HORIDOIMERGEN : Буриад залуус Монгол угсаагаа хадгалахыг эрмэлзэж байна

( 2006-01-05)

ОХУ-д сүүлийн жилүүдэд Холбооны субьектүүдийн тоог багасгах замаар захиргааны системийг төгөлдөржүүлэх, бүс нутгуудын эдийн засгийн бие даасан байдлыг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж байгаа билээ.

Энэхүү бодлогын хүрээнд бага үндэстнүүдийн өөртөө засах автономит эрхтэй субьектүүдийг дийлэнх хувийг нь орос үндэстэн эзэлсэн, хүн ам ихтэй бөгөөд эдийн засгийн хувьд илүү хүчирхэг мужуудтай нэгтгэх ажиллагаа явагдаж байгаа юм. Vүнд Орос орны туулж өнгөрүүлсэн гашуун түүхийн золиос болж, тэртэй тэргүй эрх нь хөндөгдөж, хавчлага зовлонд өртөгдсөн бага үндэстнүүд ихэд дургүйцэж байгаа бөгөөд энэ нь эдийн засгийн тооцоо баримтад тулгуурлаагүй, зохиомол үр өгөөжөөр халхавч хийсэн “оросжуулах” бодлого хэмээн үзэж байна.

Харин одоо буриад-монголын ард түмний нэгэн хэсэг нь оршин суудаг Уст-Ордын Буриадын Автономит Тойргийг Эрхүү мужтай нэгтгэх төлөвлөгөөний ээлж ирээд байна. Хэрэв ийм нэгтгэл болж өнгөрвөл уугуул нутагтаа өөртөө засах эрхгүй болж хоцрох буриад түмний үндэсний соёл устаж үгүй болох аюултай хэмээн буриадын залуу үеийнхэн үзэж байгаа юм. Эдгээр залуусын үзэл бодлын талаар 2006-01-05-ны UBPost сонинд Янис Чакарсын бичсэн мэдээллийг монгол хэлнээ орчуулан толилууллаа.

0 -өөс доош насны ойролцоогоор 2000 залуус 2005 оны 5-р сард ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путинд “Буриад түмний газар нутгийг сэргээх” талаар нээлттэй захидалбичиж, гарын үсгээ зуржээ. Энэ нь үндэстэн хоорондын асуудалгүй, улс төрийн хувьд идэвхгүй ч гэж хэлж болохоор нутгийн хувьд маш сонин үзэгдэл юм.

өөрчлөн байгуулалтын давалгаа болон ЗХУ бүрэлдэх үеийн үймээн энэ нутгийг тойрч гараагүй боловч хаа сайгүй болж байсантай адил цунамигийн хүчээр өрнөөгүй юм. ОХУ-ын үндэстэн хоорондын асуудалтай бусад нутгуудтай харьцуулахад Буриад Улс нь өнөөдөр ч олон хүний нүдэнд тайван төрхөө хадгалсаар байна. Нээлттэй захидал нь уламжлалт соёлоо хамгаалахын төлөө энгийн буриадуудыг, ялангуяа залуучуудыг нэгтгэх анхны оролдлого болжээ.

Сүүлийн жилүүдэд яригдаж буй Оросын Холбооны 89 субекьтүүдийн тоог багасгах замаар холбооны захиргааны ажиллагаа болон эдийн засгийг сайжруулах бодлогын хүрээнд Уст-Ордын Буриадын Автономит Тойрог болон Эрхүү Мужыг нэгтгэхээр төлөвлөгдсөн нь энэхүү захидлыг бичих шалтгаан болжээ.

Захидал бичигчид нь хэт даврагч, радикалууд биш боловч Уст-Ордыг Эрхүү мужид нэгтгэх нь сүүлийн үед өргөн тархаад байгаа оросжих явцыг улам лавшруулна хэмээн эмээж байгаа бөгөөд үүний оронд 1937 оны Буриад-Монголын Бүгд Найрамдах Социалист Улсын хилийг сэргээхийг санал болгожээ. Тэд урьд нь нэгдмэл нэгэн Бүгд Найрамдах Улсад хамрагдаж байсан Уст-Орд, Ага болон бусад уугуул нутгуудын буриад түмэн хүчээр таслагдан хуваагдсаныг цохон тэмдэглэсэн байна.

Захидалд Ерөнхийлөгч Путинг “буриад түмний нэгдмэл Буриад Улсад оршин тогтнох эрхийг хамгаалан дэмжихэд” уриалаад, энэ нь “түүхэн үнэнд нийцнэ” гэжээ. Тэд төр бол бүс нутгийн соёлыг хамгаалах баталгаа гэдэг үүднээс хандсан байна. Түүнчлэн “үндэсний автономит эрхгүйгээр буриад хэл, соёлыг хадгалан хамгаалах нь бараг боломжгүй зүйл” хэмээн нэмж бичжээ.

Эсэргүүцлийн ажиллагааг “Залуу Эрдэмтдийн Бүсийн Холбоо” зохион байгуулсан бөгөөд Холбооны тэргүүн Николай Цэрэнпилов “буриад ба монголчуудын хооронд бага зэргийн нутгийн ялгаа байхаас биш бараг нэг соёлтой ард түмэн юм” гэж хэлсэн байна. Бүс нутагт нэгэнт бий болсон энэхүү эсэргүүцлийн хөдөлгөөн нь удахгүй замхран алга болох зүйл биш гэдгийг харуулах үүднээс түүнийг санаачлагчид гарын үсэг зурагчдын насыг 40-өөр хязгаарлажээ.

Нутгийн хэвлэл мэдээллийнхэн энэ тухай чимээгүй өнгөрсөн ба харин захиргааны зүгээс Уст-Ордыг Эрхүү мужид нэгтгэх талаар хэлэлцэх дугуй ширээний уулзалтыг зохион байгуулжээ. Энэ ажиллагаа нь Москва дахь Ерөнхийлөгчийн захиргаанд захидал хүрсэнээс нэг сарын хойно болсон боловч ноён Путинээс өдий хүртэл хариу ирээгүй байна. Мөн Улсын ДУМА, Холбооны Зөвлөл болон Сибир дэх Холбооны Төлөөлөгч нарт захидлын хуулбарыг хүргүүлсэн боловч тэднээс хариу ирээгүй байна. Ноён Цэрэнпилов эсэргүүцлийн ажиллагаа амжилттай болно гэдэгт төдий итгэлтэй биш байгаа боловч ядаж л “бид бол үл тоомсорлогдохуйц бөгөөд хувь заяагаа гаргуунд нь хаясан үндэстэн биш” гэдгийг Москвад ойлгуулахыг зорьж байгаа ажээ.

Гэвч үүнээс үл хамааран Уст-Ордыг Эрхүүд нэгтгэх төлөвлөгөө байсаар байна. Уст-Ордын хүн амын ихээхэн хувийг орос үндэстэн эзэлдэг ба эдийн засаг нь ядууралд орсон нь хүмүүсийг нэгтгэлийн төлөө саналаа өгөхөд хүргэж болзошгүй хэмээн нэгтгэлийн эсрэг тэмцэгчид болгоомжилж байна. Уст-Ордын эдийн засгийн ядуурал нь түүнийг Эрхүү мужтай нэгтгэснээр шийдэгдэнэ гэдэгтэй ноён Цэрэнпилов санал нийлэхгүй байгаа юм. Тэрээр “энэ бол гар бариад бугуй барихтай адил үйлдэл” бөгөөд үүний үр дүнд нутгийн буриадуудын монгол соёл устах аюултай гэж хэлжээ.

орчуулсан Жаргал

Jich : 2006 ond Ust Ordiin buryatiig orsod negtgesen. 2007 ond Agiin buryatiig orsod negtgesen. Buriad mongol zaluuchuudiin temtsel gantsaardaj bna. Delhiin mongolchuudad negdmel temtsel heregtei! 

 

 

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
ganxvv (зочин)

Сайн байцгаана уу? Монгол ахан дүү нараа та бүхэн миний чин сэтгэлээсээ хийсэн блогоор аялж хэрэгтэй мэдээллээ аваарай! ХАЙРТ МОНГОЛ ОРОН МИНЬ МАНДАН БАДРАГ http://ganxvv.blog.banjig.net/

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


©2009 HORIDOIMERGEN | Template Blue by TNB