HORIDOIMERGEN : ЧАДАНГУУД ЦОГЦОЛБОР АШИГЛАЛТАД ОРЛОО

ЧАДАНГУУД ЦОГЦОЛБОР АШИГЛАЛТАД ОРЛОО

Монгол улсад шинэ Үндсэн хууль батлагдсан өдөр буюу 2007 оны 1 дүгээр сарын 12-нд Дорнод аймгийн Чойбалсан хотноо Буриад түмний зан заншлыг сурталчилсан “Чадангууд” цогцолбор ашиглалтад орж, нээлтээ хийлээ. “Улз гол” хоршооны хамт олны хоёр жил орчмын хөдөлмөрөөр боссон уг барилга хүүхдийн тоглоомын болон интернет компьютерийн төв, биллъярд, ширээний теннисний клуб, 200 хүний суудалтай хурлын заал, 60 хүний суудалтай ресторан, зочид буудлын 11 өрөө, 15 ортой, 5 люкс өрөө, саунтай ажээ. Барилга нь буриад түмний үндэсний дээлний энгэр, тоорцогийг илтгэсэн хээтэй, буриадын уг гарвал болох хун хатан ижийн хөшөөг өмнөө суурилуулжээ. Цогцолборын үүдний танхимд буриадын зан заншил, хувцас хэрэглэлийг илтгэсэн үзмэрүүд тавьсан зэргээрээ өвөрмөц шийдэлтэй цогцолбор болсон байна.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


©2009 HORIDOIMERGEN | Template Blue by TNB