HORIDOIMERGEN : Хорийн буриад

Хорийн буриад

Хорийн буриад нь галзууд, хуасай, хүбдүүд, худай, шарайд, харгана, гушад, бодонгууд, сагаан, хальбин, батнай хэмээх арван нэгэн овгоос тогтдог. Эдгээр овгууд нь цаашдаа дэд овог буюу хүхүүр болон салаалдаг. Дурьдвал: Хорийн буриадууд Буриад улсын Хори, Ярууна, Хэжэнгэ, Загарай, Бэшүүр, Мухаршэбэр аймагуудад болон Чит мужын Хелга, Онон, Оловян, Бооржийн аймаг, Агын Буриадын Автономит тойрогт оршин сууж байна. Мөн Монгол улс, ӨвөрМонголын Хөлөнбуйр, Хянган аймагт нутаглаж байна. 17-р зуунд Хянганы нурууны зүүн талаар нутаглаж байсан хоричууд хойш нүүн Үлирэнгэ гол хавьд түр нутаглаж байгаад цаашлан Онон голын хойд бие, Ага, Хёлго, Үдэ, Анаа голын сав газар болоод Ярууна, Шийлхэ, Нэршүү голын ай савд шилжсэн байна. Гэвч тухайн нутагт оршин сууж байсан хамниган нартай газар нутгийн төлөө ширүүн тэмцэл хийн ялагдаад Байгал далай хавиар нутаглах болжээ. Хэсэг хугацааны дараа дээр дурьдсан нутгуудаар эргэн нутаглаж байхдаа 1648 онд Оросын хараат албат болжээ. Гэвч оросууд хүн малыг зовоох нь бэрх байсан тул 1703 онд хорийн арван нэгэн овгийн төлөөлөгч Батан Турахин тэргүүтэй хүмүүс Москва орон Оросын хаан нэгдүгээр Петрт айлтгал өргөснөөр оросуудын дураар аашлахыг хориглож, улмаар хорийн зон Сэлэнгэ, Үдэ, Анаа, Худан, Түгнэ, Хүрбэ, Хёлго голын ай сав болон өнөөгийн Монгол улсын хил хүртэлх нутгаар нүүдэллэх эрхтэй болжээ. Хорийн арван нэгэн овгийг занги захирдаг байсан бөгөөд сүүлчийн занги Шэлдэй байжээ. 1727 онд Орос Манжийн хооронд хил тогтоох үед Шэлдэй зангийн нутаглаж байсан Хэрлэн гол орчмын нутаг Манжийн мэдэлд орж, албат нара аван Манжаас зугатахыг завдсан Шэлдэй занги цаазлагджээ. Үүнээс хойш занги тушаалтан хорийн овгуудыг удирдахаа больжээ. Шэлдэй зангитай хамт Хэрлэн голоор нутаглаж байсан хоричууд Манжийн мэдэлд орон Барга найман хошуунд харьяалагджээ. Мөн онд хорийн арван нэгэн овог тус бүрт Оросоос туг олгожээ. Хорийн отгууд тусгайлан хуваарилагдсан нутаггүй тул дур дураараа нүүдэллэж байснаас үүдэн харгана, хүбдүүд, хуасай отгууд хоёр хэсэг болон нутаглах болжээ. Иймд Анаа голоос баруун талд байгаа отгуудыг баруун харгана, баруун хүбдүүд, баруун хуасай, Анаа голоос зүүн тийш нутаглаж байгааг нь зүүн харгана, зүүн хүбдүүд, зүүн хуасай хэмээн ялгаж нэрлэн, тоо бүртгэлд тэмдэглэжээ. 1734 онд Николай хааны үед хорийн зонд дээрх зүүн, баруун отгуудыг орорлцуулан нийт 14 туг олгожээ. Энэ үед хорийн буриадуудыг арван нэгэн овгийн зайсан, шүүлэнгэ нараас сонгогдон томилогдсон тайш захирч байсан байна.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


©2009 HORIDOIMERGEN | Template Blue by TNB