HORIDOIMERGEN : Европ дахь Өвөрмонгол Ардын намын /ӨМАН/ салбарын анхдугаар бүгд хурал
Хөх Толбо 2006.08.04 Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг угтан Европын холбооны оронд цагаачлан амьдарч буй Өвөрмонгол Ардын намын гишүүд 2006 оны 7 сарын дундуур Шведийн нийслэл Стокольм хотод хурам цугларчээ.7 сарын 14-ний 15-17.00 цагийн хооронд Европ дахь ӨМАН-н төлөөлөгч гишүүд Стогкольм хот дахь Хятадын элчин сайдын яамны өмнө улс төрийн эсэргүүцлийн сүрт жагсаал зохион байгуулав. Жагсагчид гартаа “Өмнөт Монголчуудын хүний эрхийг хамгаалъя!”, “Монгол соёл, Монгол газар шороогоо хамгаалъя!”, “Өвөр Монголд эрх чөлөө, тусгаар тогтнол!”, “Өмнөт Монголын Ардчилсан Холбоо /ӨМАХ/-ны тэргүүн Хадааг даруй сулла!”, “Чингис хааны маань ариун онгоныг Монголчуудад буцааж өг!” зэрэг уриа лоозон барьж, Хятадын эрх баригчдаас Өмнөт /Өвөр/ Монголчуудын эсрэг явуулж ирсэн аймаглан устгах, хүчээр хятадчилан уусгах, түрэмгий эзэрхэх жигшүүрт бодлогыг нь эрс буруушаан, Хятадын түрэмгийлэгчдийн эсрэг шударга, ариун тэмцэлд эвлэлдэн нэгдэж тэмцэхийг бүх Монголчуудыг уриалан дуудаж, эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж буй Өвөр Монголчуудыг бүх талаар дэмжиж туслахыг олон улс, олон нийт, олон улсын байгууллагад хандан уриалга гаргав. Жагсагчид мөн ӨМАХолбооны тэргүүн Хадааг даруй суллахыг Бээжингийн эрх баригчдаас хатуу шаардав. 7 сарын 15, 16-нд хоёр өдрийн турш Өвөр Монгол Ардын Нам /ӨМАН/-н Европ дахь салбарын Анхдугаар Бүгд Хурал мөн Стогкольмд хуралджээ. Тусхуралд оролцогчид ӨМАН-ын Онцгой Их Хурлаас дэвшүүлсэн Токиогийн тунхаг” -н үзэл баримтлалыг үндэслэн, / 2006.2.26-27-нд ӨМАН нь Японы нийслэлд Онцгой Их хурал хуралдаж “Токиогийн тунхаг”-г батлан дэвшүүлэв. Өвөр Монголоо аврах тус намын тэмцэлийн стратеги, тактик, намын зохион байгуулалт, намын гишүүнчлэл, намын эгнээг өргөтгөх, Өвөрмонголд болон хилийн чанадад ӨМАН-н үйл ажиллагааг хэрхэн зохистой явуулах тухай олон чухал асуудлуудыг шүүн хэлэлцэж, нэгдсэн шийдвэр гаргалаа. Тус хурал бас “Өмнөт Монголын хүний эрхийн сан”-гаасаа 2 дахь удаагаа Өвөрмонголын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө мятрашгүй тэмцэж буй нэгэн тэмцэгчийг “Өвөрмонголын хүний эрхийн шагнал”-аар шагнахаар сайшаан батлав. Сономдоржийн Шинжилт /ӨМАН-н Европ дахь Ерөнхий зохицуулагч/
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


©2009 HORIDOIMERGEN | Template Blue by TNB