HORIDOIMERGEN : Монголын буриадын товч тvvх

Монголын буриадын товч тvvх

Хаант Орос улс 1901 онд шинэ хууль гаргаж, буриадуудын овог, аймгийн удирдах засаглалыг устгаад, Оросын өөрийн засаг захиргааны нэгжүүдийг буриадад байгуулж, буриадуудын газар нутагт орос тариачдыг нүүлгэн шилжүүлж оросчлох бодлогыг эрчимжүүлсэн байна. Шинэ хуулийн дагуу албан татвар нэмэгдэн, буриад эрчүүдийг цэрэгт дайчлан 1905 оны Орос – Японы, дэлхийн 1-р дайнд олноор оролцуулжээ. 1911 онд Монгол улс Манжийн дарлалаас чөлөөлөгдөж тусгаар улс болсон нь үндэсний үзэлт монголчуудад нэгдэн нягтрах боломж олгосон. Буриадын олон сэхээтнүүд ч нийт монголчуудыгаа нэгтгэх үйл хэрэгт оролцох болсон. 1917-18 онд эхэлсэн Оросын иргэний дайны хөлд буриадууд ихээр өртөх болсон байна. Дээрх олон шалтгаануудын улмаас төрөлх нутагтаа оросуудад шахагдсан буриадууд Монгол болон Өвөр Монгол уруу бөөн бөөнөөрөө нүүх болжээ. 20-р зууны эхэнд Хурц харуулаас Зах хөвөлзөхийн харуулуудаар дамжин 700 гаруй өрх Монголд нүүн иржээ. Энэ нь одоогийн Дорнод аймгийн хойд хил юм. Нүүдэллэн орж ирэгсэдийн тоо үүнээс хойш улам ихэсжээ. Ийнхүү нүүдэллэн ирэгсэд нь оросын харъяат хэмээн тооцогдож байсан тул хошуу ноёд нутгаасаа хөөх, алба татвар ихээр авах зэрэг хүндрэл бэрхшээл ихтэй байсаар 1921 онтой золгожээ. 1921 онд Монгол улсын засаг захиргааны нэгжүүдийг шинэчлэн зохион байгуулах, иргэдийн харъяалалыг шийдэх үйл хэргийг эхлүүлсэн байна. Буриадуудын харъяалалыг шийдэх асуудлаар Монгол, Орос улсууд хэлэлцээ хийж хамтарсан комисс байгуулжээ. 1922 оны эхээр Монголд ажиллаж байсан буриадын сэхээтнүүд болох Жамсрангийн Цэвээн, Дорж Юмтаров, Эрдэнэбатхаан, Цогт Бадамжав нарын идэвхи санаачлагаар Буриад монголын хэргийг түр эрхлэх комисс байгуулагджээ. 1922 оны 2-р сарын 5-ны өдөр Нийслэл хүрээнд суугаа буриад нарын төлөөлөгч 35 хүн хуралдаж цаашид буриадуудыг Монгол улсад суурьшуулахад шаардлагатай асуудлуудыг хэлэлцжээ. Хурлаас Буриад монголын хурлын газрыг байгуулах талаар болон бусад асуудлуудаар дээд газарт хүсэлт тавьсан байна. Мөн энэхүү хүсэлтүүдийг хэлэлцэн боловсруулахаар Цогтбадамжав, Цэдэн-Иш, Батхаан, Бадмацэрэн, Бадмаев, Мунхуев, Юмтаров, Цэвэгжав нарын 8 хүний бүрэлдэхүүнтэй комисс байгуулсан байна. Дээрх комиссийн анхдугаар хурал 1922 оны 2-р сарын 8-ны өдөр болж Буриадын хурлын газрын зорилтыг тодорхойлжээ. Үүнд Засгийн газрын хэлтэст туслах, Буриадын захиргаа байгуулах, удирдах газартай холбоо тогтоох, найрамдлыг эвдэхгүй байх, чухал зүйл тохиолдвол Монголын хязгаар нутаг, шашин, ардын засгийг хамгаалах үйл хэрэгт хамтран зүтгэх, буриадын чуулган хийх, тоо бүртгэл явуулах, хурлын газрын дүрэм боловсруулан засгийн газраар батлуулах зэрэг олон зорилт оржээ. Төд удалгүй буриадуудын тоо бүртгэл явуулах тусгай комисс томилон явуулж, үр дүнг Буриадын хэргийг хариуцсан комист илтгэсэн болно. Илтгэлд дурьдсанаар буриадууд комисс очиход цэргүүд хэмээн ихэд айн балмагдах, буриадууд өвс хадлан хадахад нутгийн иргэд өөрсдийнх газраас өвс хадлаа хэмээн булаан авах, хулгайлах, шинэ нутагт ирсэн мал нь өвс тэжээлгүйн улмаас нутагшихгүй ихэд хорогдсон, адуу малаа хулгайд алдах явдал нэн их зэргээс ядуурал ихэссэн байдал байгааг тусгажээ. Тоологооор Цэцэн хан аймагт 1000 гаруй өрх байгаа нь 4500-5000 орчим хүн болжээ. Үүнээс Агын буриад 450 өрх, хори 300, чикойчууд 180, барга 25 өрх гэжээ. Мөн буриадсан тунгус өрхүүд дагалдан орж ирсэн байна. Балж суманд 30-аад тунгус өрх байгааг дурьджээ. Дээрх тайлан болон Буриад монголын хурлын газар байгуулах хүсэлтийг үндэслэн, Их хүрээнд сууж байсан Оросын хэргийг хамаарагч Юдин, Амгаев, нарийн бичгийн дарга Мартынин, Монголын засгийн газрыг төлөөлж Намын төв хорооны дарга Данзан нарын оролцсон зөвлөл хуралдаж Буриадын хурлыг байгуулах санал болгосноор 1922 оны 4-р сарын 16-ны Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, тусгай тамга шийтгэн олгуулахаар тогтжээ. 5-р сарын 26-нд уул тамгыг хүргүүлснээр Буриадын хурал албан ёсны байгууллага болжээ. Энэхүү хурлын газар буриадуудын өөрсдийн албан татварын мөнгөөр барьсан дүнзэн байшинд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд одоогийн дҮрслэх урлагын музейн урд талд байрлаж байж. Анхны даргаар Ерөө голын хошууны Дашбалын Цэдэн-Иш, 1923 оноос Бадамын Дугаржав нар ажиллаж байжээ. 1922 оны намар 25 буриад өрх тутмаас нэг төлөөлөгч, нийт 45 төлөөлөгчдөөс бүрэлдсэн хоёрдугаар хурлыг хуралдуулж, дээрх байгууллагын үйл ажиллагааг өргөтгөж, “Монголын харъяат буриад нарныг бүгдийг захирах яам” байгуулж, тус байгууллагын төлөөний байгууллагыг хошуу нутагт байгуулах, буриад нарын хошуу сум байгуулах зэрэг нэлээд асуудал хэлэлцжээ. Хурлаар дагаар орох буриад нарын эзэмшин нутаглахыг хүссэн газруудыг тодорхойлон Улз голын буриад хошуу, Онон голын буриад хошуу, Малгар уулын буриад хошуу, Эг,Сэлэнгэ гролын буриад хошуу нэрийдэж, тус тус тамга олгуулахыг Засгын газраас гуйхаар тогтжээ. Энэ хуралд Намын Төв хороо, ХЗЭ Төв хорооны төлөөлөгчид, Орос улс болон АДБНУ-ын элчин сайд Леоберцов оролцжээ. Засгийн газраас 1923 оны 7-р сарын 18-ны өдөр засгийн газрын хуралдаанаар буриадын хурлаас гаргасан гуйлтыг хэлэлцэн буриад хошууд байгуулах хүсэлтийг судлан үзэж шийдэх комисс байгуулжээ. Комисс зохих газруудад очиж, буриад хошуу сумдыг шинээр эмхлэн зохион байгуулж, дагаар орох саналаа гаргаж, зөвшөөрсөн хүмүүсийг бүртгэн, тэдэнд үнэмлэх бичиг олгох асуудлыг газар дээр нь шийдэн ажиллажээ. 1923 оны 6-р сарын 22-ны байдлаар Онон гол, Ерөө гол, Эг,Сэлэнгэ, Малгар уул, Халх Нөмрөг гол, Улз голын хошуунд 2843 өрх, 12765 хүн, бог бод 91813 мал байсан гэнэ. Монгол улсын анхдугаар их хуралд буриад хошуу бүрээс нэг төлөөлөгч оролцжээ. Энэ хурлааср буриад нарыг дагаар орох явдлыг сайшааж, нутаг олгож тохинуулахыг заажээ. Мөн Э.Ринчино, Т.И.Амгаев, Эрдэнэбатхаан, Б.Цэвээн нарыг Улсын Бага хурлын гишүүнээр сонгожээ. Ингээд Цэцэн хан уулын аймгийн нутагт Улз голын хошуу, Онон голын хошуу, Халх-Нөмрөгийн хошуу, Богд хан уулын аймгийн нутагт Ерөө гол, Малгар уулын хошуу, Түшээт хан уулын аймгийн нутагт Эг-Сэлэнгийн хошуу тус тус түр байгуулжээ. Хошууны нэр Ерєє гол Алтанбулгаас зvvн тийш Хvдэр, Чагтай, Хяраан Харуул хавьд байсан хvмvvс Малгар уул Хэрлэнгийн наад талаар Гурванбvрх, Тэрэлж хавиар байсан хvмvvс Илдэн гvн Гvнтийн давааны ар Борнуураас нааш Партизаны САА, ар Гvнтийн ферм хавьд байсан хvмvvс Дархан чин ван хошуу Багануур, Эрдэнэ сум хавиар Баатар ван хошуу Хара, Дархан хавиар, Ноён уул, Т?нхэлээс цааш Эрдэнэ ван хошуу Сэлэнгийн баруун тал Зэлтэр хавиар, Алтанбулгаас баруун тийш Дайчин вангийн хошуу Тэшигийн буриадууд Урианхайн бvгдийн даргын хошуу Хєвсгєлийн Ханх /Хєх мєсєн голын хавьд/, Цагаан vvрийн Сар толгойд бєєнєєр байсан Халх голын хошуу Дорнод аймгийн Цагаан-Овоо сум Ононгийн хори буриад хошуу Хэнтий аймгийн Дадал, Биндэр, Баян-Адарга хавиар Улз голын хошуу Дорнод аймгийн Дашбалбар, Баяндун, Гурванзагал, Баян-Уул Егvvэр хутагтын шавь Сvхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум хавьд Хэрлэн голын хошуу Тєв аймгийн Мєнгєнморьт Хошууны нэр Онон гол Хори буриад хошуу Eрєє голын хошуу Эг Сэлэнгийн хошуу Малгар уулыг хошуу Халх нємрєг хошуу Улз голын буриад хошуу 1925 оны 5-р сард Буриад монголын хурлын газар үйл ажиллагаагаа хааж, татан буугдсан байна. Гэсэн хэдий ч Оросоос Монголыг зорих буриадуудын нүүдэл үргэлжилсээр байжээ. 1925 оноос хойш 1927 оны 6 сар хүртэл Агыэ аймаг, Хиагт аймгаас нийт 1001 өрх, 3625 хүн шинээр орж иржээ. Эг, Сэлэнгийн буриад хошуу 1923 онд тусгай хошуу байгуулсан боловч буриадууд нь газар газарт тархмал суух учир уг хошууг татан буулгаж, одоогийн Булган аймгийн Тэшиг хавийн буриадуудыг Булган хан уулын хошуунд, Ханх, Үүр хавийн буриадуудыг Хөвсгөл далай Бүрэнхан уулын хошуунд хамруулах болжээ. Эдгээр буриадууд нь Түнхэн нутгаас ирсэн хүмүүс болно. Ханх суманд долоод, урианхан, хавхчин, хонгодор, хурхад, шошилог, галзууд, уляад, чоно, хүрхүүд, тэрт, тараач, мормонтонгууд овгийн, Цагаан Үүр суманд аргамууд, буриад, гуртгааш, данжлай, долоод, дэрдлэй, жоохондой, нянга, хавхчин, хатагин, хурхад, шошилог овгийнхон байна. Хошуу байгуулагдах үед Тэшиг хавийн буриадууд 75 өрх, 225-300 орчим хүн, Цагаан Үүрт 130-аад өрх, 530 хүн, Ханхад 60-70 өрх, 220-иод хүн амтай байжээ. Ерөө голын буриад хошуу Одоогийн Сэлэнгэ аймгийн Зэлтэр, Алтанбулаг, Хяраан, Хавцгайт, Улаанбулаг, Ихбулаг, Цагаан тохой, Баянбулаг зэрэг газруудаар нутаглаж байсан буриадуудыг нэгтгэн 1925 онд байнгуулсан. 1931 онд тус хошуугаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумыг байгуулжээ. Авгад, атаган, цонгоол, ач авгад, ашибагад, баатад, баруун авга, батнай, бодонгууд, булган харнууд, гучид, юншээбуу, өрлүүд, өзөөн, өөлд, пөөнхөн, хамниган, хангад, хар намиад, хатагин, хирид, шарнууд, чонос, зэрэг овхийнхон байна. Улз голын буриад хошуу Тоосог, Тогтор харуулын нутгаар байсан буриад нар болон Улз голын орчимн тойрон нутаглан суугаа Онон, Ага, Алхана, Баруун Тарь 3 сумдын буриад нарын нийт 510 өрх 376 хүн хуралдаж, хошуу тамгын газар байгуулахаар тогтсоноор Олноо өргөгдсөний 12 онд Цэцэн хан уулын аймгийн Улз голын буриад хошуу байгуулагджээ. Хошуу байгуулагдахад ойролцоогоор 901 өрх, 4439 хүн амтай байжээ. 1928 оны байдлаар 12 сум, 2878 өрх, 8475 хүн амтай, тэмээ 2577, адуу 17675, үхэр 43522, хонь 148123, ямаа 36463, бүгд 248300 толгой малтай байжээ. Одоогийн Дорнод аймгийн Баян-Уул, Баяндун, Дашбалбар, Цагаан-Овоо, Гурванзагал, Чулуун хороот сумын зарим хэсэг уг хошуунд орж байв. Хорийн арван нэгэн овгийнхон зонхилж шонос, буурал, авзай, хурмаш, олзон, бахи зэрэг овхгийнхон байна. Онон голын буриад хошуу Энэ хошууг Сэцэн ханы аймгийн умарт зах харуул, Онон голын саваар нутаглах хори буриадуудаар 1923 онд Эрдэнэ уул, Норовлин, Онон гол, Хөмөл, Цэрэнбалж, Балж гол, Цагааннуур, Баянхан, Шарбулаг зэрэг 12 сумтай байгуулжээ. Нийт 1000 гаруй өрх, 300-3500 хүн амиай байв. 1926 онд 1404 өрөд 192 лам, малчин эр 2776, эмэгтэйчүүд 3164, бүх хүн 6132 байжээ. Байшин 1332, гэр 884, морин тэрэг 204, үхэр тэрэг 2286, өвсний тармуур 16, сүүний машин 34, тэмээ3, адуу 5705, үхэр 27014, хонь 34220, ямаа 10895, бүгд 77837 малтай байв. 1931 онд татан буугдаж, Хэнтий аймаг байгуулагдахад Балж, Баян, Дадал, Биндэр сумдад хуваагджээ. 1934 онд Балж сумыг татан буулгаж Дадал суманд нийлүүлжээ. 1952 онд Биндэр сумын 5 багаар Батширээт сумыг байгуулсан. Хорийн арван нэгэн овгийнхон болон баатад, баргужин, гахан, олхонуд, хурлаш, чонод, хар намиад, шарнууд, шээжин зэрэг овгууд бүртгэгджээ. Хэрлэн голын буриад хошуу 1923 онд Богдхан уулын аймаг, Хан Хэнтий уулын аймгийн зааг, Хэрлэн голын эхээр оршин суусан буриадуудыг харъяалах Мөнхжаргалант, Ногоон нуруу, Номгон нуруу сумдыг нэгтгэж Хэрлэн голын хошууг байгуулжээ. Гэвч уг хошуу 1927 онд Биндэръяа хан уулын хошуу, Баянзүрх уулын хошуу, Богд хан уулын хошуунд хуваагдан задарсан байна. Энэ хошууны буриадууд нь одоогийн Төв аймгийн Мөнгөнморьт сум болон түүнтэй залгаа Хэтий аймгийн зарим суманд багтжээ. Авга, бодонгууд, гачууд, гучид, жоргоон, нумчин, пөөнхөн,хайчууд, хангин, хамниган, хар гучид, шар гучид, нар намиад, шарайд зэрэг овгууд байна. Халх, Нөмрөгийн буриад хошуу Энэ хошууны буриадууд нь 20-р зууны эхээр Оросын Чит мужийн Таримын буриадууд голлон, Сэцэн хан аймгийн Илдэн гүний хошуунд түр байсан Малгар уулын хошууны буриадууд, Эрдэнэ гүний хошуу, Хурц вангийн хошуунд орж ирээд байсан буриадуудаас бүрджээ. Халх Нөмрөгийн буриад хошууг 1923 оны эцсээр Могойт гол, Нөмрөг гол, Халх гол гэсэн 3 сумтай байгуулжээ. 1929 онд түүнийг Улз голын буриад хошуунд нийлүүлжээ. Тэр үед уг хошуу 450 гаруй өрх, 1800 орчим хүнтэй байв. 1931 оноос Дорнод аймгийн Буйр, Түмэндэлгэр, Хулстай, Эрдэнэцагаан зэрэг сумдад тархай байдалтай сууж байгаад 1936 онд шинээр байгуулагдсан Цагаан-Овоо суманд нэгтгэн суулгажээ. 1934 онд Монголд 35 мянган буриад суурьшаад байжээ. Гэвч буриадууд Монголд суурьших үйл явц дардан байсангүй. Монголд дагаар орохоор орж ирсэн буриадуудыг Оросын талаас хүчээр эргүүлэн аваачих, хил зөрчигч, цагаантан, японы тагнуул нэрээр гүтгэн хэлмэгдүүлэх явдал өрнөсөн билээ. Зөвхөн 1934-1938 оны хооронд 6000 гаруй буриад хүн баривчлагдан алагдаж, цөлөгдсөн байна. Энэ хэлмэгдүүлэлт явуулахад Зөвлөлт Орос улсаас Монголд сууж байсан элчин сайд, сургагч, зөвлөгч нар идэвхитэй оролцож, өөрсдөөс нь зугтан ирсэн буриад монголчуудаас хариугаа авсан хэмээлтэй. Үүний улмаас Монголын буриадуудын сор болсон сэхээтэн, эрчүүдийг ихээр хэлмэгдүүлсэнийг зөвхөн хүн амын тооноос л хангалттай харж болох байна. 1934 онд 35000 буриад хүн байсан бол 1956 онд 24625 гэж тоологджээ. 2000 оны тооллогоор 40600 гэж гарчээ. Энэ хугацаанд Монгол улсын хүн ам даруй 4 дахин өсөж 2,365400 болжээ.
start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
Buriadbuu

Shar guchid gedeg tegeed minii etsegiin tal buriad bolj bna uu?

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


©2009 HORIDOIMERGEN | Template Blue by TNB