Ер нь олон мянган зууны баялаг түүх, зан заншил, уламжлалаа сэргээж угсаатны хувьд нэгдмэл байдлаа үеийн үед хадгалан үлдэх цорын ганц зөв зам нь жинхэнэ ёсоор тусгаар тогтносон Нармай Монгол улс байгуулах явдал билээ. Чингэхийн учир Нармай Монголыг байгуулах нийгмийн дэвшилд ерөнхийдөө алгуур, өөрчлөн хувьсах замаар явагдах ёстой бөгөөд ирээдүйд итгэх гүн бат халуун итгэлээр, идэвхтэй зарчимч зарчим баримтлан хүрнэ гэж үздэг. Манай монголчууд угаас бусад үндэстэнтэй харьцуулахад орон зай цаг хугацаанд үл баригдан эрх чөлөө, чөлөөт байдлыг илүү эрхэмлэдэг нэн өвөрмөц евро-азийн нүүдэлчин соёл иргэншилт үндэстэн юм. Тиймдээ ч эзэн Чингис хааныхаа сургаалаар
Өндөр уулын хөтөл зорь
Өргөн далайн олом зорь
Хол хэмээн бүү цөх
Явбаас хүрьюү
Хүнд хэмээн бүү цөх
Өргөвөөс даагдьюу хэмээн өвөг дээдэст маань хичнээн саад бэрхшээл эс мундавч тэмцсээр өдий хүрээд энэ замнал залгамж халаагаа аван үргэлжилж, алс хэтдээ ч мөнх үргэлжилэх болно... Цааш нуршилгүй гол юмаа тайлбарлан, санал хураалтаа эхлүүлье! Би бээр дипломны ажлынхаа сэдвийг "Монгол Туургатны Ордон" буюу алсдаа Нармай Монголын Төв болно хэмээн төсөөлөн сэтгэж энэ сэдвээр барилга архитектурын төсөл гаргахаар биеэ мэдүүлсэн болно. Судалгааны ажлын хүрээнд (өнгөрсөн хугацаанд тодорхой хэмжээнд судалгаа хийлээ) та бүхнээс санал хураалт авах хүсэлтэй байна. Бүлээн усаар угаавал хиргүй, бултаараа хэлэлцвэл буруугүй гэдэг. Та бүхэн чөлөөтэй санал бодлоо хэлж болно. Уг ордон маань хаана байрлахаас авхуулаад ямар үйл ажиллагаа явуулах, ямархуу байдалтай байвал зүгээр гэх мэтээр санал хүсэлт сэтгэгдлээ доор бичвэл их талархах болно. (Судалгааны ажлын материалд та бүхний санал хураалтыг хавсаргана)
Монголын мянга мянган залуусдаа ухамсарт амидралд нь монгол эх орноо хайрлан хамгаалах, түүний хөгжил цэцэглэлтийн төлөө амь бие хайрлахгүй мэдлэг оюунаа дайчлан суралцаж, хөдөлмөрлөн тэмцэх зориг эрмэлзэл нь улам бүр бадрах болтугай гэж ерөөл дэвшүүлэе.
Хүндэтгэсэн Хоридоймэргэн
Тодотгож асуух зүйл байвал сэтгэгдэлээр дамжуулан асуугаарай. :)))