HORIDOIMERGEN

Тунхаглал

2009 оны 06-р сарын 25 Нийтэлсэн Horidoimergen

Монголын тусгаар тогтнолын тэргүүн зэргийн зорилт нь бүх Монгол үндэстнийг нэгтгэж хүчирхэг Нармай Монгол улсыг байгуулах явдал мөн. Манай Монгол улс жинхэнэ утгаар тусгаар тогтнож хөгжье гэвэл бүх Монгол Туургатныг хамрах явдал. Одоогийн тусгаар тогтносон Монгол улсаар зогсохгуй. Ингэхийн тулд Дэлхийн Монголчуудын ариун голомт болсон Монгол улс нь бүх монголчуудыг өөртөө эдийн засаг, соёл, шашин, улс төрөөр үлгэрлэн дагуулах ёстой. Олон зууны баялаг түүх, зан заншил, уламжлалаа сэргээж үндэстний хувьд нэгдмэл байдлаа үеийн үед хадгалан үлдэх цорын ганц зөв зам нь жинхэнэ ёсоор тусгаар тогтносон Нармай Монгол улс байгуулах явдал мөн! Монголын язгуурын үндэстний үзэлтнүүдийн өмнө тавьсан зорилго ямар их чухал, хүнд бэрхийг онцлон нийгмийн дэвшил нь алгуур, өөрчлөн хувьсах замаар явагдах ёстойг анхаарч, ирээдүйд итгэх гүн бат итгэлтэй, идэвхтэй зарчим баримталан зоригтой шийдмэг байхын чухалыг энд тэмдэглье!!! Урагшаа бүх дэлхийн монголчуудаа! Орон бүхний монголчууд нэгдэхтүн!

http://horidoimergen.blog.gogo.mn


Эцэг өвгөдийнхөө нутгийг бусдад бэлэглэж үлдээгээд, буриад, өвөрмонголчуудыг Монгол улсад авчрах тухай яриа байж болохгүй. Буриад, Өвөрмонгол байгаагүй бол бид Орос, Хятадтай шууд нүүр тулна. Эд нар маань оршин амьдарч байгаагаараа биднийг харийн хүмүүсээс нилээд хэмжээгээр халхлан байгаа гэсэн үг. Зөвхөн, харийн нутагт хувь заяаны эрхээр үлдэж хоцорсон хүмүүсийн үр садыг аажмаар эргүүлэн суурьшуулах боломж, шаардлага, ёс суртахууны үүрэгийн тухай ярьж байна. Ялангуяа, тушаал авч харь холын орнууд руу явсан цэргүүд, тэдний гэрийнхэний үр садын хувьд.
Энд нэгэн зүйлийг онцолж хэлъе. Дайны улмаас олон мянган хазарууд Афганистанаас дүрвэн гарахад дэлхийн олон орон хүлээн авсан. Гэтэл мах цусныхаа тасархай тэднийгээ Монгол Улс огт хайхраагүй. Өлсгөлөн, ядууралд нь нэг ч шуудай гурилаар туслаагүй. Үүнд дэлхийд олон хүн гайхсан байх. Газар бол зөвхөн одоо амьдарч байгаа үеийнхэний өмч биш. Газар бол хамгийн ирээдүйд төрөх үе үеийн монголчуудын өмч. Мөн эх нутагтаа эргэж ирж чадаагүй монгол цэргүүдийн үр садад ч хүртэх өмч байж магадгүй. Дэлгэрэнгүй»

©2009 HORIDOIMERGEN | Template Blue by TNB