ЗYРХНИЙ ИХ ХYЧЭЭ НЭГТГЭХ БОЛОМЖТОЙ
(Бидэнд "Эзэн минь тэнгэр харуулж байна" гээд үхдэг хонь шигээ
Яасан. Манай сонинд гарсан өөрийн чинь нийтлэлд өгсөн гарчигт эмзэглээд байна уу?
-Эмзэглэх ч юу байхав дээ. Төмөр-Очир гуайн нэр дурдагдсан болохоор
хүмүүс УИХ-ын дарга нь өөрөө уг хуулиа тэр хэвээр нь батлах сонирхолтой
гээд ойлгочихож мэдэх юм. Ингэж ойлговол бодит байдалд нийцэхгvй.
-Танай хөдөлгөөн үүсэх болсон шалтгаан юу вэ?
-АНУ-ын Стратеги Судлалын Хүрээлэнгээс 2000 онд гаргасан "Соёл
Иргэншлийн Мөргөлдөөн" хэмээх суурь судалгааны бүтээлд "Монгол Улс 2010
он гэхэд хятадынх болсон байна. Тэгэхэд Монголд Хятадын эсрэг бослого
гарна" гэж сануулжээ. Мөн Хятад улсын Амрыг Хамгаалах Хороо, ХКНын удаа
дараагийн нууц захидлууд, Дэн Сяо Пиний сүүлчийн гэрээслэл, "Гадаад
Монголын Тусгаар Тогтнолын нууц" зэрэг номд дээрх мэт зөгнөлийг яаж
биелүүлэх арга замыг зааж, сүүлчийн 10 жилд монгол улсад хэрэгжүүлж
эхэлжээ. Энэ зам нь дараахь үндсэн хэсгүүдээс бүрэлдэх гэнэ. Эдийн
засгийг нь атгаж, хятадаас бүрэн хараат түүхий эдийн хавсарга болгох,
улс төрийг нь эдийн засаг, мөнгөөр дамжуулан нөлөөлж жолоодох, үндэсний
соёл, өөртөө итгэх үзлийг нь үгүйсгэх, хятадад уусах нь зайлшгүй хэмээх
үзэл түгээх, олон мянган жил байгаль, нийгмийн шалгарлыг давж гарсан
нүүдлийн соёл иргэншил, монгол ахуй, мал аж ахуйг нь устгах бодлого
гаргуулж хэрэгжүүлэх, газар нутгийг нь өмчлүүлэх, хувьчлуулах хууль
гаргуулж, өөрийнх нь хуулиар газрыг нь эзэмших, монгол цусыг нь
булингартуулах олон эрэгтэй цагаачид оруулах, төр-эдийн засаг, хүчний
байгууллагад нь бүх хүрээ, төвшинд хятад угсааны хүмүүст эрх мэдэл
олгох, залгамжлуулах гэх мэт. Энэ төлөвлөгөө нь одоо хэдэн хувьтай
яваа, 2010 оноос өмнө, хойно хэзээ зуун хувь биелэхийг бид мэдэхгүй.
Харин тэд л тооцоолж суугаа болов уу даа. Монгол хүн, Монгол Улс ингээд
өрийг нь зурж, голыг нь тасалж байхад "Эзэн минь тэнгэр харуулж байна"
гэж бодсоор дуугүй дуусдаг хонь шигээ чимээгүй уусч, устах замдаа орох
юм гэж үү. Бидэнд тэдэнд тэгж бууж өгөх түүх, ёс суртахууны эрх байхгvй.
-Одоо Монгол ядуу буурай, Хятад улс хүчирхэг байхад бид хятадад
дарлуулахгүй, дарамтлуулахгүй явах арга бий юу гэх мэтээр асуух хүн мэр
сэр гарах байх...
-Америкийн индианчууд, Ацтек, Инк, Майягийн өндөр соёл иргэншил,
газрын дундад тэнгисийн эргэн тойрон, Европт анхдагч соёлт түгээсэн
шумерүүд (сүмэр, сүмбэр), Хүннү, Нирун-Авар, Түрэг, Их Монгол Улсын
агуу их соёл иргэншил, төрт ёсны өлгий нутаг, төрүүлж бий болгосон
гайхамшигт их-эх ард түмний хувьд бид өөрсдийнхөө байтугай дэлхийн
түүхийн өмнө алдах эрхгүй. МЭЄ II зуун, 555 он, 1911-1938 он гээд л
бусад өөр үндэстэн бол мөхвөл мөхөж болох хамгийн хүнд үед гайхамшигт
Монгол угсаатан сөгдөж унах нь битгий хэл харин ч дотоод их эрчим,
хүчирхэг мөн чанараа ил гарган, үнснээсээ дахин амилах галт шувуу мэт
улам хүчирхэгжиж босч байсан. XXI зууныг монголын зуун болно гэдэгт бид
бат итгэж байна. Дэлхий дахин ч энэ зуунд дахин нэгдэж, хүчирхэгжин
хэнд ч, аль ч улс гүрэнд дарлуулж, дарамтлуулах аргагүйгээр сэргэн
мандлынхаа замд орсон Монгол Улсын, Монгол угсаатны бас нэгэн гэрэлт
үеийг харах болно.
-Танай хөдөлгөөний зорилго?
-Бид үндэстний ухамсраа сэргээх, Монгол Улсын соёл, эдийн засаг,
улс төрд учирч байгаа бодит аюулыг ард түмэнд ойлгуулах, үүнээс гарах
зам, Монгол Улсаа яаж бусад гүрний хавчлага, дарамтгүйгээр улс шиг улс
болгох вэ гэдгийг хамтран эрэх зорилготой.
-Монгол Улсыг тэгж хөгжүүлэх бололцоо бий гэж та бүхэн үзэж байна уу. Ялангуяа эдийн засгийн Ялангуяа эдийн засгийн хувьд...?
-Бид Монголын асуудал бол эдийн засгийн асуудал биш, юуны өмнө улс
төр, эдийн засаг, соёлын сэргэн мандлын, нэгдлийн цогц асуудал гэж үзэж
байгаа. Одоо манай улсын ЇНБ-нэг тэрбум доллар хүрэхгүй байгаа. Бид
зөвхөн эдийн засгийн хувьд гайхамшигтай хөгжиж, ЇНБ 20 хувь өсөлттэй
болсон ч гэсэн ойрын 50-100 жилд үргэлж л ядуу буурай, жижиг орон байж,
хоёр хөрш болон бусад их гүрний шахалт дарамтад явна гэсэн үг. Ингээд
хөгжсөн жижиг улс дэлхийн түүхэнд бараг байхгүй. Харин улс төрийн
хөрөнгө оруулалт хийх нөхцөл, боломж, эрсдэлийг сайн тооцож, тийм
бололцоог бий болговол, нөгөө талаар нийт Монгол угсаатнаа соёл, эдийн
засаг, улс төрийн хувьд нэгтгэснээр тоо чанарын, оюун сэтгэхүйн, хүсэл
зоригийн хүчирхэг үсрэлт хийж чадвал л бид энэ байдлаасаа гарч бусад
улстай эрх тэгш харилцах хэмжээнд хүрэх болно. Израйль, Япон, Солонгос,
Пакистан, Тайвань, Баруун Европ тэр чигээрээ тийм л улс төрийн хөрөнгө
оруулалтад боссон. Монгол Улс ч ХХ зууны II хагаст бас л тийм төсвийн
70 хувьтай тэнцэж байсан улс төрийн хөрөнгө оруулалтад өдий зэрэгтэй
болсон шүү дээ.
-Одоо Монголд улс төрийн хөрөнгө оруулалт хийх нөхцөл бололцоо бий болгож болно гэж та үзэж байна уу?
-Болохгvй юм гэж хорвоод үгүй. Харин эрсдэлийг нь маш сайн тооцож,
тунг нь тааруулж, цаг хугацааг нь олох хэрэгтэй. Ер нь яагаад Монгол
үндэстэн өөрийн эрх ашгаа илэрхийлж, түүний төлөө тэмцэж, олохдоо олж,
алдахдаа алдаж болохгүй гэж. Монголоос бусад тусгаар тогтносон
үндэстэнүүд бүгд л нэгдлээ шүү дээ. Вьетнам, Герман, удахгүй хоёр
Солонгос. Улс үндэстэн ч бай, хувь хүн ч бай өөртөө итгэлгүй өөрийнхөө
төлөө зогсож тэмцэж чадахгүй л бол амьдрал өршөөхгүй, аль болох л
дарлаж, хавчиж, бүр идэж устгаж, уусгахыг бодно.
-Нэгдсэн Монгол улс гэж яривал Нармай Монгол үзэл гэхэд л үстэй толгой нь өрвийдөг хоёр хөрш маань хэрхэн хүлээн авах бол?
-Мэдээж Монгол Улс хүчирхэг, хөгжилтэй улс болог гэж хоёр хөрш
маань хүсэхгүй. Хүсч байгаагүй. Гэвч энэ үзлийн төлөө хэдэн зуун мянган
халх, буриад, халимаг, өвөрлөгч ахан дүүс маань алуулж, тамлуулж байж
энэ Монгол Улсын тусгаар тогтнолыг бий болгосон гэдгийг бид хэзээ ч
мартаж болохгүй. Бид алдсан бүх нутаг, хүн амаа олж чаддаггүй юм аа
гэхэд улс төрийн том зөвшилцөлд орж, нилээд хэсгийг нь олж авч, улс
төрийн хөрөнгө оруулалт хийх нөхцөлийг бий болгож, Нэгдсэн Монгол Улс
байгуулах их үйлсэд халимаг, халх, ойрд, өвөрлөгч, буриад, дээд
монголчууд магадгүй бүр хазар монголчууд, моголууд оюун санаа, сэтгэл
зүрхний их хүчээ нэгтгэх бололцоог бий болгох боломжтой.
-Бид чинь өөр улсад алдсан газар нутаг байтугай одоо амьдарч буй
газар шороогоо газрын шинэ хуулийн төслөөр бол гадаадын компаниудад
алдах гээд байгаа юм биш vv?
-Тийм ээ. Эдийн засгийг нь атгачихсан, улс төрд нь хүчтэй нөлөөтэй
байгаа, оюун тархийг нь угааж эхэлсэн, одоо газрыг нь аваад, малаас нь
салгачихвал энэ монголчууд хаачих вэ дээ гэсэн бодолтой тодорхой хүчний
явуулгаар энэ хуулийн төсөл хийгдсэн гэж бид үзэж байгаа. Тэр хүчний
өмнө үйлчлэх утсан хүүхэлдэйнүүд ч бий. Тухайлбал Байгаль Орчны сайд
У.Барсболд гэх мэт харваас харь угсааны хүмүүсийн санаархал их байгаа.
Гэхдээ монголын төр тийм тэнэг алдаа хийхгүй байх. УИХ энэ төслийг
хэвээр нь батлахгүй байх гэж найдаж байна. Бид ч чадах бүхнээ хийж
байгаа.
-Газрын тухай хуулийн төслийн талаар та бүхний тарааж буй ухуулах хуудас, цуглааныг үзсэн. Хэр үр дүнтэй байгаа юм бол доо?
-Энэ хууль бол Їндсэн хуулийн дараа орох ач холбогдолтой хууль.
УИХ-ын эрхэм гишүүд маань арай ч зөвхөн хувийн эрх ашиг, өөрөө авч
болох жаахан газрын төлөө Монгол үндэстний хувь заяаг гаргуунд нь
гаргаж эх орондоо гишгэх газаргүй цөөнх болгож болох хууль гаргахгүй
биз. Монгол хүн байна даа. Эртний их угсаат үндэстэн, төрийн залгамж
байна даа. Ард түмэн маань цагаан сар, Март, хонхны баяр гээд түр
сатаарч байгаа ч гэсэн бидний уриалгыг одооноос маш сайн хүлээж авч
байгаа шүү. Монголчууд газрынхаа төлөө хатуу зогсоно гэдэгт би итгэлтэй
байна.
-Танай хөдөлгөөний гадаад харилцаа ямаршуу байна вэ?
-Орчин үед аз болоход интернэт гарч ирсэн учир онцын зардал хүч
оролгүйгээр гадаад харилцаа холбоогоо тогтоож байгаа. "Цахим өртөө",
"Цахим улаач" вэб сайтуудад өөрийн нилээд материалаа оруулсан. Америк,
Европ болон бусад оронд суралцаж, ажилладаг Монголын иргэдтэй байнга
холбоотой байгаа. Мөн Монгол угсаат өвөрлөгч, буриад, халимагуудтай
интернэтээр харьцаж байгаа.
-Бусад монгол үндэстнүүдээ нэгтгэнэ гээд ил тод яриад байх нь амжилт ялалт авчрах болов уу?
-Нууж хаах юм байхгүй л дээ. Бид өнөөдөр Цагаан хэрэм давж Бээжинг
эзэлнэ, Уралыг давж Москваг шатаана гэсэн юм яриагүй. Монгол газар
шороон дээрээ Монгол үндэстнээ нэгтгэх, тусгаар тогтнолоо хадгалах
тухай л ярьж байгаа. Бидний энэ үйл хэргийг Орос орон ч гэсэн өөрийн
улсын аюулгүй байдалд ашигтайгаар дэмжих хэрэгтэй ш дээ. Дорнод
Сибириэр түрэн орж ирж буй хятадын цөмрөлийг тэд яаж ч чадахгүй. Нэрт
эрдэмтэн Гумилиев "Монголчуудын дэлхийн өмнө байгуулсан түүхэн гавьяа
бол хятадуудыг цагаан хэрэм дотор нь олон зуун жилээр тогтоон барьсан
явдал юм" гэж дүгнэсэн байдаг. Бид одоо ч хятадуудыг хазаарлан барьж
чадна. Бидний энэ үзэл Япон, Америкчуудын үзэл бодолд нийцэх байх.
Америкчууд хятадыг одоо байгаа хүрээнд нь барих зорилгоо нуухгүй
байгаа. Ийм учраас улс төрийн хөрөнгө оруулалт хийх том гүрнүүд
хангалттай олдох боломжтой.
-Монголыг дэлхийн хэмжээнд аваад явчих үндэсний лидерийн талаар таны бодол?
-Одоо төр засгийн толгойлж байгаа лидерүүд маань улс төр, хувийн
ашиг сонирхлын жижиг жаазанд өөрсдийгөө хийчихсэн. Їндэсний сэргэн
мандлын үзэл санааг туг болгон барьж, араасаа олныг уриалан дагуулж
чадах үндэсний лидер зайлшгүй хэрэгтэй. Тийм лидер төрсөн байгаа. Цаг
нь болсон. Би Н.Энхбаярыг хамгийн түрүүнд нэрлэж чадах байна. Ерөнхий
сайд өөрийгөө зөвхөн намынхаа лидер, намынхаа бүлгийн лидер гэж бүү
бодоосой. Монгол угсаатны лидер гэдгээ бодож, мэдэрч, тэр төвшинд
сэтгэж ажиллаасай гэж хүсэх байна. Цаашдаа ч өөр, өөр лидерүүд түрэн
гарч ирэх биз.
-Та сая Дэлхийн банкны Ерөнхийлөгчийн эмчээр ажилласан. Бие нь их
муу байгаад гайгүй болоод явсан гэсэн. Яасан юм бол. Газрын тухайд
ярилцав уу?
-Эмчийн тангараг гэж нэг юм байна. Тэгэхээр өвчний нууц задруулж
болохгүй л дээ. Тэгээд ч би эмчийн үүргээ л гүйцэтгэж явсан тул өөр
бусад зүйл ярилцсангүй. Сайхан зантай эмгэн, өвгөн хоёр байна лээ.
Монголын тухай их сайхан сэтгэгдэлтэй буцах шиг болсон.
-Та өөрийгөө товч танилцуулахгүй юу?
-Б.Болдсайхан(bundan@magicnet.mn).
1963 онд төрсөн. III эмнэлгийн зүрхний мэс засалч эмч. Анагаах ухааны
доктор, Америкийн Цээжний эмч нарын нийгэмлэгийн гишүүн, Америкийн
Шинжлэх Ухааны Академийн жинхэнэ гишүүн.
Хөөрөлдсөн: Ж.ГYНТЭВСYРЭН (Увс.Улаангом сум).
2002, №35.36 (341-342) "81-р Суваг" сониноос