HORIDOIMERGEN

Д.Бямбасүрэн: Оюутолгойн гэрээ Монголд ашиггүй

2013 оны 03-р сарын 07 Нийтэлсэн Horidoimergen

2012 онд МАН гэхэд 50 тэрбум ам.доллар гаднаас зээлж байж хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөртэй сонгуульд орсон. Ардчилсан нам гэхэд 30 тэрбум ам.доллар. Өөрөөр хэлбэл, өр зээл тавьж, Монголын ард түмний ирээдүйг шийдэж, өөрсдөө толгойд суух бодлого баллаж байна.

Манайхан дотор гадныхны хөрөнгө оруулалтыг шүтээд, хамаг юмаа гадныхнаар хийлгээд өөрсдөө баян амьдрах гэсэн сэтгэхүй байна. Үүнийгээ зарим хүмүүс эх оронч сэтгэхүй гээд нэрлээд байх шиг. Энэ бол дээрэмчидтэй нийлж өөрсдийнхөө хонийг барьж өгөх чонын сэтгэхүй. Ер нь Монголын эдийн засгийг хараад байхад иргэдээ, нийгмээ дээдлэхээсээ илүү ашгийн төлөө нүдээ ухаад өгөхөөс ч буцахгүй байдал харагдаж байгаа нь Монголын онцлог болчихож.  Гэсэн ч нөгөө талаас авч үзвэл салхи эргэлээ. Учир нь үндэсний ухамсар сэргэлээ. Шударга үнэний тийшээ зүтгэж байгаа нь одоо Оюутолгой, Таван толгой, МИАТ-ийн асуудлыг сөхөж байгаагаар дүгнэж болно. Мөн иргэд маань бэлэн мөнгөнд хууртахаа больж, тогтвортой амьдралыг хүсдэг болсон байна.

 Дэлгэрэнгүй»
Бид үнэхээр хүчирхэг үндэстэн бол өөрсөддөө шүүмжлэлтэй ханддаг байх хэрэгтэй. Эрх чөлөө гэдэг бол ухамсарласан хариуцлага юм.  Д.Бямбасүрэн  Дэлгэрэнгүй»

©2009 HORIDOIMERGEN | Template Blue by TNB