HORIDOIMERGEN : Áаргажин буриад

Áаргажин буриад

Баргажины буриадууд 1740 онд Зүлгэ мөрний Хүүлингэ нутаг, Анга голын орчим нутаглаж байсан эхиридийн шоно, хэнгэлдэр, абзай, баяндай, хорийн енхэн галзууд, булгад, сэгээнэд, эмхэнэд овгийн анхны 100 гаруй өрх буриадууд Баргажин нутагт нүүж иржээ. Сэлэнгийн воевод Яков 1745 оны 4-р сарын 18-ны өдрийн тушаалаараа Баргажины захирагч Федор Ловцов гэгчид нүүн очсон буриадуудад газар олгохыг тушаажээ. Өмнө нь Баргажинд Аба Хорчид нар нутаглаж байгаад ӨвөрМонгол уруу нүүсэн хэмээн буриадууд ам дамжин хэлцсээр иржээ. Харин 1700 оны үед Баргажинд 5000-6000 орчим хамнигад нутаглаж байжээ. Буриадуудад газар олгогдсон нөхцөл нь хамнигадын газар дээр тэдний мал бэлчихгүй байх байв. Гэвч энэ нөхцлийг нь хамнигад ашиглан буриадуудын малыг туун өөрсдийн газарт аваачих, малаа авахаар очсон буриад нарыг жанчих зэргээр авирлах болсон тул буриадууд 1757 онд 70 км газар хашаа босгожээ. Гэсэн ч энэ нь төдий л тусыг олоогүй тул 1772 онд хамнигад нарын ааш авирын талаар Сэлэнгийн воеводод мэдэгдээд, хариу хүлээх зуур Монгол нутаг уруу нүүхээр бэлдэж, зэр зэвсэгээ хурцалж эхэлжээ. Сэлэнгийн воеводоос хамнигадыг дураар аашлахыг өөгшүүлж байсан оросуудыг шүүхэд өгч, буриад нарын эзэмшил газрыг тэлэх тушаал өгчээ. 1802 онд Баргажины шүүхээс хамнигад, буриад нар адил эрхтэйгээр энэ нутгийг эзэмших шийдвэр гаргажээ. Ийнхүү Баргажины найман эцгийн зон гэгдэх буриадын нэгэн салаа үүссэн түүхтэй. 1825 оны 8-р тооллогоор 2600, 1858 онд 4341 насанд хүрсэн эр хүн тоологджээ. Баргажины буриадууд өөрсдийгөө Зүүнгар Монголын өөлд гаралтай гэлцдэг байжээ.
start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
ахаа (зочин)

баргажин нютагаар яваад ирсэн.дэндүү сайхан нютаг даа одоо ч нюдэндэ харагдаж байна

адъяа (зочин)

сэтгэлийн минь тал нь баргажин нютагт үлдсэн өвгөдийн минь нутаг бурханай орон байгаль далай баргажин гол уул ус бурханай орон

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


©2009 HORIDOIMERGEN | Template Blue by TNB