HORIDOIMERGEN : ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улс

ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улс

Tuva Republic (tū'və, Rus. tūvд') Тува нь 366,000 хүн амтай, 170,500 км кв газар нутагтай, ОХУ-ын өмнөд Сибирт Монголын хил дээр оршино. Нийслэл хот нь Кизил хот юм. Тувагийн газар нутаг уулын бүс бөгөөд Саян, Тагна уулын нуруу оршино. Нутгийн зүүн хэсэг нь өндөрлөг, ойт бүс, баруун тал нь нам доор газар байна. Энэ нутагт Енисэй мөрний дээд урсгал байдаг. Энд олон тооны мөсөн голууд байдаг. Нутгийн урианхайчууд нь үхэр, адуу, хонь, ямаа, тэмээ, цаа буга зэрэг малаа өндөрлөг талд өсгөж үржүүлж амьдарна. Зүүн хойд хэсэгтээ арьс ширний худалдаа хөгжсөн. Энэ улсад хоол, савхи, модон материал, авто засвар, барилгын материалын үйлдвэрлэл сайн хөгжсөн. Хүн амын 65% нь урианхай, 32% нь Оросууд (голдуу хотод амьдарна) амьдарна. Урианхайчууд голдуу уламжлалт нүүдлийн мал аж ахуй эрхлэх ба ан агнуур, хөдөө аж ахуй эрхлэнэ. Зөвлөлт засгийн газраас Тува – д суурин мал аж ахуй эрхлэхийг дэмжиж байсан байна. Тувачууд нь туркээр ярьдаг монгол гаралтай хүмүүс юм. Урианхайчууд нь Төвдийн Буддын шашин шүтдэг байна. Урианхайчууд Монголд харьяалагдаж байсан. Урианхайчууд нь ардын аман зохиолоор маш баян бөгөөд мөнгө, хүрэл, мод, чулуугаар сийлбэр зураг чадварлаг хийдэг. Урианхайчууд нь хөөмийгөөр алдартай бөгөөд нэгэн зэрэг хоёр ба гурван өөр хоолойг гаргах дуу авианы техник чадвартай. 13-р зуунаас 18-р зуунд Монголчууд урианхайчуудыг хянаж байсан бөгөөд тувагийн газар нутаг Монголын салшгүй хэсэг байсан байна. Монголчууд Манжид эзлэгдсэний дараа 1757 оноос 1911 онд Манжийн Хяналтанд байсан. 1911 онд Хятадад хувьсгал ялсны дараа хаант Орос Урианхайчуудын дунд салан тусгаарлагчдыг өдөөн турхирч эхэлсэн. Урианхай нь аажмаар бие даасан болж ирсэн бөгөөд 1914 онд өөрийн ивээлдээ Орос авсан байна. 1917 онд Оросын Хувьсгал гарснаар эмх замбараагүй байдлын үр дүнд Урианхайчууд дахин тусгаар тогтож, 1921 онд Большивикууд Бүгд Найрамдах Тува Улс буюу Тагна Уулын Урианхайн Улсыг байгуулсан байх юм. 1944 онд Орос улс цэргийн хүчээр Тувагийн Бүгд Найрамдах Улсыг эзэлж, автономит муж болгосон ба 1961 онд Автономит Бүгд Найрамдах Улс болгожээ. Тагнайн судас шиг салшгvй Танну-Тува Ард Улс Урианхайчууд угийн эрэлхэг дайчин хvмvvс. Эзэн Чингис хаанд хvчээн єгч явсан эрэмгий баатар Сvбээдэй, Хубилай хаанд насаараа зvтгэж ирсэн Сvбээдэйн хvv сvр жавхлант Урианхайдай баатар, ганц хvний театраараа гайхуулж яваа гавъяат жvжигчин Догмидийн Сосорбарам бvгд л Монголын тvvхэнд "ойн иргэд" нэрээр алдаршсан удмын анчин урианхайчуудын vр сад. Ахуйн соёл, аж амьдрал, шашин шvтлэг нь бидний адил, нvvдэлчин тvрэг хэлтэн урайнхайчууд хэдэн зууны турш Монголын хязгаар нутгийг манаж ирсэн, тэд хэзээ ч єєрсдийгєє Монголоос салаад явчихна гэж бодож байгаагvй болов уу. 1911 онд Манж Чин Улс унаж Монгол тусгаар тогтнолоо зарлачихаад Оросын гарыг харж байсан тэр vед Хаант Орос цэргээ Белоцарскт оруулаад авсан. 1915 оны Хиагтын хэлцээрээр Монголыг Хятадад vлдээхээр болж, 1919 онд Монголын автономит тєр Хятадад бvрэн унасан. Чоно борооноор гэгчээр 1921 онд Оросууд Халхын бvх хошуунаас Дээд Шивээнд (шивээ, Монголоор "харуул") очсон "Шороотын Цэвээнvvдэд" Орос дах нємруулж винтов буу бариулан, Енисэй мєрнийг єгсєн уруудуулж хэд давхиулаад "Тусгаар тогтносон Тува Улс бий боллоо" гэж зарлан тунхаглаж Урианхайн хязгаарыг Монголоос салгах бодлогоо хэрэгжvvлж чадсан. Євдєг сєхрєн єндийх чадалгvй байсан Монгол Улс єєдєєс нь юу ч хэлж чадаагvй. Єєрєєр хэлбэл "гарын таван хурууны нэгийг нь ингэж хэрчиж авсантай" адил болсон юм. Тэр "Шороотын Цэвээнvvдийн" барьж явсан туган дээр Монгол vсгээр Монгол хэлээр "Танну-Тува Ард Улсийн Эв Хамт Намын Туг" гэж бичсэн байдаг. Тvvх бол хэвээрээ л vлдэх ёстой, хэн дуртай пролетари Оросын єєрчилж бичих эд биш ээ. Тувагийн нийслэл Кызыл. Уг нь Кизилхот гэж нэрлэж байсан бєгєєд Туваг Монголоос бvрэн тусгаар тогтносныг нь харуулахын тулд "хот" гэсэн дагварыг албаар хассан. Кызил нь "улаан" гэсэн тvрэг vг. Энэ хотын буурь нь Белоцарск гэдэг тосгон байжээ. Єлєн нvдтэй Оросын худалдаачид олзны vнэрээр олширсоор байгаад Улуг-Хэм (Енисэй) мєрний хєвєєнд (манай урианхай хязгаарт) ирж сууршин анхны хот тосгоноо байгуулж эхлэхэд сайхан сэтгэлтэй Монголчууд "Баатар Цагаан хааны vр сад" гэж тэднийг нэрлээд тvvнээсээ эх авч "Белоцарск" гэж тосгоноо нэрлэжээ. Оросын хааныг урианхайчууд "Цагаан Баатар" хаан гэж дуудаж тvvнийг Цагаан дарь эхийн бvрэлбаа хэмээн хvндэтгэж явсан байна. Буриадын Номч мэргэн Агваан Доржиев Ст. Петербург-т Чойнхорын дацангаа босгохдоо цагаан дарь эх бурханыг хоёрдугаар Николай хаанд єргєж байсан нь мєн ийм учиртай. 200,000 гаруй мянган мал сvрэг, 55,000 хvн амтай Тувагийн нутаг тухайн vедээ зургаан хошуудад хуваагдаж байжээ. Тvvнд Зvvн-Кэмчик (Зvvн гол), Баруун-Кэмчик (Баруун гол), Каа-Кэм (Хаагийн гол), Улук-Кэм (Их мєрєн буюу Енисэй), Тэс-Кэм (Тэсийн гол), Тожу хошууд байжээ. Тожу хошуунд голдуу цаатангууд амьдардаг байна. Тувагийн ихэнх нутаг нь тайга бєгєєд тэд голдуу ойн анчид байсан бєлгєє. Баян Тайга, Мєнгєн Тайгуудад гадаад хvн анчинтай тааралдахад "Хайрхан єршєє" гээд ангийнхаа дээжийг ууландаа єргєж байсныг єєрийнхєє тэмдэглэл номдоо бичин vлдээсэн явдал бий. Туваг гардан байгуулсан хvмvvс Оюуны Данзай, Олдох-Уулын Кэмчик-Уул, Хууларын Дондог, Буриадын Гэндэндармаа Нацов (Дотоод яам), Буриадын Богданов (Коминтерн), Цэдэв-Уул Танов, Салчикийн Тогоо, Оюуны Дарьт, Оюуны Чvнчvг-Уул гээд олон хvмvvс бий. 1921 оноос хойш Москвагийн КУТВ-т (Коммиссарский Университет Трудяшихская Востока) бэлтгэгдсэн Оросын талыг барьсан сэхээтнvvдтэй болсон тул Оросын зєвлєгч нар тэднээр Монголчуудын халааг хийж, 1931 онд Монгол хэлийг албан ёсоор хэрэглэхээ больсон. Тэр сэхээтнvvдээс єєрийн гэсэн бодолтой хvмvvсvvд нь Оросын бууны хараагаар орчлонгоос арилж, єрєєлд толгойгоо мэдvvлсэн нь Туваг Оросын хавсарга болгоход морь нохой мэт зvтгэсэн аж. Тодруулбаас: Сангийн сайд, Тєлєвлєгєєний хороон дарга явсан Оюуны Данзай Пан-Монголын хэргээр 1938 оны 10 сарын 13-д буудуулсан. Лам гаралтай Хууларын Дондог 26-29 онд ерєнхий сайд хийж байгаад Монголтой нэгдэх гэсэн асуудлаар 1930 онд буудуулсан. 1925 онд Дотоодыг хамгаалах газрыг байгуулан 1929 он хүртэл даргаар нь ажилласан Олдох-Уулын Кэмчик-Уул 1929-1931 онд Улсын Бага Хурлын дарга, 1933-1928 онуудад ерєнхий сайд хийж яваад Оросод нэгдэхгvй гэж алзалдсаны тєлєє хувьсгалын эсэргvv хэргээр 1939 онд буудуулж тvvний зураг нь хэвлэгдсэн бvх ном сонинг хураан шатаагдсан байна. Хулчигараараа алдартай Салчикийн Тогоо Туваг Оросод нэгтгэж, "Буурай орны ємнєєс буруу vлгэр дуурайлал vзvvллээ" гэж маршал Чойбалсанд элэгдvvлж явахав дээ. Тува нар Оросод шууд захирагдахыг хvсээгvй учир 1924 оны Монголын тунхаглалын давалгаанаар Хэмчикийн хавьд Монголтой нэгдэх хєдєлгєєн єрнєж Минушинскаас ирсэн морин цэрэгт дарагдсан. Тувачууд "хvний нохой идэхээр єєрийн нохой идэг" гэсэн бодлоор Монголд нэгдэх гэж олон удаа зvтгэж байжээ. Тэр vед Монгол ч гэсэн дотроо баяртай ч гаднаа дуугvйхэн Оросын байрыг харж байлаа. Тувад ах нар ямар туршилт хийнэ тvvнийгээ Монголд мєн хийнэ, Монголд ямар туршилт хийнэ, тvvнийгээ Тувад давтана. Шинэ эргэлтийн бодлого, 38 оны их аллага, хvрээ хийдийг устгах хєдєлгєєн, таван жилийн тєлєвлєгєє гээд бvгд адил юм. Ийнхvv Оросууд Туваг далан жил тамлахдаа тэдний "Монголоо" гэсэн сэтгэлийг бvрэн угааж чаджээ. Монгол ядарсаар эрхтэнvvд нь гуйлга гуйдаг "Мєнгє Ол" Улс болохын даваан дээрх єнєє vед баруун хязгаараас ядахдаа тэрсvv сэтгэлтэй урайнхайн торгуудууд байдаг малыг нь тууж идсээр Тува Улсыг "Тууваа" Улс болгох нээ. Тувагийн малын хулгайчийн "Тувад турж vхсэнээс Монголын шоронд vхсэн нь дээр" гэдэг vг нэгийг бодогдуулж байна.
start=-34 , cViewSize=50 , cPageCount=1

16 сэтгэгдэл:

null
Баярсайхан (зочин)

Сүүлийн үг ямар хүчтэй сэтгэгдэл төрүүлнэм бэ?

Irgen (зочин)

Ene Tuba ulsiin tuhai tun saihan medeelel oruulsan bna. bi ooroo Mongoliin tuba yastan bogood Tuba uls n mongoltoi nyagt hamtran ajillaasai gej bainga boddog bilee. Bainga medeellee shichilj baigaarai, amjilt.

teatime (зочин)

bayarlalaa. yag heregtei medeelelee olj avlaa. del;hiin mongol undestnuudiin talaarhi medeeleliig haij bgaa yum. endees olj avlaa. dandaa saihan shine medeelelyyd oruulj baigaarai. bayarlalaa. aan tiim bi ta bynii heldegeer ar mongoliin irgen bolno.

Oтгон (зочин)

та бүхний хийсэн сайтыг үзээд маш өндөр сэтгэгдэлтэй байна .Миний монгол ахан дүүс эргэн Монгол улсдаа нэгдэх болтугай

T (зочин)

heden jiliin umun taiwand baihad neg tuvaa zaluutai chinggisiin ongonig tahih yoslol deer uulzaj b.san ter uyed tuvaachuud uursdiigu yag end bichsen chelen yarj b.san yum. Odoog hurtel bi gaihdag yum tuvaachuud uhsench mongoltoi negdehgui gej yavsiimu?esgui bol negdhiin tuluu baisimu? ene hun bolgon uurinhuuru yarih yum yag tuuhend yu gej baidgan ih sonirholtoi b.na!deerees n neg zuildeer ih gaihdag hervee hamag mongol negdle gej bodhod tuvaa end orhu?

HORIDOIMERGEN (зочин)

Tuvachuudiig (urianhaichuudiig) mongolchuud gedegt bi ogthon ch ergelzdeggui. Tiim bolhoor tagna tuvagiin mongolchuud uund bagtana. Harin yenisei murnuus baruun tiisheh ni turegjsen talruugaa baidag bolhoor tedniig sain medehgui yum. Yamartai ch mongol bna uu tureg bna uu nuudelchin zugiin aimag l bol biye biyenee iluuteigeer oilgoh yostoi l doo.

HORIDOIMERGEN (зочин)

Yer ni tegeed alsad uchrah saad berhsheeliig uridchilan harj, ter berhsheeluudiig dairaldahad ajralgui ungurhuur beltgel hangah ni zailshgui yum. Tarhinii ugaalga gej yum Oros, Hyatdiin erh ashigt zoriulagdan ungursun 70 80n jil aimshigtai yavagdsan. Odoo ch zusee huvirgaad urnuj l bna. Tiim bolhoor bugdeeree zahaas ni avhuulaad Mongol tarhinii ugaalga (tseverlegee) yavuulj baih ni ih tom ajil yum.

mergen bodonguud (зочин)

ted har odoo hunee baichihsanshdee baruun uwsiin hed heden sumdaar tuva nar orj irj deerem hiideg gej naizaasaa duulsan yumaa ter naizii maani ahiig tuva nar buudaad alchihsan yum bainlee tes sumand yalanguya ayuultai gej bainalee ugsaa negteich negniigee alna gedeg muusain nowshnuud

mongolhuu (зочин)

orosin buryaduud yagaad undes ugsaagaa deedlehgui urgelj orosoor yariad ,neree orosoor nerleed baidag yum!.ug n tiim tom ulsin haryand baigaa mongol undesten torolh helee nandignan deedelj bugdeeree mongoloor(buryad duudlagaar)yarij baimaar.mongol undesni duuni ih naadamd oroltsoj baigaa buryaduud bugdeeree orosoor yaritsgaah!!!.mon mongold gudamjind taaraldsan orosin buryaduud bugd hoorondoo orosoor yarih yum!.bi bodohdoo oorsdoo buryaduud"eruul bish,eh oronch bish"baidal gargasaar baigaad udahgui orost uusaj alga boloh n(orost yagaad uusah esvel yagaad hairtai baidag yum?!)

АМУНА (зочин)

MASH SAIN MEDEELEL olj avlaa.Bas neg yumnii talaar medeh gesiin tubag ygd? tuba gej nerlehiin bolsiin bol? heleed uguuch

monhbayr (зочин)

tuba-n talaar oor ym medeelech tuba-d aylaj zuragtaar nivtruuleg gargaj chadahuu time bolomj ymarhuu bdag be

monhbayr (зочин)

tuba altai halimag ene 3-n talaar mash sain taniltsuulaj bgarai

urianhai (зочин)

tuba chin mongoliin neg l heseg shuudee mongol tuba ubur mongol buriad ahan duus maani hezee negen tsagt mongol gesen tugiin door negdenee ter uduriig uzehiig husej bna. Mongol uls maan mandana mandrag

urianhai (зочин)

Ih mongol ulsiig baiguulsan ih haani esun urlugiin neg subeedei baatar bol tagniin urianha jarchuidai urianhai ovgiin hun bsan mongol gsen undesteng negtgehiin tuluu uguudei tuuni huu gueg haand hurtel unencheer zutgesen daichin er bilee bid hezee ch undes ugsaagaa uguisgeh uchirguiee.hariinhan bulaaj avlaa l bol ene mongol bish gej mulguurah yosgui bhaa bid uursduu chadahguich ur hoichdoo tuba buriad bugd bidniih bsan ta nar l avah uchirtai gj oilguulah yostoi gj boddog

gos (зочин)

men omog tiwa men bidch mongol

ALASH (зочин)

GOY MEDEELEL BN BI TUVA HVNELDEE

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


©2009 HORIDOIMERGEN | Template Blue by TNB