HORIDOIMERGEN : Хєлєнбуйрын барга буриадууд

Хєлєнбуйрын барга буриадууд

ӨНӨР БАЯЛАГ УУДАМ ХӨЛӨНБУЙР НУТАГ Одоогийн Хөлөнбуйр хот Өвөр Монголын Өөртөө Засах Oрны зүүн хойд талд байрлаж (зүүн уртрагийн 115°31` ба 126°04`-ийн хооронд, умарт өргөргийн 47°05¢ ба 53°20¢-ийн хооронд), өмнө талаараа Хянган аймаг, зүүн ба зуун хойд талаараа Хармөрөн мужтай хиллэлж, хойд ба баруун хойд талаараа Орос улстай, баруун ба баруун өмнө талаараа Монгол улстай хил нийлж байгаа юм (Зүүнээс баруун тийш 630 км, өмнөөс умар тхийшээ 700 км, ерөнхий талбай 25.3 түмэн км квадрат, Өөртөө Засах орны нийт газар нутгийн 21.4% -ийг эзэлнэ). 2. Засаг захиргааны хуваарь Тус хотын харъяанд 1 түүрэг (Хайлаар түүрэг), 5 шианы зэрэгтэй хот (Гэгээн гол хот, Манжуур хот, Ягши хот, Эргүнэ хот, Жалан-айл хот), 7 хошуу (малжих дөрвөн хошуудад шинэ барга зүүн хошуу (төв нь Амаглан), шинэ барга баруун хошуу (төв нь Алтан эмээл), хуучин барга хошуу (төв нь Баян хүрээ), Эвэнки үндэстний өөртөө засах хошуу (төв нь Баян тохой), тариалах хошуудад Морин даваа, дагур үнтэстний өөртөө засах хошуу Арын хошуу, Шугуйт хошуу хэмээх Орчон үнтэстний өөртөө засах хошуу багтана). Хөлөнбуйр хотын захиргаа нь Хайлаарт оршдог. 3. Хүн ам ба үндэстэн Хөлөнбуйр хотын бүх хүн ам нь 2,649,501 (2001 оны бүртгэлээр) ба үүний дотор хятад 2,191,189 (хүн амын 82.7%), цөөнх үндэстэн 458,186 (хүн амын 17.29%) хүн байдаг. Цөөнх үндэстэнд нь монгол 211,122 (хүн амын 7.97%), дагур 70,111, эвэнки 26,057, орчон 3,483, хотон 32,921, манж 97,662, солонгос 10,101, орос 4,897 хүн болно. Хөлөнбуйр хотод монгол, дагур, эвэнк, орчон, хятад, хотон, солонгос, орос зэрэг 32 үндэстэн аж төрөн сууршиж байдаг. Эдгээр үндэстэн өөр өөрийнхөө соёлын өв уламжлал, амьдралын зан дадлаа уламжлан хадгалсаар байгаа юм. Хөлөн буйрын Монгол үндэстэнд барга, өөлд, буриадаас гадна өөр аймгаас нүүн ирсэн монгол ястнууд багтана. Баргууд голдуу хуучин барга хошуу, шинэ барга зүүн хошуу, шинэ барга баруун хошуугаар амьдардаг ба өөлд, буриад хоёр нь эвэнки хошуунд аж төрдөг. Эвэнки үндэстний өөртөө засах хошуу нь эвэнки үндэстний төвлөрөн суурьшсан гол газар болно. Эвэнки гэдэг нь эвэнк хэлтэй, ойт уулын хүмүүс гэсэн утгатай. Тус хошуунд бас буриад, өөлдөөс гадна дагур үндэстэн бий. Эвэнки хэл нь Алтай язгуурын хэлний төрөлд багтах тунгус хэлт үндэстний умарт хэлний салбарт багтдаг. Бичиг үсгийн хувьд тэд нар хятад буюу монгол үсэг хэрэглэж байна. Орчон үндэстний өөртөө засах хошуу бол орчон үндэстэн төвлөрөн сууршсан гол газар юм. Орчон гэдэг үг нь орчон хэлнээ уул, давааны хүмүүс буюу Ца бугыг аж ахуйдаа хэрэглэдэг хүмүүс гэсэн утгатай. Үг хэл нь эвэнки хэлтэй маш ойролцоо ч өөрийн бичиг үсэггүй болохоор хятад үсгийг хэрэглэж байна. Дагур үндэстний хамгийн их төвлөрсөн газар нь Морин давааны дагур үндэстний өөртөө засах хошуу болно. Эвэнки үндэстний өөртөө засах хошуунд ч дагур үндэстэн байдаг. Дагур үндэстэн бол алтай язгуурын монгол хэлтэн боловч бичиг үсэггүй учир монгол буюу хятад үсэг хэрэглэж байна. 4. Байгаль цаг уур Их Хянганы даваа Хөлөнбуйр хотын дунд хэсгээр, зүүн хойноосоо баруун өмнө тийш сунан байрласан болохоор хотын нутгийг Хянганы уулархаг орон, Нон мөрний сав дагуу талархаг газар, Хөлөнбуйрын өндөрлөг орон гэж 3 хэсэгт хуваадаг. Тал газрыг нь зологт тал, өвст тал, ойт тал хэмээн ангилдаг. Ерөнхийдөө газар нутаг нь дунд сэрүүн бүсийн эх хуурай улирлын салхитай уур амьсгалтай. Өвөлдөө хүйтэн, зундаа сэрүүхэн, өдөр шөнийн дулааны зөрөө их, 7-8 сард бороо ихтэй, жилийн хур тундасны хэмжээ 350-450 милиметер байдаг ба хяруугүй хугaцаа нь 81-163 өдөр үргэлжилдэг юм. Хөлөнбуйр хотын байгалийн баялаг их билээ. Аж ахуйн хэрэгцээний хээрийн ургамал 500 гаруй төрөл байдаг ба эмэнд ордог хээрийн ургамал 534 зүйл бий. 400 гаруй төрлийн хээрийн амьтан (бүх орны хээрийн амьтны 70%) нь улсын 1, 2, 3-р зэрэглэлийн хамгаaлалтай байх ба өөртөө засах орны хамгаалалтанд багтдаг 30 гаруй төрлийн амьтан бий. 300 гаруй төрлийн шувуудын 60 орчим нь улсын дархан цаазтай. Уурхайн баялаг хөрсөн дороо ихтэй. Одоохондоо нүүрс, төмөр, зэс, цайр зэргийн 40 гаруй уурхайг нээн тогтоожээ. Ихэвчлэн Нон мөрөн хийгээд Эргүнэ голын усны системд харьяaлагддаг Хайлар, Имин, Мэргэл, Гэгээн, Хэрлэн, Оршун зэргийн алдарт голыг багтаасан 3000 гаруй гол горхи, 500 гаруй нуур бүрдтэй. Эдгээр усны ерөнхий хэмжээ нь бүх улсын нэг хүнд ноогдох дундажаас 3.9 дахин их байдаг. 5. Урьдны түүх Хөлөнбуйр бол умарт азийн анчин ба нүүдэлчин үндэстний өсөн мандсан өлгий нутгийн нэг юм. Энэ нутагт 20-30,000 жилийн тэртээ хүн төрөлхтөн аж төрж байсан ул мөр олдсон ба 10,000 гаруй жилийн өмнө “Жалайнуур хүн” нь Хөлөн буйрын балар эртний соёлыг үүсгэн бүтээжээ. Он тооллоос өмнө 3-р зууны үеэр энэ нутагт Дунхучууд оршин нутаглаж байснаа хожим нь Хүннүчүүдад эзлэгдэн Хөлөнбуйр орон нь зүүн гарын шиан вангийн харъяанд оржээ. Түүнээс хойш Шянби, Китан, Жүрчин, Монгол зэрэг хүмүүс энэ нутaгт оршин амьдарч, хөгжин мандсан ажээ. Он тооллын 1-р зуунд Тоба, Шянби аймгууд өмнө тийш нүүдэллэн Хөлөнбуйрын талаар ирж нутaгшин, дахин урагшаа довтлоод Хүннүчүүдийн ноёрхлыг түлхэн унагжээ. Он тооллоос өмнө 206 онд Хүннүчүүд эртний монголыг дайран цохисонд монголын дээдэс Хиян Нэгүс хоёр овогтон дайнаас зайлан “Эргүнэ-хүн” хэмээгдсэн Хөлөнбуйрт зугтаан ирээд “Мэнг вү шивэй” гэж нэрлэгджээ. Тэд нар 900-гаад жил Хөлөнбуйрт аж төрөн, оршин тогтноод ҮIII зууны дунд үеэр Чингис хааны өвөг дээдэс болох Хиян овгийн Бөрт Чоно Монголчуудаа дагуулан Хөлөнбуйраас баруун тийш нүүдэллэн, Онон, Хэрлэн, Туул 3 голооо эх авсан Бурхан Халдунд шилжин нутаглав. Нийтийн он тооллын XII, XIII зууны үед монголчууд аажмаар мандан хүчэрхэгжиж өрлөг богд Чингис хаан энэхүү өргөн уудам өнөр баялаг Хөлөнбуйраар өмөг түшиг болгон маш олон дайн байлдаанд ялалт олж хүчирхэгжин мандах бат сууриа тавьсан билээ. Монголын эзэнд гүрнийг байгуулсны дараа монгол оронд "өрх хуваан өргөмжлэх дүрэм"-ийг явуулж Хянганаас баруун тийш нутгийг зүүн гарын түмэтийн ноён Мухулайд захируулж, зүүн тийш нутгийг тухайн үед мөн Алтан улс захирч байжээ. 1214 онд Чингис хаан Монголын зүүн хэсэг орныг дөрвөн дүү болоод Дай цэцний угсаад хуваан соёрхов. Хянганы баруун хэсгийг Хасар, Хачуун ба Дай цэцний угсааны харъяат нутаг болгон зүүн хэсгийг отгон дүү Очигонд харъяалуулав. 1732 онд Хөлөнбуйр дэх хил хязгаар орны хамгаалалтаа бэхжүүлэхийн төлөө Чин улсын засгийн газар Бутха найман хошуунаас солон (эвэнки ба орчон), дагур, барга эр 3,000 хүн (солон 1636, дагур 796, орчон 359, барга 275)-ийг цэрэгт татаж, угаас байсан 796 хөгшин буурай цэрэгтэй хамт Хөлөнбуйрт нүүлгэн авчирч, солон зүүн баруун хоёр гарын найман хошуу болгон хуваан суулгажээ. Мөн тэр жил Алтай уул хавиас зүүн өөлд Халх гол орчим нүүн ирж өөрсдөө нэг гарын хошуу болжээ. 1734 онд Чин улсын засаг Халхын Цэцэн хан аймгаас Чингийн найман хошуунд нүүн ирж суусан 2,984 баргын дотроос 2,400 чийрэг эрийг сонгож, солон цэргийн ёсоор хоёр гарын 8 хошуу болгон хуваажээ. Тухайлбал, шинэ барга зүүн гарын 4 хошууг Халх гол, Оршун гол, Хөлөн нуурын зүүн эрэг, жич Хайлар голын доод урсгалын хоёр эргээр суулгаж, шинэ барга баруун гарын 4 хошууг Буйр нуурын хойд хөвөө, Оршун гол хийгээд Хөлөн нуурын баруун хөвөө, жич Хэрлэн голын доод урсгалын хоёр эргээр суулгав. 1734 онд Хайлар хотыг байгуулжээ. 1918 онд Оросын хувьсгалт цэрэг цагаантны цэрэгтэй Буриадын нутагт дайн хийж, буриадууд дайнаас зайлан Хөлөнбуйрт нүүж ирсэн юм. 1922 онд Шинэхэн голын хөвөө дагуу ирж нутаглан сууснаас буриадүүд Буриад хошууг байгуулав. Түүнээс хойш энэ нутагт буриад ба хамниган удаа дараагаар нүүн ирж улам олширсон билээ. 6. Мал аж ахуй Мал аж ахуй бол Хөлөнбуйр хотын хамгийн эртний уламжлалт үйлдвэрлэл юм. Бүх хотоороо өвс бордоо хадах, механикжуулалтыг биелүүлж, "тоо толгойг хөөцөлдөхөөс ашиг хонжворыг дээшлүүлэх" шинэ малжилтын аргa руу шилжиж явна. Гурван голын үхэр, Гурван голын хонь, Хөлөнбуйрын нарийн ноост хонь бол тус хотдоо цорын ганц байх сайн үүлдрийн мал юм. Энэ жилийн тоо бүртгэлээс үзэхэд бүх хотын малын тоо 6,3 сая давсан байна. 7. Боловсрол, сурган хүмүүжил Хөлөн буйр хотод их сургууль, дунд зэргийн тусгай мэргэжлийн сургууль 15, энгийн дунд сургууль 237, бага сургууль 1078 байдаг. Багa сургуулийн сурагчийн тоо 239,898-д хүрсэн байна. Бүх хотод соёлын ордон 14, номын сан 14, музей 4 байдаг. 8. Аялал жуулчлал Хөлөнбуйрын тал бол Хятад улсын бүтнээр хамгаалж байгаа хамгийн том эвдэгдээгүй нутаг болно. Эвэнки хошууны Баян хошуу, хуучин барга хошууны Хөх нуур зэрэг аялал жуулчлалын газар байх ба Хятад улсын 5 дахь бөгөөд Өвөр Монголын хамаг том нуур Хөлөн нуур, дэлхий дахинд хосгүй муруй гол гэж алдаршсан Мэргэл гол, Хянган давааны ой тайга зэрэг байгалийн өнгө үзэмж, Шянби хүний чулуун гэрийн буурь, Хэй шан тоу-гийн хуучин хотын буурь, Гашиан агуй, Ганжуур сүм зэрэг эртний түүх дурсгалын үлдэгдэл, умарт азийн үндэстнүүдийн зан заншил ба соёлын өв уламжлалыг харуулсан тал нутгийн хот Хайлар, хил боомтын хот Манжуур, ой шугуйт хот Ягши, уулын хот Жалан-айл зэрэг нь аялaгчдын сонирхолыг татах жуулчлалын газар болж чадсан байна. Хөлөнбуйраас Болормаа бичиж ирүүлэв.
start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
бурмаа (зочин)

сайн байна уу. миний угсаа гарвал барга буриад гэдэг боловч би мэдэж мэдэрч өсөөгүйээ. өөрийн хүүгээ барга буриадад суралцуулаж тэдний дунд амьдарч ажиллах боломж байх болбуу.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


©2009 HORIDOIMERGEN | Template Blue by TNB