HORIDOIMERGEN

Том гүрнүүдийн улс, үндэстнийг устгах арга!

2013 оны 04-р сарын 13 Нийтэлсэн Horidoimergen
Хүмүүсийн ухамсар, тархи гэдэг өөрчлөх боломжтой эд.Чухам тэнд замбараагүйдэл үүсгэж бид үнэн юмыг хуурамч зүйлээр сэмхэн сольж , тэр хуурамч үнэнд хүмүүсийг албаар итгүүлэх болно. Яаж гэвэл? Бид өөрсөдтэйгөө ижил бодолтуудыг холбоотноо Орос орны өөрийнх дотроос олж болох юм.Ингэвээс газар дэлхий дээрхи энэ нугаршгүй ард түмэн сөнөх,

түүний дотоод ухамсар нь эргэлт буцалтгүй эцэслэн мөхөх хэмжээлшгүй их цар хүрээтэй эмгэнэлт үйл явдал ар араасаа хөврөх болно.

Энэ бүхэн зүсэн зүйлээрээ дэлгэрэх болно.Гагцхүү цөөхөн нь маш цөөхөн хэсэг нь юу болж байгааг ойлгох таамаглах биз.
Гэвч тийм хүмүүсийг бид аргагүй байдалд оруулж, доог тохуу болгож, тэдгээрийн талаар ташаа ойлголт бий болгон, нийгмийн шаар гэж зарлах аргыг олно. Оюун санааны үндсийг таслан, ардын ёс суртахууны суурь дэвсгэрийг устгах болно.

Тийм байдлаар бид насны үе үеэр нь ганхуулна.Хүмүүсийг хүүхэд үеэс нь залуу насанд нь авч, гол тулгуурыг залуучуудад чиглүүлэн , тэдгээрийг хувиа хичээгчид , биеэ тоогчид садарлан самуурагчид, эх оронч бус үзэлтнүүд болгон хувиргана....

Шударга амьдрахаас улам олон хүн няцаж шантрах болжээ.Балиар ааш, балмад зан, заль мэх, согтуурал, мансуурал, завхайрал зүсэн зүйлээрээ дэлгэрч энэ бүхнийг хэтэрлээ, дэндлээ, үүнээс сэргэмжил болгоомжил гэж харанга дэлдээд ч бүрэн ухаарч байгаа юм алга.Их л бол нэг шогшроод нэг толгой сэгсрээд өнгөрөх нь тэр.Үндэс угсааны онцлогтой ёс суртахууны суурь устах нь.Хувиа хичээгчид, садарлан самуурагчид, биеэ тоогчид,эх оронч бус даяарчлах үзэлтнүүд, ардчилал эрх чөлөө, хүний эрхээр далимдуулж хэт даврагсад олширч байна.
Ухаан сэргэг, мэлмий тунгалаг байхтун түмэн олон минь! Мөнх хөх тэнгэр ивээх болтухай.

 Дэлгэрэнгүй»

©2009 HORIDOIMERGEN | Template Blue by TNB