Монголын нүүдэлчин ард түмэн нийгэм журамд
шилжих нь нэлээд
онцлогтой юм. Монголын тусгаар тогтнолын тэргүүн зэргийн зорилт нь
бүх Монгол үндэстнийг нэгтгэж хүчирхэг Их Монгол
улсыг байгуулах явдал.
Манай улс тусгаар тогтнож хөгжье гэвэл бүх Монголыг хамрах явдал, ар Монголоор зогсохгүй. Ингэхийн тулд Ар
Монгол нь бүх Монголчуудыг өөртөө эдийн засаг, соёл-шашин, улс төрөөр үлгэрлэн дагуулах
ёстой. Эхлээд Өвөрмонголын Зост, Зуун-Уд, Жирэмийн 3 чуулганыг
сайн дураар нь дагуулж Монголд нүүлгэн ирүүлээд хүн амын нягтшилийг сайжруулан эдийн засаг,
улс төрийн хүчээ бэхжүүлэх, алсдаа ЗХУ
болон бусад улсуудын
дэмжлэгтэйгээр Монгол улсыг тойруулан Төвд-Хятад-Туркестаны
Монгол үндэстнийг нэгтгэж Төв азийн холбооны
улс байгуулах ёстой. Ингэж чадвал Монгол нь Орос, Хятадаас
айхгүй эдний эсрэг сөргөлдөн зогсож болно.
Agiin buryad -mongol aimgiin
Sharaid ovgiin Jamsrangiin Tsebeen. (1923 on)