HORIDOIMERGEN : Нарmай Монгол улсыг мєрєєдєгч атаман Семёновыг цай ууж суухад нь баривчилжээ
Нарmай Монгол улсыг мєрєєдєгч атаман Семёновыг цай ууж суухад нь баривчилжээ


XX зууны Монголын эхэн vеийн тvvхэнд зайлшгvй нэр нь дурдагдаж байдаг нэгэн бол атаман Семёнов билээ.  Тэгсэн атал vйл хэрэг нь ч, vзэл бодол нь ч тийм ч тодорхой бус, зураг хєрєг нь ч ховор байдаг. Григорий Михайлович Семёнов нь Л.Шинкаревын бичсэнээр "єргєн шанаатай, эрт халцарсан гуран байв". Буриад, Монгол болон Сибирийн казах эмэгтэй, эсвэл vнэн алдарт шашинтны хуучин ёсыг баримтлагч оросын охидын дундаас тєрсєн эрлийзvvдийг євєр Байгалийнхан гуран гэж нэрлэдэг ажээ. Атаманы хувьд монголын эрлийз бєгєєд Онон мєрний урд биед тєрсєн байна.

Цэргийн бага тушаалын даргын хvv тэрээр залуугаасаа моринд гарамгай, нутгийнхаа хєл ус, дорнын ёс заншлыг нарийн мэддэг хvн байжээ. Дээд-Vдийн цэргийн хороонд хорунжий цолтой алба хааж байхдаа цэргийн газрын зураг хийх багийн бvрэлдэхvvнд багтаж Монголын тал нутаг, говь цєлєєр урт удаан хугацаанд аялсан байна. Дэлхийн нэгдvгээр дайны vед цавчилдахдаа гарамгай, шvлэг зохион бичдэгээрээ цэргvvдийн дунд нэр алдартай байсан тєдийгvй тушаал ч тvргэн дэвшиж байжээ. Иргэний дайны vед атаман большевикуудтай Євєр байгальд дайтаж явсан байна.

1919 оны эхээр тэр Японы дэмжлэгтэйгээр єєрийгєє Байгалийн чанадын казак цэргийн атаман хэмээн зарласан бол 1920 оны нэгдvгээр сараас Орос улсын Дорнод хэсэг дэх Колчакийг залгамжлагч болжээ.
Энэ цаг vед манай хоёр хєрш Орос, Хятадын дотоод улс тєрийн байдал нэн тогтврргvй байсан бєгєєд аль, алинд нь Монголыг анхаарах сєгєє байсангvй. Харин Япон улсын манай орныг сонирхох сонирхол эрс нэмэгджээ. Тэд нэгдсэн нэг Монгол улс байгуулагдвал "Хятадад ч дарамт vзvvлнэ, Оросын Алс дорнодыг эзлэх аятайхан ч бэлтгэл талбар болно" гэж vзсэн байна.

Наран улсын энэ санааг хамгийн тvрvvнд уухайлан дэмжиж, vнэнчээр зvтгэсэн хvн нь монголын эрлийз атаман Семёнов байлаа. Тэр япончуудтай хамтран Ар болон Євєр Монгол, Буриад Монгол, Барга, Хєхнуур зэрэг монголчуудын оршин суудаг нутгийг багтаасан нармай Монгол улс байгуулах их хурал зарлан хуралдуулжээ. 1919 оны хоёрдугаар сарын 25-наас гуравдугаар сарын зургаанд Чита хотод болсон их хуралд Барга, Буриад, Євєр Монголоос оролцсон ба харин Ар Монголоос нэг ч хvн оролцсонгvй. Г.М.Семёновын цэргийн ивээл дор болсон их хурлаас холбооны бvтэцтэй нэгдсэн Монгол улс байгуулж буйгаа зарлан Тvр Засгийн газрыг Євєр Монголын Нэйс гэгээнээр тэргvvлvvлэн буй болгожээ.

Цэргийн яамны сайдаар Євєр Монголын Найдан ван, Дотоод яамны сайдаар Баргын Цэнд гvн, Гадаад яамны сайдаар Буриадын Цэвээн Жамсрано томилогдож, Сангийн яамны сайдыг хуралд оролцоогvй Гадаад Монголын мэдэлд vлдээсэн байна. Харин атаман нэгдсэн Монгол улсын Тvр Засгийн газрын тэргvvн зєвлєх болжээ. Их хурлаас Нийслэл хvрээ рvv элч илгээж, Богд гэгээнд атаманы хувийн бэлэг болгон автомашин явуулсан байна. Гэвч Орос, Хятадын хvчтэй шахалтад орсон Хvрээний ихэс тэднийг дэмжсэнгvй. Орос, Хятад тєдийгvй Англи, Франц улс Японд эсэргvvцлээ илэрхийлжээ. Ийнхvv Япон илт дэмжихээ больсноор атаман Семёновын мєрєєдсєн нармай Монгол улс тэр дороо замхран алга болсон байна.

1920 оны сvvлээр Г.М.Семёнов Японы эрх баригчдад холбоо байгуулах, хамтран ажиллах санал тавьсан боловч "Оросын ард тvмэнд нєлєєлєх таны нєлєєлєл єдєр ирэх тусам суларч байна" гэсэн хариу сонсчээ. Аргагvйдсэн атаман Зєвлєлтvvдэд хандан мєн л холбоо тогтоох, хамтран ажиллах санал тавьсан гэдэг. Vvнийг Барон Унгерний єгсєн мэдvvлгээс харж болно. "Атаман Семёнов 100 сая иен єгвєл Японыг эх газраас ховх цохин гаргах vvрэг хvлээе гэсэн санал 1920 оны наймдугаар сард гаргасныг та мэдэж байсан уу?" гэсэн асуултад Барон "Vгvй, мэдээгvй. Надад энэ нь хачирхалтай санагдаж байна.

Учир нь Семёнов бол ухаантай хvн. Ухаантай гэдгээрээ тооцоотой, ашиг хонжоогоо ойлгодог гэж хэлэх гэсэн юм. Гэхдээ би танд vнэнээ хэлье, Семёновын саналын талаар юу ч мэдээгvй байсан. Харин одоо би урьд нь гадарладаггvй явсан олон зvйлийг ойлгож байна. Семёнов большевикууд тvvнд сайн суудал єгнє санаад тэр саналаа vнэн сэтгэлээсээ тавьсан гэж бодож байна" гэж хариулсан байдаг. Ингээд дэмжлэггvй болсон атаман ойрын хvмvvсийнхээ хамт хятад руу гарч явж, Харбинд суурьшсан байна. Юр.Корольковын тодорхойлсноор "Бухынх шиг бvдvvн хvзvvтэй, лагс том биетэй, Кайзер Вельгелмийнх шиг сєрсгєр ширвээ сахалтай, монгол царайтай, морин цэргийн майга хєлтэй" атаман гучаад оны эх гэхэд Хойд хятадад эхлээд маршал Жан Зо Лин, дараа нь тvvний хvv Жан Сюэ Лянгийн нууц ивээлээр 15 мянган морин цэрэг захирч байжээ.

Урьдын хамтрагч япончууд тvvнд зэвсэг нийлvvлж, мєнгєн зээл олгож байсан байна. Тэр vед япончууд атаманы цэргийг хэрэгтэй цагт Зєвлєлтийн хилд халдан довтлох тєлєвлєгєє боловсруулаад байжээ. Гэвч энэ тєлєвлєгєє хэрэгжээгvй билээ. Харин атаман Семёнов 1921-1945 онуудад янз бvрийн тагнуул, хорлон сvйтгэгчдийг ЗЄВЛЄЛТИЙН хил рvv явуулах ажлыг голлон гvйцэтгэж байжээ. Зєвлєлтийн тагнуул, туршуулууд ч атаманы алхам бvрийг анхааралтай ажиглаж байсан нь мэдээж.

Чєлєєлєх дайн эхэлсэн бараг анхны єдрєєс Зєвлєлтийн тагнуулчид атаманы хойноос мєрдсєн байна. Тэд хамгийн эхэнд атаман Семёновыг Харбин ба Чанчун хотод байхгvй байгааг олж тогтоожээ. Тvvнийг Токио руу зугтаж магадгvй учраас Байгалийн чанад дахь фронтын штабаас Даирен, Порт-Артур хотуудад нэгэн зэрэг агаарын десант буулгах шийдвэр гаргасан байна. Десант ч амжилттай болж, атаман Семёновыг Даирен хотод цай ууж суухад нь баривчилжээ.

Десантчдыг гэнэт дайран орж ирэхэд атаман мэлрэн гайхаж, хэсэг зуур таг дуугvй суусан тєдийгvй євдєг дээрээ халуун цай асгаснаа мэдрэхгvй сууж байсан гэдэг. Тvvнийг бvх л бичиг баримт, залуу гэргийнх нь хамт Манжуурын нийслэл Чанчун хотод онгоцоор авчирч, Байгалийн чанад дахь фронтын штабт байцааж эхэлжээ. Тэрээр Зєвлєлт улсын эсрэг vйлдсэн бvх хэргээ хvлээсэн байна. Харин байцаалтын дараа єєрийг нь байцаасан генералд хоёр асуудал тавьжээ.

-Дэлхийн нэгдvгээр дайны vед оросын казах цэргийн нэг хороонд байлдаж явсан маршал С.М.Будённыйтэй уулзах боломж олгох эсэх?
-Насан єндєр болсон тvvнд єєрийн vхлээр vхэх боломж олгох эсэх?
Тvvний сvvлчийн хоёр хvсэл биелээгvй бєгєєд цэргийн шvvхээс атаман Г.М.Семёнов, генерал А.Бакшеев, У.Гармаев нарыг дvvжлэн алах шийдвэр гаргаж, ёсоор болгожээ.

П.ТУЛГАА
Болсон явдал /17/ www.olloo.mn

start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

null
alrite (зочин)

bi ene blogiig unshih tun durtai

Э. Баясрсайхан (зочин)

Гадаад Монголынхон зоигтой хөдөлсөн бол Нармай Монгол биелэгдэх ч байсан юм бил үү. Харин дараа нь Японоос эвтэйхэн салах хэрэгтэй.

Chimgee (зочин)

Семёнов-ын зураг яагаад олдохгүй гэж? Дараах линкээр ороод үз л дээ http://www.hronos.km.ru/biograf/semenov_g.html

bayarllaauhaarlaa (зочин)

GRANDPARK Унтаж буй өлөн чоно Түр амсхийн унтаж буй өлөн чоно зүүдлэнэ... << Ходоод хоосон талын өлөн чоно сурэг цөөвөр чонотой таарав..өлсөж ухэхгүйн тулд сурэг цөөвөр чоно руу дайрах зориг надад байна уу....алуулах ни ойлгомжтой ч би хоосон турж ухсэнээс нэг цөөврийн багалзуураас зуураад халуун цуснаас нь сороод авбал ухсэн ч гомдолгуй ээ....бодлоо...шууд дайрлаа....харин ч эсрэгээрээ гэнэт дайрсан талын өлөн чонын дайралтанд цөөврүүд сандралдан тал тийшээ бутран одоход мань чоно ч нэг багалзууртай улдсэн байлаа..........>> гэж зуудлэээд маш их өллсөн өлөн чоно шудээ хавиран босож ирэвээ...Олон хоног ходоод хоосон өлөн чоны гэдэс нь нарийсан нумар ч .. сэрвээнийх нь ус босож , тив алгасан унэр мэдрэнэ .. хаа ч хурэн хэнийг , юуг . ч тасдахад бэлэн болжээээ................. Бодит амьдрал... Хэдхээн хоногын өмнө Төвдөд авгай хуухдийн хэрүүл маягийн юм гарч. эзэн улсдаа арчуулав бололтой.....тэнд хэрүүл болсон юм болов уу гэсэн чин эрх чөлөөны төлөө тэмцсэн юм байхаа....Хятадын арми орлоо энэ тэр гээд суржигнэж эхлэвээ..Гэтэл тэнд 10 гаруй бөөвийсөн хужаа цэрэг гуйж байгаа харагдсан...бас нэг Хуягт маягийн 2 машин явж байсан .....Нөгөө төвд андууд маань чимээгүй бололтой нам гум...Олон жил дарамтанд байсан гэж байгаа (59 онд нам даруулаад) тэгэж байгаад тэсэрсэн юм байх.....6 саяуулаа гэж байгаа.......эзэн удирдагч нь дэлхийд нөлөөтэй Далай лам гэж байгаа....гэтэл тууний өгч буй ярилцлага...би мэдээгүй .надад хамаагуй ..гэж олон хуний цус нулимасыг өөрийнхөө арьсаа хамгаалан элэгийн авлааа... Хүн халуун амь , өлөн ходооднЫхоо төлөө алалцаж байхдаа хэзээ ч өрөвдөх сэтгэл,хүний эрх, хууль дурэм ярихгуй...энэ бол орших хийгээд эс орших байглийн шалгарал явагдаж байгаа...зөвхөн хучтэй нь амьд улдэнэ......би тэр хэдэн төвдийн өмнөөс жоохон харамсаж байлаа....гэтэл далай ламын угийг сонсоод гутарлаа...далай лам одоо ийм уед хамтраад тэмцэн дэлхийг уунд уриалан дэмжүүлэх хэрэгтэй байсан юм чадахгуй бол улдсэн баагий нарыг энх тайван хуний эрх яриад амид аваад улдэх боломж байсан...Гэтэл мань надад энэ бухэн хамаагуй гээд зогсож байна... дэлхий тэр чигээрээ Хужааг аялдан хулээсэн хандлагтай... Хужаа ю юм бэ том нь том л юм байгаа биз...зэвсэгтэй ,хун олонтой дэлхийн эдийн засгийн тэдэн хувийг барьдаг ни тэндээ л байдаг биз ...Юу юм бэ ..ямар дээрэлхүү юм бэ....Одоо нөгөө улдсэн хэдэн төвдийг тамлаад ,уе удамаар нь устганааааа.....Хужаа угаасаа ийм л зантай...хэдий Том мөртлөө аймхай ухэж байсан пиздаа ш дээ.... Дэлхийд өнөөдөр Том гурэнгүүд ноерхон бааварлан ,дээрэлхэн эдийн засаг бухий юмаараа боож байгаа боловч ,,тэд дандаа жижиг улсуудын хучийг ашиглан зорилгоо биелуулдэг....Жижиг улсуудаасаа санаанд оромгуйгээр айж байдаг гэдэгтэ итгэх уу та нар..............Миний монголд төвдтэй адил зуйл ирвэл яах вэ гэж бодож байна ууу...яаах ч гуй гэж хэлмээр байна......1 нэгд Монгол Улс тусгаар улс 2. дэмжлэг авах чадалтай гэх мэт зуйлууд байгаа л дааа.....за за шууд утгаараа ярий.......Ийм юм тохиолдох аваас Хятад гурэн дэлхийн хөрснөөс арчуулах болно...Монгол бол жинхэнэ Унтаж буй Өлөн чоно.....гэж мэдээрэй Юун Монголыг төвшитгөх ..өөрсдөө эзлэгдэж мэдэх талтай ...Монгол хуний төрөлхийн зан НҮҮДЭЛЧИН .....Юм БУТЭЭХДЭЭ муу , харин БЭЛЭН юмыг өөрийн болгохдоо гаргуун туунийхээ төлөө хэнийг ч алж устгаж магадгуй...даврамтгай....дээрмийн маягын будуулэг зуйлд угын төрөлхийн зан чанартай...чоно шиг хоолоо идэхдээ ,амиа хамгаалахдаа хэнээр ч заалгалгуй нэгдэж хамтраад ,бусад уед хар амиа бодно...Ялангуяа Монгол хун Хятадыг узэх узэл дээр наад захын тахир дутуу чавганц хуртэл шанагаа бариад орилоод босно....................жинхэнэ алаан болно..Юун төвд, юун өвөр монгол ийн авгай хуухдийн хэрүүл шиг юм хийхгуй ээ ээ... Жинхэнэ алаан тэмцэл , эрх чөлөөний бослого гэж юу байдгийг өлөн чононууд л мэдрүүлнэ........................иймэрхүү учир шалтгаанууд байгаа болохоор Хужаа нар ухэтлэээ айн гэдгийг мэдэх уу...та нар. Дээр нь МонголЫн хучтэй эсэргүүцлээс болж бусад жижиг улс орондоо буруу улгэр дуурайлал узуулж,аялдан босож Хужаа нар задрана гэдэгэээээ сайийийинн мэдэж байгаааааа......Дэлхийд хуний олоноор биш.....төрөлхийн өлөн дайчин чанар л эцсийн эцэст ялалт авчирдаг хөдөлбөргүй нотолгоотой.... Одоо бол дэлхийн олон улсууд даярчлал., соёл боловсрол хөгжил гэх мэт зуйлууд ярьж байгаа уунийг бух юмаараа хоцрогдсон Монгол хулээн зөвшөөрөн аялдан дагасан болж байгаа болов чиг алаан болох тэр агшинд 1 нойморт гарч ирэн булаан дээрэмдэх гээд хулээж байгаа........Худлаа гэвэл наад захын жишээ нь Монголд жижигхэээн юм оёдог зүүний уйлдвэр байна ууу...хараарай ..Монголчууд хэзээ ч ийм уйлдвэр барихгуй эээ дээрэмдээд л авах санаатай байгаа..........Хятадууд нэг зуйлийг сайн мэдэж байгаа....Монголыг санаагаар буюу..өөрсдийнхөө <<<чулууг чулуу дийлэхгүй ус дийлнэ>> гэсэн бодлогоороо л авна уу гэхээс хучээр авна гэвэл өөрсдөө алуулж мэдэхээ сайн мэддэг....Монголчуудын өвөг дээдсээс ээ санаж бодож ,төлөвлөж ирсэн төлөвлөгөө нь одоо буур монгол хун бурийн цусанд орчихсон байгаа . алаан хядаан болох будуулэг уйл ирвэээс Бүдүүлэг Монголчууд тэр чигээрээ автоматаар цусанд байгаа зан чанар нь сэргэнэ..Тэр нь Юу вэ гэвэл < Урьд хөршөө алаад газар нутгийн малын бэлчээр болгох >.>> гэсэн өвөг дээдсийн дээрмийн санаа бидэнд байгааа..... Миний өвөг дээдэс зөвхөн малЫн бэлчээрийн төлөө урьд хөршөө хядах гэж байсан гээд боддоо...ганц малын бэлчээр ч биш ирээдүйд бидний ур хойчид энэ олон хун гай болж мэднээ гээд ....тэр уейин Их Хурилдай...Одоогийн их хуралаар хэлэлцээд сууж байсан гэээд боддооо та нар ...Жинхэнэ бааварлаж байсан юм бишүү.....даанч тухайн уэдээ дэлхийг төвшитгэж байсан болохоор зав гаралгуй тур хойшлуулсан юм гэнэ лэээ...Алаад хаячихгуй ...бас ч гэж азтай хужаа нар шуу эд нар ..... Одоо цагт Орос ,Хятад 2 гэдэг том гурэн бий болоод бидний 2 талд онгирсон болоод байгаа болохоос bish......бид нар чинь эднийг цагтаа хаана бааж шээж, яаж амьсгалхийн зааж явсан ард тумэн......Яс юман дээр хуухэд шиг гэнэн гээ л хуцаад байгаа ....Аймаар санаатай ш дээ Монголчууд чинь................. Миний бичсэн зуйлийг уншаад тэр номтой эрдэмтэй хумуус нь ямар нэгэн боломжгуй зуйлийн хайж олоод ..болохгуй, чадахгуй гээд ном айлдаад унан биз.....ямар нэгэн соёл , эрх чөлөө.. хуний эрх ..НҮБ даярчлал..гээд ийм юм ярихыг хусссэнгүй Монголчууд чинь угаасааа дээрмийн амидралтай чоно л гэсэн үг...уунийхээ төлөө сурэг цөөвөр чоно руу дайрахаас буцахгуй сонин баагий нар ш дэээ.... Юмыг яж мэдэх вэ...хэзээ нэгэн цагт дэлхий бүдүүлэг байдалдаа эргэн орж хучтэй хүчгүйгэээ барьж идэх цаг ирэх ч юм билуу хэн мэдлээ ...Тэр уед Монголчууд дэлхийг тэр чигээрээ нь тонон дээрэмдэж Ноерхолоо бурэн тогтооноооо харж байгаараай энэ унэн шууу............... Унтаж буй өлөн чоно нойрноосоо сэрвэл чулуу ч идэж мэднэ шуу.....

зочин (зочин)

Монгол улсын тэргүүн зэргийн зорилтыг хэдэн блогчид тодорхойлдог болсон юм байна дөө

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


©2009 HORIDOIMERGEN | Template Blue by TNB