HORIDOIMERGEN : БУРИАД гэдэг нэр үүрд арчигдах уу?

БУРИАД гэдэг нэр үүрд арчигдах уу?

Монгол туургатан Буриад зон ОХУ-ын бүрэлдэхүүнд өөртөө засах мужын статустай багтдаг. Засаг захиргааны нэгжийн хувьд Буриадуудыг “орос ах нар” 3 хэсэг болгон хүчээр хуваажээ. Монголтой хил залгаж оршдог Оросын Чита мужыг Агийн буриадын өөртөө засах оронтой нэгтэх эсэх санал хураалт энэ удаагийн Оросын орон нутгийн сонгуулийн үеэр явагдсан юм. Ингэснээр Агийн Буриадын өөртөө засах орон, Чита муж нэгдэж 2010 оноос эхлэн Ар Байгалийн хязгаар нэртэй засаг захиргааны шинэ нэгж болох юм. Үүнээс өмнө Улаан-Үд нийслэлтай Буриадын бүгд найрамдах өөртөө засах орныг Иркутск мужтай нэгтгэх шийдвэрийг Оросын эрх баригчид гаргасан юм. Ийнхүү Орос орны газрын зураг дээрээс БУРИАД гэдэг нэр үүр арчигдах болж байна. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулсан Оросуудын бэлэг энэ байжээ. Материал подготовлен интернет-редакцией на основе информации Агентства РИА Новости и других источников Энэ нийтлэлийг ОХУ-ын РИА НОВОСТИ агентлагийн интернэт редакци болон бусад эх сурвалжуудын гаргасан мэдээлэлд тулгуурлан бичив.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


©2009 HORIDOIMERGEN | Template Blue by TNB