HORIDOIMERGEN : Уяхан замбуу тивийн наран

Уяхан замбуу тивийн наран

Уяхан замбуу тивийн наран Жаа Энэ сайхан замбуу тивийн наран Илхэн бүхий дэлхий дээгүүр Мөхдөлгүй дэлгэрч түгэн Мандаж мандсаар байдаг л билүү зээ, та мину зээ Жаа Тэр лугаа адил Олон түмний минь өршөөл Үнэн сэтгэлтэй бүхнийг Ялгалгүй асарсаар байдаг л билүү зээ, та мину зээ Жаа Үүлэн чөлөөний наран мэт Өчүүхэн энэ явах насаа Үнэн мөнх дор барьж Үгүй муухайгаар хууртдаг шүү дээ, та мину зээ Жаа Идэр цовоо саруул сэргэлэн насандаа Эс сурсан эрдэм номыг Өтөлж харьсан хойноо Эргэж сурна гэдэг маш бэрх биш үү дээ, та мину зээ
start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
Учиргүй (зочин)

Энэ дууны үг нь юмуу, Дуулснаараа бол богинохон ш дээ тиймээ

Эрдэнэбаяр (зочин)

Би энэ чинь монгол бахархал мөн биз бид нар чинь ийм сайхан юм бүтээсэн хүмүүс гэдгээ мэдээсээ гэж залуучууддаа уриалмаар байна та нар уяхан замбуу тивийн наран гээд сайхан тэвчээртэй сонсож үзээрэй сайханийг нь мэдэрцэгээ

Санаа (зочин)

дутуу байнаа. дахиад 3 бадаг байгаа. тэр бадгуудийг олж авмаар байна. хэдхэн мөр үгсийг шуранхайлан дуулдаг уртийн дуу маань үнэхээр бид бүхний бахархал яалтчгүй мөн. тэр транс рок болон сонгодог хөгжим сонсдог хүмүүс энэ дууг тэр хөгжмүүдээ мэдэрдэг шиг мэдрээд сосоод үзээрэй! монгол үндэстэн үнэхээр агуу юмаа гэдгийг амьралийн эцэс хүрнлээ мэдэрсээр байх болно. эцэст нь Норовбанзадгуай та минь бид бүхнийхээ бахархал, бид бүхэнтэйгээ үүрд хамт байх болно. энэ хүнээр уяхан замбуу тивийн наран дор буугаа мүтнээр нь буулуулж авч үлдээгүй бид т1.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


©2009 HORIDOIMERGEN | Template Blue by TNB