HORIDOIMERGEN

Жанжин Д.Сүхбаатарын захиас

2010 оны 07-р сарын 10 Нийтэлсэн Horidoimergen
Байдал төлөвийг нүдээр үзэж чадах чинээгээр ухан мэдсэн билээ, гэвч хойч өдөр юуч боллоо гэхэд үлдэх ариун алдар яавч тусгаар хэвээр хадгалагдах нь лавтай. Хэдийвээр хөгжлийн өөр зам байх авч, өөрөөр явбаас тусыг үл олох ба тусгаарыг алдаж үүнээс дор болох учраас ийнхүү олноор шийдсэн болно. Мэргэн дүү нар хожим нэгэнт цаг нь ирэх үед улсын байдлыг өөрчлөн байгуулахыг мэдсүгэй. Иймийн тул зөвхөн түмэн олны хувь тавиланд даатган хаялгүйгээр засаг төрийн мэргэн бодлогоор цагын байдал хэргийн учирт нийцүүлэн түмэн ард айл өрх бүрийн эрх, хойч ирээдүйн монгол үндэстний мандан бадрах энх түвшинг эрэлхийлэн цаггүй санаа тавьж сайнаар шийтэгсүгэй. Эв санал нэгдвэл орчлонгийн түмэн бодисыг гийгүүлэн авч хүчтэнийг хураан чадна. Эдүгээ миний биед гэнэт халуун өвчин тохиолдон аль элдвээр эмчлэн сувилуулавч тусыг үл олон эдгэрэх төлөвгүй энэ өвчинөөс хэрхэвч гэтлэхгүй үхэх цаг болов. Дахин дахин хянаж санаандаа агуулцгааж гадна дотны зальхай самууныг сайтар сэргийлж явсугай. Бүү умартаарай. 1923 оны 2-р сар. Дэлгэрэнгүй»

©2009 HORIDOIMERGEN | Template Blue by TNB