HORIDOIMERGEN : Тэгээд ч Тува, Монгол хоёр бүр ч сайн хөрш байх ёстой талаар буурал түүхийн хуудсууд эдүгээ цагт нэхэл хатуутайгаар сануулах болжээ.
Тува өнөөдөр бид бүхний төсөөлөн боддогоос хамаагүй өөр байна. Магадгүй энд хоёр талын мэдээлэл хомс байдгаас хэн хэн нь хил дамнасан хулгай, буу зэвсэгтэй дээрэмдлэгээр нэг нэгнийгээ төсөөлөн бодсоор энэ цаг үетэй золгож байгаа мэт санагдсан. Гэхдээ энэ хар бараан гэмэээр төсөөллийг нэгэн их үүлтэй зүйрлэх юм бол ямартай ч Тувагийн талд нэлээд хэмжээгээр гийж буйг өөрийн нүдээр үзсэнээ хэлсүгэй. Харин хэн энд гавьяатай гэж бодно. Жирийн иргэд шүү дээ. Тува Улсын Засгийн газрын гадаад харилцааны агентлагийн захирал Кара-Сал Елена Владимировна гэж Монголд үнэн сэтгэлээсээ элэгтэй нэгэн бүсгүй байх юм. Тэрбээр ОХУ-ын Монгол дахь Элчин сайдын яаманд зөвлөхөөр дөрвөн жил ажилласан нэгэн бөгөөд манай улсын талаар хамгийн сайн сайхан бүхний үрийг тарьж явдаг хүний нэг гэдгийг хэлмээр байна. Тэрбээр энд ч олон найз нөхөдтэй агаад тэднийгээ дурсахаараа бараг л нүднийхээ нулимсыг дуслуулах шахах юм. Надад тэрбээр аавынхаа бичсэн шүлгүүдийн түүврийг бэлэглэсэн бөгөөд монгол хэлний багш Бямбаа, зураач Төгс-Оюун, найз Навчин гэ: ц тун олон хүнийг дурсан, тэднийгээ магтах сайн үгээ олж ядан сууна билээ. Кара-Салын аав цагдаа: ийн генерал байсан агаад түүний бичсэн шүлгүүдийг Чинагийн ;алсан гуай монгол хэлнээ хөрвүүлэн Улаанбаатарт хэвлэсэн байна билээ. Монголд элэгтэйдээ л аавынхаа номыг монгол хэл дээр хэвлүүлж таарна шүү дээ. Мөн түүний аав Владимир Кара-Салын хоёр, гурав, дөрвөн мөртэи шүлгүүдээс ухаарал уянгаас гадна цаанаа нэг монголжуу хөг ая өөрийн эрхгүй амтагдах шиг болж байсныг энд хэлэх нь зүйтэй биз ээ. Бас миний тогтоосноор Мүнкэ-Оол гэж бизнесмэн залуутай танилцсан. Тэрбээр оройн хоолонд урьж, бодож санаж явдаг зүйлүүдийнхээ талаар тун их зүйл хуучилсан юм. Мөн л Улаанбаатарт нэлээд олон найзтай агаад очих бүрдээ хонины чанасан толгой авдаг, мөн ч амттай шүү хэмээн хуучлах зуураа байн байн ид уу хэмээн шахна. Мөн зоогбариад ширээн дээр үлдсэн хоолнуудыг тусгай саванд хийн бидэнд авчирч өгөөд, хол газар явах хүмүүс замд чинь хэрэг болно хэмээсэн нь цаанаа л нэг монголжуу санагдсан. Кызылийн Сүүний үйлдвэрийн дарга Амир, Абаканаас ирээд Кызыльд дөрвөн жил бизнес эрхэлж буй Рома гэх орос залуу хоёр баахан найз нараа дагуулчихсан биднийг сурсаар ирэв. Бас л хоол унд, дайлж цайлах юм болоод явчихлаа. Гэтэл тэд манай улсын заан Бумбаярын найзууд агаад мөн л Монголд хааяа очдог, Монгол их таалагдсан гэх бөгөөд найзынхаа нутгийнхныг заавал дайлна хэмээн хөл алдсан юм.Ингэхэд Кара-Сал бүсгүй манай хоёр орны харилцаа улам сайн болно, энэ тал дээр залуучууд бид ихээхэн үүрэг гүйцэтгэнэ гэж бодож байгаа, мөн хүүхдүүдийг харилцан солилцож амраадаг явдлаа Увс аймгийн хэмжээнд сэргээсэн агаад түүнийг өргөжүүлэх нь бидний хойч ирээдүй бие биеэ харилцан ойлгоход ихээхэн тус нэмрээ өгнө хэмээн ярьсныг өөрийн эрхгүй дэмжмээр санагдсан. Мөн энд энэ талаар онцгой үүрэг гүицэтгэдэг ардын дипломат маягийн хүмүүс нэлээд хэд байна. Оюутан ахуй цагтаа тува бүсгүйд сэтгэл алдран эдүгээ хоёр хүүхдийн эх, эцэг болоод байгаа Нямдорж, түүний эхнэр Ооржак Мая нар бас л ардын дипломат. Заан Бумбаяр, Аяс Монгуш, Амир, Рома, Кара-Сал, Мүнке-Оол гээд ардын дипломатууд энд зөндөө зөндөө. Мөн албан ёсны дипломатууд болох Ерөнхий консул Ч.Сумаахүү, консул Р.Оргиохүү, эд нарынхаа ар талыг даадаг, бас жолооч нь болох Б.Алтанхуяг нар эндээ тун нэр хүндтэй юм байна билээ. Манай консул аятайхан байртай. Хоёр хүн хоноглох сайхан өрөө гаргачихсан байгаа юм. Ажил төрөл ч жилээр бус сараар нэмэгдэж байгаа тухай хуучлаад нааш, цааш зорчих хөл хөдөлгөөн ихэсч буй талаар ярьсан юм. Бастувагийнхан цагаан сараар консулын байранд ирж бөх үздэг, оюутнууд, Монголтой холбоо бүхий хүмүүс ирж золгодог, ер нь энэ байр байнга шахам хүний хөлд дарагдах болсон тухай Р.Оргиохүү ах Хуягаа хоёр оройн зоогоор дайлах зуураа хуучилсан. Зан сайтай айлд хүн олон цугладаг гэдэг болохоор консулынхан маань хүний хөлд дарагдах болсныг сонсоод дотроо баярлаж сууснаа нуугаад яахав. Яагаад гэхээр хөршөө сонгодоггүй хэмээх нэгэн үг бий. Тэгээд ч Тува, Монгол хоёр бүр ч сайн хөрш байх ёстой талаар буурал түүхийн хуудсууд эдүгээ цагт нэхэл хатуутайгаар сануулах болжээ. Энд нэг зүйлийг онцлоход, Тувагаас ОХУ-ын Төрийн Думд гурван депутат суудгийн нэг нь Чылгычыг Ондар. Тэрбээр В.Путиний хамт нутагтаа ирсэн агаад монголчуудын талаар бас л сэтгэл зөөлөн явдаг хүмүүсийн нэг 1980-аад онд цэрэгт байхдаа “Цусан мөр” хэмээх зохиол бичсэн агаад тухайн үедээ Чингис хааныг магтсан хэмээн хөөрхөн хэлмэгдсэн юм билээ. Харин одоо энэ жүжиг Тувад тавигддагаас барахгүй Казакстанд уран сайхны кино болон гарсан тухай ярив. Мөн хотын ИТХ-ын дарга Болормаагийн нөхөртэй тун сайн найзууд гэлээ. Жүжгээ Монголд тавих бас сонирхолтой ажээ. Ингэхэд их замын дундах зөрлөг дээр уухилан зогсч буй дүүрэн ачаа бүхий уурын тэрэгтэй Тува улсыг эдүгээ зүйрлэж болохоор байна. Мөн энэ тэргийг жолоодох эрхийг цоо шинэ хүмүүс аван, аль хэдийнэ залуур дээр нь суужээ. Өнгөрсөн гуравдугаар capд болсон сонгуулийн үеэр хоёр 1 удаа тус улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод, бас дараа нь Yндсэн хуульдаа өөрчлөлт оруулан Ерөнхийлөгч хэмээх институци байх хэрэггүй юм байна гэж үзэн Ерөнхий сайд болсон Шериг-Оо; Ооржак ялагдаж тэдний оронд “Нэгдсэн Орос” намынхан засгийн эрхэнд гарч ирсэн нь Тувагийн түүхэнд бас нэгэн онцгой гэмээр түүхийн хуудас нээж байгаа юм хэмээн сониныхон ярив. Манайхан 1996 онд ардчиллын залуучуудад өгөөд үзье гэсэн шиг тувачууд энэ удаа мөн л залуучуудыг гаргаад үзье хэмээн бодсон бололтой юм. Ямартай ч Засгийн газрын нь Цагаан ордноос залуу үнэр нэвт ханхалж байгааг хэлэх хэрэгтэй. Наад зах нь үүдэн дээрээ үнэмлэх бичиг шалгаад, чи яах гэж байна энэ тэр гээд шалгаагаад байхгүй амар юм. Энэ ордны хажууд биднийг хоол идэж суухад В.Путин хэсэг саатаад хаашаа ч юм салхи татуулан давхиж одсон. Засгийн газрын дарга нь Шолбан Кара-Оол гэж залуухан хүн байна. Сайн бизнесмэн гэсэн. Мөн “Урианхай” хэмээх компанийн захирал байсан агаад хөдөө аж ахуй, газар тариалангаа тэргүүлэх. чиглэл болгоно, бас хэн нэгнээс болж өгвөл хараат бус байх бодлого баримталж болох талтай хэмээн тус улсын улстөрийн ажиглагчид үздэг бололтой юм. Бас түүний ах Шолбан нь би л буруу дуулаагүй бол Афганистанд байлдаж, гал усанд ширгээгдсэн иэгэн байдаг хэмээн хэлсэн. Ямартай ч Засгийн газрын даргын орлогч Дамба-Хуурак Анатолий Партизанович гэх залуу биднийг тун уриалгахан хүлээж аван ажил төрлийнхөө талаар илэн далангүй хууч хөөрсөн. Ер нь одоогийн Тувагийн залуучууд, ялангуяа яг энэ цаг үед засгийнхаа залуур дээр сууж байгаа хүмүүс нь Монгол Улстай аль болохоор хамтран ажиллах, харилцаа холбоогоо улам сайн болгох хүсэл эрмэлзэлтэй байгаа нь шууд мэдрэгдэх ажээ.
start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
tseegii (зочин)

Төрж өссөн эх нутагаасаа хавчигдан монгол орныхоо энүүгээр тэнүүгээр нүүдэллэн амьдарч байгаа урианхай угсаатны маань соёлын өв устан буйд сэтгэл харамсаад ч барахгүй байна,Одоо БаянӨлгий аймагт нэг ч монгол сум үлдсэнгүй,Удахгүй Ховд, Налайх гээд... ирэхээр та нар ойлгох байх л даа

barsaa (зочин)

bitii guts aa chi

Зочин

mongolchuud kazakchudad darluulh tsag irne muu hasaguud mongolin tord orsnoor mongolchuudn tarhig neg ugaha medh blgui ter uyd daan ch oroitsn bh bolno

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


©2009 HORIDOIMERGEN | Template Blue by TNB