1703 оноос Ага нутагт харгана, хуасай, галзууд, сагаан, шарайд, хүбдүүд, бодонгууд овгууд нутаглаж Агын долоон отог гэж алдаршжээ. 1750 онд Ага нутаг нь ихээхэн алслагдмал байдлыг харгалзан Хорийн тайшийн батламжилсан Агын ахлагч зайсан гэгчийг томилох болжээ. 1796 онд хорийн буриадуудын нутаглаж байсан Нэршүү тойргийн Ингэдэй, Үлэнгэ, Тура голын сав газарт орос тариачдыг суурьшуулж, дээрх нутгаар нутаглаж байсан худай, халбин отгууд Ага, Онон гол уруу нүүн тэнд 1727 оны орчим очсон хори нартай нийлжээ. 1837 оноос эхлэн Агын буриадууд Хорийн талын Думын захиргаанаас гарч Нэршүү тойргийн захиргаан оржээ.