HORIDOIMERGEN : Монгол хэлээр, монгол бичгээр бичсэн зүйлийг аваад л түрэг аялга оруулаад уншихад бүгд ойлгодог, үүнийг л тува хэл гэдэг байж шүү дээ.
Тува нар монгол туургатан мөн гэж боддог. Нэг хэсэг түрэгжиж, монгол хэлээ алдсан, гэхдээ монгол угсаатан л юм болохоор эргээд хэл нь эрчтэйгээр монголжиж байсан бололтой байдаг. Хэлзүйн бүтэц нь арай монгол болж амжаагүй ч, үгсийн сан нь монгол болчихсон байжээ. Монгол хэлээр, монгол бичгээр бичсэн зүйлийг аваад л түрэг аялга оруулаад уншихад бүгд ойлгодог, үүнийг л тува хэл гэдэг байж шүү дээ. Харин оросууд хэлийг нь түрэгжүүлэх гэж их чармайсан, хойд зүгийн их түрэгжсэн аялгыг тулган хүлээлгэж байсан юм билээ. Тува, монгол хэлнүүдийн ялгааг дорхи жишээнээс харж болно. Интернетээс авсан жишээ юм: Жишээ 1. Тува хэлээр: Эрким сэрдэн хэлдэн 64 тугаарлиг писиктин усурун пилдивис. Ынжангаж тус улуска эрким улустан олураар пvрvн ергелиг тэллээгэ Тугарсапт ТАР чагаандан сэпшеерегнин найрал ёсупилэ таныттывые. ТАР тастык херек яамжньн ораваксь сайдь Ойдуп секретер Шоома. Монгол хэлээр: Эрхэм газраас ирсэн 64 дугаартай бичгийн учрыг мэдэв. Ингээд тус улс дахь эрхэм улсын элчингээр бvрэн эрхэт тєлєєлєгч Дугаржавыг ТАР-ийн засгаас зєвшєєрснийг найрлын ёсоор таниулъя. ТАР-ийн гадаад хэргийн яамны орлогч сайд Ойдов секретарь Чоймаа. Жишээ 2. Тува хэлээр: Урианхайларнынг угы ызыгууры, vнгэни кэлгенининг дугайында кыска тєєгvзv Айтыырда, тєрээн кижи бодунунг угын ызыгуурын билбэс болза тыт иштиндээги сарбызын хэптиг болур. Кижи бодунунг омуун-адын билбэс болза чазаткан улу хэптиг болур дээн урианхайнынг угын ызыгуурын Хааннарнынг улуг бижии, Эртиненинг эргези дээр хєй ангы, хєй дептер бижик, айылтыгал шастырдан тобчулап бижиир дээйм. Монгол хэлээр: Урианхай нарын уг язгуур, євєг элэнцийн тухай хэсэг тvvх Айлтгахад, тєрсєн хvн болбоос уг язгуураа мэдэхгvй бол тэр ишин дээрхи сармагчны хэвтэй болруун. Хvн болбоос овогоо мэдэхгvй бол засдаг луугийн хэвтэй болруун гээд урианхайн уг язгуурыг Хаан нарын ургийн бичиг, Эрдэний эрих дээрхи олон анги, олон дэвтэр бичиг, айлтгал шастираас товчлон бичлээ.
start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

null
tsoko (зочин)

Horidoimergen chi shuu! chi ih goyo goyo yum oruulah yumaa ... chi nadad mongoliin talaar heden sedew olj ugch chadahgui biz... bi heregtei sedwee blog deeree bicheed tawichihya tehuu?

batu (зочин)

Энд ч дэндүү худлаа авсан байна шүү. Тувачуудыг түрэгжиж монгол хэлээ алдсан гэж, хе хе. Тийм юм байхгүй шдээ, тэд нар чинь угаасаа түрэг хэлтэй эртний хөх түрэг, уйгур нарын удам хойчис юм.

Тува (зочин)

Ингэх шалтгаан чинь юу юм бэ? гэж асуумаар байна. Хариуг тусдаа нийтлэл маягаар бичихийг шаардаж байна.

мөөгий (зочин)

Тиймээ, бичсэнийг нь харахад их л мэдлэг нимгэнтэй нөхөр бна даа. Хэн дуртай нь ингэж блок нээгээд худлаа бичиж болохгүй шүү дээ

Тува (зочин)

Ингэх шалтгаан чинь юу юм бэ? гэж асуумаар байна. Хариуг тусдаа нийтлэл маягаар бичихийг шаардаж байна.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


©2009 HORIDOIMERGEN | Template Blue by TNB