HORIDOIMERGEN : Өнєєгийн дэлхий дахин ба панмонголизм

Өнєєгийн дэлхий дахин ба панмонголизм

Єнєєгийн дэлхий дахин ба панмонголизм (нэгдсэн монголын тухай vзэл баримтлал) Аливаа ард тvмэн тєр улсын хоорондын харилцаа нь тухайн ард тvмнийг удирдан залгaмжлaгчдын оюун санаа, шашин шvтлэг, vндэсний vзэл болон єєр бусад хvчин зvйл, vзэл баримтлалд суурилсан амин хувийн сонирхлоос єгсvvлээд тухайн улс орны бvс нутгийн эрх ашиг, єєр хоорондоо тогтоосон гэрээ хэлцэл, холбоо хэлхээ зэрэг vй олон шалтгаанаас vvдэлтэй зогсоо чєлєєгvй дайн дажин, зєрчил тэмцэл, єрсєлдєєн сєргєлдєєн тєдийгvй зєвшил хэлцэл, эвлэрэл нэгдэл, найрамдал хамтын ажиллагаа, аль алиныг агуулсаар ирсэн гэдгийг хvн тєрєлхтний туулсан тvvх харуулж байна. Тєр улсын харилцааны хэлбэрvvд болох импери (их гvрэн), колони (хараат орон), метрополи (эзэгнэгч улс), протекторат (ивээлд багтсан орон), автономия (єєртєє засах эрхт улс), сюзеренитет (дагавар улс), суверенитет (тусгаар улс), федерация (холбооны улс), конфедерация (эвслийн улс), холбоо, хамтын нийгэмлэг зэрэг нь олон зууны туршид бvрэлдэн бий болсон юм. Єнєєгийн дэлхийн улс тєрийн газрын зураг бол vvний нэгэн тод жишээ болно. Улиран одсон мянганы дотроос дэлхийн улс гvрний хувь заяанд хvчирхийлэл тvрэмгийллийг хамгийн тод агуулсан зуун бол єнгєрсєн ХХ зуун байв. Чухам энэ зуунд гарсан дэлхийн хоёр дайн хамгийн их цус урсган байж дэлхийн улс тєрийн газрын зургийг vндсээр нь єєрчлєн хуваасан юм. Дэлхийн газрын зураг дээр шинээр хуваагдсан тэр хэсэгт шинэ улс байгуулагдан тусгаар ард тvмнvvдийг нэгтгэж эхлэв. ХХ зууны дунд vеэс Африк, Ази, Латин Америк дахь колонийн систем задарч хэдэн арван шинэ улс орнууд vvслээ. Зохиомлоор байгуулсан Югославын холбоо дотооддоо vvссэн цуст сєргєлдєєний vр дvнд хэд хэдэн бие даасан улс болж бутрав. Vvнээс дутуугvй бас нэгэн чухал vйл явдал бол гаднын шууд оролцоотойгоор хоёр хэсэгт тусгаарлагдаад байсан Въетнам дараа нь Герман эргээд нэгдсэн явдал байв. Геополитикийн бодлого, Европ тєвтэй vзэл баримтлалын vvднээс Европын холбоо нэлээд хэдэн улс орнуудыг эгнээндээ нэгтгэж эхлэв. Vvний хамт Орос Улс Тусгаар Улсуудын Хамтын Нєхєрлєл (СНГ), Белорусын Xолбоо гэгчийг байгуулaхаар эрмэлзэж байна. Мєн сvvлийн vед Пантуркизм, Панисламизмийн vзэл санаа эрч хvчээ авч буй. Евро-Азийн тухай дахин яригдаж эхэллээ. Пан-Америкийн vзэл санаа урьдын адил амь бєхтэй байсаар байна. Пан-Азийн vзэл гvн нойрноосоо сэрэхийн сацуу Азийн сэргэн мандалтын тухай асуудал гарч ирэх болов. Эдгээрийн хамт аливаа vндэстэн оршин тогтнох тусгаар байдлаа єєрдєє тодорхойлох хандлага эрчимжиж байна. Жишээ нь чех, словакийн ард тvмэн соёлтойгоор салан тусгаарлагдаж, тус тусдаа єєрийн улсаа байгуулсан явдал юм. Vндэстний єєртєє засах эрхийн тєлєє хамгийн хурц ширvvн тэмцэл єрнєж байгаа газар бол Кавказын бvс нутаг билээ. Vvнтэй адил тєстэй асуудал нэг жилээр биш Ази тивд ч гэсэн vргэлжилж байгаа юм. Энэ бvхэн нь єнєєгийн дэлхий дахинд ємнє нь салан тусгаарлагдсан байсан улс тvмнvvд эргэн нэгдэж єєрсдийн хууль ёсны сонголтоо бие даан хийх эерэг vйл явц ид явагдаж эхлээд буйг харуулж байх шиг. Монголчууд бидний хувьд энэ vйл явцын мєн чанар хэтийн тєлвийг сайтар ухааран мэдэрч, Монгол vндэстнvvдийн нэгдэл буюу Пан-Монголизмын талаар оновчтой концепц боловсруулах нь чухал юм. Энэ нь тухайн асуудалд орчин цагийн улс хоорондын болон vндэстэн хоорондын харилцааны салбар дахь ололт амжилт, ХХI зууны ирээдvйн vvднээс хандахын зэрэгцээ Пан-Монголизмын хуучин баримталж байсан vзэл санааг сэргээн баяжуулж, vндэстний хєдєлгєєний онолын шинэ байр сууринаас vндэстний цєєнхийн талаарх олон улсын хууль эрх зvйн конвенц болон улс тєрийн шинэ сэтгэхvйгээр хандахыг нєхцєл байдал шаардаж байна. Vvний тулд юуны тvрvvнд тухайн асуудлыг ойлгож, мэдрэх мєн чанарыг нь ухан ойлгоход онцгой ач холбогдол нь єнєєг хvртэл хэвээр байгаа нэрт онолчид болох доктор Ц.Жамцарано (Жамсраны Цэвээн) (1), профессор Элбэгдоржи Ринчин (2), доктор Э.Хара Даван (3) зэрэг тvvхт хvмvvсийн зохиол бvтээл, vлдээсэн євийг анхааралтай судлах хэрэгтэй юм. Сvvлийн жилvvдэд манай зарим нэгэн гавихгvй тvvхчид Элбэгдорж Ринчиногийн нэрийг дан хараар будахын тулд янз бvрээр бичих нь элбэг боллоо. Vvнтэй холбогдуулан хэлэхэд Монгол судлалын VII их хурал дээр японы монголч эрдэмтэн Футаки Хирошигийн тавьсан "Элбэгдорж Ринчино гэж хэн бэ?" гэсэн илтгэлийг уншихыг энэ нийтлэлийг зохиогчийн зvгээс санал болгож байна. Зохиогч энэ нийтлэлдээ Ринчиног Пан-Монголизмын хєдєлгєєний удирдагчдын нэг тєдийгvй энэхvv vзэл санааны гол онолч байсныг тухай vнэн тvvхийг бичиж цагаатгасан байдаг. Пан-Монголизмын онолчдын зохиол бvтээлvvд тэрслvv хортойд тооцогдон урт удаан хугацааны турш уншигчдын хvртээл болж чадалгvй хоригдож байсан юм. Тэр ч бvv хэл "панмонголизм" хэмээх vг жинхэнэ утга санаагаа алдан гажиж, их гvрний дээрэнгvй vзэлтнvvдийн айдас зэвvvцэл зvхлийг байнга хvртэж байсан тєдийгvй газар нутгийн байршил болон тvvхийн оногдох хувь заяаны эрхээр энэхvv vзэл хєдєлгєєний тєв гарцаагvй болох ёстой Монгол оронд хvртэл нэгэн vе зєвхєн айдас болгоомжлол тєрvvлдэг байлаа. Зєвхєн сvvлийн жилvvдэд Монголын хэвлэлд Панмонголизмынхєдєлгєєний тvvхийн талаар тайлбарласан хэд хэдэн нийтлэл (4), гарсан боловч харамсалтай нь эдгээрийг зохиогчид єнєєгийн дэлхий дахинд Панмонголизмынvзэл оршин байх хэрэгтэй юу? гэдэг зарчмын гол асуудалд хоёрдмол эсрэг хєндлєнгийн байр сууринаас хандсан байдаг. Иймд энэ асуудлын талаархи vг хэллэг ойлголтыг зєв тодорхой болгохын тулд Сталины хэлмэгдvvлэлт, дарангуйллын vеийн их гvрний бодлогын дагуу хийгдсэн vзэл суртлын ширvvн тэмцлийн явцад тогтсон “хєрєнгєтний vндсэрхэг vзэл”, “vндэсний vзэл” (национализм), "дээрэнгvй vзэл” (шовинизм), “салан тусгаарлах vзэл” (сепаратизма), “эх оронч vзэл” (патриотизм), “эв хамтын vзэл” (интернационализм) болоод эцэст нь "панмонголизм" зэргийг тойрсон илэрхий хуурамч зохиомол ойлголтоос хvмvvсийн сэтгэхvйг чєлєєлєх хэрэгтэй юм. Тиймээ, энэ бол vнэн. Монголчууд бид энэ зуунд vндэсний эрх чєлєєний тєлєєх тэмцэлдээ томоохон амжилтанд хvрч, улс орныхоо тусгаар тогтнолыг сэргээн тогтоож, улс тєрийн гадаад бодлоготоо тодорхой амжилтанд хvрсэн билээ. Манжийн 220 жилийн дарангуйллаас 1911 онд гарч, тусгаар тогтнол, тєр улсаа тогтоолоо. 1919 онд Читa хотноо болсон Пан-Mонголын их хурлаас Євєр Монгол, Барга, Буриад бvрэлдхvvнд нь орсон бvрэн эрхт Монгол улсыг тунхаглав. 1921 онд Монгол тусгаар улс гэдгээ дахин зарлалаа. 1946 онд Гоминданы Хятад Монгол улсыг тусгаар улс хэмээн хvлээн зєвшєєрєв. 1962 онд БНМАУ НVБ-д элсэв. Єнєєдєр Монгол улс дэлхийн бvх улс гvрнvvдээр хvлээн зєвшєєрєгдсєн, дэлхийн 130 гаруй оронтой дипломат харилцаатай улс болоод байна. Монгол улс болон Монгол vндэстний тусгаар тогтнол бол олон зууны тvvхийн vе шатыг дамжиж ирсэн юм. Монголын анхны нэгдсэн улс vvсэн, улмаар эгнэшгvй хvчирхэг гvрэн болж тєрєлх газар нутаг дээрээ улс гvрнээ байгуулж явснаа дотоодын vймээн самуун феодал ангийн сєргєлдєєн тэмцлийн улмаас тєр улсаараа сарнин задарч, Манж, Оросын их гvрний эзэрхийлэл, дарангуйлал, захиргаанд орж, тусгаар тогтнолоо алдаж байснаа дахин байгуулагдаж, Гадаад болон Дотоод Монгол, Баргын (Буриад Монгол Оросын эзэнт гvрний харъяанд vлдсэн) нутаг дээр сэргэн бий болж байв. Тєрєлх газар нутгийг маань их гvрний эрх баригчид дур мэдэн Гадаад Монгол, Дотоод Монгол, Буриад Монгол хэмээн 3 тусгаар хэсэг болгосны дээр Монголын багагvй газар нутгийг бялуу хуваахын адил зvсэн огтолж, бие биендээ найр тавин єгч байхыг харсан гэрчvvд нь Монголчууд бид єєрсдєє билээ. Энэхvv шудрага бус vйлдлvvд нь дэлхийн олон нийтийн анхаарлаас нууц далдуур хийгдэж тухай бvрдээ таг дарагдаж ирсэн юм. Хvчээр хуваан салгасны хохирол гамшиг, vр дагаврыг бидний Монголчууд 3 зууны турш амсаж яваа тул эргэж нэгдэх хvсэл бидний дотор хэзээд оршсоор байдаг юм. Эргэж нэгдэх сvvлийн оролдого буюу панмонголизм нь єнєєг хvртэл биеллээ олж чадаагvй ч гэсэн Монголчууд бид задран бутарч явсан тєдийгvй буцаад эвсэн нэгдэж, эргээд хvчирхэгжиж явсан vе тvvхэнд бий билээ. Тиймээс ч энэхvv vзэл бол бvх Монголчуудын vе vеийн хvсэл, Монгол vндэстний хамгийн эрхэм хvслийн нэг юм. Тиймээс ч хэзээд амь бєхтэй оршсоор байх болно. Vvнд итгэл алдрах цаг болоогvй байна. Яагаад ийм єєдрєг сэтгэлээр хандаж байгаа тухайд гэвэл нэгдvгээрт: дэлхийн тvvхэнд хамгийн зангилаа vvрэгтэй гэж тооцогддог vндэстний асуудал ХХI зуунд маш хурцаар тавигдаж байгаа, хоёрдугаарт: эрдэмтэд судлаачдын vзэж буйгаар энэ зуунд vндэстний тусгаар тогтнолын асуудалд шинэ эргэлтvvд гарч тусгаар улс орнууд аяндаа vvсэх бодит vе ирж байгаа тухай болон, гуравдугаарт: эдгээрийн шууд vр нєлєєгєєр нийт Монгол угсаатны нэгдэн нийлэх эрмэлзэл, тэмvvлэл нэмэгдэх тєдийгvй бодит оролдлогууд vvсэн гарч болох тухай таамаглан яригдаж байгаа зэрэг болно. Vvний зэрэгцээ XXI зуунд панмонголизмын vзэл улам болосронгуй болж, тvvнийг хэрэгжvvлэх анхны алхамууд хийгдэж эхлэх юм. Чухам энэ зуунд монголчууд нэгдсэн нэгэн vндэстэн болох vйл явцад томоохон амжилтанд хvрч болох талтай билээ. Монголчуудын нэгдэл гэдэг асуудлын эргэн тойрон шийдвэрлэвэл зохих олон vе шаттай асуудлууд байна. Энэхvv бэсрэг нийтлэлийг бичихдээ бид энэ удаад Орос дахь Монгол угсаатай vндэстний цєєнх буюу “Оросын Монголчууд”-ын талаар авч vзэхийг хичээв. Энэ нийтлэлээрээ бид панмонголизмын vзэл санааны тvvхэн мєн чанарын нэг хэсэг болох их гvрний “хуваан тасдах” vзлийн эсрэг Монгол vндэстнvvд эвлэлдэн нэгдэж газар нутаг тусгаар тогтнолоо сэргээн тогтоож болох талаар ойлголт єгєхийг зорьж буй юм. Эцэст нь нийтлэлийг бичигчдийн бодол эрэгцvvлэл дvгнэлтvvд нь албан ёсны Улаанбаатарын баримтлан буй байр сууртай яв цав нийлэхгvй байж болох тухай тэмдэглэн хэлэхийг хvсч байна. Юуны ємнє “Оросын Монголчууд”-ын хувь заяаны талаар цєєн зvйл хэлье. Учир нь Орос Монголын харилцаанд дахь Пан-Mонголын хєдєлгєєн нь олон зууны тvvхтэй. Энэ асуудал хоёр улс энх тайвнаар зэрэгцэн оршиж, найрсгаар харилцаж байсан болон сєргєлдєн тэмцэлдэж байсан тvvхийн эерэг сєрєг олон нугачаа vеийг дамжсaнаас улбаалан vvссэн юм. Тийм ч учраас энэ асуудлын мєн чанарыг бодитойгоор ойлгохын тулд тvvхийн шарласан хуудсыг сєхєх хэрэг олонтой гарч байна. Тэр vеийн Монголын хvчирхэг эзэнт гvрний зvгээс ХIII зуунд эртний Оростой хийсэн анхны тулгаралт энэ асуудалд шууд хамааралтай байдаг (Монгол гэдэг нэрийн доор Орос дахь Монгол угсаатнууд болох Буриад, Халимаг, Алтайн Ойрдууд, Тувагийн Урианхай нарыг хураангуйлан хэлж байна). 1223 оны 5 сард Халх голын эрэгт Монголын эрхшээлээс гарах анхны тулалдаан эхэлж, бараг гурван зууны турш дамнан vргэлжилжээ. Энэ vеийг тvvхчид эрдэмтэд янз бvрээр авч vздэг бєгєєд Оросын тvvхийн Монголын vе хэмээсэн нь бий. Нэг хэсэг нь Монголын дарангуйллын vе гэх буюу vгvйрэл хоосрол, харгис хэрцгийлэл, эцэс чєлєєгvй сєргєлдєєн тэмцэл, эзлэн тvрэмгийллийн vе гэдэг бол бас нэг хэсэг тvvхчид бvр эсрэгээр буюу нэгдсэн их Орос гvрэн “Монголын дарлал” нєлєє далбаан дор алхам алхамаар бvрэлдэн бий болсон тvvхэн vе гэж vздэг ажээ. Ингэж vздэг тvvхчид єєрсдийн дvгнэлтээ тайлбарлахдаа Чингис хааны ач хvv Бат хаан єєрийн єргємєл хvv хэмээн зарласан Невийн Александрын хичээл зvтгэлээр Оросууд Алтан Ордны улстай холбоотон болж байсан тvvхэн баримтыг vндэслэл болгодог ажээ. Энэ гайхмаар дипломат vйлдлvvд нь тэр vеийн Монгол Оросын харилцаа зєвхєн ганц “Монголын дарлал”-ын дор байсан биш бие биендээ найрсаг итгэлтэй хандаж байсан тухай дvгнэлтэнд хvргэдэг. Бодит байдал ийм байгаагvй бол Монголын харъяанд байсан Москвагийн вант улс хэрхэн Москвагийн их улс болохсон билээ дээ. Энэ vндсэн дээрээс Оросын тvvхч Вс.Иванов “–Тэр vед Монголын хаадын дэргэд Москвагийн хаан гэдэг єндгєнєєсєє цухуйж бvлтийсэн ангаахай мэт амьтан байлаа” гэж бичсэн байдаг. Хvчирхэг Алтан Ордны улс задрахад, Монголчууд эртнээс суурьшсан тэр газар нутагтаа vлдэн oн цагийн уртад аажмаар уусан oросжиж нэг хэсэг нь Татар болсон гэдэг. Эдгээрийн vр сад дундаас хаант Орос болон Зєвлєлт Оросын альч vед цєєнгvй сод хvмvvс, авъяаслаг цэргийн жанжинууд тєрєн гарч байсан юм. Орос орон хvчирхэгжин бэхжихийн хэрээр Дорно зvг Сибирийн газар нутаг руу идэвхтэй тvрж эхлэв. XV-XVI зууны хооронд Монголын тєрєлх нутаг дээр єєрсдийн дураар vvссэн тархай бутархай ханлигуудтай тэр vеийн Орос орон ямар нэгэн шууд холбоо хэлхээ байсангvй. XVII зууны эхээр Оросууд баруун Сибирийг эзэлснээр Монголын уугуул газар нутгийн баруун хойд хэсэгт тулж ирээд бэхлэлт шивээгээ хатган тvр буудлалж дорно зvг цаашид хэрхэн хєдлєх цэрэг улс тєрийн судалгаа хийхийн зэрэгцээ Монголын энэ бvс нутаг руу нэвтрэх тохиромжтой цагийг хvлээж байв. Хэрэв энэ бvс нутагт гэнэт бий болсон шинэ нєхцєл байдал vvсээгvй бол Оросын булаан эзлэгчид удаан хvлээх байсан биз. 1618 оноос Дорнод Азийн газрын зураг дээр нэгэн шинэ хvчирхэг улс гарч ирсэн нь Зvрчидийн удмын Манж нар байлаа. Тэднийг ийнхvv ар хударгаар гэнэдvvлэн гарч ирнэ гэдгийг Орос Монголын аль нь ч тооцож байсангvй. Оросын эзэлсэн газар нутаг шинээр vvссэн гvрэн улсын хооронд дотооддоо зєрчил тэмцэл хагaрал, бутралтай байсан Монголчуудын тогтвор тэнцвэр улам алдагдав. Vнэн хэрэгтээ Монгол vндэстнийг дорнод хойт хоёр хил дээрээ зэрэг дайны байдалд байхаас єєр замгvй нєхцєлд оруулсан юм. Энэ нь тэдний хувьд vнэндээ маш хvнд хэцvv гэдэг ойлгомжтой байлаа. Тэр vеийн Манж Орос 2 гvрнийг холбоотон болгосон бодит нэг нєхцєл бол Монголын газар нутгийг нэгтгэн авах гэсэн яг адил зорилго байв. Энэхvv харилцан ашигтай нєхцєл байдлын улмаас тэд маш хурдан ойлголцож, vvсэн гарсан боломж бvрийг бvрэн дvvрэн ашиглаж байлаа. Монгол хануудын эвдрэл тэмцэл хурцадсан тохиромжтой тvvхэн vеийг ашиглан Орос гvрэн Монголын зах хязгаар нутгийг шат дараалан эзэлж байв (6). 1620 оноос эхэлсэн эзлэн булаах ажиллагааны дvнд 100 жилийн дараа Монголын Байгаль хавийн нутаг (Умард - Ар Халх) бvрмєсєн эзлэгдэж 1727 оноос Буриад хэмээн нэрлэгдэх болов. Халимагууд XVI зуунны vеэс Монголоос (Зvvнгараас) гарч нvvдэллэн явсаар Каспийн тал нутагт суурьшив. 1661 онд Оросын эзэнт гvрний (Cool бvрэлдхvvнд орсон Халимагийн ханлиг vvсчээ. Тувачууд хэмээгдэх Урианхай Монголчууд нь эрт дээр vеэс Монголын бvрэлдхvvнд аж тєрж байв. XVII зууны дундаас Тувагийн нэг хэсэг нь Оросын бvрэлдхvvнд орж нєгєє нэг хэсэг нь Москвагийн шахалтаар Монголоос салан улмаар 1921 онд Тагна Тува Ард Улс (ТТАУ) гэж єєрсдийгєє зарлав. 1944 онд ТТАУ тусгаар байдлаа зогсоож, Зєвлєлт Холбоот Улсын бvрэлдхvvнд орсноор автономит эрхтэй муж болжээ. Ийнхvv Монголын газар нутгийн єргєн уудам хэсэг, хvн ам Оросын эзэнт гvрний vеэс уламжлагдан Зєвлєлт Оросын бvрэлдхvvнд шилжин тvvхийн єєр цаг vед ч Монгол тvмэн хэдэн хэсэг тасдан хуваагдав. Сибирийг судлаач, монголч эрдэмтэд, тvvхчидийн судалгаа нь буриадууд болон тувачуудын хэсэг Алтайн мoнголчууд бvх Сибирийн адилаар сайн дураараа Орост нэгдсэн гэдэг тухай яриа ор vндэсгvй болохыг нотлон харуулдаг юм. Сайн дураараа нэгдсэн гэдэг гайхалтай худал хуурмаг зvйл билээ! Vнэн хэрэгтээ Монголын эдгээр газар нутаг 200-250 жилийн туршид хvчээр эзлэгдсэн бєгєєд ихэнх тохиолдолд “саaхалт ах нарын” хvчирхийлэл, нутгийн ардын цус нулмисыг далай мэт урсган, хууран мэхлэх, итгэлийг ашиглан тєєрєгдvvлэх, барьцаалан эзэрхийлэх, уугуул нутгийн тvшмэд, урвагчидыг худалдан авах шагнал єгєх замаар, мєн манж нартай тохиролцон хийсэн нууц гэрээ хэлэлцээрийн шугамаар дипломат заль хэрэглэн хэрэгжvvлсэн булаан эзлэлт байв. Оросын харъяат болсон “Оросын Монголчууд” нь бусад єєр гарлын vндэстнvvдийн нэгэн адил хаант Оросын болон Зєвлєлт Оросын vндэстний бодлогын бvх хvнд хvчрийг 3 зууны туршид vvрч ирсэн билээ. Хаант Оросыг ард тvмнvvдийн шорон хэмээн нэрлэсэн байдаг. ‘Оросын Монголчууд’-ын хувьд Хаант Орос vнэхээр хамгийн чанга дэглэмтэй шорон байв. Хаант Орос, Зєвлєлт Оросын эрх баригчдын vндэсний асуудлаар баримтлан хэрэгжvvлсэн бодлого нь булаан авсан газар нутгийг колончлох, ашиглах, vндэстний цєєнхийг уусгах, тэдэнд дур зоргоороо авирлах, єршєєлгvй гэсгээн шийтгэх, хавчин гадуурхах, vндсэн сонирхолыг нь vл тоомсорлох зэрэгт vндсэн зорилго нь адил тул ялгагдах зvйл багатай байв. Энэхvv бодлогоо хэрэгжvvлэх vндсэн арга нь хvчээр оросжуулах, газар нутгийг нь хуваан Оросуудыг суурьшуулах, тэднийг “зэрлэг” нvvдэлчид рvv турхирах зэрэг юм. “Оросын Монголчууд”-ын vзсэн хохирол, туулсан зовлонг хэмжихийн аргагvй их байлаа. Саяхан болтол Буриад Монголчуудын дунд “Орос хvнийг алах хурга алах хоёр адилхан ” гэсэн яриа байв. Хvн амын хувьд цєєхєн хэдий ч “Оросын Монголчууд” Оросуудтай хамт дэлхийн хоёр дайн, “улаантан”, ”цагаантан” хоорондын иргэний дайн, 3 хувьсгалын шуурганд оролцож, Сталины хэлмэгдvvлэлт, аймаглан устгуулж, нутаг заан хєєгдєж, vндэс угсаагаараа гутаагдан доромжлуулах зэргээр бvх л хатууг ширvvнийг хангалттай vзэж туулсан билээ. Эдгээр хvнд бэрх нєхцєлийн дунд “Оросын Монголчууд”-ын єсєлт эрс буурч зарим тохиолдолд урьд байсан тооноосоо цєєрєх хvртэл байдалд хvрч байв. Жишээ дурдая: Халимагуудын тоо сvvлийн 100 жилд 30% буурсан бєгєєд 1943 оны дvн євлєєр эхэлсэн Халимагуудыг нутаг заан хєєх Сталины хэлмэгдvvлэлтийн жилvvдэд энэ жижиг ард тvмэн хvн амын болон материаллаг хохирол асар их амссан билээ. Монгол гарлын vндэсний цєєнхийг оросжуулах ажиллагаандaa хамгийн тvрvvнд Vнэн Алдартны шашныг ашигласан байдаг. Vндэстний цєєнхийг хэрээслэх vйл хэрэгт vнэн алдартны шашны сvм хийдvvд жинхэнэ хар тамхи болж байлаа. Христийн сургаалийг сурталчлагч элч нар хаа сайгvй хэрэн явж, нутгийн захиргаа, цагдаагийн тvшмэдийн туслалцаатайгаар буруу номынхныг єтгєс буурал, vр хvvхдийн нь хамт нэг гартаа ташуур нєгєє гартаа загалмай барин хvчээр хэрээслэн номондоо оруулж явсан юм. Сайн дураараа vнэн алдартны шашинд орогсдыг хаант засаг татвар гувчуураас чєлєєлж мєнгє бэлэг єгч байв. Ингэхдээ хэрэв Оросын шашинд даган орвоос гаднын хvн байхаа больж, Оросын ашиг сонирхол ивээлд давслагдан ууссаар язгуурын Монгол угсаа руугаа татагдах хvсэл нь хэзээ ч эргэхгvйгээр арилан мартагдана гэдэг тооцоогоор хийж байлаа. Газар нутагт нь Оросуудыг олноор суурьшуулснаар тэднийг єєрсдийн єсєж тєрсєн нутаг дээр нь гаднын хvн мэт болгон хувиргаж байв. Удалгvй тэд євєг дээдсээс уламжлагдан ирсэн vндэсний баялаг соёл, ёс заншлаа аажмаар мартан уусч эхлэв. Vндэсний бага сургууль гэж байхгvй тул боломж сvvхээтэй болгон vр хvvхдээ орос сургуульд явуулдаг болсноор vндэсний хэл, хуучин Монгол бичиг аажим ор тас мартагдаж эхлэв. Одоо цагт ихэнх буриадуудын хувьд эртний сайхан эх хэл нь зєвхєн ойр зууртаа харьцах ахуйн хэрэглээний хvрээнд хэрэглэгдэж байгаагийн дээр нийт буриадуудын 14% орос хэлийг эх хэлээ гэж тооцдож буй нь гайхмаар эмгэнэлтэй тоо баримт юм. Ардчилсан шинэ Орос улсын одоо явуулж буй бодлого ч энэхvv vзэгдлийг хєхvvлэн дэмжиж байгаа юм. ОАЛН-ын тэгvvн В.Жириновский Улаан-Vд хотноо єгсєн нэг ярилцлагатаа “улс оронд нэг л хэл байх ёстой, буриад хvvхдvvд тєрєлх хэл дээрээ vлгэр уншдаг байлаа гэж бодьё, гэхдээ онгоцонд суугаад цагийн дараа л тэднийг єєр хэл, єєр улс угтана шvv дээ” хэмээн нээлттэй мэдэгдэж байв. Энэ бол ганц ноён Жириновскийн санал биш тvvнтэй санал нэгнvvд маш олон. Монгол гарлын vндэстний цєєнхийг уусгах талаар Орос болон Хятадын эрх баригчдын зvгээс явуулж ирсэн шалгарсан арга бол газар нутгийг нь хуваан бутаргах, эзлэн авсан нутаг дээрээ гvрэн улсынхаа дотоодоос татсан цагаачдыг vй олноор суурьшуулах замаар уугуул ард иргэдийг нь тєрєлх газар нутаг дээр нь vндэсний цєєнх болгон бие биенээс нь тусгаарлан холдуулах, нэгдэл нягтралыг сарниулах, хэл соёл ахуй амьдралын арга барилыг нь эвдэн бусниулах зэрэг байсаар ирсэн билээ. Ийм бодлого эрчимтэй явуулсны vр дvнд уугуул иргэд нь эх нутаг дээрээ vндэсний цєєнх болцгоосон юм. Буриадын 24%, Халимагын 52%, Tувагийн 60% нь vндсэн угсааны иргэд болжээ. Хаант Орос улсын vед ч vндэсний цєєнхvvд аль нэгэн мужийн бvрэлдэхvvнд багтаж байсан бол Oктябрийн хувьсгалын дараагаар хуучин Орос гvрний vндэстнvvд анх удаагаа тєр улсаа байгуулах эрх олж авч, холбооны болон автономит улсууд болон хувирсан билээ. Энэ нь vндэсний цєєнхєд єєрсдєє засан товхинох эрх олгох замаар асуудлыг шийдэх дэвшилттэй тvvхэн vе шат байв. Гэвч эдгээр шинээр бий болсон бvгд найрамдах улсууд гэгч нь хаант Оросын vеэс дарлагдан зовсон ард тvмнvvдэд засан тохинох эрхийг нь олгож байгаа Зєвлєлт засгийн ардчилсан бодлогын зєв мэргэн бодлогыг харуулахад чиглэсэн улс тєрийн тоглоом тєдий зvйл болж хувирсан юм. Сталины засаглалын vеэс эхлээд зєвлєлт засгийн эрх баригчид “нэг гараар єгснєє, нєгєє гараараа буцааж ав ” гэдэг зарчмаар ажиллаж шаардлагатй бvхнийг хоосон амлаж ирсэн юм. Vндэстний бvгд найрамдах улсуудын зvгээс тусгаар тогтнол халдашгvй байдлаа тунхаглаад ирмэгц тэдгээрийн эсрэг цэргийн хvч хэрэглэх хvртэл арга хэмжээ авч байв. 1923 онд Буриад Монголын єєртєє засах эрх бvхий холбооны улс байгуулагдав. Гэвч 1937 онд Кремлийн удирдагчдын нууц тогтоолоор Буриадын нутгийг 4 хэсэг болгон хувааж Уст Ордын (Усьт Ордынский), Эрхvvгийн (Иркутской), Читийн, Агийн vндэсний тойрог болгож БМБНУ-ын удирдагчдыг “vндэсний vзэлтэн”, ”зєвлєлт засгийн эсэргvv” гэсэн нэртэйгээр хэлмэгдvvлэн устгасан тєдийгvй “Пан-Монгол”-ын хувьсгалын эсэргvv байгууллагатай хoлбooтoй нэрэн доор бусад олон vндэс угсааны хэдэн арван мянган гэм буруугvй энгийн иргэдийг хэлмэгдvvлж байв. Бvр Зєвлєлт Холбоот улс Гитлерийн Германы фашизм, Японы имперлизмыг ялсны дараах энх цагт аймшигт єшєє авалт, зэрлэг дарангуйлал, хууль ёсыг бvдvvлгээр зєрчих явдал vргэлжилсээр байв. Тийм нэгэн жишээг авахад, 1951 оны 8 сард ахмад сангийн аж ахиуч А.Н. Сускин, С.Б. Прокопьев, Х.Х. Ханхаев нарыг панмонголизын хэргээр эрх чєлєєг нь хязгаарлаж, 5 жилийн тэнэсэн ял тус бvрт нь олгожээ. Yнэн хэрэгтээ Буриад-Мoнгoлын АБНУ, БНМАУ-ын газар нутагт ямарч панмонголизмын байгууллага байгаагvй. Энэ бvхнийг Дотоод яaмны (НКВД) ажилчид хиймлээр бодож олсон. Тэгэхэд Сталин vхсэн байсан ч панмонгол-буриадизмын сэжиг цагийн эрхийг даган замхараагvй байлаа. Ийм учраас автономит бvгд найрамдах улсын нэрэн дээрх “монголын” гэсэн vг крeмлийн удирдагчид vргэлж бухимдал тєрvvлж байсан. ЗХУ-ын Тэргvvлэгчдийн дээд зєвлєлийн шийдвэрээд 1958 онд бvгд найрамдах улсын нэрнээс єргєс болсон “монголын” гэсэн vгийг арилгаж, цаашид “Буриадын АБНУ” гэж нэрлэх боллоо. Улс тєрийн зорилгоор бvтэн ард тvмны засаглалтай ингэж харьцаж, зохиомлоор ийнхvv нэрлэж болно гэж vv. Халимаг, Ойрад хvмvvст мєн адил хувь заяa тохиолдсон. 1771 онд анх удаагаа Оросын 2-р Екатерина хатан хаан Халимагийн ханилгийг устгаж, тэднийг Астраханий гувернатoрт оруулсан. 1920 онд В.И.Ленин Халимагийн автономит мужийг байгуулах эрхийн бичигт гарын vсэг зуржээ. 1943 онд И.В.Сталин Халимагийн АБНУ-ыг татан буулгаж, газар нутгийг нь Астрахань, Ростов, Ставропольский мужуудад тараасан. “Хрушевийн дулаарал”-ын жилvvд болох 1956 онд Халимагийн автономит мужийг эхлэн байгуулж, улмаар 1958 онд Халимагийн АБНУ-ыг байгуулсан. Ойрадуудын хувьд бол Ойрадын автономит мужийг эхлэн байгуулж, 1948 оноос Горно-Алтайский муж хэмээн нэрийг нь єєрчилжээ. Энэ нь уг нутагт оросуудыг суурьшуулсны шууд vр дунд угуул нутгийн хvн амын 30 % хvрэхгvй хэсэг нь ойрадууд болжээ. Тийм байдлаар Орос дахь монгол гаралтай vндэстний цєєнхvvд болох тvvхэн хувь заяa бvрдсэн байна. Энэ гашуун хувь заяaны эрхээр “оросын монголууд” оросын хаaнд хvчин зvтгэж, хожим коммунист засгийн vед аймшиггvйгээр зєвлєлийн тєлєє сэтгэлээрээ зvтгэсэн. Нэгэн vе тэд бvгдээрээ “боолны арьс” нємрєн хэнд ч vл анзаарагдахаар явж байлаа. Их гvрний дээрэнгvй vзэл, vндэстний дарамт, гутаан доромжлол, шудрагa ёс, засаглал тогтоох, єєртєє засах эрх олох, тvvнчлэн бvх монголчуудын нэгтгэхийн тєлєє тэдний нэг биш удаагийн тэмцлийг тvvх гэрчилнэ. Олон удаа чимээгvй тэмцэл, эсэргvvцэл гарч байлаа. Буриадууд 1703 онд буриадыг цагаатгах, гомдол барагдуулахад зааварчилгаа авах шаардлагатай болж, 1-р Петр хаaнд бvхэл бvтэн тєлєєлєгч явуулж байсан (10). Оросын хаант улсын дарлагдсан ард тvмний бие даан боссон хvчтэй давалгааны их тvрэлтээр 1905, 1907 оны хувьсгалууд гарсан. Хаанчлал тvлхэгдсэний дараа 1905 онтой харьцуулбал vндэсний хєдєлгєєн илvv єндєр тvвшинд сэргэж, тодорхой зорилго, хєтєлбєртэй зохион байгуулалтын нарийн хэлбэрээ оллоо. Yндэсний хєдєлгєєнvvдийг vндэсний сэхээтнvvдээс шинээр тєрсєн удирдагчид толгойлох болсон. Буриадад ардын бvлгийг толгойлж байсан Ц.Жамцарано “Буриад ардын туг” нэртэй байгууллагыг vvсгэж, дэвшилтэт буриадуудын намыг мєн зохион байгуулсан. 1917 оны 4 сарын сvvлчээр Читийн бvх буриадын хурлаар vндэстний автономит байдлын тєслийг хvлээн авч, Буриадын vндэстний хороог (Бурнацком) зохион байгуулан, бvх монголчуудын vндэстний чєлєєлєх хєдєлгєєний манлайлан удирдагчдын нэгэн залгамж халаа болж vлдсэн, буриадын vндэстний хєдєлгєєний тухайн vеийн илэрхий тод сэхээтэн Эбэгдoржи Ринчино-г удирдагчаар сонголоо. Буриад-мoнгoлчуудын vндэстний, улс тєр, эдийн засаг, соёлын хєгжлийг єєрчлєх их ажлын довтолгоог иргэний дайн болон хувьсгалын хатуу нєхцєлд засгийн эрхийг барих дээд хэмжээний гvйцэтгэн зохион байгуулагч Бурнацком хийжээ. Дорно дахины ард тvмний их хурлын vеэр Элбэгдoржи Ринчино болон бусад Буриадын тєлєєлєгчид Б.И.Ленинтэй уулзаж Ринчино “Сибирьт Зєвлєлийг байгуулах бодлого ба бусад асуудал” илтгэлийнхээ гар бичмэлийг тvvнд гардуулав. Буриад-монголын ард тvмний vндэстний засаглалын тєлєє олон жилийн тэмцэл Зєвлєлт Оросын удирдагчдаас дэмжлэг авч чадлаа. 1920 оны 10 сард тvvний хийсэн тєслийн дагуу буриад-мoнгoлын автономит эрхийг тогтоохыг хvлээн зєвшєєрсєн юм. Халимагт мєн “Халимагийн ардын туг” гэдэг багш нарын vндэстний байгууллага анх зохион байлгуулсан. Энэ байгууллагын vйл ажиллагаанд алдарт эрдэмтэн доктор Эрежен Хара-Даван итэвхтэй оролцжээ. Yндэстний хєдєлгєєний удирдачид нь хувьсгалын эсэргvv биш, салан тусгаарлагчид биш, хєрєнгєтний vндэстний vзэлтнvvд биш, бодит утгаараа vндэстний хувьсгалт ардчилагчид байхад большешивикууд юунд тэднийг буруутгасан юм бол. Иймд тэд vндэстний цєєнхийн харанхуй байдал, тэднийг vзэн ядалт, оросын хязгаарын vндэстнvvдийн хєгжилд садаа болж байгаа оросын хааны колончилсон бодлогыг хурцаар шvvмжилж байв. Буриад, Халимаг, Тувагийн урайнхай, Aлтайн ойрадууд єєрийнхєє ард тvмний vндэстний хэл, соёлын сэргэн мандалт, газрын болон удирдлагын шинэчлэлийг татан буулгахын тєлєє, газар нутгийг бєєнєєр булаах, уламжлалт мал аж ахуйг эвдэн сандрахын эсрэг, vндэстний автономыг тогтоохын тєлєє тэмцэлд орлоо. Єєр vгээр хэлбэл оросчлол, хаант засгийн бодлого, зуун зуунаар колончлох засаглалыг устгахын тєлєє тэд тэмцжээ. Оросын 3 хувьсгалын нєлєєн дор vндэстний ухамсар, vндэстний сэхээтний єсєлт, монгол ахан дvvсийн нєхєрлєл Оросын хvрээнээс хальж, Буриадын vндэстний эх орончид Гадаад, Дотоод Монголын vндэстний чєлєєлєх хєдєлгєєнд хvчтэй оролцож эхлэв. Энэ нь тус бvс нутагт олон улсын яривагтай нєхцєл бvрэлдэхэд ашигтай тvлхэц болсон юм. 1919 оны 2 сард бие даасан тусгаар улс байгуулах талаар бvх Монголын угсаатныг зарлан тунхагласан нийт монголчуудын хуралд хамгийн идэвхтэйгээр Буриадын улс тєрийн лидерvvд оролцжээ. Панмонголизмын Читийн хурал гэдэг нэрээр алдаршсан энэ хурал их гvрний дээрэнгvй vзэлтнvvдийн жадны vзvvртэй шууд тулгарав. Харамсалтай нь ийм шалтгаанаар хуралд оролцсон тухайн vеийн гадаад Монголын тєрийг барьж байсан хятадын талыг баримтлагч ноёд феoдалууд урвах, аймхай, тогтворгуй, хvлцэнгvй байр сууринаас болж амжилт гаралгvй уг асуудал “vхэлт”-ийн байдалд орсон. Энэ зоригтой улс тєрийн vйл ажиллагаа “тэг амжилт”-аар тєгссєнєєр бvх монголчуудын зvрх сэтгэлд итгэлийн дєлийг хоёр дахь удаагаа асаав. Анхных нь 1991 оны Монгол улсын тусгаар тогтнолын тунхаг гэж хэлж болно. Манжуурт Хятадаас зэвсэгт тэмцлийн замаар салан тусгаарлах хэд хэдэн удаагийн Євєр Монголын оролдлого болсон. Тэр бvхэн харгисаар дарагджээ. Нэйс гэгээн, Дамдинсvрэн ван, Тогтох гvн, Чингис болон бусад нэр бvхий хvмvvс тэдний vндэстний чєлєєлєх хєдєлгєєний удирдагчдын дунд байлаа. Мэдээж тэд Гадаад Монгол, Буриадаас тусламж, дэмжлэг авна гэж тооцоолж байсан ч тэнд хаашаа ч зугтаж гарч чадахааргvй хvнд жилvvд тохиoлдож байсан юм. Сибирийн иргэний дайны манантай бvрхэг жилvvдэд Монгол улсын автономит эрхийг устгах зорилгоор 1915 онд орос-хятад-монголын гэрээг цуцлахыг Тєв Сибирьт Хятад санал болгож, цэрэг гарган єнгєрєєх, хvнс тэжээлээр хангах зорилгоор Тєв Сибирьт туслалцаа vзvvлэхийг хvсчээ. Энэ саналыг буриадын тєрийн зvтгэлтнvvд Хятад Монголын талаар тавьсан саналыг зєвшєєрєх юм бол нийт Монголын харилцаанаас илт уравсан, Орос болон Буриад-мoнгoлын ерєнхий сонирхол, улмаар бvх монгол аймгийн нэгдсэн сонирхолд ихээхэн хохирол vзvvлнэ гэж vзжээ. 1921 онд Гадаад Монголоос VIII Богд Жавзандамбаар толгойлуулсан халхын эх орончид бvх монгол угсаатныг нэгтгэх тусламж гуйхаар Николай II хаaнд хандсан юм (11). Энэ уулзалтанд буриадын эх орончид оролцов. 1917 оны хувьсгалын дараа буриадууд хувьсгалт ардчилсан, єндєр сэтгэлтэй оросуудын хамт Монголоос хятадын булаан эзлэгчдийг хєєх, vндэстний чєлєєлєх хувьсгалыг ялах бэлтгэл Оросод хийхэд тусаллаа. Ийм маягаар Буриад, Гадаад Монголын ардууд харилцан дэмжиж, хамтран хvнд бэрх, хувь заяагаа хуваалцаж, хамтран тэмцсэнээрээ тєрєлх монгол нутаг дээрээ нэгдсэн эрх чєлєєт улсаа мандуулах, эвсэн нэгдэх нь зайлшгvй гэсэн хvсэл эрмэлзэл, эв нэгдлийг бэхжvvлсэнийг тvvхийн vнэн гэрчилж байна. Энэ бvхнийг нэгдсэн монгол vзэл (панмонголизм) гэж бид нэрлэж байгаа юм. Ийм учраас мэдээж орчин vед vл биелэгдэх (утоп), єєрийн болон бусдын нутаг дээр хуучны Их Монгол улсыг байгуулахыг хvсэгчдийг панмонголизм гэж тодорхойлсон зохиолчдын vзэл бодлоос бидний байр суурь vндсээрээ ялгаатай байх болно. Иймд буга чєтгєрєєс айхын адил панмонголизмын vзлээс эмээх хэрэггvй юм. “Оросын монголчууд”-ын уламжлал, vндэстнээ хамгаалах, vндэстнээ єєрсдєє удирдах тэмцэл одоо хvртэл vргэлжилсээр байна. ЗХУ задрaлаас vvнд нєлєєлєх тааламжтай нєхцєл бий боллоо. ЗХУ задарсны дараа “оросын монголчууд” бvрэн эрхт байдлаа хvлээн зєвшєєрvvлэх, єєрсдєє засаглах байдлаа дээшлvvлэхэд хvрсэн жинхэнэ суверенитийн баярын жагсаал болсон нь бvгдэд тодорхой байлaа. Одоогийн байдлаар Оросын холбоонд “Оросын Mонголчууд” амьдардаг Буриад, Халимах, Тува, Алтай гэсэн дєрвєн бvгд найрамдах улс, хоёр буриад vндэстний тойрог байна. Yндэстний бvгд найрамдах улс байгуулах нь vнэндээ ємнєх автономит бvгд найрамдах улсуудаас алхам ахисан дэвшил болно. Yvнтэй уялдан зарим нэгэн тvvхчдийн хэлснийг зориуд энд тэмдэглэх хэрэгтэй. Тэдний бодлоор (одоо vнэнхvv тодорхой харагдаж байгаа) Барон Унгерны байгуулсан “Азийн Морин Дивиз” нь цагаантны дээрэмчид (большевикийн ухуулгаар тэгэж батласан) биш, ядуу монголчуудыг (Даурын засгийн газар) нэгтгэсэн зэвсэгт хvчин байсан ба тэд Єргєє, Монголыг хятадаас чєлєєлєєгvйсэн бол бараг холбоотны харилцаатай байсан Гоминданы цэрэгтэйгээ Улаан арми байлдах байсан юм болов уу. Японы монголч Футаки Хироши “-Хэрвээ 1911 оны хувьсгалыг Гадаад, Дотоод Монголын хамтарсан vйл ажиллагаа байсан гэж vзвэл, 1921 оны хувьсгал нь Халх, Буриад-Мoнгoлын хамтын хєтєлбєр байв. Хэрвээ 1911 оны хєдєлгєєнд Хайсан гvн Дотоод Монголыг тєлєєлєн гол vvрэг гvйцэтгэсэн гэвэл 1921 оны хувьсгалт vйл ажиллагаанд Ринчино Буриад-Мoнгoлын удирдагчаар оролцсон. Иймд Ринчино нь С.Данзан, Д. Бодоо нарын адил 1921 оны хувьсгалын 3 удирдагчийн нэг болно (12).” гэж vнэн шударгаар дvгнэжээ. Бvгд найрамдах улсуудыг Оросын Холбоон дотроо бие даасан байдалтай боловч, єєрийгєє тодорхойлох эрх байхгvй. Ийм болохоор эл асуудал болон Оросын єнєєгийн vндэстний гадаад бодлого, бусад олон улсын харилцааны зарчмын асуудлууд эцэслэн шийдэгдээгvй, цаашид ярилцах халуун сэдэв болон vргэлжилж, улмаар зэвсэгт мєргєлдєєнд хvргэж ч болно. Єнєє vед Оросын Холбоон дотор сєргєлдсєн хоёр концепц єєр хоорондоо тэмцэлдэж байна. Нэг талаас vндэстнvvдийн бvгд найрамдах улсуудын бvрэн бие даахад ашигтай тєвєєс зугтах хvч эрчимжилт, нєгєє талаас урьдын адил Москвагаас бусад ард тvмнийг дарангуйлах зорилготой хуучны эзэрхийлэх агуулгаа тавихгvй барьсан байдал болно. Сvvлчийн бодлого нь хуучин ЗХУ-ыг бий болгох, гувeрнатoрын, оросын хаан улсын зарчмыг vндэстний бvгд найрамдах улсуудын оронд тавих гэсэн тэмvvлэл юм. Оросчлохыг илт баримтлагчдын дотор “Архипелаг ГУЛАГ”, “Иван Денивичийн нэг єдєр” зэрэг номыг бичсэн, хуучин ГУЛАГ-т байсан, дэлхий дахины нэрт зохиолч А.Солженицын орно. Yнэхээр хачирхалтай байгаа нь худал гэж vv? Эндээс ийм асуудал гарч байна. Саяхан бий болсон vндэстний бvгд найрамдах улсуудын засаглалын одоогийн байдал удаан vргэлжлэх vv. Оросын Холбоонд (Чечнийг оролцуулахгvйгээр) 20 БНУ байгаа нь ойлгомжтой. Циммервальдскийн хурлын тунхаг, vндэстний єєрийгєє тодорхойлох эрх, олон улсын зарчмын ерєнхий итгэмжит байдлыг дээдлэх, улс орны газар нутгийн бvрэн байдлыг сахин хамгаалах гэсэн зальт аргаар далдлахыг оролдсон дарангуйллын бодлогын vндсэн дээр “тємєр нудраг” хэрэглэх замаар олон vндэстны асуудлыг шийдэхийг эрмэлзсэн оросын тусгай бодлого явагдаж байна. Тухайлбал тийм байдлын илрэл нь Оросын Холбоо Чечнийн тусгаар тогтнолыг хvлээн аєвшєєрєхгvй, тэр жижиг улсын эсрэг цэргийн хvч хэрэглэн 2 жилийн турш эвдэн сvйтгэж, цус урсгасан дайныг vргэлжлvvлсээр байна. Бидний ойлгож байгаагаар Чечньд оросын цэргийн оруулан байлдаж байгаа энэ сунжирсан дайны шалтгаан нь Москвагийн батлaсан vндсэн хуулийг тогтооход бус, хэдхэн дээрэмчдийг эсрэг бус, харин єєрийн орны бvрэн эрхт байдлын тєлєє тэмцэгчид, уугуул нутгаа хамгаалагчид болох цєєн тооны баатарлаг ард тvмний эсрэг хийж буй жинхэнэ дайн болно. Чечний дайн нь эрх чєлєєнд дуртай жижиг ард тvмний хvсэл эрмэлзлэлийг дарах дарангуйллын бодлогын садангууд болох улс тєрчид, цэргийнхэнд vзvvлсэн жинхэн сургамж болох ба тvvхэнд олонтаа таарах тохиолдлуудын нэг юм. Дээдсийн ярианаас vзэхэд саяхан тогтносон бvгд найрамдах улсууд, тэр тусмаа Буриад, Халимаг, Тува, Алтай нь ирээдvйд улсынхаа статусаа хамгаалахад хvндрэлтэй асуудлуудтай учрах нь илт байна. Найдвар эцэсдээ тасардаг. Одоогийн байдлаар дэлхийд 10 сая орчим монголчууд тархжээ. “Оросын”, “Хятадын”, бусад орны уугуул болох тэд бvхэн 5 зууны турш нэггсэн монгол улсын бvрэлдхvvнд амьдарч, яс vндэс, соёл, шашин, тєрєлх хэл, зан заншлаараа урьднаас нэгдэж байсан нь маргах аргагvй баримт vнэн болно. Тэд нэгдсэн улсыг мандуулах хvрээнд єєрийнхєє газар нутаг дээр хамтран амьдрахaaр тэмvvлж, ерєнхий монгол олголт тэднийг нэгтгэн барьж байсан юм. Мэдээжийн хэрэг панмонголизмын ойлголт бол монгол vндэстний хувьд байх л ёстой мэдрэмжийг тєрvvлсэн ч, эсрэг талынханд огцом, сєрєг утгаар туссан. Бид панмонголизмыг хуваагдаж бутарсан ардын сэтгэл зvрхээр, vндэсний эх оронч, бахархах vзэл бодол болохыг дээд зэргээр харууллаа. Гэтэл монголчууд хэдэн зууны турш салангид амьдарч ирэв. Yvнтэй холбоотой гарч ирж байгаа зарим хууль зvйн асуултуудаас голлон хэлбэл: -Их дарангуйлагч гvрэн монголчуудыг газар сэлтгэн суулган будалж, газар нутгийг хэсэгчлэн таслахтай холбоотой ямар шалтаан байна вэ? Монголчуудыг нэгтгэхгvй гэсэн ямар vндэс оршиж байна вэ? Одоогийн монголчуудын салан тусгаарлал хэзээ дуусах вэ? Эдгээр асуултанд бид товчхон хариулах гээд vзье. Оросын хаант улс, Манжийн хаанчлал (хожим Хятад болсон) зэрэг тухайн vеийн их гvрнvvдийн стратегийн зорилго нь аль болохоор харилцан цэрэг, улс тєрийн хvчээ суллах, тэр тусмаа хэзээ ч хvчирхэг Монголыг гаргаж ирэхгvйн тулд дэлхийн талыг шахуу эзэлж явсан цэрэг, улс тєрийн гарамгай авьяaстан, хvн тєрєлхтний тvvхэнд хамгийн хvчирхэгт тооцогддог хvмvvсийн нэг Чингис хааны удмыхан, монголчуудын нэгдсэн улс байгуулах гэсэн оюун санааны хvчин чадлыг бvрмєсєн дарaхыг эрмэлзэж байв. Ийм зорилгот хvрэхийн тулд нэгдvгээрт, монголын газар нутгийг хуваах, хоёрдугаарт боолчлох, уусгах, цєлєх, болон бусад дарамтлах хэлбэрийг зєвхєн ашиглаж чадсан. Эдгээрт нийцсэн тактикийг монголчуудтай харилцахдаа баримталж байсан нь гарцаагvй зvйл юм. Монголчуудыг оюун санааны хувьд дарамтлах, монголчуудын нэгдмэл ертєнцийг сархинуулах єєрсдийнхєє vйл ажиллгаандаа тэд Чингис хаан, тvvний удмынхны цэрэг аян дайны vеийн “эзлэн тvрэмгийлэл”, “харгислал” гэсэн vгсийг хариулт болгон сонгон авч байсан. Тvvнийгээ батлахын тулд мэдээж ямарч нарийвчилсан мэтгэлцээнийг явуулдаггvй байсан нь vнэн хэрэгтээ орос, манж, хятадууд єєрсдєє ялгаагvй “талын зэрлэгvvд” байсанд оршино. Чингис хааныг нэг талаас авч vзэхэд тvvхэн дэх агуу их хvн, нєгєє талаас авч vзэхэд олон дайныг хийсэн, дайсантайгаа их харгис харьцдаг байсанд маргах юм байхгvй. Хэрвээ дайсан этгээд урвах юм уу, элчийг алж хєнєєхєд тэрээр харгис байжээ. Yvнийг тэр тэвчдэггvй байсан ба тvvний амьдарч байсан зуун харгис зуун байсан юм. Александр Македєнский, Юлий Цезарь, Наполеoн, Суборов гээд еврoпын агуу цэргийн жанжид “энрэнгvй” байлдан дагуулагчид байлаа гэж уу? Мэдээж vгvй. Одоо ч тvvхийн номонд тэднийг зєвхєн магтсан, vнэлсэн, зєвтєгсєн байна. Тэгвэл хэнийг юуны тєлєє буруутгасан, муулсан байна вэ? Зєвхєн Чингис хааныг харгисаар нь буруутгаж, энэ vндсэн дээр тvvний ард тvмнийг боолчилж, газар нутгийг нь булаан авна гэж уу? Гаднаас оруулсан бурханы шашинд баярлаж, єєрсдийгєє зєвтєгсєн их гvрний тактик нь Монголчуудын байлдах дагуулах оюун санааг арилгахтай холбоотой байсныг баталж болно. Хэзээ ч дайчин монголчууд єрнє дорныг захирсан, хvн тєрєлхтний нэгдсэн хаанчлалыг байгуулахаар мєрєєдсєн Чингис хаан болон тvvний залгамжлагчдын сургаалиас татгалзаж, гvн сvсэг бишрэлд автан, хvлцэнгvй номхон хvмvvс болж хувираагvй юм. Єнєєгийн монголчууд Чингис хааны vеэс мєрдєж ирсэн “нар мандахаас наран жаргах хvртэл бидэнд дайсан байна” гэсэн сургаалиас харин бvрэн татгалзжээ. Тэгвэл учир шалтгааны бvхэл бvтэн асуудал урган гарч ирж байна. Дэлхийн болон бага vндэстний нэгдэлд хаанаас юу саад болоод байна вэ? Учир нь их гvрнvvд vvнийг хусэхгvй, геoпoлитик, эдийн засгийн ашиг сонирхолоор “тэдний” монголчуудын газар нутаг нь тэдэнд хэрэгтэй байна. Ийм єєрийн улс тєрийн бодлогоороо тэд газар нутгаа хуваагдлаас хамгаалах, нутаг дэвсгэрийн бvрэн бvтэн байдлыг хадаглах нэрийн дор урьдчилан гэрээ хийх аргыг сонгож байна. Хариултыг хол хайгаад хэрэггvй. Нэгдэн орос, хятад гэж байгаагvй vед “Oросын” ба “Xятадын” монголын газар нутаг нь уугуул монголчуудын нутаг болж, Монголд харъяалагдаж байсан нь нийтэд тодорхой зvйл. Yvнээс харахад Пан-Монголын vзэл нь харийн нутгийг булаах авахтай огт хамааралгvй зvйл болж байна. Харин ч эдгээр нутаг нь галт зэвсэг, илд сэлмийн хvчээр цус, нулимсан далай татуулан эзлэгдсэн газар болно. Гэрээ хэлэлцээрvvд нь монголчуудын ар худрагаар Манж, Оросын хооронд ихэнх тохиолдолд болж єнгєрсєн ба бодит байдлаас гажсан, тvvхийн vнэ цэнэгvй байсан гэдэг нь илт байна. АНУ, Япон, Ангил, Франц, Энэтхэг зэрэг хvчирхэг орнуудыг хамаарсан олон улсын хамгаалтан дор бvх монголчуудын язгуур эрх ашгийг хамгаалсан, тєвийг сахисан, тусгаар тогтносон, холбооны Монгол улсыг байгуулах нь бидний ойлгож байгаагаар байж болшгvй зvйл биш юм. Бидний vзэж байгаагаар монголчуудыг нэгдэхэд ямар нэгэн эсэргvvцэх єчvvхэн шалтаг тэдгээр улсууд байхгvй, мєн эсэргvvтэхгvй гэж бодож байна. Орос, Хятадын хувьд бол харьцангvй єргєн хэмжээний завсарын улсыг байгуулах нь урдын адил тэдний дунд хуваах алим болох, эсвэл Монгол болон тvvний нутагтай холбоотой хоёр талын сонирхлыг эцэс болгосон шинэ байдал тогтoох юм. Тийм байдал нь Монголыг асуудлыг тойрсон нєлєє бvхий их гvрнvvдын улс тєрийн тоглоомуудын мєн чанарыг єєрчилж чадах юм. Дээр хэлнээс харахад монголчуудыг нэгтэхийн тулд эхлээд оюун санааны болон эдийн засгийн vндсэн дээр, дараа нь газар нутгийн тєлєвлєгєєнд асуудлыг авч vзэхэд зохиомлоор бий болгосон саад бэрхшээлээс єєр бодит шалтгаан байxгvй. Нэгдэх бол vндэстний vхэл, амьдралын асуудал болно. Энэ нь vндэстэнд мєхлєєс гаргах боломжийг олгоно. Нэгдэлгvйгээр Монгол vндэстэн сэргэн мандана гэдэг бол утгагvй зvйл. Гэхдээ уг санаа нь их гvрнvvдийн удирдагчдын хувийн эрх ашигт нийтсэн асуудал болно. 99999999999999999999999999999999999 Энэ єгvvлбэрийн хамгийн ерєнхий тєлєвлєгєє - нэгдэх асуудал нь 2 vндсэн фактороор бидэнд хамаатай. Нэгдvгээрт гадаадын болон олон улсын, хоёрдугаарт дотоодын болон монголчууд хоорондын хvчин зvйлvvд болно. Бидэнд хамаарах гадаад факторт: - Oлон улсын улс тєрийн шинэ дэглэмийг бий болгох, - Монголын хєш орнуудыг оролцуулан дэлхийн єнцєг булан бvрийн доромжлогдсон ард тvмнvvдийн єєрсдийгєє тодорхойлох болон дарлагдалтай тэмцэх, тєвийн удирдлагын хvчийг сулруулах бvхий л боломжийг эрчимжvvлэх, - Жижиг vндэстэн, ард тvмнvvдийн ашиг сонирхлыг тооцож, тэдэнтэй баланс барих замаар єндєр хєгжилтэй орнууд болон их гvрнvvдийн гадаар улс тєрийн бодлогыг єєрчлєх, - Oлoн зууны турш газар нутагт нь харъяалагдан ирсэн vндэсний цєєнхийн язгуур эрх ашгийг хvндэтгэн vзэж, тэдний засаглал, эрх зvйн талыг тооцоолсон улс тєрийн ухаалаг бодлогыг явуулах замаар их гvрнvvдийн vндэсний улс тєрийн бодлогыг энрэнгvй болгох, - Еврo-Aзийн панмонголын vзэл санааг ухамсарлуулах хєдєлгєєнийг єргєтгєх, - Yндэсний цєєнхийн эрх, хvний эрхийг хамгаалах асуудлаар олон улсын байгууллагууд болон НYБ-ын зvгээс тус дэмжлэг vзvvлэх зэрэг орно. Бидэнд хамаарах дотоодын факторт: - Нэгэн vндэстний ерєнхий эрх ашгийг бvх монголчуудад ухааруулан, эдгээр эрх ашгийг ойлгон нягтрахад тэдний хvчийг тєвлєрvvлж, удирдан чиглvvлж, vvнд чиглэсэн vйл ажиллагаануудыг бодитойгоор эрчимжvvлэх, - Мoнгoлын хилийн чандад амьдарч байгаа монголчуудын асуудлаар НYБ болон бусад олон улсын байгууллагын хvрээнд дипломат vйл ажиллагаа, гадаад бодлогыг эрчимтэй болгох, - Монгол гаралтай vндэсний цєєнхvvдэд холбогдох асуудлаар хvмvvнлэгийн гэрээ хэлэлцээрийг хийх, энэ талаар хєрш улсуудтайгаа олон талын хамтын ажиллагааг байнга эрчимтэй, єргєн хvрээтэйгэй явуулах, - Панмонголын vзлийг сонирхсон орнуудтай харилцааг тогтоож, стратегийн тvншлэл тогтоох, улмаар тэднээс дэмжлэг олж авах, - Єнєєгийн єєрчлєлтvvдийн vед бодлогогvй хийсэн, тvрэгдсэнээс болж эвдэрч сvйдсэн эдийн засгийг сэргээх, улмаар монголын ард тvмний амьдралын тvвшинг дээшлvvлэх хєгжлийг тогтворжуулах алсын зорилгыг хангах, - Панмонгол vзлийн хєдєлгєєний хэв загвар, онолыг шинжлэх ухааны vндэслэлтэйгээр эрчимжvvлэхэд хамтран ажиллах зэрэг болно. Панмонгол vзлийн асуудлуудыг зєвхєн Монгол улсын зvтгэлээр шийдэж чадахгvй нь тодорхой. Yvнтэй холбогдуулан панмонгол vзлийн утга агуулга, мєн чанарын талаар Буриадын нэрт монголч эрдэмтэн, тvvхийн ухааны доктор Ш.Б.Чимиддоржиев тодорхойлсныг энд хэлмээр байна. Тэрээр “Панмонгол vзэл гэдэг ойлголтонд бvх монголын ард тvмэн, бvх монгол ертєнцийн хvн амын ашиг сонирхлыг хамаарна. Энэ хєдєлгєєн нь нийт монголын уламжлалт тvvх соёл, тєрєлх хэлнийхээ харилцааг хадгaлан vлдэх, бэхжvvлэх, тэдний нэгдэх эрмэлзлэлийг тєрvvлсэн байх ёстой (13).” гэж хэлжээ. Ийм учраас панмонгол vзлийн vндсэн загварыг боловсруулах, тvvний бvх тєрлийн факторуудыг танин мэдэхэд бидний ах, эгч дvvс амьдарч байгаа Буриад, Євєр Монгол, Халимаг, Тува, бусад орны эрдэмтдийн санал бодол шаардлагатай байна. Энэ асуудлыг хэрэгжvvлэхэд дээд зэргийн болгоомжтой, шат дараалсан, байнгын ахицтай хандах хэрэгтэй. Панмонгол vзлыг биелvvлэх анхны алхам бол соёл, шинжлэх ухаан, хувийн, хvмvvнлэгийн харилцаагаа єргєтгєх, олон оронд амьдарч байгаа монголчууд хоорондоо харилцан визгvй зорчих нєхцлийг бvрдvvлэх, хамтын байгууллага, эрдэм шинжилгээний хvрээлэнгvvдийг байгуулах зэрэг алсын зорилготой Дэлхийн Монголчуудын Холбооны vйл ажиллагааг эрчимжvvлэх явдал болно. Эдийн засгийн хvрээнд бол эдийн засгийн чєлєєт бvсийг бий болгох, хамтын vйлчилгээний байгууллага болон хамтарсан vйлдвэрvvдийг байгуулах, хvмvvсийн харилцаа, хилийн худалдааг vндсэн утгаар нь єргєтгєх зайлшгvй шаардлагатай. Yvний зэрэгцээ Євєр Монголын болон Оросын 4 бvгд найрамдах улсын байнгын удирдах газрыг Монгол улсын нийслэлд байгуулах нь чухал. Оросын Монгол vндэстнvvдийн бvгд найрамдах улсууд, Євєр Монголын єєртєє засах орныг оролцуулан Mонгол улсаар тэргvvлvvлсэн Бvх монголчуудын асуудлыг зохицуулах зєвлєлийг Улаанбаатарт байгуулж бас болно. Цаашдын алхмуудад нэг газар орноос нєгєє оронд сайн дураараа хvн ам шилжин суух, нутаг дэвсгэрийн солилцооны шугамаар монголчууд хоорондоо нэгдэх асуудал руу зайлшгvй орох хэрэгтэй. Энд Казакстаныг туршлага байна. ‘Монголын казакууд” євєг дээдсийнхээ эртний нутаг Казакстанд шилжин суух vед Монгол улс дээд хэмжээний хvмvvнлэг vйл ажиллагаа явуулж, бусад оронд сайн vлгэр жишээ болсон. Монголчуудыг хилийн чандаас Монгол оронд шилжvvлэн суулгах тохиолдолд газар нутаг болон байгалийн баялгийн хангалттай нєєцтэй байх хэрэгтэй. Юуны тvрvvнд євєг дээдсийнхээ эртний зан заншил, бичиг vсэг, хэл, vндэсний соёлоо эзэмшихийн тулд бусад орны нутагт монголчууд шилжин сууршиж болно. Нэгдсэний хариуд бусад орноос эрт vед булаан эзэлсэн монгол газар нутгаа буцаах єгч болох ноцтой асуудал ч гарч ирж болно. Хамгийн сvvлийн шат нь хамгийн хvнд, удаан хугацаагаар vргэлжлэх бєгєєд энэ шатанд ямар нэгэн хэлбэрээр нэгдсэн Монгол улсын бодлого тавигдана. Тийм улсыг байгуулах vзэл бол бvгдээрээ заавал нэгдсэн нэг улсын хэлбэртэй байх, автоматаар нийлсэн байх гэсэн утгатай байх албагvй. Хамтарсан засаглалын хэлбэрээс бас нэгэн хэлбэрт орохдоо vе шаттай, байнгын ахицтай байх талаар ярианы маань сэдэв єрнєж байна. Холбоот улс, конфедрац, нийгэмлэг, нєхєрлєлийн болон бусад замаар хамтын засаглалын хэлбэрийг хvлээн зєвшєєрч болох юм. Хамгийн эхний тохиолдолд “нэг vндэстэн, хэд хэдэн улс” гэсэн загвaрыг хvлээн авч болно. Хамтарсан улсын тєрєл бvрийн хэлбэрийг хєгжvvлсээр хамгийн сvvлчийнхээ шатанд язгуурын монгол нутгууд дээр нэгдсэн Монгол услыг шинэ хэлбэрээр байгуулах асуудлыг тавьж болно. Энэ бvхэн зєвхєн зоxиoгчийн бодол юм. Цаашдаа олон улсын туршлага, хамтарсан эрдэмтэдийн хvчин зvтгэл, сонирхсон орнуудын улс тєрчдийн оролцоог тооцон vзэж, энэ vзлийг биелvvлэх арга зам, тодорхой хувилбарыг тогтоох нь гарцаагvй. Ямар нэгэн улсын хэлбэрээр Монголчуудын нэгдэх хугацааг зєв урьдчилан тогтоохын тулд эдийн засаг, улс тєр, цэрэг дайны сонирхол болоод тэдгээрт их гvрнvvдтэй холбогдох эсэх, нэгдсэн Монголын талаарх эдгээр асуудал тэдний сонирхолд хэрхэн тусах зэрэг олон талын хэлэлцvvлгийг єрнvvлж, энэ талаар нарийвчилсан боловсруулалт явуулах нь маш чухал байна. Панмонголын vзлээс нийт монголчуудын гэрийг босгоход бvх монголчуудын заальшгvй эрхийг амьдруулах стратeгийн болон удаан хугацааны зорилго гарч ирнэ. Энэ нь ХХI зуунд бvх монголчуудын vндэсний хєдєлгєєний эцсийн зорилго, гол чиглэл байх болно. Одоо цагт vднэстний эртний тvvхийн сонирхол дээшилж, vндэсний соёл сэргэн, монголчуудыг хvлээн зєвшєєрєх vйл явч эрчимжиж байна. Єєрсдийнхєє ололт амжилтыг мэдрэх, vндэсний бахархал, vндэстний єєрсдийгєє танин мэдэх, vндэстний дурсамжит хvмvvсийг танин мэдэх зэрэг сэргэн мандалтанд итгэлийн шинж тэмдгvvд илэрч байна. Цэвдэг сэтгэлийг эрт мэдэрч, стeрeoтип арилж байна. Хэвлэлээс харахад зарим нэгэн “Oросын” болон “Xятадын” монгол эх орончид Монголын гадна амьдарч байгаа цусан тєрлvvдээсээ нvvр бууруулж, панмонголын vзэлд ичгvvртэй хандаж байна гэж язгуурын монгол болох биднийгээ ор vндэсгvй буруутгаж байна (14). Тэд бас Монголын гадна амьдарч байгаа монголчуудтай харьцах гадаад харилцааныхаа байр сууриа тодорхой илэрхийлэхгvй, vндэсний аюулгvй байдлын концепцийн талаар биднийгээ шvvмжилж байна. Ичгvvртэй байдалд тохирсон нь Уртнасангийн Энхбатын “Єнєєдєр панмонголизм хэрэгтэй гэж vv”, тvvнтэй тєстэй “Орчин vеийн панмонголизм” нийтлэлvvд болно. Эдгээрт панмонголизмын vзлын шаардлага одоо байхгvй болсон, энэ бол боломжгvй зvйл, хэзээ ч биелэгдэхгvй мєрєєдєл, огт хэрэггvй зvйл, дэлхийн II дайнаар тогтсон дэлхийн улс тєрийн газрын зургийн статус кво-г хvндэтгэх хэрэгтэй зэргийг зохиогчид нэг талаас авч vзжээ. Нєгєє талаас Монголын хилийн чандад байгаа монголчууд хэл соёлын талаар бусад vндэстэнд уусч эхэлсэн тухай юм. Ийнхvv панмонголизмын хєдєлгєєний эгнээнээс урвасан явдал нь эцсийн дvнд єєрсдєє тєлєх сєрєг vр дагвар авчирч болно. Хэзээ нэгдсэн сэтгэлийн тэнхээ, эрмэлтзэлтэй байна тєдийд агуу их амжилтанд хvрнэ. Мянган жилийн ємнє салан тусгаарлагдаж, олон зууны турш дарлагдсаны эцэст єєрийн тєр улсаа байгуулж чадсан еврей нарын тодорхой жишээ байна. Тийм болохоор бидний бvх монгол хэлтэй ард тvмэнд ирээдvйд итгэх итгэл, єєдрєг сэтгэл, тэмvvлэл vргэлж хэрэгтэй. Итгэл бол ирээдvйд хvч єгч, хамгийн сvvлд vхдэг гэж ярьдаг. Тийм ч бай vгvй ч бай эцсийн дvнд их гvрнvvдийн “тємєр нудрагаар”ялахгvй, амьдралын тємєр хуулиар дийлнэ. Энэ нийтлэлээ бид монголчуудын ертєнцєд хандсан дараагийн vгээр єндєрлєх байна: Бvх орны монголчууд нэгдэгтvн! Yvнтэй холбогдон гарч ирэх асуудлууд: нэгдvгээрт, эл нийтлэл монгол хvнээр бичигдсэнд итгэхэд бэрх; хоёрдугаарт, II дайны дараагаар хуваагдсан хоёр Герман нэгдэж чадах болсон; гуравдугаарт, язгуурын монгол ахан дvvсээ харийн соёлд уусаж эхэлсэн хэмээн єєрєєсєє тvлхэн зайлуулж, тэдний нэгдэх гэсэн хvсэл эрмэлзлэлийг нь хєсєр хаях эрх Монгол улсад бий гэж vv. Ахархан бодож болохгvй. Эдийн засгийн ухааны доктор Ц.Гvрбадам, Улс тєр судлаач Л.Бат-Очир Орос хэлнээс хєрвvvлсэн Д.Цэрэндoрж, Ш.Баатар Замдаан сэтгvvл No.19
start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

null
Зочин

Ene ch harin utgagui sanaa shuu. Udii bolson hoino Uvur mongol ene tertei niilbel ch buun hujaatai l niilj baina gesen ug. Bie mahbodi setgel sanaa buh yum n hujaadaa uuschihsan humuustei niilehgui shuu huuhdee. Tednii 80% uuschihsan ustaj baigaa undestenii toond orson baina lee. Yumand setgeliin huurluur handah hereggui. odoo nuhtsul baidal 1900 onii eh uees uur bolson. Er n ch tegeed 30 ond chuham yadarlaa zuderlee avaach tuslaach gehed n Choibalsan negiig medeed avaagui baij taaraa. Odoo bol tsaaduul chin Hyatadaa aimaar hairtai hyatadaar yaridagtaa unene baharhdag yum bilee. iim l baina daa. Ene utop uzliinhee orond baigaa heden mongoloo yaj tsevreer n avch uldehuu gedeg asuudaliig bod

Зочин

Iim hereggui yum yarij baij 2 aimaar hurshduu aluulna shuu. Ternii orond odoogiin tusgaar togtnoloo evteihen avaad baij baih heregtei. Bogdiin surgaald tsovuun tsagt Oros Hyatad 2-toigoo muudaltsaj bolohgui shuu l gesen baidag yum. Hediinees naash mongol toriin tomchuud ch tiim l zarchimaar ajillaj irj baij unuudur ene zeregtei uldsen yum shuu dee. Yum gedeg tsaanaa ih uchirtai. Jiriin irged gadnaas n harahad buruu met bolovch tsaanaa nariin bodlogotoi yum gej bas baina shuu

hunn (зочин)

ih saihan bichij. Baatar guain niiteluudiig unshix durtai, ene uzeltei holbootoi manai humuusiin sanaa bodol neg ih ewlerehgui baigaa n buruutgah argagui, onoogiin mongoliin dotood niigem yamar bolchxood baigaag hen hungui medne, gehdee ih haramsaltai baina, Hiliin gadna Mongol hun bolj toroh n tsus negtei ahan duustei adgiin hyatadaas door uzegdeheer tiim orovdoltei bolchixson yumuu... end chin l Oros Hyatadiin Mongolchuudiig negduulehgui bailgah, hagaralduulah gesen bodlogo yawj baina daa

Amur (зочин)

sanaa in baij boloh l yum gehdee shuud buh ovor mongol , buriad , halimagiin avaad irne gevel hudlaa. Harin ternii orond bid nohtsoliig in end bii bolgoh heregtei huuhdee garahaas omno bid olgiigoo belddeg shig, bas nogoo talaas ter hogjingui ornuudiin haria nertei yavj baigaaa ulsuud ali in iluud uzeh bol buurai shuudaind hiisen evershig bolson mongol eh orondoo yu ali esvel ter ih hogjingui orniig uu? medehgui l yum gehdee medeej tasarsan mah tsusniihaa tasarhai holiin zovj shanalsan ahan duusteigee hamtdaa eleg buten amidrahiig bi hamgaas ih husej bna. Gehdee minii bodol baidag yum aa huvidaa tomoohon ajil olgogch bolchihson tegeed mongol eh orond maani ajilguichuud gedeg todotgol baihgui bolchiison gadadd ahan duusee ondor tsalintai ajiliin bairand urisan iim ontsogoos ene bugded oroltsmoor bna

gh (зочин)

Renchino panmongolist bsn gedeg chin yapon erdemtnii l yaria bna sht, oor yum bhguimuu?Unemshilgui notolgoo bna shtee

zeerdnuud (зочин)

demjij bna!!uragshaa

junai (зочин)

сансарлоги. өөр юу гэхэв.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


©2009 HORIDOIMERGEN | Template Blue by TNB