HORIDOIMERGEN : Атаган дацангаа сэргээе л!

Атаган дацангаа сэргээе л!

2007 оны 2 сарын 10-ны 11.00 цагаас Улаан-Yд хотын соёлын цогцолборт Атаган дацанг сэргээн босгох хандивын аян гараагаа эхлэх гэж байна. Анхны бандида-хамба-лам Заяагийн Дамбадаржаагийн шажин барьж байх vед 1749 онд анх vндэс сууриа тавьсан Атаган дацан Лхундув Дэченлин атаганы тангуд ясны лам Пунцагжамцын ширээт ламаар сууж байх 1770 онд чулуу тоосгоор шинэчлэгдэн баригдсан юм. 19-р зууны сvvл гэхэд энэ хийд 17 сvмээс(Майдарийн, Оточийн, Догшидын, Минтугбын, Дара Эхийн…) бvрдэл болох Євєр Байгалын томхон хvрээ хийдvvдийн нэгд ороод байжээ. Єнгєрсєн зууны 30-аад онд атаган эрчvvдийн шажин соёлоо хамгаалан босоод дарагдсаны дараа Атаган дацанг хааж сvм дуганыг нь нураан, суваргуудыг эвдэн хэмхчиж хаясан бєгєєд ганцхан цогчин дуганыг vлдээж тємрийн дарханы цех байрлуулсан байжээ. Лам хуврагуудыг нь эсэргvv хэрэгт яллан хороож, vлдсэнийг нь цєллєгт явуулсан юм. 2004 оноос эхлэн дацангийн хойт хэсэгийг сэргээн босгоод байгаа бєгєєд vлдсэн хэсгийг нь сэргээн босгохоор мєнєє ийнхvv хандивын аян єрнvvлэн байгаа юм. Элбэг баян тvvхтэй атаган овогийн буриад-монголчуудыг энэхэн замбуулингийн хаана ч явсан єєрийн тєрєлх орон хийдээ сэргээн босгох буянт ажилд сэтгэл зvрхээн єргєнє биз ээ хэмээн найдаж байна. Ер хамаг монголчууд та бvхэнийгээ Монгол ертєнцийн хойд захыг эзлэн суугч буриад-монголчуудынхаа оюун соёл шажин мєргєлийн орныг сэргээн босгох буянт vйлсэд гар бие сэтгэл зvрхээ зориулаасай хэмээн найдаж бас уриалан байна. Денис Григорьев (Атаган овогтоны хойч vе www.predistoria.org ) Б.Нацагдорж (МУИС-ийн магистрант) http://www.buryatia.org/modules.php?name=Forums&file=viewtopic&t=11653 http://www.predistoria.org/index.php?name=Forums&file=viewtopic&p=13198#13198 Та бvхэн хандиваа дорхи дансаар єргєнє vv! Джидинский филиал АК "Байкал-Банка" БИК 048141724 Кор.счет 30101810600000000724 Расч.счет 40703810500030000024 ИНН 0304005106 Местная религиозная организация буддистов Атаган Дырестуйский дацан "Лхундув Дэченлин"
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


©2009 HORIDOIMERGEN | Template Blue by TNB