HORIDOIMERGEN : Буриадын удган зайрангууд В.Путиныг эсэргүүцэж бөөлөв
Бүрэлдэхүүндээ буй монгол угсааны ард түмнийг уусгаж үгүй хийх их гүрнүүдийн олон зуун жилийн бодлогын үр дүн хэрхэн хэрэгжиж буйг бид Хятадын засаг захиргаа болоод Өвөрмонголын ард түмний харилцаанаас бэлхэнээ мэддэг. Өнгөрсөн жил гэхэд л Хөх хотод болох гэж байсан “Хурд” хамтлагийн тоглолтыг Хятадын эрх баригчид болиулж уг тоглолтыг хүлээж байсан Хөх хотын олон мянган залуусыг цагдаагийн хүчээр тарааж уг хотод хөл хорих шахаж байсан билээ. Үүний дараахан Чингисийн онгоныг өөрчлөн байгуулах гэсэн хятадуудын шийдвэрийг (өвөрмонголчууд, тэр дундаа онгоныг хэдэн үеэрээ сахиж ирсэн ордос ястнууд хүчтэй эсэргүүцэж НҮБ-д хандан эсэргүүцлийн бичиг илгээж байсныг Ар Монголдтөдийлэн дуулаагүй өнгөрсөн юм. Гэтэл ийм зөрчилдөөн Орост өрнөж эхэллээ. Өрнөх өрнөхдөө орон нутгийн чанартай дайн шахуу юм Орост болж байна. Хоёрдугаар сарын сүүлээр Оросын эрх баригчдын нэгэн шийдвэр гарсан юм. Энэ шийдвэр ёсоор бол Буриадын Усть-Ордын автономит тойргийг Эрхүү мужид нийлүүлэхээр болсон байна. Аль 1923 онд ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд Бүгд найрамдах Автономиу Буриад Монгол Улс нийт найман аймагтайгаар байгуулагдсанаас хойш өнөөг хүртэл хуваагдаж, таслагдаж, бусдад хүчээр нийлүүлэгдсээр, /тэр үеийн Буриадын нутгийн ердөө 40% нь л уугуул буриадуудын мэдэлд үлдсэн/ автономит эрхтэй хоцорсон хоёрхон тойргийн нэгийг ийн орос мужид нийлүүлэх гэж байгаа нь буриад үндэстнийг уусган үгүй хийх гэсэн бодлогын үргэлжлэл хэмээн Оросын буриадууд үзэж нийтээрээ тэмцэж эхэлжээ. “Нийлүүлэх асуудал бол Байгалийн буриадуудын үхэх үү сэхэх үү гэдгийг шийдэхээр болоод байна” гэж саяхан болсон Бүх Буриадын ээлжит бус гуравдугаар их хурал дээр ярьсан бөгөөд энэ хуралд Эрхүү, Чита муж, Ага, Усть-Ордын тойрог болон Москва, Киев бусад олон хотоос ирж оролцсон 119 буриад дүгнэхдээ “Ард түмэн сэрж байна гэдгийг бид Москвад ойлгуулсан. Энэ тойргийг устгуулахгүй гэдгээ мэдэгдсэн шаардлагыг бид Ерөнхийлөгч В.Путинд явуулна” гэжээ. Түүгээр ч барахгүй өнгөрсөн 3 дугаар сарын 19-нд Улаан-Үдэд Бүх буриадын бөөгийн анхны тайлга тахилга болсон байна. Тайлгад Буриадын бүх бөө оролцож Усть-Ордын тойргийг Эрхүү мужид нийлүүлэхгүй, буриадууд түүхэн газар нутгаа оросуудад алдахгүй байхыг лус савдаг, тэнгэр онгоноос гуйж хоёр хоног бөөлжээ. Засгаас гаргасан шийдвэрээр бол, нийлүүлэх эсэх асуудлыг 4 дүгээр сарын 16-нд тойргийн нийт ард түмний дунд санал асуулга явуулж шийдэх юмсанж. Нийлүүлэхийн төлөө саналаа өгөхийг ухуулсан кампанит ажлыг Орост талтай тойргийн эрх баригчид хүчтэй явуулж ихээхэн хөрөнгө зарцуулж байгаа бөгөөд харин эсрэг саналтай хүмүүсийг нэгтгэж ухуулга явуулахаар нэгдсэн бүлгүүдийг албан ёсны хэмээн бүртгэж авахаас улайм цайм татгалзаж байгаа юм. Усть-Ордын тойргийн эрх баригчид өнгөрсөн жил буриад хэл дээрхи анхны уран сайхны кино болох “Чингис хааны анхны нөхөр”-ийг кино театруудад гаргахыг хэрэг дээрээ хориглосон юм. Буриадын телестудийн хийсэн энэ киноны зарлал хэдийнэ олон нийтэд хүрчихээд байсан боловч Усть-Ордын болоод Эрхүү мужийн эрх баригчид юунаас ч юм болгоомжилж /буриадууд энэ явдалд дээрзэс, ялангуяа Холбооны Аюулгүйн Алба оролцож нөлөөлсөн гэж үздэг/ гэнэт гаргахыг хорьжээ. Зар хүрсэн хөдөө тосгоныхон кино ирэхийг тэсч ядан хүлээж байсан боловч кино театр засвартай гэх маягийн хөгийн шалтгаан заагаад уг киног гаргаагүй байна. Сталины дэглэмийн үед ЗСБНХУ-ын орос бус үндэстнээс хамгийн ихээр хэлмэгдсэн ард түмэн бол буриад монголчууд юм. Ерөөсөө Буриадыг Орост нэгтгэсэн түүхэнд тэднийг хамгаалж байсан ганц хүн бол нэгдүгээр Петр хаан билээ. Буриад ах дүүсийн нутаг газрыг үл хөндөх тухай тусгай хууль гаргаж байсан гэдэг. Ганц 1929 онд гэхэд л панмонголист бослого гаргах гэсэн хэргээр “35 мянган буриад монгол хүнийг хороосон” гэж А.Солженицын бичсэн нь бий. Дараахь жилүүдэд нь энэ тоо мөн хэдэн арван мянгаар нэмэгдсэн бөгөөд нийт 47 сүм хийдийг устгаж Буриад улсыг таван хэсэг хуваан тарамдуулж, тэр ч бүү хэл албан ёсны нэрэн дэх Монгол гэсэн үгийг хасч хаясан билээ. Буриадыг уусгах гэсэн Оросын эрх баригчдын бодлогод нэр бүхий монголчууд ч анхаарлаа хандуулж эхэлсэн байна. Ерөнхий сайд асан, Дэлхийн буриадуудын холбооны ерөнхийлөгч Дашийн Бямбасүрэн ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинд захидал илгээж Усть-Ордын тойргийг нэгтгэхийн эсрэг байгаагаа илэрхийлээд байна. Тэрбээр захидалдаа, энэхүү нэгтгэх явц нь “Буриад-монголын ард түмний нэгэы»-бүхэл байх эрхийг уландаа гишгэсэн явдал” гэжээ. Усть-Ордын тойргийн Думын депутатууд Д.Бямбасүрэнгийн ийн захидал илгээсэн явдлыг сайшааж буй боловч “Санал хураалтын дүнд нөлөөлж чадахгүй” гэж үзсэн байна. Сонирхолтой нь, Буриадын алдарт далдыг харагч Варлашка гэгч олон жилийн өмнө хэлэхдээ, “Яваандаа буриадууд Оросоос шахагдаж Монгол, Хятадад шилжин суурьшина” гэж байжээ. Жич: ОХУ-ын төвийн нутгийн иргэдийг Алс Дорнодод олноор нь шилжүүлэн суурьшуулах бэлтгэл ажил ид явагдаж байна. Сүүлийн 15 жилд энэ бүс нутгаас 1.5 сая хүн буюу хүн амынх нь 14% нүүж оджээ. Эдний олонхи нь оросууд бөгөөд бүс нутгийг хамгаалж өөрийн байлгах бололцоо яваандаа алдагдах нь гэж Оросын эрх баригчид үзэж байгаа учраас ийм арга хэмжээ авч байгаа бололтой. Нийтдээ 18 сая хүнийг ойрын 20-иод жилийн хугацаанд нүүлгэх аж.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


©2009 HORIDOIMERGEN | Template Blue by TNB