зогссонгїй єєрийг нь хїнд гэмтээжээ. Миний эцэг надад хэлэхдээ: Дэлгэрцогт багш болон энэ олон хїний яахыг чи нїдээрээ харсан биз. Хэрэв чамд ХКН- ын дэглэмээс мултарч єєр оронд очих завшаан олдвол євєр монголын їнэн байдлыг дэлхий нийтэд ярихаа бїї март гэсэн. Ээж минь багш байсан учир би 6 настайгаасаа эхэлж ээжийн заадаг ангид хичээл сурч эрдэм номын анхны босгыг алхлаа. Миний їед монгол сургуулиуд хаагдаад дахин сэргээж байсан учир сурах бичиггїй тул сургуулийн багш нар єєрсдєє монгол сурах бичиг зохиож дармалдаад хїїхдїїдэд хичээл заадаг байлаа. Монголчуудыг хядаж байсан їед Монголын хэдэн мянган жилийн соёлын єв талхигдан шатаагдаж сїм хийд бїгд эвдэгдэн нэг їгээр хэлбэл хятадын эрхшээлд байсан бїхий л монголчуудад нєхєж болшгїй гай авчирсан нь тїїхэн їнэн юм. Монголчуудын 5 хувь нь хядагдаж, 40 хувь нь эрэмдэг зэрэмдэг болсон байна. Цаг хугацаа єнгєрсєєр 1976 он би хошууны дунд сургуульд дэвшин суралцах болов. Їїнээс хятадын дээд зиндааны дотоодын зєрчил хурцадсанаар их сургуульд оюутан шалгахдаа эрдэм соёл мэдэх эсэхийг нь хамаарахгїй намдаа їнэнч эсэхийг нь шалгаж, шалгуулахдаа тухайн їеийн сонин хэвлэлээс хуулж оюутан болдог инээдэмт явдал байсан. Дунд сургуулийн анхны 3 жил миний нїдийг нээсэн билээ. Тэр їед унших ном ховор байсан боловч хааяа номын дэлгїїрт гарсныг эцгээс мєнгє гуйн авч уншдаг байв. “Марк Полын їлгэр” нь надад маш сонин санагдсан. Їїнээс би монгол гэдэг чинь буурай їндэстэн биш маш хїчирхэг їндэстэн байсан гэж мэдсэн. Ринчин гуайн “Їїрийн туяа”, “ Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл”, “ Заан залуудай” зэрэг номыг хїнээс зээлж олонтаа уншдаг байлаа. Эдгээр номоос Монгол улс байна гэж мэдэв. Мєн Хятадын “Гурван улсын їлгэр”, Баруун тийш зорчсон тэмдэглэл”, “Сїй хїїгийн їлгэр” нь сонин санагдсан. Дунд сургуулийн 9 –р ангиас эхлэн би Хєх хотод байдаг авга аав, нэрт орчуулагч, зохиолч, тольч Содбилэгийн тусламжаар Хєх хотын монгол сургуульд суралцсан нь хєдєє байдаг надад том хот гэдгийг мэдэж хєдєє хот хоёрын ялгааг мэдрэхэд дєхєм болов. 1981 онд Улаанцав аймгийн тєвд би их сургуульд шалгалт єгєх гэж бэлдэж байх їед Хєх хотод монгол оюутнуудын цуглаан хичээл хаялт болж ХКН- аас Євєр Монголын тухай гаргасан маш нууц баримт илрїїлэн эсэргїїцэв. Баримт бичигт, Євєр Монголд их хэмжээний нїїдэлчин ардыг оруулж Монгол нутгийг тариалан болгох, монгол оюутнуудыг цєєрїїлэн, Монгол дарга нарыг буулгах зэргийг заажээ. Монголчууд 1969 онд їй олноор хядагдсан арилаагїй тул бїх Євєрмонгол даяар босож, їндэстнийхээ ирээдїйн тєлєє санааширсан билээ. 17- той би бїх сургуулийн хїїхдїїдээс оюутан ах эгч нараа дэмжин мєнгє цуглуулж Хєх хотод аваачиж єгєєд, оюутны хєдєлгєєний удирдагчын нэг Билгїїндалайгийн Тэмцэлт болон тїїний журмын нєхєдтэй уулзаж, оюутны хєдєлгєєний тухай ойлгон, тэд нараас сонин хэвлэл авч ирсэн бєгєєд Бээжингийн засагтай хэлэлцээ хийх оюутнуудыг аймгийн тєвєєр єнгєрєхєд хятадын засагтай хэлэлцээ хийх оюутнуудыг дагуулан галт тэрэгний буудалд арван жилийн мянга гаруй хїїхдїїдийг дагуулан очиж тэд нарыг дэмжин нэг єдєр цуглаан жагсаал явуулав. 1982 оноос эхлэн хошууны Єргєн тал сумын сургуульд багшлав. Манай монголчууд дэлхийн хэмжээнд бїї хэл Хятадаас олон талаар хоцорч, манж хятадын олон талын хорт бодлогоос ямар ч тэмцэх зориггїй ёстой Д. Нацагдоржийн “Хуучин хїї” болцгоожээ. Ай даа, Чингисийн Монголчууд ийм болно гэхэд зїрх шимширнэ. Нэг жил багшлаад Хєх хотноо их сургуульд тїїхийн мэргэжил эзэмшсэн билээ. Тїїх сурсан шалтгаан нь миний єсч бойжсон Сєнєд баруун хошуунд 20- р зууний їед Дэмчигноров гэж даяанд алдаршсан, Монголын эрх чєлєєний цуут тэмцэгч байсан бєгєєд нутгийн настайчуудаас тїїний тухай сонсож гїн суудал єгсєн билээ. Мєн Чингисийн їеийн Монголын тїїх, Манж Хятадад колончлогдон явсан хар цагаан тїїхийг мэдэж ард иргэдээ ухааруулах замыг эрэлхийлье гэж бодож билээ. Их сургуульд байхад нэг удаа Монгол Хятад оюутны хооронд зодоон болов. Шалтгаан нь Билгийн 8 сарын 15- ны шєнє Хятад оюутнууд уламжлалт заншлаараа илээр тарвас дээр монгол хїний толгой зурж тїїнийг шєнийн 12 цагт сар харан хагалав. Энэ нь Хятадууд Их Юань улсыг мєхєєж Монголыг дийлсэн гэж тэмдэглэдэг уламжлалт баяар нь билээ. Їїнд монгол оюутнууд хятад оюутны толгойг чулуугаар хагалж, та нар бидний толгойг зурж хагал, бид та нарын жинхэнэ толгойг хагална гэж зодоон їїсээд эцэстээ сургуулийн захирал хоёр талыг ятгаснаар энэ хэрэг тїр намджээ. Би єглєє 7 цагт номын санд сууж, орой 11 цагт номын сангаас байрандаа харьж ирээд ном уншдаг байсан бєгєєд олон улсын тїїх єнєєгийн байдал ирээдїйн тухай нэн ялангуяа Монголын тухай гарсан аливаа ном зохиолыг амтархан уншдагсан. Хятадын єнєєгийн засгийн газар 1949 онд эрх барьсны дараа ерєєс монголчууд болон їндэсний цєєнхийг итгэдэггїй. Євєр Монголыг ХКН- д худалдсан Улаанхїї шиг хїнийг хэн ч итгэдэггїй бєгєєд шоронд хорих цагтаа хорьж їй олон ХКН- д їнэн сэтгэлээсээ зїтгэсэн монгол хїмїїс алагдах нь алагдаж, зэрэмдэг болох нь зэрэмдэг болж байв. Дэмчигноров Гоминданы засгийн газраас Євєр Монголыг холбооны улс болгохоор гуйсан нь бїтсэнгїй. Мєн Япон ч їнэн сэтгэлээсээ Монголыг дэмжсэнгїй. Америк цаг алдаж, Орос Хятад хоёр Монголыг хувааж эзэмших гэсэн олон шалтгаанаас Євєр Монголыг жинхэнэ дэмжих улс гэж байгаагїйгээс болж Хятадын КН завшиж, Євєр Монголыг єєртєє засуулан хэзээ улс болъе гэвэл тэр цагт чинь улс болгое гэж хуурч мэхэлсэн зарим монгол сэхээтнїїд эрх чєлєєний удирдагчид тєєрєгдєж Євєр Монгол нь ХКН- ын єєш болжээ. Хятадын КН эхний їед Монголыг хуурахын тєлєє ихэд сайн санаа гарган мэхэлж Євєр Монголд бїрмєсєн эзэмшлээ олмогц тэдний їнэн дїр нь илэрч, Євєр Монголын сор нь болсон сэхээтэн ард олныг хядсан байлаа. Тиймээс хэзээ ч гэсэн Монгол болон ХКН- ын хооронд арилшгїй зєрчил болжээ. Тэд цэвэр хятад хїнээ Монгол бичигт сургаж, 3 их сургуульд монголчуудыг дарах хянах хїмїїсийг бэлдэж хилийн чухал боомт газар томилон ажиллуулдаг. Эдгээрээс Монголд суугаа хятад хїмїїс, монголоор харин сайхан ярьцгаадаг. Їнэндээ ХКН- ын хэлдэгчлэн їндэстэн бїхэн адил тэгшхэн гэдэг їзлийг авч їзэх юм бол хятад монгол хэл тэгш хїн Євєр Монголд олон байдаг. Яагаад тэднийг хэрэглэдэггїй юм бэ гэвэл гагцхїї нэгэн шалтгаан нь тэд нар монголчууд болохоор итгэж болдоггїй. Євєр Монгол хэдийгээр єєртєє засах орон гэдэг боловч ХКН- ын Євєр Монголын хороо нь Євєр Монголын бїгд эрхийг барьж тїїний нэгдїрээрээс эхлээд олонх нь хятад хїн байж, угийн Євєр Монголын дарга Улаанхїї монгол хэлээ ч мэддэггїй, тїїний хїї одоогийн засгийн газрын дарга Бєхєє ганц ч монгол їг мэдэхгїй, ер нь тэд нарын тїїхийг сєхвєл монгол мєн эсэх нь сэжиглїїштэй. Хятадаас Євєр Монголыг їе залгамжлах аргыг сонсож тэд нар ч хялбар боолчлох хїмїїсийг хэрэглэн монголчуудыг дарж їргэлжлэн боолчилсоор Улаанхїї, Бєхєє мэтийнхнийг хэзээ ч шоронд хийхэд бэлэн бєгєєд хийж байсан. Бєхєє 1969 онд Хєх хотын гудамжаар цаасан малгай ємсєж “Би бол монголын залхай Улаанхїїгийн нохойн гуяа” гэж хацраа алгадаж явсан билээ. 1981 онд євєр Монголын оюутны хєдєлгєєний їед Бєхєє, Батбагана нарын гэрт тагнагч машин тавьж байсан бєгєєд дараа нь тэд нартаа мэдэгдэж ихэд айлгасан билээ. Саяхан Євєр Монголын хїний эрхийг хамгаалах хорооноос гаргасан бичиг баримтад 40 гаруй жилийн туршид хятадад хядагдсан монголчуудын тухай сэтгэл тїгшээсэн тоо баримт гарлаа. 1947 онд 12000 алагдав. 1948 – 20 000 1953 – 10 000 1957 – 6000 1968- 1969 онуудад 45 953 хїн алагдав. Мєн 79 000 хїн тахир дутуу болов. 1970- 1990 онуудад 7000 хїн алагдав. 1991 онд шоронд 50 гаруй хїн, гэрийн хорионд 400 гаруй хїн байна. Дээрхи баримтаас євєрлєгчид ХКН- д боолчлогдсон 45 жилийн турших їеэс хамгийн харамсалтай нь 1969 оныг бид бїхэн мэдэж болно. Тэр їед монголоор хичээллэж байсан бїх их, дээд, дунд сургууль тараагдан монгол хэл, бичиг їсэг, зан заншил хэрэглэгдэх нь цаазтай, монголын зан заншил, тїїх соёлын бїх ном бичгийг шатааж устгаж болох бїхнийг устгасан. Монголын эрт язгуураас амьдарч ирсэн нутаг анжисны хошуунд сэндлэгдэн, Євєр Монголыг 6 хэсэгт хуваан Хятад мужид тараагаад малчид мал хариулах бэлчээргїй амьдрал хїнд хэцїї їе байсан. Тэр їед эцэг минь хорих газарт явж, ээж минь сумын хорих газарт байлаа. Балчир бага бид хєрш айлын хїїхэдтэй хамт элдэв бусын юм идэж амь зуудаг билээ. Заримдаа їхсэн шувуу, малын мах шарж иддэг байсан. Миний нэг дїї бага байж, орон дээрээс ойчин унаад нїд муутай болж билээ. Хятадаас монголчуудад тулгаж байсан фашист эрїї тамыг тоолж нэрлэхїйеэ бэрх. Жишээ нь: цахилгаан гїйлгэх, аманд нь хїний ялгадас цутгах, хэл дээр нь зїї шивэх, їсэнд нь тос цутгах, шархыг нь маажих, цам цамнуулах, халуунаар хавсаргах, улайссан галын хажууд удаан зогсоох, эрхий хуруунаас нь дїїжлэх, амьдаар нь булах, їргэлжид зогсоох, халгай бургасаар гуядах, єдєр шєнєгїй хїлэх, модон орон дээр 4 мєчєєс нь татан хїлж гавлах, нїїрсний гал дээр бєхийлгєн шарах, залгаагаар ус уулгах, нїїрсний цог дээр хєл нїцгэн гїйлгэх, хїзїїнээс нь хїнд юм дїїжлэх, нїцгэлэн ус цутгаж гуядах, тахимд нь мод хавчуулан хэдэн хїн ээлжлэн гишгэх, эмэгтэй хїний бэлэг эрхтэнд цаасан буу тавих, том дээсээр бэлэг эрхтнийг шєргїїлэх хєрєєдєх, олон хїн хамтаар хїчиндэх, амьдаар нь гэдсийг нь гаргах, арьсыг нь євчих, нїдийг нь ухах, чихийг нь огтлох, шїдийг нь сугалах, хурууг нь тайрах, толгойд нь хадаас хадах, эрэгтэй хїний бэлэг эрхтнийг огтлох, хумсыг нь сугалж авах зэрэг орчлонгийн бїх эрїїг амсуулан “Євєр ардын нам”, “Дугуй нам”, “Залуусын нам”, “Нэгдмэл нам”, “Найрамдал нам”, “Соёл нам”, “Ардчилсан нам”, “Євєр ардын эвсэл”, “Улаан булан нам”, “Тусгаар нам”, “Зїйтэй нам”, “Элсэн нам”, “Цэвэгжавын нам”, “Цогбадрахын нам”, “Бургасан нам”, “Архичин нам”, “Хїїхэнчїїд нам”, “Хомоол нам”, “Аргал нам”, “Чимэглэл нам” зэрэг зохиомол намд тулгаж монголчуудыг хядаж байжээ. ХКН монголчуудыг юунд ингэтлээ хорсон алж хяддаг юм бэ гэвэл тэд монголчуудыг алж дуусчихвал урт цагаан хэрмээс хойших єргєн уудам нутгийг эзлэн эзэн Чингис Богд Тэмїїжиний монголын їрс садандаа євлєсєн аваад баршгїй их баялгийг олоход оршино. Монголчууд харин ХКН болон хятадын ард тїмнийг ерєєсєє ад їзээгїй дэлхийн ямарваа нэгэн орны ард тїмэн хоорондоо найрсаг эрх тэгш байх нь хїн тєрєлхтний зїй ёсны тогтолцоо мєн билээ. Тэгвэл ХКН яагаад зэрлэг балмадаар монголчууд болон їндэстний цєєнхийг алан хяддаг юм бэ? Монголчууд биднийг гахай шиг ингээд хашаанаасаа гаргахгїй гэж бодоо юм болов уу? Тэд Євєр Монголчуудыг гахай шиг идээд дуугарахгїй байхыг зорьдог билээ. Би 1987 оноос эхлэн хошууныхаа тїїх бичих газарт нэг хэсэг хугацаанд ажиллаж билээ. Залуу хїн дэвшие гэвэл намын даргатайгаа хувийн харилцаагаа сайн байлгах хэрэгтэй. ХКН- д орчихвол товчоон дарга болоход нэг алхам ойртоно гэсэн їг. Товчоон дарга болчихвол шинэ байранд орж албаны унааг хувийнх шигээ аминдаа хэрэглэж болно. Улсын мєнгийг аминдаа ашиглаж хууль цаазын гадна байдаг. Хууль бол ард тїмэнд л хэрэглэгдэхээс биш том дарга нар хуулийн хїрээнд байдаггїй. Євєр Монголд 1969 оны хядлагыг Мао Зэдун Жоуэнлайнгийн удирдлагаар шууд биелїїлэгч Тэн хайчин одоо болтол єндєр зиндааны удирдлагад байдаг. Дарга нарын хїїхэд ч хїн алах, хїчиндэх, дээрэмдэхэд хєнгєн шийтгїїлэх буюу огт шийтгїїлдэггїй. ХКНамын гишїїдийг єнгєн дээр нь їзэхэд их дєлгєєн, ямбатай мэдлэгтэй юм шиг байдаг, їнэндээ энэ нь хуурмаг нэг їгээр хэлбэл манжийн їеийн монгол ноёд билээ. Єнєєдрийн Євєр Монголын ард тїмэн ХКН- ын чанга хяналт ба тїїний гар хєл бологч монгол дарга нарын дарамтанд байдаг. Би тэдгээр монгол дарга нарыг хараад гайхдаг. Тэд машин шиг тєв орноос ямар нэг материал зааврыг уншин доорх хїмїїстээ дамжуулдаг. Єєрєє єчїїхэн ч эрхгїй бєгєєд бодол санаагаа хэлж болохгїй. Ардын депутатад сонгохдоо ямар ямар нєхцлийг бїрдїїлсэн хїнийг сонгох хэрэгтэй гэдгийг дээрээс зааж тэр хїн нь сонгогддог. Євєр монголын монгол хїн їг хэлэх эрхгїй зєвхєн хятадын коммунист намд зїтгэвэл зїгээр шиг амьдарна. Бид ингэж амьдраад ямар хэрэг байна вэ? Энэ нь хїний амьдрал мєн гэж її? Би 1987 онд 2 сарын хугацаагаар Євєр Монголын баруун захын аймаг Алшаа аймгийн тєв Баян хотоос эхлэн Утай хот, Баян нуур аймаг, Бугат хот, Их зуу аймаг, Хєх хот, Улаанцав аймаг, Шилийн гол аймаг, Улаанхад хот, Жирэм аймаг, Хянган аймаг, Хєлєн буйр аймаг зэрэг бїх Євєр Монголын 8 аймаг, 1 хот, 50 гаруй хошуугаар 5 мянга гаруй км дугуйгаар аялж Євєр Монголын їнэн байдлыг нїдээр харж шинэ тїїхийн ном материал цуглуулсан билээ. 1990 онд Бээжингээс Гуанжу хїртэл бїх Хятадын хойноосоо ємнє хїртэл 4 мянга гаруй км дугуйгаар аялж Хятадын єнєєдрийн байдлыг їзлээ. Энэ нь феодалжсан їе угсаа залгамжлагч Манжийнхтай адилхан ХКН- ын тєр засагт амьдрах ажиллахад намайг улам дургїй болгосон. 1987 онд эцэг минь 1969 оны хоригдлын шархны улмаас хїндээр євчилж нас барж, ээж минь тэр жилийн шархнаас болж мэдрэлийн євчтэй болсон. Би Хятадад байвал бїгдээрээ дуусах юм байна гэдгийг ойлгосон. Бид хїн юм бол бусад ард тїмний нэг адил шударга ардчилсан нийгэмд амьдрах хэрэгтэй. Гэтэл хятад шиг идэж ууж, тэдний хэлдгээр байж болдоггїй, чєлєєтэй їг хэлэх, цуглаан, чєлєєт єрсєлдєєнд орох эрхгїй байна. Энэ нь хїний амьдрал мєн гэж її? 1987 онд Шилийн голын Баатар, Улаангэрэл нар євєр монгол хїний эрх хамгаалах хорооны нэрийн ємнєєс НЇБ- д Євєр Монголд хїний эрх дээд зэргээр зєрчигдєж байгаа байдлыг мэдээлэх зорилгоор, улс тєрийн орогнол хийхээр монгол улсад ирснийг тухайн їеийн коммунист систем давамгайлсан хїний эрх, ардчилал, шударга ёс, їндэс угсаа гэж мэддэггїй МАХН- ын засаг Хятадад буцаан єгсєн нь НЇБ- ын зарчимд харш бєгєєд дэлхий нийтийн наад захын хууль зєрчжээ. Тухайн їед Євєр Монголд Монгол улсад дургїйцсэн яриа ихээр дэлгэрсэн бєгєєд Монгол туургатны шїтээн гал голомтыг хамгаалагч Монгол улс маань элэг нэгтэндээ ингэж хандах нь уу? Энэ жил ХКН- ын Євєр Монголын хорооноос дахин маш нууц 13 тоо бичиг баримт гаргаж, Монгол улсын тухай хэвлэл ном нэрийдлээр олон оюутан, залуу сэхээтэн баривчлагдаж, олон хїнийг гэрийн хорионд аваачсан нь дахин 1969 оны харамсалт хядлагыг санагдуулж байна. Энэ хэргийг гадаадын сэтгїїлч, хїний эрхийн байгууллага нааштай їзэж, хэвлэл мэдээллээр мэдээлэн Америкийн ХЭБайгууллага 36 хуудас товхимол гаргасан нь ХКН- д бага ч гэсэн дарамт болж гадаадынхан Євєр Монголын тухай їнэн мэдээллийг анх олжээ. “Нэг їхрийн эвэр доргивол мянган їхрийн эвэр доргино” гэдгээр ардчиллын уур амьсгал бялхсан монгол улсын чєлєєт оюуны “Хунтайж Дэмчигноров нийгэмлэг” элэг нэгтэй Євєр Монголын эмгэнэлт байдлыг хуваалцан Хятадын элчний ємнє хууль ёсны дагуу эсэргїїцэл гарган НЇБ- ын хїний эрхийн холбооныхон Монголд ирэх болтол суулт зарлажээ. 1911 онд олноо єргєгдсєн Монгол улсын хаан Богд Жавзандамба Євєр Монголыг чєлєєлєхєєр цэрэг томилсноос єнєє болтол 80 жилийн нїїр їзлээ. 1945 онд Зєвлєлт Монголын цэрэг Євєр Монголд ороод тэдний зэвсгийг хураан Хятадын 8 замын цэрэгт єгч єєш болгосон харшилт тїїх болон Євєр Монголын эрх чєлєєний тєлєє гарамгай тэмцэгч цуут хїн Дэмчигноровыг Монголын асуудлыг хэлэлцэе гэж урьж авчраад Хятадад буцаан єгсєн бєгєєд єдий тєдий нэрт сэхээтнїїд эрх чєлєєний удирдагчийг хядаж хэдэн зуун мянгаар нь ялтан гэж хятадад хїргэж єгсєн тїїхтэй. Тэдний олонх нь шоронд їхсэн нь мэдээж. Элэг нэгт Чингисийн цус махны тасархай 10 сая хїрэхгїй монголчууд бид нэг нэгэндээ тус хїргэхгїй юмаа гэхэд чичлэхгїй баймаар. Нэг хїн “Євєр Монголын тухай чиний ярьж байгаа чинь худал биш нь мэдээж, Тэд их хэлмэгдсэн, гэтэл эдгээр їнэн учрыг яриад байх нь таны аминд чинь харш биш її? Харин їїний оронд сайхан амьдарвал дээр бизээ. Хятад урт гартай яаж ч мэднэ” гэж ярив. Би гахай нохой шиг идэж уух, ємсєхийн тєлєє єчїїхэн хїний амьдрал хийе гэвэл їндэстнийхээ эрх ашгийг Хятадад худалдаад амьдарвал сайхан амьдарч болно. Гэхдээ бид Чингисийн Монгол учраас єєрийнхєє їндэсний эрх чєлєєний тєлєє зїтгэх хэрэгтэй биз ээ. Би хайрт Євєр Монголын ард тїмний їнэн байдал 45 жилийн гунигт тїїхийн їнэнийг дэлхий нийтийн ард иргэдэд їнэн зєвєєр мэдээлэхийн тєлєє дуртайяа хоёр дахь амь насаа зориулна. Би тэд нарын дунд хорин хэдэн жил амьдарсан учир мах цусаараа хятадын ноёрхол дахь тэдний зовлонт амьдралыг ойлгосон билээ. Хорвоогийн тїїхийг сєхєхєд 20- р зуунд нэг їндэстнийг хїйс тэмтрэх зорилгоор олон арван мянгаар хядан алж, соёл иргэншилтэй нь булшилсан хэрэг монголчуудаас бусад їндэстэнд цєєн тохиолдсон биз ээ. Євєр Монголчууд бид эхгїй єнчин хїїхэд. 1911 оноос эхлээд монгол улсад хїчин зїтгэе гээд ирсэн буриад, євєр монгол, цахар, барга, ойрад, харчин гээд олон арван хилийн чанад дахь монголчууд монгол улсдаа хэлмэгдэн мєрдєгдєж ор сураггїй алга болжээ. Євєр Монголыг БНМАУ- ын НАХ(Я) хятадын тагнуул гэж, Хятадууд монгол улсын тагнуул гэж Євєр Монголчуудын халхын тагнуул болж байсан гэж олон монголчууд надад нїднээсээ нулимсаа дуслуулан ярьж байсан. Нэг ах надад хэлэхдээ талхгїй нэг хоёр єдєр єлсєхєд хамаагїй, харин оюун санааг тарчилган зовоож хажуу хавирганы айл хамт ажиллагчдаар нь хараа хяналтад авч байсан гунигт явдлыг тэр учралыг биеэр їзэж єнгєрсєн хїн сая ойлгоно гэж билээ. Монголчууд бид нэгдмэл улс байсан тїїхээ сэргээж чадахгїй юмаа гэхэд яагаад бие биедээ тус болдоггїй юм бэ? Хїн мєнхрєхгїй нь мэдээж бєгєєд зуу хїрэхгїй насалдаг, тэгвэл хїн юунд амьдардаг вэ? Їндэстэн ястан гэлгїй идэж уухын тєлєє гэж її? Хїн ба амьтны ялгааны нэг нь єєрийн бодол санаагаа їг хэл, їсэг бичгээр илэрхийлж чаддагт оршино. Модун, Бєртэ чоно, Чингис, Эсэн, Галдан, Ханддорж, Сїхбаатар, Дэмчигдонров зэрэг їндэстний тєлєє насан эцэстлээ зїтгэгчдийн тїїх шастирыг монголын ард тїмэн шїтээн билгэдэд болгодог бєгєєд харийн ард олны хїндэтгэл бишрэлийг олдог. Хїн тєрєлхтний жам ёсоор хїн їхэж 3 дахь удаагаа амьдрах ёстой. Гэхдээ тэр амьдрал нь бидний амьдарч байгаа ертєнц биш гэнэ. Би хоёр дахь амьдралаа монголчуудын дунд сонгосон нь зєв гэж боддог бєгєєд єнєєгийн манай їндэстнийг хїнд байдлаас аврахад єєрийн тоотой хэдэн насаа зориулж чадвал амьдарч явсны хэрэг биелэх нь тэр. Сайн їйлс дэлгэрэх болтугай. Монгол руу харж дуулаад гараа хуга цохиулжээ 1947 онд ЄМЄЗО албан ёсоор зарлагдаж, Маньбадар гэдэг залуу автономит биш улс байгуулна гэж тэмцсэний учир цаазлагдав. Жирэм, Зост аймагт малчид, тариачид газрынхаа эзэн хэвээр байхын тєлєє тэмцэж, тїїнийг зєв хэмээн дэмжсэний улмаас 1948 онд малчин, тариачин, сэхээтэн 20 мянган хїнийг хороон устгасан. 1953 онд “Хувьсгалын эсэргїїчїїдийг дарангуйлъя” хэмээх ленинч лоозон гарч, колончлолыг эсэргїїцдэг хэмээн сэрдэгдэж 10 мянга гаруй монголчуудыг хяджээ. Їндэсний баруунтан хэмээж 1957 онд Євєр Монголын єндєр боловсрол эзэмшсэн 600 гаруй шилдэг сэхээтнийг хоморголон баривчилж “нутаг заан цєлєх, дахин хїмїїжїїлэх” хэмээн тамын хєдєлмєрт илгээн залхаан цээрлїїлсний дотор их дээд сургуулийн нийгмийн ухааны профессорууд Тївшин, Чандмань, Буян, Далантай зэрэг олон хїн орсон билээ. 1959 ондТєвдийн тусгаар тогтнол эрх чєлєєний тєлєє Далай ламаар удирдуулсан бослогыг дарахын тулд Євєр Монголын морьт цэргийг хїчээр хєєж явуулсан юм. Боссон тєвдїїд морьт цэргийг хармагц туслахаар ирсэн хэмээн эндїїрэн “Чингисийн цэрэг ирэв” хэмээн бишрэн сєгдєхїй Євєр Монголын цэргїїд тєвдїїдийг толгой дараалан хядсан гэдэг. Энэ цэрэг дараа нь удалгїй сураггїй болсон нь учиртай. Хятадын эрх баригчид Євєр Монголын морьт цэргээр тєвдїїдийн бослогыг даруулсан нь нэг сумаар гурван туулай зэрэг намнах жинхэнэ хятад ухаан байв. Нэгд, ингэснээр монгол цэргийн їндсэн хїчийг хороох, хоёрт Монгол Тєвдийн эртний уламжлалт нєхєрлєлд яс хаях, гуравт, хятад дахь монгол тєвдїїд эвлэлдэн нэгдэх вий хэмээн муу санаалан хооронд нь цусан єшєєтэй болгохыг зорьжээ. 1960 онд Улаанцав аймгийн тєвийн нэг монгол БНМАУ- д амьдардаг тєрєл садандаа жирийн нэг захиа бичсэн ажээ. Гэтэл Хятадын эрх баригчид їїнийг улс тєрийн асуудал болгон 200 гаруй хїнийг баривчлан байцааж заримыг нь шийтгэсэн юм. 1962 онд Шилийн гол аймгийн цэргийн тойргийн захирагч Тогтох, тїїний орлогч Намжилсундуй нарын 3 хїнийг Бээжингээс ирсэн Хятадын аюулаас хамгаалах яамны тєлєєлєгчид баривчлав. Тэр гурвыг Ар Монголтой нэгдэх могойн санаа агуулсан хэмээн зохиомол хэрэг їїсгэсэн нь Євєр Монгол даяар шуугисан дуулиант хэрэг болов. Энэ сїр дуулиант баривчлага хийгээд мєнєєх 3 даргыг олон жил гянданд хорихоор шийтгэж їзэшгїй зэрлэгээр тамлан зовоосноор хоёр нь шоронд нас барсан бєгєєд Тогтохыг 1970 онд арайхийн сулласан билээ. 1963 онд Монгол- Хятадын хилийг шинэчилэн тогтоох /Монголын хилийн “алдарт” генерал Цэдэн- Иш шударга хэмээн одоо ч зїтгэсээр буй/ асуудал ид оволзож байхад Євєр Монголын Их Сургууль Аж Їйлдвэрийн дээд сургуулийн оюутнууд їїнийг эсэргїїцсэн хєдєлгєєнийг єрнїїлсэн юм. АУДС- ын оюутан Монгол Хятадын хил тогтооно гэж байх ёсгїй. Цагаан хэрэм бол Монгол Хятадын хилийн зааг бєгєєд тїїхийн арилж баларшгїй гэрч байтал дахин хил тогтоох асуудал байж болохгїй хэмээжээ. Їїний улмаас 60 гаруй оюутан “Монголыг нэгтгэх нам” байгуулсан хэмээх хилс хэрэгт гїтгїїлж баривчлагдан шийтгїїлжээ. Гарьд їзэл бодлоо илээр хэлсний тєлєє 13 жил шоронд суусан байна. Дашцэрэн, Зууннаст, Цэрэн зэрэг оюутнууд нутаг заагдан цєлєгджээ. 1968 он Євєр Монголын єєртєє засах орны монголчуудын хувьд хамгийн эмгэнэлт жил байлаа. Бээжингийн эрх баригчид тэр жил урьд ємнє байгаагїй, одоо ч байхгїй “Євєр ардын нам” хэмээх хуурамч байгууллага бий гэсэн улс тєрийн бїдїїлэг гїтгэлгийг гаргаж ирэв. Энэ нам гэгч “Хоёр Монголыг нэгтгэх зорилготой” гэж уг гїтгэлэгтээ тэд шалтаг гаргав. Ингээд єргєн хавчлагаа эхэлсэн билээ. Энэ онд хил орчмын мянга гаруй малчин байлыг хилээс дотогш алслан хєєсний улмаас 1000 гаруй хїний амь нас їрэгдсэн байна. 1968 онд ЄМЄЗО- д монголчуудын хїний эрхийг яаж хєсєрдїїлж байсан зарим баримтыг єгїїлье. Дархан Муумянгатын хошуунд нэгэн хєхїїл эмэгтэйг тамлан алаад гадаа хаяхад хоёр настай хїїхэд нь їхсэн ээжийнхээ хєхийг їлгэж байсан гэдэг. Жирэм аймгийн найман хошууны “дугуй айл” тосгоны Мудан гэдэг хїїхний бэлэг эрхтэнд цаасан буу дэлбэлж алав. Ийм харгислал БНМАУ- д сургууль тєгссєн Сєнєд баруун хошууны нэгэн багш эмэгтэйд бас тохиолджээ. Монгол улсын тагнуул хэмээн зандарч зандалчин эрс бэлэг эрхтний нь доогуур бїдїїн олс хийж хоёр тийш хєрєєдєн татаж удаан тамласны дараа цаасан буу шургуулан дэлбэлж алжээ. Баян нуур аймгийн сангийн аж ахуйн дарга монголыг баривчлан час улаан болтол улайссан тємєр зуухны дэргэд аваачин шарж, “Ар Монголтой нэгдэх хорон санаагаа хэл!“ хэмээн чандлан зохиомол хэрэгт єчих гэм їнэхээр їгїй тэр дарга нэлээд бятртай боломжоо ашиглаад ухас хийж хажуудаа зогсож асан зандалчин хятадыг тас тэврэн улайссан зуухан дээр хэвтжээ. Мах шиг улаан болсон халуун зуухнаас салгаж чадаагїй гэдэг. Євєр Монголын эд барааны товчооны ажилтан 40 гаруй насны эмэгтэй Алтайг арваад эрс хїчирхийлэхдээ нурууг нь хугалж алжээ. Хадам аавыг бэртэй нь, эхийг хїїтэй нь олон хїний нїдэн дээр хурьцалдуулах, эцэг эх їр хїїхдийг хїчээр салгах зэрэг бузар шийтгэлийг хятадууд санааны зоргоор ноогдуулж байлаа. 1968 оны их хэлмэгдїїлэлтийн тухай 3 янзын тоо баримт бидэнд байгаа юм. “Жэньминь Жибао” сонины нийтлэл буюу Хятадын засгийн газрын 1976 оны мэдээгээр бол тэр жил Євєр Монголд 16222 хїнийг алж, 340 мянган хїнийг зэрэмдэглэжээ. Євєр Монголын ХКН- ыг толгойлж байсан Улаанхїїгийн нэг илтгэлд єгїїлснээр бол 35 мянган хїн алагдсан аж. Тэгвэл Євєр Монголын Их Сургуулийн багш нарын нэлээд нухацтай ярилцлагад єгїїлснээр бол тэр жил 45983 хїнийг алж, 790 мянган хїнийг тахир дутуу, эрэмдэг зэрэмдэг болгон тамласан байна. 1974 оны 3-р сард Євєр Монголын Багшийн Их Сургуулийн оюутан Арслан нарын 4 залууг хоол идэж байхад нь Зуун замын цагдаагийн газрын дарга Ян Ютсайгын толгойлсон цагдаа нар баривчлахдаа мєн л ар монголтой нэгдэх санаа агуулсан хэмээх нєгєє їлгэрээ хэрэгжїїлэв. 4-р сарын 1- нд Хєх хотын олон мянган монгол хїн їїнийг эсэргїїцсэн цуглаан хийсний їрээр 4 оюутныг сулласан билээ. 1974 онд Улаанцав аймгийн багш 27- 28 насны залуу нэлээд зоригтой ний нуугїй сурагчиддаа ярьдаг байсан нь тїїнд гай чирж иржээ. Нэгэн албан байгууллагын манаачыг алсан ял тїїнд тулгасан бєгєєд мэдээжийн хэрэг манаачийн хувцас зэрэг эд мєрийн баримт нэгжлэгээр гэрээс нь гарч таарна. Ингээд шїїх хурал хийв. Шїїх хуралд манаачийг Буяндэлгэр алсныг гэрчлэх хїн нь хэлгїй хїн байлаа. Гитлер тухайн їедээ ийм гэрчид их дуртай байсан зэргээс болоод НЇБ ийм гэрчийг хэрэгт гэрчлїїлэхээр дуудахыг хориглосныг Хятадын хуульчид огт тоосонгїй. Чингээд Буяндэлгэрийг цаазаар авав. Тїїний эцэг ухаан солиорон хоёр чихээ огтолж, дїї нь цэргийн албанаас хєєгдсєн байна. 1979 оны 6- р сард Євєр Монголын Их Сургуулийн Билгїїндалайгийн Тэмцэлт хэмээх оюутан Зїїн гарын ой шугуйт газрыг хятад мужид тасдан нийлїїлснийг эсэргїїцэж, 100 оюутны гарын їсэг бїхий захидал бичиж Хятадын ЗГ-т илгээв. Бээжинд мєнхїї захидлыг хїлээн авсны нотолгоо нь Хятадын аюулаас хамгаалах болон хууль хяналтын байгууллага байнгын шахалт хавчилт їзїїлж эхэлснээр илэрсэн юм. Дээр єгїїлсэн “Євєр Ардын Нам” гэгч зохиомол байгууллагын толгойлогч Тэн Хайчин хэмээх хятадыг шийтгэх ёстой гэсэн шаардлагыг 1980 онд 100000 гаруй хїний гарын їсэгтэй мэдэгдэл хэлбэрээр Євєр Монголын ЗГ- аар дамжуулан монголчууд Бээжинд илгээсний хариуд Тэн Хайчин тушаал дэвшин Бээжинд суув. 1981 онд Бээжин нэгэн маш нууц албан тоот гаргажээ. Энэ тоотод ЄМЄЗО- ны монголчуудын їеэс їед дамжин эзэмшсэн газар нутгийг хятадад бїрэн шилжїїлж авах, монголчуудын уусгах бодлогыг яаравчлан дуусгахын чухлыг заасан байна. Їїний тулд монголчуудын дотор хятадуудыг олноор нь шилжїїлэн суулгах хэрэгтэй гэжээ. 8 сарын 22- нд энэ нууц зааврыг эсэргїїцсэн єдий тєдий ухуулах хуудас Євєр Монгол даяар наагджээ. 9 сарын 10 –нд Євєр Монголын Их Сургуулийн 10 оюутан ХКН- ын Євєр Монголын хороонд очиж “нууц албан тоотоо Бээжин татаж авах ёстой” гэсэн шаардлага тавьж, улс тєрийн суулт хийснийг олон хїн дэмжив. 9 сарын 13 –нд Хєх хотод 10 мянга гаруй хїний цуглаан хийсэн бєгєєд ХКН- ын Євєр Монголын Хорооны 21 албан тоот гарч “Сурагчид їйлдсэн ялаа цагдаагийн газар биеэр очиж илэрхийл!” хэмээн тушаажээ. 10 сарын 21- нд намын хорооноос монгол оюутнуудын хєдєлгєєнийг номхотгон дарах тогтоол гарав. Їїнийг эсэргїїцсэн их, дээд, тусгай мэргэжлийн болон зарим аймгийн дунд сургуулийн оюутан сурагч хичээл хаяж, энд тэнд цуглаан зохион байгуулав. Хичээл хаях оюутны зєвлєл Тїймэр, Хас Эрдэнэ, Зоригт, Наранбилэг нарын 6 оюутныг Бээжин рїї єєрийн тєлєєлєгч болгон илгээв. Хятадын ЗГ- ын хэрэг эрхлэх газар тэднийг хїлээж аваад “Та нар албан тоотыг буруу ойлгож байна” гэж аргалах санаатай нэг їзээд болоогїй тул “Танай Євєр Монгол, Тєвд, Зїїн Туркестан/Шинжааны уугуул оршин суугчид/ хамтраад бидэнтэй тэмцэвч нэмэргїй, бидэнд Хятадын хїчирхэг арми байхад та нар юу ч олж авахгїй” гэж сїрдїїлэв. ХКН- ын нэгдїгээр нбд Ху Еобан “Энэ удаагийн Євєр Монголын оюутнуудын хэрэг ядвал бол Тєвд ба Зїїн Туркестаныхтай адил юм биш тул туйлын хянуур байвал зохино. Ингэхгїй бол бид тэдний арганд орж болзошгїй юм шїї” хэмээн дээд хїмїїстээ анхааруулсан байна. Хятадын засгийн газар олон удаа “Та нар хичээлдээ ор. Бид нар асуудлыг шийднэ” гэж ятгахын сацуу цэрэг зэвсэг хэрэглэнэ гэж айлган сїрдїїлж байв. Хичээл хаялт 29 єдєр їргэлжлээд 2 сарын 19- нд дуусав. Энэ хєдєлгєєнд идэвхтэй оролцсон Даланхар, Хєхбуян, Жарантай, Цэдэндорж, Хїчинтєгс, Хас эрдэнэ, бичээч эмэгтэйчїїд Улаангэрэл, Чимгээ нарын олон хїнийг баривчлан олон жил хорьсон байна. 1979 онд тэмцлээ эхэлсэн Тэмцэлтийн гэрт цагдаа нар сїрэглэн орж сїрдїїлсний улмаас 70 гаруй настай эмээ нь айн бїх биеийн мэдрэл алдан хэвтэрт оржээ. Толь боловсрол сайтай бїсгїй байсан юм. 1987 онд бїх Хятад даяар зарласан Японд очиж суралцах уралдаант шалгалтанд тэрээр тэргїїн байр эзэлсэн ч сїргуульд нь явуулаагїй байна. 1989 оны 4 сарын 15 болон 24 –нд Тэмцэлтийн 3 настай Їйл охины цэцэрлэгт цагдаа нар очиж “Хэн танайд ирж байна, аавтай чинь хэн юу ярьж байна” гэх мэтээр байцаасны улмаас бяцхан охины мэдрэл муудаж цэргийн дїрэмт хувцастай хїн хармагц орох гарах газраа олж ядан бїлтэгнэх болсон юм. Мєн оны намар Тэмцэлттэй сїлбэлдсэн хэмээн Багшийн Их Сургуулийн Єлзийдэлгэр нарын хэсэг оюутныг хагас жилийн турш байцаан мєрдєхдєє “Тэмцэлтийн ялыг їнэхээр илчил” хэмээн тулгадаг байсан бєгєєд Єлзийдэлгэр нутаг заагдан цєллєгт явжээ. 1987 оны 8 сарын 5- нд Шилийн гол аймгийн албан хаагч Баатар, Улаангэрэл нар оргож “Тоёото” машинаар БНМАУ- ын хилээр сэм нэвтрэн Сїхбаатар аймгийн нутагт нэлээд гїн орж яваад монголын талд баригджээ. Тэд БНМАУ- д байгаа НЇБ- ын тєлєєлєгчийн газраар уламжлан ЄМЄЗО- д хїний эрх хєсєрдсєєр байгааг НЇБ-д уламжлан тавих зорилготой явсан байна. Монголын НАХ(Я) тэднийг 9- ны єдєр хятадын хилийн алба, аюулаас хамгаалахынханд хїлээлгэн єгєв. Гарыг нь гавлахад хоёр залуу Монгол улсын зїг ширтэн “ Цэрэг эрийн дуу” дуулав. Хятадууд ингэхэд нь Баатрын гарыг хуга цохижээ. Баатар, Улаангэрэл хоёрыг найман жил хорихоор шийтгэсэн бєгєєд одоо шоронд сууж байна. Эдний гэр орныг удаа дараа нэгжин “эд мєрийн баримт” хайж байлаа. Євєр Монголд єргєн баривчилгаа явагдаж байсан бєгєєд 1979 онд Тєвдєд тусгаар тогтнолынхоо тєлєє бослого єрнїїлсэн нь товлосон баривчлагаа хойшлох цорын ганц шалтгаан болсон байна. Гэвч олон хїн хараа хяналтад байдаг нь хэвээрээ аж. 1989 оны 4 сарын 16- нд Их Чингисийн мэндэлсний 825 жилийн ойг Багшийн Их Сургуулийн монгол оюутнууд тэмдэглэх гэж цуглараад байхад аюулаас хамгаалахынхан, цагдаа нар ирж Чингисийн хєргийг булаах зэргээр авирласан тул оюутнууд тэр шєнє улс тєрийн суулт хийсэн байна. Монгол оюутнуудад “Їндэсний їзлийг дэвэргэж байна” гэсэн ял тулгасан бєгєєд Их Сургуулийн багш Улааншувууг ажлаас зайлуулан мєрдєн байцааж байв. 1989 оны 5 сарын 2- нд Багшийн Их Сургуулийн їїдний харуул цагдаа нар “Байранд орой болсон хойно дуу дууллаа” гэж монгол оюутнуудыг баривчлан нэвширтэл зодсоны учир 1000 гаруй оюутан ХКН- ын Єєвєр Монголын хороонд эсэргїїцэл илэрхийлэв. Мєн онд Хєх хотод Їзэмчин хошууны монгол оюутнууд цуглан эв эе, найрамдлыг бэлгэдэн “Дєрвєн дуу” хэмээх уулзалт наадам зохиож байхад цагдаа нар цуглан бїсэлсэн бєгєєд “монголчууд хєдєє нутагтайгаа холбоо тогтоон Хєх хотыг морьтой дайрах гэж байна” гэж гїтгэн мєнхїї наадмыг хїчээр тараажээ. Хєх хотод монгол їндэстэн наадам уулзалт хийж болохгїй гэж хоригложээ. 1990 онд Шилийн гол аймгийн наадам дээр монгол оюутнууд цуглан їдэшлэг хийж байтал 6 машин цэрэг, цагдаа ирж їдэшлэгийг хєєн тараажээ. 1989 онд ажлаасаа хєєгдєж байсан Улааншувуу багшийг 1991 оны 7 сарын 31- нд Євєр Монгол дахь хїний эрхийн тухай баримтыг гадаадын хїнд дамжуулсан гэдэг зохиомол ял тулган баривчилж хорьсон бєгєєд одоо шоронд хїнд байдалд хоригдож байна. Улааншувуу багш 37 настай бєгєєд дунд сургууль дїїргээд дараа 1973 онд Тэнжингийн Биеийн Тамирын Дээд Сургуульд орж тєгсєєд 1976 оноос Євєр Монголын Их Сургуульд биеийн тамирын багшаар ажиллаж байв. 1981 оноос єєрийнхєє их сургуульд тїїхийн аспирант болон Монголын шинэ тїїхийг судалж байсан хїн юм. БНМАУ- ын ЄМЄЗО- нд “Хїний эрхийн тїгээмэл тунхаглал” ийм л маягаар зєрчигдєж байна. “Хїн хїндээ нєхєр” гэдэг нєгєє коммунист номлол маань амьдрал дээр ийм маягаар явж байна. Д. Мєрєн “Ардчилал” сонин 1991. 09.11

ХОРИ БУРЯАДУУДÀÉ ÎÂÎà & Õ¯Õ¯¯Ð.

2007 оны 09-р сарын 01 Нийтэлсэн Horidoimergen
Галзууд 10 хїбїїтэй (10 хїхїїртэй): 1. Доргошо 2. Саадагта 3. Жэнхэн 4. Даахай (дагаахай) 5. Хабагай 6. Эршэм 7. Ногоод 8. Дэлдэгэр 9. Алаахай (алилхай) 10. Монгол Галзууд обогтон «Дааган» «уряатай» (уряа ћїлдэтэй), гал улаан тугтай. Хуасай 8 хїбїїтэй (8 хїхїїртэй): 1. Боохой 2. Обогор (онгор, онгоодор) 3. Тогдор (Тогтор) 4. Боршиих (боршиихо) 5. Богдор (богтор) 6. Сагаан малгай 7. Хурилхан (Хуригахан) 8. Бабагар Хуасай обогтон «Хандагай мэргэн» уряатай, хуа тугтай. Хїбдїїд 8 хїбїїтэй (8 хїхїїртэй): 1. Улаалзай 2. Сагаалзай (Сагаалжа) 3. Бурюуха (боригоохо) 4. Байтай 5. Лиглид 6. Тїмэржэн 7. Нохой 8. Ургаша Хїбдїїд обогтон хара «бїргэд» уряатай, хїхэ тугтай. Гушад 5 хїбїїтэй (5 хїхїїртэй): 1. Мэргэн шара 2. Бїхэ хара Гушад обогтон жорой уряатай, ягаан тугтай. Шарайд 7 хїбїїтэй (7 хїхїїртэй): 1. Худанса 2. Анайтай (Анайдай) 3. Долоод (долоогаад) 4. Тободой (Дободой) 5. Дэлдэй (далтай) 6. Гэгжид (гэгшэд) 7. Сїнид (Сїмид) Шарайд обогтон «Буга мэргэн» уряатай, шара тугтай. Харгана 10 хїбїїтэй (10 хїхїїртэй) 1. Моотхон (моотогон) 2. Шуудай (сигуудай) 3. Байталай 4. Хушуун 5. Баряахай 6. Батанай 7. Тангад 8. Баатаржан (баатаржаан) 9. Хоодой (хуудай) 10. Хїхэ Харгана обогтон бїрхы шубуун уряатай, хара тугтай. Худай 7 хїбїїтэй (7 хїхїїртэй): 1. Хїїдэй (хїїгэдэй) 2. Хара тєєлэй 3. Хунда (Хундуу) 4. Бїшхэй 5. Зальтир 6. Жэгмэд 7. Шилхар (Шалхар) Худай обогтон шэлїїћэн уряатай, хїрин тугтай. Бодонгууд 6 хїбїїтэй (6 хїхїїртэй): 1. Оргодой (оргойтой) 2. Ћарьмайта 3. Будан 4. Ћуури (байра) 5. Тэсхэй 6. Зартаган Бодонгууд обогтон шоно мэргэн уряатай, боро тугтай. Хальбан 6 хїбїїтэй (6 хїхїїртэй): 1. Мэнгээ 2. Зургад (зургууд) 3. Хурьгай (Хоригой) 4. Гутаар 5. Баригай 6. Мїсэн Хальбан обогтон араата уряатай, хара-хїрин тугтай. Сагаангууд 5 хїбїїтэй (5 хїхїїртэй): 1. Уляанхай (улинхай) 2. Їбгэй (їбээгэй) 3. Хугшууша (хушууша), 4. Бїтэй (бїдэй) 5. Шоно Сагаангууд обогтон буура уряатай, сагаан тугтай Батанай 7 хїбїїтэй (7 хїхїїртэй): 1. Тїгшэд (тїгчид) 2. Захимжа 3. Салдан 4. Бохон (боохой) 5. Хэдэгэнэ 6. Малгаахан (малаахан) 7. Шїбгэ Батанай обогтон шандаган уряатай, ногоон тугтай.

Буриад Монголчуудын ирээдүй, байр суурь

2007 оны 09-р сарын 01 Нийтэлсэн Horidoimergen
Буриад Монголчуудын ирээдүй, байр суурь Энэхүү нийтлэлдээ ОХУ дахь Буриад улсуудынхаа тухай бичлээ. 3 сарын 8 эмэгтэйчүүдийн баяр ойртож хэмээн бодож байтал 3 сарын 11 гэх өдөр санаанд орж сэтгэл зүгшээнэ. Энэ өдөр Агийн Буриад Округ, Чита Областтай нэгдэж Край үүсгэх талаар реферандум буюу олон нийтийн санал асуулга болно. Юу болох бол гэж бодтол нэгдэх нь ойлгомжтой мэт. Юутай ч Уст-Ордын Буриад Округ 2008 оны 1 сард Иркутсктэй нийлнэ шүү дээ. Ингээд анх Буриад-Монголын ССР-г Буриатия ССР болгосон шиг. Одоо бол нөгөө 2 Буриад улс нь бүр байхгүй болж байгаа юм. За тэгэхээр демографийн хэдэн баримтыг авч үзье! Буриад Республик Агийн Буриад Округ Уст-Ордын Буриад Округ Хүн ам 981,238 (2002) 72,213 (2002) 135,327 (2002) Буриад 272,910 (27.8%) 45,149 (62.5%) 53,649 (39.6%) Орос 665,512 (67.8%) 25,366 (35.1%) 73,646 (54.4%) Иркутск хүн ам: 2,581,705 Чита хүн ам: 1,155,346 Ингэж харьцуулъя. Сонирхолтой юм. (Иркутск)/(Агийн Буриад) = (Монгол Улс)/(Эрдэнэт Хот) - (Үндэсний бага) - (Дэд бүтэц) Дээрх тэнцэтгэлээс харахад Агийн Буриадуудын утга маш бага гарч байна. Юу вэ гэвэл 2 Буриад Округийн маань Буриадууд алдагдана. Монгол улсын оролцоогүйгээр хийх зарим юм байна. Маш сайн бодож судалж ирээдүйг харах хэрэгтэй болов уу! Буриадуудын зүгээс: * Агийн Буриад болон Уст-Ордын Буриадын ард иргэд, Буриад Республик руу нүүх * Академистуудын зүгээс Монгол улс болон Буриад Республик, цаашилбал Өвөр Монгол, ерөнхийдөө Монголын тухай олон хүчтэй нийтлэлүүд бичигдэж олны хүртээл болох * Буриад Республик дахь Буриад залуусын академжих тал дээр дорвитой арга хэмжээ авах, Буриад Республикийн Их Сургуулиудын болон бусад Институтуудын Буриад-Монгол эрдэмтэд хүчээ авах, Монгол улс болон Өвөр Монголтой оюутаны солилцоо болон оюутан сургахыг эрчимжүүлэх * Дунд сургуулийн боловсролд Монголын болон Монгол улсын судалгаа, Монгол хэлийг оруулж өгөх * Монгол улстай болосролын тал дээр нягт харилцаатай байх * Улан-Үд хотод Буддын шашны том төв байгуулах Монгол улсын зүгээс * Буриад Республикт Буддын шашны төв байгуулах асуудлыг дэмжиж оролцох * Хувийн статустай сургуулиуд байгуулах * Монгол соёлыг горимыг даруй тодорхойлж бусад бүх Монгол улсууддаа сурталчлах * Боловсролын салбар дээр ижил арга хэмжээ авах

Дэлхий даяар тарсан Буриад Монголчуудад зориулав.

2007 оны 09-р сарын 01 Нийтэлсэн Horidoimergen
Дэлхий даяар тарсан Буриад Монголчуудад зориулав. Буриад Монголын тоонот нутаг Байгаль нуурын эрэгт балар эрт цагаас идээшсэн ард түмэн Барга буриадын баатарлаг өвгөдийн түүх хүүрнэсэн орон Баатар Модун шаньюйгийн албат Хүннүгийн үлдэгдэл аймаг Баавай Чингис хааны туган дор байлдаж явсан баатар зон Хотол олон Буриад Монгол зоны тоонот нутаг Хори Түмэдийн ашид мөнхийн сайхан орон Барга баатарын үр сад мянга мянган жил сууж өнөржсөн орон Бавж барс баатарын суу алдар мандсан баялаг түүхтэй нутаг Буриадын алдарт Шэбшэй баатарын сүнс үүрд шингэсэн орон Бусдын дарлалыг эсэргүүцсэн баатарлаг өвгөдийн амин нутаг Хотол олон Буриад Монгол зоны тоонот нутаг Хори Түмэдийн ашид мөнхийн сайхан орон Байгаль далай нуурыг тойрон суурьшсан Хорь түмэд аймаг Баргужины хөндийд таван хошуу мал багшран бэлчсэн орон Хонгоодор, Булагад, Эхирэдийн Баруун Буриадуудын нутаг Хори, Сонгоол нар таран суурьшсан Зүүн Буриадын нутаг Хотол олон Буриад Монгол зоны тоонот нутаг Хори Түмэдийн ашид мөнхийн сайхан орон Сэлэнгэ, Ангар мөрний хөндий сэтгэлийн чанадад огшсон орон Сэрүүн тунгалаг булаг рашаан бургилсан ариун дагшин нутаг Зүлхэ, Хёлго, Эрхүү, Үд, Үлирэнгэ голын ус мяралзсан oрон Зон олны сэтгэл санаа тэнийсэн зол жаргалын алтан өлгий нутаг Хотол олон Буриад Монгол зоны тоонот нутаг Хори Түмэдийн ашид мөнхийн сайхан орон Байгаль, Тарь, Галуут нуурын цэнгэг усанд жараахай наадсан Баруун алс хязгаарт Ойхон арал манан дунд хөвсөн нутаг Баргужины хотгорт буурал дээдсийн шарилыг тавьсан газар Балчир нялхсын хүй дарсан чулуу оршиж өнөржсөн орон Хотол олон Буриад Монгол зоны тоонот нутаг Хори Түмэдийн ашид мөнхийн сайхан орон Шивэртийн ширэнгэ ой бүрхсэн Хамар давааны нуруу оршиж Шижир алт эрдэнэс газрын гүнд тунарсан баян тансаг орон Саяаны нуруу тэнгэр тулсан уулстай хангай сайхан нутаг Сүрлэг сайхан Мөнх сарьдаг, Бархан уул сүндэрлэсэн орон Хотол олон Буриад Монгол зоны тоонот нутаг Хори Түмэдийн ашид мөнхийн сайхан орон Хорилардай мэргэний нүүдэллэсэн уужим сайхан тал нутаг Хорийн арван нэгэн хөвгүүд хойш урагш нүүдэллэсэн орон Хамгийн суут Алунгоо хатны хараа бэлчсэн алтарганатай нутаг Хайрхан өндөр уулс хаа холоос харагдсан үзэсгэлэнт газар Хотол олон Буриад Монгол зоны тоонот нутаг Хори Түмэдийн ашид мөнхийн сайхан орон Наян Наваа уулын бараа намтар цадигт мөнхөрсөн өлгий нутаг Заян Заваа голын урсгал өвгөдийн чихэнд хоногшсон эх орон Баатар дайчин залуусын уухай хадсан Байдан Ёгоо миний нутаг Балжин хатан ижий буцаж ирсэн буурал дээдсийн ариун эх орон Хотол олон Буриад Монгол зоны тоонот нутаг Хори Түмэдийн ашид мөнхийн сайхан орон Хөвч ширэнгэн ойн чөлөөнд хөхөө шувуун донгодсон орон Хөх манхан тэнгэрт жигүүртэн шувууд халин ниссэн нутаг Хөндий тал, хүрэн тайгад араатан гөрөөс сүлжилдсэн орон Хөрс дэлхийн шим бүрдсэн дөрвөн улирал ээлжилсэн нутаг Хотол олон Буриад Монгол зоны тоонот нутаг Хори Түмэдийн ашид мөнхийн сайхан орон Халх Монгол ахан дүүстэйгээ харилцсан харгуй дардан зам Харийн түрэмгийлэлээс дайжиж их нүүдэл цуварсан газар Халуун аминд минь түшээ болсон Халхын нутагт суурьшсан Хайлаар мөрнийг гаталж Хөлөнбуйрын хөндийд нутагласан Хотол олон Буриад Монгол зоны тоонот нутаг Хори Түмэдийн ашид мөнхийн сайхан орон Хун шувуун гарвалтай Буриад Монгол зон үеийн үед суусан Хус модон цэрэгтэй хурдан хүлэг уралдсан тэнэгэр орон Хатан Онон мөрнөөр ундаалж Улз голоор нутагласан зон олон Халуун зүрхний гүнд Ага гол, Алхана уул оршсон омогшил Хотол олон Буриад Монгол зоны тоонот нутаг Хори Түмэдийн ашид мөнхийн сайхан орон Ага, Хори нутгийн алдар суут хөвүүд төрөн гарсан алтан нутаг Алдар суут Жамсраны Цэвээний сургаал үг бадарсан баян орон Аугаа мэргэд Итгэлт хамбо Дашдоржийн мөнх нойрссон нутаг Аав, ижий мөнх тэнгэрт залбирч, бурхны шашин дэлгэрсэн орон Хотол олон Буриад Монгол зоны тоонот нутаг Хори Түмэдийн ашид мөнхийн сайхан орон Ар Монголын нутагт алдар нэрээ мандуулсан хөвүүдийн голомт Аугаа суут эрдэмтэн Еншөөбүү Бямбын Ринчин баавайн нутаг Ардчиллын давалгаанд ард түмэн сэрж эрх чөлөөг санагалзсан Аймшиггүй зоригт эх орончдын тэмцлийн уухай хадсан эх нутаг Хотол олон Буриад Монгол зоны тоонот нутаг Хори Түмэдийн ашид мөнхийн сайхан орон Хожмын нэгэн сайн өдөр эрх чөлөөний салхи сэвэлзсэн орон Хори Түмэдийн нутагт буриад зоны дуу хоолой эгшиг нэмж Холын хамаатан нар эргэн уулзалдах хөгшдийн голомт нутаг Хойчийн ирээдүйд Буриад Монголчууд энхжин жаргах орон Хотол олон Буриад Монгол зоны тоонот нутаг Хори Түмэдийн ашид мөнхийн сайхан орон Зохиосон: Дөш /Бодонгууд/ Дэлхий дайдай тарhан Буриад Монголшуудад зориулаба. Буриад Монголой тоонто нютаг Байгаль нуурай эрэгтэ балар эрт сагhаа идээшhэн ард түмэн Барга буриадай баатарлаг өвгөдэй түүх хүүрнэhэн орон Баатар Модун шаньюйгайн албата Хүннүгэй үлдигдэл аймаг Баавай Чингис хаанай туган дор байлдажа явhан баатар зон Хотол олон Буриад Монгол зоной тоонто нютаг Хори Түмэдэй ашида мөнхэйн hайхан орон Барга баатарай үр сада мянга мянган жилэ hууж өнөржhөн орон Бавжа барс баатарай суу алдар мандhан баялаг түүхитэй нютаг Буриадай алдарт Шэбшэй баатарай hүнhэ үүрдэ шингэhэн орон Бусдын дарлалыга эсэргүүсhэн баатарлаг өвгөдэй амин нютаг Хотол олон Буриад Монгол зоной тоонто нютаг Хори Түмэдэй ашида мөнхэйн hайхан орон Байгаль далай нуурыга тойрон hуурьшhан Хори түмэд аймаг Баргужины хөндийдэ таван хошуу мал багшран бэлшhсэн орон Хонгоодор, Булагад, Эхирэдийн Баруун Буриадуудай нютаг Хори, Сонгоол нар таран hуурьшhан Зүүн Буриадын нютаг Хотол олон Буриад Монгол зоной тоонто нютаг Хори Түмэдэй ашида мөнхэйн hайхан орон Сэлэнгэ, Ангар мөрнэй хөндий сэтгэлэй шинадад огшhон орон hэрүүн тунгалаг булаг рашаан бургилhан ариун дагшин нютаг Зүлхэ, Хёлго, Эрхүү, Үд, Үлирэнгэ голой уhа мяралзаhан oрон Зон олной hэтгэл hанаа тэнийhэн зол жаргалай алтан өлгий нютаг Хотол олон Буриад Монгол зоной тоонто нютаг Хори Түмэдэй ашида мөнхэйн hайхан орон Байгаль, Тарь, Галуут нуурай сэнгэг уhанд жараахай наадhан Баруун алса хязгаарт Ойхон арал манан дунда хөвhөн нютаг Баргужинай хотгорт буурал дээдсэйн шарилыг тавиhан газар Балшир нялхасай хүй дарhан шулуу оршижо өнөржөhөн орон Хотол олон Буриад Монгол зоной тоонто нютаг Хори Түмэдэй ашида мөнхэйн hайхан орон Шивэртэй ширэнгэ ой бүрхэhэн Хамар даваанай нуруу оршижо Шижир алт эрдэнэсэ газарай гүнд тунарhан баян тансаг орон Саяанай нуруу тэнгэр тулhан уулсатай хангай hайхан нютаг hүрлэг hайхан Мөнх сарьдаг, Бархан уул hүндэрлэhэн орон Хотол олон Буриад Монгол зоной тоонто нютаг Хори Түмэдэй ашида мөнхэйн hайхан орон Хорилардай мэргэнэй нүүдэллэhэн уужим hайхан тал нютаг Хорийн арван нэгэн хөвүүд хойшо урагша нүүдэллэhэн орон Хамгай суута Алунгоо хатнай хараа бэлшhэн алтарганатай нютаг Хайрхан өндөр уулса хаа холоhоо харагдаhан үзэсгэлэнтэ газар Хотол олон Буриад Монгол зоной тоонто нютаг Хори Түмэдэй ашида мөнхэйн hайхан орон Наян Наваа уулай бараа намтар садигта мөнхөрhөн өлгий нютаг Заян Заваа голой урдгал өвгөдийн шихэнди хоногшhон эх орон Баатар дайшин залуусай уухай хадhан Байдан Ёгоо миний нютаг Балжин хатан ижий бусажа ерhэн буурал дээдсэй ариун эх орон Хотол олон Буриад Монгол зоной тоонто нютаг Хори Түмэдэй ашида мөнхэйн hайхан орон Хөвшө ширэнгэн ойн шөлөөнд хөхөө шувуу донгодhон эх орон Хөх манхан тэнгэртэ жигүүртэн шувууд халин нисhэн нютаг Хөндий тал, хүрэн тайгад араатан гөрөөh hүлжилдhэн орон Хөрс дэлхэйн шимэ бүрдhэн дөрвөн улирал ээлжилhэн нютаг Хотол олон Буриад Монгол зоной тоонто нютаг Хори Түмэдэй ашида мөнхэйн hайхан орон Халх Монголой ахан дүүhэтэйгээ харилсаhан харгуй дардан зам Харийн түрэмгийлэлhээ дайжижа ехэ нюүдэл суварhан газар Халуун аминд ману түшээ болhон Халхай нютагт hуурьшhан Хайлаар мөрнийе гаталжа Хөлөнбуйрай хөндийдө нютаглаhан Хотол олон Буриад Монгол зоной тоонто нютаг Хори Түмэдэй ашида мөнхэйн hайхан орон Хун шувуун гарвалтай Буриад Монгол зон үеийн үедэ hууhан Хуhа модон сэрэгтэй хурдан хүлэгэ уралдаhан тинэгэр орон Хатан Онон мөрнөөр ундаалжа Улз голоор нютаглаhан зон олон Халуун зүрхнэй гүндэ Ага гол, Алхана уул оршhон омогшило Хотол олон Буриад Монгол зоной тоонто нютаг Хори Түмэдэй ашида мөнхэйн hайхан орон Ага, Хори нютагай алдар суута хөвүүд төрөн гараhан алтан нютаг Алдар суута Сэвээн Жамсранай hургаал үгэ бадарhан баян орон Аугаа мэргэд Итгэлтэ хамбо Дашдоржой мөнх нойрсhон эх нютаг Ава, ижий мөнх тэнгэрт залбиржа бурханай шажин дэлгэрhэн орон Хотол олон Буриад Монгол зоной тоонто нютаг Хори Түмэдэй ашида мөнхэйн hайхан орон Ар Монголой нютагт алдар нэрээ мандуулhан хөвүүдэй голомт Аугаа суут эрдэмтэн Еншөөбүү Бямбайн Ринчин баавайн нютаг Ардчилалай давалгаанд ард түмэн hэржэ эрх шөлөөг hанагалзаhан Аймшиггүй зоригт эх ороншидой тэмцлэйн уухай хадаhан эх нютаг Хотол олон Буриад Монгол зоной тоонто нютаг Хори Түмэдэй ашида мөнхэйн hайхан орон Хожмой нэгэн hайн өдөр эрх шөлөөнэй hалхи hэвэлзэhэн орон Хори Түмэдэй нютагта буриад зоной дуу хоолой эгшиг нэмжэ Холын хамаатан нар эргэн уулзалдах хөгшидэй голомт нютаг Хойшой ирээдүйдэ Буриад Монголшууд энхжин жаргах орон Хотол олон Буриад Монгол зоной тоонто нютаг Хори Түмэдэй ашида мөнхэйн hайхан орон Зохиоhон: Дөш /Бодонгууд/

БУРЯАД МОНГОЛНУУДАЙ УГ ГАРБАЛ ТУХАЙ ДОМОГУУД

2007 оны 09-р сарын 01 Нийтэлсэн Horidoimergen
Энэ домогууд соо буряад зоной уг гарбал хаанаhаа бий болооб, хаанаhаа хайшан гэжэ уг дамжуулжа ябаhан тухай хэлэгдэнэ. Эдээн соо эхирэд ба булагад зоной, хори, хонгоодор болон бэшэшье буряад яhанай бий болоhон тухай домоглол болоно. Буряад угуудай бий болоhон тухай ехэ олон домогууд соо эхирэдууд - Эхирэдhээ, булагадууд - Булагадhаа, хори буряадууд -Хоридойhоо уг залган хэдэн уе хурэтэр наашань асардаг. Буряадууд анхан сагта бэшэг мэдэхэгуи байхадаа уг гарбалнуудаа тооложо hургадаг байгаа. Тиигэжэ уе уенуудые таhалангуй ниилуулэн холбодог буhэ шэнги энэ еhо гурим мунеешье хурэтэрее уургэеэ дуургэhэн зандаа байhаар. Буряад арад зон дурбэн ехэ угуудhаа буридэhэн гэжэ мэдэнэбди. Тодорхойлходо, эхирэд, булагад, хори, хонгоодор болоод, гурбан зуугаад гаран жэлэй саана "сайн хаани hамархада, буршагтын буhалхада" наашаа гаража ерэhэн сартуулнууд, сонгоолнууд гэгшэд болоно. Эдэ угууднай хоорондо яhан гэхэ гу, али хухуурнууд (подроды) болон таhардаг. Жишээ нь, хориин буряадууд 78 хухуур боложо таhардаг. Хори Буряадууд арбан нэгэ эсэгзhээ буридэдэг. Угууд эгээ туруун нэрэ абаhан эсэгэнэрээ дурдана (эхирэд, булагад, хоридой гэхэ мэтэ). Тийгээд угай эсэгэнэр хаанаhаа бий болооб гэхэдэ, домог ульгэрнууд, эдэнhээ таhарhан эсэгэ тухайгаа зохеоhон домогуудые дурдадаг. Урданай зон байгаалитай бэеэ тэнсэжэ, байгаалиие амитхан, элдэб янзын ан арьяат