HORIDOIMERGEN : 1921.2.03. Одоогоос 89 жилийн тэртээх энэ өдөр, үдээс хойш гэхэд, Унгерны цэргүүд Өргөөгодоогийн Улаанбаатар чөлөөлж дуусчээ.

1921.2.03. Одоогоос 89 жилийн тэртээх энэ өдөр Азийн морин Дивизийн орос, өвөр монгол, буриад, татар, халх, башкир, ойрд болон бусад үндэстэн, ястны цэргүүд Өргөөодоогийн Улаанбаатар хотыг хятад цэргээс чөлөөлжээ. Анх 1920.10.27-нд эхэлж, 1921 оны 4-р сарын сүүлээр дууссан, ар Монголыг чөлөөлөх тулаанд Барон Унгерны хэдэн зуун цэрэг амиа алдаж, эрэмдэг зэрэмдэг болж, хөл гар нь хөлджээ...

Азийн морин дивиз ар Монголыг чөлөөлсөн товч огноошинэчлэгдэнэ.Дашрамд хэлэхэд, Ховдын хязгаарт байсан 5000 цэргийнх нь ердөө 600 нь зэвсэгтэй Бакичийн отряд мэт нь Азийн морин дивизэд хамаарахгүй
1918.9.01: Дивизия туземцев буюу Буриадын морьт дивиз байгуулагдсан.
1918.11.01: Буриадын морьт дивиз нэрээ өөрчилж, Азийн морьт дивиз болов.
1920.9.20: Дивиз Монголын хил дээрхи Кира сууринд ирэв.
1920.9.22: Унгерны 2 зуут, улаантны 6 зууттай урвасан цэргүүд нь очиж нийлсэн байлдан хөөв.
1920.9.30: Унгерны 940 морьт цэрэг Алтан сууринаас хөдөллөө. Цэрэг бүр 250 сумтай винтов буутай байв. Үүнээс гадна ачаанд олон буу явж байв.
1920.10.01: Дивиз Бохорын гол орчмоор Монголын нутагт орж, Булагтайн талыг туулаад Балжийн голд хүрэв. Энэ голыг гатлаад, Ханхарын даваагаар давж, Онон мөрний эхэд дөхөж очлоо. Зуны хувцастай цэргүүд шөнөөр даарч эхлэв.
1920.10.05: Дивиз Онон мөрний урд биед гарч, Бархын голыг өгсөн явсаар Хэрлэн голын эхэд ирэв.
1920.10.13: Дивиз Хэрлэны хөндийд байрлах Тарган вангын өргөөны ойролцоо ирж байрлав..
1920.10.16: Дивиз зүүн Тэрэлжид ирж байрлав. Өргөөд байсан хятадын 11000 цэрэгтэй гарнизон хотын хойд талаар бүхэлд нь, Сэлбэ, Улиастайн голыг дагуулан нуувчуудыг ухаж эхлэв. Нэмж хүн татаж, хятад цэргийн тоо 15000-16000-д хүрэв.
1920.10.22: Унгерн хятадын гарнизоны командлагч генерал Чу Лижянд:- Та нар зэвсгээ хураалгаад манай талд ор. Цэргүүддээ олгоогүй олгоогүй цалинг чинь би төлнө. Хятадад хаант засаг унасан тул та нарт тусламж ирэхгүй!" гэсэн тулган шаардах бичгийг ирүүлэв. Хятад генерал татгалзсан хариу явуулаад, цэргүүддээ "-Цахар, орос, буриад, түвдүүдээс бүрэлдсэн Унгерны цэргүүд Монголд байгаа хятад хүн бүрийг хүйс тэмтрэх зорилготой. Тийм учраас бид эсэргүүцэн байлдахаас өөр замгүй" гэсэн тэс өөр сурталчилгааг явуулав. Тэд орос, монгол хүмүүсийг олноор баривчилж, хорьж, алж эхлэв.
1920.10.23: Татгалзсан хариуг авсан Унгерн "-Өргөөд болон түүний ойролцоо олон хүний цусийг урсгасны хариуцлагыг танай хүлээх болно. Бид шаардлагагүйгээр хүмүүсийн цусыг урсгахыг хүсэхгүй байна. Би энэ асуудлыг шиидэхэд танд 3 хоногын хугацааг өгъе!" гэсэн захидлыг хятадын командлагчид дахин ирүүлэв. Хятадын тал хариу өгсөнгүй.
1920.10.26: Унгерны цэрэг үдэш Өргөөд 60 км дөхөж мод сайтай баруун Тэрэлжид ирэв. Дэслэгч Жамсарановын 80 хүн Минжээс ирэв. Ковылкины 30 хасаг баригдан ирэв. "Өндөр"Дугаржав мээрэн, Лувсанцэвээн тэргүүний монгол цэргүүд тэнд байв. 4-р ангийн боловсролтой буриад Туванов удирдсан түвд зуут Богд Хааныг чөлөөлөв. Дивизийн нимгэн, зуны хувцастай 900 цэрэг хүйтэн шөнөөр хятадын байрлалыг довтлов.
1920.10.27: Резухины отряд Баянзүрх уулыг эзлээд цааш урагшилж чадсангүй. Унгерн өөрөө хотын хойд талаас довтлов. Үүр цайх үеээр хятадууд сөрөг довтолж Унгерны цэргийг ухраав.
1920.11.02: Унгерны цэрэг Өргөөг дахин довтолж 3 өдрийн тулаанаар хятад цэргийг хотын төв рүү шахсан боловч сум хэрэгсэл нь дуусчээ. Унгерн цэргүүдийнхээ 65%-ийг алуулж, шархдуулж, хөлдөөв. Офицеруудын нь 40% нь алагджээ. Ийнхүү дивиз ухарлаа..Дивиз эхлээд Тэрэлжийн Баян голд байсан орос сууринд хүрч амсхийгээд, дараа нь Хэрлэн голын хөндийд байрлав. Цэргүүддээ дулаан хувцас, хөнжил гудас хөлсөөр оёулж эхлэв. Цэргүүд өдөржин модон байшингуудыг барьж, цэргийн сургууль хийдэг байв. Хороо бүр халуун устай болов. Монголчуудаас цэрэг татаж хүчээ зузаатгасаар байв. Унгерн дэд жанжинаар бичиг үсэгт сайн Жамбалоныг, Монгол цэргийн жанжнаар тэргүүн Лувсанцэвээнийг томилов. Яамыг байгуулж, бичиг хэрэг, цэргийн хэргийг шийтгэх түшмэлээр Сэцэн хан аймгийн Баатар бэйл Жамъяныг, мөн албадад Зоригт бэйс Мишигдорж, тайж Цэрэндорж, гүн Дугарсүрэн, гүн Бавуудорж нарыг томилов. Цахарын 2 зуутыг Найдан ван удирдаж байв. Тэнд баргын жанжин Лувсан, түвдийн Саж лам нар байв. Гурил дууссан тул, Унгерн өөрөө 100 орос, 200 цахар цэрэг, 1 их буутай ирж Мандал сууринг хятад цэргүүдээс эзлээд, тэнд байсан гурилыг ачин Хэрлэн голдоо эргэн ирэв. 2 Өргөөд монголчууд, Унгерны цэргийн тоог олон дахин өсгөн мэдээлж, хятадуудыг сэтгэл зүйн дарамтад оруулсаар байв.
1921.1.22: Хүнс, хувцасаа базааж авсан Азийн морин дивиз Хэрлэны хөвөөн дахь байрлалаа орхин Өргөөгийн зүг хөдөллөө.
1921.1.29: Дивиз Өргөөд 30 мод ойртож ирэв.
1921.1.31: Туулын шугуй, Богд уулаар байрласан Унгерны цэрэг Өргөөг довтолж хятадуудыг анхны байрлалаас нь ухраав.
1921.2.02: Унгерны цэрэг шийдвэрлэх дайралтаа эхлэв.
1921.2.03: Өдрийн 3 цаг гэхэд, Унгерны цэрэг Өргөөг Хятадын цэргээс чөлөөлж дууссан байв. Шороноос олон монгол, орос хүмүүсийг суллав. Жамъян гүн, Жигмиддорж, Магсаржав нар суллагдав. Унгерн хотод дээрэм тонуул хийхийг хатуу хориглосон тушаалыг гаргав. Хятадын пүүсийг тоносон 2 монгол эмэгтэйг дүүжлэв. Унгерн, Тогтох тайж нар, Хиагтын зүг тутаасан хятадын цэргийг нэхэн очиж хиар цохив.
1921.2.11: Хаалган-Өргөөгийн замаар туслахаар ирж явсан хятадын хүчийг тосон бут цохив.
1921.2.29: Баяр гүний цэрэг Сангийн Далайн орчимд, Хиагтаас тутаасан 1000 гаруй гамин цэргийг олзлон авав.
1921.3 –р сарын эхээр 1000 орчим хүнтэй Унгерний отряд Чойрын сүмийн дэргэд гаминтай байлдаж, 8000 винтовийг сумны хамт олзолсон.
1921.3.15: Генерал Резухин Өргөөнөөс гарч Улиастайн өртөөний замын орчимд, Маймаачинаас зугтаасан гамингуудтай 5 өдрийн турш тулалдав.
1921.3.18: Унгерн машинаар Өргөөд буцаж ирэв.
1921.3.19: Өглөө нь Унгерн цахар цэргүүдийг Резухинд туслуулахаар илгээв.
1921.3.21: Унгерн нийслэл Өргөөнөөс гарч явлаа. Резухины араас явсан Унгерн хятадуудтай тулгаран байлдав. Сипайло улаантныг талархдаг орос, еврей нарыг алж эхэлсэн ч, Өргөөний гарнизоныг захирч үлдсэн Жамбалон болиуав.
1921.3.24: Унгерн хятадын Жа-У толгойлсон 5000 гаруй цэргийг устгаж 4000-ийг хөсөгтэй нь олзолжээ.
1921.4-р сарын эцэс гэхэд Азийн морин дивиз ар Монголыг хятадын цэргээс чөлөөлж дуусав.

http://themongols.ning.com  Alkhana Bolod ahai.

start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

null
Э. Баярсайхан (зочин)

Сонин юм даа...

horidoimergen (зочин)

tuuhen unen iim l yum daa!

Арслантай авдар

Яаг ийм нарийн юмнуудыг сайн мэдэхгүйээ. Саяхныг хүртэл Бароныг чинь бааснаас ялгаагүй амьтан байсан мэтээр л зааж, бидний тархийг угаадаг байсан даа

Батсүх (зочин)

Барон Унгерн 1911 онд Ховд хотод Цэргийн алба хааж байхдаа Монгол улсын тухай ихийг мэдэж аваад Дэлхийн 1-р дайнд баатарлаг оролцож гавьяа байгуулсан хүн гэнэлээ.Монголын аврагч нь мөнөөс мөн.

Батсүх (зочин)

Барон Унгерн 1911 онд Ховд хотод Цэргийн алба хааж байхдаа Монгол улсын тухай ихийг мэдэж аваад Дэлхийн 1-р дайнд баатарлаг оролцож гавьяа байгуулсан хүн гэнэлээ.Монголын аврагч нь мөнөөс мөн.

Батсүх (зочин)

Барон Унгерн 1911 онд Ховд хотод Цэргийн алба хааж байхдаа Монгол улсын тухай ихийг мэдэж аваад Дэлхийн 1-р дайнд баатарлаг оролцож гавьяа байгуулсан хүн гэнэлээ.Монголын аврагч нь мөнөөс мөн.

Билэгчулуун (зочин)

Азийн морин дивиз Хятадуудын пулемётонд өртөөд тийм олон хүнээ алджээ дээ. Ажиглаад байхад яах аргагүй л тэгжээ. Морин цэргүүдийг ганц пулемётчин ч саатуулж дөнгөдөг юм шиг байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


©2009 HORIDOIMERGEN | Template Blue by TNB