HORIDOIMERGEN : Усть-Орд хоёр дахь удаагаа Эрхүүгийн харьяат болов

Усть-Орд хоёр дахь удаагаа Эрхүүгийн харьяат болов

-Түүх сөхвөл Буриад-Монгол АССР-ийг задлах үед Усть-Ордын Буриадын автономит тойрог 1937 онд Эрхүү мужийн бүтцэд “мэндэлж” 1993 онд тусгаар оршихын их давалгаан дунд OХУ-ын бие даасан субъектын эрх авчээ- Хөрш орнууд, тэр тусмаа Монголд ойр муж, хязгаарт болж буй үйл явдлыг бид сонирхон ажиглаж байдаг билээ. Одоогоос яг нэг жилийн өмнө 2005 оны дөрөвдүгээр сарын 17-нд ОХУ-д Красноярскийн хязгаар, Таймыр, Эвенкийг нэгтгэх санал асуулга болж Красноярскийн хязгаар гэсэн нэг субъект үүссэн. Хагасжилийн өмнө Камчатк мужийг Корякийн автономит тойрогтой нэгтгэв. Субъектуудыг нэгтгэх үйл ажиллагааны хамгийн анхных нь 2003 оны сүүлээр Пермь муж, Комипермяцкийн автономит тойргийг нийлүүлснээр эхэлжээ. Харин өнгөрсөн ням гаригт Эрхүү мужид Усть-Ордын Буриадын автономит тойргийг нэгтгэх санал асуулга болж аль аль субъектын оршин суугчдын 98 орчим хувь зөвшөөрсөн санал өгөн хоёр хүрэхтэй үгүйтэй хувь нь татгалзжээ. Усть-Ордод санал асуулгын өмнөхөн бүрдээд байсан уур амьсгал, ОХУ-ын улс төрийн дээд хүрээнийхний далдхан түгшүүр, иргэдийн ирцийг бүрдүүлэхээр ар араасаа Эрхүүд очиж байсан улстөрчдийн цуваа сэлттэй харьцуулахад нэгдэхийн төлөө өгсөн саналын хувь тун өндөр гарчээ. Аргагүй л дээрээсээ чанга гараар атгуулж байдаг их гүрний иргэдийн улс төрийн идэвх чармайлтыг сонгогчид үзүүлж чадсан байна. Түүх сөхвөл Буриад-Монгол АССР-ийг задлах үед Усть-Ордын Буриадын автономит тойрог 1937 онд Эрхүү мужийн бүтцэд “мэндэлж” 1993 онд тусгаар оршихын их давалгаан дунд ОХУ-ын бие даасан субъектын эрх авчээ. Түүнээс 13 жилийн дараа энэ тойрог хоёр дахь удаагаа Эрхүүгийн харъяат болов. Усть-Ордын 22,4 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэрт 134 мянган хүн аж төрдөг бол Эрхүү муж 767 мянган хавтгай дөрвөлжин км газар нутагтай, Монгол Улсынхтай ойролцоо хоёр сая 540 мянган хүн амтай. Оросын засаг захиргааныхны субъектуудаа нэгтгэх бодлогын дараагийн алхам бол Агын Буриадын автономит тойргийг Чита мужид нийлүүлэх явдал. Муж, тойргийн удирдлагууд энэ асуудлаар бодол саналаа илэрхийлээд эхэлсэн байна. Саяхан болж өнгөрсөн санал асуулгын дүнгээс харахад ам бүл нэмэх Эрхүү мужийнхан 70 орчим хувьтай оролцсон бол “дагаар орох” Усть-Ордынхны ирц илүү өндөр, 90 орчим хувьтай байжээ. Нэгэнт санал асуулгын дүн нэгтгэх талд давамгай гарсан тул 2008 оны нэгдүгээр сарын 1-нээс ОХУ-ын бүрэлдэхүүнд Эрхүү муж гэдэг Нэгэнт хөөтөлбөр нь бэлэн байсан тул үлдсэн жил гаруй хугацаанд өрх нэгтгэх хоёр субъектад юу юу хийхийг ч төлөвлөж амжжээ. Энэ сарын 6-нд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Эрхүү муж, Усть-Ордын Буриадын автономит тойргийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх арга хэмжээний тухай” зарлиг гарган 2006-2007 онд цогц ажил хэрэгжүүлэх үүрэг даалгаврыг Засгийн газартаа өгсөн байна. Ангар мөрөн дээгүүр шинэ гүүр барьж, Эрхүүг тойруулан зам тавьж, Усть-Ордод спортын ордон, эмнэлэг, сургууль байгуулах талаар ч яриа хэлэдцээр болж буй аж.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


©2009 HORIDOIMERGEN | Template Blue by TNB