1962 он:Монголын дээд боловсролын салбарын томоохон
зvтгэлтнvvдийн нэг, МУИС-ийн декан, Боловсролын яамны орлогч сайдын
албыг хашиж явсан Санжаасvрэнгийнд хоёр дахь хvv нь мэндэлжээ. Тvvний
эх, их эмч Доржпалам нь Оросын нэрт эрдэмтэн, монголын анхны газрын
зургийг зохиогч, монгол судлаач А. Симуковын охин. Тэрбээр хар нялхдаа
єнчирч , монгол эх эцгийн гар дээр єсєж єндийсєн тєдийгvй Монголд европ
эмнэлгийг дэлгэрvvлэхэд хvчин зvтгэж явсан зєвлєлтийн эмч эмэгтэйн
дvрийг оюутан vедээ уран сайхны кинонд бvтээж олны танил болжээ. С.
Зориг нэг ах, охин дvvтэй. “...Зориг ах багадаа их шартай, том ах бид
хоёрыг бодвол илvv эрх танхи байсан. Ямартаа л тариа тариулахад би vг
дуугvй тариулдаг, харин Зориг ах гартаа том цаг атгачихаад таривал би
энэ цагийг эвдэлнэ шvv гээд орон доороос гардаггvй хvvхэд байж билээ. ”
Дvv С. Оюун“... Аав Москвад аспирантурт байхдаа ээж бид хоёрыг Москва
руу авч явсан юм. Зоригт хэлэлгvй галт тэрэг хєдлєнгvvт намайг шууд
цонхоор аваад явсан. Тэгэхэд єєрийг нь vлдээсэнд Зориг маш их уурлаж,
ээж аавын авч єгсєн 2кг “48-ийн” чихрийг тємєр замын тавцангаар нэг
шидэж байж билээ. Харин Оюун маань нэг муухан инээмсэглээд гараараа
даллаж vдсэнийг тодхон санаж байна”. Ах С. Баяр
1970 он: Зориг хvv монголын сэхээтнvvд vр хvvхдээ сургахыг эрхэмлэдэг
байсан орос хэлний сургалттай 23-р сургуульд элсэн оров. “... Талийгч
хичээл номондоо их сайн ялангуяа тооны тєрлийн хичээлvvдэд илvv,
физикийн олимпиадад 2 билvv 3-р байранд орж байсан. Тэгээд “Хоршоолол”
нийгэмлэгийн спортын гимнастикийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа
орж, єєрийнхєє орсон зэрэгтээ 1-р байр эзэлж тvvнээс хойш чєлєєт
цагаараа гимнастикаар хичээллэдэг болсон. Долоо билvv арав хоног Баяраа
ах Баавлай багштай хамтарч єдєр шєнєгvй бэлтгэл хийлгэсэн хэрэг. Гол нь
сунгалтын дасгал хийх гэж их зовсондоо хєєрхий. Хичээл дээрээ сууж
байхдаа хvртэл хєл гараа сунгаж, татаж их л хєдєлмєрлєдєг байсан. Их
хєдєлгєєний эвсэлтэй хvvхэд байж билээ. Энэ нь оюутан байхдаа ч илэрч
байсан. Москвад бид нар хєл бємбєг, регби их тоглодог байж билээ. Зориг
МГУ-ийн регбигийн шигшээд хvртэл тоглож байсан”. Ангийн найз Я.Баатар
1980-85 он:Дээд боловсрол эзэмшихэд бусад шатны
сургалтын адил vнэ тєлбєргvй байлаа. Зєвхєн элсэлтийн уралдаант
шалгалтаар хангалттай оноо авах шаардлагатай. С.Зориг Москвагийн улсын
их сургуулийн философийн ангид суралцах эрх авав. Москвагийн таван жилд
С. Зориг Чехословак улсад сурч байсан дvv С. Оюунтайгаа захидлаар их
харилцдаг байжээ. “... ер нь бол манай хvмvvс ихийг vзэж, харж, мэдэж
байгаа учир тэд єнєєгийн байдалд дургvйцэх нь зvй ёсны юм. Зарчим ёсоор
бол манай нийгэм тэргvvнийх байх учиртай. ...Манай ард тvмний амьдралын
тvвшин тун дорой зєвхєн амьдралын наад захын хэрэгцээг л хангаж байна.
...Бодож санаж байгаа зvйл нь дорой, эринээсээ хоцорсон нь тун тод
харагдаж байна. ...Улсын эдийн засгийн бодлогыг vндсээр нь солих
хэрэгтэй юм. Бид улсаа єндєр хєгжилтэй орон болгох хэрэгтэй. Японы
тvвшинд очтол єдий байгаа ч би монгол хvний саруул ухаанд итгэдэг юм”.
1984 он 4 дvгээр сар Москва хот. Дvvдээ бичсэн захидлаас.
1985-90 он: Залуу улс тєр судлаач ХЗЭ гэдэг тэр vеийн
монголын цорын ганц залуучуудын байгууллагын нийслэлийн хороонд
зааварлагчаар ажиллаж мєн МУИС-д багшлав. Тэрээр МУИС-ийн аспиратурт
“БНМАУ-ын улс тєрийн системийг боловсронгуй болгох нь” сэдвээр
судалгааны ажил хийж эхэллээ.
1991 оны намар:8 дугаар сард Москвад Онц байдлын улсын
хороо (ОБУХ) гээч тєрийн эрхийг авлаа. Энэ байгууллагын мэдэгдлийг
хvлээн авсан шинэ, хуучин монгол дарга нарын євдєг чичирч байлаа. Хоёр,
гурав хоногийн дараа тєрийн эргэлт нэгэнт бvтэлгvйтсэн нь тодорхой
болсон vед Бага хурлын том дарга нар тєрийн тєв хэвлэл “Ардын эрх”
сонины эрхлэгчийг “ Зєвлєлт засгаас урваж, хууль бус ОБУХ-ны мэдэгдлийг
нийтэлсэн хэмэээн загинаж бvтэгнvvлэв. Харин ОБУХ тєрийн эрхийг авсан
анхны єдєр Монголын томоохон улс тєрчдєєс нэг л хvн энэ vйл явдлыг
“хууль бус тєрийн эргэлт” хэмээн нэрлэж эсэргvvцлийн цахилгаан Москвад
илгээсэн нь Парламентийн бvлгэмийн дарга С. Зориг байлаа.
1990-92 он: Монголын нийгмийг ардчилах, зах зээлийн
эдийн засгийг тєлєвшvvлэх эрх зvйн орчин бvрдvvлэх, Монголыг нээлттэй
улс орон болгож, дэлхий нийтийн хєгжлийн vндсэн хандлагад хамруулахад
С. Зоригийн vйл ажиллагаа чиглэж байлаа. Vvнээс гадна ардчилсан
хувьсгалын зорилтын эхний шат хэрэгжиж нэг сурталын дарангуйлалт
тогтолцоо мєхєх vеэс МоАХ дотроо зєрчилдєж Т. Нэргvй, Г. Бошигт нар мєр
мєрєє хєєсєн билээ. Тэр vеэс С. Зориг МоАХ-ны удирдлагад байсан
лидерvvдтэй стратеги, тактикийн асуулаар мєн л зєрчилдєх болжээ. Энэ нь
1992 онд тvvнийг МоАХ-ны удирлагаас татгалзахад хvргэв. С.Зоригийн
байгуулсан БННам удалгvй Чєлєєт хєдєлмєрийн нам, МоАН-ын Г.Бошигтын
жигvvртэй нэгдэж Нэгдсэн нам боллоо. Ардчиллын тєлєєх хvчнvvд нэгдэн
хvчирхэгжиж байж МАХН-ыг сєрєн зогсч ардчиллыг баталгаажуулахын чухалыг
С. Зориг ямагт анхааруулдаг байлаа. Парламентийн бvлгэмийн даргын хувьд
С. Зориг томъёологдон хэрэгжих шатандаа орж байсан Монголын олон
тулгуурт гадаад бодлогын хэрэгжилтэд єєрийн хувь нэмрээ оруулсан юм.
Энэ vйл ажиллагааныхаа хvрээнд тэрээр Япон улстай тогтоосон харилцаанд
ихээхэн анхаарч манай хамгийн том хандивлагч орон болгох эх vндсийг
тавьсан хvмvvсийн нэг билээ. С. Зориг 1992 онд Японд Азийн залуу улс
тєрчєєр шалгарч, Монголын улс тєрчдєєс Японы Эзэн хаантай хамгийн анх
уулзаж байжээ.
1996-98 он: Ардчилсан хvчнийхэн анх удаа эрх баригчид
болов. С. Зориг МVАН, МСДН-ын “Ардчилсан Холбоо” эвслээс УИХ-ын
гишvvнээр дахин сонгогдож, УИХ-ын Тєрийн байгуулалтын байнгын хорооны
дарга, 1997 онд УИХ-ын Аюулгvй байдал, гадаад бодлогын байнгын хорооны
даргаар ажиллалаа. Монгол – Японы парламентын бvлгийн даргаар ажиллаж
хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахад vнэтэй хувь нэмрээ оруулсаныг
талууд бvрэн хvлээн зєвшєєрдєг юм. Vvний нэг жишээ нь 1997 онд
Улаанбаатар хотноо зохиогдсон Монгол Японы хооронд дипломат харилцаа
тогтоосны 25 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэх Монголын талын комиссын
даргаар ажиллаж байсан бєгєєд уг арга хэмжээний хvрээнд Улаанбаатар
хотын Дамбадаржаа дахь дайнд амь vрэгдсэн Япон цэргийн дурсгалд
зориулсан хvндэтгэлийн гvдэнг санаачлан бариулсан юм.
С. Зориг тєрийн тvшээгээр ажиллахын сацуу тєрийн бус байгууллагын vйл
ажиллагаанд идэвхтэй байр суурьнаас оролцож байлаа. Монголын шатрын
холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны ерєнхийлєгч, эмзэг
бvлгийхэн болон єнчин хvvхдvvдийг тусалж дэмжих зорилготой
“Оюунтvлхvvр” сангийн хvндэт ерєнхийлєгчєєр тус тус ажиллаж байв.
1998 оны хавар:“Ардчилсан холбоо” эвслийн анхны
Засгийн газар огцров . Парламент дахь ардчилагчид бvлэглvvдэд хуваагдан
задарч эхэлжээ. “Зоригийн фракц” ч гэж байв (Д.Энхбаатар, Х.Хулан,
С.Билэгсайхан, М.Чимэдцэрэн агсан МVАН, А.Ганбаатар, Р.Нарангэрэл,
Батжаргалын Батбаяр, Р.Бадамдамдин МСДН, МАХН-ын дотор ч “Зоригийн
бяцхан фракц” гэж хэлж болохоор М. Баяртсайхан, Ж. Бямбадорж, Р.Содхvv,
Д.Базархvv, М.Зэнээ нараас гадна МУНН-ын дарга О. Дашбалбар агсан,
сvvлийн vед хєдєєгийнхєн гэж нэрлэгдэх болсон фракцийн зарим нєхдvvд ч
ордог байлаа). Шинээр байгуулагдсан Засгийн газарт С.Зориг Дэд бvтцийн
сайдын албыг хаших болжээ. Монголын хамгийн их анхаарал татсан, хамгийн
хоцрогдсон, хамгийн ихээр яаравчлан хєгжvvлэх шаардлагатай салбар.
Тєсвийн болон хандивлагч улс орон, байгууллагын хандив, тусламж,
зээлийн мєнгийг хамгийн ихээр шингээдэг салбар.
1998 оны 10 дугаар сарын 2: Эвслээс Ерєнхий сайдад
санал болгосон нэр дэвшигчдийг Ерєнхийлєгч ээлж дараалан буцаав. “Одоо
Зоригийг дэвшvvлэх цаг болсон” гэх vг улам чанга, улам тодоор дуулдах
боллоо. Єнєєдєр эвслийн удирдагчид “С. Зоригийг Ерєнхий сайдад нэр
дэвшvvлээгvй байсан” гэж мэдэгдэцгээдэг. Албан ёсоор нэр дэвшvvлж буй
тухай бичиг баримт vйлдэж, тамгалаад Ерєнхийлєгчид єргєн барих нь
асуудал нэгэнт бодитойгоор шийдэгдсэн vед хийдэг, хэрэг дээрээ
техникийн гэмээр, ёс тєр гvйцэлдvvлэх тєдий ажиллагаа юм. Vvний ємнє
намын удирлагын тєвшинд ярилцан ойлголцож санал нэгдэх хамгийн гол
ажиллагаа явагддаг. Vvнийг МVАН-ын Ерєнхий зєвлєлийн хуралд орохын ємнє
хийсэн байх ёстой. Хурал бол зєвхєн нэгдсэн саналыг баталгаажуулна.
Эвсэл доторх бvлэглэлvvд Зоригийг Ерєнхий сайд болгохоор тохиролцчихоод
байсан гэж vзэх нэг баримт нь Д. Энхбаатарын мэдэгдэл юм. Тэрээр “С.
Зориг Ерєнхий сайдад нэр дэвших болсон учир тэр орой (1998 оны 10
дугаар сарын 2-ны орой) надтай хамт Улаан-Vд явалгvй хоцорсон” гэж удаа
дараа мэдэгдсэн. Энэ нь С. Зориг хоёр гуравхан хоногийн дараа Ерєнхий
сайд болох бараг 100 хувийн боломжтой байжээ гэсэн vг. Учир нь
Ерєнхийлєгч Н. Багабанди С. Зоригийн нэрийг бусдын адил буцааж
зvрхлэхгvй байсан юм. Гэвч vvний оронд нийгмийн чєлєєт тогтолцоонд
шилжсэнээс хойш Монголд гарсан анхны улс тєрийн, ил тод аллага боллоо.
Алуурчид тvvнийг гэрт нь отож байгаад олон удаа хутгалан хєнєєжээ. 1990
онд эхэлсэн ардчиллын тєлєєх хувьсгал найм дахь жилийнхээ намар
удирдагчаа алдав.