HORIDOIMERGEN

1921 onii 3n sariin 18.

2008 оны 04-р сарын 27 Нийтэлсэн Horidoimergen

1921 onii tsagaan sariin umnu Niislel hureeg ezelj baisan har hyatadiin 15000 tsereg Baron ungernees zugtaad Hiagt hotod bugeed baihad ni Mongol tuurgatnii 10000 orchim huntei negdsen armi but tsohij budaa bolgoson tuuhtei. Tuhain uyed Halh mongoloos tudiilun ih tsereg daichlagdan oroltsoj chadaagui baidag. zevseg heregsel surguulilt ahui baidlaas shaltgaalaad 500 orchim daichid tsuglarsan too bii. Ovormongoliin harchin horchin uuld tsahar tserguudees iheehen hemjeenii tsereg tsuglarsan buguud tednii ihenh ni Bogd haant Mongol ulsiin uyed 1913 onii Ovormongoliig hyatduudaas chuluuluh daind oroltsoj yavsan turshlagatai daichin tserguud yum. Ted haytdiig tsagaan herem davtal ni huusun baatarlig zorigtoi mongolchuud. Mun Barga-Buriad tserguud tsuungui baisan yum. Mun yalgaagui tednii ihenh ni tsergiin surguulilt saitai baisan. Oros-yoponii dain bolon delhiin 1-r daind ih olon buriaduud tulaldsan baidag. Agiin buriadaas 5000 tsereg 2 3n lamtaigaar delhiin negdugeer daind orj baisan ni  tom beltgel surguulilt bolson. Baigal nuuriin buriad mongolchuudaas mun ternees ch ih  tsereg daichlagdan oroltsoj yavsan ni hojmiin ene tuuhen 3n sariin 18nd har hyatduudtai tulaldhad hereg bolno gedgiig yostoi tengert bui uvug deedes mini l medne. Mongolchuud yamar negen hund hetsuu bolon sain saihan tsagt duu zohiodog ulamjlaltai. Ternii neg jishgeer tuhain uyed Barga-Buriad tsergiin horoo iim duu zohioj duulsan baidag.

sar shiniin odor

samuun khyatadiig darsan

narmai mongoliin tsergee

Sergelen olnoo daguulsan

Tseveen turuun surtei ee

Tsetsen buugaan morloson

Buryad mongolchuud surtei ee

Khamag tsergeen bishruulsen

Khan baatar surte eei

Khar khyatadiig khooson

Khailaar barguud khuchtei ee

Tsagiin sainiig avchirsan

Tsagaan sariin odor oo

Tsaad khyatadiig khooson

Barga buryadiin tsergee.

Zurag deer Hiagtiig chuluulsun mongol tuurgatnii negdsen huchinii neg heseg Harchin tserguudiin tsuvaa haragdaj baina. 1921 onii 3n  sariin 18. (Hiagt hot unuudur Buriad-Mongoliin avtonomit ulsad baigaa buguud mongol tserguud negden mongol nutgaa chuluulsuniig gerchildeg yum. Tuuhiin nomon deer oros tserguud mongol deel umsuj tulaldsan gej baidag buguud ene ni hudal zohioson tuuh yumaa. Tsag ni tulval mongolchuud bid evlelden negdej mash huchtei bolj hend ch diildeshgui boldogiin negen jishee ene yum shuu gedgiig ergelzelgui uhaaragtun. Mongolchuudiig uurtuu itgelgui doojoogui hyalbarchlah zalhuu sanaachlagagui bailgah gej uvug deedsiin mini unen tuuhiig  guivuulan tarhi ugaadgiin neg jishee ni eneldee. )

 

Гадаад оюутны байр

2008 оны 04-р сарын 22 Нийтэлсэн Horidoimergen

Б.Түмэн-Өлзий

Гадаад оюутны байр

“Гадаад хүн” биш атал гадаад оюутны байранд суухад дотор нэг л биш. Үнэн биш, эндүүрэл байна гэж бодогдох агшин ч бий. Гарч ороход биенээсээ салгаж болдоггүй таван одот тамга тэмдэгтэй цусан улаан паспорт л “энэ үнэн шүү” гэж халааснаас өгүүлээд байдгийг яая. Арваад алхамын цаана сургуулийн дотуур байр бий. Даанч байрлая гэхэд паспорт үл зөвшөөрөхөөс гадна хэл аялгуу, зан заншил, бодол сэтгэл гээд өөрөөс минь шалтгаалах нийлж уусахгүй зүйл зөндөө байгаа. Эцэсийн эцэст гадаад оюутны байр л мань шиг хүмүүст зохицоно гэдгийг нэг их удалгүй мэдэрч байсан юм. Эртний домгийн баатар Чингисийн агуу монгол хожмын домгийн баатар их гүрнүүдэд талх хэрчигдэх мэт хэд ангилагдсанаас хойш он жилийн удаан удаанд хүн ард нь өөр өөр өнгө аястай болцгоож байгаа нь энэ. Эрт үед герег ромчууд л ингэж салж сарнин бие биеэ даасан, туг тугаа мандуулсан улс засаг болж байсан болов уу.
Хонхэрээдийн Энхбат гэдэг нэгэн буурал, монголын уугал ба өнөөгийн газрын зураг гээд өөхөнд баглагдсан бөөрийн дүрсийг зурагтаар харуулж байсан юм. Бөөр нь одоогийн Монгол улс, хятад орост эзлэгдсэн монголчууд нь бөөрөө багласан өөх гэсэн үг. Бөөрийг шарж идэхэд, өөх нь урьдаар түлэгдэж тос болон гоожиж, урьдаар ходоодонд орж очно. Энэ ёсон тэр зургийг үүх түүхийг өгүүлээд байна уу даа гэлтэй. Дөрвөн давхартай гадаад оюутны байрийг арагшаа нь хэвтүүлбэл Хонхэрээдийн Энхбатынхаас арай өөр нэг газрын зураг болно. Хоёр гуравдугаар давхарт нь Их монголын тасархай бутархай өвөр монгол, буриад, халимаг, тува нар. Нэг, дөрөвт нь монголтой огт холбоогүй ч холбогдохыг оролдсоор ирсэн хятад, орос, япончууд. Үхэрийн бөөр шиг наалдсан Их монголын тасархай бутархайнууд амьдралын дунд арай өөр өөр. Таван тарианы үр олон жил идсэнээрээ өвөрлөгчидийн төвгөр улаан гэр хацар, бөмбөгөр өөхлөг мөчнүүд нь алга болж шувтгар цагаан царайтай, хавчгар нарийхан мөртэй болжээ. Гэвч тэд монгол хэлээрээ ярина, монгол хэлээрээ хэлд орсон, монгол хэлээрээ цэцэрлэгээс их сургууль хүртэл боловсрол хүртсэн. Тэд эзэн Чингисээрээ бахархана. Тэд тэрбум хятадуудын дунд уусахгүй гэж, хэл соёлоо хадгалана гэж хөлс урсган ажиллаж цус урсган тэмцсээр иржээ. Тэд өөрийн үсэг бичиг, өөрийн аж ахуй, өөрийн гэсэн өргөн уудам нутаг дэвсгэртэй болохоор хятадын савраас салж өөрөө толгой мэдэж эзэн суусан улс гүрэн аль нэгэн өдөр байгуулж чадна гэдэг итгэл мөрөөдлөө ерөөс алдаагүй, туурга тусгаар улс болох зүүдийг олон жил үе залган зүүдэлсээр, зүүд нь хааяа зэргэлээ мэт сүүмэлзээд авдаг ч удаа бий. Тийм л болохоор тэд буриадууд шиг олон тоогоор Ар халх руу дүрвэн орж ирсэнгүй. Гадаад оюутны байранд ам бүлийн тоогоор буриад оюутад хамгийн олон. Буриадууд монголчуудтай адилхан маханд дуртай оросуудтай нэг бүлд амьдрах болсоноор идээнд нь хувиралт гарсангүй. Идээнд нь хувиралт гараагүй болохоор махбод нь хувиралтгүй. Буриадууд монголоор ярьж чадахгүй (хэлээ мартсан нь монголд сурахаар ирдэг байж болно), буриад нутгийн аялгуугаараа ч ярьж чадахгүй. “-Миний аав ярьж чадна”, “-Миний өвөө ярьж чадна” гэж хариулах нь Хөххотод төрж өссөн өвөрлөгч хүүхдүүдийг санаанд оруулна. Арга ч үгүй, өвөрлөгчидийг манжид эзлэгдэхээс өмнө буриадууд оросын харьяанд орчихсон юм чинь. Зүүн талаас мандсан жүрчидүүд Лигдэн хутагтыг хөөн шахамдуулж хаа холын Шар талд туун зайлуулаад удаагүй үед хойд зүгийн орос дээрэмчид Шивэрийн зүг түрэн ураа байсан түрэг монгол (буриад гэдэг нь тэдний доторхи нэгэн аймгийн нэр юм) малчидыг галт зэвсэгээр үлдэн тууж байлаа. Энэ бол бидний үнэн түүх, өнгөрөн удаагүй зүйлс. Буриадууд цус холих юм бол нүд хамраараа мэдэгдэх болохоор өвөрлөгчидийн адил цэвэр цустай байтлаа эрлийз буюу хужаа гэж халхчуудад хараагдах зовлонгүй. Ингээд бодоход өвөрлөгчид бид хар хятадтай биш, бор малайз буюу шар уйгуруудтай хиллэж байсан бол Улаанбаатарт үүдээ гарвал хилс хараалд өртөхгүй нь ээ.
Тува нар буриадтай адилхан орос хэлээр гэгээрдэг, оросоор ус цас шиг ярьж чадавч өөр хоорондоо зөвхөн тува аялгуугаараа ярина, орос хольцгүй цэвэр ярина. Энэ талаар хятад үг хольж хэрэглэдэг өвөрлөгчидөд дууриал болж чадна. 1944 оноос Зөвлөлтийн газрын зурагт зурагдах болсон тувагийн залуучууд өөрийгөө монгол гэж үзэхгүй, хэлэнд нь “ном, ширээ, цэцэг” гээд зөндөө монгол үг байдаг ч угсаа язгуурын талаар монголтой ямар ч холбоогүй гэж үздэг юм байна.
- Тагна тува, тагнын урианхай гэдэг чинь монгол! Та нар суудаг гэр, үндэсний хувцасаа хараач гэвэл тува найз маань:
- Бид түрэг угсаа, танай монголтой ямар ч холбоогүй гэнэ.
- Хэн тэгж хэлж өгсөн бэ?
- Сурах бичигт.
Их гүрнүүд бага үндэстнийг баллах анхны алхамд түүхийг нь мартуулна. Мартуулахын анхны алхам нь гажуудуулан бичиж өгнө. Нэг үе нь дургүйцнэ, дараахь үе нь сэжиглэнэ, гуравдугаар үе нь хүлээн авна. Тува найзаа их оросоос салгаж “монгол болгох” гэж ном тавьсаар байж хэт яарсаны уршигаар монгол болгохыг нь бүү хэл, найз ч үгүй болов.
Хятадууд 1911 онд байгуулсан Дундад Иргэн улсаа таван үндэстэнтэй гэж байснаа манжийн салган бутаргаж засах аргыг төгөлдөржүүлж 1947 оноос хойш нэмэн нэмсээр 56 үндэстэн болгожээ. Зөвхөн түвдээс найман үндэстэн салгажээ. Монголын дагуур ястаныг ч үндэстэн болгожээ. Хамаг монголын хойт биеэр нутагладаг байсан дагуур монголчууд нь буриад, харчинтай адил бүх монголын доторхи хамгийн эрт соёлжсон аймаг билээ. Монгол улсын ардын хувьсгал, соёл боловсролын үйлст их олон буриад сэхээтэн гарамгайлан зүтгэж байсантай адил өвөр монголын орчин үеийн үндэстний хувьсгал, соёл боловсролын үйлст дагуурчууд тэргүүлэх үйлдэд гаргасаар иржээ. 1925 онд Өвөр монголын ардын намыг үүсгэн байгуулсан гол хүн нь Мэрсээ гэдэг дагуур нөхөр, хорьдугаар зууны эхэнд английн Кембриж их сургуулиас төгссөн сэхээтэн аж. Өнөөдөр бидний гэр гэртээ тахиж бий “Монголын нууц товчоон”-ыг хамгийн түрүүнд хятадын харанхуй мүзейгээс гаргаж монгол бичигт буулгасан Цэнд гүн ч дагуур хүн. Цэнд гүнгийнхэн гурван үеэрээ Нууц товчоо судалсанаараа хорвоод алдартай. Гүнгийн ач нь Дэжид гэж авгай насаараа монгол сэтгүүл хийсэн хүн, намайг ажилд орох жил тэтгэвэртээ гарсангүй бол би тэр хүний дор сэтгүүлчийн алба хаших байлаа. Дэжид гуайн охин Имин гэгч Хөххотод төрж өссөн охин бий. Бид үеийн болохоор бүжигт хамт явдаг байсан. Нэг удаа найрлаж байгаад: - Дагуур, монгол гэдэг чинь угтаа нэг л үндэстэн шүү гэсэнд Иминий царай нь хөхөрч: - Чи битгий бидний үндэстнийг доромжил! Та нар ч гэсэн өөрөө хятадын доромжлолыг амсч байгаа биз дээ гэв. Би амаа алгадуулсан шиг болж юу ч ярьж чадсангүй. Энэ үед тайлбарлалт хийвэл санаснаасаа эсрэг үр дүнд хүрнэ гэдгийг би мэдэж байлаа. Насаараа монгол соёлын төлөө зүтгэсэн Дэжид, Түвшин (дагуур ястан, алдарт бүжигчин. “Арван тавны сар” дууны аяыг зохиогч Түнбү гуайн дүү) авгай нөхөр хоёроос өөр нэгэн үндэстний иргэн мэндэлсэн аж. Хятадын бага үндэстний түүхийг мартуулж улмаар уусгах бодлого туйлын үр шимтэй байгаа гэдэг энд тод харагдлаа. Сүүлийн хоёр жил хятадууд бүр давшуурч, дагуурчуудын дээдэсийг тодолж өглөө: Дагуур бол монголтой огт холбоогүй, киданы хойчис гэдгийг ДНК –аар тогтоосон гэж хятадын “Ардын өдрийн сонин”, Төв телевиз дээрээ зарлалаа. Гадаад оюутны байранд суух нь их монголын тасархай бутархайнуудын одоогийн байдлыг ойлгох өөр хаана ч олдохгүй ховор завшаан гэж би бодож байлаа. Гэвч өөр өөр хэлтэй болсон нь бага саад, өөр өөр соёлтой болсон нь бага бус саад. Гадаад оюутны байран дахь монгол хэл гэдэг маань Нэгдсэн үндэстний байгууллагын саарал байшин дахь англи хэл гээд бодчих. Бараг л хүн болгон нэгэн аялгуутай. Өөр өөрийн харьяалагдах улс орон, толгой дээр нь ноёлсон их үндэстнийг харааж зүхэх нь бий гэхэд бахархах нэгэн ч дутахгүй. Жишээ нь хятадын талыг баримтлагч өвөрлөгч хүн хятадын эдийн засгийн хөгжилт гээд ярих дуртай байхад оросын талыг баримтлагч буриад нь оросын уудам нутаг ганган байгаль, орос хүний шууд шулуун зан чанар гээд ярихаар мэтгэнэ. Өдөр адил бус мэргэжил хөөж, адил бус багшид шавилж, адил бус хүнсээр хооллодог улс шөнө болоход адил болж ирнэ. Тэр нь архи найр. Монголчууд үдийн нар шиг тулайж байхдаа оросын арван таван ванг банзан доор дарж суугаад архидан найрлаж байсаныг мэдэх хүн энд олонгүй, монголчууд мандаж байх үедээ архи дарсыг ингэж дур таваар эдлэдэггүй буюу цээр хориотой байсан, хятадуудад хар тамхи татахыг англичууд сургасаны адил монголчуудыг мориндоо мордох дургүй ширээнээс салах дургүй болтол найрлахыг манжууд хөтөлсөн гэдгийг мэдэх хүн энд өдрийн од. Уугаад л ирсэн, болоод л байсан гэж бодох нь олон. Өвөг дээдэс нь ууж найрлаж байгаад дэлхийг эзэлсэн мэт сэтгэдэг нь одоо үеийн монголчуудын нийтлэг сэтгэл. Оросоос ирсэн, хятадаас ирсэн, хүрээнд төрсөн гээд уухаас өмнө царай зүсээсээ алхах гишгэх нь хүртэл өөр өөр боловч, хэт уучихаад ирэхээр нэг л аавын хүүхдүүд шиг адил болно: уух дуртай, уувал зогсохоо мэдэхгүй. Шалж шахаж нэгнийгээ уулгана, шарттал ууцгаана. Үүр цайтал найрлана, өрөө найгатал бүжиглэнэ. Хэмжээ нь хэтрээд ирэхээр хэдэр догшин үг чулуудна, хэн нь илүү монгол сэтгэлтэйгээ адилтгана, аман байлдаан узаархаар атган байлдаан эхлэнэ, ам хэлээ олохгүйгээс хойш шил оруулан өндөрлөнө. Маргааш нь юу ч болоогүй шиг зүг зүгт явж хичээл номдоо сууж хэв хэвээ сахина, зүүд зүүдээ манана. Гаднаас нь харахад гадаад оюутны байр, дотроос нь шинжихэд дотуур байр. Галбад ийм нэг соньхон байшин бий. Хаяг: Зүүн хүрээ, Гайлийн ерөнхий газарын зөв тал, зуун айлаас зуун метр урагшаа.

2007-5-15

”Даяар Монгол” хөдөлгөөний тэргvvн Б.БОЛДСАЙХАН

2008 оны 04-р сарын 16 Нийтэлсэн Horidoimergen
ЗYРХНИЙ ИХ ХYЧЭЭ НЭГТГЭХ БОЛОМЖТОЙ

(Бидэнд "Эзэн минь тэнгэр харуулж байна" гээд үхдэг хонь шигээ

Яасан. Манай сонинд гарсан өөрийн чинь нийтлэлд өгсөн гарчигт эмзэглээд байна уу?

-Эмзэглэх ч юу байхав дээ. Төмөр-Очир гуайн нэр дурдагдсан болохоор хүмүүс УИХ-ын дарга нь өөрөө уг хуулиа тэр хэвээр нь батлах сонирхолтой гээд ойлгочихож мэдэх юм. Ингэж ойлговол бодит байдалд нийцэхгvй.

-Танай хөдөлгөөн үүсэх болсон шалтгаан юу вэ?

-АНУ-ын Стратеги Судлалын Хүрээлэнгээс 2000 онд гаргасан "Соёл Иргэншлийн Мөргөлдөөн" хэмээх суурь судалгааны бүтээлд "Монгол Улс 2010 он гэхэд хятадынх болсон байна. Тэгэхэд Монголд Хятадын эсрэг бослого гарна" гэж сануулжээ. Мөн Хятад улсын Амрыг Хамгаалах Хороо, ХКНын удаа дараагийн нууц захидлууд, Дэн Сяо Пиний сүүлчийн гэрээслэл, "Гадаад Монголын Тусгаар Тогтнолын нууц" зэрэг номд дээрх мэт зөгнөлийг яаж биелүүлэх арга замыг зааж, сүүлчийн 10 жилд монгол улсад хэрэгжүүлж эхэлжээ. Энэ зам нь дараахь үндсэн хэсгүүдээс бүрэлдэх гэнэ. Эдийн засгийг нь атгаж, хятадаас бүрэн хараат түүхий эдийн хавсарга болгох, улс төрийг нь эдийн засаг, мөнгөөр дамжуулан нөлөөлж жолоодох, үндэсний соёл, өөртөө итгэх үзлийг нь үгүйсгэх, хятадад уусах нь зайлшгүй хэмээх үзэл түгээх, олон мянган жил байгаль, нийгмийн шалгарлыг давж гарсан нүүдлийн соёл иргэншил, монгол ахуй, мал аж ахуйг нь устгах бодлого гаргуулж хэрэгжүүлэх, газар нутгийг нь өмчлүүлэх, хувьчлуулах хууль гаргуулж, өөрийнх нь хуулиар газрыг нь эзэмших, монгол цусыг нь булингартуулах олон эрэгтэй цагаачид оруулах, төр-эдийн засаг, хүчний байгууллагад нь бүх хүрээ, төвшинд хятад угсааны хүмүүст эрх мэдэл олгох, залгамжлуулах гэх мэт. Энэ төлөвлөгөө нь одоо хэдэн хувьтай яваа, 2010 оноос өмнө, хойно хэзээ зуун хувь биелэхийг бид мэдэхгүй. Харин тэд л тооцоолж суугаа болов уу даа. Монгол хүн, Монгол Улс ингээд өрийг нь зурж, голыг нь тасалж байхад "Эзэн минь тэнгэр харуулж байна" гэж бодсоор дуугүй дуусдаг хонь шигээ чимээгүй уусч, устах замдаа орох юм гэж үү. Бидэнд тэдэнд тэгж бууж өгөх түүх, ёс суртахууны эрх байхгvй.

-Одоо Монгол ядуу буурай, Хятад улс хүчирхэг байхад бид хятадад дарлуулахгүй, дарамтлуулахгүй явах арга бий юу гэх мэтээр асуух хүн мэр сэр гарах байх...

-Америкийн индианчууд, Ацтек, Инк, Майягийн өндөр соёл иргэншил, газрын дундад тэнгисийн эргэн тойрон, Европт анхдагч соёлт түгээсэн шумерүүд (сүмэр, сүмбэр), Хүннү, Нирун-Авар, Түрэг, Их Монгол Улсын агуу их соёл иргэншил, төрт ёсны өлгий нутаг, төрүүлж бий болгосон гайхамшигт их-эх ард түмний хувьд бид өөрсдийнхөө байтугай дэлхийн түүхийн өмнө алдах эрхгүй. МЭЄ II зуун, 555 он, 1911-1938 он гээд л бусад өөр үндэстэн бол мөхвөл мөхөж болох хамгийн хүнд үед гайхамшигт Монгол угсаатан сөгдөж унах нь битгий хэл харин ч дотоод их эрчим, хүчирхэг мөн чанараа ил гарган, үнснээсээ дахин амилах галт шувуу мэт улам хүчирхэгжиж босч байсан. XXI зууныг монголын зуун болно гэдэгт бид бат итгэж байна. Дэлхий дахин ч энэ зуунд дахин нэгдэж, хүчирхэгжин хэнд ч, аль ч улс гүрэнд дарлуулж, дарамтлуулах аргагүйгээр сэргэн мандлынхаа замд орсон Монгол Улсын, Монгол угсаатны бас нэгэн гэрэлт үеийг харах болно.

-Танай хөдөлгөөний зорилго?

-Бид үндэстний ухамсраа сэргээх, Монгол Улсын соёл, эдийн засаг, улс төрд учирч байгаа бодит аюулыг ард түмэнд ойлгуулах, үүнээс гарах зам, Монгол Улсаа яаж бусад гүрний хавчлага, дарамтгүйгээр улс шиг улс болгох вэ гэдгийг хамтран эрэх зорилготой.

-Монгол Улсыг тэгж хөгжүүлэх бололцоо бий гэж та бүхэн үзэж байна уу. Ялангуяа эдийн засгийн Ялангуяа эдийн засгийн хувьд...?

-Бид Монголын асуудал бол эдийн засгийн асуудал биш, юуны өмнө улс төр, эдийн засаг, соёлын сэргэн мандлын, нэгдлийн цогц асуудал гэж үзэж байгаа. Одоо манай улсын ЇНБ-нэг тэрбум доллар хүрэхгүй байгаа. Бид зөвхөн эдийн засгийн хувьд гайхамшигтай хөгжиж, ЇНБ 20 хувь өсөлттэй болсон ч гэсэн ойрын 50-100 жилд үргэлж л ядуу буурай, жижиг орон байж, хоёр хөрш болон бусад их гүрний шахалт дарамтад явна гэсэн үг. Ингээд хөгжсөн жижиг улс дэлхийн түүхэнд бараг байхгүй. Харин улс төрийн хөрөнгө оруулалт хийх нөхцөл, боломж, эрсдэлийг сайн тооцож, тийм бололцоог бий болговол, нөгөө талаар нийт Монгол угсаатнаа соёл, эдийн засаг, улс төрийн хувьд нэгтгэснээр тоо чанарын, оюун сэтгэхүйн, хүсэл зоригийн хүчирхэг үсрэлт хийж чадвал л бид энэ байдлаасаа гарч бусад улстай эрх тэгш харилцах хэмжээнд хүрэх болно. Израйль, Япон, Солонгос, Пакистан, Тайвань, Баруун Европ тэр чигээрээ тийм л улс төрийн хөрөнгө оруулалтад боссон. Монгол Улс ч ХХ зууны II хагаст бас л тийм төсвийн 70 хувьтай тэнцэж байсан улс төрийн хөрөнгө оруулалтад өдий зэрэгтэй болсон шүү дээ.

-Одоо Монголд улс төрийн хөрөнгө оруулалт хийх нөхцөл бололцоо бий болгож болно гэж та үзэж байна уу?

-Болохгvй юм гэж хорвоод үгүй. Харин эрсдэлийг нь маш сайн тооцож, тунг нь тааруулж, цаг хугацааг нь олох хэрэгтэй. Ер нь яагаад Монгол үндэстэн өөрийн эрх ашгаа илэрхийлж, түүний төлөө тэмцэж, олохдоо олж, алдахдаа алдаж болохгүй гэж. Монголоос бусад тусгаар тогтносон үндэстэнүүд бүгд л нэгдлээ шүү дээ. Вьетнам, Герман, удахгүй хоёр Солонгос. Улс үндэстэн ч бай, хувь хүн ч бай өөртөө итгэлгүй өөрийнхөө төлөө зогсож тэмцэж чадахгүй л бол амьдрал өршөөхгүй, аль болох л дарлаж, хавчиж, бүр идэж устгаж, уусгахыг бодно.

-Нэгдсэн Монгол улс гэж яривал Нармай Монгол үзэл гэхэд л үстэй толгой нь өрвийдөг хоёр хөрш маань хэрхэн хүлээн авах бол?

-Мэдээж Монгол Улс хүчирхэг, хөгжилтэй улс болог гэж хоёр хөрш маань хүсэхгүй. Хүсч байгаагүй. Гэвч энэ үзлийн төлөө хэдэн зуун мянган халх, буриад, халимаг, өвөрлөгч ахан дүүс маань алуулж, тамлуулж байж энэ Монгол Улсын тусгаар тогтнолыг бий болгосон гэдгийг бид хэзээ ч мартаж болохгүй. Бид алдсан бүх нутаг, хүн амаа олж чаддаггүй юм аа гэхэд улс төрийн том зөвшилцөлд орж, нилээд хэсгийг нь олж авч, улс төрийн хөрөнгө оруулалт хийх нөхцөлийг бий болгож, Нэгдсэн Монгол Улс байгуулах их үйлсэд халимаг, халх, ойрд, өвөрлөгч, буриад, дээд монголчууд магадгүй бүр хазар монголчууд, моголууд оюун санаа, сэтгэл зүрхний их хүчээ нэгтгэх бололцоог бий болгох боломжтой.

-Бид чинь өөр улсад алдсан газар нутаг байтугай одоо амьдарч буй газар шороогоо газрын шинэ хуулийн төслөөр бол гадаадын компаниудад алдах гээд байгаа юм биш vv?

-Тийм ээ. Эдийн засгийг нь атгачихсан, улс төрд нь хүчтэй нөлөөтэй байгаа, оюун тархийг нь угааж эхэлсэн, одоо газрыг нь аваад, малаас нь салгачихвал энэ монголчууд хаачих вэ дээ гэсэн бодолтой тодорхой хүчний явуулгаар энэ хуулийн төсөл хийгдсэн гэж бид үзэж байгаа. Тэр хүчний өмнө үйлчлэх утсан хүүхэлдэйнүүд ч бий. Тухайлбал Байгаль Орчны сайд У.Барсболд гэх мэт харваас харь угсааны хүмүүсийн санаархал их байгаа. Гэхдээ монголын төр тийм тэнэг алдаа хийхгүй байх. УИХ энэ төслийг хэвээр нь батлахгүй байх гэж найдаж байна. Бид ч чадах бүхнээ хийж байгаа.

-Газрын тухай хуулийн төслийн талаар та бүхний тарааж буй ухуулах хуудас, цуглааныг үзсэн. Хэр үр дүнтэй байгаа юм бол доо?

-Энэ хууль бол Їндсэн хуулийн дараа орох ач холбогдолтой хууль. УИХ-ын эрхэм гишүүд маань арай ч зөвхөн хувийн эрх ашиг, өөрөө авч болох жаахан газрын төлөө Монгол үндэстний хувь заяаг гаргуунд нь гаргаж эх орондоо гишгэх газаргүй цөөнх болгож болох хууль гаргахгүй биз. Монгол хүн байна даа. Эртний их угсаат үндэстэн, төрийн залгамж байна даа. Ард түмэн маань цагаан сар, Март, хонхны баяр гээд түр сатаарч байгаа ч гэсэн бидний уриалгыг одооноос маш сайн хүлээж авч байгаа шүү. Монголчууд газрынхаа төлөө хатуу зогсоно гэдэгт би итгэлтэй байна.

-Танай хөдөлгөөний гадаад харилцаа ямаршуу байна вэ?

-Орчин үед аз болоход интернэт гарч ирсэн учир онцын зардал хүч оролгүйгээр гадаад харилцаа холбоогоо тогтоож байгаа. "Цахим өртөө", "Цахим улаач" вэб сайтуудад өөрийн нилээд материалаа оруулсан. Америк, Европ болон бусад оронд суралцаж, ажилладаг Монголын иргэдтэй байнга холбоотой байгаа. Мөн Монгол угсаат өвөрлөгч, буриад, халимагуудтай интернэтээр харьцаж байгаа.

-Бусад монгол үндэстнүүдээ нэгтгэнэ гээд ил тод яриад байх нь амжилт ялалт авчрах болов уу?

-Нууж хаах юм байхгүй л дээ. Бид өнөөдөр Цагаан хэрэм давж Бээжинг эзэлнэ, Уралыг давж Москваг шатаана гэсэн юм яриагүй. Монгол газар шороон дээрээ Монгол үндэстнээ нэгтгэх, тусгаар тогтнолоо хадгалах тухай л ярьж байгаа. Бидний энэ үйл хэргийг Орос орон ч гэсэн өөрийн улсын аюулгүй байдалд ашигтайгаар дэмжих хэрэгтэй ш дээ. Дорнод Сибириэр түрэн орж ирж буй хятадын цөмрөлийг тэд яаж ч чадахгүй. Нэрт эрдэмтэн Гумилиев "Монголчуудын дэлхийн өмнө байгуулсан түүхэн гавьяа бол хятадуудыг цагаан хэрэм дотор нь олон зуун жилээр тогтоон барьсан явдал юм" гэж дүгнэсэн байдаг. Бид одоо ч хятадуудыг хазаарлан барьж чадна. Бидний энэ үзэл Япон, Америкчуудын үзэл бодолд нийцэх байх. Америкчууд хятадыг одоо байгаа хүрээнд нь барих зорилгоо нуухгүй байгаа. Ийм учраас улс төрийн хөрөнгө оруулалт хийх том гүрнүүд хангалттай олдох боломжтой.

-Монголыг дэлхийн хэмжээнд аваад явчих үндэсний лидерийн талаар таны бодол?

-Одоо төр засгийн толгойлж байгаа лидерүүд маань улс төр, хувийн ашиг сонирхлын жижиг жаазанд өөрсдийгөө хийчихсэн. Їндэсний сэргэн мандлын үзэл санааг туг болгон барьж, араасаа олныг уриалан дагуулж чадах үндэсний лидер зайлшгүй хэрэгтэй. Тийм лидер төрсөн байгаа. Цаг нь болсон. Би Н.Энхбаярыг хамгийн түрүүнд нэрлэж чадах байна. Ерөнхий сайд өөрийгөө зөвхөн намынхаа лидер, намынхаа бүлгийн лидер гэж бүү бодоосой. Монгол угсаатны лидер гэдгээ бодож, мэдэрч, тэр төвшинд сэтгэж ажиллаасай гэж хүсэх байна. Цаашдаа ч өөр, өөр лидерүүд түрэн гарч ирэх биз.

-Та сая Дэлхийн банкны Ерөнхийлөгчийн эмчээр ажилласан. Бие нь их муу байгаад гайгүй болоод явсан гэсэн. Яасан юм бол. Газрын тухайд ярилцав уу?

-Эмчийн тангараг гэж нэг юм байна. Тэгэхээр өвчний нууц задруулж болохгүй л дээ. Тэгээд ч би эмчийн үүргээ л гүйцэтгэж явсан тул өөр бусад зүйл ярилцсангүй. Сайхан зантай эмгэн, өвгөн хоёр байна лээ. Монголын тухай их сайхан сэтгэгдэлтэй буцах шиг болсон.

-Та өөрийгөө товч танилцуулахгүй юу?

-Б.Болдсайхан(bundan@magicnet.mn). 1963 онд төрсөн. III эмнэлгийн зүрхний мэс засалч эмч. Анагаах ухааны доктор, Америкийн Цээжний эмч нарын нийгэмлэгийн гишүүн, Америкийн Шинжлэх Ухааны Академийн жинхэнэ гишүүн.

Хөөрөлдсөн: Ж.ГYНТЭВСYРЭН (Увс.Улаангом сум).

2002, №35.36 (341-342) "81-р Суваг" сониноос

Hazara-Mongol duun

2008 оны 04-р сарын 08 Нийтэлсэн Horidoimergen

Tagna-Tuvagiin Urianhai hayzgaariin mongolchuudiin duu.

2008 оны 04-р сарын 08 Нийтэлсэн Horidoimergen
Chu de Chirgilchin Huun huun tu Uzlyau

©2009 HORIDOIMERGEN | Template Blue by TNB