HORIDOIMERGEN : Хамгийн ихээр зовсон мужуудын нэг нь Өвөр Монгол байлаа.
Түүхчид Жун Чиан, Жон Халлидэй нарын <Мао: Нууцлаг Түүх> Номын хэсгээс: Хамгийн ихээр зовсон мужуудын нэг нь Өвөр Монгол байлаа. Мао энэхүү мужыг Ар Монголтой нэгтгэх хуйвалдаан байна гэдэг сэжиг авсан байв. Тэнд очсон шинэ захирагч Тэнг Хайчинг Мао-гийн энэхүү хардалтын мөрөөр эрүүдэлт, тамлалтыг маш өргөн хүрээнд ашиглажээ. Мао-гаас хойно хэвлэгдсэн баримтуудаар нэгэн эмэгтэйн шүдийг бахиар сугалан авч түүний хамар, чихийг нь мөн таслан авч улмаар зодсоор хороосон байна. Бас нэгэн эмэгтэйг урт модоор хүчинджээ (тэрээр сүүлд нь амиа хорлосон). Нэгэн эрэгтэй хүний толгойруу хадаасууд хадсан байна. Өөр нэгний бэлэг эрхтэнг мунаар нүдэж хамарт нь дарь хүчээр цутган гал асаажээ. Мао-гаас хойно гарсан мэдээллүүдээр энэ л хэрэгт гэхэд 346,000 хүн ял тулгагдаж 16,222 нь үхсэн байна. Сүүлд гарсан албан ёсны мэдээллүүдээр энэ мужид ийнхүү <зовсон> хүний тоо нь 1 саяд хүрчээ. Тэдний 75 хувь нь Монгол үндэстэн байлаа. Тэр нь энэ муж дахь бүх Монголчуудын (эрэгтэй, эмэгтэй, хүүхдүүд нийлсэн) 60 хувийг нь тамын тогоонд хүчээр дүрсэн гэсэн үг. Asuult.net Orgil09 gishuunii niitlelees.
start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
үхэр монгол (зочин)

зайлуул хөөрхий өвөр монголчууд чичэнүүд шиг сэтгэж чададгүй юм байх даа одоо ч бараг хужаа болж дуусаа биз дээ/

Агараа (зочин)

хүн гэдэг зовохын одонд төрсөн ч юм шиг

amar (зочин)

tuuhiin ene baraan uzegdeliig hen ch zovtgohgui. Yalanguya Mongolchuud bid. tuuhen urt hugatsaanii turshid hyatad manai 2 undesten orshih es orshihiin shiruun temtseliig yavuulsaar ene n bur tsusand maani shingejee. Harin onoogiin zarim neg uhvar Mochid ohid ems heden haltar zoosnii toloo hyataduudtai nohtson bui n uneheer harmsaltai. ene ugsiig bichihed minii tseej honduurlej gar mine chichreh shig...Mongolchuudiin ertnees ulamjilj irsen etseg ehchuudiin surgan humuujuuleh uhaan haachivaa! Mongol ohidiin ariun hevlii buzartah esgui!!!

Bodon (зочин)

bid Mongol hun gej hen be gedgee baga uhamsarlaj baiga um shig sanagdaj bna

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


©2009 HORIDOIMERGEN | Template Blue by TNB