HORIDOIMERGEN : ″Бид Назарбаевын адил өөрийн үндэстнээ цуглуулах эрхтэй″

"Бид Назарбаевын адил өөрийн үндэстнээ цуглуулах эрхтэй". 2003, Зохиогч Болд, "Ноцтой Мэдээ".
Оршил:-Даяарчлалаар далимдуулан "түр байрлах" дүрвэгсэд, тариачид, ажилчдын дүрийг эсгүүлэн Монгол Улсад харийнханыг үүрд суурьшуулах тухай асуудлыг тавьбал нь бид өөдөөс нь өөрсдийн ах дүүсийг харийн нутгаас авчрах асуудлыг сөргүүлэн тавьж "даяарших" ёстой. Монгол улсын дэлхийд 18-т орох уудам нутаг маань зарим хэт шахалдаж, хэт халууцаж байдаг болон жижиг нутагтай том хүсэлтэй үндэстнүүдийн хараанд их өртөж байгаа бололтой. Өвгөдийнхөө нутгийн ихэнхийг алдсан бидэнд одоо харийнханд илүүчлэх сөөм ч газар байхгүй.
"Ноцтой Мэдээ": -Сүүлийн үед даяарчлал гэж их ярих болжээ. Ер нь энэ үйл явдалд манай улс яаж оролцвол зохистой гэж та үздэг вэ?
Болд: -Нэг их даян дэлхийд санаа зовсон хүмүүс монголоор дүүрч, тэд өдөржин даяарчлал, гэж ярьж, бүүр далайлгах аястай болж. Гэтэл даяарчлалын пянг даахгүй байж мэдэх үндэстэндээ санаа зовогчид ховор. Уг нь даяарчлал монголоор дутахгүй. Мэдээлэл, эдийн засгийн даяарчлал тэртэй тэргүй жам ёсоороо явж байна. За тэгвэл тэр даяарчлалд нь бид өөрийнхөөрөө, генийн фонд, хүний нөөцийн төлөө оролцьё. Яаж? Бид чинь ердөө 2.5 саяулханаа биш шүүдээ. Оросод бараг сая, Хятадад 5 сая гаруй монгол хүн байна. Түүнээс гадна Афганистанд 5 сая гаруй Хазара гэх хүмүүс байгаагын 2.5 сая нь цэвэр монгол цусных. Энэ талаар би судалгаа хийж үзсэн. Цагаадайн эзэнт улсыг задрахад эх монгол нутаг руугаа буцах замдаа Афганистаны нутагт бөөгнөрөн саатаж өдүгээг хүртэл тэнд суурьшиж буй тэдний түүх их гашуун. Англичуудын гар хөл болсон пуштун нарт хядуулж байсан ч, зөвлөлт-афганы дайнд зөвлөлтийн цэргүүдийг бусдаас түрүүлж Хазаражатад ялж эрэлхэг гэдгээ харуулсан хүмүүс.
"НМ"-Таныхаар даяарчлалд Монгол үндэстнээрээ нэгдэн оръё гэж бодьё. Өнөөдөр өвөрмонголоос бусад нь монгол хэлээ мартсан шүү дээ. Хэрэв Хазар мэтийг нэгтгэвэл хэл шашны том ялгаа гарах биш үү?
Болд- Шашны хувьд. Өөрсдөө харийн, буддын шашинд орчихсон байтлаа манайхан харийн шашнаар бие биенээ айлгах хэрэгүй. Ирээдүйд монголчууд харийн шашнуудаас бүрэн татгалзаж, зөвхөн монгол хүн шүтэх, үндэсний шашинтай болох хэрэгтэй. Хазарууд 16-р зууныг хүртэл цэвэр монголоор ярьж байсан гэдэг. Зуун жил өнгөрөх тутамд тэдний монгол үгсийн сан 10%-иар цөөрч иржээ. 19-р зуунд пүштүнчүүд манай хазаруудын 60%-ийг алж устгасан. Пүштүнчүүд олзлогдсон Хазаруудын нөхөр, эхнэр, хүүхдүүдийг салган өөр өөр айл, омогууддаа байлдааны шагнал болгон өгч байсан. Гэвч 700-800 жилийн турш зөвхөн түрэг, персүүдтэй зэрэгцэн амьдарч ирсэн хазаруудын хэлэнд өнөөдөр нялх, толгой, алга, хавирга, улаан, оочих, тутаах зэрэг монгол үгс 10% байгаа бол түрэг үгс 10%, үлдсэн 80% нь перс байна. Бидний адил бас харийн шашинд гүн орсон Хазарууд одоо -шашин бол аврал биш-гэдгийг бас ойлгож эхэлжээ. Тэдний гол итгэл найдвар нь үндэстний үзэл болж эхэлжээ. Дашрамд хэлэхэд, морьны хазаар гэх үгийг монголчууд байнга хэрэглэж байсан нь нутгийн персүүдын хазара буюу 1000-т гэх үгтэй ижил сонсогдож байснаас үүдэн тэднийг Хазара хэмээн нэрлэсэн байж мэднэ. Бас нэгэн зүйл. Хазаруудыг монгол цэргүүд болон нутгын эмсийн хоорондоос үүссэн гэж их бичдэг. Тийм ч хазарууд бий байх. Гэтэл тэдний нилээд нь цэвэр монгол царайтай байгааг яаж тайлбарлах вэ? Миний бодлоор, энэ нь харийн нутагт цэрэг эрсийг удаан хугацаагаар байлгахын тулд монгол нутгаас тэдний ар гэрийнхэнийг аваачдаг байсантай холбоотой юм. Афганистанд хазаруудаас гадна могол гэж баруун монгол аялгаар ярьдаг хүмүүс бий. Одоо тэдний дөнгөж 200-300 нь монголоор ярьж байна гэнэ. 40-өөдхөн жилийн өмнө тэдний 40000 нь монголоор ярьж байсан гэдэг. Дандаа дайны хөлд дүрвэж явсаар хүүхдүүд нь битгий хэл томчууд нь ч хэлээ мартжээ.
"НМ": -Та Монгол үндэстнийг нэгтгэх үзэл санаандаа их үнэнч яваа бололтой. Үнэхээр нэгтгэхэд хүрвэл газар нутаг маань хүрэлцэх болов уу.
Болд: -Эцэг өвгөдийнхөө нутгийг бусдад бэлэглэж үлдээгээд, буриад, өвөрмонголчуудыг Монгол улсад авчрах тухай яриа байж болохгүй. Буриад, Өвөрмонгол байгаагүй бол бид Орос, Хятадтай шууд нүүр тулна. Эд нар маань оршин амьдарч байгаагаараа биднийг харийн хүмүүсээс нилээд хэмжээгээр халхлан байгаа гэсэн үг. Зөвхөн, харийн нутагт хувь заяаны эрхээр үлдэж хоцорсон хүмүүсийн үр садыг аажмаар эргүүлэн суурьшуулах боломж, шаардлага, ёс суртахууны үүрэгийн тухай ярьж байна. Ялангуяа, тушаал авч харь холын орнууд руу явсан цэргүүд, тэдний гэрийнхэний үр садын хувьд.
Энд нэгэн зүйлийг онцолж хэлъе. Дайны улмаас олон мянган хазарууд Афганистанаас дүрвэн гарахад дэлхийн олон орон хүлээн авсан. Гэтэл мах цусныхаа тасархай тэднийгээ Монгол Улс огт хайхраагүй. Өлсгөлөн, ядууралд нь нэг ч шуудай гурилаар туслаагүй. Үүнд дэлхийд олон хүн гайхсан байх. Газар бол зөвхөн одоо амьдарч байгаа үеийнхэний өмч биш. Газар бол хамгийн ирээдүйд төрөх үе үеийн монголчуудын өмч. Мөн эх нутагтаа эргэж ирж чадаагүй монгол цэргүүдийн үр садад ч хүртэх өмч байж магадгүй. Хазаруудыг бүгдийг авчрах тухай хэн ч уриалахгүй. Хазара гэх хүн бүр монгол гаралтай гэж гэнэн бодож бас болохгүй. Тэдний зөвхөн монгол царай зүсээ хадгалж үлдсэн бөгөөд өөрсдийгөө зөвхөн монголчуудын үр сад гэж үздэг хэсэгтэй л бид ярих ёстой.
Казакстаны ерөнхийлөгч Н.Назарбаев Зөвлөлтийн бүгд найрамдах улсынхаа хүн амын дөнгөж 38%-ийг эзэлж байсан казак үндэстний үр садыг энд тэндээс цуглуулсаар байгаад одоо 70-иас давуулчихаад цааш явж байна. Герман, Турк, Орос зэрэг олон орон өөрийн үндэстний хүмүүсийг харийн нутгаас авч байна.
Даяарчлалаар далимдуулан дүрвэгсэд, тариачид, ажилчдийн нэрээр харийн үндэстнийг монголд суурьшуулах тухай асуудлыг тавибал нь бид өөдөөс нь өөрсдийн ах дүүсийг авчрах асуудлыг сөргүүлэн давьж бид даяарших ёстой.
"НМ": -Хазарууд бас манайхан шиг өгзгөндөө хөх толботой төрдөг үү?
Болд: -Хөх толботой болгоныг бидэнтэй гарал үүсэл нэг гэж үзэж болохгүй. Хөх толбо чинь хүний л нэг шинж болохоос биш угсааг тодорхойлох зүйл биш. Хөх толбогүй үндэстэн ховор. Бүүр африкт ч бии. Сүүлдээ улс төрийн толбо болж хувирсан. Харин хөх толбо мэтийг ярьж гэнэн монголчуудыг уяраах оролдлого их явагддаг болсон. Эцэст нь хэлэхэд, монгол үндэстэн биологын насжилтаараа дэлхийд залуугаараа байгаа цөөхөн үндэстний нэг. Үүнийг "халзрал"-ын онолоор нотолдог. Залуугаараа битгий хэл өтөлсөн хойноос ч монгол эрчүүдийн толгойны үс халзрах тохиолдол маш ховор тохиолддог гайхалтай байдал бол үүний нэг нотолгоо гэж үздэг.

2003, Зохиогч Болд, "Ноцтой Мэдээ".

start=-37 , cViewSize=50 , cPageCount=1

13 сэтгэгдэл:

null
mergen bodonguud (зочин)

altan yasnii helterhii augaa mongol tuurgatanguud negdehtun! yos iht mongoliig eruus basaj bolohgui yoriin muusain hariinhan gazar nutgiig mine orhi

mergen bodonguud (зочин)

bi agiin buriad yastan augaa nirun tumed ugsaatai mongol humuun hutgaa temtsej irsen uvgud mine hentii handaa yasaa tavisan yum odoo delhiid 20garui say mongol tuurgatan aj turj bui ajee ted maani hunii gazar zuderch amidarch yawna mongol tuurgat ahan duus mine tsuglagtun! mongoldoo64

Гал (зочин)

Эсгий туургатны дотор багтсан хөх толбот Монгол үндэстнээ цуглуулах эрх монголчууд бидэнд байгаа. Санал нэг байна. Үүний тулд голомтоо сахин үлдсэн халхчууд бид өөрийн Монгол улсынхаа эдийн засгийг хэний ч хараат бишээр өндөрт хөгжүүлэн элэг нэгтнээ хүлээн авч чадахуйц хөгжлийн тодорхой түвшинд хүрсэн байх хэрэгцээ шаардлага гарч байгаа юм шүү.

Гал (зочин)

Горимын саналаа хэлэхэд: Монгол туургатан гэж буруу ярихаа болъёо. Эсгий туургатан гэж нэр томъёо байдаг, түүнд азийн нүүдэлчин бүхэн хамрагдана. Харин Монгол үндэстэн гэвэл хөх толботон бүхэн хамрагдана. Монгол туурга гэж юу яриад байгаа билээ?

Зочин

жаргахаасаа өмнө бадамлах

Зочин

Нэг их даян дэлхийд санаа зовсон хүмүүс монголоор дүүрч, тэд өдөржин даяарчлал, гэж ярьж, бүүр далайлгах аястай болж. Гэтэл даяарчлалын пянг даахгүй байж мэдэх үндэстэндээ санаа зовогчид ховор. энэ хэсэг таалагдав.

erka (зочин)

Tsusaa shinechilj,huchirheg energitei shine huchneer selbej,uul uurhaid chiglesen uildveriin butetsiig orgojuulj,Mongol uls delhiin tavtsan deer shineer dahin garch irehed mongol ulsyn hogjliig turgetgehed tsus negt ahan duusiin mini hoots tuilyn heregtei.Olon ulsyn tsagaachlalyn shugamaar tedniig avchirch eh mongol helee zaaj,tednii yu chaddag esehiig uzej bolno shuu dee!

dorj (зочин)

монгол гэх туургатан 8саявс хэтрэхгүй шааж байх шив

Viva_Mongolia (зочин)

TİİM E BİD DAYARSHİLİİG AHİGLAJ ELEG NEGT MONGOL AHAN DVVSEE NEGTGEH YOSTOİ. DEMJİJ BAİNA. ZALUUSAAA BİD CHADNAAAAAAAAAAA!!!!
MONGOLİİN VRS MASH OLON BOLTUGAİ !!

amar (зочин)

ene bol mash saihan sedev baina MUIS-d odoo hazara oyutnuud surj baigaa sh dee. ted surlaga saitai alivaad idevhitei handdagaara bagsh nar naiz nariihaa hair hundleliig huleej baigaa. er n afganistan gdg amar taivan amidrah niguurgui haraal hurtsen ulsad hamgiin bolovsrol saitai erelheg tsos ihtei uhaalag andiin juram ovgod otgosoo hundleh hev esiig helbereltgui saihidag humuus bol hazaruud baidag afgand enhiig saiulaad irsen manai olon tsereg ers ene talaar yaridag yum shu. Mongold ted maani hureed irvel bid talarjan ugtah estoi yum hari shashin gej yu yariad baigaa yum be? manaid tertee tergui laliin shashint Kazah tumen maani jiliin 4 uliraldaa aj torood baij l bna ted Mongol ulsiin toloo ih zuil hiideg uls. tedentei adil laliin shashin shutdeg Hazara ahan duusee bayrlan tosoh yu n hetsuu yum be? jiliin dotor l zaluu ue n eh helee surna sh dee ene tiim hundreltei asuudal yumuu ta minee? Ai etseg ovgodiin mine ariun suns minee ene delhiin end tend amidrah eleg negt Mongol tsustai olon ahan duusiig mine ivgeej soerhoo!

zorigoo (зочин)

bi turk ulsad surdag ym. Manai surguulid afganaas irsen hazar oyutan bii. Ternii helsneer bol afgand 7 say garui mongol vndesten bga gj helsen. Afganistand tedniig zvil bvreer hawchin daramtaldag ylgawarlan vzdeg tuhai yrij bsn. Mun deer duridsan shig shig alga, tolgoi, tohio geh met vgnvvdiig nadaas asuuj mongol vg bn gej heleh toolond iheer baysaj huurch bsn. Gadaad turh nvvr tsarai ni yg mongol hvn. Mongol ulsad suurishihaar irwel mongol uls ta nariig hvleej awna gedegt itgeltei bn gj helsend iheehen bayrlaj baisan.

уншсан (зочин)

Буриад, Өвөр Монгол, Шинжян, Хөх нуураас олон Монгол хүнийг нааш урьж авчирах, МҮОНТ зэрэг телевизийг тэдэнд үзүүлдэг болгох тал дээр хүмүүс анхаарлаа хандуулж, төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлээсэй. Тэр Хазара гэх мэт дэмийн ярихаа больцгоох хэрэгтэй. Мөн Монгол бичгээ алхам алхмаар хэрэглээндээ нэвтрүүлцгээе.

утгагүй (зочин)

Би бол Монгол туургатан гэдгээс илүүтэйгээр Монгол үндэстэн гэдгийг илүү тохиромжтой нэр гэж боддог. Монгол улсад, Өвөр Монголд ингэж л хэлж байгаа шүү дээ. Утга төгс үг байсаар байтал Шинэ нэр томъёо үүсгэх тусмаа л нэгдмэл байдал балартана.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


©2009 HORIDOIMERGEN | Template Blue by TNB