HORIDOIMERGEN : Ярианы монгол хэл ямар их єєрчлєгдєж байна вэ?

Ярианы монгол хэл ямар их єєрчлєгдєж байна вэ?

Цаг хугацааны эрхээр зарим vг мартагдаж, зарим vг шинээр нэмэгдэж, ярианы хэл байнга хувьсан єєрчлєгддєг зvй тогтолтой. Cvvлийн vед мэдээллийн хэрэгслэл эрчимтэй хєгжиж, зон ардад маань хурдан хугацаанд цэнхэр дэлгэцээр, радиагоор нэвтрvvлэгчийн яриа шууд хvрдэг сайхан болжээ. Ийм нєхцєл байдалд нэвтрvvлэгчийн хэллэг маш цэвэр байх шаардлагатай ёстой. Технологийн хєгжлийн ач буянаар алсын Америк оронд бид Монголын мэдээллийг vздэг, сонсдог боллоо. Телевизийн мэдээллийн нэвтрvvлэгчид их залуужиж, хурдан шуурхай ярьж байна. Хурдан ярих гээд монгол vгийг илт гажуу дуудах юм. Хvvхэд байхад сонсож ирсэн нэвтрvvлэгч Нарантуяа, Бямбаа, Батбаяр, жүжигчин Дашнамжилын чихэнд хоногшсон цээлхэн хоолой нэгэнт байхгvй болжээ. Нэвтрvvлэгч бvсгvйчvvдийн яриаг сонсох тутам "аялгуут сайхан монгол хэл маань довон дундуур донсолгож яваа ачааны тэрэг шиг нэг л тонгочсон огцом, бас дээр нь бачуу яаруу" болжээ гэсэн сэтгэгдэл тєрєх юм. Бас тэдний хэллэг нь дуун єргєлттэй болсон юм шиг санагдаж байна. Хятад хэл дєрвєн єргєлттэй, зvvн ємнєд Азийн зарим хэл долоо хvртэл єргєлттэй байдаг гэсэн. Манай залуу нэвтрvvлэгчид vгийн тєгсгєл дээр хэт их єргєлт хэрэглэж байгаа нь vгээ тод хурдан хэлэх гэсэн чармайлт байх. Гажуу сонсогдож байгаа зарим vгийг сонгон авч хэлвэл: "байжє" (байжээ), "эхэлжє" (эxэлжээ), "гадн" (гадна), "оран даяар" (орон даяар), "баагаа юмаа" (байгаа юм аа), "байдгийнмаа" (байдаг юм аа), "зогсохгоод байна" (зогсох гээд байна), "тэгvvл" (тэгвэл) мэт олон жишээ байна. Ийм байдлаар хазгай хэлээд чихэндээ хоногшуулаад байвал нэгэн цагт єєрсдєє ингэж хазгай ярих магaдлал єндєр юм. Тэгэхээр нэвтрvvлэгчдийн хэллэгийг онц анхаарч, нийгмээрээ шvvж хэлэлцэж баймаар байна. Хэдэн жилийн дараа "Монцамэ"-гийн модон хэл" гэдэг шиг "Телевизийн тэвдvv хэл" гэдэг болчих вий дээ.
start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
гэгээн

таны үзэл бодол таалагдаж байна шоо.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


©2009 HORIDOIMERGEN | Template Blue by TNB