HORIDOIMERGEN
1990 оноос хойш, Элбэгдорж Ринчинод л тэр үеийн хамаг бурууг тохох молхи толхи школ үүссэн нь нангиад гарвальтан, сүнстэнүүдийн бодлого юмсанжээ.
Панмонголист Э.Ринчино бол эсер намын гишүүн байсан хүн. Хаант Оросын, бага ард түмнийг колоничлох, дарлах бодлогыг эсэргүүцдэг тус намд  орсон нь учиртай. Гэвч тэр нам еврейг л голчлон өмгөөлөөд байсан тул гарчээ. Нармай Монгол улсын ЗГ-ыг байгуулахад идэвхийлэн оролцож, гадаад явдлын сайд нь болж асан. Дараа нь, бүх Монголыг нэгтгэж л байвал, большевик намыг ашигласан ч яахав гэж нэг хэсэг явсан. Гол үзэл нь панмонголизм л байсан, түүнээсээ ч болж хэлмэгдэн, амь насаа алдсан нэгэн.

Б.Цэрэндорж нарын хятадын лоббичид Данзангийн тархи толгойг эргүүлж, өөрсөд рүүгээ хэлбийлгэн, бохир үйлдээ ашиглахдаа, монгол эх орончид, панмонголистуудыг хагаралдуулах давхар зорилго агуулж байж. Капиталист зарчим, хөгжлийн замыг их ярьдаг, большевизм, Зөвлөлтийн эзэрхий бодлогод дургүйцдэг түүнийг “хятадуудтай зохистойгоор хамтран ажиллаж болно, хятадуудад өр төлүүлэх нь капиталист шударга зарчим” гэхчлэн ятгаж, авлигадаж, одоогийн олигарх маягтай болгохоор уруу татаж байжээ. Үүний сацуу, бие биед нь хов зөөн эвдрэлцүүлнэ.  Э.Ринчино Данзангийн явдлыг буруушаан, хоорондоо хэрэлдэж маргалддаг асан. Б.Цэрэндорж эвлэрүүлнэ хэмээн, Данзангаар уучлал гуйлгаж байв.
Гэвч түүнийг хорт муу үйлдээ ашиглах, эх орончдыг бутаргахаа үргэлжлүүлсээр. Э.Ринчино тэсэлгүй, намын Ш их хурал дээр Данзанг шүүмжилж, нөгөөх нь ч хариуг нь барьж, бөөн хэрүүл маргаан дэгдэж, Ринчино нь Данзанг хатуугаар гэсгээн цээрлүүлбэл зохино гээд сэтгэлийн хөөрлөөр хэлчихсэн байдаг. Энэ эвдрэлцлийг зохион байгуулсан Б.Цэрэндорж уухайн  тас өлгөж аваад л, учрыг төдийлөн эс мэдэх Чойбалсанд даалган, Данзанг яаравчлан цаазлуулсан нь муу явуулгаа илчлүүлэхгүй гэсэн оролдлого байжээ.


Энэ мэтчилэн баахан террор зохион байгуулсан хутган үймүүлэлтийг нь Э.Ринчино ажиж мэдээд, хятад лоббитнуудын хорлолыг тагнахыг тагнуулын байгууллагын Сандуйжавт даалгажээ.
Байдлыг гадарласан Цэрэндоржтонгууд буриадууд зөвлөлтийн эсрэг үг яриа гаргадаг, панмонголизмыг л сонирхдог гэж матсаар, Монгол төр улсыг байгуулалцсан гавьяатай олон зүтгэлтнүүдийг буцааж татуулж байжээ. Өмнө нь мөн халимаг зүтгэлтнүүдийг татуулж байсан ч гэдэг.
Чингээд, харь гаралтай гэх Дамбадоржийг /хятад эхнэртэй/ намын даргаар, Насанбатыг аюулаас хамгаалахын даргаар тавьж авчээ. Энэ үед Сандуйжав нь тагнах ажлаа үргэлжүүлсээр, Цэрэндорж, Дамбадорж, Насанбат нарын хятад гарвальтнуудын триумвират нь хамаг муу муухайн үүсгэл мөн бөгөөд, Хятадын тагнуул туршуул, хорлон сүйтгэлт, империалист бодлогын ажил хийж байна гэх дүгнэлтэд үндсэндээ хүрээд байв. 
Намын үнэнч журмын зүтгэлтнүүдийг гүтгэв, жолоочоо хурдан яв гэж шавдуулан хүн дайрч алсан гээд Сандуйжавыг хэлмэгдүүлжээ. Тэр хүн дайрч алсан нь Цэрэндоржийн дүү бөгөөд, Сандуйжавыг тагнаж асан. Жилийн өмнө гарсан эл хэргийг явган зорчигчийн буруугаас болсон гэж үзсэн байж.

Цэргийн хувьсгалт зөвлөл /Э.Ринчино толгойлж асан/ гэх намын байгууллагын мэдлээс аюулаас хамгаалахыг салган, засгийн газартаа авсан Б.Цэрэндорж “Сүүлийн үед ангийн дайсныг илрүүлэх нь багассан” гээд, бие бүрэлдэхүүнийг нь үндсэнд нь халж, холимог угсааны хүмүүсийг олноор элсүүлжээ. Зөвлөлтийнхөн ч монголчуудад  итгэхэд бэрх гээд, холимог хүмүүс дээр түшиглэхийг таашаах болж. Холимогчууд монголчуудад  маш харгис хэрцгий хандаж, их харгислалыг улам эрчимжүүлэн өрнүүлсэн ажээ.

http://moenhbayar.blogspot.com/2010/09/blog-post_2431.html

С.Жавхлан Ч.Раднаев - Эжымни (S.javkhlan Ch.Radnayb - Ejimni)

2013 оны 05-р сарын 23 Нийтэлсэн Horidoimergen

С.Жавхлан Ч.Раднаев - Эжымни (S.javkhlan Ch.Radnayb - Ejimni)

 Дэлгэрэнгүй»

Том гүрнүүдийн улс, үндэстнийг устгах арга!

2013 оны 04-р сарын 13 Нийтэлсэн Horidoimergen
Хүмүүсийн ухамсар, тархи гэдэг өөрчлөх боломжтой эд.Чухам тэнд замбараагүйдэл үүсгэж бид үнэн юмыг хуурамч зүйлээр сэмхэн сольж , тэр хуурамч үнэнд хүмүүсийг албаар итгүүлэх болно. Яаж гэвэл? Бид өөрсөдтэйгөө ижил бодолтуудыг холбоотноо Орос орны өөрийнх дотроос олж болох юм.Ингэвээс газар дэлхий дээрхи энэ нугаршгүй ард түмэн сөнөх,

түүний дотоод ухамсар нь эргэлт буцалтгүй эцэслэн мөхөх хэмжээлшгүй их цар хүрээтэй эмгэнэлт үйл явдал ар араасаа хөврөх болно.

Энэ бүхэн зүсэн зүйлээрээ дэлгэрэх болно.Гагцхүү цөөхөн нь маш цөөхөн хэсэг нь юу болж байгааг ойлгох таамаглах биз.
Гэвч тийм хүмүүсийг бид аргагүй байдалд оруулж, доог тохуу болгож, тэдгээрийн талаар ташаа ойлголт бий болгон, нийгмийн шаар гэж зарлах аргыг олно. Оюун санааны үндсийг таслан, ардын ёс суртахууны суурь дэвсгэрийг устгах болно.

Тийм байдлаар бид насны үе үеэр нь ганхуулна.Хүмүүсийг хүүхэд үеэс нь залуу насанд нь авч, гол тулгуурыг залуучуудад чиглүүлэн , тэдгээрийг хувиа хичээгчид , биеэ тоогчид садарлан самуурагчид, эх оронч бус үзэлтнүүд болгон хувиргана....

Шударга амьдрахаас улам олон хүн няцаж шантрах болжээ.Балиар ааш, балмад зан, заль мэх, согтуурал, мансуурал, завхайрал зүсэн зүйлээрээ дэлгэрч энэ бүхнийг хэтэрлээ, дэндлээ, үүнээс сэргэмжил болгоомжил гэж харанга дэлдээд ч бүрэн ухаарч байгаа юм алга.Их л бол нэг шогшроод нэг толгой сэгсрээд өнгөрөх нь тэр.Үндэс угсааны онцлогтой ёс суртахууны суурь устах нь.Хувиа хичээгчид, садарлан самуурагчид, биеэ тоогчид,эх оронч бус даяарчлах үзэлтнүүд, ардчилал эрх чөлөө, хүний эрхээр далимдуулж хэт даврагсад олширч байна.
Ухаан сэргэг, мэлмий тунгалаг байхтун түмэн олон минь! Мөнх хөх тэнгэр ивээх болтухай.

 Дэлгэрэнгүй»

Д.Бямбасүрэн: Оюутолгойн гэрээ Монголд ашиггүй

2013 оны 03-р сарын 07 Нийтэлсэн Horidoimergen

2012 онд МАН гэхэд 50 тэрбум ам.доллар гаднаас зээлж байж хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөртэй сонгуульд орсон. Ардчилсан нам гэхэд 30 тэрбум ам.доллар. Өөрөөр хэлбэл, өр зээл тавьж, Монголын ард түмний ирээдүйг шийдэж, өөрсдөө толгойд суух бодлого баллаж байна.

Манайхан дотор гадныхны хөрөнгө оруулалтыг шүтээд, хамаг юмаа гадныхнаар хийлгээд өөрсдөө баян амьдрах гэсэн сэтгэхүй байна. Үүнийгээ зарим хүмүүс эх оронч сэтгэхүй гээд нэрлээд байх шиг. Энэ бол дээрэмчидтэй нийлж өөрсдийнхөө хонийг барьж өгөх чонын сэтгэхүй. Ер нь Монголын эдийн засгийг хараад байхад иргэдээ, нийгмээ дээдлэхээсээ илүү ашгийн төлөө нүдээ ухаад өгөхөөс ч буцахгүй байдал харагдаж байгаа нь Монголын онцлог болчихож.  Гэсэн ч нөгөө талаас авч үзвэл салхи эргэлээ. Учир нь үндэсний ухамсар сэргэлээ. Шударга үнэний тийшээ зүтгэж байгаа нь одоо Оюутолгой, Таван толгой, МИАТ-ийн асуудлыг сөхөж байгаагаар дүгнэж болно. Мөн иргэд маань бэлэн мөнгөнд хууртахаа больж, тогтвортой амьдралыг хүсдэг болсон байна.

 Дэлгэрэнгүй»
Бид үнэхээр хүчирхэг үндэстэн бол өөрсөддөө шүүмжлэлтэй ханддаг байх хэрэгтэй. Эрх чөлөө гэдэг бол ухамсарласан хариуцлага юм.  Д.Бямбасүрэн  Дэлгэрэнгүй»

©2009 HORIDOIMERGEN | Template Blue by TNB