HORIDOIMERGEN

Aktyubiin holiin usan (Halimag Mongol duun)

2008 оны 08-р сарын 27 Нийтэлсэн Horidoimergen

<object width="425" height="344"><param name="movie" value="http://www.youtube.com/v/N2Yb1w4cObI&hl=en&fs=1"></param><param name="allowFullScreen" value="true"></param><embed src="http://www.youtube.com/v/N2Yb1w4cObI&hl=en&fs=1" type="application/x-shockwave-flash" allowfullscreen="true" width="425" height="344"></embed></object>

Duunai uzegiiye beshehede iime bolojo bnav. Oirat nyutgai hunuudte handahada ende alduugaar beshee haa zadahatni husnebdi. Halamag ayalgan hain medheguileeb.  

 

Aktyubiine holiin usanya usanya
Aktahen tseeden zohomjeta
zohomjeta
Aktahen tseeden zohomjeta
zohomjeta
Amarginig chamlahan heemni
Amryaad suusa gilev gilev
Amryaad suusa gilev gilev
Ijelin under modondni modondni
Itelg shuvudni tsuglerdg bilel
Irhinchin sanan beehnya beehnya
Ijelin usani chalichag
chalichag
Ijelin usani chalichag
chalichag
Aktyubiine holiin usanya usanya

Aktahen tseeden zohomjta zohomjeta 

Aktahen tseeden zohomjeta zohomjeta



Гишгэх газаргүй Өвөр Монголчууд

2008 оны 08-р сарын 26 Нийтэлсэн Horidoimergen
Гишгэх газаргүй Өвөр Монголчууд

Өвөр Монголын Ардын Намаас Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүний Эрхийн Зөвлөлийн дэргэдэх (UN Humen Rights Council)
Universal Periodic Review (UPR)-д илтгэсэн Өвөр Монголын хүний эрхийн мэдээлэл (сүүлийн 3 жил )


Сүүлийн 61 жилийн турш ХКН, Хятадын колончлогчид Өвөр Монголчуудын эсрэг аймаглан устгах , хүчээр хятадчилах бурангуй төрийн бодлого явуулж ирснийг хүн төрөлхтөн сайн мэднэ.
Ялангуяа сүүлийн 3 жилд Бээжингийн эрх баригчид Өвөр Монголчуудын эсрэг төрийн зохион байгуулалтай, өргөн цар хүрээтэй, харгис бодлого явуулж, Өвөр Монголчуудыг бие даасан үндэсний хувьд бүрмөсөн мөхөөж, хэл соёлыг нь бүр мөсөн устгахад чиглэсэн жигшүүрт үйл ажиллагаагаа эрээ цээргүй улам эрчимтэй явуулж байна.

Нэг: Нэр төдий өөртөө засах орон

Өвөр Монголын үндэсний уламжлалт засаг захиргааны байгууламжийг хүчээр өөрчлөж, 8 аймгаас (provinces) 5 - ыг нь шууд хот (city ) болгов. 2 аймгийн нэрийг бүр зориуд хятад нэрээр сольжээ.
Баримт :
Жирэм аймагийг - Тун Ляо хот (Tong Liao )
Зуу Од аймагийг - Чи Фэн хот (Chi Feng )
гэх мэтээр хүчээр өөрчлөв.
Үүнтэй хамт Өвөр Монголын өөртөө засах орон, аймаг , хошуу , сумын засаг захиргааны удирдах эрхийг монголчуудаас бүрмөсөн булаан авч, дан ганц хятад хүмүүсийн гарт өгч байна.
Баримт :
Өвөр Монголын “ Өөртөө засах орны “ аймаг, хот, хошуунаас эхлэн бүх тэргүүлэгч даргийн суудалыг бүгд хятад хүмүүс эзэлжээ. 8 аймаг (хот ) ийн захиргааны гишүүдийн 95 % -аас дээш хувь нь хятад хүнээр сольсон.
1. Улаан цав аймагийн (хот ) тэргүүлэгч дарга Li Wan Zhong
Тус аймаг (хот ) -ийн захиргааны 7 орлогч дарга , нарийн бичгийн дарга нар бүгд хятад хүмүүс
2. Монголчуудын зонхилох Шилэн гол аймгийн тэргүүлэгч даргийн суудалд Zhang Guo Hua хэмээх хятад хүн эзэгнэн сууж байна . Бусад аймаг (хот ) , хошуу, сум бүгд иймэхүү хачин байдалтай.

Хоёр : Монгол хэл соёлоо алдаж байгаа нь

Бээжингийн эрх баригчид аман дээрээ Монгол үндэсний хэл соёлыг хөгжүүлж өгнө гэж олон удаа амалсан боловч амьдрал дээр нэг нь ч хэрэгжээгүй, харин эсрэгээр Монгол үндэсний хэл соёлыг богино хугацаанд бүрмөсөн устгах бодлого, үйл ажиллагаа эрчимтэй явуулсаар иржээ.
Баримт
1. Бүх шатны монгол бага сургуулиудыг ( монгол хэлээр хичээллэж байгаа сургуулиудыг ) хүчээр татан буулгаж байна. Шилийн гол аймгийн бүх сумуудын монгол бага сургуулиулийг хүчээр татан буулгасаны уршгаар монголчуудын ( малчдын) хүүхдүүд үндэсний хэл дээрээ боловсрол эзэмших , сурах эрхээ алдаж байна
2. Өвөр Монголын ” өөртөө засах орон ” даяар монгол хэлээр хичээллэдэг ганцхан коллеж байна. ( Энэ нь Хөх хотод байдаг ” Монгол хэлний тусгай мэргэжлийн сургууль” ). Өвөр Монголын зарим их дээд сургуулиудад монгол хэлээр заадаг цөөн тооны анги байв ч, тус ангийг төгссөн монгол залуучууд ажил олоход нэн бэрхшээлтэй. Учир нь Өвөр Монголд одоо монгол хэл бичгийг хэрэглэх хүрээ маш их хумигдаж, нийгэм дээр байр сууриа алдаж, зөвхөн гэр бүлийн хэл болж хувирсан байна. Энэ бол олон арван жилийн турш монгол хэл соёлыг мөхөөх гэсэн Хятадын колончлогчдаас явуулж ирсэн харгис бодлого, үйл ажиллагааны уршиг мөнөөс мөн.
3. Монгол хэл дээр тогтмол хэвлэгдэн гарч байсан сэтгүүл ихэнхи нь хүчээр хаагдсан. Монгол кино жүжиг бүрмөсөн хаагджээ.
4. Өвөр Монголын ” өөртөө засах орны ” нутаг дэвсгэр дээр шуудан холбоо нь зөвхөн хятад бичгээр үйлчилнэ.
5. Өвөр Монголын ” өөртөө засах орны ” нутаг дэвсгэр дээр албан ёсны хурал цуглаанд зөвхөн хятадаар илтгэл тавьж, хятадаар хурлын тэмдэглэл хөтлөх, түүнчлэн бүх албан бичгийг зөвхөн хятадаар үйлдэхийг зөвшөөрдөг.
6. Өвөр Монголчуудын уламжлалт соёл заншил, нандигнан хайрлах зүйлсийг хүчээр эвдэн сөнөөж байна.
Баримт: 800 жилийн турш монголчуудын дээдлэн хүндэлж ирсэн Ордос дахь Чингэс хааны онгоныг монголчуудаас хүчээр булааж, Хятадын ” Dong Lian” хэмээх компанид өгч жуулчны бааз болгосноор бүх монголчуудыг илээр гутаан доромжилж байна.

Гурав: Гишгэх газаргүй Өвөр Монголчууд

Олон арван жилийн турш Бээжингийн эрх баригчид Өвөр Монголын өөртөө засах орны нутаг дэвсгэр дээрхи, газар доорхи бүх баялагыг нь дур мэдэн, эрээ цээргүй дээрэмдэн цөлмөж, монголчуудын амьдрах орчныг эвдэн сүйтгэсээр иржээ.
Баримт:
1. Бээжингийн эрх баригчид Өвөр Монголчуудыг бүрмөсөн хятадчлан уусгах далд санааны үүднээс Хятадын дотор мужуудаас олон арван сая хятад цагаачдыг Өвөр Монголд өргөнөөр нүүлгэн шилжүүлсээр иржээ. Хятад цагаачид Бээжингийн эрх баригчдын шууд дэмжлэгээр монголчуудын бэлчээр нутгийг хүчээр булааж тариа тарьж, уурхай үйлдвэр байгуулснаар Өвөр Монголын экологи , байгаль орчны тэнцвэрийг алдагдуулж байна. Сүүлийн жилүүдэд цөлжилт эрчимтэй явагдаж, Өвөр Монголын өөртөө засах орны бүх нутаг дэвсгэрийн 64 % нь элсэн цөл боллоо. Энэ элсэн шуурга нь зөвхөн Өвөр Монголыг сүйтгээд зогсоогүй, бас Бээжин, Хятадын олон муж, Өмнөд Солонгос , Япон хүртэл хийсэж хор хөнөөлөө учруулсаар …
Хятадын засгийн газар Өвөр Монголын цөлжилтийг зогсоох нэрийдлээр малчдыг уламжлалт мал маллах эрхийг нь хасаж, аймаг ( хот ) , хошууны төв рүү албадан нүүлгэж байна. Түүнчлэн Монгол тариачдын газрыг булааж хүчээр хятад зонхилсон хот суурин луу нүүлгэсээр…
Баримт:
Хятадын << Bei Fang Xin Bao >> сонины мэдээлснээр Хятадын засгийн газар 2010 оноос өмнө 2,400,000 малчин тариачдыг хот сууринд нүүлгэн суурьшуулахаар тогтоол гаргасан.
Хятадын Xinhua Аgency мэдээлснээр Өвөр Монголын 44 хошуу сумын нутаг дэвсгэр дээр << цөлжилтийг зогсоохын тулд >> мал маллахыг бүрмөсөн хоригложээ.
Ингэснээр, монголчуудыг уламжлалт амьдрах эх үүсгэвэр болcон бэлчээр, малаас нь салгаж, монгол үндэсний уламжлалт ахуйн соёл , амьдралын арга хэлбэрийг нь хүчээр өөрчлөлж эрчимтэй хятадчилж байна. Үүний харгайгаар Өвөр Монголчуудын амьдрах орон зай улам хумигдаж, монголчууд өөрийн уугуул нутагтаа бүр цөөнхийн цөөнхи болж хувирлаа.
Нутгаасаа хөөгдсөн монголчуудыг хотын захад тусгай бэлтгэсэн << цагаачдын лагарь >> - т албадан суурьшуулж байна. Монголчууд аяга хоол олохын тулд баян хятадын боол болж, цалин багатай хамгийн хүнд хэцүү ажлыг хийж, бор өдөр шар хоногийг өнгөрөөсөөр …
Ийнхүү цагаачилж ирсэн хятадууд нь Өвөр Монголд маань эзэн болж, харин хэдэн мянган жилийн турш Монгол эх орондооо жинхэнэ эзэн байсан монголчууд бид төрсөн нутагтаа цагаач боллоо!
Үнэндээ одоо өвөр монголчууд өөрсдийн баян тансаг эх орондоо ган гэх нохойгүй, гаднаа бэлчих малгүй, модоо бариж гуйлгачин болж, гишгэх газаргүй боллоо.
Цөхрөнгөө барсан өвөр монголчууд амьд явахын төлөө, газар шороо, нутаг бэлчээрээ хамгаалахын төлөө, үр ач нарынхаа төлөө хятадын колончлогчдын эсрэг тэнцвэргүй тулалдаанд аймшиггүй тэмцэн босож байна. Хятадын албан ёсны мэдээлснээр , 2005 -07-18 Өвөр Монголын Хорчин баруун гарын дундад хошууны Хөндлөн сумын Хянган Овоо тосгоны 200 гаруй монголчууд газар нутгаа хамгаалан хятад цагдаа нартай мөргөлдөж олон хүн шархдаж баривчлагдав. Router Аgency- н мэдээлснээр 2005-07-27 Жирэм аймгийн Qian Jing тосгоны 2000 гауй монголчууд хятад цагдаатай мөргөлдөж олон хүн шархадаж баривчилагдав гэх мэт…

Дөрөв: Улс төрийн хавчлага улам ширүүслээ

ХКН, Бээжингийн эрх баригчид, монгол хэл соёлоо хамгаалах , монгол үнэсний язгуур эрх ашгаа хамгаалах талаар өөрсдийн бодол санаагаа зоригтой илэрхийлсэн, Бээжингийн явуулж байгаа бодлогыг өчүүхэн ч атугай шүүмжилсэн, дургүйцлээ илэрхийлсэн Өвөр Монголчуудыг хоморгон мөрдөн мөшгиж, хууль бусаар баривчлан шорон гянданд хорьж, монгол хүмүүсийн наад захын эрхийг нь бүдүүлгээр зөрчсөөр иржээ ( 1990 оноос хойш Өвөр Монголын хүний эрхийн төлөө цогтой тэмцэгчид Хадаа, Улааншувуу, Бүргэд, Хүчинтөгс, Магнай … )
Баримт:
1. ӨМАХ- ний тэргүүн Хадааг 1995 оны 12 сард хууль бусаар баривчилж 15 жилийн ял хүчээр тулган, одоог хүртэл нийт 13 жилийн турш Chi Feng хотын хатуу дэглэмтэй 2-р гянданд хорьсоор тамалсаар… Хадаагийн эхнэр хүүхдийг нь олон жил мөрдөн мөшгөж, айлган сүрдүүлсээр иржээ. Түүгээр үл барам , Хадаагийн ганц хүү Үйлсийг нь хилс хэрэгт холбож 2 жил (2002-2004 ) шоронд хорьсон удаатай.
Campaign For Releasing Mr. Hada
http://www.smhric.org/campaigns.htm
2. Монгол эмч Нагуунбилэг болон түүний эхнэр Дагуулаа Хөх хотод “ Оточ “ хэмээх монгол эмнэлэг байгуулж олон зуун монголчуудыг эмчилж эдгээсэнд хардан сэрдэж, “ гажуу шашинаар “ хүмүүсийг мунхруулсан хэмээн барьж хилсээр ял тулган эмнэлэгийг нь хааж, эд хөрөнгийг нь хураалаа.
Couple Arrested for Practicing Mongolian Medicine
http://www.smhric.org/news_88.htm
2008 -01- 06 Хятадын Аюулаас Хамгаалах Байгууллага Монгол Улсын иргэн Жаранбаярын Соёлт ( Өвөр Монгол ын Арпын Намын Монгол Улс дахь төлөөлөгч ) –ыг Бээжинд очих үед тус хотын олон улсын онгоцны буудалд нууцаар баривчлан , Хөх Хот дахь Хятадын аюулаас хамгаалах яамны 2 – р гянданд хууль бусаар хагас жил шахам хорьжээ. Харин олон улсын хүний эрхийн байгууллага Amnesty International, эрх чөлөө , ардчилалыг эрхэмлэдэг олон улсын шахалт шаардлагийн дор аргагүйн эрхэнд түүнийг 2008-06-17 нд суллав.
Mongolian Dissident Arrested in Beijing
http://www.smhric.org/news_195.htm
3. Хятадын аюулаас хамгаалах байгууллага, өвөр монголын нэрт зохиолч, сэтгүүлч Наранбилэгийг 2008-03-23 Хөх хот дахь гэрээс нь хууль бусаар баривчлаж, 20 хоног цагдан хорьжээ. Наранбилэгийн эрхэлж байсан “ Голомт ” сэтгүүл ба өөрийн гаргаж байсан website –ийг хаагаад, гадаад паспортыг нь хурааж , 20000 RMB торгож гэрийн хорионд хорижээ.
Mongolian Rights Advocate Released from Detention, Placed under House Arrest
http://www.smhric.org/news_206.htm

4. Хятадын засгийн газар Өвөр Монголын нэрт зохиолч, багш Gao Yu Liang_г (Өмнөд Монголын Ардчилсан Холбооны гишүүн байсан ) Өвөр Монголчуудаа өмөөрөн үзэл бодолоо чөлөөтэй илэрхийлсэнийх нь төлөө олон жилийн турш эрх чөлөөг нь хязгаарлаж, мөрдөн мөшгиж байна. Бас түүнд бусад багш нараас 2 дахин бага цалин олгож хавчин гадуурхаж ирлээ. Хятадын аюулаас хамгаалах байгууллага түүний чөлөөтэй явах эрхийг нь хязгаарлаж гадаад паспорт өгөхөөс эрс татгалзжээ. Түүнчилэн 2008-02 сард Gao Yu Liang –ний “ Чулууны өчил “ хэмээх шинэ номыг нь монгол залуучуудад нөлөөлхөөс болгоомжилан худалдаанд гарахаас өмнө бүгдийг хураан авлаа.
Dissident's Book Confiscated in Southern (Inner) Mongolia
http://www.smhric.org/news_194.htm

5. 2007-02-18 Хятадын аюулаас хамгаалах байгууллагын ажилтнууд Өвөр Монголын нэрт улс төрийн тэмцэгч, нийгмийн зүтгэлтэн, үндэсний онол судлаач, эрдэмтэн Муунохойны гэрт дайран орж, Монгол үндэсний эрх ашгаа хамгаалах талаар түүний бичсэн “ Хөлдөөгдсөн асуудал ”, “ Эцэслэгдсэн асуудал ”, “ Зүүд зэрэглээ мэт хүний амьдрал ” хэмээх өөрийн намтар болон хориотой хэмээх бүх номуудыг ачаад явсан. Түүгээр үл барам түүний тууривласан бүх номнуудыг “ хагалан буталгах үзэлтэй ,эсэргүү ном “ хэмээн зарлаж, Өвөр Монголын бүх номын дэлгүүрээс хураан авчээ.
Prominent Dissident Muunohai's Book Banned as Suppression of Mongolian Publications Intensifies
http://www.smhric.org/news_152.htm

6. Бээжингийн Олимпиад - 2008 болохоос өмнө Хятадын засгийн газар Өвөр Монгол, Түвд, Уйгар – уудыг “ хорлон сүйтгэх, алан хядах ” үйл ажиллагаа явуулж магад хэмээн хардан ,сэрдэж, улам ихээр хавчин гадуурхаж, улам ихээр хэлмэгдүүлж байна. Дөнгөж саяхан 2008-07-29 нд Хятадын аюулаас хамгаалах байгууллага Хөлөн Буйр аймгийн Эвэнк хошууны наадамд оролцож байсан “ Тоонт нутаг ” номын дэлгүүрийн эзэн Бүрэлдүүнийг баривчлаад түүний номын дэлгүүрийг онгичин нэгжиж, 2 компъютэрийнх нь хард диск болон өөоийн ба эхнэрийх нь гадаад паспортыг нь хураан авлаа. Түүгээр үл барам түүний эхнэр Сарнайг нь саатуулан “ Бүрэлдүүн Өвөр Монголын ардын намтай ямар холбоотой буй ” гэж байцаан шалгаж, элдвээр айлган сүрдүүлж байна. Бүрэлдүүн ба түүний гэр бүлийн талаар ямарваа нэгэн тодорхой мэдээлэл одоогоор байхгүй байна.

Тав: Мэдээлэлийн эрх зөрчигдөж байгаа нь

Олон арван жилийн турш Бээжингийн эрх баригчид Өвөр Монголыг гадаад улсаас, гадаад орчноос бүрмөсөн тусаарлан, зөвхөн ХКН –ыг магтсан нэг талын үзэл сурталыг нь суртачилсан мэдээлэлээр монголчуудын тархийг угааж ирлээ. Ийнхүү Хятатын засгийн газар нь өвөр монголчуудыг чих дүлий ,нүд балай болгох далд санаагаа хэрэгжүүлэхийн тулд монголчуудын мэдээлэл авах , мэдээлэл тараах наад захын эрхийг нь хүртэл хаан боож хязгаарлаж байна.
Баримт: Хятадын аюулаас хамгаалах байгууллага нь “ монгол хэл соёл ” “ монгол үндэстэн ” гэх үг хэллэг үзэл санаа цухалзсан Өвөр Монголчуудын интэрнетийн website- г хатуу хянаж, “ хагалган бутлах ” ял өгч дуртай цагтаа хаан, үйл ажиллагаа нь бүрмөсөн зогсоож ,эрхэлэн гаргаж буй хүмүүсийг мөрдөн мөшгиж, хавчин гадуурхаж байна.
1. 2004-10 сард 10000 гаруй хэрэглэгчтэй www.nutuge.com _г бүрмөсөн хаав. Түүнчлэн www.minimongol.com , болон www.ehoron.com _ г хүчээр хаасан.
Two Internet Sites Shut Down in Inner Mongolia
http://www.smhric.org/news_124.htm

2. Орчин үеийн тусгай төхөөрөмжийг ашиглаж Хөх хотын бүх интэрнэт кафе- ний үйл ажиллагааг нь цаг ямагт хатуу хянаж , ХКН, Хятадын засгийн газарт үл таалагдах нэгийг нь хааж, торгууль оногдуулж, үйл ажиллагааг нь зогсоосоор байна.
Inner Mongolia Officially Launches Internet Cafe Intelligent Control System
http://www.smhric.org/news_95.htm
Дээрхи хөдлөлшгүй баримтнуудаас дүгнэхэд:
Хятадын засгийн газар нь Бүгд Найрамдах Хятад Ард улсын Үндсэн хуулийн 2 – бүлгийн иргэдийн үндсэн эрх ашгийг хамгаалах бүх зүйл ангийг (ялангуяа 33,34,35,37,38,39,40 дугаар зүйл );
1. Нэгдсэн Үндэсний байгууллагын үндсэн дүрэм, Дэлхийн хүний эрхийн түгээмэл тунхаг, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн олон улсын конвенц , Иргэний эрх ба улс төрийн эрхийн олон улсын конвенц зэрэг хүний эрхийг хамгаалах талаар олон улсын баталсан гэрээ , конвенцуудыг үг үсэг, үзэл санааг нь бүгдийг бүдүүлгээр зөрчиж байгаа нь тодорхой харагдаж байна. ( Дээрхи олон улсын гэрээ конвенцинд БНХАУ гарын үсэг зурж, албан ёсоор нэгдэн орсон юм )
Иймээс Өвөр Монголын Ардын Нам , Нэгдсэн Үндэсний Байгууллага, олон улсын хүний эрхийн байгууллагууд болон эрх чөлөө ардчлалыг эрхэмлэдэг олон орны засгийн газарт хандаж :

1. Хятадын засгийн газраас Өвөр Монгол, Түвд, Уйгуур зэрэг үндэснүүдийн эсрэг явуулж ирсэн , аймгалан устгах , хүчээр уусгах, төрийн бодлого, балмад үйл ажиллагааг нь нийтээр хатуу буруушаан, улс төр, эдийн засгийн шахалт үзүүлж, Өвөр Монгол, Түвд, Уйгуур-ын ард түмний хүний эрхийг нь хүндэтгэн баталгаажуулах;

2. Өвөр Монгол, Түвд, Уйгуур-т эрх чөлөө олгох , биеэ даасан байдлыг нь хүндэтгэн сэргээх ;

3. Xятадын ард түмэнд эрх чөлөө, ардчлалыг олгох;

4. Одоо хятадын шорон гянданд хууль бусаар хориогдож буй Өвөр Монгол, Түвд, Уйгуур болон Хятадын ардчилсан үзэлтэй хүмүүсийг даруй суллах зэрэг асуудлыг дэвшүүлж байна.

Өвөр Монголын Ардын Нам
2008-08-25
Stockholm

Монгол Туургатны хуралдай ТББ нэг нас хүрлээ!!

2008 оны 08-р сарын 25 Нийтэлсэн Horidoimergen

Одооноос нэг жилийн өмнө Монгол Үндэстэн, Монгол эх орноороо овоглосон Монголынхоо төлөө сэтгэлтэй залуус дэлхийн өнцөг булан бүрээс нэгдэж Монгол Туургатны Хуралдай Үндэстэний Үзэлтнүүдийн холбоог үүсгэн байгуулсан.Монгол хэмээх дэлхийд дуурсагдсан агуу ард түмний гал голомтыг үеийн үед үлдээн бадраах сэтгэлтэй мянга мянга залуусыг эгнээндээ элсүүлж үйл ажиллагаагаа эрчимжүүлэх сэтгэл дүүрэн зориг төгс байна.Бидний эхлүүлсэн энэхүү үйл ажиллагаа хэзээ ч зогсож замхарч болохгүй.Бид хэдий тэмцлийн хамгийн хүнд хэлбэрийг сонгосон ч бидний тэмцлийн үр дүнд бидний үр сад ,хойч үе маань эх орондоо эзэн нь байж энэ Монгол Үндэстнийхээ хөгжил дэвшил ,эв нэгдэл,Тусгаар тогтнол Үндэстэний аюулгүй байдлынхаа төлөө үргэлжлүүлэн тэмцэн,хамгаалах болно.Монгол эхийн ариун сүүгээр ундаалж ,
Монгол эх орныхоо ариун хайранд өлгийдүүлж өссөн залуусаа!!!
Энэ цаг үе бол Монгол Үндэстэний оршихуй эс оршихуйг шийдэх чухал цаг шүү!
Бид эвийг эрхэмлэж,сэтгэл зүрх ухаан бодлоороо уялдан нягтарч энэхүү хүнд цаг үеийг туулан давж энэ залуу нас,амь биеэ энэ Монгол Үндэстэн,Монгол улсынхаа төлөө зориулья!

Биднийг Монголын маань хөх тэнгэр ивээх болтухай!

Нэгэн үзэл санаан дор нэгдэгтүн!
Үндэстэний үзэл санаан дор нэгдэгтүн!
Нэгэн эрх ашигт нэгдэгтүн!
Монгол Үндэстэний язгуур эрх ашигт Нэгдэн нягтрагтүн!
Нэгэн цул биеийг ологтүн!
Монгол Үндэстэний ард хэн боловч Монгол Үндэстэн хэмээх Нэгэн биеийн хэсэг мөн болой!

http://mongolhuraldai.org/

Freitag, 8. August 2008. Ulaanbaatar. Mongolei.

 

Uurd hadgalsugai!!! (barimtat kino)

2008 оны 08-р сарын 25 Нийтэлсэн Horidoimergen
Mongol gurenei 17 dahi yerunhei said. Ashabagad Songool buryad Dashiin Byambasuren baavai. Дэлгэрэнгүй»

Bayan dun hairhan. (Dornot aimag. Bayan dun somon. 1-r bagiin nyutag)

2008 оны 08-р сарын 16 Нийтэлсэн Horidoimergen

<object width="425" height="344"><param name="movie" value="http://www.youtube.com/v/gMCK9UUOT_4&hl=en&fs=1"></param><param name="allowFullScreen" value="true"></param><embed src="http://www.youtube.com/v/gMCK9UUOT_4&hl=en&fs=1" type="application/x-shockwave-flash" allowfullscreen="true" width="425" height="344"></embed></object>

Хайрхан уул мини

Алас холыг зориход
Ариун Улзын голоол санахал юмдаа
Цаг хугацаа улиран холдовч
Цээжний гүнд дурсамжаа шигтэгээн үлдээж дээ
Цээжний гүнд дурсамжаа шигтэгээн үлдээж дээ

Нутаг амитай түмний сэтгэл
Нандин дагшин уул ус мини сүмбэрлээд
Сүүн сэтгэлээр Буриад зон
Сүсэглэн залбирдагаа хайрхан ууландаа
Сүсэглэн залбирдагаа хайрхан ууландаа

Намтар түүхтэй уул усны
Наадаж өссөн  нутгийн мини чулуу
Цайлгахан бага насандаа
Цагаан чулуутай наадаж байснаа дурсах юм
Цагаан чулуутай наадаж байснаа дурсах юм

Хайрхан уул дун уулынхаа нөмөртөөл хоргодох л юм аа 

Anhnii altan medal mongolchuudiin ev negdeliin bilegdel baih boltugai!!!

2008 оны 08-р сарын 15 Нийтэлсэн Horidoimergen
Mongolchuudiin erch huch uram zorig ev negdeliig sereej chadlaa.Gants mongol gantsdahgui gedgiig unuuduriin tuuhen uil yavdal haruullaa. Дэлгэрэнгүй»

Shene shuulgan neegdebe.

2008 оны 08-р сарын 09 Нийтэлсэн Horidoimergen

www.forum.toonto.mn gej shene shuulgan neegdee. Edebhiteigeer habaadalsagtii.

Nasun daa chamdaa duratai bi (Halimag mongol duun )

2008 оны 08-р сарын 06 Нийтэлсэн Horidoimergen

<object width="300" height="110"><param name="movie" value="http://media.imeem.com/m/dwHG7ZonOF/aus=false/"></param><param name="wmode" value="transparent"></param><embed src="http://media.imeem.com/m/dwHG7ZonOF/aus=false/" type="application/x-shockwave-flash" width="300" height="110" wmode="transparent"></embed><a href="http://www.imeem.com/people/li4o348/music/rmrJis7x/arkadai_nasun_daa_qam_daa_durtai_bi/">nasun daa qam daa durtai bi - arkadai</a></object>

Ene duunai ugiiye door besheeb. Alduugaar beshee haa ni erhem sonsogshod comment soo zadhaje tuhlaaragtii! Heshgeleiyemni hudulgehen haihan ugetei duun bna lee. 

Nasun daa cham daa duratai

Naratai dee chamaisaa salaheeje

Naran saran soligdekeechni

Nandan chamaigaa kuleeyene

Naran saran  soligdekeechni

Nandan chamaigaa kuleeyene

Chuluun hatudaa hamharna

Tenges utaandaa sheregene

Chiniieeemini duran

Cheejiine (???dundaa???) temterne

Chinieeemini duran

Cheejiin (???dundaa???)temterne

Udaan uni kuleeyevj tanda

Udaan uni kuleeyevj chamda

hobor hoborhan saihan duran

holiin holdoo batamjeyuule

hobor hoborhan saihan duran

holiin holdoo batamjeyuule

elsen bartadaa tasarnaa

koliin ayandaa kugesherne

kuliin ayandaa kugesherbelshni

kunei duran hugehsershguiee

kuliin ayandaa kugsherbelshni

kunei duran hughsershguiee

Deed Mongolchuudiin Undeserheg Uzel

2008 оны 08-р сарын 01 Нийтэлсэн Horidoimergen


Та Монгол угсаатныхаа талаар хэр сайн мэдэх вэ? Тэгвэл…Сүүлийн үеийн судалгаагаар дэлхий дээр найман сая гаруй Монгол угсаатан амьдарч байна хэмээсэн албан бус мэдээ бий. Бидний төрөл садангууд маань бүлэг цөлгөөрөө БНХАУ, ОХУ, АНУ, Франц, Афганистан, бүр Киргизстан улсад ч утаагаа боргилуулсаар явна. Эдгээр улсын дотроос хамгийн олон тооны Монгол угсаатан аж төрдөг улс бол БНХАУ.
Дундад улс дахь Монголчуудаас манайхны хамгийн сайн мэддэг нь Өвөрмонголчууд. Гэтэл бидний мэддэггүй Монголчууд дундад улсад олон байдгийн нэг нь Хөх нуурын Монголчууд. Мөн цаашлаад Шинжааны Монгол, Юнаны, Ганьсугийн, Сычуаны Монгол гэх мэтээр хөвөрч өгнө. Монгол улс дахь Монголчууд энэ олон Монгол угсаатны талаар бараг юу ч мэддэггүй гэхэд хэлсдэхгүй. Мэддэг хэд нь Эрээн, Хөх хотын хэдэн “дамчдаас” ялгаж хардаггүй. Магадгүй ялгахыг ч хүсдэггүй байх. Энэ нь бидний ихэрхүү, биеэ тоосон зантай холбоотой. Тусгаар тогтносон Монгол улсын хилийн доторх хүмүүсийг л Монгол гээд хилийн гаднахыг нь эрлийз хурлийз гэдэг нь манайхны итгэл үнэмшил. Гэвч энэ ялгамжийг өгч буй ёс суртахуун, оюун ухаандаа хүмүүс тэр бүр эргэлзэж байгаагүй нь сонин.
Энэ удаад би БНХАУ-ын доторх Монголчуудын нэг хэсэг болох Хөх нуурийн Монголчууд, тэр дундаа Дээд Монголчуудын талаар товчхон өгүүлэхийг зорьж байна. Өнгөрсөн зун буюу 2007оны 6-7 сард МУИС-ын Нийгэм-Соёлын антропологийн тэнхимийн оюутан болох бид хэдэд БНХАУ-ын Хөх нуур мужид хээрийн судалгаа хийх болoмж тохиосон юм. Энэ нь угтаа Дээд Монголчуудыг товчхон боловч судлана гэсэн үг. Учир нь Хөх нуур мужид гурван өөр түүх, угсаатай Монголчууд аж төрдөг. Эдгээрийн дундаас бид Дээд Монголчуудтай нь хэл нэвтрэлцэж чадсанд байгаа юм. Нөгөө хоёр болох Цагаан Монгол болон Баоаньчуудын аялга нь арай өөр. Гэвч тэдний дунд хэсэг хугацаагаар сууж хамт амьдарвал аяндаа ойлголцоно. Харин Дээд Монголчуудын хэл яриа бидэнтэй төвөггүй нэвтрэлцэнэ. Дээд Монгол хэмээх нэрийн учир нь тэд дэлхийн сээр нуруу Хөх нуур Төвдийн өндөрлөгт далайн төвшинөөс дээш 2500-5000 метрийн өндөрт аж төрдөгтэй нь нэлээд холбоотой гэж Дээд Монголчууд тайлбарладаг.
Тэдний түүхийн хувьд гэвэл Монголчуудын мэдлэгт хамгийн ойр буух мэдээлэл бол Цогт тайж уран сайханы кино. Энэ түүхэн кино яг л Дээд Монголчуудыг Хөх нуурт хэрхэн ирсэн тухай өгүүлдэг. XYII зууны дунд үед Төвдийн бурханы шашин болон бидний хэлж заншсанаар шарын шашин, мөн бидний мэдэх улааны шашин хоёрын мөргөлдөөн ширүүсч, халхын Цогт хунтайж улааны шашинтан байж, түүнийгээ өмгөөлөн дэмжиж Хөхнуурт ирэн шарын шашинтануудыг алж талан шахан гадуурхаж тэр үеийн шарын шашины тэргүүн Y далай ламын байр суурийг ганхуулж эхэлсэн гэдэг. Яг л энэ мөчид ойрад Монголчууд шарын шашинтан байж, мөн тэд дотороо бэлчээр нь хүрэлцэхгүй багталцаж ядаж байх тэр мөчид, Y далай лам дөрвөн ойрадыын нэг Хошуудын хан Төрбайхыг залан туслан тэтгэж, Цогтын халдлагаас хамгаалж өгөхийг хүссэн ажгуу. Энэ нь бэлчээр хүрэлцэхгүй байсан ойрадуудад аятай боломж болон таарч төдөлгүй Төрбайх албат иргэдээ дагуулан Хөх нуурын зүг жолоо залжээ. Ингээд бидний кинонд үзсэн шиг Хөх нуурын хойд эрэгт байх “Улаан хошуу” гэдэг газар хоёр монгол Төвдийн шашны мөргөлдөөний төлөө удам угшил нэгтнийхээ цусыг үзэж улаан хошуу болтол нь тулалдаж Төрбайх ханы ялалтаар төгссөн билээ. Үүнээс хойш Төрбайх хан далай ламын шарын шашныг мандуулж, далай лам Төрбайх ханд шашныг дэлгэрүүлэгч Гүш хан цол шагнасан нь одоо бидний хэрэглэх түүний нэр нь болсон. 1655-1723 оны хооронд Төвд болон Хөх нуурын өндөрлөгт Гүш хан өөрийн Хошууд хаант засгийг байгуулан далаад жил оршин тогтноод 1723 онд Гүш ханы ач Лувсанданзан Манжийн ноёрхолын эсрэг босоод дарагдан мөхсөн байна. Түүнээс хойш тэдний төрөл нэгт Монголчуудаасаа алслагдан салсан үндэстэний мөхөлийн эрмэг рүү чиглэсэн он жилүүд эхэлсэн гэхэд дэгсдүүлсэн болохгүй. (Хөх нуурын Монголчуудын түүхийн дэлгэрэнгүйг “Ч.Пүрэвбаярын хөрвүүлсэн “Хөх нуурын Монголчуудын товч түүх”-ээс харна уу)
Миний судалгаа хийсэн газар бол Хөх нуур мужийн Хайши жэүгийн Улаан шэйн, Дэлхий хот, Давсанговь хошуу, Зүүн Көкөт хошуу, Хуудсан болон Бугатын малчид зэрэг болно. Дээд монголчуудын нийгэм, соёл, аж амьдралын олон сонирхолтой үзэгдэлүүдээс би тэдний үндсэрхэг үзлийн тухай асуудлыг сонгон авсан юм. Тэдний үндсэрхэг үзэл нь илэрч байгаа жишээ болгон газар бэлчээрийн маргаан, түүнчлэн тэдний түүх утга зохиол, болон хүүхдийн хүмүүжилд үндсэрхэг үзэл хэрхэн туссан тухай угсаатны зүйг танилцуулна. Энэ судалгааны ажлыг бичихийн тулд онолын баримжаа болгож антропологи дахь үндэсний үзлийн судалгааг иш болгон үзлээ. Антропологид үндсэрхэг үзэлийг хэрхэн томъёолсоныг Б.Андерсоны “Imagined Communities” бүтээлээс нь харвал “Үндэстэн гэдэг нь бодитой зүйл биш харин хийсвэр ойлголт юм. Яагаад гэвэл ямар ч жижиг угсаатаны бүлэгт хүмүүс бие биенээ мэддэгүй, нэг ч удаа уулзаагүй мөртлөө толгойдоо бид нэг, нэгдмэл гэж болдог. Энэ нь үнэндээ дүрслэл санаандаа төсөөлсөн нэгдэл байдаг” гэжээ. Үүнтэй төстэйгөөр Эрнэст Гелнер (Gellner) “үндсэрхэг үзэл үндэстэнг бий болгож байдаг. Өөрөөр хэлбэл үндэстэн байхгүй газар үндэстэн гэсэн нэрийг бий болгогч нь үндсэрхэг үзэл юм. Үндсэрхэг үзэл нь санаанаасаа зохиосон зохион бүтээл, зохиомол, дүр үзүүлсэн show, төсөөлөлийн бүтээл байдаг” гэсэн байна.
Энэ бүхнээс харахад үндсэрхэг үзэл нь хийсвэр сэтгэхүйн ойлголт болж байна. Мэдээж бодитой илэрч гарч байгаа элемент байхыг үгүйсгэх аргагүй. Дээрх онолын ойлголтоос гадна бодитой практик ойлголтыг энд дурьдах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл Дээд Монголчуудын үндэсний үзлийг мөн л тэдний хэлсэнээр тодорхойлбол “өөрийн ёс заншил хэл бичгээ мэддэг, түүнийгээ хайрладаг, мөн түүнийгээ бусдад түгээдэг сурталчилдаг, хамгаалдаг байхыг хэлнэ”. Энэ бол ганц хүний үг биш харин Дээд монголчуудын дунд өргөн тархсан сэтгэлгээ гэдэг нь олон баримтаас тодорхой байдаг. Ингээд Дээд Монголчуудын талаарх яриандаа орцгооё.
Газрын төлөөх тулаан
Хөх нуур муж нь Төвдийн өөртөө засах орон, Шинжаан, Гансу, Сычиуан гэсэн дөрвөн мужийн дунд оршдог. Дундад улс тавин зургаан үндэстэнтэй (хятадаар зү) тэдгээрийн хятад, хотон, төвд, салар, ёгор гэх мэт арваад үндэстэнтэй нь Дээд Монголчууд хаяа залган амьдардаг. Хөх нуур мужид Дээд Монголчууд 80.000, Төвдүүд 800.000, Хотонгууд мөн төдий тооны, Хятадууд (хэд билээ?) зэргээс болж тэд энэ бүс нутагтаа цөөнхийн нэг болдог. Энэ олон угсаатны бүрдэл нь газар, бэлчээрийн маргааны үндэс болдог. Бэлчээрийг нь байн байн булаах төвд, хятадуудтай тэд зодолддог. Тухайлбал, 1999 онд Хэнан шэйнд орчин үеийн автомат буугаар зэвсгэлэн хоёр талаас тавиад хүний аминд хүрсэн тохиолдолыг оюутан Ж.Цуутайхүүд нутгийнхан өгүүлсэн байсан нь үүний нэгэн жишээ. Энэ мэт мөргөлдөөн үе үе гардаг. 1991 оны 5 сард болсон нэгэн мөргөлдөөнийг уг зодоонд биеэр оролцсон хүмүүсийн ярьж өгсөнөөр сийрүүлье.
Зүүн Көкөт хошууны “Их булаг” хэмээх газар хэсэг Төвд айлууд Монгол айлын бэлчээрт орж ирээд буцаж нүүлгүй нэлээд уджээ. Ингээд л чулуу, мод, дүүгүүр, буугаар зэвсэглэн зодоон болсон. Төвдийн талаас 160-н Монголоос 40-н хэдэн хүн оролцсон гэдэг. Төвдүүд олон байсан тул Монголчууд нэгэн толгойн орой дээр гарсанд, Төвдүүд бүслэн дайрчээ. Монголын талаас 17-н хүн хүнд хөнгөн гэмтсэнээс нэгнийх нь зүүн гар таслагджээ. Гурван хүн толгойдоо сүхээр цохиулсан ч амьд гарсан аж. Төвдийн талаас гурван хүн амь насаа алджээ. Дэлхий хотоос 20 цэрэг ирж Төвд Монгол хоёрын бэлчээрийн зааг дээр арваад хоносон байна. Мужийн төвөөс шийд гарч зодоон үүссэн нутаг дээрх Монгол хийдийг нүүлгэн 3000 га газрыг Төвдүүдэд өгсөн гэнэ. Гурван хүний амийг нөхөн төлүүлэхдээ нэгийг нь хоёр түмэн зоосоор (юань) тооцжээ. Уг нөхөн төлбөрийг Зүүн Көкөт хошууны бүх иргэдээр гаргуулсанд нэг хүнд 70 зоос ноогдсон гэнэ. Монголчуудаас гурван хүнийг баривчилсан (Хунчиг г.м) ба одоо болтол сураг гардаггүй аж. Энэ зодооноос хойш Төвдүүд өс санан гурван жил дараалан Монголын талаас 300-аад бод, 900-аад бог мал хулгайлсан гэнэ.
Төвдүүд арай өөр аргаар Монголчуудын бэлчээрийг булаан авсан тохиолдолыг Улаан шэйн дээр Соёлт хэмээх залуу надад хэлж өгсөн.
“Улаан шэйнээс хойш 5 км зайд Анхан дарийн хийд гэж байдаг. Энэ хийд байгаа газар угтаа Монголын бэлчээр байжээ. Гэтэл уг газар дээр хэсэг төвд лам нар сүм барьсанд, төвд айлууд уг сүмийг бараадан нүүн ирсэн байна. Улмаар Монголчууд зугуухан бэлчээрээсээ шахагдаж эхэлжээ. Энэ мэтчилэн Дээд Монголчууд бэлчээрээ алддаг нь тэдний үндсэрхэг үзлийг өдөөх шалтгаан болдог. Монголчууд төвд ламтай төвд сүмд ордогүй, мөргөдөгүй гэж тэд ярьж байлаа. Учир нь төвдийн сүм болхоор тэр гэнэ. Уул нь Төвд, Монгол адилхан нэг л шашин шүтдэг. Гэтэл төвд сүмд төвд лам байдаг, төвдүүд мөргөдөг. Бид төвдүүд шиг харанхуй бүдүүлэг хүмүүс биш гэж Дээд Монголчууд ярьдаг. Тэд шарын шашинийг шүтсэнээрээ ийм соёл дорой байгаа юм, тийм болхоор би шарын шашинг тоодоггүй гэж ярих Дээд Монголчууд надтай нэг бус удаа таарч байсан.
Түүх, утга зохиол
Дээд Монголчууд түүхээ саяхнаас л чөлөөтэй хүүрнэх болсон талаар тэд өгүүлж байлаа. 1990-ээд оноос л Чингис хааны хөргийг гэрийнхээ хойморт залах болжээ. Гэхдээ Мао даргын хөрөгтэй хамт гэнэ. Чөлөөлснөөс хойш буюу 1949 оноос хойш Хөх нуурын Монголчуудын түүхийг Монголчуудаар бичүүлээгүй аж. Харин одоо Дулаан шэйнд Жавхлан гэдэг залуу буруудсан ч бай, зөвдсөн ч бай өөрсдийнхөө түүхийг бичнэ гэж зориглосон нь үнэхээр бидний урмыг сэргээж байна хэмээн Давсанговь хошуунд Баясгал ах ярьж байлаа. Мөн тэрээр “… хэрвээ бид Лувсанданзангын бослогыг гаргалгүй тэвччихсэн л бол одоо бид хоёр сая гаруйлаа муусайн төвд, хотонгуудад дарлуулахгүй сайхан байхгүй юу… “ хэмээн халаглан өгүүлж байсан. Нээрээ л хувь хүнийхээ үүднээс бодоход тийм ч юм шиг санагдсан. Ийм л учраас Дээд Монголчууд цадиг түүхэндээ бусад монголчуудаас дутуугүй хайртай. Дэлхий хотод уулзан ярилцсан “Цайдамын сонин”-ий эрхлэгч Мөнхбаяр ах надад хүүрнэхдээ “Дээд монгол залуус өв соёл, уламжлал, заншилаа сурталчилсан ном сонин сэтгүүлийг өөрийн хөрөнгөөр эрхлэн хэвлүүлж тараадаг юм. Нэг ном хэвлүүлэхэд 10 юань хэвлүүлэх тоо нь хамгийн багадаа 1000 ширхэг болдог” гэж байсан. Ингээд бодоход нэг ном гаргахад манай төгрөгөөр 2 сая орчим төгрөг хэрэгтэй. Гэтэл миний уулзаж ярилцсан хүмүүс нэгээс дөрвөн ном гаргачихсан байдаг. Хэдий ийм ч тэдэнд нэг гомдолтой асуудал байнга тулгардаг. Засгийн газраас “буруу үзэлтэй” номыг хэвлүүлдэгүй. “Буруу үзэл” гэдэг нь өргөн утгаараа Хятадын эсрэг гэсэн үг. Тийм болхоор Дээд Монголчуудад ном болгон бичээгүй олон үзэл санаа цээжинд нь байдаг. Үүнийгээ шүлгээр л илэрхийлнэ. Шүлгийн агуулга нь:
…Эзэн богдын түүж ирээдЭх орон хэмээнӨрлөг төрийн тогоо нэрсэнТулгын гурван чулууны хоёр нь алга бид эрэлд гаръяЭзэн тэнгэрийн зарлиг юм гээдӨөрийн мутраасаа салгалгүй үүрд атгаж явсанЭр хар сүлдний тань хойноос бид эрэлд гаръяЭрхэм зуунаас солонго хараад омогшихдооЭх хэлээ умартсанЭнхрий бяцхан дүү нарийнхаа хойноос бид эрэлд явъяАюулхайдаа ерөөх нутаггүй болсондоо бид эрэлд гаръяАмраглан золгох Монгол цөөндөө бид эрэлд гаръяБид бүгдээрээ эрэлд гаръя эх орныхоо төлөөӨөрийг чинь төрүүлсэн Монголын төлөөБид эрэлд мордъё…
гэсэн байдаг.
Энэ мэтчилэн Дээд Монголчуудын утга зохиолд дэлхийн бусад улс орнуудад байгаа төрөл нэгт монголчуудаа санагалзсан тэднийгээ гэсэн үзэл нэвт шингэсэн байх нь түгээмэл.
Хойч үеээ Монгол хүн “болгох” гэсэн тэдний тэмцэл
Энд нэг сонирхолтой асуудал гарч ирж байгаа нь хүүхдүүд үндсэрхэг үзлээ илэрхийлж байгаа явдал юм. Магадгүй энэ асуудал үндсэрхэг үзлийн судалгаанд шинэлэг сэдэв байж болохоор байна. Дээд Монголд үндсэрхэг үзэл арваад настай хүүхдүүдээс ч мэдрэгдэнэ. “Цайдамын сонин”-ий эрхлэгч Мөнхбаяр ахын хүү Баян арван настай Хятад дунд сургуульд явдаг. Баян дүрэмт хувцасныхаа дотуур өмсдөг цамцныхаа зүрхэн тушаа Чингис хааны хөргийг наачихсан байсан. Хятад хүүхдүүд хэний зураг юм бэ гэж асуухад нь миний өвөг гээд хэлчихдэг гэнэ. Дэлхий хотод уулзаж ярилцсан яруу найрагч Цэлгэр эгчийн хүү Аян. Цэлгэр эгч хүүдээ зориулан бичсэн нэг шүлэгтээ Миний хар нүдэн Аян… гэх мэтээр бичсэн байдаг. Хүүгээ хар нүдэн гэж өхөөрддөг. Нэг өдөр хүү Аян нь сургаалиасаа ирээд
-Ээжээ миний нүд шар тиймээ? гэж асуужээ. Ээж нь-Үгүй ээ миний хүү хар нүдтэй ш дээ гэсэнд-Үгүй ээ шар, ээж нь юу гэж дээ хар нүдтэй хэн тэгж байна гэсэнд хүү нь-Юу яриад байгаа юм бэ? Чингис хаан шар нүдтэй юм чинь би ч гэсэн шар нүдтэй л байж таараа ш дээ гэсэн гэнэ.
Цэлгэр эгч өөрөө монголд ирж байсан. Тэрээр” Монголд хотон хүн байхгүй үнэхээр сайхан байлаа гэж байв. Дээд монголчууд нийтээрээ хотон хүнд дургүй. Учир нь хотонгууд монголчуудыг даралдаг мөлждөг “хамгийн муу хүмүүс”. Тийм ч болохоорХотон хүний хоолыг нь идэж болохоосҮгийг нь сонсож болохгүй гэцгээдэг.
Гэр хороолол сайхан санагдсан гэж Цэлгэр эгч ярьж байсан. Гэтэл манайд Улаанбаатарын хорт утааны гол үйлдвэрлэгч гэгдэн гэр хороолол муу хэлэгдэж байдаг. Ер нь бидний хөгжил гэж боддог бүхэн тэнд муухай. Зам, гудамж, талбайн цэцэг. Яагаад гэвэл Хятадууд хийсэн учираас тэр юм. Дэлхий хотын төв талбайд хотынх нь бэлэг тэмдэг мориний хөшөө байдаг. “…Төвдүүд сарлагын хөшөө босгох гэсэн ч Монголчууд тэмцсээр байгаад мориний хөшөө босгуулсан нь үнэхээр сайхан. Одоо Дэлхий хотыг Монгол Төвдийн шэйн гэж бичдэг. Монгол гэдэг нэрийг Төвд гэсэн нэрийн өмнө оруулсан нь бидний ялалт болсон” гэж тэд бахархаж байв.
Өөр олон үндэстэний дунд амьдарч байгаа болохоор Монгол үндэстэн гэдгээ тэд улам илүү мэдэрдэг бололтой. Монгол хүн гэж тэдний хувьд хэл, соёл зан заншил ёс суртахуунаараа цул Монгол байх ёстой. Хэдий тийм ч тэд Хэнаны Монголчуудыг Монгол л гэж боддог. (Хэйнаны Монголд, Монгол гэх зүйл нь Монгол гэр, бэлчээрийн мал аж ахуй хоёр л юм гэдэг). Яг л энэ сэтгэхүйгээрээ дунд сургуульд байхдаа дургүй учраас Хятад, Төвд хүүхэдүүдийг зодож, тэдэнтэй нөхөрлөсөн монголчуудаа гоочилж явсанаа дурсах дуртай. Мөн албан байгуулагын хятад хаягийг монгол бичгээр бичүүлэх гэж тэмцдэгээ, монгол дунд сургуульд улам олон монгол хүүхэд элсүүлэх гэж компанит ажил өрнүүлдэгээ тэд надад ярьж байсан. Хашаандаа Чингис хааны хар сүлдийг залсан айлтай нэг бус удаа таарч явсанаа энд хэлэх хэрэгтэй байх . Ингэж л тэд Монгол байхын төлөө, Монгол байх юмсан гэсэн сэтгэлээр тэмцэж байдаг. Хөдөө хаана ч очсон таныг халхаас ирсэн хүн хэмээн хоймороо залаад дал дөрвөн өндөр чанан дайлна. Намайг нэг удаа хүүхэддээ жинхэнэ Монгол нэр өгөөч гэж гуйж байсан. Учир нь ердөө л хүүхэддээ төвд нэр өгөхгүй л гэж тэр байлаа. “Та жинхэнэ халх хүн үү?” хэмээн нүдэндээ нулимастай гарыг минь атгаж байсан малчин яруу найрагч Балмадорж гуайг одоо ч би тодхон санаж байна. Манай энд хит болсон дуу тэнд ч гэсэн хит болж, манайхны тоглоом наргиа тэнд ч гэсэн хүрсэн байдаг. Уулзаж ярилцсан залуус маань халхын шүлэг уран зохиолыг надаас илүү мэднэ. Тэрийг уншсан уу? Үүнийг харсан уу? гэх нь нүүр халмаар.
Бас л бүгдээрээ л Хархорумын туурийг үзэж, тэр бууцан дээр хөрвөөхийг, Бурхан Халдунд очиж мөргөхийг мөрөөддөг. Тэд ар тавин долоон хошуу, өвөр дөчин ёсөн хошуу, Хөх нуур хорин дөрвөн хошуу хэмээн ярьж, өөрсдийгөө тулгын гурван чулууны нэг мэтээр төсөөлдөг. Гэтэл бид тэдний талаар бараг юу ч мэддэгүй. Гэлээ ч тэд үүнд огт санаа зоволгүй бидэнтэй садны холбоотойгоорооо бахархаж, энд Монгол улс байгаад сүсэглэн цайныхаа дээжийг хойд зүг бидний зүг өргөн, шөрмөс шиг болсон Туулын усыг рашаан хэмээн дээдэлж байдаг. Ийм л амьдрал ахуйтай хэсэг монголчууд байдаг чимээг тусгаар тогтносон монгол улсад дуулгаарай гэж тэд надаас хүсэж байсан. Бас Монгол улсад дахин золгохын ерөөл тавин үлдсэн билээ.
Тэд бидний талаар чамгүй сайн мэднэ. Харин бид тэдний талаар бараг юу ч мэдэхгүй. Энэ мэдлэгийн зөрөө манайхныг тун бүдүүлэг байдалд оруулдаг. Мөн энэ бүдүүлэг байдал худгийн мэлхийн үлгэрийг өөрийн эрхгүй санагдуулдаг нь гачлантай. Гэвч манайхан энэ байдалдаа өчүүхэн ч санаа зоволгүй хэн нэгэн их мэдэгчийн үгээр тэднийг янз бүрээр хочилсоор л байна. Хэзээ бидний үнэний нүд нээгдэж бодит байдлыг олж харан явцуу бодлоосоо ангижирах юм болдоо.

Г.Мөнх-Эрдэнэ (shargaa1986@yahoo.com), Нийгэм-Соёлын антропологи IY, Удирдагч багш: Др. Д.Бум-Очир. Монгол Улсын Их Сургууль

http://www.56.com/u23/v_Mjc0NDUwMTI.html  

 Morio unaad ireerei mongolchuud mini gej deed mongolchuud duulj bna. (Deerh link deer darj uzne uu.) Huh nuuriin chandad mah tsusnii tasarhai ahan duus ni biig ar mongolchuud martaagui gej ted heldeg. Bid uls turiin statusiin huvid 20 garui huvaagdsan ch bid neg l mongol eh oron. 1 ezen Chingis haantai. Tuuhiin berhed salj sarnisan mongolchuud neg saihan udur Burhan haldun uuladaa bultaaraa ergen uulzah ulziitei yeruul devshuuleye.


©2009 HORIDOIMERGEN | Template Blue by TNB