HORIDOIMERGEN : Minii hugshin nagats aav Bazariin Tsebeen. (1887-1938)

Minii hugshin nagats aav Bazariin Tsebeen. (1887-1938)

Б.Цэвээн 1887 онд одоогийн  ОХУ-ын Чита мужын Агын үндэсний тойргийн нутаг Алханын өвөрт малчин ард А.Базарын 4-р хүү болон төрсөн.
       Арваад наснаас эхлээд Дульдаргын адагийн селен дахь бага сургуульд дараа нь Агын дүмын сургуульд мөн Чита хотын сургуульд нэрт соён гэгээрүүлэгч,  доктор, профессор Ж.Цэвээнээр хичээл заалган суралцаж төгссөн. Суралцаж байхдаа "Чингис хааны хурдан хүлэг", "Хоёр загал"-ын тууж зэрэг номоор шагнуулж байсан. 1907 онд Харбин хотод очиж Орос-Монгол хэлний орчуулагчийн ажил нэг жил хийж байх хугацаандаа "Монголын сонин бичиг", "Азийн мэдээлэл" зэрэг сонин хэвлэлийн газруудад Ж.Цэвээн багшийнхаа заавар зөвлөмжөөр тусалж байгаад нутагтаа буцаж ирээд Агын Дүмд, Үлдирийн баргузины Дүмд бичээч, даргын нарийн бичгийн дарга зэрэг ажлыг 4 жил хийсний дараагаар нутгийн нэгэн сургуульд орос хэл бичгийн багшаар ажилласан.
        1918 оны 11-н сарын дундуур нийт 40-өөд паар, ходок тэрэгтэй, 15000 орчим малтай, 17-н өрхийн 120 гаруй нутгын хүмүүсээ дагуулан Монголд нүүдэллэн ирсэн бөгөөд Ардын Хувьгалын партизан Цэдэнгийн Жамц, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Дагвын Дампил нарын зэрэг хүмүүстэй ойр дотно ажиллаж, Монгол ардын хувьсгалыг талархан, хувьгалын үйл хэрэгт идэвхтэй оролцож, хувьсгалын эхний жилүүдэд ардын намын ач тус,бодлого, зорилтыг нутгынхаа ард олон ярьж, таниулдаг, янз бүрийн самуун, дээрэм,  хулгайчидтай тэмцэхэд идэвх санаачлагатай оролсож явсан учраас ард олны итгэл найдварыг хүлээж 1922 онд Улз голын буриад хошууг байгуулахад түүний нарийн бичгийн  даргаар, 1923 оноос хошууны даргаар сонгогдон ажилласан байна.
       1924 оны 11-р сарын 8-28-нд хуралдсан Улсын Анхдугаар Их Хуралд Улз голын буриад хошуунаас төлөөлөгчөөр сонгогдож БНМАУ-ын Анхдугаар Үндсэн Хүүлийг батлалцаж мөн хурлаас 11-н сарын 27-ны өдрийн 15-р хуралдаанаар Улсын Бага Хурлын гишүүнээр сонгогдон ажилласан.    
        Улаанбаатар хотод ирэхдээ Ж.Цэвээн багшийнхаа гэрт нь очиж хадгаар золгож уулзсан бөгөөд багш нь өөрийнхөө орос хэлэнд хөрвүүлсэн "Шидэт хүүрийн үлгэр" номоо бэлэглэж байв.
        Б.Цэвээн нь биеийн эрүүл мэндийн байдлаасаа болж гишүүнээр удаан үргэлжилэн ажиллах боломжгүй болж 1927 оны 3-р сараас цэргийн яамны дайчлан бүртгэх хэсэгт орчуулагчаар ажилласан боловч бие нь муудаж өвгөн доктор П.Н.Шастины актаар ажлаасаа чөлөөлөгдөн, Улз нутагтаа буцаж очсон бөгөөд түүнээс хойш "Үнэн" сонины сурвалжлагч зэрэг ажлууд хийж байгаад 1937 оны 12-р сарын 7-ны өдөр хилс хэрэгт баривчлагдаж 1938 онд хороогдсон байна.
         Б.Цэвээныг 1999 оны 8-р сарын 23-ны өдрийн Ерөнхий прокурорын 2/90 тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон билээ.

         Хүнд хэцүү үед Б.Цэвээн нь нам, засгийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх, тулгуур төр, бие даасан байдалыг бэхжүүлэх, улс орны аж ахуй, эдийн засгийг шинэтгэн хөгжүүлэх, ардчилсан эрх чөлөө тэгш байдлыг тогтоох, хүн амыг бичиг үсэгт сургаж, эрдэм мэдлэгийг түгээх зэрэгт анхаарж бие хайргүй үнэнч шударгаар зүтгэж олон хоногоор гэртээ ч ирэхгүй явж албаа залгуулдаг байсанд нь ард олон түүнд дуу зориулан гаргаж байжээ.
"Бартаа ехэтэй даваанд
Бараанхан хээрнүүдийнэ яалдагшааб
Баталсан хуульяа баринави гээд
Базархан Цэвээнийнэ яалдагшааб
Шилийн үндэр даваанда
Шившгэрхэн борнуудынэ яалдагшааб
Шинэхэн хуульяа баринави гээд
Цэвээнхэн Базарына яалдагшааб"
(Баяндун сумын Бараат Тогоотоор нутагладаг, хоёр нүд хараагүй Дагва баавай, мөн сумын Бодонгууд Цэвээндоржын Базаргүр хуучилсан)

Б.Цэвээнтэй хамт хоригдож байгаад амьд гарч суллагдаж ирсэн Ц.Дугаржав гуай Цэвээний үр хүүхдүүдэд хэлэхдээ: "Танай аав гүтгэлэг, харгислалд бууж өгөхгүй, үнэнээ хэлсээр байгаа үхнэ гэдэг байсан. Харгислал, эрүү шүүлтийг даалгүй нас барахад нь цогцсыг нь жорлонгын хана түшүүлж хаясан байсан " гэж ярьсан байна.

Б.Цэвээний том хүү Пүрэвдоржын дурсамжаас: "Аавынхаа хувцас хунарыг сольж ганц удаа ч болов хоол өгүүлэхээр ээж намайг 1938 оны 1-р сард Баянтүмэн уруу явууллаа. Тэндэхийн засан хүмүүжүүлэх газрын дарга Чойдог, хэлтсийн дарга Гомбо нар уулзахыг зөвшөөрсөнгүй. Тэдний гэр орноор нь хүртэл очиж учирлаж гуйлаа. Сүүлдээ бүр аргаа бараад аавынхаа барааг харахаар гяндангын хашааны завсраар харж зогсдог ч боллоо. Нэг өглөө хоригдлуудыг бие засуулахаар байрнаас нь гаргахыг харав. Ядарч туйлдсан аавыг маань арай ядан явахад нь винтов бууны бөгсөөр цохиж унагахыг хараад хоёр нүд маань харанхуйлж яах ч учраа олохгүй Баянтүмэний гудамжаар уйлж явдаг байлаа. Тэнд сар шахам болоод аавтайгаа уулзаж чадалгүй гэртээ буцаж ирэхэд минь ээж, дүү нар маань угтан авч уулзав уу, юмаа өгч чадав уу гэж асуухад нь үнэнийг хэлж чадсангүй" гэжээ.

Б.Цэвээн нь Ага нутагт өрнөж эхэлсэн ард түмний хувьсгалт тэмцлийг дэмжиж байсан бөгөөд дотны танил нөхдөөс ирсэн захианд: "Чамайг нутгын хүмүүсээ дагуулан Монгол руу оргосон тул баривчлах болж байна. Иймээс наашаа дахин ирж болохгүй" гэж үзэглэсэн байна.

Б.Цэвээн нь цагаан дээрэмчдийн аюулд нэг бус удаа өртөж гэр орноосоо дүрвэж, уул модоор бүгж амь гарч байсан удаа олон бөгөөд түүнийг нас барсны дараагаар Х.Түгж хэмээх нутгын нэгэн хүн ярьсанаар: "Б.Цэвээн нутгын хэдэн айлын хамт 1920 оны турш цагаантнаас зугтааж нүүдэллэсээр одоогийн Хэнтий аймгийн Норовлин сумын нутагт Мөстийн Баянголд хадлан хадаж тэнд өвөлжихөөр бэлтгэж байсан" гэжээ.

Б.Цэвээн нь уул модоор нуугдаж, дээрэмчдийн сиймхийгээр өвлийнхөө идэш зэрэг бэлтгэл хийх санаатай гэртээ иржээ. Яг энэ үед болсон нэгэн явдлыг Дэслэгч генерал, Базарын Цэдэн-Иш 1998 оны 8-н сарын 4-нд ярихдаа: "Барон Унгерны цагаан цэргүүд 1920 оны намар Богдын хүрээг эзлэхээр халдаж байлдаад Хятадын гамин цэрэгт цохигдоод буцаж Хэрлэн голын эхэнд авалжих хугацаандаа Цахар, Харчин цэргүүдээ явуулж Улз голын буриадуудаас цэрэг дайчлахдаа эрдэм номтой, орос хэл бичигтэй хүмүүсийг онцлон бүртгэж дайчилсан юм. Б.Цэвээн би олон хүүхэдтэй, бие өвчтэй тул цэрэгт явж чадахгүй гэж татгалзахад нь Харчин цэргүүд Цэвээнийг өндөр нуруутай өвсөн дээрээс газарт унагаж зодож гэмтээгээд явсан бөгөөд намайг Улз голын буриад хошууны захиргаанд ажиллаж байх үед манай сумын Базарын Цэвээн, Цэрэнгийн Дугаржав нарыг Засгийн газараас дуудаж аваачдаг, ажил хийлгэдэг байсан юм" гэжээ.

ф-37, д-1, хн-32 л.4
Даа хүрээний аймгийн комитетийн өмнө
Үүний мэдлийн Улзын хошууны Алханын нүүдэл сумны зоны төлөөлөгчид Дамба Бадмаин, Цэвээн Базарын гээчидийн мэдүүлэг.
Бид бээр эдүгээ жилийн 3 сарын энэ Хүрээнд болсон буриадын чуулганаа ирээд монгол Соном зайсангийн гэрт байхад тэнд хамт байсан, Хорийн аймгийн Гучидын хошууны Хайсгар сумны Жалсан Намсарайн бээр эдлүүрийн эд бараа аваачиж өгөхөөр 66 янчаан мөнгө биднээс авсанаа 46 янчааныг буцаан , 20 янчааныг өглөө эрт мордохоос тань урьд өгнөм хэмээн энэ Хүрээнд байдаг Цэнд Гармаины дэргэд нүүр хэлээд, тэр шөнөдөө хэнд ч мэдэгдэнгүйгээр  үгүй болсоноо Хүрээн оршимд бэдрэн 4 хүн 3 тэмээ уналгатай 2 хоног саатаж эс олдоход эд комитетэд мэдүүлээд буцсан нь тэр гэсээр энэ Хүрээ оронгүй, Хиагт хотноо маймай үйлдэж байснаа  Хэжингэ нютагт байнам хэмээн сонстох тул эд комитететийг гуйн мэдүүлэх учир, тэр мэт Жалсан Намсарайн гэгчээс бидний 20 яншаан ба мэхэлсэн  тус саатсан харагшийн 14 яншаан лугаа хамт гучин дөрвөн /34/ яншаан ёстой дүрэмийн ёсоор бидэнд төлүүлэх энэ үйлдвэр гуйхаас гадна тэр мэт мэхэлсэн тус түүнд нэхэлгэ ачихыг мөн гуйлцаад хайрт хариу хангалт хүлээгчид Алханын сумны төлөөлөгчид
Дамба Бадмаин
Цэвээн Базарын
Олноо өргөгдсөний долоон сарын 29 өдрөө.
Үүн тус эд комитетэд барьсан хэргийг 2 сарын 28 тоотоор шүүх яамнаа өргөсөн байна.

Товчлол тэмдэглэл: Бодонгууд Зоригто




start=-36 , cViewSize=50 , cPageCount=1

14 сэтгэгдэл:

null
Зочин (зочин)

чи ямар лайтай онгироо юм бэ? Яахав үнэхээр л онгирохоос өөр арга алга л даа. Атаархчлаа байна, чамд. гурван үеийнхээ түүхийг биччих болтой юм аа, чи нээрээ. буриад анд минь

Borjigin Kherlen (зочин)

Iim saikhan uvuutei bsan gej medeegvi yum baina. Harin cag vyiin buranguigaas bolj erdem chadlaa bvren vzvvlj chadaagvi ni kharamsaltai. Vil hergiig ni amjilttai vrgeljlvvlj, zorisniig ni biyelvvlj chadna aa gedegt itgej baina chamd, and aa. Umnukh comment g bichsen hvn; uruvdultei yum da

HORIDOIMERGEN (зочин)

Uil hergiig ni amjilttai urgeljluuleh bolnoo.

Acciptutips (зочин)

air charter guide air areo bed mattress air cleaner enviracaire honeywell 11 amazing contestants race season 2006 accord air bag honda air bed raised twin

KneeneeValona (зочин)

bear black hunting bear black hunting tip bear deer free game hunting online play spring bear hunting maine bear hunting guide teddy bear picnic

FreeCtarranna (зочин)

nikki charm nikki charm porn star nikki charm porn star nikki charm porn star nikki charm porn star

cacharel (зочин)

Блог чэн үнэхээр таалагдлаа.Сонирхолтой юм ааа.

tseveen (зочин)

Shudarga Mongol hunii ur chamaig uvug deedsiin chin ariun suns urgelj ivgeej baig! Amjilt huseye!

OYUN-ERDENE (зочин)

mash ih taalagdlaa chinii uwuu chamaig tenger deerees harj baigaa shuu chi uwuu shigee shudraga hun uurd baigaarai

boldoo (зочин)

mash ih taalagdlaa uwuuguuruu baharhaj yavaarai

amar (зочин)

mehiin hundlev...

shukher (зочин)

ene buhniig hiisen hund ni mash ih bayarlalaa shuu

завгүй ээж (зочин)

сайхан мэдээлэл оруулсанд маш их баярлалаа

завгүй ээж (зочин)

сайхан мэдээлэл оруулсанд маш их баярлалаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


©2009 HORIDOIMERGEN | Template Blue by TNB