HORIDOIMERGEN : Д. Сэнгээ уран зохиол шигээ сайхан хүн байсангүй

Д. Сэнгээ уран зохиол шигээ сайхан хүн байсангүй

ДЯЯ ны дэргэдэхи Батцагаан дахь шорон 1936 оны 11 сарын 24 ний өдөр . эсэргүү тайж феодал Ц.Лувсанцэрэнг байцаасан тэмдэглэлээс .... ДЯЯ газрын төлөөлөгч байцаагч Д.Сэнгээ . байцаагч Д.Сэнгээ :Нөхөр эсэргүү Лувсанцэрэн та хэзээ Ёнзон хамбатай уулзсан бэ эсэргүү Ц.Лувсанцэрэн : Миний бие хэзээ ч Ёнзон хамбатай уулзаагүй бөгөөд тийм нэр таних ч үгүй , байцаагч Д.Сэнгээ: Битгий худлаа яриад бай муу эсэргүү нохой чиний бүх юм баримттай байхад булзана гэнээ чи .... эсэргүү Ц.Лувсанцэрэн :Ардын эрхэт төр намайг яллаагүй алуурчин яргачин хэсэг хүмүүсийн гай гэдэгийг би ойлгоно үхүүлбэл намайг хурдан үхүүлээд аль би хэзээ ч энэ хар хэргийг чинь үүрэхгүй гэдэгийг санаарай ... байцаагч Д.Сэнгээ : Наад муу эсэргүүгээ өндөр сандал дээр суулган чангалж ус ч битгий өг ...... эсэргүү Ц.Лувсанцэрэн :Ардын төр намайг мэдэх цаг нь ирнэ гайгүй та нар муусайн намайг яавал ч яа хамаагүй хар хэрэг нөмөргөх гэвэл хожимын гай чинь өөрийг чинь чирнэ дээ .... байцаагч Д.Сэнгээ : Муу нохой чинь бас шийртэй байна шүү тэр цагийг чи үзэхгүй нь харамсалтай ... эсэргүү Ц.Лувсанцэрэн : Чи намайг зодохоос өөр юу хийж чадахав бушуухан буудаад өг л дөө гэхдээ би мэдүүлэг өгөхгүй битгий горьд .... 1937 оны 1-р сарын 2 ны өдрийн сүүлчийн байцаалт .... ДЯЯ ны газрын төлөөлөгч С. Намсрай .... эсэргүү Лувсанцэрэнгээс авсан өчиг төлөөлөгч С.Намсрай : За нөхөр эсэргүү таныг ШЦБ ийн 43,44,45, -р зүйлд зааснаар буудан алж хамаг хөрөнгийг чинь хураана таньд хэлэх сүүлчийн үг байна уу эсэргүү Ц.Лувсанцэрэн : Миний бие ардын төрдөө хар буруу санаагүй бөгөөд зөвхөн энэ Оросын улаан ёсыг хэзээнээс жигшинэ Би үхэвч гомдолгүй ба гагцхүү надаас хойш ийм хэрэг дахин битгий гараасай хэмээн хүснэ , Төрийн хэргийг зусар үгээр бус цусаар гагнаж залгуулах ёстойг хойч үе минь санаасай гэж хүсэж байна .... төлөөлдөгч С.Намсрай Таньд ар гэртээ хэлүүлэх үг байна уу? эсэргүү Ц.Лувсанцэрэн :Байхгүй ээ төлөөлөгч Намсрай БНМАУ-ын ШЦБ -ийн 43,44,45, зүйлийг үндэслэн тогтоох нь эсэргүү феодал Цэрэндоржийн Лувсанцэрэн тайж гаралтай . Төв аймгийн Баяндэлгэр сумын 1-р багийн харьяат . Нас 64 . ам бүл 3 ШЦБ -ийг үндэслэн тогтоох нь ДШЦК -ийн 1042 -р тогтоолоор буудан алж хамаг хөрөнгийг хураан авч шийтгэсүгэй ДЯЯ газрын төлөөлөгч С.Намсрай ДЯЯ -ны газрын байцаагч Д.Сэнгээ Шүүх даргалагч Б.Базарсад гэж ээ .........

Эмэгтэй хүнийг тэр дундаа жирэмсэн эмэгтэйг цаазалж байсан тохиолдол зөвхөн Орос Монгол хоёрт тохиолджээ. Монголын сайхан эмэгтэйчүүдийг дотоод яамныхан алахын хооронд хүчирхийлэн тарчилгаадаг байсан байна. Энэ талаар маш олон эмэгтэйн нэрийг дурдаж болох боловч 1990 оноос хойш тэдний нууц түүх олон түмэнд мэдэгдэн ил болсон тул энэ удаа хойш тавья. Харин олон түмэнд бүрхэг үлдсэн нэгэн баримтын талаар цухас өгүүлмээр санагдсан юм. Монголын уран зохиолд《 Тагтаа》《 Өвгөн партизаны яриа 》шүлэг найраглалаараа тод томруун дүр үлдээсэн Д. Сэнгээ уран зохиол шигээ сайхан хүн байсангүй. Тэрээр Өвөр Монголын харьяат Эрхэмбаяр гэдэг эмэгтэйг Японы тагнуул хэмээн баривчлан байцааж дотоод яамны яргачин 《 Мангас дорж》 гэгчийн хамт хүчирхийлж байсан баримт буй.《 Нохой》 Сэнгээ хэмээн нэрлэгдсэн энэ эр эр Эрхэмбаярыг олон удаа хүчирхийлэн зодож нүдсэний эцэст Японы тагнуул гэдэг нэр зүүлгээд буудаж орхижээ..

《Чингисийн монгол》 сэтгүүлийн 2009 оны тавдугаар хугацаагийн 83 дугаар талд

Сэнгээд бичсэн захидал

Эрхэм Сэнгээ чи сайн байна уу?
Энэ захиаг чамд зориулж
Өвөрлөгч нутагтай Эрхэмбаяр
Эрлэгээс биш Деважингаас бичлээ .
Уран зохиолыг чинь бурхад хүртэлуншаж байна.
Осол алдаагы чинь эрлэг эзэн шүүсэн бол уу
Ухааны чинь урьд булчирхай чинь эзэмдэж байсан өдрүүдэд
Улс төрийн хэргээр намайг чи хэцүү зовоосон
Дотоод яамны《 Мангас》 та хоёр нийлж
Дохь тоглоом болгож олон удаа хүчирхийллээ.
Тулгасан хэргийг чинь хүлээсэн эс хүлээсэн ч
Тугалган сум тархийг минь нэвтэлхээрээ нэвтэлсэн
《 Японы тагнуул》- ыг баривчилж чи гавъяа олсон
Ялтай эсэхээ мэдэхгүй би зуурмаг насалсан.
Янаг хүнээ үгүйлж харанхуй өргөөнд би уйлж явсан
Яг үүнийг мэдэлгүй адгуус шиг чи надаар тоглосон
Би чамайг ясанд чинь ортол хоросч байна.
Болбол чөтгөр болоод ч зүгээр тавимааргүй байна
Буу бийр ижилхэн барьсан Сэнгээ чамайг
Бүхэлд чинь сэгчиж хаямаар байна.
Одоо яахав да, чамайг уучилсан.
Осолтой ч, хорсолтой ч, амины нэхэлтэй ч
Урихан хонгор монгол бүсгүйн дэвчээрээр
Уучлахдаа л нэг уучилсан
Дахиж төрөхдөө Сэнгээ чи
Дарь сум буу атгаж бүү төрөөрэй
《 Тагтаа》- гаа шиг《 Аюуш》- аа шиг
Тэнгэрлиг уран зохиолын авяасаа авч төрөөрэй!
( Шүлгийг Гүндалай бичив)

Найруулан зохиосон Гүндалайн үнэн зүрхний өчил

Намын ууган дарга Солийн Данзан, анхны ерөнхий сайд Догсомын Бодоог хүртэл буудаж байсан хэцүү үед монголын дотоод яамыг хороосныг бүү мэд. Эрчүүдийг нь аваачиж толгой дараалан дараалан хядаж эмэгтэй хүний нулимсаар чадаж байсан тэр түүхэн ахуйд монгол бүсгүйчүүдийн гаслант хувь заяа энүүхэнээр зогсоогүй хүчирхийлүүлж тарчлуулж пуудуулж байжээ. Энэ гэмт хэрэгт хэрэгт их зохиолч Д. Сэнгээ оролцож явсан нь хачирхалтай.
Тэгээд ч номой дорой байдаг нь бүсгүй хүний тусгай ашиг ч билүү. Эрчүүд жанжин баатар нь хүртэл яаж ч чадалгүй байсан хатуу түүхэн орчинд бүсгүйчүүд яах ч билээ ? Хөөрхий. Юань гүрэн тэнгэрийн цаг нь дуусч умрааш буцаж байсан өдрүүдэд буцаж чадалгүй өмнө оронд үлдсэн монголчуудыг урвалгааны цэргүүд эрийг нь цавчиж хөөрхий муусайн бүсгүйчүүдийг нь чулуу чихиж алдаг байсан гэж түүх өгүүлнэ. Тэр холыг болиход 30 түмэн монголоо алдсан улаан малгайтын хядлагад дээрэмчид айл айлаар хоморголон бүслэж эмэс охидыг дуустал бузарлаад гэдэсийг нь хагалж алдаг байсан гэж тэмдэглэж байга. Хатуу хүнд түүхэнд монгол бүсгүйчүүдийн нулимс бага бус урассан. Тэр нулимс өнөөдөр ч гэсэн урассаар… Эрээн, Гонконг, Бээжин, Кориад хэчнээн монгол охид биеэ үнэлэн харанхуйд нар үзэлгүй амьдарч байхыг бүртгэсэн хүнгүй байх. Бүртгэхийн ч аргагүй биз. Тэд бүхэн сайн дураасаа тэгж яваа гэж үү?

Эрчүүд минь! Сарангоо охидыг энэ дэлхийн монголоос л олно! Тэднийгээ хайрлаж явъя! Тэднийг дахиж нулимс унагуулахгүйн төлөө ноён нуруутай явъя! Хатуу хүнд түүхэнд тэд минь нулимсаар чадсан шүү дээ

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
mo л байна :)

Хэрэв энэ үнэн бол Сэнгээ гуай их л муу хүн байжээ. 10 жилд шүлгийг нь цээжлүүлдэгсэн

Зочин

Түүхийг зүхлийн үүднээс бичих эрхгүй, хэрэггүй. Хүн бол цаг үеийн л бүтээгдэхүүн байдаг. Тэр тусмаа цэрэг хүн тушаал дагадаг. Цэргийн алба хаасан бол ойлгох л байх. Хаагаагүй эр хүний тамтаг бол юу ойлгохов

horidoimergen (зочин)

Tsereg hun bailaa geed hun baihaa bolino gevel ter jinhene adgiin archaagui zuil mun. Iim malnuud delhiigeer duuren. Hudlaa dur esgegchid.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


©2009 HORIDOIMERGEN | Template Blue by TNB